| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2021/0039/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/48 |
| Огноо | 2021-02-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Сайнзаяа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/48
2021/ШЦТ/48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: Ц.Сайнзаяа
Шүүгдэгч: А.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Оовогт Аын Бд холбогдох 2112000000023 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Саймгийн Шсуманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Бүрдэл майнинг” ХХК-д сэлбэгийн нярав ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Ааймгийн Э сумын .. дүгээр багийн Бн .. тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Оовогт Аын Б /РД:../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч А.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө 03 цагийн орчимд А аймгийн Э сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч Б.Мийг машин дотор нь зодож, улмаар түүний эрүүл мэндэд зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2112000000023 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Мийн мэдүүлсэн: ...Би болсон асуудлын талаар 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгтээ ярьсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Мийн мэдүүлсэн: ...Би 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 11 цагийн үед өөрийн төрсөн дүү Мтэй уулзсан. Тухайн үед манай дүү Б.М бусдад зодуулсан байдалтай явж байхаар нь юу болсон талаар түүнээс асуухад хамтран амьдарч байсан А.Б нь түүнийг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр зодож биед нь гэмтэл, бэртэл учруулсан байсан. Тэгээд би тухайн үедээ дүүгийнхээ энэ зодуулсан байдлынх нь зургийг авч угаалгаад цагдаагийн газарт өргөдөл гаргах болсон. Тухайн үед би Б.Мтэй уулзахад түүний зүүн нүд нь хөхөрч хавдсан, хөмсөг нь сэтэрсэн, уруулынх нь дээд, доод дотор тал нь язарч, хавдсан, дээд 1 шүднийх нь паалан нь сэтэрсэн байдалтай байсан. Иргэн А.Б нь 4 жилийн өмнөөс манай дүү Мтэй үерхэж хамтран амьдардаг байсан учраас түүнийг танина...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Бы мэдүүлсэн: ...Намайг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 19 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 04 дүгээр багийн Бортолгойн 46-08 тоотод байх гэртээ эхнэр С.С, хүү Б.М, охин Б.Д, хүргэн А.Б нарын хамт байж байхад охин М ажлаа тараад ирсэн. Тэгээд удалгүй манай хүргэн А.Б охины автомашинтай гарчихаад ирье гээд унаад явсан. Тэгтэл 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шөнийн 03 цагийн үед Мийн утас нь дуугараад А.Б хашааны үүдэн дээр байна гээд гараад явсан. Удалгүй 03 цаг 40 минутын орчимд М над руу залгаад А.Б намайг зодчихлоо, Спорт хорооны ойролцоо байна гэж хэлээд дуудсан. Тэгэхээр нь би тухайн газар нь яваад очтол М бусдад зодуулсан байдалтай зүүн нүд, уруул нь хавдсан, хамар, амнаас нь цус гарсан, хоолой эрүү зэрэг нь цус болчихсон ганцаараа машиндаа сууж байсан. Тэгэхээр нь би А.Бг хаашаа явсан талаар нь асуухад Архангайд үйлдвэрлэв төвийн зүгт явсан гэж хэлэхээр нь Мийн хамт Архангайд үйлдвэрлэв төвийн урд талд очиход А.Б үүдний шатан дээр нь сууж байсан. Тэгээд би чи яагаад миний охиныг зодож байгаа юм гэхэд яадаг юм танай охиныг зодоход гэж хэлээд уурлаад урдаас агсраад байсан. Тухайн үедээ би цагдаа дуудна гэхэд М хэрэггүй гээд байсан. Тэгэхээр нь би А.Бг машиндаа суулгаад гэрийн гадаа очиход Б очихгүй би ахындаа очно гээд гэрт орохгүй байхаар нь М бид хоёр түүний ахын гэр болох Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн 35 дугаар байрны 14 тоотод Бг хүргэж өгсөн. Тухайн үед А.Бг ахынд нь оруулж өгөхөд Мийн нүүр нил цус болоод нүд, ам нь хавдсан байхыг Б, Ц нар хараад болсон асуудлын талаар асуухад нь Б.М юу болсон талаараа хэлчихээд А.Бг үлдээгээд бид хоёр харьцгаасан. Б.Мийн хэлж байгаагаар А.Б нь зодож, цохиж, зүүн нүд, хөмсөг, уруулын дээд, доод дотор талыг нь язалж, хөхрүүлж, хавдуулж, дээд 1 шүдний пааланг сэтэлсэн байсан. Намайг очсоноос хойш зодож, цохисон зүйл байхгүй. А.Б өмнө нь Б.Мийг зодож, цохиж байсан талаар би мэдэхгүй байна. Тухайн үед Б.М эрүүл, А.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, нилээн согтуу байсан. Тухайн үедээ би цагдаа дуудна гэхэд М хэрэггүй гээд байсан болохоор өөрсдөө мэдэж байгаа байх гэж бодоод цагдаад мэдэгдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Бын мэдүүлсэн: ...Намайг 2021 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн 35-14 тоотод байх гэртээ эхнэр Цгийн хамт амарч байхад тухайн шөнийн 04 цагийн орчимд санаж байна, хүн хаалга нүдэхээр нь нээхэд А.Б, эхнэр Б.Мийн хамт явж байсан. Би тухайн үед унтаж байгаад хаалгаа нээсэн болохоор хувцсаа өмсөхөөр унтлагын өрөө рүү ороход манай эхнэр Ц босоод А.Б, М нартай уулзсан. Тэгээд А.Бг манайд үлдэхээр нь юу болсон талаар асуухад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Мөн найз, нөхөдтэйгөө уулзаад жаахан уучихлаа, тэгээд эхнэртэйгээ маргалдаад түлхчихлээ гэж хэлж байсан. А.Бн биед ил харагдах шарх, сорви байгаагүй. Харин тухайн үедээ Мийг хальт харахад түүний нүүрэнд нь яг аль хэсэгт нь байсныг мартчихаж, жижиг хэмжээний хумсных гэмээр зулгаралт, урагдалт үүссэн харагдаж байсан. Манайд орж ирэхдээ хэрүүл, маргаан хийсэн зүйл гаргаагүй байх...гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Цгийн мэдүүлсэн: ...Намайг 2021 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн 35-14 тоотод байх гэртээ нөхөр Г.Бын хамт амарч байхад тухайн шөнийн 04 цагийн орчимд шиг санаж байна, хүн хаалга нүдэхээр нь нөхөр онгойлгосон. Тэгээд би нөхрийнхөө араас босоод очтол А.Б, М, Мийн аав 3 явж байсан. Тухайн үед манай нөхөр унтлагын өрөө рүү явсан. Мөн Б ахтай яах юм бэ, Ц эгчтэй уулзчихъя гэж хэлсэн болохоор би тухайн хүмүүстэй уулзахад А.Б, М нар нь хоорондоо хэрүүл, маргаан хийж, муудалцсан шинжтэй явж байсан. Мөн А.Б, М нар хоорондоо маргалдаад байсан. А.Б ч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, мөн хоорондоо хэрүүл маргаан хийцгээгээд эвлэрэх шинжгүй байхаар нь А.Бг авч үлдэх талаараа хэлээд М, түүний аав хоёрыг явуулсан. Мөн манай нөхөр А.Бгаас юу болсон талаар асуухад найз, нөхөдтэйгөө уулзаад жаахан уучихлаа, тэгээд эхнэртэйгээ маргалдаад түлхчихлээ гэж хэлж байсан. Надад учир байдлаа тайлбарлаад болсон асуудлынхаа талаар ярьж, найз нөхөдтэйгөө пиво уусан талаараа хэлж байгаагаас харахад өөрийгөө хянах чадвартай байсан. А.Бн биед ил харагдах шарх, сорви байгаагүй. Харин Б.М нь А.Бтай хэрүүл, маргаан хийгээд зогсож байхад хажуугаас нь түүнийг харахад уруулынх нь доод хэсэгт цус болсон шинжтэй байсан. Манайд орж ирээд хэрүүл, маргаан хийсэн. Б.М нь уурлаж бухимдсан байдалтай Бг хэл амаар доромжилж, зүй бусаар хэлж байсан. Тэгэхээр нь би тухайн үед чи яахаараа ингэтлээ уурыг нь хүргэчихдэг юм гэж Бгаас асуухад намайг хэл амаар доромжлоод аав, ахыг минь архичнаар нь дуудаад доромжлоод, хэрүүл хийгээд байхаар нь би түлхчихсэн юм гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч А.Бгийн мэдүүлсэн: ...Би тухайн өдөр хамтран амьдрагч Мийг зодсон болох нь үнэн. Би архи хэтрүүлэн хэрэглэсэн байсан болохоор өөрийн үйлдлээ санахгүй байсан. 01 дүгээр сарын 07-ны өдөр манай ах Б, Ц нар чи юу болоод Мийг зодсон юм бэ гэж хэлээд загнаад байсан. Надаас өөр Мийг зодсон гэхээр хүн байхгүй. Би дээрх гэмт хэргийг үйлдсэндээ гэмшиж байна. Би дээрх гэмт хэргийн талаар санахгүй байгаа болохоор мэдүүлэг өгч чадахгүй байгаад байна...гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 38 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Б.Мийн биед зүүн нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, 21-р шүдний цөгцний ирмэг эмтэрсэн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-4-1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 21-р шүд эмтэрсэн гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 44 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 60 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2021 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө 03 цагийн орчимд А аймгийн Э сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт Б.М нь хамтран амьдрагч А.Бд зодуулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч А.Б нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч А.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө 03 цагийн орчимд А аймгийн Э сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч Б.Мийг машин дотор нь зодож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Мийн мэдүүлсэн “Би болсон асуудлын талаар 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгтээ ярьсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Мийн мэдүүлсэн “Би 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 11 цагийн үед өөрийн төрсөн дүү Мтэй уулзсан. Тухайн үед манай дүү Б.М бусдад зодуулсан байдалтай явж байхаар нь юу болсон талаар түүнээс асуухад хамтран амьдарч байсан А.Б нь түүнийг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр зодож биед нь гэмтэл, бэртэл учруулсан байсан. Тэгээд би тухайн үедээ дүүгийнхээ энэ зодуулсан байдлынх нь зургийг авч угаалгаад цагдаагийн газарт өргөдөл гаргах болсон. Тухайн үед би Б.Мтэй уулзахад түүний зүүн нүд нь хөхөрч хавдсан, хөмсөг нь сэтэрсэн, уруулынх нь дээд, доод дотор тал нь язарч, хавдсан, дээд 1 шүднийх нь паалан нь сэтэрсэн байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Бы мэдүүлсэн “2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шөнийн 03 цагийн үед Мийн утас нь дуугараад А.Б хашааны үүдэн дээр байна гээд гараад явсан. Удалгүй 03 цаг 40 минутын орчимд М над руу залгаад А.Б намайг зодчихлоо, Спорт хорооны ойролцоо байна гэж хэлээд дуудсан. Тэгэхээр нь би тухайн газар нь яваад очтол М бусдад зодуулсан байдалтай зүүн нүд, уруул нь хавдсан, хамар, амнаас нь цус гарсан, хоолой эрүү зэрэг нь цус болчихсон ганцаараа машиндаа сууж байсан. Тэгэхээр нь би А.Бг хаашаа явсан талаар нь асуухад Архангайд үйлдвэрлэв төвийн зүгт явсан гэж хэлэхээр нь Мийн хамт Архангайд үйлдвэрлэв төвийн урд талд очиход А.Б үүдний шатан дээр нь сууж байсан. Тэгээд би чи яагаад миний охиныг зодож байгаа юм гэхэд яадаг юм танай охиныг зодоход гэж хэлээд уурлаад урдаас агсраад байсан. Тухайн үедээ би цагдаа дуудна гэхэд М хэрэггүй гээд байсан. Тухайн үед А.Бг ахынд нь оруулж өгөхөд Мийн нүүр нил цус болоод нүд, ам нь хавдсан байхыг Б, Ц нар хараад болсон асуудлын талаар асуухад нь Б.М юу болсон талаараа хэлчихээд А.Бг үлдээгээд бид хоёр харьцгаасан. Б.Мийн хэлж байгаагаар А.Б нь зодож, цохиж, зүүн нүд, хөмсөг, уруулын дээд, доод дотор талыг нь язалж, хөхрүүлж, хавдуулж, дээд 1 шүдний пааланг сэтэлсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Бын мэдүүлсэн “А.Бг манайд үлдэхээр нь юу болсон талаар асуухад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Мөн найз, нөхөдтэйгөө уулзаад жаахан уучихлаа, тэгээд эхнэртэйгээ маргалдаад түлхчихлээ гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Цгийн мэдүүлсэн “Намайг 2021 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн 35-14 тоотод байх гэртээ нөхөр Г.Бын хамт амарч байхад тухайн шөнийн 04 цагийн орчимд санаж байна, хүн хаалга нүдэхээр нь нөхөр онгойлгосон. Тэгээд би нөхрийнхөө араас босоод очтол А.Б, М, Мийн аав 3 явж байсан. Тухайн үед манай нөхөр унтлагын өрөө рүү явсан. Мөн Б ахтай яах юм бэ, Ц эгчтэй уулзчихъя гэж хэлсэн болохоор би тухайн хүмүүстэй уулзахад А.Б, М нар нь хоорондоо хэрүүл, маргаан хийж, муудалцсан шинжтэй явж байсан. Мөн А.Б, М нар хоорондоо маргалдаад байсан. А.Б ч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, мөн хоорондоо хэрүүл маргаан хийцгээгээд эвлэрэх шинжгүй байхаар нь А.Бг авч үлдэх талаараа хэлээд М, түүний аав хоёрыг явуулсан. Мөн манай нөхөр А.Бгаас юу болсон талаар асуухад найз, нөхөдтэйгөө уулзаад жаахан уучихлаа, тэгээд эхнэртэйгээ маргалдаад түлхчихлээ гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32/,
мөрдөн байцаалтын шатанд А.Бгийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би тухайн өдөр хамтран амьдрагч Мийг зодсон болох нь үнэн. 01 дүгээр сарын 07-ны өдөр манай ах Б, Ц нар чи юу болоод Мийг зодсон юм бэ гэж хэлээд загнаад байсан. Надаас өөр Мийг зодсон гэхээр хүн байхгүй. Би дээрх гэмт хэргийг үйлдсэндээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/,
хохирогч Б.Мийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 38 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Оовогт Аын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч А.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч А.Бгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон байх ба Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 25 тоот тогтоолоор яллагдагч А.Бд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг яллагдагч А.Б зөвшөөрсөн байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, түүнд торгох ял оногдуулсан байдлыг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Оовогт Аын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч А.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч А.Бгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ