| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2018/02035/И |
| Дугаар | 2100 |
| Огноо | 2018-06-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2100
| 2018 оны 06 сарын 26 өдөр | Дугаар 102/ШШ2018/02100 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 1*******,******* тоотод оршин суух, Д.О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг,*******,******* тоотод оршин суух, Ж.О-т холбогдох,
8,033,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, хариуцагч Ж.О, түүний өмгөөлөгч С.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ошүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ж.Оюунбилэгт 2013 оноос эхлэн 4-5 удаа өөрийн зардаг бараанаас өгч заруулж зарсан үнийн 20 хувийг өөрт нь өгдөг байсан. 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 2,214,000 төгрөгийн ээмэг, бөгж, бугуйвч, 69,000 төгрөгийн ээмэг, 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 2,995,000 төгрөгийн барааг авч явсан бөгөөд энэ үнийн дүнгээс 20 хувийн урамшуулал хасч 2,396,000 төгрөг болж байгаа. 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 2,988,000 төгрөгийн бугуйвч, 4 хос, 3 хос, ээмэг, 576,000 төгрөгийн бугуйвч, 4 хос, 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 90,000 төгрөгийн плаж, 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 650,000 төгрөгийн өмд, банзал, цүнх, богино өмд, 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 2,350,000 төгрөгийн бугуйвч, 4 хос, гинж, цаг, 684,000 төгрөгийн цүнх, плаж өгсөн. Ээмэг бөгж зэргээс 20 хуви, цүнх өмд зэргээс 10 хувь хассан үнэ байгаа. Мөн 2013 оны 07 дугаар сард 50,000 төгрөгийн уруулын будаг, цамц, өмд, 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 2,374,000 төгрөгийн бөгж, ээмэг, 4 хос, 3 хос, мөн 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 140,000 төгрөгийн үнэтэй пүүз, цүнх зэргийг өгсөн. Тооцоо нийлж байгаад хуримтлагдаж үлдсэн тооцоо нь 8,033,000 төгрөг болсон. Хамгийн сүүлд ажил дээр нь очиж уулзаж 4,444 долларын тооцоо нийлж Ж.Огарын үсэг зурсан. Бид хоёр тооцоо нийлэхэд 11,033,000 төгрөг болсон үүнийг 4,444 доллар гэж тооцсон юм. Ж.Онадад 2,000,000 төгрөг өгсөн гэдэг. Мөн 1,000,000 төгрөг өгсөн нийт 3,000,000 төгрөгийг хасаад үлдсэн 8,033,000 төгрөгийн барааны төлбөрийг Ж.О-ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Ошүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 оноос эхэлсэн Д.Оөөрийнхөө бараа, бүтээгдэхүүнийг заруулж эхэлсэн. Тухайн үед би Д.Оюунхишигийн мөнгөн эдлэлийг хамт ажилладаг багш, их сургуулийн багш нарт зарж байсан. Би Солонгос явах гээд Д.Оюунхишигт 2,360,000 төгрөг өгсөн, мөн надаас 2 охин ирээд 1,800,000 төгрөг авсан. Тэгээд би 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр охиноо аваад Солонгос явсан. Намайг явсны дараа Д.Онад руу залгаад Бээжин явах гэсэн юм 1,000,000 төгрөг өгөөч гэсэн. Надад тооцооны 1,000,000 төгрөгөөс 400,000 төгрөгийг буцааж өгсөн бөгөөд нийт 650,000 төгрөгийн үлдэгдэл байсан. Завхан руу мөнгөн эдлэл шилжүүлсэн. Мөнгийг нь би аваад хэрэглэсэн. Учир нь хаанаас орж ирсэн нь мэдэгдэхгүй мөнгө дансанд орж ирсэн. Ер нь бидний хооронд тооцоо дууссан гэж бодож байгаад Солонгос явах гэж байна зардал мөнгөнд хэрэгтэй юм уу гээд 2,950,000 төгрөгийн барааг авч явсан. Тэнд очоод би 1 сар хүүхдээ оношлуулаад ирнэ гэж бодож байсан ч оношлуулж чадаагүй. Солонгос улсад 3 сар болсон. Тухайн үед би цочролд ороод 5 сартай төрсөн. Би өндөр үнэтэй эмнэлэгт очиж 80,000,000 төгрөгөөр төрсөн. Мөнгөн эдлэл нь зарагдана гэж бодож байсан ч халуун оронд харладаг гээд зарагдаагүй юм байна. Миний хувьд тооцоо дууссан гэж үзэж байна. 2,995,000 төгрөгийг ямар ч байсан төлнө. Хамгийн сүүлд манай ажил дээр уулзахад шалгалт ирэх гээд би яараад баримтад гарын үсэг зурсан. Надад байгаа тооцоог тулгая гэхэд ямар ч байсан энэ тооцоог нийлээд дараа нь бас тооцоо нийлнэ гэж хэлээд гарын үсэг зуруулсан юм. Боловсролын газраас жилд нэг удаа ирдэг шалгалт хэцүү байдаг юм. Би хөгжлийн бэрхшээлтэй болсон охиндоо цэцэрлэг байгуулсан. Гэтэл цэцэрлэгийн шалгалттай давхацсан учир надад тооцоо хийх бодох ч боломж байгаагүй. надад 5-6 удаа юмаа өгөөд байхад би мөнгө өгөхгүй байна гэж байхгүй. 2,900,000 төгрөгийн бараа өгөөд өмнөх тооцоогоо хаасан байна л гэсэн үг. Тооцоо дууссан тул нэхэмжлэлийн шаардлагаас 2,995,000 төгрөгөөс үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Онь хариуцагч Ж.О-т холбогдуулан 8,033,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч 2,995,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдсэнийг эс зөвшөөрч маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Д.Онь Ж.О-т 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 2,214,000 төгрөгийн үнэтэй ээмэг, бөгж, бугуйвч, 69,000 төгрөгийн үнэтэй ээмэг, 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 2,995,000 төгрөгийн үнэтэй мөнгөн хослол, бөгж, зүүлт, 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 2,988,000 төгрөгийн үнэтэй бугуйвч, 4 хос, 3 хос, ээмэг, 576,000 төгрөгийн үнэтэй бугуйвч, 4 хос, 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 90,000 төгрөгийн үнэтэй плаж, 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 650,000 төгрөгийн үнэтэй өмд, банзал, цүнх, богино өмд, сандаал, 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 2,350,000 төгрөгийн үнэтэй бугуйвч, 4 хос, гинж, цаг, 684,000 төгрөгийн үнэтэй цүнх, плаж, 2013 оны 07 дугаар сард 50,000 төгрөгийн үнэтэй уруулын будаг, цамц, өмд, 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 2,374,000 төгрөгийн үнэтэй бөгж, ээмэг, 4 хос, 3 хос, 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 140,000 төгрөгийн үнэтэй пүүз, цүнх зэргийг худалдан борлуулахаар өгсөн боловч мөнгийг нь өгөөгүй тул 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тооцоо нийлж 4,444 ам.доллар буюу 11,033,000 төгрөг төлөхөөр баталгаажуулан зээл гэсэн баримт үйлдсэн. Үүнээс 3,000,000 төгрөгийг төлсөн тул үлдэх 8,033,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн гэжээ.
Хариуцагч Ж.О2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр авсан мөнгөн хослол, бөгж, зүүлт зэргийн үнэ 2,995,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч маргаагүй. Харин 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тооцоо нийлж 4,444 ам.доллар буюу 11,033,000 төгрөгийн баримтад гарын үсэг зарсан ч дараа нь тооцоо хийж үзэхэд төлбөрийг төлж дууссан байсныг мэдсэн гэж маргасан.
Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Нэхэмжлэгч Д.Онь хариуцагч Ж.О-р мөнгөн эдлэл, хувцас, цүнх зэрэг барааг заруулж, түүнд худалдсан барааны үнийн 20 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг хөлсөнд төлөхөөр харилцан тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.
Талууд худалдан борлуулахаар өгч, авсан бараа, түүний төлбөрийг төлсөн талаар маргасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тооцоо нийлж, Ж.Онь 2017 оны 01-03 дугаар сарын хооронд 4,444 ам.доллар буюу 11,033,000 төгрөгийг төлөх баримт үйлдсэн байна. Нэхэмжлэгч тооцоо нийлж 11,033,000 төгрөг болсныг тухайн үеийн ам.долларын ханшийг ойролцоогоор тооцож баримтад 4,444 ам.доллар гэж бичсэн талаар хариуцагч үгүйсгээгүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн гар утсанд хийсэн үзлэгээр 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд бичсэн захидал /мессеж/-д нэхэмжлэгч 8,033,000 төгрөг гаргуулахаар шаардаж, хариуцагч 7,000,000 төгрөг төлөхийг илэрхийлж байсан нь нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “...зохигч... нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан. Хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх төлбөр тооцоогүй талаар нотолж чадаагүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагч Ж.О-ээс 8,033,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.О-толгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасны дагуу хариуцагч Ж.О-ээс 8,033,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.О-толгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч Б.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169,590 төгрөгөөс 143,478 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 26,112 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ж.О-ээс 143,478 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР