Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2018/00066

 

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2018/00066

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Засгийн газрын Автобаазын байранд байрлах, У ХХК/рд:5357799/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайнь 2 дугаар гудамжны 57 тоотод оршин суух, 1992 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, Б овогт Н-ийн Т /рд:СФ92020235/-т холбогдох

2 365 330 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

                                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр У ХХК болон иргэн Н.Т нарын хооронд авто машины санхүүгийн түрээсийн ТТ15047 тоот гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээгээр түрээслэгч нь 14-62 УНС улсын дугаартай автомашиныг такси үйлчилгээний зориулалтаар эзэмшиж, ашиглаж, гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрийг төлөх, түрээслүүлэгч нь тодорхой хугацаагаар түрээсийн зүйлийг түрээслүүлж, түрээслэгч нь гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлснөөр гэрээний зүйлийг түүний өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцож, автомашиныг бүрэн бүтэн байдлаар хүлээлгэн өгч талууд 2015 оны 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр акт үйлдсэн байдаг. Гэтэл хариуцагч Н.Т түрээсийн гэрээнд заасан төлбөр төлөх, нэмэлт хугацаа тогтоосон боловч төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй нийт 13 хоногийн буюу 390 000 төгрөгийг түрээсийн өртэй болсны дагуу нэхэмжлэгчийн зүгээс авто машины санхүүгийн түрээсийн гэрээний 14 дүгээр зүйлийн 14.2.1 дэх хэсэгт заасны дагуу 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хариуцагчийг байцуулан хүлээлцэх акт үйлдэж автомашиныг түр саатуулан үзлэг оношлогоонд оруулан, холбогдох засвар үйлчилгээг М ХХК-иар хийлгүүлсэн. Мөн хариуцагч нь зам тээврийн хөдөлгөөнд оролцох үедээ зөрчил гаргасны торгуулийн 50 200 төгрөгийн өртэй байна. Иймд хариуцагчаас гэрээний түрээсийн төлөгдөөгүй төлбөрийн 390 000 төгрөг, засварын зардал 2 407 630 төгрөг, торгууль 50 200 төгрөг нийт 2 847 830 төгрөгөөс хариуцагчийн анх гэрээ байгуулахдаа барьцаат төлбөр болгож өгсөн 635 500 төгрөгийг хасч нийт 2 212 330 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан гэв.