Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/91

 

 

 

 

 

 

 

2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр                           Дугаар 2022/ШЦТ/91                               Даланзадгад сум

                                                                                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

            Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,

            Шүүгдэгч Г.Ш

Өмгөөлөгч И.Олонмөнх,

Нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах П.Цэнднасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтсон Ш овог Г овогтой Шд холбогдох 2228000000055 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Г.Ш НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг тетрагидроканнабинол /tethrahydrocannbino/ гэх ногоон өнгийн, сэтгэцэд нөлөөт бодисыг 2022 оны 02 дугаар сард Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших бааранд үл таних хүнээс худалдаалах зорилгогүйгээр 50.000 төгрөгөөр худалдан авсан буюу хууль бусаар олж авсан, дээрх бодисыг 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл биедээ хадгалсан, 2022 оны 03 дугаар сарын 20-ноос 2022 оны 03 дугаар сарын 21-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6-р багт орших Канад 2 дугаар орон сууцны гаднах авто зогсоолд байрлалтай “Шийдэл финанс” ХХК-ийн эзэмшлийн 05-34 ӨМЭ улсын дугаартай Ланд круйзер маркийн автомашин дотор иргэн Ж.Ш, Б.О нарт уг сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглүүлэхээр хууль бусаар өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Г.Шг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Ш шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа гэв.

Гэрч Ж.Ш мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 14 цагийн орчимд гэрээс гараад Дундсайханд байх найз Ш, О нарын хөөрөг хийдэг ажлын газарт нь очсон. Би хоёр найзтайгаа уулзаад Штэй хамт дэлгүүр орох, хөөрөг хүнд үзүүлэх ажлаар хамт явж байгаад 20 цагийн орчимд буцаад Шгийн хөөрөг хийдэг ажлын байранд нь ирсэн. Тэнд М ах Отай хамт байсан. М ах намайг гэртээ хүргэж өгөөч гэж гуйсан. Би М ахыг гэрт нь хүргэж өгөөд буцаад Шгийн хөөрөг хийдэг ажлын байранд очсон. Тэгээд байж байтал надаас машины дугуй авах хүн надтай утсаар ярьж би тэр хүнтэй очиж уулзаад буцаад би Шгийн ажлын байранд ирсэн. Би Ш, О хоёрыг ажлаа хийж дуусахыг нь хүлээсэн. Учир нь тэр хоёр машингүй байсан тул би гэрт хүргэж өгөхөөр хүлээсэн. Ш, О хоёр ажлаа дуусгаад бид гурав 23 цаг өнгөрч байхад Ш, О хоёрын ажлын байрнаас гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Замаараа Ш, О хоёр дэлгүүр орж хоол хүнсний зүйл болон 6 лааз, шил пиво аваад Ш, О хоёрын гэр болох шинэ суурьшлын төвд байх канад барилгын гадаа очиж авто машины зогсоолын хойд талд нь байх газарт зогссон. Тэгээд Ш, О бид гурав дэлгүүрээс авсан пивоо ууж юм ярьж сууцгаасан. Тэр үед О хүүхдээ хөхүүлнэ гээд гэр рүүгээ орж хэсэг хугацааны дараа гарч ирээд хамт суусан. Ш, О бид гурав миний 50-34 ӨМЭ улсын дугаартай Ланд-100 маркийн машинд сууцгаасан. Тэгээд байж байтал Ш биеэсээ одоо би савыг нь хэлж санахгүй байна бага хэмжээний ногоон өнгөтэй мансууруулах үйлчилгээтэй өвс гэх нунтаг зүйлийг гаргаж ирээд бид хоёр хувааж Ми Ми сордог шиг мөнгөлөг цаасан дээр бага хэмжээг чимхэж авч тавиад доороос нь галаар төөнөж халаагаад гарсан утааг нь би 20 төгрөгийн дэвсгэртэд хуйлж ороож байгаад нүхээр нь амаараа уушиглаж сорж хэрэглэсэн. Би уг өвс гэх мансууруулах үйлчилгээтэй нунтаг зүйлийг мөнгөлөг цаасан дээр тавьж 3 удаа халааж 3 удаа сорж хэрэглэсэн. Ш хэд хэдэн удаа бас сорж хэрэглэсэн. Шгийн гаргаж өгсөн мансууруулах үйлчилгээтэй нунтаг ногоон өнгийн өвс гэх зүйлийг Ш бид хоёр дуустал нь хэрэглэсэн. Шгийн эхнэр О тухайн үед миний машины арын суудал дээр сууж байсан ба О уг мансууруулах үйлчилгээтэй нунтаг ногоон өнгийн өвс гэх зүйлийг хэрэглээгүй. Ш бид хоёр л сорж хэрэглэсэн. Тэгээд байж байтал цагдаа нар ирсэн. Тэр үед О, Ш хоёр өвс гэх зүйлийг сорж хэрэглэхдээ ашигласан мөнгөлөг цаасыг машинаас гаргаж шидсэн байсан. Өөр надад хэлж ярих зүйл байхгүй... Би Ланд круйзер-100 маркийн автомашиныг 2021 оны 10 дугаар сард Улаанбаатар хотоос хүнээс авсан бөгөөд 2021 оны 11 дүгээр сард “Шийдэл финанс” ББСБ-д 8.000.000 төгрөгийн зээлд тавьж тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлсэн юм. Уг машин нь 50-34 ӨМЭ улсын дугаартай автомашин байгаа.” /хавтаст хэргийн 26- 27, 116 дахь тал/

Гэрч Б.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Ш, Ш хоёр хөөрөг зарах ажлаар хүнтэй уулзана гээд өдөржингөө гадуур явсан. Би Дундсайхан 6-27 тоотод байх ажлын байран дээрээ байсан. Тухайн өдөр М ах хөөргөний мөр сийлүүлэхээр над дээр ирж ажиллаж байсан. Ш, Ш хоёр гадуур явж байгаад 20 цагийн орчимд ажлын гэрт ирсэн. Манай нөхөр Ш өдөржингөө гадуур явлаа ядарч байна гээд хэвтсэн. Ш, М ахыг гэрт нь хүргэж өгөөд ирье гээд явсан. Удалгүй Ш, М ахыг гэрт хүргэж өгөөд эргээд ирсэн. Ш эргэж ирээд гэрт байж байхдаа хүнтэй утсаар ярьж байгаад хүнтэй уулзаад ирье гэж хэлээд явсан. Тэгээд энэ өдрийн 23 цагийн орчимд Ш манай ажлын гэрт ганцаараа буцаад ирсэн. Ш бид хоёр ажлын байраа цэгцэлж хаагаад Шаар гэртээ хүргүүлэхээр явсан. Замдаа дэлгүүр орж гэртээ хоол хүнсний зүйл аваад 6 ширхэг пиво аваад манай гэрийн гадаа очсон. Ш, Ш бид 3 манай гэрийн гадаа Шын 50-34 ӨМЭ улсын дугаартай Ланд-100 маркийн машин дотор авсан пивоо ууцгааж юм ярьж сууцгаасан. Би машины арын суудал дээр, Ш жолооны хүрдний ард манай нөхөр Ш жолоочийн хажуу талын урд суудал дээр сууж байсан. Тэгээд байж байтал Ш, Ш хоёр шаазан аяган дээр тосож тавьсан байдалтай цаасан дээр нунтаглаж тавьсан түүрэн шиг ногоон өнгөтэй зүйлийг машины урд хоёр суудлын завсар байх хайрцгийн урд хэсэгт байх тавиур дээр тавьсан байсан. Би машины арын суудал дээр өөрийнхөө орчныг бүрдүүлээд Ш, Ш хоёрын ярианд оролцохгүйгээр хөгжим сонсоод сууж байсан. Ш, Ш хоёр тамхи татаад машины цонх нээж хаагаад байсан. Тэгээд байж байтал цагдаа нар гэнэт хүрээд ирсэн. Тэр үед нь би Ш, Ш хоёрын татаж хэрэглээд байсан нунтаг түүрэн шиг зүйлийг базаад машины цонхоор гаргаад хаячихсан... Ш, Ш хоёр машины цонх нээж хаагаад тамхи татаад суугаад байсан. Миний үнэртсэнээр тамхины үнэрээс гадна өвсний өөр үнэр үнэртээд байсан. Миний харснаар уг өвсийг Ш, Ш хоёр мөнгөлөг цаасан дээр тавьж байгаад доороос нь галаар төөнөж гарсан утааг нь сорсон. Яг юу ашиглаж утааг нь сорсныг нь би мэдэхгүй байна.” /хавтаст хэргийн 29 дэх тал/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1878 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “1.2.3.4. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “2 Г.Ш КЮ90071115 2022.03.21” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжнээс тетрагидроканнабинол / tethrahydrocannbino/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно.” /хавтаст хэргийн 34-36 дахь тал/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1880 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “1.2.3.4. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Б.О КЮ89110761 2022.03.21” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжнээс тетрагидроканнабинол / tethrahydrocannbino/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно.” /хавтаст хэргийн 38-40 дэх тал/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1879 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “1.2.3.4. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Ж.Ш КЮ92020339 2022.03.21” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжнээс тетрагидроканнабинол / tethrahydrocannbino/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно.” /хавтаст хэргийн 43-45 дахь тал/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1881 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “1.2. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “2022 оны 03 сарын 21-ний өдөр Өмнөговь аймаг Даланзадгад сумын 8-р багийн нутаг дэвсгэр Цагдаагийн газрын талбайд 50-34 ӨМЭ улсын дугаартай Land Criuser маркийн автомашинд хийсэн үзлэгээр автомашины голын хайрцагт байх (Жижиг нунтаг ногоон өнгийн зүйлс /олон тооны/) Ю.М №2” гэж хаягласан цаасанд хийж битүүмжилсэн бор ногоон өнгийн нунтаг зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-Tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. “2022 оны 03 сарын 21-ний өдөр Өмнөговь аймаг Даланзадгад сумын 8-р багийн нутаг дэвсгэр Цагдаагийн газрын талбайд 50-34 ӨМЭ улсын дугаартай Land Cruiser маркийн автомашинд хийсэн үзлэгээр автомашины голын хайрцагт байх (Хуйлсан 20 төгрөг мөнгөн дэвсгэрт) 1 ш Ю.М №1” гэж хаягласан цаасанд хийж битүүмжилсэн AF4193876 серийн дугаартай Монгол улсын 20 төгрөгийн мөнгөн дэвсгэртээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. 3. “2022 оны 03 сарын 21-ний өдөр Өмнөговь аймаг Даланзадгад сумын 8-р багийн нутаг дэвсгэр Цагдаагийн газрын талбайд 50-34 ӨМЭ улсын дугаартай Land Cruiser маркийн автомашинд хийсэн үзлэгээр автомашины голын хайрцагт байх (Жижиг нунтаг ногоон өнгийн зүйлс /олон тооны/) Ю.М №2” гэж хаягласан цаасанд хийж битүүмжилсэн бор ногоон өнгийн нунтаг зүйлийн гялгар уутны хамт жин нь 1.4702 грамм, цэвэр жин нь 0.0013 грамм байна.” /хавтаст хэргийн 48-52 дахь тал/

“Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1001052 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: “Шийдэл финанс ХХК-ийн эзэмшлийн 50-34 ӨМЭ улсын дугаартай 1998 онд үйлдвэрлэгдсэн 2007 онд Монгол Улсад орж ирсэн Land Criuser 100 маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2022-04-08-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 16.000.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов.” /хавтаст хэргийн 106-107 дахь тал/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 548 дугаартай дүгнэлтэд: “Г.Ш нь Тархины өвчин гэмтэл үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг сэтгэцийн эмгэгтэй байна. Дээрх эмгэг нь олдмол эмгэг болно. Г.Ш нь хэрэг хариуцах чадвартай байна. Г.Ш нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Өмнөговь аймгийн БОЭТ-ийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 11/22 дугаартай дүгнэлтийн А. Г.Ш нь сэтгэцийн хувьд F07.8 Тархины гэмтлийн шалтгаан бие хүний ба төрх үйлийн органик эмгэг, гэмтлийн шалтгаант уналт таталт хэмээх сэтгэцийн эмгэгтэй болно, мөн Б. Г.Ш нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай гэсэн дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Харин В. Г.Ш нь хэрэг хариуцах чадваргүй гэсэн дүгнэлт үндэслэл муутай байна.” /хавтаст хэргийн 111-114 дэх тал/

Шүүгдэгч Г.Шгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “Би 1990 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн. Бага насаа Даланзадгад сумын төвд аав, ээжийн гар дээр өнгөрөөгөөд 1998-2006 онд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд сурч 8 дугаар анги төгсөөд 2007 онд Өмнөговь аймгийн Политехник коллежид суралцаж байгаад сургуулиасаа гараад Даланзадгад сумын 1 дүгээр сургуулийг эчнээгээр төгсөж бүрэн дунд боловсролтой болсон. Би 2010 онд Шонхор биеийн тамирын дээд сургуульд орж суралцаж байгаад сургуулиасаа гараад цагаан хаданд нүүрс буулгагч хийх гэж явж байгаад осолд орсон. Түүнээс хойш 5-6 сар эмнэлгээр явж байгаад биеэ гайгүй болгоод хөөрөг хийх ажилд суралцаж түүнээс хойш хувиараа хөөрөг хийж байгаа. 2008 онд Б.Отай гэр бүл болж 2011 онд том охин Ш.Б, 2013 дунд хүү Ш.Б, 2021 бага охин Б нар төрсөн. Одоо Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд эхнэр, 3 хүүхдийн хамтаар амьдарч байна. Би хувиараа хөөрөг хийдэг бөгөөд 2022 оны 02 дугаар сарын сүүлээр сар, өдрөө санахгүй байна би Улаанбаатар хотод өөрийн хийсэн хэдэн хөөргөө зарах гээд очсон бөгөөд би өөрийн авч очсон 7 ширхэг хөөргөө 10.500.000 төгрөгөөр зарчхаад Сансар гэх газарт очиж бааранд орж суугаад пиво ууж байхад хажуу ширээнд сууж байсан танихгүй залуу миний ширээн дээр ирээд цаасанд боосон мансууруулах үйлчилгээтэй өвс нунтаг авч ирээд энийг авах уу гэхээр нь хэд вэ гэсэн чинь 80.000 төгрөг гэхээр нь би 50.000 төгрөгөөр авъя гэсэн чинь надад өгчхөөд миний 50.000 төгрөгийг аваад явсан. Тэрийгээ бааранд хэрэглээгүй хармаалж явж байгаад өөрийн буудалласан “Эв” нэртэй буудалд очоод ганцаараа хэрэглэж үзэхэд мэдэгдэх зүйл байхгүй байхаар нь халаасандаа хийгээд авч явж байгаад гэртээ ирсэн. Гэртээ ирээд өөрийн өмсдөг жилетикний халаасанд хийж хадгалсан. Энэ явдлаас хойш сар гаруйн дараа 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр би ажлын байрнаасаа эхнэр бид хоёр найз Шаар гэртээ хүргүүлсэн бөгөөд замаараа Хайрхан дэлгүүр орж 6 шил пиво аваад гэрийн гадаа буюу Даланзадгад сумын 6 дугаар багт байх Канад хаусын гадаа очиж зогсоод нөгөө пивоо уусан. Пиво ууж байхдаа би өөрийн машинд байх жилетикний халааснаас нөгөө өвс гэх нунтаг зүйлээ авч мөнгөлөг цаасан дээр тавьж асаагуураар доороос нь төөнөж гарсан утааг нь сорсон. Тэгээд Шг сорох уу гэхэд Ш бас хэд хэдэн удаа сорсон. Тэгээд байж байхад цагдаа нар хүрээд ирсэн, цагдаа ирээд та нар юу хийж байгаа юм бэ гэхээр нь хийсэн зүйлгүй ганц нэг пиво ууж байна гэж хэлсэн. Тэр хооронд би гартаа барьж байсан өвс гэх сорж байсан зүйлээ цацсан. Тэгээд цагдаагийн газар дээр ирсэн, ийм зүйл болсон.” /хавтаст хэргийн 66-67 дахь тал/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 7-13 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 78 дахь тал/,

Иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 70 дахь тал/

Байнга оршин суугаа хаягийн лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 71 дэх тал/

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 72 дахь тал/

Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 73 дахь тал/

Төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 74-76 дахь тал/

Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 77 дахь тал/

Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 122-125 дахь тал/

Өмнөговь аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон яллагдагч Г.Ш миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа бөгөөд цаашид дахин ийм буруу зүйл хэзээ ч хийхгүй гэдгээ батлан илэрхийлж байна. Мөн бусдад учруулсан хохирол байхгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 33.1 дүгээр зүйлд заасны дагуу урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна” гэх хүсэлт,

Прокурорын санал зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.Шд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалж хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй байх бөгөөд уг үйлдэл, эс үйлдэхүйн улмаас олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхолд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Шд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.  

Шүүгдэгч Г.Ш нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож шийдвэрлэсэн.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч Г.Шд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Г.Ш нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг тетрагидроканнабинол /tethrahydrocannbino/ гэх ногоон өнгийн, сэтгэцэд нөлөөт бодисыг 2022 оны 02 дугаар сард Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших бааранд үл таних хүнээс худалдаалах зорилгогүйгээр, 50.000 төгрөгөөр худалдан авсан буюу хууль бусаар олж авсан, дээрх бодисыг 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл биедээ хадгалсан, 2022 оны 03 дугаар сарын 20-ноос 2022 оны 03 дугаар сарын 21-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6-р багт орших Канад 2 дугаар орон сууцны гаднах авто зогсоолд байрлалтай “Шийдэл финанс” ХХК-ийн эзэмшлийн 05-34 ӨМЭ улсын дугаартай Ланд круйзер маркийн автомашин дотор иргэн Ж.Ш, Б.О нарт уг сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглүүлэхээр хууль бусаар өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч Ж.Шын мэдүүлэг /хавтаст хэргийн 26- 27 дахь тал/, гэрч Б.Оын мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1878 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “1.2.3.4. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “2 Г.Ш КЮ90071115 2022.03.21” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжнээс тетрагидроканнабинол / tethrahydrocannbino/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно.” /хавтаст хэргийн 34-36 дахь тал/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1881 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “1.2. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “2022 оны 03 сарын 21-ний өдөр Өмнөговь аймаг Даланзадгад сумын 8-р багийн нутаг дэвсгэр Цагдаагийн газрын талбайд 50-34 ӨМЭ улсын дугаартай Land Criuser маркийн автомашинд хийсэн үзлэгээр автомашины голын хайрцагт байх (Жижиг нунтаг ногоон өнгийн зүйлс /олон тооны/) Ю.М №2” гэж хаягласан цаасанд хийж битүүмжилсэн бор ногоон өнгийн нунтаг зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-Tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. “2022 оны 03 сарын 21-ний өдөр Өмнөговь аймаг Даланзадгад сумын 8-р багийн нутаг дэвсгэр Цагдаагийн газрын талбайд 50-34 ӨМЭ улсын дугаартай Land Cruiser маркийн автомашинд хийсэн үзлэгээр автомашины голын хайрцагт байх (Хуйлсан 20 төгрөг мөнгөн дэвсгэрт) 1 ш Ю.М №1” гэж хаягласан цаасанд хийж битүүмжилсэн AF4193876 серийн дугаартай Монгол улсын 20 төгрөгийн мөнгөн дэвсгэртээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. 3. “2022 оны 03 сарын 21-ний өдөр Өмнөговь аймаг Даланзадгад сумын 8-р багийн нутаг дэвсгэр Цагдаагийн газрын талбайд 50-34 ӨМЭ улсын дугаартай Land Cruiser маркийн автомашинд хийсэн үзлэгээр автомашины голын хайрцагт байх (Жижиг нунтаг ногоон өнгийн зүйлс /олон тооны/) Ю.М №2” гэж хаягласан цаасанд хийж битүүмжилсэн бор ногоон өнгийн нунтаг зүйлийн гялгар уутны хамт жин нь 1.4702 грамм, цэвэр жин нь 0.0013 грамм байна.” /хавтаст хэргийн 48-52 дахь тал/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 548 дугаартай дүгнэлтэд: “Г.Ш нь Тархины өвчин гэмтэл үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг сэтгэцийн эмгэгтэй байна. Дээрх эмгэг нь олдмол эмгэг болно. Г.Ш нь хэрэг хариуцах чадвартай байна. Г.Ш нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Өмнөговь аймгийн БОЭТ-ийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 11/22 дугаартай дүгнэлтийн А. Г.Ш нь сэтгэцийн хувьд F07.8 Тархины гэмтлийн шалтгаан бие хүний ба төрх үйлийн органик эмгэг, гэмтлийн шалтгаант уналт таталт хэмээх сэтгэцийн эмгэгтэй болно, мөн Б. Г.Ш нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай гэсэн дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Харин Г.Ш нь хэрэг хариуцах чадваргүй гэсэн дүгнэлт үндэслэл муутай байна.” /хавтаст хэргийн 111-114 дэх тал/, шүүгдэгч Г.Шгийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Шгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан “...Г.Ш миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа бөгөөд цаашид дахин ийм буруу зүйл хэзээ ч хийхгүй гэдгээ батлан илэрхийлж байна...” гэх хүсэлтээр шүүгдэгч Г.Шг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ. 

Прокуророос шүүгдэгч Г.Шд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлах албадлагын арга хэмжээ авах тухай саналыг танилцуулан гарын үсэг зурж санал хүсэлт гаргаагүй байх тул сонсгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын саналтай шүүгдэгч Г.Ш танилцан гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.  

“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, Мансууруулах эмийн тухай 1961 оны НҮБ-ын конвенц, Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай 1971 оны НҮБ-ын конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгоно.   

Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад буюу худалдаж авах, хулгайлах, дээрэмдэх, залилах болон бусад хууль бус аргаар өөрийн эзэмшилд авсныг “хууль бусаар олж авсан” гэж үзнэ.

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур санаатайгаар орон байраас эхлэн тусгай зориулалтын байр, агуулах сав, өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

Шүүгдэгч Г.Ш нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдаалах зорилгогүйгээр хадгалах үйлдлийн хувьд тухайн бодисыг өөрийн эзэмшил, хяналтад байлгасан үйлдлийг ойлгох ба харин “хаана, юунд нуусан” эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.     

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 1 дүгээр жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад өгсөн” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

Хууль зүйн хувьд шүүгдэгч Г.Шгийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль тогтоомжийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Г.Ш нь өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч Г.Шг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэрэг нь Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд материаллаг байдлаар гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Шгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.Шд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлах албадлагын арга хэмжээ авах тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч Г.Ш болон өмгөөлөгч гэм буруу болон эрүүгийн хариуцлагын хувьд хүлээн зөвшөөрч байгаа тул прокурорын дүгнэлтийг зөвшөөрч байна гэх тайлбарыг гаргав.

Шүүх шүүгдэгч Г.Шгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдлыг харгалзан прокурорын ялын саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Г.Шд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Шг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.Ш нь тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлах албадлагын арга хэмжээ тус тус авч шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш нь тэнсэгдсэн 2 /хоёр/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Ш цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан видео бичлэг бүхий СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар 20 төгрөгийн дэвсгэрт, жижиг олон тооны ногоон өнгийн зүйл, мөнгөлөг гялгар цаас 2 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэв.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Шд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овог Г овогтой Шг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж аван, хадгалан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Шг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.Ш тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлах албадлагын арга хэмжээ тус тус авсугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш тэнсэгдсэн 2 /хоёр/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Г.Ш цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан видео бичлэг бүхий СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар 20 төгрөгийн дэвсгэрт, жижиг олон тооны ногоон өнгийн зүйл, мөнгөлөг гялгар цаас 2 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Шд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Г.Шд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ