Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 2571

 

 

 

 

 

 


 

2018 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2018/02571

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Б холбогдох,

Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,, хариуцагч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.С, М.Бнар бага байхаасаа үерхэж эхэлсэн бөгөөд 2016 онд Солонгос улсад байхдаа гэр бүлээ батлуулсан. Тэдний харилцаа сүүлийн жилүүдэд муудаж хоорондоо таарахгүй болсон учраас гэрлэлтээ цуцлуулахаар шийдвэрлэсэн. Тэд дундаасаа нэг хүүхэдтэй. 2015 оны 03 дугаар сарын 14-ний өдөр охин Б.Г төрсөн. Хүүхдийн асрамжийг ээжид нь үлдээнэ. Одоогоор сурч байгаа учраас өвөө, эмээ хоёр нь асрамжидаа байлгаж байгаа. Хүүхдийн тэтгэлгийг эцгээс нь гаргуулна. Цаашдаа хүүхдэд хэрэг болох байх. Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

 

Хариуцагч М.Бшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид гэрлэлтээ Солонгос улсад 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр батлуулсан. Монгол улсад бүртгэл нь бүртгэгдчихдэг юм байна. Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа. Бид байнга хэрүүлтэй байх босон. Гэр бүлийн харилцаагүй болж, тус тусдаа амьдралтай болсон. 2017 оноос хойш тусдаа амьдрач байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна. Хүүхэд ээж дээр нь байлгахыг зөвшөөрч байгаа тул хүүхдийн асрамжийг зөвшөөрч байгаа. Хүүхдийн тэтгэлгийг төлнө. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

нэхэмжлэгч Б.С нь хариуцагч М.Бд холбогдуулан гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Б.С, хариуцагч М.Бнар 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хууль ёсоор бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэрлэгчдийн дундаас 2015 оны 03 дугаар сарын 14-ний өдөр охин Б.Г /РД:/ төрж эрүүл бойжиж байгаа болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Бичил манал өрхийн эмнэлгийн тодорхойлолт, зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар зэргээр нотлогдож байна. /хх-ийн 8, 9, 10 дугаар тал/

 

Гэрлэгчид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид гэр бүлийн хамтын амьдрал хэвийн үргэлжлэх боломжгүй, тус тусдаа өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болсон, цаашид эвлэрэх боломжгүй хэмээн тайлбарлажээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заажээ.

 

Гэрлэгчид гэр бүлийн харьцаагаа цаашид үргэлжлүүлэхийг хүсэхгүй, эвлэрч амьдрах боломжгүй байх тул нэхэмжлэгч Б.С, хариуцагч М.Бнарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.

 

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа тохиролцож болно” гэж заасан.

 

Нэхэмжлэгч Б.С нь охин Б.Гөөрийн асрамжид үлдээж, эцэг М.Б-ээсхүүхдийн тэтгэлэг гаргуулна” гэснийг хариуцагч зөвшөөрсөн тул талууд хүүхдийн асрамж болон тэтгэлгийн талаар маргаангүй байна гэж үзэж, охин Б.Гэх Б.Сын асрамжид үлдээж, эцэг М.Б-ээсхүүхдийн тэтгэлэг хуульд заасан хэмжээгээр гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

 

Мөн зохигч эд хөрөнгийн талаар шаардлага гаргаагүй, маргаангүй гэснийг дурдав.

 

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ” гэж заасан ба талууд шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрэл амжилтанд хүрээгүй нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн ажиллагаа дуусгавар болсон талаарх 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 166 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байна. Иймд талуудыг хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрэглэсэн гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан М.Б Б.С нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан гэрлэгчдийн дундаас 2015 оны 03 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Б.Г /РД:УШ15231422/-г эх Б.Сын асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан хариуцагч М.Б-ээсохин Б.Гд 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй гэснийг дурдсугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Саас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б-ээсулсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш шийдвэрийн хувийг ажлын гурван хоногийн дотор Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Эрдэнэцэцэгт даалгасугай.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АЗБАЯР