Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/85

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр                                 Дугаар 2022/ШЦТ/85                           Даланзадгад сум

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

            Улсын яллагч О.Батнасан,

            Шүүгдэгч Т.Н,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отунгалаг,

            Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Н,

            Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Огэрэл,

            Гэрч Н.Ө, Н.Б, Н.Н, Ж.Э, Б.Э,

            Шинжээч эмч Г.Баярхүү,

            Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овгийн Тын Нд холбогдох 2128002480057 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч Т.Н нь согтуурсан үедээ 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 17 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах баг, Сүүж гэх газарт байх худаг дээр хохирогч Г.Нг “ Д гэгчийг гүжирдсэн” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй байдлын улмаас маргалдан бие махбодид нь халдан зодож, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Т.Нгийн яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр би гэрээс гараад өвөлжөө рүү явах замдаа худаг дээр очиход Э гуай малаа услаад зогсож байсан. Г.Н гуай мотоциклоо хажуугаар нь унагасан мотоциклоосоо ойчсон, Э гуай мотоциклыг нь босгож байсан. Уулзаад мэндлэхэд хохирогч Г.Н өврөөсөө 0,5 граммын “Хар чингис” нэртэй архи гаргаж ирсэн. Хугас архинаасаа Э гуайд өгөхөд Э гуай би архи уудаггүй гэж хэлээд угаахгүй мал руугаа явсан. Г.Н гуай надад архи өгөхөөр нь би амсаад буцаагаад өгсөн. Г.Н мотоцикл дээрээ мордох гээд зогсож байхад Э усан дээр алхаад ирсэн. Э би таныг мордуулж өгье, ямар их согтоо вэ гэж хэлээд хүргэж өгөх үү гэхэд үгүй би өөрөө явна гэж хэлээд хөдөлсөн. Бид хоёр хараад зогсож байхад гуйваад явж чадахгүй доошоо уруудаад явсан. Э хүргэж өгөхгүй бол болохгүй нээ настай хүн архи их уусан байна, хүргэж өгье гэж хэлсэн. Эы нэг талын гар нь хугархай өөрийнхөө мотоциклоос өөр мотоцикл унаж явж чаддаггүй учраас Эыг очиж аваад мотоциклыг нь унаж хүргүүлье гэж ярилцаад Эыг аваад араас нь явсан. Араас нь явахад гүвээн дээгүүр даваад цаашаа явсан байсан. Араас нь гүйцээд очиход сайрны наад талын хөл дээр мотоциклоо буруу талаас нь босгоод зогсож байсан. Дөхөөд хүрээд очиход өөрөө хөдлөөд мордоод явсан. Хөдөлж яваад гэрийнхээ гадаа баруун талаар нь тойроод баруун урд талдаа очиж зогсохдоо ойчсон бид нар зэрэгцээд очсон. Эхнэр хүүхдүүд нь өвөлжөө бууцаа янзлаад гэрийнхээ ард зогсож байсан. Зэрэгцээд очиход Г.Н мотоциклоосоо бууж чадахгүй харуулдаад ойчсон. Э гуай бууж танай хүн халамцуу явж байна. Бид гурав хүргээд ирлээ гэж хэлэхэд Г.Нгийн хөгшин худлаа хэлээд архи уугаад дэмий тэнээд байдаг гэж хэлж байсан. Тэгээд очиход нэг охин, нэг хүү хоёр нь аавыгаа босгох гээд өөдөөс нь явсан. Тэгээд бид нар явлаа гэж хэлээд явсан. 2 хоногийн дараа цагдаагийн газраас над руу залгасан. Би цагдаагийн газар очоод хамт явж байсан хүнээс ухаан алдаж унасан нь үнэн юм уу эмнэлгийн байгууллагад үзүүлсэн үү гэж асуучихаад явсан. Тэгээд гэртээ очоод байж байхад охин Ннь над руу залгаж аав ухаан алдаад уначихлаа гэж ярьсан. Түүнээс хойш хэд хоногийн дараа Өсөхөө над руу залгаж ирж уулзах уу, чи аавыг зодчихсон юм биш үү гэж над руу хэд хэдэн удаа залгаж Гурвансайханд очиж уулзсан. Мөн дахиж залгаад Улаанбаатар хот руу аав эмчилгээнд явж ирсэн, зардал мөнгө их гарсан 14.000.000 төгрөг өгчих гэж хэлсэн. Би юм дуугараагүй, аавыг тань хүргэж өгснөөс өөр асуудал болоогүй гэдгийг хэлсэн гэв.

Хохирогч Г.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би анх мэдүүлгээ өгсөн. Тэр мэдүүлэг үнэн, би огт худлаа хэлээгүй, би мотоциклоосоо ойчоогүй. Би мотоциклоосоо ойчсон бол зүгээр байсан хүнийг зодсон гэж хэлэхгүй байсан. Би хохирсон, Т.Нд зодуулсан. Би өөрөө хүн гүтгэсэн, манай эхнэр хүүхдүүд бүгд хүн гүтгэсэн хэрэгтэн болж байна. Болсон асуудлыг би үнэн зөвөөр нь хэлсэн.  Үдээс өмнө намайг эзгүйд Т.Н, Э, Д гурав манай гэрийн гадаа архи ууж, агсам согтуу тавьсан байсан. Түүний дараахан надтай таарч намайг зодсон. Өвөл хөдөө гэрт Д, Т.Н хоёр цагаан фургон машинтай очиж уулзсан. Гомдлоо аваач гэж очиж уулзсан. Тэгээд манай гэрт орж хоол идчихээд Э ахыг би тэгж хэлээрэй гэж хэлээд хэлүүлчихсэн юм аа Э ахыг авч ирж уучлалт гуйлгана гэж хэлээд явсан. Эмчилгээний зардалд зарцуулсан 10.980.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би Өмнөговь аймагт хагалгаанд орсон. Тухайн асуудлаас хойш шүлс гоождог, чих шуугьдаг болсон. Хохирол төлбөрийн мөнгөө яаралтай ойрмогхон гаргуулж авмаар байна. Бид нарыг хуйвалдаж худлаа хэлж байна гэж ярьж яваад нь гомдолтой байгаа. Би болсон асуудлыг үнэн зөвөөр нь мэдүүлсэн. Шүүгдэгч худлаа мэдүүлээд байна гэв.

Шинжээч Г.Баярхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр үзлэгийг хийсэн. Үзүүлэгчийн бие тухайн үед хүнд, өөрөө алхахад хүндрэлтэй байсан учраас охин Ныг хамт байлцуулж хийсэн байна. Хэрэг болсноос хойш 25 орчим хоног өнгөрсөн дараа би үзлэгийг хийсэн. Эмчилгээ үйлчилгээ хийсэн, тархины хагалгаанд орсон байсан. Тархины хагалгааны шархнаас өөрөөр тухайн хүнд ил харагдах гэмтэл харагдаагүй. Миний өөрийн үзсэн үзлэг дээр тархины мэс заслаас үүссэн тах хэлбэртэй шарх надад мэдэгдэж байсан. Хохирогчийн баруун зулай ясанд хугарал, хатуу бүрхүүлийн доорх цус хуралт, тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнд тархины няцрал гэмтэл нь миний үзлэг дээрээс гарч ирж байгаа гэмтэл биш зөвхөн өвчтөний түүх дээрээс харсан гэв.

Гэрч Н.Ншүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 11 цагийн үед аав малдаа явахаар гэрээсээ гарсан. Бид нар буюу ээж, эгч хоёртойгоо би малын саравчныхаа зүүн талд жижиг пүнз барьж байхад 12-13 цагийн үед Т.Н, Э, Д гэх гурван хүн ирж аавыг юу хийхээр хаашаа явсан талаар асуусан. Аав малдаа явсан гэх хариулсан. Тэр үед яг хаашаа явсан бэ, баруун зүг рүү уул руу явсан уу, зүүн зүг рүү тал руу явсан уу, ямар ажлаар явсан бэ гэж Т.Н гэх хүн олон удаа асуусан. Аавыг хүлээх янзтай энэ гурван хүн архи гаргаж уусан. Уух явцдаа нутаг усны талаар дайралтыг Д гэх хүн ээж рүү хийсэн. Бид тэр үед завгүй байсан учраас согтуу хүнтэй харьцаагүй. Энэ 3 хүн архиа ууж дуусаад Д гэх хүн нь тасарчихсан ээж бид хоёр Т.Нгийн машинд суулгаж өгөөд явуулсан. Орой 17-18 цагийн үед аав мотоциклоо бариад ирсэн. Гэрийн хойд талд мотоциклоосоо ойчоогүй, өөрөө буугаад мотоциклоо данхраадаад мотоциклынхоо дэргэд толгойгоо бариад доошоо хараад суугаад байсан. Тэр хооронд Э, Н, Э гэх гурван хүн хорооны зүүн талд ирж зогсоод Э гэх хүн түрүүлж бууж ирж бид нарын дэргэд ирээд Г.Н гуай мотоциклоосоо онхолдож ойчоод явж чаддаггүй, бид гурав хүргэж ирлээ гэж хэлсэн. Бид нар ажлаа хийгээд завгүй байж байхад Т.Н гэх хүн ирж миний дэргэд зогсоод Г.Н ах ойчоод явж чаддаггүй, тэгээд бид нар хүргээд ирлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би яахаараа манай аав ойчдог юм бэ, манай аав хэзээ ч мотоциклоосоо ойчиж байгаагүй та хэд зодчихсон юм биш үү гэж хэлэхэд Т.Н гэх хүн би зодчихсон юм аа, одоо болсон уу гэж хэлчхээд согтуу машиндаа суугаад яваад өгсөн. Тэгээд аав дээр ирэхэд зодуулчихсан зүүн, баруун шанаа нь халцарчихсан, зүүн чихнээс нь цус гарсан байсан. Тэгээд бие нь өвдөж ухаан алдаж унаад эмнэлэгт ирсэн. 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хагалгаанд орсон. Тухайн үед ухаан санаа нь 10-15 хувийн мэдрэлтэй байсан гэж эмч хэлсэн. Цус харвах аюултай учраас яаралтай хагалгаанд оруулна гэж Чинцэцэг гэх 3 дугаар эмнэлгийн тэргүүлэх зэргийн эмчийг Улаанбаатар хотоос дуудаж хагалгаанд оруулсан гэв.

Гэрч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Г.Н гуай Сүүжийн усан дээр нэлээн согтуу ирж худагтай тал буюу баруун гар тал руугаа ойчсон. Би мотоциклыг нь босгож өгсөн. Намайг мотоциклыг нь босгочхоод ирэхэд архи уух уу гэж хэлсэн. Би архи уухгүй гэж хэлээд мотоциклоо унаад явсан гэв.

Гэрч Ж.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Сүүжийн усан дээр адуугаа услахаар алхаж очсон. Усан дээр Г.Н, Т.Н хоёр байж байсан. Г.Н нэлээн согтуу мотоциклоо унаж явж чадахгүй байсан. Тэгээд би мотоциклыг нь түшиж байгаад мордуулаад явуулсан. Сүүжийн усны урд хөтөл дээгүүр хөлөө чирчихсэн явж чадахгүй байхаар нь хоёулаа хүргэж өгье гэж хэлсэн. Тэгээд Б.Э дээр очиж аваад гараад очиход хавцгайн адаг дээр баруун талаараа ойччихсон, мотоциклоо баруун талаасаа босгоод зогсож байсан. Бид нарыг очихын хооронд цаашаа явсан. Гэрийнхээ баруун талд дахиад нэг удаа ойчсон. Тэгээд эхнэр хүүхдүүдэд нь согтуу байна хүргэж ирээд буцлаа гэж хэлээд явсан гэв.

Гэрч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өөртэй нь очоод уулз надтай уулзаад яах вэ гэж хэлсэн. Удахгүй аавтай чинь уулзаад ирсэн. Өнөөдөр аймаг дээр ирээд уулзана гэж хэлсэн утасны дугаарыг нь мэдэхгүй байна, гэртээ байхгүй байна гэж гэрт ирж Өын гар утасны дугаарыг өгөөч гэж хэлээд дугаарыг нь аваад явсан гэв.

Гэрч Н.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний бие уг хэрэг болох явцад Цагаан хадны салбарт ажил дээрээ байсан. Энэ хэрэг боллоо гэдгийг 2021 оны 09 дүгээр 20-ны өдөр ээж болон дүү нараасаа мэдсэн. Т.Н гэх хүн манай аавыг зодож ийм байдалд хүргэчихлээ гэдэг мэдээллийг аваад Т.Нгийн гар утасны дугаарыг олж аваад өөртэй нь холбогдсон. Юу болсон талаар асуухад, муухай юм болчихлоо чамтай уулзаж ярилцмаар байна, шүүх цагдаа гэхгүйгээр энэ асуудлыг шийдвэрлэмээр байна гэх тайлбарыг хэлсэн. Би 2021 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр амарч ирсэн. 2021 оны 12 дугаар сарын 10-ны үеэр Т.Н утсаар залгаж Гурвансайхан 17-21 тоотод манай ах Н.Бгийн гэрт ирж уулзсан. Уулзахдаа энэ асуудлыг шүүх цагдаа гэхгүйгээр шийдвэрлэх арга тал юу байна, хохирол гомдлыг чинь барагдуулъя гэх зүйлийг ярьсан. Эхний ээлжид эмнэлгээр явсан зардлаа төлүүлье, яагаад ийм байдалд хүргэсэн юм бэ гэж хэлсэн. Дахиж 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн үеэр ирж уулзахад нь би ахынхаа гэрт дуудаж уулзсан. Манай аав, ээж хоёр дээр ах Дгийн хамт хөдөө очиж уулзсан байсан. Хохирол төлбөрийг тань барагдуулъя хэдэн төгрөг гарсан бэ гэж асуухад нь манай охин Ө мэднэ гэсэн тайлбарыг хэлсэн байсан. 2022 оны 01 дүгээр сарын 20-ны үед над руу залгаж танай аав, ээжтэй чинь уулзсан. Чамайг зардал мөнгийг нь мэднэ гэж хэллээ, чамтай уулзмаар байна гэж ярьсан. Маргааш нь манай гэрт ирж уулзаж аавтай тань ярьж тохиролцсон. Эаар та тийм мэдүүлэг өг гэж хэлээд хэлүүлсэн. Би тэр асуудлаа Н ахтай ярилцаад тохиролцсон. Мөнгөний асуудлыг чамтай ярилц гэж хэлсэн гэх тайлбарыг хэлж ирж уулзсан. 10 орчим сая төгрөгийн зардал гарсан үүнийгээ төлчих, Э, Э нарыг авч ирж ааваас уучлалт гуйлгачих тэгвэл бид нарт гомдох зүйл байхгүй гэж хэлсэн. Тэгээд Э, Э нарыг авч ирж уучлалт гуйлгая гэж хэлээд явсан. 2 цагийн дараа аавын дансыг мессежээр авсан. Түүнээс хойш дахиж холбогдоогүй. Сүүлд өгсөн нүүрэлдүүлэн байцаалт дээрээ намайг Т.Нгаас мөнгө нэхээд байгаа юм шиг байр суурьтай мэдүүлэг өгсөн байсан. Зүгээр эрүүл саруул байсан аавыгаа өвчтэй болгочхоод эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирчхоод дахиад өөрөө мөнгө нэхсэн юм шиг  байдалд орсондоо гомдолтой байна гэв.

Хохирогч Г.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Өмнөговь аймаг Ханхонгор сум Мандах баг Бөөрөнхий гэх газарт бууц нь дээрээ манайх байдаг. 2021 оны 09 дүгээр сарын 18 -нд 11цагийн үед гэрээсээ гараад малаа эргүүлчихээд Мөнхбаяр гэдэг айлд очоод Мөнхбаяраас адуу сурчхаад худагны хажуугаар зөрөөд Э гэдэг айлд очоод эхнэр Т гэдэг хүн манай мал дотор танай нэг ямаа байна гэж гадаа нь зогсоод хэлээд зогсож байсан чинь Н баруун талаас ирээд зогсоод Н надад нэг тонн ёнкс хулгай хийсэн гэж Д ахыг гүжирдсэн гэж хэлсэн. Тэгэхээр тэр талаар надад мэдэх зүйл алга гэж хэлээд би мотоциклоор доошоо эргээд худган дээр очсон чинь Эхбаатар байсан. Би мотоциклоо худагнаас баруун өмнө 50 метр зайтай данхраадаад тавьсан. Тэгээд Эаас тамхи асууж авч татаад сууж байсан. Тэгсэн Н хар машинтай ганцаараа ирээд суусан. Тэгээд Н надтай хэрэлдэх гээд байхаар нь би босоод явах гэсэн чинь араас мөрнөөс татаад хөл рүү өшиглөсөн. Тэгэхэд би хойшоо гэдийгээд унасан. Унахдаа худагны чулуун дээр нуруугаараа ойчсон. Тэгээд өнхрөөд босоод ирсэн чинь дээлний захаас татаад гараараа нүүр толгой руу Д ахын хувь миний хувь гээд зодоод байсан. Тэгээд би Эт энэ хүнээ аваач гэж хэлсэн. Тэгсэн Э тоолгүй яваад өгсөн. Түүнээс хойш толгой манараад зарим зүйлийг мартаж санаад байсан. Тэгсэн намайг мотоциклоор явах гэж байхад Э ирсэн байсан явган ирсэн байхаа. Хэзээ ирснийг мэдэхгүй байна. Тэгээд би гэр лүү мотоциклоо унаад усны замаар гэртээ очсон. Би замдаа мотоциклоосоо унаж ойчоогүй сайн мэдэж байна. Би гэрийн баруун өмнө талд зогсоод мотоциклоо данхраадсан. Тэгээд гэртээ орсон. Тэгсэн ач хүү Ү гэрт сууж байсан. Ү өвөө нүүр амаа яачваа гэж асуухад Н намайг зодоод нүүр ам толгой руу цохиод Д ахын хувь миний хувь гэж цохиод ийм болгосон байна лээ гэж Ү хүүдээ хэлсэн юм байна лээ. Тэгээд би гэрээс гараад малын хороогоо очиж үзээд гоё болсон байна гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр хүүхдүүд надаас нүүр амаа яасан юм гэж асуухад Н намайг ингээд зодсон гэж хэлсэн чинь О надад Н мотоциклоос ойчоод явж  чадахгүй байсныг хүргээд ирлээ гэж Н хэлчхээд явсан гэж хэлсэн. Мөнхбаяр гэдэг айлаас гарахад Мөнхбаяр хар шилтэй чингис 0.5 литрийн нэг ширхгийг надад гэртээ харьж уугаарай гэж өгсөн. Тэгээд би тэр архийг өвөрлөөд худган дээр очоод Эт задалж өгсөн. Тэгэхэд Э уухгүй гэсэн. Тэгсэн Н аваад шилээр нь уусан. Тэгэхээр нь би булааж аваад таглаад өвөрлөсөн. Би тэр өдөр архи уугаагүй эрүүл байсан. Намайг эрүүл байсныг мэдэх хүн бол Алдармаа гээд дүү мэдэж байгаа тэр өдөр надтай таарсан юм. Э согтуу байгаагүй байхаа, Н их согтуу байсан, Э их согтуу байсан. Би мотоциклоосоо унаж ойчоогүй тэрийгээ сайн санаж байна. Баруун талын нүд хөхөрч хавдсан. Зүүн талын чихнээс цус гарсан байсан. Хамраас цус гарсан байсан. Зүүн талын хавирга зовиуртай байсан. Зүүн талын хөлийн эрээн булчин хавдаж хөхөрсөн байсан. 2 чих их зовиуртай байсан. Одоо хүртэл өвдөөд байгаа. Надад хохирол учирсан дараа нь баримтаа авчирч  өгнө. Биеийн тамир тэнхээ их муудсан. Нүдний хараа мэдэгдэхүйц муудсан. Сонсгол муудсан. Мартамхай болон нойр хүрхээ больсон. Өвдөж зовуурилсан зүйл алга. /хавтаст хэргийн 27-дахь тал/

Хохирогч Г.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Т.Нг танина. Хуучуул нь манай нутгийн хүмүүс байгаа юм. Би 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өглөө 11 цагийн үед гэрээсээ гараад талдаа явсан юм. Малдаа явж байгаад нутгийн залуу И.Мөнхбаярын гэрт адууны наймаа хийхээр очсон юм. Мөнхбаярын гэрт очоод адууны наймаа ярьчихаад буцаад гэр лүүгээ явсан. Сүүжийн усны зүүн талаар гараад усны өмнө дэнж дээр байдаг. Эы гадаа очиход Эы эхнэр Т гараад ирэхээр нь танай нэг ямаа нийлсэн байна шүү гэж хэлсэн тэгээд хөдлөх гэсэн чинь Т.Н баруун талаас машинтай ирээд гэрийн гадаа машинаас буугаад над дээр ирсэн тэгээд Т.Н надад хандаад танайхан манай ах Дг хулгай хийсэн гэж гүтгэсэн байна гэж хэлхээр би Нд чи согтуу байна унт унт гэж хэлчихээд хөдлөөд  Эы гэрийн гаднаас сүүжийн усны худаг дээр очсон намайг ирэхэд Э малаа услаад байж байсан. Тэгээд би Эаас тамхи гуйж татаад сууж байсан чинь Т.Н худаг дээр машинтайгаа хүрээд ирсэн. Намайг Мөнхбаярын гэрт очиход Мөнхбаяр надад адуу сайн онд оруулж өгсөн учраас шагнаж байгаа юм гээд 0.5 граммын хар чингис архи миний өвөрт хийж өгөөд гэртээ харьж уугаарай гэж хэлсэн байсан бөгөөд би нөгөө архиа худаг дээр гаргаад задалж эхлээд Эт өгсөн. Э архи уухгүй байгаа гээд өгсөн. Тэгээд Н тэр архийг аваад амаар нь ууж байгаа харагдсан. Тэгээд би Нгаас архиа аваад өвөртөө хийсэн тэгээд худгийн баруун өмнө талд байсан мотоцикл дээр очоод мотоциклио мордоход би мотоциклтойгоо хамт унасан. Тэгсэн чинь Н намайг татаад унагасан байсан бөгөөд би босоод ирсэн чинь Н миний толгой руу хоёр гараараа ээлжлээд цохиод байсан. Тэгж цохиж байхдаа энэ Д ахын хувь энэ бол миний хувь гээд миний толгой руу цохиод байсан. Н намайг хэсэг цохиж байгаад явсан байх би нэг мэдэхэд худаг дээр ганцаараа сууж байсан. Толгой их манарч байсан би тэгээд мотоциклоо унаад гэр лүүгээ яваад гэртээ очсон тэгээд гэрийнхээ баруун өмнө талд мотоциклоо тавиад гэртээ харьсан. Тэгээд миний ухаан санаа орон гаран болсон нэг мэдэхэд би малын хашаан дээр оччихсон явж байсан бөгөөд тэгэхэд манай эхнэр О хоёр хүүхдийн хамтаар хороо янзалж байсан юм. Манай эхнэр хэлэхдээ чамайг явсан дараагаар Н Э Э гурав чамайг хүргэж ирлээ гэж хэлчихээд яваад өгсөн гэж хэлж байсан. Би тэр гурвыг ирснийг мэдээгүй. Манай эхнэр намайг харчихаад нүүр чинь яасан юм бээ гэсэн тэгэхээр нь би Н намайг зодсон гэж хэлсэн чинь манай эхнэр Н Э Д гурав манайд ирж архи ууж байгаад согтчихоод явсан юм. Согтуу энэ гараагүй явж байгаад чамайг зодсон юм байна гэж хэлсэн тэгсэн манай эхнэр хүүхдүүд цагдаад дуудлага өгье гэхээр нь би хэрэггүй гээд унтаад өгсөн юм. Маргааш өглөө нь босоод ямаагаа саагаад явж байснаа санаж байгаа юм нэг мэдсэн чинь би малын хотондоо хэвтэж байсан. Тэгээд сэрсэн чинь чи 30 орчим минут ухаангүй хэвтлээ эмнэлэг цагдаа дуудахгүй бол болохгүй юм байна гэсэн тэгээд эмнэлэг цагдаа дуудсан. Манай бууцан дээр цагаан өнгийн нэг тонны сав байсан алга болсон байсан түүнийг манай хүүхдүүд Д Э нарыг л авсан юм байгаа биз гэж хэлсэн юм шиг байна лээ түүнээс болж л Н намайг зодсон байх гэж ойлгож байна. Бусдаар өөрөөр намайг зодох шалтгаан байхгүй өс хонзон байхгүй. Би тархиндаа хүнд гэмтэл авч тархины хагалгаанд орсон юм. Одоо биеийн байдал өмнөх шигээ эрүүл саруул байхаа больсон гэхдээ гайгүй байна. Э ер нь бол худаг дээр байхад би худаг дээр очоод Эаас тамхи татаад сууж байхад Н ирсэн тэгээд би өвөрт байсан архи нь ууж байсан тэр хооронд Э яваад өгсөн байх гэж бодож байна. Н намайг зодох үед өөр хүн байгаагүй. Бид хоёр хоёулхнаа байсан юм. Би гэхдээ Нд зодуулж байхдаа Эаа энийг салгаад аваатах гэж хашгирч байснаа санаж байгаа юм. Би худгийн өмнө талаас Эы гэрийн гаднаас ирсэн юм. Э гэрээсээ гарч ирээгүй гэртээ байсан эсэхийг мэдэхгүй. Эхнэр Т л гараад ирэхээр нь нэг ямаа байна аваарай гэж хэлсэн юм. Намайг Нд зодуулсан дараагаар Э худаг дээр ирсэн юм. Т.Н согтуу байсан. Тухайн өдөр 12 цагийн үед Э Д Н нар манай гэрт очиж архи уугаад агсан татаж байгаад явсан гэхээр Э согтуу байсан байх гэж бодож байна. Би өөрөө бол Эыг согтуу байсан эсэхийг мэдэхгүй байна. Би архи уугаагүй байсан. Би мотоциклоос унаагүй. Би Мөнхбаярын гэрээр орчихоод л ирсэн өөр айлаар ороогүй. Би Мөнхбаярын гэрт очиход 700 грамм өгөрцийний шилтэй монгол архи өгсөн түүнийг 4-үүл хувааж уучихаад гарсан юм. Би Цын гэрт адуу сурах гэж очсон. Тэндээсээ Мөнхбаярын гэрт очсон. Тэндээсээ буцаад явж байгаад Мөнхсайханы эхнэр Алдармаатай таарсан. Ариука гэдэг хүнтэй бол Мөнхбаярын гэрт таарсан юм. Мөнхбаяр А нэг танихгүй хүү нартай нийлж уусан юм. Худаг дээр ирээд би архийг задалсан. Хугас шил архитай ирээгүй. Гомдоод байх зүйл байхгүй. Миний эмчилгээнд зардлыг төлөх байх гэж бодож байна. /хавтаст хэргийн 30-31 дэх ьал/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: би 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Т овогтой Нд зодуулсны улмаас тархиндаа хүнд гэмтэл авч тархины хагалгаанд орсон мөн хагалгаанд орсоны дараагаар Улаанбаатар хотод очиж зураг авхуулсан дараагаар нь томографикт харуулсан энэ эмчилгээний зардлуудыг болон Ар Үр эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн түүний төлбөр өвчтэй байх үедээ явсан нааш цаашаа явсан зардал, миний тархинд хагалгаа хийхээр Улаанбаатар хотоос 2 эмч ирсэн түүний буудлын зардал, би эмнэлэгт байх хугацаандаа малаа хүнээр харуулсан тэр малчны зардлуудыг нэхэмжилж байна. Миний нэхэмжилж байгаа мөнгө 10,281,481 төгрөг болж байна. Би энэ гэмтлээс хойш мартаж санадаг болсон. Чих шуугина, шүлс өөрийн мэдэлгүй гойждог болсон бөгөөд 6  ардаа багтаад гэмтэл согог судлалын төвд тархиа дахиад үзүүл гэсэн үзүүлж чадаагүй байгаа. Хаврын ажил дуусахаар явж үзүүлнэ. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй.  /хавтаст хэргийн34дахь тал/

Гэрч Б.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2021 оны 09 дүгээр сарын 18-нд үдээс хойш би Өмнөговь аймаг Ханхонгор сум Мандах 1-р баг Сүүжийн ус гэх нэртэй худагнаас малаа услаад гаргаад байж байсан чинь Нхүү гээд саахалт өвгөн мотоциклтой ирээд зогсоод мотоциклоосоо буух гэж байгаад буруу тал руугаа унасан. Тэгээд би мотоциклыг нь босгосон. Тэгэхэд Н гээд залуу машинтайгаа ганцаараа ирээд зогссон. Тэгээд машинаасаа бууж ирээд мэнд усаа мэдэлцээд суусан. Тэгээд өвгөн Нхүү өврөөсөө нэг шилтэй архи гаргаж ирсэн. Тэгээд намайг архи уу гэсэн тэгэхээр нь би архи уухгүй гээд өөрийн мотоциклоо унаад явсан. Нхүү өвгөн Н хоёр үлдсэн. Тэгээд би гэрийн гадаа юм хийгээд явж байсан чинь Н Э хоёр машинтай исэн. Н өвгөнийг хүргэж өгье гэсэн. Тэгэхэд өвгөн манай гэрийн баруун талаар гараад гэр лүүгээ явж байсан. Тэгээд би машинд суугаад тэр хоёртой хамт өвгөн лүү хамт явсан. Араас нь бид хэд машинтай явж байхад өвгөн мотоциклтойгоо ойчсон. Тэгээд босоод мотоцикл дээрээ суугаад цаашаа явсан. Тэгээд өвгөн гэрийнхээ гадаа очоод ойчоод унасан. Тэгээд бид хэд машинаасаа буугаад Н ах согтуу байсан. Бид хэд хүргэж ирлээ гэж хэлсэн. Тэгээд бид хэд буцаад явсан. Н Э хоёр намайг гэрт хүргэж өгчихөөд явсан. Архи уусан байсан. Нэлээн согтолттой байсан. Мотоцикл унахдаа хоёр хөлөө чирээд яваад байсан. Худган дээр мотоциклтой ирээд унаад би босгоход нүүр нүд нь ямар нэгэн шарх сорив цус харагдаагүй байсан. Дахиж хараагүй. Намайг байхад бол халдаагүй. Би явснаас хойш юу болсон талаар би мэдэхгүй байна. /хавтаст хэргийн 36 дахь тал/

Гэрч Б.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Тухайн өдрөө сайн санахгүй байна. Би гэрээсээ гараад худган дээр очоод малаа услаад гаргачихаад явах гэж байсан. Н өвгөн ирээд худганы хажууд зогсоод мотоциклтойгоо баруун гар тал руугаа унасан. Би тэгээд мотоциклын татаж босгож ирээд данхраадаж тавьсан. Тэгээд мэнд ус мэдээд байж байсан. Тэгээд машинтай Н гээд залуу ганцаараа ирсэн. Ирээд мэнд асуусан. Тэгсэн Н өвгөн намайг архи уух уу гэсэн тэгэхээр нь би ямар архи уух бишдээ гээд мотоциклоо унаад малын хойноос явсан. Тэгээд би тал уруугаа туугаад гаргачхаад гэрийн гадаа очоод байж байсан чинь Н Э хоёр машинтай ирээд өвгөнийг хүргэж өгөхгүй бол өвгөн явж чадахгүй нь гэж хэлсэн. Тэгээд би машинд суугаад хамт явсан. Н өвгөн мотоциклтой гэрийнхээ зүг рүү явж байсан. Тэгээд араас нь бид 3 явахад өвгөн хөлөө чирээд явж байсан. Тэгээд бид 3 жалга гатлаад гараад араас нь очиж явахад өвгөн мотоциклоосоо унаад босож байгааг харсан. Аль тал руугаа унасныг сайн мэдэхгүй байна. Тэгээд гэр лүүгээ яваад гэрийнхээ зүүн урд талд зогсоод буух гэж байгаад ойчсон. Аль тал руугаа унасныг мэдэхгүй байна. Тэгээд бид очоод эхнэр охинд нь согтуу байна ямар нэг болохвий гээд араас нь дагаад ирлээ гэж хэлсэн. Тэгсэн эхнэр нь согтохоороо тэгээд байдаг юм гэж хэлсэн. Тэгээд бид нар буцаад явсан. Н Э хоёр намайг гэрийн гадаа буулгаад буцаад явсан. Э Н хоёр согтуу байсан. Архи уусныг мэдэхгүй байна. Н өвгөн согтуу байсан. Цус гарч нүд хөхөрсөн юс бол харагдаагүй зүгээр л байх шиг байсан. /хавтаст хэргийн 39-40 дэх тал/

Гэрч Н.Нмөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Өмнөговь аймаг Ханхонгор сум Мандах баг 1-р баг Бөөрөнхий гэх газарт манайх байдаг. 2021 оны 09 сарын 18-ны 11 цагийн үед Аав гэрээсээ мотоциклоор малдаа явсан. У эгч, ээж О бид гурав малын саравч янзалж байсан чинь 13 цагийн үед Д, Н, Э энэ гурав машинтай аавыг сурч ирсэн. Ирээд Д Танайх малаа дандаа дээшээ явууллаа дээшээ гарч буудаг. Танай малыг бэлийн замаас дээшээ гаргуулахгүй шүү гэж хэлээд уурлаад агсан тавиад байсан. Бид хэд согтуу хүмүүст юм хэлээгүй ээ. Тэгээд машины гадаа Н, Д, Э энэ гурав суугаад Аавыг хүлээх байдалтай архи уугаад суугаад байсан. Тэгээд цаг гаран болоод Д нэлээн согтсон байсан. Тэр хэд явахаар болоход Д нэлээн согтуу машинд сууж чадахгүй байсан. Тэгэхээр Ээж бид хоёр Дг машинд суулгасан. Н гэдэг залуу нэлээн согтуу машинаа жолоо доод явсан. Тэгээд ээж, эгч бид гурав саравчаа янзлаад байж байсан чинь 18 цагийн үед Аав мотоциклоо бариад гэрийн зүүн хойд талд ирж зогсоод мотоциклээсээ буугаад мотоциклийнхоо дэргэж тонгойгоод сууж бид гурав дээр ирж зогсоод Э туруулж бууж ирээд Н ах Мотоциклоосоо Эг ойчоод явж чаддаггүй ээ. Бид гурав хүргээд ирлээ. Сүүжийн худгийн довжоо мөргөж унаад нүүрээ урчихлаа гэж хэлсэн. Тэгээд Н миний дэргэд ирж зогссон. Тэгэхээр нь би та хэд зодчихоод аваад ирсэн юм биш биз дээ гэж хэлсэн. Тэгсэн Н би хөгшин настай хүн зодохгүй ээ гэж хэлснээ за за би зодсон одоо хэлчихээд тэр гурав машиндаа суугаад яваад өгсөн. Тэгээд Би гэрт ороод Аавыг харсан чинь баруун шанаа нь хавдаж хөхөрсөн, зүүн шанаа шалбарч, зүүн чихнээс цус гарсан би Ааваас юу болов яасан бэ гэж асуухад Н намайг зодсон. Худаг дээр очоод зогсоход Э байсан. Этай уулзаад байж байхад Н Э хоёр машинтай ирсэн. Тэгээд бид хэд уулзаад сууж байгаад мотоциклоо унаад явах гэтэл Н намайг мотоциклтэй минь түлхэж унагаагаад толгой руу цохиод байсан гэж хэлсэн. Аав ер нь бол ухаан орж гараад байсан. Маргааш нь аав толгой өвдөөд байна. Дух хэсэг рүү унжиж өвдөөд байна гээд хэвтэж өнжсөн. Тэгээд аав Ухаа алдаж унасан. Тэгээд эмч цагдаа дуудсан. Мотоциклоосоо ойчсон гэж хэлсэн болохоор цагдаад мэдэгдээгүй ээ. Тэр орой гэрт ирэхэд ухаан орон гаран их сонин байсан. Манарсан байдалтай байсан. Архи уусан мэдэгдэхгүй байсан. Э ах эрүүл байсан. Н нь согтуу байсан. Э машин дотроо суугаад байсан бууж ирээгүй болохоор мэдэхгүй байна. Аавыг хүргэж ирэхдээ Э Аавыг Худгийн довжоог мөргөж ойчоод нүүрээ урилаа гэж хэлсэн. Тийм байсан бол яагаад утсаар холбогдоод хэлж болоогүй юм бэ? Хэлж болох байсан. Цагдаа очоод асуухад би тэнд байгаагүй Н ах ирээд би зөрөөд явсан гэж хэлсэн. Зөрөөд явсан хүн яагаад бид хэд дээр ирэхдээ Довжоо мөргөөд нүүрээ урчихлаа гэж хэлж ирсэн. Ингэж Н Э хоёртой нийлж худлаа ярсанд гомдолтой байна. /хавтаст хэргийн 47 дахь тал/

Гэрч Н.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Манайх Өмнөговь аймаг Ханхонгор сум Мандах баг Сүүж гэх газар манайх байдаг юм. 2021 оны 09 дүгээр сарын 18-нд өглөө Аав, ээж хороо янзлан гэхээр нь тус болохоор Аавынд очсон. Тэгээд 12 цагийн үед ээж бид хоёр машинтай урд өвөлжөөнөөс блок, хүрз багажууд аваад Аавын гэр лүү явж байхад. Аав дурангаа зүүгээд мотоциклтэй мал руугаа явж байсан. Тэгээд ээж дүү бид гурав гэрийн зүүн урд байсан хороогоо янзалж эхэлсэн. Тэгээд ажлаа хийж байсан чинь том хар машинтай 3 хүн ирсэн. Э, Д, Н гээд энэ гурав ирсэн. Н, Д хоёр согтуу байсан. Тэгээд аавыг асуугаад хаашаа явсан уул руу явсан уу тал руу явсан уу адуунд явсан уу үхэрт явсан уу гээд асуугаад байсан. Тэгээд тэр хэд машинаасaa архи гаргаж машиныхаа хажууд суугаад нэг шил архи гаргаж уугаад байсан. Тэгээд тэнчээ архиа уугаад цаг гаран болсон. Тэгээд Д согтуу бид нарт танайх уул руугаа дандаа буудаг дахиж уул руу буулгахгүй бэлийн замаар гээд хэлээд байсан тэгэхээр бид хэд тоохгүй юмаа хийгээд шүү дээш мал гаргахгүй завгүй байсан. 13-14 цагийн үед Д нэлээн согтсон байсан. Ээж машинд нь суулгаж өгсөн. Тэгээд тэр хэд явсан. Тэгээд орой 17 цагийн үед Аав хойноос мотоциклтой гэрийн гадаа ирэхэд араас нь хар машинтай Н, Э, Э гурав ирээд бид нарын хажууд машинтай ирж зогсоод эхэлж Э машинаас бууж ирээд Аав чинь мотоциклоос ойчоод явж чаддаггүй тэгээд аавыг чинь хүргээд ирлээ гэж хэлсэн тэгээд Э машиндаа ороод суусан хур бууж ирээд Н гэх залуу бид хэдэд Н ахыг сан. Э, Э хоёр эрүүл байсан. Н согтуу байсан. Н Э хоёр бууж ирээд Н гэх залуу бид хэдэд Н ахыг хүргэж ирлээ шүү мотоциклоосоо ойчоод нуур толгойгоо юучгуй урчихлаа тэгээд чадахгүй байхаар нь хүргэж ир лээ шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь Би Нд чи өөрөө  зодсон юм биш биздээ гэж асуухад Н би юу гэж хөгшин настай хүн зодох уу дээ гээд цаашаа эргээд явахдаа зодсон тэгээд юу гэж гээд машиндаа суугаад явсан. Тэгээд бид хэд юмаа хийгээд 18 цаг өнгөрөөгөөд харанхуй болгоод би гэртээ орж ирсэн. Тэгсэн Аав орон дээрээ хэвтэж байсан. Аав нэг манарсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд би яасан бэ Ааваа мотоциклоосоо ойчсон юм уу гэж асуухад би мотоциклоосоо ойчоогүй хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Хэн зодсон хаана яасан юм гэж асуусан чинь баатар бид Э хоёр усан дээр таараад уулзаад сууж байсан чинь Н, Э хоёр машинтай ирсэн. Тэгээд аав нэг архи задалсан тэгсэн Н гэх залуу миний архийг булааж авчаад өгөхгүй байсан. Тэгээд би архиа буцааж аваад өвөртөө хийгээд мотоцикл дээрээ мордсон чинь Н намайг мотоциклтой хамт түлхээд унагаасан. Тэгээд миний толгой руу цохиод байсан. Тэгсэн хажууд Э зогсож байсан. Тэгээд би Эаа энийгээ аваач яагаад байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгсэн Н намайг зодож байхдаа Д ахын хишиг шуу гэж хэд цохиод байсан. Ямар учиртайг би мэдээгүй тэгээд би зодуулчихлаа гэж надад хэлсэн Тэгээд би олон юм асуусан чинь толгой өвдөөд байна гэрт байсан Ү хүү мэдэж байгаа ямар байдалтай юу гэж хэлж орсныг гэж хэлээд дахиж юм хэлээгүй. Архи уусан талаар мэдэхгүй байсан. Манраа их зовиуртай байдалтай байгаад байсан. Өөр юм яриагүй. Хүүхдээс асуу гээд л байсан. Хүргээд ирлээ гэхээр нь зодоогүй байх гэж бодсон. Этай манайх бэлчээрийн маргаантай түүнээс болсон байх гэж бодож байна. Түрүү жил манайх дээшээ уул руу нүүгээд малаа туугаад явж байхад Э мотоциклтэй ирээд танайхыг хэн ишээ нүү гэсэн юм гээд за за тэгжил бай гээд яваад өгсөн. /хавтаст хэргийн 49 дэх тал/

Гэрч Х.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Өмнөговь аймаг Ханхонгор сум Мандах баг бөөрөнхий гэх газарт байдаг. 2021 оны 09 дүгээр сарын 18-нд өглөө 11 цагийн үед гэрээсээ Нөхөр Н хонь луугаа мотоциклтэй явж харагдсан. Тэгээд хоёр охинтойгоо хамт малын хороонд төлийн Пүнз өрж байсан. Тэгсэн 1-2 цагийн үед Хар өнгийн ланд машинтай Д Н, Э 3 халанцуухан буюу архи уусан ирсэн. Тэгээд Н гэх залуу Манай нөхөр Нг Хаашаа явсан бэ? Дээшээ явсан уу? Доошоо явсан уу? Мөд ирэх үү? ирж байгаа юу? Гээд сураад асуугаад байж байгаад машинаасаа Н, Э, Д гурав машинаасаа нэг шил архи гаргаж ирээд бид хэдийн ойролцоо ирж суугаад архиа хувааж уугаад байсан. Бид хэдэд бас өгсөн. Бид хэд амсаад өгсөн. Д нутаг усны талаар малын бэлчээрийн талаар манайх доошоо бай гэж дээшээ уул руугаа гарч буухгүй шүү гээд согтуугаар тэгж хэлсэн тэр үгийн би тоогоогуй. Тэгээд Н арай гайгүй согтолттой, Д нэлээн согтуу Э гайгүй согтолттой байсан байх Э ууж байгаа нь харагдаагүй тэр явахад би Дг машинд суулгаж өгсөн. Тэгээд тэр хэд яваад өгсөн. Тэгээд орой 17 цагийн үед байх 2 охинтойгоо пүнзээ шавардаад дуусгах гэж байсан чинь хойноос мотоциклтой манай хүн гэрийн зүүн талд ирээд зогсоход араас дагаад цуг ирсэн ланд хажууд нь зогсоод шууд эргээд бид хэд дээр ирээд зогсоод Э гэдэг хүн машинаасаа түрүүлж гарч ирээд Н ах согтуу усан дээр ирээд худгийн довжоо мөргөж ойчоод, тэгээд наашаа гэр лүүгээ явж чаддаггүй онхолдож ойчоод явж чаддаггүй ээ тэгээд хүргээд ирлээ гэж хэлсэн. Тэгээд араас нь Н машинаас бууж ирээд Н ахыг хүргэж ирлээ шүү онхолдож ойчоод болдоггүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би оо яадаг золиг вэ юугаа уучив. Хүргэж ирсэнд баярлалаа гэж хэлсэн. Тэгсэн чинь Н надад Н ах намайг чи яагаад намайг зодчив гэхийн би зодоогүй шүү дээ гэж надад хэлээд эргээд явсан. Надаас зайдуу өрлөг өрөөд шавар зуурч байсан манай хоёр охины хажуугаар гарахад нь манай охин чи зодчоод аваад ирсэн юм биш үү гэж хэлсэн чинь тэгсэн одоо болсон уу гэж манай охинд хэлээд явсан гэсэн би тэр угийг сонсоогүй би зайтай байсан болохоор тэр үгийн сонсоогүй. Н архи уусан согтсон байдал мэдэгдээгүй. Нгаас юм асуухад нэг сонин дуугүй манарсан байдалтай байгаад байсан. Тэгээд би чи яав аа гэж асуухад Н намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь яасан гэж зодож байгаа юм гэж асуухад мэдэхгүй ээ гэж хэлсэн. Тэгээд манай ач хүү Ү надад Өвөө гэрийн гадаа мотоциклтэйгээ ирээд мотоциклээсээ буугаад гадаа байсан нохойны даавуун дээр суугаад толгойгоо доошоо унжуулаад суугаад байсан. Тэгж байгаад гэрт орж ирээд Би ч хөгширчээ хүнд зодуулчихлаа Н намайг хоёр хол давхраар нь ташиж унагааж байгаад дээрээс дараад толгой руу учир зүггүй цохиж зоддог байна шүү дээ гэж хүүхдэд хэлсэн байсан. Надад унаж ойчиж байгаа харагдаагүй. Хүүхдээсээ асуухад ойчоогүй. Мотоциклоосоо буугаад данхраадаад тавьчаад хажууд байсан аавын дээр бөхийгөөд суугаад байсан гэж надад хүүхэд хэлсэн. Гэрт би орж ирэхэд Н гэрт сууж байсан. Нүүрийн харахад баруун талын нүд хөхөрсөн, баруун талын шанаа хавдсан, хоёр чихэн хавдсан, зүүн талын шанаа шалбарсан, Чихнээс цус гарсан байдалтай чихэн цус болсон байсан. Надад болохоор Н намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд би чи согтуу байсан юм уу гэж асуухад үгүй би эрүүл байсан гэж хэлсэн. Орой болсон байсан. Тэр хүмүүс хүргээд ирлээ гэхээр нь зодсон гэж бодоогүй болохоороо мэдэгдээгүй. /хавтаст хэргийн 51-52 дахь тал/

Гэрч Ц.Өлзийсайхан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Н ах энд сууж байгаа юм уу гэж хэлчихээд надтай уулзъя гэхээр би би тэр Над руу 2021 оны 09 дүгээр сарын сарын 17,18 үед байх яг өдрийг нь сайн санахгүй байна манай эгч О утсаар яриад Н ах чинь худаг дээр хүнд зодуулчихаад ирсэн байна гэхээр нь би бие нь яаж байна гэсэн чинь толгой нуур нь хавдсан, хөх болсон байна хаана хандах вэ гэхээр нь би сумын цагдаад ханд гэж хэлээд утсаа салгасан. Тэр өдрийн маргааш нь 11,12 цагийн үед байх манай эгч О миний утас руу залгаад Н ах чинь татаад уначихлаа түргэн дуудаарай гэсэн би түргэн дуудчихаад би хөдөө гараад явсан эмнэлгийн машин надтай хамт очсон. Тэгээд Н ахын биеийг би харсан чинь нуур нь их хавдсан нүд нь хөх болоод хавдаад юм харж чадахгүй, хөдөлж чадахгүй байна гээд орон дээрээ сууж байсан. Тэгээд эмч Н ахыг үзээд аймаг аваад очоод нарийн үзүүл гэж хэлчихээд явахаар нь би Н ахыг машинд суулгаад Даланзадгад сумын төвд ирээд цагдаагийн газарт мэдүүлэг өгөх гээд цагдаа дээр ирээд зогссон чинь Н ахыг зодсон хүн, болон Н ахын охин Haндинболор гэж хүнээс мэдүүлэг авч байна гэхээр нь Н ах машинд гадаа хүлээгээд сууж байсан чинь нэг танихгүй залуу цагдаагийн газраас гарч ирээд өө Н ах энд сууж байгаа юм уу гэж хэлчихээд надтай уулзъя гэхээр би би тэр залуутай уулзсан чинь намайг Н гэдэг та Н ахтай ямар хамааралтай хүн ба гэхээр нь би Н ахын эхнэр О гэж хуний төрсөн дүү нь байгаа юм ямаа ах бол Миний хүргэн ах байгаа юм гэж хэлсэн чинь тэр Н гэх залуу та Н ахын талаар сайн мэдэх хун байна цагдаагийн газрын өрөөнд Н ахын охинтой уулзсан чинь өөдөөс загнаад хэл амаа олж болохгүй байна та учир мэдэх хун байна зохицуулаад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би чи яагаад настай хунийг ийм болтол нь зоддог юм бэ гэсэн чинь харин тийм ээ уучлаарай би эмчилгээний мөнгө болон сэтгэл санааны хохирол мөнгийг нь бүрэн барагдуулмаар байна. Улаанбаатар хотод очиж үзүүлсэн нь дээр би унаагаараа аваад явж болно шуу, одоо эмчилгээний зардлын урьдчилгаа мөнгө өгмөөр байна та хэдийг авах юм бэ? гэхээр нь би Н ахын төрсөн хүүхдүүд мэдэх байх бас эхнэр О эгчтэй ярьж байгаад болно гэж хэлсэн чинь та зохицуулахыг бодоорой гээд утасны дугаараа надад өгөөд та яриарай гэж хэлсэн. Тэгээд байж байхад Н ахын охин Нцагдаагаас гарч ирээд ааваас мэдүүлэг авна гэж байна аавыг аваад цагдаа руу орлоо гэхээр нь би Н гэж хүн надтай уулзаа Н ахын эмчилгээний мөнгийг өгмөөр байна гэж хэлж байна гэсэн чинь Нхууль шүүхээр шийдвэрлүүлнэ та мөнгийг нь авч хэрэггүй гээд Н цагдаагийн газар руу мэдүүлэг өгөхөөр орсон. Тэгээд удалгүй Н ахыг дагуулаад ах Ннар гарч ирээд Н ах миний машинд суухаар нь Нтаныг эмнэлэгт хүргээд өгье гэнээ гэсэн чинь Н ахын бие эвгүй болоод байгаа байдалтай хуруу гараа оролдоод сууж байгаад машинд татаад унасан тэгээд би сандраад шууд эмнэлэгт авч очоод хүлээн авах тасагт оруулж өгөөд гарч ирээд нөгөө Н ахыг зодсон гэх хүн рүү утсаар залгаад Н ах татаад уначихлаа бид эмнэлэг дээр ирсэн байна гэсэн. Удалгүй нэг залуутай хамт тэр Н гэж залуу эмнэлэг дээр хүрээд ирээд Н ахтай уулзана гээд эмнэлэг рүү орох гээд байхаар нь би Н ахын хүүхдүүд ирсэн байгаа ороод хэрэггүй байхаа эмнэлэг дотор хэрүүл шуугиан болох байхаа гэсэн чинь тэр Н гэж залуу яваад өгсөн. Тэгээд би ч бас гэрээдээ явсан. Тэр үеэс хойш би тэр Н гэж залууг Н ахын эмчилгээний зардал мөнгийг өгч эмчлүүлж байгаа байх бодоод явсан. Намайг Н ахын гэрт очоод Н ахыг аваад ирэх үед Н ахын бие их сонин болсон мангар хун шиг болсон юм ярихгүй яваад Даланзадгад орсон. Юм асуухаар хариулахгүй байсан. Уг нь Н ах өөрөө их яриа хөөрөө сайтай хун байгаа юм. Би тэр Н гэж залуу урьд нь харж байгаагүй танихгүй хүн байсан. Тэр Н гэж залуу над дээр ирээд би Н ахыг эмчилгээний зардал мөнгийг өгмөөр байна. Улаанбаатар хот өөрийн унаагаар авч очиж Н ахыг үзүүлмээр байна гэж хэлэхээр нь би чи өндөр настай хүнийг арай дэндүүлсэн байна шүү гэсэн чинь харин тийм ээ жаахан тиймэрхүү юм болсон юм аа уучлаарай гэсэн өөр юм хэлээгүй. Н гэж залуу одоо эмчилгээний мөнгөний урьдчилаа өгмөөр байна сэтгэл санааны хохирол гэж бас байдаг юм би тэр хохирлыг бүрэн барагдуулна гэж хэлж байсан. Би Н ахын эхнэр О гэж хүний төрсөн дүү нь байгаа юм. Н ах миний хүргэн ах байгаа юм аа. Би Н ахын нутагладаг газруудаар нээх яваад байдаггүй юм. Би Цагаан сараар л золгох гэж Н ахын гэрт очдог юм. /хавтаст хэргийн 54 дэх тал/

Насанд хүрээгүй гэрч У.Ү мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр миний өвөө Н, эмээ О нарын гэрт очоод байж байхад Өвөө Н өглөө эрт малдаа явлаа гээд мотоцикл унаад явсан юм Би дүүгээ хараад байж байхад орой 16,17 цагийн үед өвөө мотоциклоо уч ирэхээр би гараад харсан чинь өвөө мотоциклоо данхраадсан хажууд нь сууж байхаар би хүрээд очсон чинь өвөө баруун нүд нь хавдсан, зуун чихний ард хавдсан байдалтай байсан Тэгсэн машинтай хүмүүс ирээд зогссон 2 хүн байх шиг байсан өвөө дээр ирээд за таныг хүргэж ирлээ шүү бид явлаа гээд яваад өгсөн. Би хороо засаж байсан ээж, эгч эмээ нар өвөө нүүр ам нь хөх болсон байна гэж хэлсэн чинь өвөөг аваад гэртээ оруулсан. Би өвөөгөөс та нүүрээ яасан юм гэж асуусан чинь муу хулгайч чинь намайг зодчихлоо гэж хэлж байсан. Тухайн үед надад ямар хүнд зодуулсан талаараа хэлээгүй. Тухайн үед хороо засаж байсан миний эмээ, ээж нарт Өвөө очоод Н муу хулгайч намайг зодчихлоо л гэж хэлж байсан. Өвөө малдаа яваад ирэх үед өвөөгөөс архи үнэртэж байсан. Тухайн үед эмнэлэг цагдаа дуудаагүй. Баруун гар шалбарсан байсан, баруун талын нүд хөх болсон, зүүн чих нь хавдсан араас нь жаахан цус гарсан байсан. Би өвөөг ирсэн дараа өвөөгийн унаж явсан мотоциклийг унаад хонь эргүүлэх гээд явах үед унаж явсан мотоциклд ямар нэгэн эвдрэл гэмтэл гараагүй байсан. Өвөө гэрт ороод надад хэлэхдээ миний 2 хөлийг хавсарч унагаад зодчихлоо гэж хэлж байсан. Хэн зодсон талаар бол хэлээгүй. Өвөө ирээд мотоциклоос унасан гэж надад хэлээгүй. Манай өвөөд мотоциклоос унасан шинж тэмдэг байгаагүй. Өвөө ирээд мотоциклоо данхраадаад хажууд суусан тэгээд гэрт орсон. Цагдаад хандана гэж хэлж байсан. Өвөөгийн гэмтсэн хэсгийн зургийг аваад гэрт орсон. Тухайн үед өвөө ямар нэгэн үг дуугараагүй. Өвөөг ирснээс хойш 2 орчмын цагийн дараа би аав, ээж дүү нарын хамт гэрээдээ явсан. /хавтаст хэргийн 57-58 дахь тал/

Гэрч Б.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Тухайн өдрийг сайн санахгүй байна. Өглөө эрт Э, Н хоёртой хамт Ургаа гээд Н өвгөний охинтой уулзах гэж очсон. Тэгэхэд гадаа хороо янзалж байсан О Ургаа тэгээд нэг дүү нь гээд охин байсан.. Тэгээд бид буугаад танай ёнкс би аваагүй надад 2 ёнкс байдаг юм гэж хэлсэн. Тэгсэн гадаа камерт бичигдсэн байгаа гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би тэгүүл тэр цагдаадаа өгөөч хэлсэн. Тэгээд буцаад Эы гэрт орчоод цаашаа бууц руу нь явсан. Тэгээд бид хэд ажиллаа хийж байгаад Өдөр буцаж гэрт харьсан. Тэгээд цай уучхаад түр  амрах гээд хэвтэж байгаад би унтсан. Тэгээд сэрээд ирсэн чинь Т.Н, Э хоёр Н өвгөнийг гэрт нь хүргэчхээд ирлээ гэж хэлсэн. Гомбын Н гэдэг өвгөнийг би хараагүй. Тэр өдөр таараагүй хоёр Н хоорондоо маргалдаж муудалдсан удаа байхгүй надад мэдэх зүйл алга. Бүгд эрүүл байсан. Архи уусан хүн байхгүй. Н өвгөнийг согтуу явж байна гэж Т.Н Э хоёр надад хэлсэн. /хавтаст хэргийн 61-62 дахь тал/

Гэрч Б.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Тухайн өдрийг сайн санахгүй байна. Өглөө эрт би гэрээсээ өвөлжөөн дээрээ очиход Э, Д, Н гээд энэ гурав байшин янзалж байсан. Тэгээд би буцаад гэртээ ирээд унтаж байгаад сэрсэн ч байсан. Н Э хоёр байхгүй байсан. Төд удалгүй Тын Н, Э хоёр Н өвгөнийг хүргэчхээд ирлээ гэсэн. Өөр надад мэдэх зүйл алга. Тэр өдөр Н өвгөнтэй таараагүй.Мэдэхгүй  маргалдаагүй уулзаагүй тэр өдөр надтай таараагүй. Бүгд эрүүл байсан. Архи уусан хүн байхгүй басан. /хавтаст хэргийн 65-66 дахь тал/

Гэрч Ж.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Нгийн ээжийнхэн төрсөн эгчийн охинтой би гэр бүл болсон манайхаар байнга орж гардаг. Төрөл садан байгаа юм. Саахалт айл байгаа юм. Сар өдрийн сайн мэдэхгүй байна. Манайхаас өглөө эрт Би Д, Н бид гурав Н өвгөний гадаа машинтай очиход. Нандиа Ургамал О гээд энэ гурав хороогоо янзалж байсан. Н бид хоёр машинд сууж байсан. Д буугаад О эгчтэй уулзаад мэнд асуугаад Н өвгөн хаачсан юм гэж асуусан. Тэгсэн О эгч зүүн урагшаа мал руугаа явсан гэж хэлсэн. Тэгээд бид хэд манайх руу очиж байшин барилгынхаа ажил хийж байгаад үдийн цайнд орох гэж гэртээ бүгд очсон. Тэгээд цай уугаад дуусчхаад Н манайхаас хойно байдаг дүүгийндээ очино гээд ганцаараа машинаа бариад явсан. Би гэрт тамхи татчихаад гэрийн ард талын худган дээр очсон. Тэгсэн Т.Н, Н худган дээр байсан. Э малаа услаад доошоо явж харагдсан. Худган дээр Н өвгөн мотоцикл дээрээ мордож чадахгүй гуйваад байж байсан. Тэгээд би түшээд мотоцикл дээр нь суулгаж өгөөд явуулсан. Халаа чирээд манай гэрийн доогуур гэр лүүгээ явсан. Тэгээд би Т.Нг энэ өвгөнийг хүргэж өгсөн дээр унаж ойчно гэж хэлсэн. Тэгсэн Н за тэгье, хүргээд өгье гэж хэлсэн. Тэгээд бид хоёр араас нь Нгийн машинтай дагаж яваад Эын гадаа очсон. Тэгсэн гадаа нь Э гэрийнхээ гадаа зогсож байсан. Н ах согтуу байна хүргээд өгье гэж Т.Н хэлсэн. Э за гэж хэлээд куртикэ өмсөөд гараад ирсэн. Тэгээд Н өвгөний араас яваад нэг жалга гараад харсан бид хэдээс нэлээн зайтай Өвгөн Н Хавцгайт гэх газрын сайрын чулуу, хайрганд баруун талаараа ойчоод мотоциклоо босгоод унаад гэр лүүгээ явсан. Тэгээд гэрийн баруун талаараа очоод зогсож амжилгүй баруун талаараа унан арагдсан. Бид хэд машинтай зүүн талаар нь хороо нь дээр юм хийж байсан. О, Ургамал, Нандиа эд нар дээр очоод Т.Н Н ах мотоциклоос ойчоод явж чадахгүй байна Бид нар хүргээд ирлээ гэж машины цонх буулгаж хэлээд тэгээд бид хэд явсан. Хоёр Н хоорондоо маргалдаж муудалцсан удаа байхгүй. Бүгд эрүүл байсан. Архи уусан хүн байхгүй. Г.Н согтуу байсан. Мотоцикл дээрээ сууж чадахгүй барьж явж чадахгүй хөлөө чирээд байсан. Сайн байна уу гэж асуухад дугарахгүй, дугарах тэнхээгүй хэнтэй уулзаж байгаа мэдэхээргүй байдалтай согтуу байсан. Дахиж хараагүй болохоор мэдэхгүй байна. Д би ёнкс аваагүй гэж хэлэх гэж очсон. /хавтаст хэргийн 69-70 дахь тал/

 Гэрч Ж.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Г.Нтай 20 шахуу жил нэг уснаас малаа усалж амьдарч байна.Саахалтаар амьдарч байна. Т.Н манай эхнэр Тгийн хамаатны хүүхэд байгаа юм.  Манайх Сүүжийн худгаас 500м орчим худгийн урд дэнж дээр намаржиж байсан юм. Тухайн өдөр манай мал ус уух гээд худаг руу ирж байгаа харагдсан.  Би худаг дээр алхаад очиход худаг дээр өвгөн Н, Т.Н хоёр худаг дээр байж байсан. Э ах худгаас доошоо малаа туугаад явж байгаа харагдсан өвгөн Н мотоциклио унаж явж чадахгүй унаж тусаад байж байсан бөгөөд би очоод Н ахыг мотоцикл дээр нь мордуулж өгсөн тэгсэн Н ах гэр рүүгээ хоёр хөлөө чирээд яваад байсан. Би Т.Нд хоёулаа энэ ax Өвгөн настай хүнийг гэрт нь хүргэж өгсөн дээр гэж хэлээд бид хоёр Т.Нгийн машинаар араас нь хөдлөөд гараад очиход усны урд дэнж дээр муригнаад явж байсан тэгээд би Э ахыг очиж аваад мотоциклийг нь унуулъя гээд бид хоёр Э ахын гэрт очиж Э ахыг авсан тэгээд Н ахын араас гараад ирсэн чинь Хавцгайн сайранд онхолдчихоод босоод ирж байгаа харагдсан тэгээд дахин мотоциклио унаад хөдлөөд яваад өгсөн тэгээд яваад гэрийнхээ гадаа очоод зогсохдоо бас нэг унаж байгаа харагдсан Н ахын эхнэр О охин ургаа бас нэг охины хамтаар малын хороогоо янзлаад хороон дээрээ байхад нь малын хороон зүүн талд нь очиж зогсоод Т.Н буугаад Н ах согтуу байна гэж хэлчихээд тэгээд тэндээс хөдлөөд Э ахыг хүргэж өгсөн. Т.Н бид хоёр манай гэрт очсон Т.Н манайд хоол унд идэж хэсэг байж байгаад орой нь аймаг руу явсан юм. Би тухайн үед байшин барьж байсан бөгөөд Т.Н, манай эхнэрийн ах Д нар энэ өдрөөс 2-3 хоногийн өмнө ирээд надад тусалж байсан юм. Т.Н барилгын ажил хийж байгаад өвөлжөөнөөс багаж авах гээд машинаа унаад хөдөлсөн байсан яах гэж худаг орсон талаар нь мэдээгүй. Бид нар ямар ч архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан бөгөөд бид нар байшин бариад ядарсан хүмүүс л байсан юм. Г.Н ах мотоциклио унаж хөдлөх гээд мордож чадахгүй байсан бөгөөд би очоод мотоциклийг нь мордуулж өгсөн тэгсэн хөдлөөд явсан юм. Г.Н их согтуу байсан юм. Тэр талаар надад хэлээгүй бөгөөд сүүлд нь сураг сонсоход манайхаас хойгуур нутагладаг Мөнхбаяр, Ц, Мөнхсайхан гэдэг айлуудаар явж байсан гэж сонссон чухам ямар ажилтай явсаныг нь мэдээгүй. Намайг харахад нүүрэндээ ямар нэгэн шарх, сорви харагдаагүй.Тэр хоёр архи ууж байгаагүй. Намайг худаг дээр байхад бол тэр хоёр хоорондоо муудалцсан асуудал болоогүй. Би гартаа олон жилийн өмнө буудуулаад зүүн гар татанхай учраас хүний мотоцикл унаж чадахгүй тийм учраас Э ахаар мотоциклийг нь унуулах гэж очиж авсан юм.Г.Н гэрийнхээ гадаа очиж зогссон бид нар малын хорооны зүүн талд очиж зогссон учраас Г.Нг биедээ гэмтэл авсан эсэхийг нь мэдээгүй.Г.Н ах хөлөө чирээд яваад байсан замдаа миний харснаар 1 удаа онхолдсон тэгээд гэрийнхээ гадаа очоод бас нэг онхолдож байгаа харагдсан.Г.Н шал согтуу байсан түүнийг Э, Т.Н бид нар мэдэж байгаа Г.Нгийн эхнэр О, охин Ургаа нар мэдэж байгаа. Миний хажууд Т.Н, Г.Нг зодсон зүйл байхгүй. Т.Нгаас архи уугаагүй байсан. Г.Н ах нутаг усандаа нэр хүнд муутай хүний өмнөөс эгц хардаггүй л хүн байгаа юм. Бас буруу гарын хулгай, зэлгий хийдэг хүн байгаа юм. Архийг бол замбараагүй уудаг хүн байгаа юм. Нутаг усны хүмүүс бүгд хэлнэ.Т.Н манайхаар хааяа очиж туслаж байгаад л явдаг хүн байгаа юм. Т.Н архи уудаг л байх миний хажууд архи ууж байгаагүй би согтуу байхыг нь хараагүй. Г.Нг нүүрэндээ шарх, гэмтэлтэй байх үед нь хараагүй. /хавтаст хэргийн 73-74 дэх тал/ 

Гэрч Г.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Тухайн өдөр би 11 цагийн үед адуунд мотоциклоороо явсан. Замдаа Мөнхбаяр гэдэг айлынд очсон. Тэгээд буцаад гэр лүүгээ явж байгаад замаараа Эы гадаа очоод зогссон. Тэгсэн Т гээд эхнэр нь гараад ирсэн. Тэгээд би манай малд танай нэг ямаа байна лээ шүү аваараа гэж хэлсэн. Тэгж байсан чинь баруун талаас Т.Н ганцаараа хар машинтай хурж ирээд Д ахыг хулгай хийлээ гээд агсам согтуу тавиад байхаар нь би хойшоо худаг руу явсан. Тэгсэн Худган дээр Э байсан. Тэгээд би Этай уулзаад тамхи асуугаад татаад сууж байсан чинь Т.Н хар машинтайгаа ирсэн. Тэгээд намайг Д ахыг гүтгэлээ гээд над руу ирээд гараараа миний мөрнөөс татаад хойшоо унагаасан. би тухайн үед мотоцикл дээрээ мордсон байсан тул унасан. Тэгээд босоод ирсэн чинь Д ахын миний хувь гээд 2 гараараа ээлжлээд цохиод байсан. Э энийг аваач гэж орилсон. Э ирээгүй тэгээд ухаа мэдрэлгүй шиг болсон байсан. Тэгээд би замдаа ойчоогүй яваад гэрт очсон. Тэгээд маргааш ямаа сааж байхдаа ухаа алдаж ойчсон. Тэгээд эмнэлэгт хэвтдэг өдөр Т.Н надтай ирж уулзаад ямар хохирол гарах нуу, эмнэлэг рүү явж үзүүлье би даая гэж хэлсэн. Мөн манай дуу Өлзийсайхан дүүд бас очиж цагдаагаар явахгүй эмнэлгийн төлбөр зардал даана цагдаад битгий хэл би хэрэгтэн болох юм байна гэж хэлсэн. Манай хүү Бтай уулзаах хохирол энэ тэр юу болж байна. Төлнө гомдол caнaлгүй байж болох нуу гэж хэлсэн байсан. Эртээр манайд Д ахтайгаа хамт ирээд гомдол саналгүй гэж хэлээдэх, Бас манай охиноос дансны дугаар авсан байсан. Э намайг ойчсон, 10.000.000 төгрөгийн эмчилгээний зардал гаргасан гэсэн. Дансаа мессежээр өгсөн. Өөр янз бүрийн юм яриагүй. Зүүн талын шанаанд жаахан халцарсан харагдаж байсан. Өөр ямар нэгэн зүйл анзаарагдаагүй.Тухайн өдөр Д, Э бид гурав архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Эрүүл байсан.Хөдөө хээр би малд явж байсан чинь Т.Н машинтай ирсэн. Д, Н хоёр байсан. Тэгээд машинд орж суусан. Одоо ийм юм болсон хойно, би таныг хохироосон байна. Өтай ярьсан. Ө 5 сая орчим төгрөгийн хохирол гарсан шүү манайхаас эмчилгээний зардал хагалгааны мөнгө гэж ярьж байсан. Танд хэдэн төгрөгийг хохирол учирсныг тэднийг тогтоох арга байна уу Хохирлыг чинь төлнө Гомдолгүй гэж хэлж өгмөөр байна гэсэн. Тэгэхээр би мэдэхгүй байна гэж хэлсэн Толгой руу олон удаа цохисон. Зодуулснаар байнгын эмчилгээтэй байна. Тэр өдөр Д, Э, Т.Н гурав манай гэрийн гадаа архи ууж байгаад явсан гэсэн.Би үнэнээ хэлсэн. Энэ хүний л асуудал байх. Би архи ууж хэрэглээгүй. Мөнхбаяраас авсан архи өвөртөлж явж байсан. Маргааш гэрт байж л байсан. Мөнхбаярынд очиход Атой таарсан. Дараа нь замд явж байгаад Алдармаатай уулзсан. Өөр хүнтэй уулзаагүй. Т.Н зодож халцарсан. Би мотоциклоос унаж байгаагүй. Мотоциклд өө сэв байхгүй. Дандаа архи ууж согтуу явдаг гэж хэлсэн байна лээ гомдолтой байна гэжээ. /хавтаст хэргийн 77-8 дэх тал/

Гэрч Н.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би тухайн үед би аймагт байсан болохоор надад мэдэх зүйл байхгүй. Манай аав Г.Н хэлэхдээ Т.Нд зодуулсан гэж хэлдэг бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Н манай хөдөө гэрт Д гэдэг хүний хамтаар 15-75 өма гэсэн цагаан өнгийн пургон машинтай ирж манай аавтай уулзахаар ирсэн бөгөөд тухайн үед манай аав малдаа явсан байсан учраас малын бэлчээр рүү очиж уулзсан бөгөөд 1 цаг гаруйн дараа Лхагвадорж гээд манай аавын дүү над руу залгааж цагаан пургонтой хүн малын дэргэд ирээд аавтай чинь уулзаад байна юун хүмүүс бэ гэсэн. Би Д, Н нар аавтай уулзана гээд ирсэн тэр хоол уулзаж байгаа байх гэж хэлсэн тэгээд аав ирэхгүй байхаар нь А гэдэг ахыг гуйгаад та малын бэлчээр дээр аав хүнтэй уулзаад байна гэж байна юу хийж байгааг нь мэдээд хэлээтэх гэж хэлсэн тэгээд Аыг очиход Аав, Н Д нар уулзаад сууж байна гэж надад ирж хэлчихээд явсан юм. Тухайн үед манай ээж усанд явсан байсан бөгөөд уснаас ирээд аавыг ирэхгүй байна гэсэн чинь аав чинь юу хийгээд байгаа юм бол гээд ээж, аавын араас явсан удаагүй аав, ээж хоёр Д, Н нар ирсэн юм. Н Д нар бол манай гэрээр орж уулзаад байхаар нь би гэрт орж хоол ид гэж хэлсэн. Гадаа аавтай машинд уулзаад ирээгүй. Тэгж байснаа гэрт орж ирээд хоол идчихээд гадаа гараад дахин машинд аавтай уулзаад байсан. Би өөрийн төрсөн эгч Ө руу залгаад Т.Н Д нар манайд ирээд аавтай уулзаад байна гэж хэлсэн чинь манай эгч намайг баталгаажуулаад бичлэг юм уу, зураг дарчих гэж хэлсэн. Би зураг дараад бас нэг ирсэн машины бичлэг хийж авсан юм. Тэгээд би Аын гэр рүү 14 цаг өнгөрч байхад явсан бөгөөд 17 цагийн орчимд намайг Аынхаас ирэх үед надтай зөрөөд явсан юм. Би тэр хоёрыг явсан дараагаар ааваас энэ хоёртой юу ярьсан юм бэ гэсэн чинь Т.Н намайг өргөдлөө буцаагаад аваач би гомдлыг нь барагдуулъя би түргэн зан гаргаад түргэдсэн байна лээ уучлалт гуйх гэж ирсэн мөн би ял авах нь тодорхой болчихлоо та өргөдлөө авчихвал ядаж ял нь багасах гээд байна. Дээгүүр доогуур яриад ч нэмэр алга гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь аав Э хажууд байсан байж яагаад худлаа мэдүүлэг өгсөн юм бэ энэнд гомдолтой байна гэж хэлсэн чинь Э ахыг би гуйчихсан юм гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь аав Эаар надаас уучлалт гуйлгачих гэсэн чинь Э ахыг аваад ирье гэж хэлчихээд манай аав машинаас буугаад гэртээ орсон чинь Т.Н манай ээжтэй уулзаад Н ах өргөдлөө авахгүй гээд байна та сайн ятгаад өгөөч гэж гуйж гуйж байгаад явлаа гэж манай ээж надад хэлсэн юм. Дгийн хамтаар ирсэн юм. Д гэдэг хүн Даланзадгад сумын төвд байдаг хүн байгаа юм. /хавтаст хэргийн 83 дахь тал/

Гэрч А.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Хадам аавыг бусдад зодуулсан гэх үед бол би хамт байгаагүй. Тэгэхээр энэ талаар надад мэдэх зүйл байхгүй. Харин 2022 оны 01 дүгээр сарын 12-ний өдөр Т.Н хөдөө очиж манай хадам аавтай малын бэлчээр дээр уулзаж байхад нь би очсон юм. Намайг гэрт байхад манай эхнэрийн дүү О залгаад Т.Н аавтай уулзана гээд явсан ирэхгүй байна юу болж байгаа бол очоод үзээд өгөөч гэхээр нь би яваад очиход Т.Н, Д нар фургон машинтай аавын малын бэлчээр дээр машинд юм яриад сууж байсан би очиж мэнд мэдчихээд буцаад явсан юм өөрөөр мэдэж байгаа зүйл байхгүй. Юу ярьсан талаар мэдээгүй миний хувьд очиж сайн байна уу гэж мэндэлчхээд л яваад өгсөн юм. /хавтаст хэргийн 84 дэх тал/

Гэрч Н.Ө мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би Т.Нг танин би Өмнөговь аймагт Петровист ажилдаг байхад. Манай гэрээт компани жолоочоор ажилдаг байсан учир танин. Тухайн хэрэг гарснаас хойш хэд хэдэн удаа над руу залгаад муухай юм болчихоо чамтай уулзаж ярилцмаар байна гээд залгаж байсан. Энэ асуудлыг цагдаа шүүх гэхгүйгээр шийдэх арга тал байн уу Цагаа шүүхэд өргөдөл гаргавал Эрүүгийн хэрэг үүсдэг юм байна. Өргөдөл өгөхгүйгээр хоорондоо тохиролцоод шийдэх арга тал байна уу гэж ярьдаг байсан. 2021 оны 12 сарын 12-нд Би ах Б ахын гэрт байхад Н гэх залуу над руу залгаад ахынд ирж уулзсан. Ирж уулзахдаа би муухай юм хийчихлээ цагдаа шүүх гэхгүйгээр хоорондоо ярьж тохироод шийдэх арга тал байна уу гэж хэлсэн. Тэгэхээр нь мэдэхгүй байна. Манай ахтай уулз тухайн үйл явдлаас хойш эрүүл мэнд эдийн засгийн хувьд хохирол учирсан гэж хэлсэн. Манай ахтай орж уулз гэхэд манай ахын утасны дугаарыг мессежээр явуулчих гэж хэлээд гараад явсан. Тэгээд би ахын дугаарыг мессежээр явуулсан. Явахад нь нэгэнт цагдаад м гомдол гаргасан. Өнөөдрийн байдлаар төлбөр мөнгө тодорхой хэмжээгээр гарсан цагдаа шүүхээр шийдүүлнэ гэж хэлээд явуулсан. Үүнээс хойш манай ахтай 2-3 удаа утсаар холбогдож ирж уулзаж хохирол гомдол барагдуулъя гомдол саналгүй гэж хэлж өгөөч гэж ярьсан гэсэн. 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Н ах Дгийн хамт 15-75 ӨМА гэсэн улсын дугаартай фургон машинтай ирж уулзсан гэсэн. Аавтай уулзахдаа хохирол мөнгийг чинь барагдуулна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна хохирол мөнгөө барагдуулъя өргөдлөө буцааж аваач гэсэн. Тэр үед манай аав Э Н та хоёр хамт байсан, тэгээд намайг зодоод ийм байдалд оруулчхаад мотоциклоос унасан гэж нийлж ингэж гүтгэж байгаад их гомдолтой байна. Эыг авч ирж уулзуул гэж хэлсэн гэсэн. Тэгэхэд нь Н нь би Эыг мотоциклоос унаад бэртсэн гэх мэдүүлэг өг гэж гуйж байгаад хэлүүлсэн юм гэж хэлсэн. Хохирол мөнгийн хувьд ямар хэмжээний зардал гарсныг манай охин Ө мэдэж байгаа гэж хэлсэн гэсэн. Н тэгсэн Эыг авч ирж уулзуулна гэж хэлээд явсан. Үүнээс хойш хоёр хоногийн дараа аавтай утсаар Н яриад Э ирж уулзаж чадахгүй нь ээ биен ӨВЧТЭЙ байгаа гэнэ гэж утсаар хэлсэн байсан. 2022 оны 01 дүгээр сарын 18-ны шөнө 22 цагийн үед над руу залгаад уулзмаар байна. Ярих юм байна гэж хэлээд залгасан. Тэгэхээр нь харанхуй болсон хойн юу ярих вээ дээ маргааш яриарай гэж хэлсэн. Тэгсэн маргааш 12 цагийн үед Зүүнсайханы 05-18 тоотод манай гэрт ирж уулзсан. Ирж уулзахдаа бол би буруу юм хийсэн уучлаарай би танай аавд муухай зүйл хийсэн байна. Н ахтай уулзаж уучлалт гуйсан байгаа ярьсан байгаа. Ямар хэмжээний хэдэн төгрөгийн эмчилгээний зардал гарсан талаар мэдмээр байна гэж хэлсэн. Би хариуд нь чи өндөр настай хүнийг яагаад ийм байдалд оруулж байгаа юм бэ гэж хэлсэн. Өөрөө болохоор миний буруу, буруу зүйл хийсэн ээ хүлээн зөвшөөрч байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Чи Этай нийлээд худал мэдүүлэг өгөөд манай аавыг мотоциклоос унасан гэж гүтгэсэн байна гэхэд Н тиймээ би Эыг гуйж байгаад тэгээд хэлүүлсэн юм гэж хэлсэн. Тэгээд танайд хэдэн төгрөгийн хохирол учирсан юм бэ гэж асуусан. Тэгэхээр нь 7.000.000 орчин төгрөгийн зардал гарсан байгаа. 09 сараас хойш 5 сар хүртэлх хугацаанд гэрээсээ гарч чадахгүй ямар ч хөдөлмөр эрхлэх чадваргүй асаргаанд байгаа. Шөнөдөө өвчин намдаах эм тариагаар байж байгаа. Ийм байдалтай байна. Хэрэг гарсан өдрөөс өдий хүртэл Ээж аав хоёр тэтгэвэр нь замын бензиний зардал, эм тариа эмчилгээнд зориулаад байна. Манай аав эрүүл саруул байхдаа мал аж ахуйгаа эрхлэхийн хажуугаар гар урлалын зүйл хийж орлог олдог байсан. Одоо бол чадахааргүй болсон. Тэтгэврээрээ бүх юманд зарцуулж байна гэж хэлсэн. Тэгсэн Н би хохирлыг нь барагдуулъя 10 сая төгрөг өгөхөд болох уу гэж асуусан. Тэгэхээр нь би гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд хохирол мөнгөө барагдуулаад Эыг авч ирж уулзуулах юм бол гомдол санал байхгүй гэж хэлсэн. Тэгэхэд Н ахын данс руу хийе банкан дээр очоод мөнгө хөөцөлдье. Эыг авч ирж уулзъя баярлалаа гэж хэлээд явсан. Тэгээд  цагийн дараа танихгүй дугаараас дансаа гээд мессеж бичсэн. Хэн бэ гэхэд Н байна гээд өөрийн дугаараас ахын дансыг гээд мессеж явуулсан. Тэгэхээр аавын дансыг явуулсан. Би Нгаас хохирол барагдуулж мөнгө төгрөг авна гэж ярьсан зүйл байхгүй. Би очиж уулзаагүй. Т.Н надтай утсаар хэд хэдэн удаа яриад ирж уулзсан. /хавтаст хэргийн 87-89 дэх тал/ 

Гэрч Н.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2021 оны 12 дугаар сарын сүүлээр Т.Н нь Өмнөговь аймаг Даланзадгад сум Гурвансайханы 17-31 тоотод байх манай хашааны гадаа ирээд  чигнаалдаад байсан. Тэгэхээр нь би гарсан чинь Т.Н Цагаан өнгийн жип машинтай ганцаараа ирсэн байсан. Тэгээд машинд орж суусан. Тэгсэн Н энэ хэргээс салмаар байна. Хохирол мөнгө цаас эмчилгээнээс гарсан зардал төлий чи бид нар ойролцоо улсууд байна. Чи аав дүү нартаа хэлээдхээч гэсэн. Хохирлыг төлөөд салмаар байна. Би ингээд хэргээ хүлээхгүй гүрийдгээрээ гүрийгээд байвал хэрэг сунжирхийн нэмэр шүүдээ гэсэн. Тэгэхээр нь би чи яагаад анхнаасаа согтуу байж зодсон юм бэ гэж асуухад одоо тэрийг яриад яах юм бэ?. Би шүүхээр ороод гарахад тэнэсэн торгуультай гарна шүүдээ улсад л орох мөнгө Аавд чинь олдохгүй юм шүү дээ тэрүүгийн өгөөд салчихъяа гэж гуйж байгаад явсан. Түүнээс хойш 2022 оны 01 дүгээр сарын дундуур Өмнөговь аймаг Даланзадгад сум Гурвансайхан 17-31 тоотод байх манай гэрт орж ирээд аавтай чинь өчигдөр уулзсан. Өнөөдөр аймагт уулзах гэсэн юм гэж ирсэн. Тэгээд Ө луу залгаж өгсөн Т.Н гэртээ байгаа эсэхийг асуучаад надаар Өын гэрийн заалгуулаад явсан. Өөр надтай ирж уулзаж ярьсан зүйл байхгүй. /хавтаст хэргийн 91 дэх тал/

Гэрч Б.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2021 оны 12 дугаар сарын сүүлээр Т.Н нь Өмнөговь аймаг Даланзадгад сум Гурвансайханы 17-31 тоотод байх манай хашааны гадаа ирээд  чигнаалдаад байсан Тэгэхээр нь манай нөхөр Б гарч уулзаад 1 цаг болсон. Надтай бол уулзаагуй. Дараа нь 2022 оны 01 дүгээр сарын дундуур Өмнөговь аймаг Даланзадгад сум Гурвансайхан 17-31 тоотод байх манай гэрт Т.Н гээд залуу орж ирээд Бд хандан Аавтай чинь өчигдөр хөдөө очиж уулзсан. Өнөөдөр аймагт уулзан гэсэн юм гэж ирсэн. Тэгээд Ө луу Б залгаж өгсөн Т.Н гэртээ байгаа эсэхийг асуучаад Бгаар Өын гэрийн хаяг заалгуулаад явсан. Өөр надтай тааралдаагүй ээ. Аавынхаа өргөдөл буцаагаад аваадхаач Аав дүү нартаа хэлээд өгөөч. Хохирол мөнгийн төлнө гэж гуйж байна гэж нөхөр Б надад хэлсэн. /хавтаст хэргийн 93 дах тал/

Гэрч Б.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Г.Н бид нар нэг худгаас малаа усалдаг нэг нутгийн хүмүүс байгаа юм. Ах дүү садангийн холбоо байхгүй. Т.Н зүс мэднэ бусдаар танихгүй. Намайг нутгийн хүмүүс Ариука гэж дууддаг юм. Тэр өдөр Г.Н ах манайхаар ирээгүй бөгөөд би Мөнхбаярын гэрт усны тэрэг авах гээд очиход Г.Н ах Мөхбаярын гэрт монгол архи уугаад сууж байсан. Мөнхбаярын гэрт очиход Н ах ганцаараа архи ууж байсан. Би Мөөгий гэдэг Баяндалайн залуугийн хамтаар очсон юм. Мөөгий бид хоёр Энхээ ахын саравч янзалж байсан учир тэнд архи дарс уугаагүй тэргээ аваад л явсан юм. Дахиж уулзаагүй. Нутгийн хүмүүсийн дам яриа сонссон. Зан ааш зүгээр нутгийн хүмүүсийн дунд нэр хүнд гайгүй. Архи уудаг юм нэг их хүнтэй нийлэхгүй ганцаараа л уугаад байдаг юм. Согтуу явж байгаад мотоциклоос их унаж онхолддог хүн байгаа юм. Намайг харахад согтуу л байгаа харагдсан. Мөөгий бид хоёрт аяглаж өгсөн түүнийг нь бид хоёр уугаагүй гараад явсан юм. /хавтаст хэргийн 95-96 дахь тал/

Гэрч Ц.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Г.Нтай нэг нутагт амьдардаг учраас сайн танина. Т.Нг зүс л мэднэ. Тухайн өдөр манайхаар ирсэн гэсэн би тухайн үед нь эзгүй байсан. Манай эхнэр хэлэхдээ Н гуай манайхаар эрүүл ирээд явлаа өгөх архи байсангүй гэж хэлж байсан. Манайд бараг жилдээ л нэг ирдэг юм. Хааяа нэг гэрээр нь ороход үг дуу цөөтэй л хүн байдаг юм. Хааяа нэг очиход халамцуу л байж байдаг юм сайн мэдэхгүй. /хавтаст хэргийн 98 дахь тал/

Шинжээчийн мэдүүлэг авсан тэмдэглэл Б.Баярхүү: Баруун нүдний эргэн тойронд хөхөрсөн хаван хавдартай, 2 талын шанаанд зулгаралт гэх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй А4 хэмжээний гэрэл зураг дээр чихнээс цус гарсан ар талдаа шалбархайтай гэжээ тухайн үед буюу 2021.10.13 өдөр үзүүлэхэд Г.Нг үзэхэд тухайн гэрэл зураг үзүүлээгүй. Дээрх гэмтлийг тухайн үед үзсэн нарын мэргэжлийн эмчийн үзсэн тэмдэглэл байхгүй учир гэмтлийн зэргийг нарийвчлан тогтоох боломжгүй. Г.Нгийн биед баруун зулай ясанд хугарал, хатуу бүрхүүлийн доорх цус хуралт, тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнд тархины няцрал зэрэг гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, баруун зүүн шанаа зулгаралт зөөлөн эдийн няцрал нь зэрэг гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Аль аль нь дээр нь дээрх гэмтлүүд үүсэх боломжтой. Яг алинаас нь унах үед үүсэхийг тогтоох нь шинжээч эмчийн мэргэжлээс давсан асуудал байна. /хавтаст хэргийн 102 дахь тал/

Шинжээчийн дүгнэлт: Г.Нгийн биед баруун зулай ясанд хугарал, хатуу бүрхүүлийн доорх цус хуралт, тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнд тархины няцрал, баруун, зүүн шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Г.Нгийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Г.Нгийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. /хавтаст хэргийн 107 дахь тал/

Шинжээчийн дүгнэлт: Г.Нгийн биед учирсан сээрний 7-р нугаламын хугарал гэмтэл тогтоогдлоо. Бусад дурдсан өөрчлөлтүүд нь гэмтлийн бус гаралтай өөрчлөлтүүд байна. Дээрх 7-р нугаламын хугарал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд үүссэн эсэхийг тогтоох боломжгүй. Г.Нгийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хавтаст хэргийн 111 дэх хуудас/

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн дэх тал/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 17-18 дахь тал/

Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 19-20 дахь тал/

Galaxy S7 маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 21 дэх тал/

Г.Нгийн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 22-23 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 131 дэх тал/

Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 132 дахь тал/

Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 133 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 135 дахь тал/

Хохирлын баримт /хавтаст хэргийн 138-148, 157-158 дахь тал/

Дуу дүрсний бичлэгийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 151-153 дахь тал/

Гар утасны мессежийг гэрэл зургаар баталгаажуулсан байдал /хавтаст хэргийн 154 дэх тал/

Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 177-180 дахь тал/

Компьютер томографийн шинжилгээ /хавтаст хэргийн 183 дах тал/

Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /хавтаст хэргийн 184-205 дахь тал/

Хохирол төлбөр төлсөн өргөдөл, мөнгөн шилжүүлгийн  баримт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж, шүүгдэгч Т.Нд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Нд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Нгийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Т.Н нь согтуурсан үедээ 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 17 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах баг, Сүүж гэх газарт байх худаг дээр хохирогч Г.Нг “Д гэгчийг гүжирдсэн” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй байдлын улмаас маргалдан бие махбодид нь халдан зодож, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Г.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг /хавтаст хэргийн 27, 30-31, 34 дэх тал/, гэрч Н.Нын мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дахь тал/, гэрч Н.Уийн мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дэх тал/, гэрч Х.Оы мэдүүлэг  /хавтаст хэргийн 51-52 дахь тал/, гэрч Ц.Өлзийсайханы мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дэх тал/, насанд хүрээгүй гэрч У.Үын мэдүүлэг  /хавтаст хэргийн 57-58 дахь тал/, гэрч Б.Дгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62 дахь тал/, гэрч Б.Тгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 65-66 дахь тал/, гэрч Г.Нгийн мэдүүлэг  /хавтаст хэргийн 77-8 дэх тал/,  гэрч Н.Оийн /хавтаст хэргийн 83 дахь тал/, гэрч А.Аын мэдүүлэг  /хавтаст хэргийн 84 дэх тал/, гэрч Н.Өын мэдүүлэг /хавтаст хэргийн 87-89 дэх тал/, гэрч Н.Бгийн мэдүүлэг  /хавтаст хэргийн 91 дэх тал/, гэрч Б.Хийн мэдүүлэг /хавтаст хэргийн 93 дах тал/, гэрч Б.Мын мэдүүлэг /хавтаст хэргийн 95-96 дахь тал/, шинжээч Б.Баярхүүгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 102 дахь тал/, Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн дэх тал/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 17-18 дахь тал/, Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 19-20 дахь тал/, Galaxy S7 маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 21 дэх тал/, Г.Нгийн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 22-23 дахь тал/, Гар утасны мессежийг гэрэл зургаар баталгаажуулсан байдал /хавтаст хэргийн 154 дэх тал/, Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 177-180 дахь тал/, Компьютер томографийн шинжилгээ /хавтаст хэргийн 183 дах тал/, Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /хавтаст хэргийн 184-205 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар тус тус хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Нгийн үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Нгийн эрүүл мэндэд баруун зулай ясанд хугарал, хатуу бүрхүүлийн доорх цус хуралт, тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнд тархины няцрал, баруун, зүүн шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал учирсан болох нь Шинжээчийн мэдүүлэг авсан тэмдэглэл Б.Баярхүү: Баруун нүдний эргэн тойронд хөхөрсөн хаван хавдартай, 2 талын шанаанд зулгаралт гэх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй А4 хэмжээний гэрэл зураг дээр чихнээс цус гарсан ар талдаа шалбархайтай гэжээ тухайн үед буюу 2021.10.13 өдөр үзүүлэхэд Г.Нг үзэхэд тухайн гэрэл зураг үзүүлээгүй. Дээрх гэмтлийг тухайн үед үзсэн нарын мэргэжлийн эмчийн үзсэн тэмдэглэл байхгүй учир гэмтлийн зэргийг нарийвчлан тогтоох боломжгүй. Г.Нгийн биед баруун зулай ясанд хугарал, хатуу бүрхүүлийн доорх цус хуралт, тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнд тархины няцрал зэрэг гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, баруун зүүн шанаа зулгаралт зөөлөн эдийн няцрал  зэрэг гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Аль аль  дээр нь дээрх гэмтлүүд үүсэх боломжтой. Яг алинаас нь унах үед үүсэхийг тогтоох нь шинжээч эмчийн мэргэжлээс давсан асуудал байна./хавтаст хэргийн 102 дахь тал/, Шинжээчийн дүгнэлт: Г.Нгийн биед баруун зулай ясанд хугарал, хатуу бүрхүүлийн доорх цус хуралт, тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнд тархины няцрал, баруун, зүүн шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Г.Нгийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Г.Нгийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. /хавтаст хэргийн 105-107 дахь тал/ гэх дүгнэлтээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

Шүүгдэгч Т.Нгийн мөрнөөс нь татаж унагаж, хөл рүү нь өшиглөн, цохиж зодсон  үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал хохирогч Г.Нгийн баруун зулай ясанд хугарал, хатуу бүрхүүлийн доорх цус хуралт, тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнд тархины няцрал, баруун, зүүн шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл гэмтэл үүсгэн халдаж хүнд зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэрч Ж.Э, Б.Э нар нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Нг мотоциклиос унаж гэмтэл авсан гэх агуулга бүхий тайлбар мэдүүлэг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч Т.Н нар гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй, мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Н нь согтуугаар мотоциклиос унаж уг гэмтлийг авсан гэх дүгнэлт,  тайлбар гаргасан.

Хэргийн оролцогчийн хүсэлтийн дагуу шүүх хуралдаанд гэрч Н.Ө, Н.Б, Н.Н, Ж.Э, Б.Э, шинжээч эмч Г.Баярхүү нар болох 5 гэрч, шинжээчийг оролцуулан, мэдүүлгийг  сонсож харьцуулан шинжлэн судалж,  нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээрээ дараах байдлаар үнэлэв.

Хохирогч Г.Н нь 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт “ Г.Н миний биед халдан зодсон гэх” гомдол, мэдээллийг гаргасан. /хавтаст хэргийн 14 дүгээр тал/ 

            Мөн хавтаст хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Н нь  хэд хэдэн удаа мэдүүлэг өгөхдөө мотоциклоос унаагүй, намайг Т.Н зодсон талаараа тогтвортой  мэдүүлэг өгсөн байх ба тус мэдүүлэг нь бусад гэрч нарын мэдүүлэг, тайлбар, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бусад нотлох баримтаар давхар нотлогдон тогтоогдож байх тул хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Нг мотоциклиос унаж хүнд гэмтэл авсан гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд дээрх 2 гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боломжгүй байна.

Шүүгдэгч Т.Н болон гэрч Ж.Э, Б.Э нар нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Нг мотоциклоосоо унахаас нь сэргийлэн гэрт нь хүргэж өгөхөөр араас нь машинтайгаа дагаж явсан гэж мэдүүлдэг боловч гэрийнх нь гадаа дагаж очихдоо хүргэж өгөх бус  замдаа хэд хэдэн удаа унаж гэмтэл авсан  байдлаар хавтаст хэрэгт өгсөн мэдүүлэг нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Нгийн “би олон жил мотоциклио унаж байгаа нэг ч удаа унаж байгаагүй, намайг Т.Н зодсон...” гэх мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч Т.Нгийн өөрийн 89550032 дугаараас ахын дансыг Н байна гэж хохирогчийн хүүхэд рүү нь мессеж илгээсэн...” зэрэг нотлох баримтаар /хавтаст хэргийн 154/ үгүйсгэгдэж байх тул шүүгдэгч Т.Нг хохирогчийн бие эрх чөлөөнд халдаагүй гэж үзэх боломжгүй юм.

        Хохирол төлбөрийн тухайд:

          Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоохоор эрүүгийн хуульд заасан.

Шүүгдэгч Т.Нгийн гэмт үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч  Г.Нгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирч мэс засал хийлгэн эмчлүүлсэн болох нь эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /хавтаст хэргийн 75-76 дахь тал/, өвчний түүхийн хуулбар /хавтаст хэргийн 77-102 дахь тал/, хохирлын баримтууд /хавтаст хэргийн 103-109, 125,163-169, 172 дахь тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 173-175 дахь тал/ зэргээр тогтоогдож байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Н нь эмчилгээтэй холбоотой хохирол төлбөрт 10.281.481 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн.

Шүүх хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Нгийн нэхэмжлэлээс 9.648.698 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч төлж барагдуулахаар завсарлага авах хүсэлт гарган 9.650.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан болох нь хохирол төлбөр төлсөн өргөдөл, мөнгөн шилжүүлгийн  баримт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Нг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзсэн.

Харин хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс 1.260.000 төгрөгийг хохирогч өвчтэй байх хугацаандаа малчин ажиллуулсны цалин хөлс гэж нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт энэ талаарх нотлох баримт авагдаагүй байх тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Нд  амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа шүүгдэгч Т.Нгаас  нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Нгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд  тус тус тооцов.

            Иймд шүүгдэгч Т.Нг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

            Улсын яллагч О.Батнасан шүүх хуралдаандШүүгдэгч Т.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 40.000 /дөчин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 /дөчин сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэх,

Хохирогч Г.Н “Хохирлоо төлүүлсэн. Гомдолтой байна. Өөрийнхөө хийсэн хэргийг мэдэж байж хэлэхгүй их цаг хугацаа их алдсан” гэх,

Хохирогчийн өмгөөлөгч И.Огэрэл “Шүүгдэгчийн зүгээс завсарлага авсан хугацаандаа хохирол төлбөрийг хохирогчид төлж барагдуулсан. Тийм учраас эрүүгийн хариуцлага хүлээлгэх шатанд улсын яллагчтай санал нэг байна гэх,

Шүүгдэгч Т.Н “Ял шийтгэлийг хөнгөн шийдэж өгнө үү, дахиж гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отунгалаг “Т.Нд торгох ял оногдуулж өгнө үү гэсэн санал байна. Завсарлага авч хохирогчийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Анах удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял  оногдуулж өгөөч гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан.

Иймд шүүх шүүгдэгч Т.Нгийн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байдал, хохирогчид хохирол төлбөрөө төлж барагдуулсан зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 төгрөгөөр  торгох ял оногдуулж шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байх”-аар заасан тул шүүгдэгч Т.Нд оногдуулсан 11.000 нэгж нь 11.000.000 төгрөгтэй тэнцэхээр байна.

          Шүүгдэгч Т.Нгийн  цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Т.Н мөрдөн байцаалтын шатанд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.  

          Шүүгдэгч Т.Нд торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогтой Тын Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нд 11.000  /арван нэгэн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н 11.000 /арван нэгэн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нд оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Т.Н хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Нд хохирол төлбөрт  9.650.000 /есөн сая зургаан зуун тавин мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Нгийн 1.260.000 /нэг сая хоёр зуун жаран мянга/  төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Н цаашид гарах эмчилгээтэй холбоотой  зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс дахин нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Шүүгдэгч Т.Н цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.    

9. Хавтаст хэрэгт хавсарган ирүүлсэн  СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.  

10. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Нд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

         11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

         12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Т.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ