Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/54

 

 

                             2021/ШЦТ/54

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж

            Улсын яллагч: С.Бичинхүү

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал

            Хохирогч: Р.С, Б.Б

Шүүгдэгч: Б.Д

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

            Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Оовогт Бын Дд холбогдох 2012000000347 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Ааймгийн Чсуманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, А аймгийн Э сумын .. дүгээр багийн Ц хорооллын .. тоотод суух, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Өршөөл үзүүлэх комиссын 2386 дугаартай тогтоолоор 02 жил 05 сар 20 хоногийн ялыг өршөөж, суллагдсан, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 262 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 135 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй 04 сар 07 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тавихаар тогтоосон Оовогт Бын Д/РД:../

 

 

                                    Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.Днь шүүхээс хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тавьсан хугацаандаа 2020 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Ааймгийн Э сумын .. дугаар багийн Аны .. дугаар гудамжны 18 тоотод оршин суух иргэн Р.Сгийн гэрт хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан 565.000 төгрөгийн хохирол учруулсан, 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр А аймгийн Э сумын .. дүгээр багийн Цы .. тоот хашаанаас иргэн П.Гийн эзэмшлийн гагнуурын аппаратыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 500.000 төгрөгийн хохирол учруулсан, 2020 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө А аймгийн Э сумын .. дугаар багийн Аны .. тоотод оршин суух иргэн Б.Бын мужааны цехийн цонхоор нэвтэрч, эд зүйл хулгайлан 530.000 төгрөгийн хохирол учруулсан, 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр А аймгийн Э сумын .. дүгээр багийн Ц хорооллын .. тоотод оршин суух иргэн Э.Бы гэрт хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан 56.225 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд хохирогч Р.С мэдүүлэхдээ: 2020 оны 10 дугаар сарын 15-наас 16-ны хооронд манай гэрт хулгай орсон байсан. Манай гэрээс тоос сорогч, малгай, 3 ширхэг судар алга болсон байсан. Зарим алга болсон зүйлээ олж авсан. Мөн хаалга эвдэрсэн байсан учраас үнэлгээ тогтоолгосон. Одоо нийт 271.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Шүүх хуралдаанд хохирогч Б.Б мэдүүлэхдээ: Би хэрэг гарахын урд орой нь ажил дээрээ гараатай байсан бөгөөд өглөө нь ажлаасаа 9 цагт ирэхэд мужааны амбаарт хулгай орсон байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Хоёр таслагч, нэг призер, уран хөрөө зэрэг зүйлс алга болсон байсан. Тэр өдөр нь нэг таслагч, уран хөрөөгөө олж авсан. Нэг призер, нэг таслагчаа буцааж аваагүй байгаа. Одоо 250.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Мөрдөн байцаалтын шатанд 2012000000347 дугаартай эрүүгийн хэргээс:                            

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Р.Сгийн мэдүүлсэн: ...2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 19-ний хооронд А аймгийн Э сумын .. дугаар багийн .. дугаар гудамжны .. тоотод байх манай эзэмшлийн байшингаас эд зүйл хулгайд алдагдсан байсан. Хамгийн сүүлд 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байшингаа шалгаж үзэхэд зүгээр байсан. Түүнээс хойш 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн өглөө 11 цагийн орчимд ирэх үед байшингийн хаалганы доод талын самбарыг эвдэж ороод манай байшингаас бурханы 3 ширхэг судар /үнийг хэлж мэдэхгүй байна/, хуучин хэрэглэж байсан тоосны мангас нэртэй тоос сорогч 1 ширхэг /150.000 төгрөг/, хуучин хэрэглэж байсан 32 инчийн хэмжээтэй ЛЖ маркийн ЛСД загварын зурагт 1 ширхэг /400.000 төгрөг/, хуучин хэрэглэж байсан, хар өнгийн шлефэн малгай 1 ширхэг /50.000 төгрөг/, хуучин хэрэглэж байсан зурагтын хүлээн авагч 1 ширхэг /50.000 төгрөг/, хуучин хэрэглэж байсан, DVD тоглуулагч 1 ширхэг /50.000 төгрөг/ тус тус үнэлж байгаа бөгөөд зэрэг зүйлс хулгайд алдагдсан байсан. Тэгээд юу болсон талаар сураглаж үзэхэд манай хажуу хашааны хүмүүсийн ярьж байгаагаар бол 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө байшингийн хаалга түжигнээд байсан чинь манай найз болох Өнөрөө нь нөхрийнхөө хамт 2020 оны 10 дугаар сарын 17-ны өглөө манай гудамжинд явж байгаад Н.А гэх айлаас нэг хар өнгийн зурагт,өөр бас бус зүйл барьсан хүнийг авч Арслан цохионы 12 дугаар гудамжинд айлд аваачиж өгсөн гэсэн. Тэгээд би цагдаагийн хамт нөгөө айлд нь очиж үзэхэд  манайхнаас алга болсон зурагт, хүлээн авагч, хар өнгийн DVD тоглуулагч зэрэг зүйлс байсан бөгөөд тухайн зүйлсээ бүрэн бүтэн хүлээж авсан. Харин одоогийн байдлаар 3 ширхэг судар, малгай, тоос сорогч зэрэг зүйлс дутуу байна. Манайхнаас хулгай хийсэн хүнийг нэрийг Б.Дгэдэг гэсэн. Гэхдээ би тухайн хүнийг танихгүй. Би тухайн эд зүйлсийг шууд хараад өөрийн эд зүйлс гэж таньсан. Нөгөө айлын хүн нь ч гэсэн надад ярихдаа 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Б.Днь согтуу тэднийд ирээд зарах хэрэгтэй байна гээд үлдээгээд явсан гэж надад хэлсэн. Гэхдээ нөгөө айл нь бол худалдаж аваагүй гэж ярьж байсан. Олж авч чадаагүй зүйлсийнхээ хохирлыг барагдуулах хүсэлттэй байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 10-12 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Өын мэдүүлсэн: ...2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн орчимд А  аймгийн Э сумын .. дугаар багийн Арслан цохионы 06 дугаар гудамжинд нөхрийнхөө хамт машинтай ус авах гээд явж байх үед Н.А гэх айлын үүдэн дээр нэг танихгүй Б залуу хар өнгийн зурагт бүслээд үүрсэн, гялгар торонд юм хийгээд барьсан зогсож байгаад гар өргөөд байхаар нь очоод уулзахад бид хоёрт хандаад ойрхон газарт таксинд яваад өгөөч гээхээр нь түүнд зөвшөөрч түүнийг Арслан цохионы 12 дугаар гудамжны дээд хэсгээр нэг айлд хүргэж өгөөд буцсан. Тэгсэн чинь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр манай хойд гудамжинд байх айлд хулгай орсон, зурагт бусад алдагдсан гэж мэдсэн. Тэр айл нь 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зурагт үүрээд манай машинд суусан хүний байсан айлаас 1 айлын дээр байрлах айл байсан юм. Тэгээд тэр талаар цагдаад хэлээд шалгуулахад хулгайд эд зүйлээ алдсан айлын зарим зүйлийг нь миний хүргэж өгөөд буулгасан айлаас олж авсан. Үүнээс өөр надад мэдэх зүйл байхгүй. Түүний нэрийг Б овогт Дгэдгийг би олж мэдсэн...гэх мэдүүлэг /1хх-ийн 13-15 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Агийн мэдүүлсэн: ...2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн үдээс өмнө намайг гэртээ байж байхад Б.Дгэдэг миний таньдаг залуу хар өнгийн зурагт үүрсэн, бас нэг гялгар тортой зүйл барьсан манайд ганцаараа орж ирсэн. Тэр үед би гэртээ байсан. Тэгээд би түүнээс чи юун зурагт үүрсэн яваа юм гэхэд Б.Днадад хандаад манай дүүгийн зурагт байгаа юм, би айлд аваачиж өгөх гэж явна гэж надад хэлсэн. Тэгээд л гараад явсан. Түүнээс өөр зүйл бол би мэдэхгүй. Тэгсэн чинь харин сүүлд нь сонсоход манай хөрш айлд Б.Днь манайд орж ирсэн өдрийн шөнө нь хулгай орсон гэсэн. Тэгээд ч Б.Дгийн айлд аваачиж өгсөн нөгөө зүйлсийг нь хулгай орсон айлын хүмүүс нь олж авсан байсан. Манай тэр хавийн архи уудаг хүмүүстэй нийлсэн, хамт л яваад байдаг байсан. Тэгээд би түүнтэй танилцсан юм...гэх мэдүүлэг /1хх-ийн 19-21 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Дгийн мэдүүлсэн: ...Би 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Арслан цохионд байдаг горхи дээр тэр хавийн архи уудаг хүмүүстэй архи ууж байгаад шөнө болохоор нь Арслан цохионы 06 дугаар гудамжны 18 тоот хашааны ард талд хашааны 2-3 банз нь байхгүй, хүн багтахаар зайтай байхаар нь ороод байшингийн хаалга өшиглөсөн чинь хаалганы самбар нь доод хэсгээр хагархайгаар нь мөлхөж ороод хар өнгийн зурагт, ДВД тоглуулагч, хүлээн авах төхөөрөмж, тоос сорогч, 2 ширхэг боодолтой судар хажууд нь Б өнгийн дэвтэр, хар өнгийн шлефэн малгай зэрэг эд зүйл аваад Арслан цохионд байдаг Аамаа гэх найзындаа авч ирээд маргааш нь Аамаа юу аваад ирсэн юм гэж хэлээд нэг нэгээр нь хүмүүст зараад зарим зүйлийг нь айлд тавиулсан юм. Би ганцаараа орсон. Судар нь Нааяа гэж дууддаг айлд байгаа. Малгай нь миний танил айл Сараа гэх айлын байшинд байгаа бөгөөд одоо тэр айл эзэнгүй байгаа, би хааяа орж хонож байгаа. Бусад эд зүйлийг хаана байгааг мэдэхгүй байна. Зурагт, хүлээн авах төхөөрөмж, ДВД тоглуулагчийг хохирогч нь миний өгсөн хүнээс олоод авсан гэж сонссон. Би барагдуулаагүй байгаа зараагүй үлдсэн эд зүйлээ буцааж өгнө. Би ирээгүй өдрүүдэд архи уусан учраас ирж чадаагүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 39-41 хуу/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 03-04 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 05-06, 08 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 07 хуу/

            “Хас үнэлгээ” ХХК-ний 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 764 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 25 хуу/

            “Хас үнэлгээ” ХХК-ний 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 57 дугаартай шинжээчийн дүгнэлт

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Гийн мэдүүлсэн: ...2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өглөөний 09 цаг 40 минутын үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн Цагаан давааны 01-06 тоот өөрийн эзэмшлийн хашаанд өөрийнхөө эзэмшлийн гагнуурын аппаратаар юм хийж байгаад хажуу айлдаа ороод 20 орчим минут болоод эргээд хашаандаа ороод ирсэн чинь юм хийж байсан гагнуурын аппарат байхгүй болсон байсан. Тэгээд цагдаад хандах болсон юм. Тухайн өдөр         аппарат алга болох үед  манай хашааны гадаа том хаалга онгорхой байсан бөгөөд тэр хаалгаар л орж ирээд хулгай хийгээд авсан байх. Би аппарат алга болсон өдрөөсөө хойш хэн авсан байж болох вэ гэж бодож байгаад манай тэр хавиар архи уугаад яваад байдаг Б.Дг сэжиглээд түүнтэй уулзаж ярилцсан юм. Тэгсэн чинь харин надад өөрийнхөө хулгай хийсэн талаараа яриад миний гагнуурын аппаратыг “Хаш” эмийн сангийн урд талд байрладаг ногооны түц ажиллуулдаг залуутай Арслан цохионы автобусны буудалтай 2 дэлгүүрийн орчимд таараад зарсан гэсэн. Тэгээд би нөгөө залууг нь сураглаж хайж байгаад олж уулзаж Б.Дгийн ярьсан зүйлийг хэлэхэд алдсан аппарат яг мөн байсан. Тэгээд бид хоёр ярилцаж байгаад би аппаратаа түүнээс авсан. Өнгөрсөн жил худалдаж авсан учраас 500.000 төгрөгөөр үнэлж байна. Хэрэглэж байсан учраас өөрийнхөө зүйлийг танилгүй яах вэ дээ. Дг таньдаг бөгөөд хөдөө  нэг дор айл аймаг байсан хүмүүс учраас сайн мэддэг. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 51-53 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд Б.Дгийн гэрчээр мэдүүлсэн: ...2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн Цагаан давааны гудамжинд явж байсан чинь манай хамаатны Ганаа гэж дууддаг айлын хашааны том хаалга нь онгорхой байсан бөгөөд хашаан дотор нь гагнуурын аппарат харагдахаар нь шууд ороод бариад гарсан. Тэгээд гудамжинд явж байсан нэг танихгүй залуу машинтай ирээд зарах уу гэхээр нь 50.000 төгрөгөөр зарсан. Би мөнгө олох гээд л гагнуурын аппаратыг авсан юм. Би саяхан суллагдаад гэр орон, орох газар, хоол унд байхгүй бөгөөд тэгээд л амь зуухын эрхээр авсан юм. Тухайн залуугийн эхнэр нь “Хаш” эмийн сангийн урд талд байрлах ногоо зардаг Б өнгийн түцэнд суудаг гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 54-56 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч  Б.Мийн мэдүүлсэн: ...2020 оны 10 дугаар сарын 24-ний үед өглөөний 09-10 цагийн хооронд шиг санаж байна, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 02 дугаар багийн Арслан цохионы цагаан худгийн тэнд явж байсан чинь нэг ах надтай тааралдаад гагнуурын аппарат авах уу гэхээр нь иймээ, тиймээ юм байхгүй биз дээ гэж асуухад нөгөө ах надад хандаад ямар асуудал байхгүй, ах нь Сэлэнгэ явах гэж байгаа зардлын мөнгө хэрэг байна гэж хэлсэн. Тэгээд би түүнээс 50.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгсэн чинь өнөөдөр нь нэг ах ирээд чамд нэг хүн гагнуурын аппарат зарсан уу гэхээр нь би түүнд нөгөө худалдаж авсан аппаратаа үзүүлэхэд ах нь хулгайд аппарат алдсан гэж хэлээд надад зарсан хүний дүр төрхийг яг хэлсэн. Тэгээд би түүнд аппаратыг нь өгсөн юм. Би түүнээс нөгөө хүний нэрийг асуухад Б.Дгэдэг гэж надад нэр усыг хэлсэн юм. Би өөрийн худалдаж авсан аппаратыг хулгайн эд зүйл гэж мэдээгүй бөгөөд мэдсэн бол авахгүй байсан. Тэр Б.Дгээд надад гагнуурын аппарат зарсан ах Сэлэнгэ явах гээд мөнгөний хэрэг гарсан учраас өөрийн эд зүйлийг зарж байна гээд гуйгаад байхаар нь худалдаж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 57-59 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Дгийн мэдүүлсэн: ...Би тогтоолтой танилцсан. Миний үйлдэлтэй тохирч байна. Би хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 71-73 хуу/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 47-48 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 05-06, 08, 49 хуу/

2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 227 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 61 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Бын мэдүүлсэн: ...2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цагт ажилдаа яваад маргааш нь буюу 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэртээ ирэх үед миний мужааны ажлын байрны хаалганы цоожийг эвдээд дотор нь байсан 2 ширхэг тастагч, уран хөрөө 1 ширхэг, жижиг призер 1 ширхэг, мөн гадаа түлээн дээр байсан түлээний сүх 1 ширхэг зэрэг нь хулгайд алдагдсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандах болсон. Түүний дараа өөрийнхөө эзэмшлийн зүйлийг хулгай хийсэн гэх Б.Дтэй уулзахад надад өөрөө хулгай хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, миний эзэмшлийн 1 ширхэг уран хөрөө, 1 ширхэг тастагчийг олж өгсөн. Харин үлдсэн эд зүйлс олдоогүй. Хуучин хэрэглэж байсан төмрийн тастагч 2 ширхгийг тус бүрийг нь 100.000 төгрөгөөр, нийт 200.000 төгрөгөөр, хуучин хэрэглэж байсан модны уран хөрөө 1 ширхгийг 160.000 төгрөгөөр, хуучин хэрэглэж байсан жижиг хэмжээтэй призер 1 ширхгийг 150.000 төгрөгөөр, хуучин хэрэглэж байсан түлээний даран /хангинаа/ сүх 1 ширхгийг 20.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Би тухайн эд зүйлийг өөрөө хэрэглэж байсан учраас шууд л хараад таньсан. Харин одоо 1 ширхэг тастагч, 2 ширхэг призер, түлээний сүх зэрэг зүйлс дутуу байгаа тул үлдсэн эдгээр зүйлийнхээ төлбөрийг нэхэмжилж байна. Зүв зүгээр байж байгаад эд зүйлээ хулгайд алдсан учраас гомдолтой байна. Тиймээс хохирлоо барагдуулж авах хүсэлттэй байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 110-112 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Бын дахин мэдүүлсэн: ...Манайхаас хулгай хийсэн Б.Дгэх нь манай тэр хавиар хулгай хийгээд яваад байна гэж хүмүүсээс сонссон. Тэгээд түүнийг олж уулзаж ярилцахад манайхнаас хулгай хийсэн гэдгээ хэлээд өөрөө яваад манайхаас хулгайлсан төмрийн тастагч, уран хөрөөг олж ирж өгөөд намайг гомдолгүй гээд цагдаад хэлээд өгөөч гэж гуйсан.  Харин үлдсэн зүйлсийг нь бас олж өгнө гэж хэлсэн боловч одоог хүртэл олж өгөөгүй байна. Зүв зүгээр байж байгаад эд зүйлээ хулгайд алдсан учраас гомдолтой байна. Тиймээс хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 113-115 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Дгийн мэдүүлсэн: ...Б нь манай нөхрийн дүү байгаа юм. Манай дүүд төмрийн тастаг, уран хөрөө, жижиг призер, сүх зэрэг эд зүйлс байдаг. Манай дүү өөрөө мужаан хийдэг учраас янз бүрийн багаж их байдаг. Тэгсэн чинь харин 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө мужааны цехэд нь хулгай орж багаж алга болсон гэж мэдсэн...гэх мэдүүлэг /1хх-ийн 116-118 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Дгийн мэдүүлсэн: ...Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Арслан цохионы 2 дугаар гудамжнаас хулгай хийсэн нь үнэн. Хүлээн зөвшөөрч байна.  2020 оны 11 дүгээр сарын 08-ны орой гудамжаар явж байтал хашааны хаалга нь онгорхой байхаар нь яваад ортол мужаан хийдэг гэхээр айлын хашаа байсан. Амбаарт нь яваад ортол мужааны багаж болох 2 ширхэг тастагч, 1 ширхэг уран хөрөө байхаар нь аваад гарсан. Өөр ямар нэгэн зүйл аваагүй. Авсан эд зүйлийнхээ 1 ширхэг тастагч, 1 ширхэг хөрөөг нь буцааж өгсөн. Харин 1 ширхэг тастагчийг танихгүй хүнд 20.000 төгрөгөөр зарсан бөгөөд тэр хүнээ олохгүй байгаа. Би тэр хүнийг танихгүй. Хулгай хийсэн талаараа хэлэх үг алга. Миний буруу. Би тухайн үед ганцаараа явсан. Хамтран оролцсон хүн байхгүй. Хулгайн хэргийн талаар Баттамир байцаагч мөрдөж, шалгасан. Би хулгай хийсэн талаараа үнэнээ хэлсэн. Тэрнээс биш харсан үзсэн хүн байхгүй. Хулгай хийсэн хэрэг дээр Энхболд байцаагч дээр шалгагдаж байгаа...гэх мэдүүлэг /1хх-ийн 135-139 хуу/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 105 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 106, 108 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 107 хуу/

2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 234 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 126 хуу/

 

           Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Бы мэдүүлсэн: ...Миний амьдардаг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэр Цагаан даваа хорооллын 08-13 тоотод байх монгол гэрт 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хулгай орсон байсан. Би тухайн үед хулгай орсныг мэдээгүй байсан бөгөөд надад 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр манай хашааны эгч Г танай монгол гэрт хулгай орж дотроос нь хэвийн ааруул алдагдсан байна гэж хэлсэн юм. Тэгээд хөл хорио тогтоосон байсан учир Архангай аймагт ирж чадаагүй юм. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ихтамир сумын Хан-Өндөр багийн Хөх даваа гэх газраас аймгийн төвд орж ирсэн чинь аймгийн Цагдаагийн газраас над руу ярьсан. Цагаан давааны 08-13 тоотод манайх амьдардаг байсан юм. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүүхдийн хичээл амраад хөдөө байдаг гэр рүүгээ явсан. Манай гэрт хэвийн чихэртэй бөөрөнхий олон дүрс бүхий 4 кг гаруй ааруул, чихэргүй дөрвөлжин шоо хэлбэртэй 6 кг гаруй ааруул байсан. Мөн түлээ хагалдаг модон иштэй сүх алга болсон байсан. Тухайн хулгайд алдагдсан ааруулыг баруун талын орон доогуур цагаан өнгийн гялгар уутанд хийгээд тавьсан байсан. Харин модон иштэй сүх гэрийн дотор тал буюу баруун талын угаалгын машины урд тавьсан байсан. Өөр ямар нэгэн эд зүйлс хулгайд алдагдаагүй байна. Би чихэртэй болон чихэргүй ааруулаа 1 кг нь 15.000 төгрөгөөр зардаг бөгөөд нийт хулгайд алдсан 10 кг ааруулыг 150.000 төгрөгөөр үнэлнэ. Харин модон иштэй сүхээ 15.000 төгрөгөөр үнэлнэ. Би хөдөө гэр рүүгээ явахдаа өөрийн амьдардаг монгол гэрийг цоожлоод явсан бөгөөд орос дөрвөлжин цагаан өнгийн цоожоор цоожлоод явсан. Хажуу талын эгч болох Г гэх хүнд харж байгаарай гэж захиад явсан. Би гомдолтой байна. Миний хохирол төлбөрийг бүрэн барагдуулах юм бол надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 181-185 хуу/

          

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Мандухайн мэдүүлсэн: ...2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр би өглөөний 10 цагаас 16 цагийн хүртэл “Есүй” дэлгүүрийн орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэж корона вирусын үед хорио цээрийн дэглэм сахиулж байгаа гээд гудамжаар хүүхдүүд явуулахгүй гээд багийн урамшилт 2 эргүүлийг дуудсан. 1 дүгээр багийн гудамжнуудаар эргүүл С, Б нар нь эргүүлийн үүрэг гүйцэтгэж дуусаад 14 цагийн үед гэр рүүгээ явцгаасан. Би Цагаан давааны 8 дугаар гудамжны үзүүрт байж байхад С нь над руу залгаад цагаан тортой зүйл барьсан сэжигтэй хүн явж байна, ороод гарсан айл нь эзэнгүй айл байдаг шүү гээд хэлэхээр нь гудамж руу уруудаж ирж байгаа нь харагдсан. Цагаан тор барьсан залууг дуудаад юу авч хаашаа явж байгааг лавлахад намайг Дгэдэг, би өөрийнхөө гэрээс ааруул аваад явж байна гэсэн. Тиймээс би хаана амьдардаг, юу хийдэг талаар нь асуухад Цагаан давааны 8 дугаар гудамжны гол хэсэгт байх улаан хашаанд амьдардаг гэж хэлээд гарч ирсэн хашаа руугаа заасан. Тэгтэл тэр хашаанаас нэг эмэгтэй хүн гарч ирээд нөгөөх урамшилт эргүүлүүдтэй юм яриад байж байснаа хашаандаа буцаж ороод гэнэт нааш гүйцгээж ирсэн. Би юу болсон бэ гэж асуутал ааруулыг барьж явсан Дгэх залуу руу хашаанаас гарч ирсэн эмэгтэй дайраад манай хажуугийн гэрийн хаалганы цүүг мулталсан байна гэхээр нь би Дөөрийнхөө гэрээс ааруул авч яваа гэнэ гэтэл хашааны эзэн Г гэх эмэгтэй улаан төмөр хаалгатай хашаа бол  манай хашаа, энд Дгэх наад залуу чинь амьдардаггүй, мөн манай хашаанд өмнө нь явж байсан залуу мөн байна, эзэнгүй гэрээс хулгай хийсэн байна гэтэл Днь би хулгай хийсэн нь үнэн, эзэнгүй гэрийн цүүг татаад орсон бөгөөд орон доор нь байсан ааруулыг аваад гарсан гээд гэнэт чичрээд унасан. Дцагаан өнгийн торны талаар ааруул хулгайлсан байсан. Өөр зүйл хулгайлаагүй байсан. Дганцаараа хулгай хийсэн байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 188-189 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Сын мэдүүлсэн: ...Би 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хөршийн холбооны эргүүлийг Бийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрийн 08 дугаар гудамжны 13 тоот хашааны үүдээр ертөнцийн зүгээр баруун тийшээ явж байхад тухайн тоот хашаан дотроос цагаан өнгийн гялгар ууттай зүйл барьсан намхан нуруутай, улаан өнгийн захтай хар өнгийн куртик өмссөн Б дуу царайтай залуу хашаанаас гараад ертөнцийн зүгээр зүүн тийш явахаар нь Б бид 2 дотроо энэ нэг сэжигтэй хүн байна, хоёулаа дуудаж уулзъя гээд дуудсан чинь бид хоёрыг тоолгүй шууд явахаар нь тус багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Есүй” дэлгүүрийн урд эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан манай хэсгийн хорооны байцаагч Мандуухайд тэр дариу өөрийн 99337626 дугаараар түүний 99015422 дугаарын гар утас руу залгаж наад руу чинь сэжигтэй нэг хүн явлаа, шалгаарай гэж хэлсэн. Тэгсэн чинь хэсгийн байцаагч та хоёр араас нь хүрээд ир гэж хэлэхээр нь араас нь очсон. Тэгсэн чинь нөгөө хоёр залуу тухайн тоотоос хулгай хийсэн болох нь тогтоогдсон юм. Ийм л зүйл болсон. Тухайн тоот хашаан дотроос намхан нуруутай улаан өнгийн захтай хар өнгийн куртик өмссөн Бдуу царайтай эрэгтэй хүн ганцаараа цагаан өнгийн гялгар ууттай зүйл барьж гарч ирсэн. Б бид хоёр тухайн хүний араас хөөе гэж дуудсан чинь бид хоёрыг тоогоогүй, шууд явсан. Тухайн хүний барьж явсан цагаан өнгийн гялгар ууттай зүйл юу байсныг би мэдээгүй. Харин сүүлд нь хэсгийн байцаагч дээр очиж үзэхэд цагаан өнгийн гялгар уутан дотор хэвийн ааруул байсан. Тэр хүн ганцаараа хулгай хийсэн байх. Ямар ч  байсан тухайн тоот хашаан дотроос ганцаараа гарч ирсэн. Тэр хашаан дотор хүн амьдардаг. 01 дүгээр багийн зохион байгуулагч Г гэх айлын хашаа бөгөөд өөрөө дотор нь амьдардаг. Харин тухайн хашаанд хоёр гэр байдаг бөгөөд яг ямар хүмүүс амьдардаг талаар би мэдэхгүй. Ямар ч байсан хөдөөний хүмүүс амьдардаг гэсэн...гэх мэдүүлэг /1хх-ийн 192-194 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Бийн мэдүүлсэн: ...Би 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хөршийн холбооны эргүүлийн үүрэг гүйцэтгээд Сын хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэр 08 дугаар гудамжны 13 тоот хашааны үүдээр ертөнцийн зүгээр баруун тийшээ явж байхад тухайн тоот хашаан дотроос цагаан өнгийн гялгар ууттай зүйл барьсан намхан нуруутай улаан өнгийн захтай хар өнгийн куртик өмссөн Бдуу царайтай залуу хашаанаас гараад ертөнцийн зүгээр зүүн тийшээ явахаар нь С бид хоёр дотроо энэ нэг л сэжигтэй хүн байна, хоёулаа дуудаж уулзъя гээд дуудсан чинь бид хоёрыг тоолгүй шууд явахаар нь би 01 дүгээр багийн зохион байгуулагч Г рүү залгаж чи хаана байгаа юм, танай гэрт хүн байгаа юм уу гэж асуухад би гэртээ унтаж байна гэж хэлэхээр нь би гэр рүү нь орж Гт сая танай хашаанаас цагаан өнгийн гялгар ууттай зүйл барьсан хүн гарлаа, ямар учиртай юм бэ гэж асуусан чинь өмнө нь манай хашаан дотор байдаг айлд орчихсон хөргөгчийг нь онгойлгоод зогсож байхад нь би үйлдэл дээр нь барьж байсан юм, тухайн үед юм хулгай хийгээгүй болохоор зүгээр явуулсан юм гэсэн. Г наад хүнээ бариад ав гэхээр нь тус багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Есүй” дэлгүүрийн урд эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан манай хэсгийн хорооны байцаагч Мандухайд тэр даруй Сын гар утсаар залгаж наад руу чинь сэжигтэй нэг хүн явлаа, шалгаарай гэж хэлсэн чинь хэсгийн байцаагч та хоёр араас нь хүрээд ир гэж хэлэхээр нь араас очсон чинь нөгөө залууг бариад авсан байсан. Тухайн залуу хулгай хийсэн болох нь тогтоогдсон юм. Ийм л зүйл болсон. Тухайн тоот хашаан дотроос намхан нуруутай, улаан өнгийн захтай хар өнгийн куртик өмссөн Бдуу царайтай эрэгтэй хүн ганцаараа цагаан өнгийн гялгар ууттай зүйл барьж гарч ирсэн. С бид тухайн хүний араас хөөе гэж дуудсан чинь бид хоёрыг тоогоогүй, шууд явсан. Цагаан өнгийн гялгар ууттай зүйлийг бариад явж байхад нь юу байсныг мэдээгүй. Харин сүүлд нь хэсгийн байцаагч дээр очиж үзэхэд цагаан өнгийн гялгар уутан дотор хэвийн ааруул байсан. Тэр хүн ганцаараа хулгай хийсэн байсан байх. Ямар ч байсан тухайн тоот хашаан дотроос ганцаараа гарч  ирсэн. Тэр хашаан дотор хүн амьдардаг. 01 дүгээр багийн зохион байгуулагч Г гэх айл амьдардаг. Харин тухайн хашаанд хоёр гэр байдаг бөгөөд яг ямар хүмүүс амьдардаг талаар би мэдэхгүй. Ямар ч байсан хөдөөний хүмүүс амьдардаг гэсэн...гэх мэдүүлэг /1хх-ийн 197-199 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Гийн мэдүүлсэн: ...Намайг 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэр 08 дугаар гудамжны 13 тоот хашаанд байх гэртээ байж байхад С миний гар утас руу залгаад танай хашаан дотроос нэг эрэгтэй хүн цагаан өнгийн гялгар ууттай зүйл бариад гарлаа, танайхаас хэн нэгэн хүн гарсан уу гэж надаас асуусан бөгөөд би хариуд нь манайхаас ямар нэгэн хүн гараагүй гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гартал  манай хашааны үүдэнд хөршийн холбооны Б,С нар байсан. Тэгснээ урд яваа эрэгтэй хүн сая танай хашаанаас гараад явлаа гэж хэлсэн. Манай хашаанд байдаг Бы гэрийн хаалга нь онгорхой байсан. Тухайн үед манай хэсгийн байцаагч Мандухай эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд манай хөршийн холбооны хоёр эргүүл хэсгийн байцаагчид хэлж наана чинь цагаан өнгийн гялгар ууттай зүйл барьсан эрэгтэй хүн яваа наадахаа бариад ав гэж хэлж байсан. Тэгсэн чинь манай хэсгийн байцаагч нөгөө залууг бариад авсан байсан. Тэгээд нөгөө залууг Бы гэрээс хэвийн ааруул хулгай хийсэн болохыг нь тогтоосон. Тухайн үед бол Бы гэрт хүн амьдарч байгаагүй. Ханиад томуу гарлаа гээд хөдөө явсан, эзгүй байсан юм. Би тухайн үед гэртээ байсан бөгөөд амралтын өдөр байсан учир гэртээ амарч байсан. Би тухайн залууг хулгай хийж байхыг мэдээгүй. Б,С нарыг хэлэхэд нь мэдсэн юм. Би байшинд амьдардаг бөгөөд чимээ шуугиан гарч байгааг дуулахгүй. Тухайн үед өдөр байсан болохоор манай хашааны үүд онгорхой байсан. Ямар ч байсан миний мэдэхээр тухайн үед хэвийн ааруул, модон иштэй сүх зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 202-204 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Дгийн мэдүүлсэн: ...Яллагдагчаар татсан тогтоолтой холбоотой тайлбар байхгүй. Хүлээн зөвшөөрч байна. Би 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө хэргийнхээ талаар дэлгэрэнгүй ярьсан. Одоо надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Би хийсэн хэргээ өөрөө сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа учир мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 224-226 хуу/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 172-175  хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 176-177, 228 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 227 хуу/

“Хас үнэлгээ” ХХК-ний 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 831 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 18 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /2хх-ийн 06 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /2хх-ийн 23 хуу/ зэрэг болно.

Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2020 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Ааймгийн Э сумын .. дугаар багийн Аы .. дугаар гудамжны 18 тоотод оршин суух иргэн Р.Сгийн гэрээс эд зүйл хулгайд алдагдаж 565.000 төгрөгийн хохирол учирсан, 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр А аймгийн Э сумын .. дүгээр багийн Цны .. тоот хашаанаас иргэн П.Гийн эзэмшлийн гагнуурын аппарат хулгайд алдагдаж 500.000 төгрөгийн хохирол учирсан, 2020 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө А аймгийн Э сумын .. дугаар багийн Аы .. тоотод оршин суух иргэн Б.Бын мужааны цехээс эд зүйл хулгайд алдагдаж 530.000 төгрөгийн хохирол учирсан, 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр А аймгийн Э сумын .. дүгээр багийн Цхорооллын .. тоотод оршин суух иргэн Э.Бы гэрээс эд зүйл хулгайд алдагдаж 56.225 төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдлууд тус тус тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Днь дээрх гэмт хэргүүдэд гэм буруутай,

 

шүүгдэгч Б.Днь шүүхээс хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тавьсан хугацаандаа 2020 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө А аймгийн Э сумын .. дугаар багийн Аы .. дугаар гудамжны 18-тоотод оршин суух иргэн Р.Сгийн гэрт хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан 565.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:  

 

мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд хохирогч Р.Сгийн мэдүүлсэн “2020 оны 10 дугаар сарын 15-наас 16-ны хооронд манай гэрт хулгай орсон байсан. Манай гэрээс тоос сорогч, малгай, 3 ширхэг судар алга болсон байсан. Зарим алга болсон зүйлээ олж авсан. Мөн хаалга эвдэрсэн байсан учраас үнэлгээ тогтоолгосон. Одоо нийт 271.000 төгрөг нэхэмжилж байна”, “2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн 6 дугаар гудамжны 18 тоотод байх манай эзэмшлийн байшингаас эд зүйл хулгайд алдагдсан байсан. Хамгийн сүүлд 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байшингаа шалгаж үзэхэд зүгээр байсан. Түүнээс хойш 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн өглөө 11 цагийн орчимд ирэх үед байшингийн хаалганы доод талын самбарыг эвдэж ороод манай байшингаас бурханы 3 ширхэг судар /үнийг хэлж мэдэхгүй байна/, хуучин хэрэглэж байсан тоосны мангас нэртэй тоос сорогч 1 ширхэг /150.000 төгрөг/, хуучин хэрэглэж байсан 32 инчийн хэмжээтэй ЛЖ маркийн ЛСД загварын зурагт 1 ширхэг /400.000 төгрөг/, хуучин хэрэглэж байсан, хар өнгийн шлефэн малгай 1 ширхэг /50.000 төгрөг/, хуучин хэрэглэж байсан зурагтын хүлээн авагч 1 ширхэг /50.000 төгрөг/, хуучин хэрэглэж байсан, DVD тоглуулагч 1 ширхэг /50.000 төгрөг/ тус тус үнэлж байгаа бөгөөд зэрэг зүйлс хулгайд алдагдсан байсан. Тэгээд юу болсон талаар сураглаж үзэхэд манай хажуу хашааны хүмүүсийн ярьж байгаагаар бол 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө байшингийн хаалга түжигнээд байсан чинь манай найз болох Өнөрөө нь нөхрийнхөө хамт 2020 оны 10 дугаар сарын 17-ны өглөө манай гудамжинд явж байгаад Н.А гэх айлаас нэг хар өнгийн зурагт,өөр бас бус зүйл барьсан хүнийг авч Арслан цохионы 12 дугаар гудамжинд айлд аваачиж өгсөн гэсэн. Тэгээд би цагдаагийн хамт нөгөө айлд нь очиж үзэхэд манайхнаас алга болсон зурагт, хүлээн авагч, хар өнгийн DVD тоглуулагч зэрэг зүйлс байсан бөгөөд тухайн зүйлсээ бүрэн бүтэн хүлээж авсан. Харин одоогийн байдлаар 3 ширхэг судар, малгай, тоос сорогч зэрэг зүйлс дутуу байна. Манайхнаас хулгай хийсэн хүнийг нэрийг Б.Дгэдэг гэсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 10-12/,

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Өын мэдүүлсэн “2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн орчимд Архангай  аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Арслан цохионы 06 дугаар гудамжинд нөхрийнхөө хамт машинтай ус авах гээд явж байх үед Н.А гэх айлын үүдэн дээр нэг танихгүй Б залуу хар өнгийн зурагт бүслээд үүрсэн, гялгар торонд юм хийгээд барьсан зогсож байгаад гар өргөөд байхаар нь очоод уулзахад бид хоёрт хандаад ойрхон газарт таксинд яваад өгөөч гэхээр нь түүнд зөвшөөрч түүнийг Арслан цохионы 12 дугаар гудамжны дээд хэсгээр нэг айлд хүргэж өгөөд буцсан. Тэгсэн чинь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр манай хойд гудамжинд байх айлд хулгай орсон, зурагт бусад алдагдсан гэж мэдсэн. Тэр айл нь 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зурагт үүрээд манай машинд суусан хүний байсан айлаас 1 айлын дээр байрлах айл байсан юм. Тэгээд тэр талаар цагдаад хэлээд шалгуулахад хулгайд эд зүйлээ алдсан айлын зарим зүйлийг нь миний хүргэж өгөөд буулгасан айлаас олж авсан. Түүний нэрийг Б овогт Дгэдгийг би олж мэдсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 13-15/,

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Агийн мэдүүлсэн “2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн үдээс өмнө намайг гэртээ байж байхад Б.Дгэдэг миний таньдаг залуу хар өнгийн зурагт үүрсэн, бас нэг гялгар тортой зүйл барьсан манайд ганцаараа орж ирсэн. Тэр үед би гэртээ байсан. Тэгээд би түүнээс чи юун зурагт үүрсэн яваа юм гэхэд Б.Днадад хандаад манай дүүгийн зурагт байгаа юм, би айлд аваачиж өгөх гэж явна гэж надад хэлсэн. Тэгээд л гараад явсан. Тэгсэн чинь харин сүүлд нь сонсоход манай хөрш айлд Б.Днь манайд орж ирсэн өдрийн шөнө нь хулгай орсон гэсэн. Тэгээд ч Б.Дгийн айлд аваачиж өгсөн нөгөө зүйлсийг нь хулгай орсон айлын хүмүүс нь олж авсан байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 19-21/,

 

мөрдөн байцаалтын шатанд Б.Дгийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Арслан цохионд байдаг горхи дээр тэр хавийн архи уудаг хүмүүстэй архи ууж байгаад шөнө болохоор нь Арслан цохионы 06 дугаар гудамжны 18 тоот хашааны ард талд хашааны 2-3 банз нь байхгүй, хүн багтахаар зайтай байхаар нь ороод байшингийн хаалга өшиглөсөн чинь хаалганы самбар нь доод хэсгээр хагархайгаар нь мөлхөж ороод хар өнгийн зурагт, ДВД тоглуулагч, хүлээн авах төхөөрөмж, тоос сорогч, 2 ширхэг боодолтой судар хажууд нь Б өнгийн дэвтэр, хар өнгийн шлефэн малгай зэрэг эд зүйл аваад Арслан цохионд байдаг Аамаа гэх найзындаа авч ирээд маргааш нь Аамаа юу аваад ирсэн юм гэж хэлээд нэг нэгээр нь хүмүүст зараад зарим зүйлийг нь айлд тавиулсан юм. Би ганцаараа орсон. Судар нь Нааяа гэж дууддаг айлд байгаа. Малгай нь миний танил айл Сараа гэх айлын байшинд байгаа бөгөөд одоо тэр айл эзэнгүй байгаа, би хааяа орж хонож байгаа. Бусад эд зүйлийг хаана байгааг мэдэхгүй байна. Зурагт, хүлээн авах төхөөрөмж, ДВД тоглуулагчийг хохирогч нь миний өгсөн хүнээс олоод авсан гэж сонссон. Би барагдуулаагүй байгаа зараагүй үлдсэн эд зүйлээ буцааж өгнө” гэх мэдүүлэг /1хх-ийн 39-41/, 

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 03-04/,

гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 05-06, 08 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 07/ зэрэг нотлох баримтуудаар,

 

2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр А аймгийн Э сумын .. дүгээр багийн Цы .. тоот хашаанаас иргэн П.Гийн эзэмшлийн гагнуурын аппаратыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:  

 

мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Гийн мэдүүлсэн “2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өглөөний 09 цаг 40 минутын үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн Цагаан давааны 01-06 тоот өөрийн эзэмшлийн хашаанд өөрийнхөө эзэмшлийн гагнуурын аппаратаар юм хийж байгаад хажуу айлдаа ороод 20 орчим минут болоод эргээд хашаандаа ороод ирсэн чинь юм хийж байсан гагнуурын аппарат байхгүй болсон байсан. Тэгээд цагдаад хандах болсон юм. Тухайн өдөр аппарат алга болох үед  манай хашааны гадаа том хаалга онгорхой байсан бөгөөд тэр хаалгаар л орж ирээд хулгай хийгээд авсан байх. Би аппарат алга болсон өдрөөсөө хойш хэн авсан байж болох бэ гэж бодож байгаад манай тэр хавиар архи уугаад яваад байдаг Б.Дг сэжиглээд түүнтэй уулзаж ярилцсан юм. Тэгсэн чинь харин надад өөрийнхөө хулгай хийсэн талаараа яриад миний гагнуурын аппаратыг “Хаш” эмийн сангийн урд талд байрладаг ногооны түц ажиллуулдаг залуутай Арслан цохионы автобусны буудалтай 2 дэлгүүрийн орчимд таараад зарсан гэсэн. Тэгээд би нөгөө залууг нь сураглаж хайж байгаад олж уулзаж Б.Дгийн ярьсан зүйлийг хэлэхэд алдсан аппарат яг мөн байсан. Тэгээд бид хоёр ярилцаж байгаад би аппаратаа түүнээс авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 51-53/, 

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч  Б.Мийн мэдүүлсэн “2020 оны 10 дугаар сарын 24-ний үед өглөөний 09-10 цагийн хооронд шиг санаж байна, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 02 дугаар багийн Арслан цохионы цагаан худгийн тэнд явж байсан чинь нэг ах надтай тааралдаад гагнуурын аппарат авах уу гэхээр нь иймээ, тиймээ юм байхгүй биз дээ гэж асуухад нөгөө ах надад хандаад ямар асуудал байхгүй, ах нь Сэлэнгэ явах гэж байгаа зардлын мөнгө хэрэг байна гэж хэлсэн. Тэгээд би түүнээс 50.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгсэн чинь өнөөдөр нь нэг ах ирээд чамд нэг хүн гагнуурын аппарат зарсан уу гэхээр нь би түүнд нөгөө худалдаж авсан аппаратаа үзүүлэхэд ах нь хулгайд аппарат алдсан гэж хэлээд надад зарсан хүний дүр төрхийг яг хэлсэн. Тэгээд би түүнд аппаратыг нь өгсөн юм. Би түүнээс нөгөө хүний нэрийг асуухад Б.Дгэдэг гэж надад нэр усыг хэлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 57-59/,

 

мөрдөн байцаалтын шатанд Б.Дгийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би тогтоолтой танилцсан. Миний үйлдэлтэй тохирч байна. Би хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 71-73/,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 47-48/,

гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 05-06, 08, 49/ зэрэг нотлох баримтуудаар,

 

2020 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө А аймгийн Э сумын .. дугаар багийн Аны .. тоотод оршин суух иргэн Б.Бын мужааны цехийн цонхоор нэвтэрч, эд зүйл хулгайлан 530.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:  

 

мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Бын мэдүүлсэн “2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цагт ажилдаа яваад маргааш нь буюу 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэртээ ирэх үед миний мужааны ажлын байрны хаалганы цоожийг эвдээд дотор нь байсан 2 ширхэг тастагч, уран хөрөө 1 ширхэг, жижиг призер 1 ширхэг, мөн гадаа түлээн дээр байсан түлээний сүх 1 ширхэг зэрэг нь хулгайд алдагдсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандах болсон. Түүний дараа өөрийнхөө эзэмшлийн зүйлийг хулгай хийсэн гэх Б.Дтэй уулзахад надад өөрөө хулгай хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, миний эзэмшлийн 1 ширхэг уран хөрөө, 1 ширхэг тастагчийг олж өгсөн. Харин үлдсэн эд зүйлс олдоогүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 110-112, 113-115/,

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Дгийн мэдүүлсэн “Манай дүүд төмрийн тастаг, уран хөрөө, жижиг призер, сүх зэрэг эд зүйлс байдаг. Манай дүү өөрөө мужаан хийдэг учраас янз бүрийн багаж их байдаг. Тэгсэн чинь харин 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө мужааны цехэд нь хулгай орж багаж алга болсон гэж мэдсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 116-118/,

 

мөрдөн байцаалтын шатанд Б.Дгийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Арслан цохионы 2 дугаар гудамжнаас хулгай хийсэн нь үнэн. Хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 11 дүгээр сарын 08-ны орой гудамжаар явж байтал хашааны хаалга нь онгорхой байхаар нь яваад ортол мужаан хийдэг гэхээр айлын хашаа байсан. Амбаарт нь яваад ортол мужааны багаж болох 2 ширхэг тастагч, 1 ширхэг уран хөрөө байхаар нь аваад гарсан. Өөр ямар нэгэн зүйл аваагүй. Авсан эд зүйлийнхээ 1 ширхэг тастагч, 1 ширхэг хөрөөг нь буцааж өгсөн. Харин 1 ширхэг тастагчийг танихгүй хүнд 20.000 төгрөгөөр зарсан бөгөөд тэр хүнээ олохгүй байгаа. Хулгай хийсэн талаараа хэлэх үг алга. Миний буруу. Би тухайн үед ганцаараа явсан. Хамтран оролцсон хүн байхгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 135-139/,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 105/,

гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 106, 108/ зэрэг нотлох баримтуудаар,

 

2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр А аймгийн Э сумын .. дүгээр багийн Ц хорооллын .. тоотод оршин суух иргэн Э.Бы гэрт хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан 56.225 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

            мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Бы мэдүүлсэн “Миний амьдардаг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэр Цагаан даваа хорооллын 08-13 тоотод байх монгол гэрт 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хулгай орсон байсан. Би тухайн үед хулгай орсныг мэдээгүй байсан бөгөөд надад 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр манай хашааны эгч Г танай монгол гэрт хулгай орж дотроос нь хэвийн аруул алдагдсан байна гэж хэлсэн юм. Тэгээд хөл хорио тогтоосон байсан учир Архангай аймагт ирж чадаагүй юм. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ихтамир сумын Хан-Өндөр багийн Хөх даваа гэх газраас аймгийн төвд орж ирсэн чинь аймгийн Цагдаагийн газраас над руу ярьсан. Манай гэрт хэвийн чихэртэй бөөрөнхий олон дүрс бүхий 4 кг гаруй ааруул, чихэргүй дөрвөлжин шоо хэлбэртэй 6 кг гаруй ааруул байсан. Мөн түлээ хагалдаг модон иштэй сүх алга болсон байсан. Тухайн хулгайд алдагдсан ааруулыг баруун талын орон доогуур цагаан өнгийн гялгар уутанд хийгээд тавьсан байсан. Харин модон иштэй сүх гэрийн дотор тал буюу баруун талын угаалгын машины урд тавьсан байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 181-185/,

          

мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Мандухайн мэдүүлсэн “Би Цагаан давааны 8 дугаар гудамжны үзүүрт байж байхад С нь над руу залгаад цагаан тортой зүйл барьсан сэжигтэй хүн явж байна, ороод гарсан айл нь эзэнгүй айл байдаг шүү гээд хэлэхээр нь гудамж руу уруудаж ирж байгаа нь харагдсан. Цагаан тор барьсан залууг дуудаад юу авч хаашаа явж байгааг лавлахад намайг Дгэдэг, би өөрийнхөө гэрээс ааруул аваад явж байна гэсэн. Тиймээс би хаана амьдардаг, юу хийдэг талаар нь асуухад Цагаан давааны 8 дугаар гудамжны гол хэсэгт байх улаан хашаанд амьдардаг гэж хэлээд гарч ирсэн хашаа руугаа заасан. Тэгтэл тэр хашаанаас нэг эмэгтэй хүн гарч ирээд нөгөөх урамшилт эргүүлүүдтэй юм яриад байж байснаа хашаандаа буцаж ороод гэнэт нааш гүйцгээж ирсэн. Би юу болсон бэ гэж асуутал ааруулыг барьж явсан Дгэх залуу руу хашаанаас гарч ирсэн эмэгтэй дайраад манай хажуугийн гэрийн хаалганы цүүг мулталсан байна гэхээр нь би Дөөрийнхөө гэрээс ааруул авч яваа гэнэ гэтэл хашааны эзэн Г гэх эмэгтэй улаан төмөр хаалгатай хашаа бол  манай хашаа, энд Дгэх наад залуу чинь амьдардаггүй, мөн манай хашаанд өмнө нь явж байсан залуу мөн байна, эзэнгүй гэрээс хулгай хийсэн байна гэтэл Днь би хулгай хийсэн нь үнэн, эзэнгүй гэрийн цүүг татаад орсон бөгөөд орон доор нь байсан ааруулыг аваад гарсан гээд гэнэт чичрээд унасан. Дцагаан өнгийн торны талаар ааруул хулгайлсан байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 188-189/, 

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Сын мэдүүлсэн “Би 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хөршийн холбооны эргүүлийг Бийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрийн 08 дугаар гудамжны 13 тоот хашааны үүдээр ертөнцийн зүгээр баруун тийшээ явж байхад тухайн тоот хашаан дотроос цагаан өнгийн гялгар ууттай зүйл барьсан намхан нуруутай, улаан өнгийн захтай хар өнгийн куртик өмссөн Б дуу царайтай залуу хашаанаас гараад ертөнцийн зүгээр зүүн тийш явахаар нь Б бид 2 дотроо энэ нэг сэжигтэй хүн байна, хоёулаа дуудаж уулзъя гээд дуудсан чинь бид хоёрыг тоолгүй шууд явахаар нь тус багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Есүй” дэлгүүрийн урд эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан манай хэсгийн хорооны байцаагч Мандуухайд тэр дариу өөрийн 99337626 дугаараар түүний 99015422 дугаарын гар утас руу залгаж наад руу чинь сэжигтэй нэг хүн явлаа, шалгаарай гэж хэлсэн. Тэгсэн чинь хэсгийн байцаагч та хоёр араас нь хүрээд ир гэж хэлэхээр нь араас нь очсон. Тэгсэн чинь нөгөө хоёр залуу тухайн тоотоос хулгай хийсэн болох нь тогтоогдсон юм” гэх мэдүүлэг /1хх-ийн 192-194/,

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Бийн мэдүүлсэн “Би 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хөршийн холбооны эргүүлийн үүрэг гүйцэтгээд Сын хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэр 08 дугаар гудамжны 13 тоот хашааны үүдээр ертөнцийн зүгээр баруун тийшээ явж байхад тухайн тоот хашаан дотроос цагаан өнгийн гялгар ууттай зүйл барьсан намхан нуруутай улаан өнгийн захтай хар өнгийн куртик өмссөн Бдуу царайтай залуу хашаанаас гараад ертөнцийн зүгээр зүүн тийшээ явахаар нь С бид хоёр дотроо энэ нэг л сэжигтэй хүн байна, хоёулаа дуудаж уулзъя гээд дуудсан чинь бид хоёрыг тоолгүй шууд явахаар нь би 01 дүгээр багийн зохион байгуулагч Г рүү залгаж чи хаана байгаа юм, танай гэрт хүн байгаа юм уу гэж асуухад би гэртээ унтаж байна гэж хэлэхээр нь би гэр рүү нь орж Гт сая танай хашаанаас цагаан өнгийн гялгар ууттай зүйл барьсан хүн гарлаа, ямар учиртай юм бэ гэж асуусан чинь өмнө нь манай хашаан дотор байдаг айлд орчихсон хөргөгчийг нь онгойлгоод зогсож байхад нь би үйлдэл дээр нь барьж байсан юм, тухайн үед юм хулгай хийгээгүй болохоор зүгээр явуулсан юм гэсэн. Г наад хүнээ бариад ав гэхээр нь тус багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Есүй” дэлгүүрийн урд эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан манай хэсгийн хорооны байцаагч Мандухайд тэр даруй Сын гар утсаар залгаж наад руу чинь сэжигтэй нэг хүн явлаа, шалгаарай гэж хэлсэн чинь хэсгийн байцаагч та хоёр араас нь хүрээд ир гэж хэлэхээр нь араас очсон чинь нөгөө залууг бариад авсан байсан. Тухайн залуу хулгай хийсэн болох нь тогтоогдсон юм” гэх мэдүүлэг /1хх-ийн 197-199/,

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Гийн мэдүүлсэн “Намайг 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэр 08 дугаар гудамжны 13 тоот хашаанд байх гэртээ байж байхад С миний гар утас руу залгаад танай хашаан дотроос нэг эрэгтэй хүн цагаан өнгийн гялгар ууттай зүйл бариад гарлаа, танайхаас хэн нэгэн хүн гарсан уу гэж надаас асуусан бөгөөд би хариуд нь манайхаас ямар нэгэн хүн гараагүй гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гартал  манай хашааны үүдэнд хөршийн холбооны Б,С нар байсан. Тэгснээ урд яваа эрэгтэй хүн сая танай хашаанаас гараад явлаа гэж хэлсэн. Манай хашаанд байдаг Бы гэрийн хаалга нь онгорхой байсан. Тухайн үед манай хэсгийн байцаагч Мандухай эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд манай хөршийн холбооны хоёр эргүүл хэсгийн байцаагчид хэлж наана чинь цагаан өнгийн гялгар ууттай зүйл барьсан эрэгтэй хүн яваа наадахаа бариад ав гэж хэлж байсан. Тэгсэн чинь манай хэсгийн байцаагч нөгөө залууг бариад авсан байсан. Тэгээд нөгөө залууг Бы гэрээс хэвийн ааруул хулгай хийсэн болохыг нь тогтоосон” гэх мэдүүлэг /1хх-ийн 202-204/,

 

мөрдөн байцаалтын шатанд Б.Дгийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Яллагдагчаар татсан тогтоолтой холбоотой тайлбар байхгүй. Хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэргээ өөрөө сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа учир мэдүүлэг өгөхөөс татгалзаж байнагэх мэдүүлэг /1хх-ийн 224-226/,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 172-175/,

гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 176-177, 228/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Дгийн дээрх 4 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан бусдын хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар бусдын эд хөрөнгийг авсан, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлж захиран зарцуулсан зэрэг гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх ба хохирогч Р.С, Э.Б, Б.Б нарын хүн амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайн гэмт хэргийг үйлдсэн байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй байна.

 

Шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.     

 

Иймд шүүгдэгч Оовогт Бын Дг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

  

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.Дд ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба түүний хувийн байдал, нийгэмд учруулсан хор хохирлын хэмжээ зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулж эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүнд хорих ял оногдуулсан байдлыг харгалзан шүүгдэгч Б.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Днь Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 262 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 135 тоот шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 7 хоногийн хугацаагаар хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар өмнөх 262 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 7 хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох үндэслэлтэй байна.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

           

Хохирогч Р.С нь судар 3 ширхэг, тоос сорогч 1 ширхэг, ЛСД зурагт 1 ширхэг, шлеф малгай 1 ширхэг, зурагтын хүлээн авагч 1 ширхэг, ДВД тоглуулагч 1 ширхэг зэрэг эд зүйлсээ хулгайд алдаж, түүнд 565.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хохирогч Р.С нь хулгайд алдсан эд зүйлээс судар 3 ширхэг, тоос сорогч 1 ширхэг, шлеф малгай 1 ширхэг зэрэг эд зүйлсээ буцаан аваагүй байх тул тэдгээрийн үнэлгээгээр тогтоогдсон үнийг, мөн Б.Дгийн гэмт хэрэг үйлдэх үедээ эвдэж орсон хаалганы үнэлгээг хохирогч нь шүүх хуралдааны үед нэхэмжилж үнэлгээгээр хаалганы үнэлгээ 75.000 төгрөгөөр үнэлэгдсэнийг нэмж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дгээс 230.000 /хоёр зуун гучин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 02 дугаар багийн 2 дугаар 48 дугаар айлын орон сууцны 03-26 тоотод оршин суух Аадай овогт Равдангийн С /РД:АЭ63030707/-д олгож,

            хохирогч Б.Б нь таслагч 2 ширхэг, уран хөрөө 1 ширхэг, призер 1 ширхэг зэрэг эд зүйлсээ хулгайд алдаж, түүнд 530.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хохирогч Б.Б нь хулгайд алдсан эд зүйлээс таслагч 1 ширхэг, призер 1 ширхэг зэрэг эд зүйлсээ буцаан аваагүй байх тул тэдгээрийн үнэлгээгээр тогтоогдсон үнийг шүүгдэгч Б.Дгээс гаргуулах үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дгээс 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 02 дугаар багийн Арслан цохионы 04-02 тоотод оршин суух Дайдаа овогт Буянбадрахын Б /РД:АЕ93041813/-д олгож тус тус шийдвэрлэв.

            Харин хохирогч П.Г, Э.Б нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хулгайд алдсан эд зүйлээ буцааж авсан байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дгийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 70 /дал/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож, шүүгдэгч Б.Дд холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Дгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч П.Г, Э.Б нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 37.6 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Оовогт Бын Дг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйл, 6.12 дугаар зүйлүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Б.Дд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 262 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 1 /сарын/ хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 /дөрөв/ сар 7 /долоо/ хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сар 7 /долоо/ хоногийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сар 7 /долоо/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дгийн цагдан хоригдсон 70 /дал/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дгээс 230.000 /хоёр зуун гучин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 02 дугаар багийн 2 дугаар 48 айлын орон сууцны 03-26 тоотод оршин суух Аадай овогт Равдангийн С /РД:АЭ63030707/-д, 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 02 дугаар багийн Арслан цохионы 04-02 тоотод оршин суух Дайдаа овогт Буянбадрахын Б /РД:АЕ93041813/-д тус тус олгосугай.

7. Шүүгдэгч Б.Дд холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Дгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч П.Г, Э.Б нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Р.АЛТАНЦЭЦЭГ