Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/89

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр                                 Дугаар 2022/ШЦТ/89                           Даланзадгад сум

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

            Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,

            Шүүгдэгч Б.С,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбат,

            Хохирогч Ц.Б,

            Нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах П.Цэнднасан нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Бын Ст холбогдох 2228000000080 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч Б.С 2022 оны 05 дугаар сарын 04-ний 20 цагийн орчим Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7-р багийн Оюутын 11-1 тоотын орчим орчиндоо аюул учруулж болох нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас Ц.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Сын яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.С шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: 05 сарын 04-ний өдөр аймагт байсан. Оюут 11-1 тоотод байгаагүй. Охин хөгжлийн бэрхшээлтэй 11-1 тоотод байдаг. Би таксинд явж ээжийндээ амьдардаг. Манай нохой хэрэг болсон газарт байгаагүй. Дундсайханд байнга уяатай байдаг. Сайн мэдэхгүй байна гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Цтай ханилаад манай зүүн хашаанд амьдардаг байсан. 05 сарын 04-ний орой найзтайгаа уулзах гээд 11 дүгээр гудамжны араар явж байсан. Араас гэнэтхэн л нохой гараад ирсэн. Барилга барих гээд хашаагаа онгойлгосон байсан. Эдний гэрийн хавиас нохой үсрээд гараад явсан. М гараад ирсэн. Манай нөхөр рүү ярьсан. Бид 2 шууд эмнэлэг явсан. Гар хугарсан байсан. Тэгээд хэсэг эмнэлэг дээр байж байгаад гэртээ ирсэн. Манай хүн Цд маргааш нь утсаар хэлсэн. Утсаар хэлэхэд С цаана нь байсан гэсэн. Цааш загнаад хэлээд байсан гэсэн. 2 сар хүний асаргаанд байсан. Өөрөө ч хоолоо барьж идэж чадахгүй байсан. Эрүүл мэндийн байдлаараа хохирчихоод байсан. 257.500 төгрөгийн баримт өгсөн. Үүнээс хойш эмчилгээ үргэлжлээд явж байгаа. Хуруу гар сайн атгаж чадахгүй байгаа. Хэвийн байдалд ортол эмчилгээ хийлгэнэ. Нөхөн сэргээх эмчилгээнд явна гэв.

Хохирогч Ц.Бгийн мэдүүлэгт:2022 оны 05 дугаар сарын 04-ний орой 20 цаг өнгөрч байхад байхад би гэрээсээ хүнтэй уулзах гэж ганцаараа хашаанаасаа гараад алхаж байхад оюутын 11-1 тоот хашааны зүүн хойд талаар нэг том нохой харайгаад хашаанаасаа гарч ирж байгаа харагдахаар нь би эргэж харахад над руу дайраад намайг газар унагасан байх би тухайн үед айгаад юу болсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан нохой дайраад намайг газар унагасан би газар унахдаа 2 гараа ардаа тулаад унасан юм шиг байсан бас миний зүүн хөлийн шилбэний дотор талд хумсны нарийн зураас гарч урагдсан байсан. тухайн үед хүмүүс ирээд хүн рүү нохой дайрлаа гээд цугласан байсан би босч ирээд Мандах дэлгүүрт ороод 2 гараа харсан чинь миний 2 гарын бугуй хавдаад муруйгаад сонин болсон байсан тэгээд Мандах дэлгүүрийн худалдагч манай нөхрийг утсаар дуудаж өгөөд би нөхрийн хамт эмнэлэгт очиж үзүүлсэн чинь 2 гар хугарсан байна гэж хэлсэн. тэгээд эмчилгээ хийж миний 2 гарыг эвэнд нь оруулж шохойдсон...Оюутын 11-1 тоот хашааны хойд талаар хашаан дотроос нохой гарч ирсэн.Уг нь тэр хашаа баруун талдаа хаалгатай байсан саяхан зүүн хойд талдаа байсан барилгаа буулгаад зүүн хойд тал нь хашаагүй учраас онгорхой байсан...Эмчилгээндээ эм тариа авах наашаа цаашаа явах зардалд 400.000-500.000 төгрөг зарцуулсан байх.Энэ мөнгөө нэхэмжилнэ.Мөн цаашид би нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн учраас хувийн эмнэлгээр явна тэр гарсан зардлаа нэхэмжилнэ.Би бүх баримтыг өгч хэргийн материалд хавсаргана гэжээ. /хавтаст хэргийн 9 дэх тал/

Гэрч Г.Цгийн мэдүүлэгт: Манай хашаа нохойгүй. Би хүүхдийнхээ хамт гэртээ амьдардаг манай хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй. Манай хамтран амьдрагч С гэх хүн манай гэрт хүүхэд аавтайгаа уулзана гэхээр ирдэг. Бусад үед ирдэггүй. С 2022 оны 4-р сарын 25-наас хойш манайд хамт амьдарсан. Тэр өдрөөс хойш 2022 оны 05-р сарын 04-ний өдрийг хүртэл манайд ямар нэг нохой ирээгүй. Тэгээд 2022 оны 05-р сарын 04-ний орой халуун усанд орчихоод 21 цагийн үед хашаандаа ирэхэд манай хашаанд Сын нохой ирсэн байсан би гэртээ ороод Ст танай нохой ирсэн байна хашаандаа оруулаарай гэж хэлээд С бид 2 орой 22 цагийн үед Сын хашаа болох Дундсайханы 5-6 тоотод оруулж уячихаад эргэж манайд ирээд унтсан. Тэгсэн маргааш буюу 2022 оны 05-р сарын 05-ны өдөр цагдаагаас залгаад танай нохой хүн рүү дайрч гэмтээсэн байна гэж хэлсэн. Тухайн үед Ст би хэлсэн чинь манай нохой мөн юм уу хүн хаздаггүй юм гэж хэлсэн гэжээ. /хавтаст хэргийн 11 дэх тал/

Гэрч Н.Мгийн мэдүүлэгт: 2022 оны 05-р сарын 04-ны орой 20 цаг өнгөрч байхад манай дэлгүүрийн гадаа гэнэт хүн хашгарахаар нь юу болдын бол гэж бодоод гараад харсан чинь урд хашааны хойд талаас Б босч ирээд хар нохой цаашаа хашаа руу орж байсан. Тэгээд Б Туяа миний гар ийм болчихлоо гээд ирсэн. Гарыг нь харахад 2 гар нь хугарсан юм шиг сонин болсон байсан. Тухайн үед тэр айлын хойд талын хашаа нээлттэй байсан хойд талдаа байсан барилгаа нураагаад хашаа нь онгорхой байсан. тэгээд би Бтай дэлгүүрийн гадаа яриад зогсож байхад 2 эмэгтэй ирээд би сая энэ эмэгтэй рүү нохой дайрч байхыг холоос хараад чулуу шидсэн над руу бас өмнө нь энэ хашааны нохой дайрч байсан гэж хэлсэн. Тэгээд би Бгийн нөхрийг дуудаад тэр 2 эмнэлэг явсан гэжээ. /хавтаст хэргийн 15 дахь тал/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 263 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ц.Бгийн биед 2 талын шууны цацраг ясны доод төгсгөл  дэх далд хугарал, 2 гар, зүүн гуя дахь цус хуралт, баруун шилбэний зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хавтаст хэргийн 18-19 дэх тал/ 

Шүүгдэгч Б.Сын яллагдагчаар өгсөн мэдүүлэгт:Өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй гэжээ. /хавтаст хэргийн 27 дахь тал/

 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 28-29 дэх тал/

Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 30 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 33 дахь тал/

Банк түүний харилцагч нарын талаарх мэдээлэл /хавтаст хэргийн 34-39 дэх тал/

Эмчилгээ хийлгэсэн хохирлын баримт /хавтаст хэргийн 41-45 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 51 дэх тал/

Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 52-54 дэх тал/

Шүүгдэгч Б.С, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б нарын гарын үсэг бүхий “257.000 төгрөгийг эрүүл мэндэд учирсан хохиролд тооцон шилжүүлж өгөв” гэх өргөдөл. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж, шүүгдэгч Б.Ст холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ст холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Сын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.С нь 2022 оны 05 дугаар сарын 04-ний 20 цагийн орчим Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7-р багийн Оюутын 11-1 тоотын орчим орчиндоо аюул учруулж болох нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас Ц.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Бгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/, гэрч Г.Цгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/, гэрч Н.Мгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 263 дугаартай шинжээчийн “Ц.Бгийн биед 2 талын шууны цацраг ясны доод төгсгөл  дэх далд хугарал, 2 гар, зүүн гуя дахь цус хуралт, баруун шилбэний зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна гэх /хавтаст хэргийн 18-19 дэх тал/ дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар тус тус хөдөлбөргүй тогтоогдож байна.

Орчиндоо аюул учруулж болох амьтан гэдэгт гэрийн тэжээвэр нохойг хамааруулан ойлгох бөгөөд амьтанд зохих хамгаалалт хэрэглэх гэдэгт тор, хүзүүвч, уяа, хашаа, хороо, хошуувч зэрэг эд зүйлийг хэрэглэхийг ойлгох ба тус гэмт хэргийн халдлагын зүйл нь хүний эрүүл мэнд, амь нас байдаг. Өөрөөр хэлбэл орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас амьтан бусдын амь бие, эрүүл мэндэд хор хүргэсэн бодит хохирол учрахыг ойлгох юм.

Шүүгдэгч Б.С нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Бгийн эрүүл мэндэд 2 талын шууны цацраг ясны доод төгсгөл  дэх далд хугарал, 2 гар, зүүн гуя дахь цус хуралт, баруун шилбэний зулгаралт гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 263 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ц.Бгийн биед 2 талын шууны цацраг ясны доод төгсгөл  дэх далд хугарал, 2 гар, зүүн гуя дахь цус хуралт, баруун шилбэний зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хавтаст хэргийн 18-19 дэх тал/ гэх дүгнэлтээр тогтоогдож байна.

Хохирол төлбөрийн тухайд:

          Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоохоор эрүүгийн хуульд заасан.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б нь тус гэмт хэргийн улмаас 275.500 төгрөгийг эмчилгээ хийлгэсэн нь хэрэгт авагдсан хохирлын баримт /хавтаст хэргийн 41-45 дахь тал/, хохирогчийн тайлбар, мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.С нэхэмжилсэн хохирол төлбөрийг төлж барагдуулсан болох нь шүүх хуралдаанд шүүгдэгч, хохирогч нарын гаргасан мэдүүлэг тайлбар, Шүүгдэгч Б.С, хохирогч Ц.Б нарын гарын үсэг бүхий “257.500 төгрөгийг эрүүл мэндэд учирсан хохиролд тооцон шилжүүлж өгөв” гэх хүсэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Харин шүүх хохирогч Ц.Бд учирсан 2 талын шууны цацраг ясны доод төгсгөл  дэх далд хугарал бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн шинж, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх нөхцөл байдлыг харгалзан цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

            Шүүгдэгч Б.Сын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо  нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч : Шүүгдэгч Б.Сын нохой мөн эсэх нь эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэх агуулга бүхий дүгнэлтийг гаргасан.

Хавтаст хэрэгт авагдсан гэрч Г.Цгийн “ ...2022 оны 05-р сарын 04-ний орой халуун усанд орчихоод 21 цагийн үед хашаандаа ирэхэд манай хашаанд Сын нохой ирсэн байсан би гэртээ ороод Ст танай нохой ирсэн байна хашаандаа оруулаарай гэж хэлээд С бид 2 орой 22 цагийн үед Сын хашаа болох Дундсайханы 5-6 тоотод оруулж уячихаад эргэж манайд ирээд унтсан... /хавтаст хэргийн 11 дэх тал/ гэх мэдүүлгээр Б.Сын нохой Оюутын 11-1 тоотод хэрэг болсон гэх хугацаанд байсан болох нь,

Мөн гэрч Н.Мгийн : “...2022 оны 05-р сарын 04-ны орой 20 цаг өнгөрч байхад манай дэлгүүрийн гадаа гэнэт хүн хашгарахаар нь юу болдын бол гэж бодоод гараад харсан чинь урд хашааны хойд талаас Б босч ирээд хар нохой цаашаа хашаа руу орж байсан. Тэгээд Б Туяа миний гар ийм болчихлоо гээд ирсэн. Гарыг нь харахад 2 гар нь хугарсан юм шиг сонин болсон байсан. Тухайн үед тэр айлын хойд талын хашаа нээлттэй байсан хойд талдаа байсан барилгаа нураагаад хашаа нь онгорхой байсан. тэгээд би Бтай дэлгүүрийн гадаа яриад зогсож байхад 2 эмэгтэй ирээд би сая энэ эмэгтэй рүү нохой дайрч байхыг холоос хараад чулуу шидсэн над руу бас өмнө нь энэ хашааны нохой дайрч байсан гэж хэлсэн. /хавтаст хэргийн 15 дахь тал/ гэх мэдүүлгээр уг нохой Оюутын 11-1 тоот хашаа руу орсон, хохирогч тухайн нохойг харвал танина гэдгээр

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 28-29 дэх тал/, Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 30 дахь тал/ зэргээр хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б шүүгдэгч Б.Сын нохойг таньж заасан болох нь тус тус нотлогдож байх тул  шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн.

            Иймд шүүгдэгч Б.Сыг  орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Улсын яллагч шүүх хуралдаанд “Шүүгдэгч Б.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял шийтгэл оногдуулах дүгнэлтийг гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан.

Шүүх шүүгдэгч Б.Сын гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар,  хохирогчид хохирол төлбөрөө төлж барагдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр  торгох ял шийтгэл оногдуулж шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байх”-аар заасан тул шүүгдэгч Б.Ст оногдуулсан 500 нэгж нь 500.000 төгрөгтэй тэнцэхээр байна.

          Шүүгдэгч Б.С 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор төлж барагдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.С торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.С цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

          Шүүгдэгч Б.Ст торгох ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овгийн Бын Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ст 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.С шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ст оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.С хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Бд 275.500 /хоёр зуун далан таван мянга таван зуу/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсүгэй.

7. Шүүгдэгч Б.С цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.     

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ст хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

         9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

         10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Б.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ