| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2021/0042/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/49 |
| Огноо | 2021-02-26 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Бичинхүү |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/49
2021/ШЦТ/49
М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: С.Бичинхүү
Шүүгдэгч: Г.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Ггийн Нд холбогдох 2112000000028 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: М Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт А аймгийн Э сумын .. дугаар багийн Ц хорооллын .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, М овогт Ггийн Н /РД:../
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.Н нь 2020 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-ны өдрийн хооронд А аймгийн Э сумын .. дугаар багийн Цын .. тоот хашааны гадна байсан Х.Эын өмчлөлийн Мустанг-5 маркийн мотоциклийг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдэж, 310.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2112000000028 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Эын мэдүүлсэн: ...Би 2020 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-ны хооронд 11:00 цагийн үед хашааныхаа гадаа ирээд мотоциклио тавьчихаад орой гэртээ иртэл миний Мустанг-5 маркийн мотоцикль алга болсон байсан. 350.000 төгрөгөөр үнэлж байна. Ажиллагаа ямар ч асуудалгүй сайн мотоцикль байсан юм. 2019 оны намар хүнээс авч байсан юм. Авснаасаа хойш бараг 200.000 төгрөгт юм хийсэн. Би мотоциклио зарсан бол 500.000 төгрөг болно. Сэжиглэж байгаа хүн байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 04-06 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Эын дахин мэдүүлсэн: ...Би 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутагт Цогт-Уул хорооллын 09-31 тоот гэрийнхээ хашааны зааг руу урд дугуйг нь оруулаад түшүүлж тавиад явсан. Орой буцаад гэртээ ирсэн чинь байхгүй байсан. Тэгээд сүүлд нь 2020 оны 10 дугаар сарын үед би мотоциклио Наа гэх хүнээс олж авсан юм. Улаан өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй, хуучин мотоциклийг манай хүү Ш хүнээс авлаа гээд надад авч өгсөн юм. Би авсныхаа дараа Даюун маркийн мотоциклийн цэнхэр өнгийн банк сольж тавьсан бөгөөд хажуу тийш түшүүлж тавьдаг хөл нь энгийн мотоциклийнхоос урт, 2 хөлтэй данхраадны зүүн талынх нь хөл нь хугархай, хойд тормосны гэрэл хагархай, суудлын бүрээс нь хар өнгийн бөгөөд арал моторын дугаарыг нь мэдэхгүй байна. Одоогоор надад хохирол барагдуулсан юм байхгүй байна. Би мотоциклио буцааж авсан. Миний мотоцикль урьд нь зүгээр явж байсан. Одоо асаад явахаараа жаахан яваад унтардаг болсон байна. Мөн хуучин дээрээ илүү хуучирсан байна лээ. Энэ бүхнийг засуулж авмаар байна. Г.Н нь миний хохирлыг барагдуулж өгнө, мотоцикль янзалж өгнө гэсэн бөгөөд янзлаад өгвөл гомдол, санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Шын мэдүүлсэн: ...Манай аав Х.Эын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоцикль 2020 оны 09 дүгээр сард хашааны гаднаас алга болсон гэж ярьж байсан. Мустанг-5 маркийн цэнхэр өнгийн банктай хуучин мотоцикль байсан. Наа гэх хүнийг сэжиглэж байна. Учир тэр хүн аавын мотоциклийг унаад явж байсан. Самрын үеэр алга болсон бөгөөд самарт унаад их явсан юм шиг байна лээ, нилээн эвдэрсэн байсан. Наа гэх хүн нь манай аавыг таньдаг, манай гэрийг мэддэг бөгөөд тухайн үед манай гэрийн урд барилга дээр ажиллаж байсан гэсэн. Мөн манай гэрийг мэддэг...гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Оын мэдүүлсэн: ...Г.Н гэх хүн нь манай нөхөр байгаа юм. Бид хоёр ханилаад 31 жил болж байна. Одоо Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн Цогт-Уулын 19-02 тоотод хүүхдүүдийнхээ хамт оршин сууж байна. Манай нөхөр Г.Н нь одоогоос 2 хоногийн өмнө Булган сумын Их тээл гэх газар руу эгчийндээ очих гээд явсан бөгөөд 2-3 хоногийн дараа ирэх байх. Нд мотоцикль байхгүй. Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг 2020 оны 10 сард авсан. Манай хашаанд Мустанг-5 маркийн улаан өнгийн мотоцикль байгаад байдаг байсан. Тухайн мотоциклийг манай хүүхэд болон манай хүүхдийн найзууд унаж харагддаг. Манай хүүхэд одоо Улаанбаатар хотод байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Оын дахин мэдүүлсэн: ...Миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би хашаанд байсан мотоциклийн өнгийг буруу хэлсэн байсан. Тухайн мотоцикль нь хөх өнгийн банктай мотоцикль байсан. Манай хүүгийн найз Мягаа гэх хүүхэд унасан байх. 2020 оны 10 дугаар сарын үед манай нөхөр Г.Н нь би Булган сум руу самарт явлаа гээд ганцаараа явсан бөгөөд замын унаанд сууж явсан байх. Самраа тушаасан гэсэн. Би сайн мэдэхгүй байна. Н нь Булган сумаас өөр газар руу самарт яваагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Пын мэдүүлсэн: ...Н гэх хүн нь манай төрсөн аав байгаа юм. Би зун хөдөө Булган сумын Тамирын их гэх газар Дангиа гэх эгчийндээ малыг нь харж байгаад 2020 оны 10 дугаар сарын үеэр гэртээ ирэхэд манай хашаанд улаан өнгийн мотоцикль байсан. Би ааваас энэ хэний мотоцикль юм бэ гэж асуутал миний таньдаг хүний мотоцикль байгаа юм гэж хэлсэн. Өөр юм надад яриагүй. Би тухайн мотоциклийг ганц, хоёр удаа унасан. Манай найз М унасан. Өөр хүн унаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Мгийн мэдүүлсэн: ...Г.Н гэх хүнийг танина. Би бандитай нь найзалдаг байсан. Тэгээд таньдаг болсон. Мустанг-5 маркийн хөх өнгийн мотоцикльтой байсан. Тухайн мотоциклио унаж харагддаггүй байсан. Би хааяа гуйж унадаг байсан. Г.Нын мотоцикль мөн байх. 2020 оны 09 дүгээр сарын үед хашаанд нь харагддаг байсан. Тэгээд би хүнээс худалдаж авсан юм байхдаа гэж бодсон. Г.Н нь самарт явсан гэж надад хэлж байсан бөгөөд хаашаа явсан эсэхийг нь би сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Дийн мэдүүлсэн: ...2020 оны 09 дүгээр сард Г.Ныг мотоцикльтой болсон байна гэж манай хүү надад ярьж байсан. Тухайн мотоциклийг Г.Н ямар хүнээс авсан талаар би сайн мэдэхгүй байна. Г.Нын хүүхэд П нь 2020 оны 10 дугаар сарын үед шиг санаж байна, манайд нэг орж ирэхээр нь би Паас аав чинь байна уу гэж асуутал аав Булган сум руу самарт явсан гэж надтай хуучилж байсан. Г.Н Булган сумаас өөр газар руу самарт явсан эсэх талаар би мэдэхгүй. Г.Нын хүүхэд нь Булган сум руу самарт явсан гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Мын мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Булган сумын Тамгын газрын байгаль хамгаалагчийн ажил хийгээд 11 жил болж байна. Би Булган сумын харъяат Г.Н гэх хүнийг танихгүй юм байна. Тоймын таг гэх газарт самар бага хэмжээгээр ургасан гэж сонссон. 08 дугаар сарын 20-ноос хойш хүмүүс самарт явж эхэлдэг. Бартаа саадын хувьд хэцүү, машин явах боломжгүй бөгөөд мотоцикльтой бол явчих боломжтой, ганц хүн явах боломж бага газар байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Огийн мэдүүлсэн: ...Г.Н нь Архангай аймгаас самарт явах гээд манайд ирсэн юм. Тэгээд 2020 оны 09 дүгээр сарын сүүлээр Асгат гэх газар руу яваад 10 гаруй хоног ууланд байж байгаад 10 дугаар сарын эхээр бууж ирсэн санаж байна. Яг хэдэнд бууснаа нарийн сайн санахгүй байна. Аймгаас ирэхдээ ганцаараа ирсэн. Манайд байж байгаад бид хэд хамт явсан. Ер нь бол мотоцикль байхгүй. Би 2020 оны 10 дугаар сард аймаг орж гэрээр нь ганц хоёр удаа очиход нэг мотоцикль байсан бөгөөд өнгө, маркийг нь бол сайн мэдэхгүй байна. Банди нь нэг найзтайгаа мотоцикль унасан явж харагдсан. Би мотоцикль авсан юм байхдаа гэж бодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Г.Нын мэдүүлсэн: ...Би 2020 оны 09 дүгээр сарын дундуур улаан өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикль хулгайлсан нь үнэн. Сүүлд баригдсаны дараа Э гэх хүний мотоцикль байсан. Би тухайн мотоциклийг Эад хүлээлгэн өгсөн. Надад өөр мэдүүлэх зүйл байхгүй. Надад хөнгөн ял оноож өгнө үү. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа болохоор би мэдүүлэг өгмөөргүй байна. Миний буруу. Би дахин ийм зүйл хийхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 хуу/
Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 09-10 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11 хуу/
“Хас үнэлгээ” ХХК-ний 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 852 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 66 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 хуу/ зэрэг болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2020 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-ны өдрийн хооронд А аймгийн Э сумын .. дугаар багийн Цын .. тоот хашааны гадна байсан Х.Эын өмчлөлийн Мустанг-5 маркийн мотоцикль хулгайлагдаж, иргэн Х.Эад 310.000 төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Н нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Г.Н нь 2020 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-ны өдрийн хооронд А аймгийн Э сумын .. дугаар багийн Цын .. тоот хашааны гадна байсан Х.Эын өмчлөлийн Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж, 310.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Эын мэдүүлсэн “Би 2020 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-ны хооронд 11:00 цагийн үед хашааныхаа гадаа ирээд мотоциклио тавьчихаад орой гэртээ иртэл миний Мустанг-5 маркийн мотоцикль алга болсон байсан. 350.000 төгрөгөөр үнэлж байна”, “Би 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутагт Цогт-Уул хорооллын 09-31 тоот гэрийнхээ хашааны зааг руу урд дугуйг нь оруулаад түшүүлж тавиад явсан. Орой буцаад гэртээ ирсэн чинь байхгүй байсан. Тэгээд сүүлд нь 2020 оны 10 дугаар сарын үед би мотоциклио Наа гэх хүнээс олж авсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 04-06, 64-65/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Шын мэдүүлсэн “Манай аав Х.Эын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоцикль 2020 оны 09 дүгээр сард хашааны гаднаас алга болсон гэж ярьж байсан. Мустанг-5 маркийн цэнхэр өнгийн банктай хуучин мотоцикль байсан. Наа гэх хүнийг сэжиглэж байна. Учир нь тэр хүн аавын мотоциклийг унаад явж байсан. Самрын үеэр алга болсон бөгөөд самарт унаад их явсан юм шиг байна лээ. Нилээн эвдэрсэн байсан. Наа гэх хүн нь манай аавыг таньдаг, манай гэрийг мэддэг бөгөөд тухайн үед манай гэрийн урд барилга дээр ажиллаж байсан гэсэн. Мөн манай гэрийг мэддэг” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Оын мэдүүлсэн “Манай хашаанд Мустанг-5 маркийн улаан өнгийн мотоцикль байгаад байдаг байсан. Тухайн мотоциклийг манай хүүхэд болон манай хүүхдийн найзууд унаж харагддаг” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19, 26-27/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Пын мэдүүлсэн “Би зун хөдөө Булган сумын Тамирын их гэх газар Дангиа гэх эгчийндээ малыг нь харж байгаад 2020 оны 10 дугаар сарын үеэр гэртээ ирэхэд манай хашаанд улаан өнгийн мотоцикль байсан. Би ааваас энэ хэний мотоцикль юм бэ гэж асуутал миний таньдаг хүний мотоцикль байгаа юм гэж хэлсэн. Өөр юм надад яриагүй. Би тухайн мотоциклийг ганц, хоёр удаа унасан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Мгийн мэдүүлсэн “Мустанг-5 маркийн хөх өнгийн мотоцикльтой байсан. Тухайн мотоциклио унаж харагддаггүй байсан. Би хааяа гуйж унадаг байсан. Г.Нын мотоцикль мөн байх. 2020 оны 09 дүгээр сарын үед хашаанд нь харагддаг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Дийн мэдүүлсэн “2020 оны 09 дүгээр сард Г.Ныг мотоцикльтой болсон байна гэж манай хүү надад ярьж байсан. Тухайн мотоциклийг Г.Н ямар хүнээс авсан талаар би сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Огийн мэдүүлсэн “Ер нь бол мотоцикль байхгүй. Би 2020 оны 10 дугаар сард аймаг орж гэрээр нь ганц хоёр удаа очиход нэг мотоцикль байсан бөгөөд өнгө, маркийг нь бол сайн мэдэхгүй байна. Банди нь нэг найзтайгаа мотоцикль унасан явж харагдсан. Би мотоцикль авсан юм байхдаа гэж бодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,
мөрдөн байцаалтын шатанд Г.Нын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би 2020 оны 09 дүгээр сарын дундуур улаан өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикль хулгайлсан нь үнэн. Сүүлд нь баригдсаны дараа Э гэх хүний мотоцикль байсан. Би тухайн мотоциклийг Эад хүлээлгэн өгсөн. Надад хөнгөн ял оноож өгнө үү. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа болохоор би мэдүүлэг өгмөөргүй байна. Миний буруу. Би дахин ийм зүйл хийхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/, эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 09-10/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М овогт Ггийн Ныг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Г.Н нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Г.Н нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон ба Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 22 тоот тогтоолоор яллагдагч Г.Нд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг яллагдагч Г.Н зөвшөөрсөн байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Н нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Г.Нын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн байдлыг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
М Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Ггийн Ныг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 10 /арав/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1, 188, 189 дүгээр зүйлүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Г.Нын тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Г.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Г.Нын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Г.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ