Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/92

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр                                   Дугаар 2022/ШЦТ/92                         Даланзадгад сум

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

            Улсын яллагч Л.Солонго,

            Шүүгдэгч Б.У,

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхбат,

            Нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах П.Цэнднасан нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн Бийн Ут холбогдох 222800000089 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч Б.У нь согтуугаар 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг Малчны хороололд Б.Утой хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан харилцан зодолдож, нүүрэн тус газарт нь 3-4 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь зүүн ухархайн дотор болон доод ханын хугарал, зүүн нүдний битүү гэмтэл, эвэрлэгийн урагдал, алим доторх цус хуралдалт бүхий гэмтэл учруулан зүүн нүд  хараагүй болж, авахуулан хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Нисэхийн тэнд морь үсэргээд байж байсан юм. Тэгэхэд Д У нар согтуу очсон. Угийн авч явсан хүмүүс нь түүнийг үлдээгээд явсан. Тэгэхээр нь манайд очоод байж байхгүй юу даа. Цаад хүмүүсээ манай руу хүрээд ир гэхгүй юу гэсэн тэгье гэсэн. Гэрт очоод манайд 3 шил архи уусан. Нэг харсан Угийн жолооч гээд байгаа хүүхэн нь пиво ууж байгаад машинаа унаад явах гэж байсан. Би болохгүй, явуулахгүй гэсэн чинь У чи мэддэг юм уу бид нар ажилтай явах гээд байна гэсэн. Би ойлгуулж хэлсэн боловч согтуудаа үл ойлголцсоны улмаас ийм асуудал болсон. Одоо чи больчих оо гэсэн чинь У алгадаад авсан. Би эргүүлээд сууж байхад нь цохьсон. Машины гадаа гарч ирээд элэгдсэн. Нүүр рүү нь өшиглөсөн гэсэн. Би мэдэхгүй байгаа. Хамт явсан залуучууд нь намайг зодоод байгаа юм уу хориод байгаа юм уу байсан гэв.

Хохирогч Б.Угийн мэдүүлэгт: 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Б, Б, Н, Д, Т нарын хамт Шинэ нисэхийн хойно болсон морь сунгаанд очсон юм.Тухайн үед Бы уясан морь уралдаж байсан. Бид нар Бы морийг үзэх гээд очсон байсан юм.Тэгээд бид нар хоёр шил архи уугаад тэгээд тэнд У гэх хүнтэй танилцацгаагаад элдэв зүйлсийн талаар ярилцаж байгаад 13 цагийн үед У манай гэрт оч гэсэн юм. Тэгээд бид нар Угийн гэрт очоод 3 шил архийг Б, Б, Д, Т, У нарын хамт уучхаад явах гэсэн чинь жолоо барьж байсан Ныг түлхүүр чипээ үлдээ явуулахгүй гээд байсан.Тухайн үед бол Н архи уугаагүй эрүүл байсан.Тухайн хэрэг болох өдөр машин барьж явсан юм.согтуу машин барихгүй гээд Ныг эмэгтэй хүн архи уухгүй эрүүл байхаар нь жолооч хийлгэж явсан юм.Тэгээд би Уд хандан бид нар одоо ажилтай явахгүй бол болохгүй гэхэд над руу дайраад чи муу юу юм гээд машины хаалга нээгээд намайг хэд хэдэн удаа гараагаа нүүр рүү цохьсон тэгэхэд бол ямар нэгэн гэмтэл учраагүй.Тэгсэн Т салгаад Уг аваад зууралдаад цааш явсан тэгээд би араас нь очиход Т У хоёр зууралдаад маргалдаад байсан тэгэхээр нь Уг татаж салгаад чи яасан далчигнасан даварсан юм бэ гээд нэг удаа алгадсан юм тэгсэн У шууд миний элэг хэсэгт цохиод би эвхрээд унахад У миний нүүр рүү 3-4 удаа өшгөлсөн тэгээд миний нүднээс цус гоожоод би огт юм харахгүй болоод тэндээс явцгаасан тэгээд би гэртээ ирээд унтаад өгсөн өглөө сэрэхэд нүүр нүд битүү хавдар байсан хоол унд идэж чадахгүй байсан тэгээд Утай ярихад ирж уулзаад миний толгойг Зуунай гэх бариач авч ирж миний толгойг бариулаад миний буруу таны биед гэмтэл учруулснаа мэдэж байгаа би эргээд тантай холбогдоно гэсэн боловч холбоо авахгүй таг алга болчихсон. Тэшээд Цагдаагийн байгууллагад хандах болсон гэжээ. /хавтаст хэргийн 13-15 дахь тал/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Угийн мэдүүлэгт: Би баримтаар гаргаж өгсөн 2.362.900 төгрөг мөн портез буюу хиймэл нүд хийлгэх 860.000 төгрөг, мөн замын зардал зэрэгт багаар бодоход 150.000 төгрөг нийлээд 1 сая төгрөг зарцуулсан энэ мөнгийг нэхэмжилж байна. Цаашдаа портез нь 2 жил тутамд нэг удаа шинээр сольж хийлгэнэ.6 сар болоод нэг удаа Улаанбаатар хотод очиж үзүүлнэ мөн л надаас зардал гарна. Цаашлаад Оюутолгой ХХК-иас намайг уурхайн талбарт ажиллуулахгүй байх нөхцөл байдал үүсэж байна.Уаас сэтгэл санааны хохиролд 30 сая төгрөг нэхэмжилж байна гэжээ. /хавтаст хэргийн 17-18 дахь тал/

Гэрч Бы мэдүүлэгт: Тухайн өдөр морины үсэргээн дээр очсон. Би тухайн үед ганцаараа үсэргээн дээр очсон. Очиход У, Т, Б, Н нартай таарсан тэгээд тэд нартай хамт хоёр шил архи хувааж уугаад үсэргээ тарахаар нь Бын найз Угийнд очсон тэгээд архи ууцгаасан юм. Архи ууж байгаад тасраад унтаад өгсөн байсан. Намайг унтаж байх хооронд маргаан болоод хоорондоо зодолдсон байсан. Би маргааш нь эрүүл болж босож ирээд уг зодооны талаар Баас сонссон.Б урд шөнө У, У нар зодолдоод У Угийн нүд рүү өшиглөөд тэгээд нүд нь гэмтчихсэн бид хэд эмнэлэг дээр явж байна гэж ярьсан гэжээ. /хавтаст хэргийн 23 дахь тал/

Гэрч Г.Нийн мэдүүлэгт: Тухайн өдөр Даланзадгад сумын хойд талд болсон морины үсэргээн дээр очсон. Тэгээд тэнд Б, Б, У, Т, Д нар архи ууцгаасан би огт архи уугаагүй машин бариад явж байсан. Тэгээд би тэд нарыг тэнд орхичхоод явчхаад ирэхэд У гэх айлд тэд нар очсон байсан тэгээд би Угийнд очиж сууж байгаад тэд нарыг согтоод байхаар нь авч явах гээд машиндаа суулгасан чинь У гэх хүн машины хажууд ирээд чипээ өг та нарыг явуулахгүй гээд байсан. Би юу яриад байгаа юм бэ? Гэсэн У ямар нэгэн хариу хэлээгүй тэгсэн У Уд хандан бид нар одоо явахгүй бол болохгүй ажилтай гэхэд У машины араар тойроод Угийн сууж байсан талын хаалгыг нээгээд машинаас Уг шууд татаад буулгасан тэгээд нэг нэгнийгээ алгадалцаад маргалдаад байсан тэнд байсан хүмүүс салгах гэсэн боловч дийлдэхгүй байсан. У Угийн нүүрэн тус газар нь цохиход У газарт шууд унаад өгсөн би очоод Уг босгох гэхэд босож чадахгүй байсан удалгүй У өөрөө босоод ирсэн тухайн үед хамар нь шалбараад хамраас нь цус гарчихсан хацар нь хавдсан байсан тэгээд байж байтал У ахиад Уг цохиод газарт унагаасан тэгснээ дээрээс нь дэвсээд нүүр рүү нь олон удаа хөшиглөсөн. У хутга аваад ир бүгдийг нь алчихъя гээд хашигчаад байсан тэгээд би машинаа асаагаад Т тэр хоёрыг салгаад Уг машинд суулгаад бид явцгаасан юм. Тухайн үед Угийн нүднээс нь мах нь цухуйчихсан гараад ирчихсэн тэрийг нь дагаад цус гоожоод байсан. Бид эмнэлэг явъяа гэхэд У гэртээ очъё гээд байсан тэгээд гэрт нь хүргэж өгсөн гэжээ. /хавтаст хэргийн 25-26 дахь тал/

Гэрч С.Дгийн мэдүүлэгт: Тухайн өдөр Уын морины зүчээн дээр Б, У, Б, Т нар архи ууцгаасан. Тухайн үед би архи уугаагүй байсан. Надад 2 лааз пиво авч өгсөн байсныг би уусан юм. Би тэд нарыг архи ууж байхад нь би аймгийн төв рүү явчихаад эргээд 16 цагийн орчимд очиход У У нар хоорондоо маргалдаад зодолдсон байдалтай байсан. Тухайн үед У, У нарыг хүмүүс хориод зогсож байсан гэжээ. /хавтаст хэргийн 28-29 дэх тал/

Гэрч О.Тийн мэдүүлэгт: Тухайн өдөр Даланзадгад сумын хойд талд болсон морины үсэргээн дээр очсон тэгээд тэнд Б, Б, У, Т, Д нарын хамт архи ууцгаасан. Тэгээд тэндээсээ Бын найз Уын гэрт очсон тэгээд бид нар 2 шил архи уусан эхлээд У архи уухгүй морь малын ажлаа хийж дуусаад бид нартай хамт архи уусан бид нар нийт 5 шил архи уусан байх. Би тухайн үед тасраад унтаж байгаад сэргэж босож ирсэн. Сэргэж босож ирэхэд хамт явсан хүмүүс маань бүгд явцгаах гэж байсан. Бид нар машиндаа суугаад хөдлөх гэж байтал У ирээд та нарыг явуулахгүй гээд Нтай яриад байсан тэгсэн У бид нар одоо явахгүй бол болохгүй ажилтай гэхэд У Угийн сууж байсан талын хаалган дээр очиж хаалгыг нь татаж онгойлгоод цохиж аваад татаж буулгасан  тэгээд тэр хоёр машины ард цаашаа нилээн зайтай газарт очоод маргалдаад ярилцаж байсан би нээх анзаар ч хараагүй машиндаа сууж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа тэр хоёр удаан маргалдаад зодолдох гээд байх шиг байхаар нь би машинаас буугаад тэр хоёрын байгаа газар луу явж байтал У Уг доош нь дарж тонгойлгоод нүүр рүү нь хөшиглөсөн тэгээд газарт унагаагаад дээрээс нь цохиод нүүр рүү нь хэд хэдэн удаа хөшиглөсөн. Би гүйж очоод тэр хоёрыг салгаад Уг татаж босгоход Угийн нүдний зовхинд нь мах нь хавчуулагдчихсан цус гарч байсан. Тэгээд дорхоноо хавдаад ирсэн. Тэгээд уг маргаан зодоон дуусаж бид нар Уг аваад эмнэлэг явах гэсэн чинь уг өдөр амралтын өдөр байсан. У өөрөө зүгээр гайгүй байх гэртээ харина гээд байсан болохоор гэрт хүргэж өгсөн. Маргааш нь бид нар бүгд цуглаж уулзахад У би септи гутал өмсөж байсан тэр нилээд жинтэй буусан байх.Урд хэсэг нь төмөр хатуулагтай гутал байсан талаар ярьж байсан гэжээ. /хавтаст хэргийн 31-32 дахь тал/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 03-ны 274 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Угийн биед зүүн ухархайн дотор болон доод ханын хугарал, зүүн нүдний битүү гэмтэл, эвэрлэгийн урагдал, алим доторх цус хуралдалт гэмтэл үүсчээ. Уг гэмтлийн улмаас зүүн нүд хараагүй болж, нүд авхуулах мэс засал хийгджээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31 дэх заалтаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65 хувь алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэжээ. /хавтаст хэргийн 35-36 дахь тал/

Жолоочийн лавлагааны мэдээллийн хуулбар /хавтаст хэргийн 46 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 47 дахь тал/

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 48 дахь тал/

Банк түүний харилцагч нарын талаарх мэдээлэл /хавтаст хэргийн 50-58 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 59 дэх тал/

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 61-65 дахь тал/

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 66-69 дэх тал/

Эмчилгээ хийлгэсэн зардлын баримт /хавтаст хэргийн 72-82 дахь тал/

Өвчний түүх, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, яаралтай тусламжийн хуудас,   /хавтаст хэргийн 85-100 дахь тал/

Хохирол төлбөр төлсөн тухай баримт “Б.У нь хохирогч Б.Уд учирсан эрүүл мэндийн хохирол, эмчилгээний зардалд 3.440.000 төгрөг төлсөн. 3.440.000 төгрөгийг хохирогч Б.У хүлээн авсан болно” зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж, шүүгдэгч Т.Нямаад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ут холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Уын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.У  согтуугаар 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг Малчны хороололд Б.Утой хувийн таарамжгүй харилцааны улмаас харилцан зодолдож, нүүрэн тус газарт нь 3-4 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь зүүн ухархайн дотор болон доод ханын хугарал, зүүн нүдний битүү гэмтэл, эвэрлэгийн урагдал, алим доторх цус хуралдалт бүхий гэмтэл учруулан зүүн нүд  хараагүй болж, авахуулан хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч Б.Угийн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-15 дахь тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Угийн мэдүүлэг, /хавтаст хэргийн 17-18 дахь тал/, гэрч Бы мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/, гэрч Г.Нийн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/, гэрч С.Дгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/, гэрч О.Тийн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 03-ны 274 дугаартай шинжээчийн “ Б.Угийн биед зүүн ухархайн дотор болон доод ханын хугарал, зүүн нүдний битүү гэмтэл, эвэрлэгийн урагдал, алим доторх цус хуралдалт гэмтэл үүсчээ. Уг гэмтлийн улмаас зүүн нүд хараагүй болж, нүд авхуулах мэс засал хийгджээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31 дэх заалтаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65 хувь алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дахь тал/, Өвчний түүх, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 85-100 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар тус тус хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Уын үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Угийн эрүүл мэндэд зүүн ухархайн дотор болон доод ханын хугарал, зүүн нүдний битүү гэмтэл, эвэрлэгийн урагдал, алим доторх цус хуралдалт гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 03-ны 274 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Угийн биед зүүн ухархайн дотор болон доод ханын хугарал, зүүн нүдний битүү гэмтэл, эвэрлэгийн урагдал, алим доторх цус хуралдалт гэмтэл үүсчээ. Уг гэмтлийн улмаас зүүн нүд хараагүй болж, нүд авхуулах мэс засал хийгджээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31 дэх заалтаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65 хувь алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэжээ. /хавтаст хэргийн 35-36 дахь тал/ гэх дүгнэлтээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

Шүүгдэгч Б.У нь согтуурсан үедээ хохирогч иргэний нэхэмжлэгч Б.Утой хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан харилцан зодолдож, нүүрэн тус газарт нь 3-4 удаа өшиглөж зүүн ухархайн дотор болон доод ханын хугарал, зүүн нүдний битүү гэмтэл, эвэрлэгийн урагдал, алим доторх цус хуралдалт гэмтэл үүсгэн халдаж хүнд зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй талаар заасан.

Шүүгдэгч Б.У гэмт хэрэг үйлдэх үедээ согтуурсан байсан болох нь хохирогч Б.Угийн “...бид нар хоёр шил архи уугаад тэгээд тэнд У гэх хүнтэй танилцаад ...13 цагийн үед У манай гэрт оч гэсэн юм. Тэгээд бид нар Угийн гэрт очиж 3 шил архи ууцгаасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгэрэ тал/ , Гэрч Г.Нийн “...У гэх айлд тэд нар очсон байсан. Тэгээд би Угийнд очиж байгаад тэд нарыг согтоод байхаар нь машиндаа суулгасан…тухайн үед надаас бусад нь бүгд нилээн согтуу байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар тал/-үүдээр тогтоогдсон тул согтуугаар гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх болон хөнгөрүүлэн үзэх үндэслэлгүй.  

        Хохирол төлбөрийн тухайд:

          Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоохоор эрүүгийн хуульд заасан.

Шүүгдэгч Б.Уын гэмт үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч  Б.Угийн эрүүл мэндэд хүнд хохирол учирч эмчлүүлсэн болох нь эмчилгээ хийлгэсэн зардлын баримт /хавтаст хэргийн 72-82 дахь тал/, өвчний түүх, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 85-100 дахь тал/ зэргээр тогтоогдож байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.У нь эмчилгээтэй холбоотой хохирол төлбөр, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд  3.429.900 төгрөг, сэтгэл санааны хохирол төлбөр 30.000.000 төгрөгийг тус тус шүүгдэгч Б.Уаас  нэхэмжилсэн.

Шүүх хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Угийн нэхэмжлэлээс 3.429.900  төгрөгийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзэж хангаж шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч төлж барагдуулахаар завсарлага авах хүсэлт гарган 3.440.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан болох нь хохирол төлбөр төлсөн өргөдөл баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Уыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогчийн сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 30.000.000 төгрөг,  эрүүл мэндэд учирсан хохирол хор уршиг, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх нөхцөл байдлыг харгалзан үзэж цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардал болон сэтгэл санааны хохирол төлбөрийг шүүгдэгч Б.Уаас нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Уын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд  тооцов.

            Иймд шүүгдэгч Б.Уыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Ууганбаатрын гэмт үйлдлийн улмаас хохирогч Б.Угийн биед зүүн ухархайн дотор болон доод ханын хугарал, зүүн нүдний битүү гэмтэл, эвэрлэгийн урагдал, алим доторх цус хуралдалт гэмтэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31 дэх заалтаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65 хувь алдагдуулах тул хүнд гэмтэл гэж дүгнэсэн хэдийч Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор тодорхойлсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж зүйлчлэгдэхээр байна.

            Улсын яллагч Л.Солонго шүүх хуралдаандШүүгдэгч Б.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэх,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Энхбат шүүх хуралдаанд “Хохирогчийн зүгээс хараагүй болсон. Үүндээ гомдолтой байгаа. Хохирогчид учруулсан хохирол хор уршгийг харгалзаж үзэн үү гэх,

Шүүгдэгч Б.У шүүх хуралдаанд “Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан.

Иймд шүүх шүүгдэгч Б.Уын гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хохирогчид хохирол төлбөрөө төлж барагдуулсан зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 төгрөгөөр  торгох ял оногдуулж шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байх”-аар заасан тул шүүгдэгч Б.Ут оногдуулсан 11.000 нэгж нь 11.000.000 төгрөгтэй тэнцэхээр байна.

          Шүүгдэгч Б.Уын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.У торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.У мөрдөн байцаалтын шатанд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

          Шүүгдэгч Б.Ут торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.У нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овгийн Бийн Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уыг 11.000 /арван нэгэн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У 11.000 /арван нэгэн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ут оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.У хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Уд 3.440.000 /гурван сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.У цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирол төлбөрөө иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч Б.У цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.     

         8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болтол шүүгдэгч Б.Ут хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

         9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

         10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Б.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ