Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/100

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,

улсын яллагч хяналтын прокурор Э.Ариунболд,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар, шүүгдэгч Б.Ж******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ы Ж*******д холбогдох эрүүгийн 1907000440102 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, -ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “” тоосгоны үйлдвэрт ажилладаг гэх, ам бүл*******, ээж дүү нарын хамт *******,*******,*******,******* тоотод оршин суух,

******* овогт *******ы Ж******* /РД:*******/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Ж******* нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 09 цагийн үед Налайх дүүргийн 3 дугаар хороо, Нарангийн 2 дугаар гудамжинд Ч.Угийн нүүрэн тус газарт толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Ж******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “... 1-р сарын 29-ний өдөрУ намайг барьж аваад бооход нь би цохьсон. Би ажилдаа эрүүл явж байсан. У нилээн согтуу байхдаа намайг дуудахад нь би очоогүй. Өөрөө ирээд намайг заамдахад нь би цохьсон чинь уначихсан. ” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Ж******* яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 08 цаг 30 минутын орчимд гэрээсээ гараад явж байтал гудамжинд Утэй таарсан. У нилээд согтуу байсан. Намайг пизда минь гэж хэлээд хоёр гараараа заамдаж аваад боосон. Тавь гэхэд тавихгүй байхаар нь баруун гараараа нүүрэн тус газар нь цохисон чинь газар унасан. Тэгээд би яваад өгсөн. Ажил дээрээ очоод байж байхад араас цагдаа ирээд хүн зодсон гээд аваад явсан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 62 дугаар хуудас/

Хохирогч Ч.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ Би 2019 оны01 дүгээр сарын 24-ний өдөр өглөөний 09-10 цагийн орчимд дэлгүүр орох санаатай гэрээсээ гараад Налайх дүүргийн*******, Нарангийн 10 дугаар гудамжид явж байгаад Ж*******тай таарсан. Тэгээд хаашаа ямар ажлаар явж байна гэх мэтийн зүйл ярьсан чинь ярихгүй байхаар нь уур хүрээд заамдаад авсан чинь Ж******* толгойгоороо хамарт нэг удаа мөргөж намайг газарт унагаад яваад өгсөн юм” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 18 дугаар хуудас/

Гэрч Б.Кын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний ах Б.Ж******* нь 1980 оны 05 дугаар сарын 22-ний өдөр *******т төрсөн. Бага насандаа эцэг, эхийн гар дээр өссөн. Эрдмийн оргил сургуульд 5 дугаар анги хүртлээ сурч байсан. 2005 онд Улсад очиж эхнэр хүүхэдтэй болоод тэндээ амьдарч байгаад 2018 оны 11 дүгээр сард Монголд ирээд *******т уурхайд хувиараа ажил хийж байгаа...Б.Ж******* нь архи дарс уудаггүй, төлөв даруу зантай, үг дуу цөөтэй, зожиг зантай, ар гэр, төрөл садандаа анхаарал халамж сайтай залуу байгаа юм” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 22 дугаар хуудас/

Гэрч Л.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр цагийг нь сайн санахгүй байна. Үдээс хойш санагдаж байна. У халамцуу, нүүр нь зулгарсан, цус болсон байдалтай манай гудамжнаас 2 урагш гудамжинд ганцаараа нүүрээ дарчихсан байдалтай явж байсан. Надтай таараад хөгшнийгөө эмнэлэг дээр хүргэж өгч тус болооч заавал харгалзах хүн гээд байдаг юм гэхээр нь такси бариад дүүргийн эмнэлэг дээр авч ирж үзүүлсэн. Эмч нь ар гэр рүүгээ холбоо барь гэхэд У эхнэр рүүгээ ярьж байсан. Удалгүй эхнэр нь хүрээд ирэхээр нь ар гэрт нь хүлээлгэж өгөөд явсан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 64 дүгээр хуудас/

Гэрч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би тухайн өдөр Налайх дүүргийн эмнэлэг дээр ажлаа хийгээд байж байтал 10 цаг 17 минутын үед бусдад зодуулсан байдалтай У найз гэх Бы хамт хүлээн авах яаралтай тусламж дээр ирсэн. У гэх хүний баруун хөмсөг, хамар болон зүүн талын хацар зулгарсан, доод уруул хавдсан, хамрын зүүн буланд зүсэгдсэн юм шиг тууш бага хэмжээтэй шарх, хоёр гаранд өнгөрч зулгарсан шинэ шархтай байсан. У гэх залуу нилээд согтуу байсан. Асуултад хэвийн хариулж байсан. Биеийн байдал дунд зэрэг амь насанд аюулгүй байсан. Би тухайн үед эмнэлэгийн анхны тусламж үзүүлээд явуулсан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 79 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №88 дугаар: “1. Ч.Угийн биед дух, хамарт зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал, хуралт, зовхинд шарх, цус хуралт, шанаа, эрүүнд шарх, уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүлмэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.*******. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэнбайх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Нийслэлийн Налайх дүүргийн*******дүгээр хорооны тодорхойлолт, Улсын бүртгэлийн хэлтсийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.Ж******* нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 09 цагийнүед Налайх дүүргийн 3 дугаар хороо, Нарангийн 2 дугаар гудамжинд Ч.Угийн заамдсан гэх шалтгаанаар нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Б.Ж*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 08 цаг 30 минутын орчимд гэрээсээ гараад явж байтал гудамжинд Утэй таарсан. У нилээд согтуу байсан. Намайг пизда минь гэж хэлээд хоёр гараараа заамдаж аваад боосон. Тавь гэхэд тавихгүй байхаар нь баруун гараараа нүүрэн тус газар нь цохисон чинь газар унасан. Тэгээд би яваад өгсөн....” гэсэн мэдүүлэг, Хохирогч Ч.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Налайх дүүргийн*******, Нарангийн 10 дугаар гудамжид явж байгаад Ж*******тай таарсан. Тэгээд хаашаа ямар ажлаар явж байна гэх мэтийн зүйл ярьсан чинь ярихгүй байхаар нь уур хүрээд заамдаад авсан чинь Ж******* толгойгоороо хамарт нэг удаа мөргөж намайг газарт унагаад яваад өгсөн юм” гэсэн мэдүүлэг, Гэрч Л.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр цагийг нь сайн санахгүй байна. Үдээс хойш санагдаж байна. У халамцуу, нүүр нь зулгарсан, цус болсон байдалтай манай гудамжнаас 2 урагш гудамжинд ганцаараа нүүрээ дарчихсан байдалтай явж байсан. Надтай таараад хөгшнийгөө эмнэлэг дээр хүргэж өгч тус болооч заавал харгалзах хүн гээд байдаг юм гэхээр нь такси бариад дүүргийн эмнэлэг дээр авч ирж үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би тухайн өдөр Налайх дүүргийн эмнэлэг дээр ажлаа хийгээд байж байтал 10 цаг 17 минутын үед бусдад зодуулсан байдалтай У найз гэх Бы хамт хүлээн авах яаралтай тусламж дээр ирсэн. У гэх хүний баруун хөмсөг, хамар болон зүүн талын хацар зулгарсан, доод уруул хавдсан, хамрын зүүн буланд зүсэгдсэн юм шиг тууш бага хэмжээтэй шарх, хоёр гаранд өнгөрч зулгарсан шинэ шархтай байсан...” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №88 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.Ж*******д холбогдохэрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогчийн эрхийг хангасан байна гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Иймд шүүхээс ******* овогт *******ы Ж*******ыг Эрүүгийн хуулийнтусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Ж*******д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас түүндЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан*******50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу*******50.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал шүүгдэгчийн өмгөөлөгч нь тохиролцсон ялыг шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан хэсэгчлэн төлүүлэх санал тус тус гаргасныг шүүх хянан үзээд тохиролцсон*******50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу*******50.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Хохирогч Ч.У нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ“гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1,*******, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ы Ж*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж*******ыг*******50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу*******50.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан*******50000 төгрөгийн торгох ялыг******* сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж******* нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоолд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Ж******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ж*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн******* дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД