Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2017/ШЦТ/139

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дөөр хөтлүүлж
Улсын яллагч: Б.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э
Шүүгдэгч: А.******* нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Аийн *******эд холбогдох эрүүгийн 171 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
    
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймагт ******* суманд төрсөн, эрэгтэй, 22 настай, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ажилгүй, Архангай аймгийн ******* сумын 2 дугаар баг, Арслан цохионы 0000 тоот хаягт оршин суух, урьд нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овгийн Аийн ******* /РД:Ш00000/

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч А.******* нь 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Цагаан давааны 000 тоотод оршин суух иргэн Б.******* гэрт нь байхдаа хуримын эрэгтэй, эмэгтэй хүний хос монетон бөгжийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 780.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүх хуралдааны үед шүүгдэгч А.*******ийн өгсөн: Би Б.******* ах бид хоёр хамт ажиллаж би байшингийн барихад тусалдаг байсан. Ар гэр маань хоол ундгүй болсон надад мөнгө маш их хэрэгтэй байсан учраас 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Б.******* ахын гэрээс монетон бөгжийг авсан гэх мэдүүлэг,
    
Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Б.******* өгсөн: ...Би 2017 оны 06 сарын 10-ны үед өөрийнхөө хуримын бөгжийг зүүх гэтэл миний болон эхнэрийн маань бөгж алга болчихсон байсан. Өөр зүйл алдагдаагүй байсан. Тэгээд хэн авсан байж болох талаар хардаж эхэлсэн. Манайх 2017 оны 06 сарын 03-ны өдөр Архангай аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 0000 тоот хашаанаас Цагаан давааны 0000 тоот хашаа руу нүүдэл хийсэн юм. Манайхыг хадам ээж, аав, миний төрсөн дүү, хамаатны А.*******, А.*******ийн эхнэрийн дүү гэх хүүхэн нар ирж нүүлгэж өгсөн юм. Тэр дундаас урьд өмнө нь хулгайн гэмт хэрэг үйлдэж, шалгагдаж байсан хүн нь А.******* байсан. Яг авсан эсэхийг мэдэхгүй байсан болохоор хүн гүтгэчих болов уу гэж бодоод тухайн үед цагдаад мэдэгдээгүй юм. Тэгээд бодож бодож 2017 оны 07 сарын эхээр А.******* рүү утсаар яриад хаана байгаа талаар нь асуутал “гэртэй байна” гэхээр нь би гэрт очоод А.*******ийг “чи миний бөгжийг хулгайлсан юм уу” гэж асуутал “би аваагүй. Миний дүүгийн эхнэр ******* авчхаад захын ойролцоо байдаг ломбардад тавьчихсан юм шиг байна лээ. Тэгээд надад 100.000 төгрөг өгсөн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Тэгвэп маргааш тэр дүүг чинь цагдаад өгнө” гэж хэлээд гэрээс нь гараад ирсэн. Тэгсэн чинь А.******* над руу 80521107 дугаарын утсаар залгаад “манай дүү авсан гэж худлаа шүү. Ахаа би авчихсан юм. Би 2017 оны 06 сарын 16-ны өдөр Орхон төвийн 2 давхарт байрлах ломбардад Б. ахын нэрээр 230.000 төгрөгийн барьцаанд тавьсан” гэж хэргээ хүлээж мессеж бичсэн бөгөөд дараа нь “таныг цагдаад өгвөл би үхнэ хатна” гэж айлгаад байсан юм. Тэгээд би Орхон төвийн 2 давхарт байдаг ломбардаас 2017 сарын 07 сарын 10-ны өдөр А.*******ийн ээж Амарсанаагаар өөрийнхөө бөгжийг авахуулсан. Өөрийнхөө эхнэрийн бөгжийг хурууны хэмжээг өгөөд А.*******ийн ээжээс 350.000 төгрөгөөр гаргуулж захиалгаар хийлгэж байгаа. Би 2010 онд хосоор нь 780.000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд одоо бол 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн үнэтэй байна лээ. Хаан бугуйвч, хатан сүйх хээтэй, хар өнгийн шигтгээтэй, хажуугаар нь цагаан өнгийн шигтгээтэй бөгжнүүд байсан юм.    Би эхлээд Орхон төвийн 2 давхарт байдаг ломбард очиж өөрийнхөө хараад миний хулгайд алдсан бөгж мөн байсан. Гэтэл барьцааны хугацаа нь дууссан байсан тул би өөрөөсөө 16.200 төгрөг өгөөд дахин 14 хоногоор хугацааг нь сунгасан юм. Тэгээд А.******* ээжийнхээ хамтаар 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Булган сумын нутаг Урд могой гэх газраас нөгөө ломбардын эгчийн гэрээс очиж миний бөгжийг авч өгсөн юм. Би нэрийг мэдэхгүй А.******* утасных нь дугаарыг мэдэж байгаа байх. Манай гэрт байдаг мөлхөө тавилгын дээр байдаг ээмэг бөгж хийдэг хайрцаг дотроос алдагдсан байх. Би гэрээ нүүлгэсэн орой нь өөрийнхөө бөгжийг тайлж гэрийнхээ мөлхөө тавилга дээр байдаг эхнэрийнхээ ээмэг бөгж хийдэг хайрцагт хийхэд манай эхнэрийн бөгж тэр хайрцагт байсан юм. Тэгээд 2017 оны 06 сарын 14, 15-ны үед нөгөө хайрцагнаасаа бөгжөө зүүх гэтэл алга болчихсон байсан. А.******* надад хэлэхдээ танайхыг нүүсэн өдрийн маргааш 2017 оны 06 сарын 03-ны өдөр надтай хамт манай хашаанд байшингийн хундаам ухаж байгаад онгорхой гэр лүү ороод авчихсан гэж хэлж байсан. Тухайн үед А.******* надтай хамт ажил хийгээд манай гэрээр байнга орж гарч байсан юм. Тэгэхдээ л хулгайлчихсан байх гэж би бодож байна. Манай гэрт байнга хүн байсан бөгөөд гэрийн хаалга өдөрт нь онгорхой байсан Бид нарыг ажилд сатаараад завгүй байхад хойгуур орж хулгай хийсэн байх. Гаднаас өөр хүн хулгай хийх ямар ч боломж байхгүй байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 06-10 хуу/

Гэрч Д.******* өгсөн: ...2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр эрэгтэй хүний монетон хуримын бөгжийг 230.000 төгрөгийн барьцаанд тавьсан. 2017 оны 07 дугаар сарын эхээр ******* гэх эмэгтэй, 2 залуугийн хамт орж ирээд “манай дүү танай ломбардад ахынхаа бөгжийг тавьсан байна” гэж хэлээд явсан. 2017 онь 07 дугаар сарын 09-ний өдөр ажлаа тарж байтал ******* гэх хүүхэн “та наад бөгжөө гэртэй аваад харьчхаач, бид нарын мөнгө бүтэхгүй байна. Хотоос мөнгө ирэхээр нь гэрээс чинь очоод авъя” гэж гуйгаад байхаар нь би аваад Архангай аймгийн ******* сумын нутаг урд Могойн гол гэх газар харьчихсан байхад 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ******* гэх хүүхэн надад бөгж тавьсан хүүхдийнхээ хамт амьжиргаа цагаан гэдэг машин дээр мустанг маркийн улаан хүрэн өнгийн мотоцикль ачиж очоод оронд нь барьцаанд тавиад бөгжөө аваад явсан. Би бөгжийг барьцаанд авахдаа иргэний үнэмлэхийг нь шалгаж үзээд барьцаанд авсан. 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нэрээр А.******* нь ломбардад эд зүйлээ барьцаанд тавьсан байсан. Би сүүлд нь энэ талаар мэдсэн. Надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 58-59 хуу/

Гэрч Б. өгсөн: ...Би ямар нэгэн эд зүйл барьцаанд тавиагүй бөгөөд миний нэрээр манай хамаатны дүү овогтой А.******* нь миний төрсөн ах Б.******* гэрээс хуримынх нь хос бөгжийг нь хулгайлаад барьцаанд тавьсан байсан. Тухайн үед миний иргэний үнэмлэх миний өөрийн биед байсан. Барьцаат зээлийн газар бичиг баримтыг нь шалгаагүй барьцаанд авсан байсан. Би 2017 оны 06 сарын 12-ны өдөр Лам гурван эрдэнэ жолооны сургуульд бүртгүүлсэн бөгөөд тэр үед А.******* надтай хамт явж байгаад миний регистрийн дугаарыг цээжилчихсэн юм шиг байна лээ...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/

Гэрч Г. өгсөн: ...2017 оны 07 дугаар сарын эхээр А.*******ийн хулгайлсан бөгжийг захиалгаар хийлгэхээр болсон юм. Би хэргийн талаар сайн мэдэхгүй. А.******* бол ааш зан сайтай, хүнд тусархаг хүүхэд байгаа юм. Өнгөрсөн өвөл гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан. Өөр надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/

Гэрч Г. өгсөн: ...Би хэргийн талаар нарийн сайн мэдэхгүй. А.******* нь хамаатныхаа ах болох ******* гэрээс хуримын хос монетон бөгж хулгай хийгээд эрэгтэй хүний бөгжийг нь ломбардад тавьсан байхаар нь би урд могой руу амьжиргаа цагаан гэдэг автомашин дээр өөрийн мустанг-5 маркийн мотоциклио ачаад уг бөгжийг нь чөлөөлж аваад, оронд нь өөрийнхөө мотоциклийг үлдээсэн. Сүүлд нь мөнгийг нь тоо ёсоор нь мотоциклио ломбардаас буцаан авсан. Харин нэг бөгжийг нь танихгүй хүнд А.******* өөрөө зарсан гэсэн. Амарсанаа бол миний салсан эхнэр байгаа юм. Өөрөөр хэлбэл А.*******ийн ээж нь юм. Амарсанаа 2017 оны 06 дугаар сарын эхэн үед Улаанбаатар хотод байж байгаад 2017 оны 07 дугаар сарын эхэн үеэр буюу үндэсний баяр наадмын өмнөхөн Архангайд ирсэн. Манай хүү А.******* нь Архангай аймгийн Ихтамир суманд 1995 оны 08 дугаар сарын 09-ний өдөр манай том хүү болон мэндэлсэн. Манай хүү А.******* нь түргэн ууртай, зан ааш сайтай, ажилсаг хүү байгаа юм. Урьд өмнө Улаанбаатар хотод хэрэгт холбогдож байсан гэсэн. Нарийн сайн мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 хуу/

Гэрч Т. өгсөн: Эрэгтэй монетон бөгжийг 450.000 төгрөгөөр эмэгтэй монетон бөгжийг 330.000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Уг бөгжнүүдийг 2010 онд авч байсан чанар байдлын тодорхойлолтонд тусгагдсан байсан юм. Тиймээс эдэлгээний үнийг хасаад дээрх үнэлгээг хийсэн. Хуримын бөгжний зах зээлийн дундаж ханш бол 600.000 төгрөг /эрэгтэй/ хуримын эмэгтэй монетон бөгж бол 1.100.000 төгрөг орчим байсан. Дээрх бөгжнүүдийн сорьц, хэмжээ, жин тодорхойгүй байсан учраас дундын үнээр нь үнэлгээ хийсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/

А.*******ийн яллагдагчаар мэдүүлсэн: ... Би 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн ******* сумын 1 дүгээр баг Цагаан давааны 10-2 тоотод байх хамаатны ах ******* гэрээс монетон эрэгтэй, эмэгтэй хуримын 2 ширхэг бөгжийг ганцаараа хулгайлсан. ******* бид хамт ажилладаг байсан. Би ******* гэрээр орж гардаг байсан. Тухайн үед ******* ах байшин барьж байсан ба би тухайн ажилд нь туслаж байсан. Тэгээд гэрт нь ортол хуримын бөгжнүүд ил байхаар нь хулгайлж авсан. Хулгайлж аваад эрэгтэй хүний бөгжийг нь нэр дээр Д. гэдэг хүний ломбардад 230.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэгээд эмэгтэй хүний бөгжийг нь явуулын танихгүй хүнд 150.000 төгрөгөнд зарсан юм. Сүүлд нь ******* ах, ээж Амарсанаа нарынхаа хамтаар тухайн ломбардан дээр очтол миний ломбардад тавьсан бөгж байсан. Тухайн үед авах гэтэл мөнгөгүй болчхоод сүүлд нь хэд хоногийн дараа манай аав өөрийнхөө мотоциклийг дээрх бөгжний оронд үлдээгээд уг бөгжийг нь *******т авч өгсөн. Д. гэдэг хүн дээр манай аав ээж Амарсанаа хоёр надтай хамт урд могойн гол гэх газар очсон юм. Манай аавын 1 мотоцикль улаан хүрэн өнгөтэй мустанг 5 маркийн мотоцикль байсан. Сүүлд нь Д. гуайд мөнгөө төлж мотоциклио чөлөөлж авсан. Цагдаад баригдаж магадгүй байх гэж бодоод нэр дээр тавьсан. бид хоёр хамт жолоонд бүртгүүлсэн бөгөөд түүний регистрийн дугаарыг нь мэддэг байсан юм. Тэгээд л түүний нэр дээр бөгж тавьсан. Би бөгжийг ломбардад тавихдаа ганцаараа тавьсан...манай нэрт хоол хүнсгүй болчихсон юм тэгээд л хүний бөгж хулгайлсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 хуу/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 24 хуу/
Архангайн аймгийн ******* сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 40-41 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 35-36 хуу/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39 хуу/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон  хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч А.*******эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.


Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч А.******* нь 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Цагаан давааны 10-02 тоотод оршин суух иргэн Б.******* гэрээс 780.000 төгрөгийн үнэ бүхий хуримын хос монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нөхцөл байдал тогтоогдлоо.


Шүүгдэгч А.******* нь өөрийн үйлдэл болон авсан эд зүйлийн тоо, хэмжээний хувьд маргаагүй бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч Б.*******, гэрч Б., Д., Г., Х. нарын мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудаар батлагдаж байна.


Шүүгдэгч А.******* нь иргэн Б.******* гэрээс хуримын хос монетон бөгжийг хүч хэрэглэхүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийн улмаас 780.000 /долоон зуун наян мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан бага хэмжээний хохирлоос дээш байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ. 


Шүүгдэгч А.******* нь хохирогч Б.******* гэрээс эд зүйл хулгайлсан  боловч тухайн үед шүүгдэгч нь хохирогч нар нь байшин барих, гэр нүүлгэх зэргээр хамт ажиллаж байсан шүүгдэгч нь тухайн цаг хугацаанд хохирогчийн гэрт орох эрхтэй байсан байх тул түүнийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзлээ.


Шүүгдэгч А.*******эд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.


Иймд шүүгдэгч А.*******ийг бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой  гэж үзэв.


Шүүгдэгч А.******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон   
                                            
                                                                            ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Аийн *******ийг бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч А.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.  Шүүгдэгч А.*******эд Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд заасны дагуу хяналт тавихыг Архангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Шүүгдэгч А.*******эд нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг дурдсугай. 

5. Шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******эд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОДХҮҮ