Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2017/ШЦТ/138

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дөөр хөтлүүлж,
Улсын яллагч: Н.Ц
Шүүгдэгч: Д.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн Дийн *******д холбогдох эрүүгийн 2000000 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
    
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймаг, ******* суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн ******* сумын ******* баг, Дашлан гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Б овгийн Дийн *******д /РД:А00000/

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Д.******* нь 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 18 цагийн үед Архангай аймгийн ******* сумын ******* баг, Уран хорооллын ард байх Наадмын талбайн урд иргэн Б.*******гийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
    
    Мөрдөн байцаалтын үед:

   Хохирогч Б.*******гийн өгсөн: ...Би 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн ******* сумын Уран хорооллын наадмын талбайн зүүн талд толгой дээр сууж Б.*******, Д.******* хоёр мотоцикльтой ирээд Д.******* мотоциклиос буугаад намайг газар сууж байтал үгийн зөрөөгүй баруун гарын тохой руу өшиглөхөд би газрын уруу унасан. Тэгээд миний гар хугарчихлаа гээд сумын эмнэлэгт хүргүүлсэн. Тэгээд аймагт ирээд үзүүлтэл мултарчихсан байсан. Тухайн үед Д.******* согтуу байсан болохоороо л зодсон байх. Гарын баруун талын бугуй руу өшиглөсөн. Тэрнээс нэг их хэрэлдсэн юм байхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 12 хуу/

    Гэрч Б.*******ийн өгсөн: ...Би 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр найз Д.*******тай нэг шил архи уучхаад хоёр том боргио пиво аваад Архангай аймгийн ******* сумын наадмын талбайн зүүн талын толгой дээр Б.******* дээр очсон. Гэтэл Д.******* мотоциклиос бууснаа Б.*******г өшиглөтөл Б.******* уначихсан. Би дундуур нь ороод салгасан чинь Б.*******гийн баруун гар хугарчихсан юм шиг харагдсан. Гар нь санжганаад байсан. Эмч дуудтал гар нь хугарсан байна аймаг руу аваад яв гэсэн. Аймагт ирээд үзүүлэхэд гар нь мултарсан байсан. Д.******* Б.*******г ямар учраас зодсоныг мэдээгүй. Нэг удаа өшиглөсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 08 хуу/

    Гэрч Д.******* өгсөн: ... Манай дүү Д.******* ******* суманд 19** онд айлын 7 дахь хүүхэд болон мэндэлж байсан юм. Төрсөн цагаасаа хойш ******* суманд амьдарч байгаа. 10 жилийн сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод цэргийн алба хаасан юм. Манай дүү Д.******* нь одоо ээж дүү нарын хамт амьдардаг юм. Аав нь 19** онд талийгаач болсон. Манай дүү нар нутаг усандаа нэр хүндтэй ажилсаг хүүхдүүд байдаг юм. Гэр бүлийн хүмүүжлийн хувьд маш сайн хүмүүжилтэй хүүхэд байгаа юм. Д.******* ах, эгч нараасаа үг сонсож, үгэнд сайн ордог хүүхэд байгаа юм. Зан аашны хувьд төлөв даруу, үг дуу цөөнтэй, хүнтэй хэрэлдэж маргалдаад байдаггүй хүн. Гэр бүлийн хувьд эхнэр, 3 хүүхдийн хамт ******* суманд амьдардаг. Манай дүү архи тамхи хэрэглэдэггүй, хүнтэй маргалдаж, зодолдож байсан зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 10 хуу/

     Д.*******ы яллагдагчаар мэдүүлсэн: ... 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн ******* сумын төвд 17:00 цагийн үед би эмнэлэгт хэвтэж байсан эхнэр хүүхэд дээрээ хоол цай хүргэж өгчхөөд гэртээ харих гээд явж байсан чинь манай сумын Б.******* гэх залуу манай гэрийн үүдэнд надтай тааралдаад сумын төвийн хойшоо гарч ганц шил архи хувааж уух уу, тэнд манай сумын Б.******* байгаа гэсэн юм. Тэгэхээр нь би сумын төвийн дэлгүүрээс 2 литрийн боргио нэртэй пиво хоёр ширхгийг авсан юм. Тэгээд бид хоёрыг сумын төвийн арын уулан дээр гарахад Б.******* архи уучихсан согтуу сууж байсан. Тэгээд бид 3 авсан пивоо хувааж уучхаад сууж байтал Б.******* надаас 2 жилийн өмнө хэдэн төгрөг зээлчихээд удахгүй хонь болгоод өгье гэсэн байсныг би Б.*******д хандаж “Тэр амласан хонио өг гэсэн чинь Б.******* босож ирээд гартаа нэг чулуу барьчихсан намайг цохих гээд байхаар нь би Б.*******гийн баруун гар луу нь өшиглөсөн чинь Б.******* унахдаа баруун гараа дарж унаад тохойгоо мулталчихсан юм. Тэгэхээр нь сумын төвийн эмч дуудаж ирээд үзүүлсэн чинь гар нь хугараагүй байна аймгийн эмнэлэгт үзүүл гээд би тэр орой сумын төвөөс машин хөлслөөд аймагт ирж үзүүлсэн чинь тохой нь мултарчихсан байна гэж хэлсэн. Би Б.*******, Б.******* хоёртой багаасаа найз нөхөд явсан юм. Тухайн үед Б.*******, Б.******* бид 3 хамт байсан өөр хүн байгаагүй. Хэргийн талаар харсан хүн байхгүй. Бид  хоёрын дунд өш хонзонгийн асуудал байхгүй. Хоёр жилийн өмнө авсан 25.000 төгрөгний өр байсан юм. Би өмнө нь бид хоёр хэрүүл зодоон хийж байгаагүй. Намайг гэртээ орох гээд явж байхад Б.******* мотоцикльтой ирээд Б.******* бид хоё ганц нэг юм ууж байна хамт очиж ууя гэхээр нь би Б.*******ийн мотоциклийн ард нь сундлаад Б.******* дээр очсон. Тэр үед Б.******* согтуу, уулан дээр сууж байсан. Тэгээд би мотоциклиос бууж Б.*******тэй мэнд мэдчихээд авчирсан пивоо уучхаад сууж байгаад Б.*******гээс 2 жилийн өмнө авсан мөнгөө өг эсвэл оронд нь өгнө гэсэн хонио өг гэсэн чинь Б.******* газраас чулуу аваад босоод ирсэн юм. Тэгэхээр нь би чулуутай гар луу нь өшиглөсөн юм. Б.*******г гар луу нь нэг удаа өшиглөсөн өөр цохиж зодсон асуудал байхгүй. Би тухайн үед авчирсан пивоо уугаад бага зэрэг согтсон байсан. Тэгэхдээ бол болсон зүйлийг бүгдийг нь санаж байгаа. Б.*******, Б.******* хоёр цохиж зодсон асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 хуу/ 

    Хохирогч Б.*******гийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 255 дугаар дүгнэлт:
1. Б.*******гийн биед, баруун гарын тохойн үений мултрал, нүүрэнд зулгаралт, цээжний баруун урд доод хэсэгт шарх гэмтэл учирчээ.
2. Баруун гарын тохойн үений мултрал гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, нүүрний зулгаралт нь мохоо зүйлийн шүргэх, нидрэгдэх, цээжний баруун урд доод хэсэгт учирсан шарх нь ир, ирмэгтэй зүйлийн хатгах, хатгагдах үйлчлэлээр үүснэ.
3. Баруун гарын тохойн үений мултрал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2-3-1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, нүүрний зулгаралт, цээжний баруун доод хэсэгт үүссэн шарх нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15-30%-хүртэл тогтонги байдлаар алдагдуулах ба эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамааран эргэн сэргэх боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 14-15 хуу/

    Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 30-31 хуу/
    Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 29 хуу/ зэрэг нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон  хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.


    Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.******* нь 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 18 цагийн үед  Архангай аймгийн ******* сумын ******* баг, Уран хорооллын ард байх Наадмын талбайн урд иргэн Б.*******гийн баруун гарын тохой тус газар нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан  нөхцөл байдал тогтоогдлоо.


    Шүүгдэгч Д.******* нь хохирогчийг өшиглөсөн үйлдлийн хувьд маргаагүй боловч хохирогчийг чулуу бариад босоод ирэхээр нь өшиглөсөн гэж мэдүүлэг өгчээ. Гэвч хохирогч Б.*******гийн...Д.******* мотоциклиос буугаад намайг газар сууж байтал үгийн зөрөөгүй баруун гарын тохой руу өшиглөхөд би газрын уруу унасан... гэрч  Б.*******ийн... гэтэл Д.******* мотоциклиос бууснаа Б.*******г өшиглөтөл Б.******* уначихсан. Би дундуур нь ороод салгасан чинь Б.*******гийн баруун гар хугарчихсан юм шиг харагдсан. Гар нь санжганаад байсан...гэсэн мэдүүлгээр шүүгдэгчийн мэдүүлэг няцаагдаж байна.  Шүүгдэгч Д.*******ы үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Б.*******, гэрч Б.******* нарын мэдүүлэг, шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 255 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.


    Шүүгдэгч Д.******* нь хохирогч Б.*******гийн баруун гарын тохой тус газар өшиглөсөн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.


    Аймгийн прокурорын газраас Д.*******ы үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.


    Иймд шүүгдэгч Д.*******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. 


Д.******* нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.


Хохирогч Б.******* нь шүүгдэгч Д.*******аас нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй талаараа хохирогчоор мэдүүлэг өгөхдөө болон хавтаст хэргийн материалтай танилцах үедээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.


    Шүүгдэгч Д.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, дэх  заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон   
                                           
                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Дийн *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг нэг мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая хоёр зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Д.******* нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Д.******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг  хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Шүүгдэгч Д.*******д Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасны дагуу хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОДХҮҮ