| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2016/0057/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/65 |
| Огноо | 2021-03-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Батсүх |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/65
2021/ШЦТ/65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгч: С.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Цовогт Сийн Эт холбогдох 2112000000075 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр Ааймгийн Цхотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт А аймгийн Э сум .. дүгээр багийн Цы .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Цовогт, Сийн Э /РД:../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч С.Э нь Ааймгийн Э сумын .. дүгээр багийн Цны .. тоотод 2021 оны 03 дугаар сарын 04-ний шөнө эхнэр Б.Цыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, тархи доргилт, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2112000000075 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Цын мэдүүлсэн: ...2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 09 цагийн үед манай нөхөр Э намайг хардсаны улмаас ажилдаа явах гэж байхад үсдэж чирээд нүүрний баруун хэсэгт гараараа 2-3 удаа цохиж, зодоод манай эгч Б.Бг дуудсан. Тэгтэл удалгүй Б эгч, Ц эгчийн хамт ирээд намайг Ц эгч гэрээс авч гарахаар нь би ажил руугаа явсан. Би тухайн өдрөө ажлаа тараад ээж Рынд хонохоор очоод унтаж байхад 2021 оны 03 дугаар сарын 04-ний шөнийн 01 цагийн орчимд манай нөхөр Э намайг гэрийн гаднаас дуудаж гаргаж ирээд машиндаа суулгаад бид хоёр гэртээ очсон. Тэгээд гэртээ очиход Э нь намайг бусадтай хардаж, зодож, цохиж хувцас хунар тайлж байгаад дух, хацар, эрүү, хамар, гар хэсэгт хазаж, нүүр рүү цохиж, нүүрээ дарахаар гараа ав гэж байгаад цохисон. Мөн миний үснээс зулгааж чирээд хөлөөрөө биен дээр дэвсэлж байсан. Тэгээд бусадтай хардахаараа заавал явалдсан унтсан, унтсан, хэвтсэн гэх хариулт авах гээд болихгүй зодоод байсан. Тэгээд өөрийнх нь хэлсэн залуутай явалдсан гэхээр намайг зодохоо болиод, явалдаагүй гэхээр зодож, цохисоор байгаад өглөөний 06 цаг болсон. Тэгээд би хүүхдийн хичээл орох гээд байна гэж хэлээд хүүхдийнхээ цүнхийг гэрээс аваад ээжийнх рүү явсан. Ээж Рынд ороод орон дээр нь хэвтэж байгаад би ухаан алдаад унасан. Нэг сэрэхэд эмнэлэгт хүргэгдсэн байсан. Дээрх асуудал болоход манай нөхөр С.Э бид хоёр байсан. С.Э нь намайг гараараа биеийн дийлэнх хэсэгт цохиж гэмтэл учруулсан. Мөн миний нүүрэн дээр татаж байсан тамхиа дарж унтрааж байсан бөгөөд тамхины галаар уруулын дээд, доод хэсэгт 2 удаа түлсэн байсан. Тухайн үед манай нөхөр С.Э архи уусан байсан. Би архи хэрэглээгүй байсан. Одоо миний нүд хэсэг өвдөж байна. Намайг өмнө нь зодож, цохисон асуудал байхгүй. Би тухайн дүгнэлттэй танилцлаа. Надад санал, хүсэлт байхгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бгийн мэдүүлсэн: ...2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 09 цагийн үед хүргэн дүү Э нь над руу утсаар залгаад та дүү Цаа ирж авахгүй бол би дүүг чинь аллаа шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь дүү Цт Эын хэлсэн асуудлыг хэлээд түүний хамт Эын гэрт очиход Э, Ц нар нь байсан. Тухайн үед Ц үснээсээ зулгаалгаж зодуулсан байдалтай ажилдаа явах гээд хувцсаа сольж өмсөөд сууж байхаар нь түүнийг дүү Цтой гаргаад явуулсан. Тэгээд би Этай үлдээд түүнд та хоёр битгий ингэж хэрүүл маргаан хийж бай гэж хэлээд тайвшруулаад үлдээсэн. Тэгтэл тухайн өдрийн 21 цагийн үед Э нь над руу дахин залгаж гэртээ дуудахаар нь би очиход Э нь ганцаараа согтуу сууж байхаар нь яагаад ингээд байгаа талаар нь асуухаар хардсан, амьдралын төлөө яваад урам алга гэх шалтгаанаар бухимдсан байдалтай байхаар нь би эрүүл, саруул болоод хоорондоо ярилцаж учраа олох талаар хэлж ярилцаад Эыг тайвшруулахад унтлаа гээд үлдсэн. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 10 цагийн үед ээж Рыг залгасан байхаар нь гэрт нь яваад очтол дүү Ц нь нилээн зодуулсан байдалтай юм ярьж чадахгүй хэвтэж байсан. Тухайн үед ээжээс яагаад ийм болсон талаар нь асуухад шөнө Э гэрт нь орж ирээд Цыг аваад гарсан. Тэгээд өглөө ийм байдалтай ороод ирлээ гэж хэлсэн. Мөн Цаас асуухад Э намайг зодсон гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг дуудах гэтэл Ц хэрэггүй гэхээр нь буцаж гараад эмийн сан орох гээд явж байхад ээж залгаад Цыг ухаан алдсан юм шиг байна, ухаангүй байна гэхээр нь би түргэн дуудаад буцаж очоод түргэний автомашинтай нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн очсон. Тухайн үед би Б.Цтай уулзахад түүний биеийн ил харагдах хэсэг нь энд тэндээ шарх, сорви болсон байсан. Мөн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн очиход эмч түүний биед нь үзлэг хийхэд нүүр хэсэг нь битүү шарх сорвитой, баруун нүдэнд нь цус хурсан, хацар, дух, хамар, эрүү хэсэгт нь хазсан мэт шүдний оромтой, уруул хэсэгт 2 удаа тамхины галаар түлсэн сорвитой, биеийнх нь ихэнхи хэсэгт хумсны гэмээр урагдалтын сорвитой, баруун гарын сарвуу, шуу, булчин, мөр, дал, зүүн гарын шуу, хуруу, тохой, мөр, дал, эгэм тэр хэсэг нь тэр чигтээ хөхөрч, няцарсан, баруун талын хөхөнд хумсны сорви мэт урагдалтай, хоёр хөлийн өвдөгнөөс доошоо шагай хүртэл олон тооны шархтай, хоёр гуянд мөн адил шарх, сорви үүссэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Цын мэдүүлсэн: ...Иргэн Б.Ц нь миний төрсөн дүү, харин С.Э нь манай хүргэн юм. 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 09 цагийн үед эгч Б.Б над руу залгаад Э дүү Цаа ирж авахгүй бол би дүүг чинь аллаа шүү гэж хэлээд байна гэхээр нь би эгчийн хамт Эын гэрт очиход Э, Ц нар байсан. Тухайн үед Ц үснээсээ зулгаалгаж зодуулсан байдалтай ажилдаа явах гээд хувцсаа сольж өмсөөд сууж байхаар нь түүнийг гэрээс нь авч гараад бид хоёр ажилдаа явсан. Тухайн үед хүргэн Э, эгч Б нар үлдсэн. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 15 цагийн үед Б.Ц нь бусдад зодуулсан байдалтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн очсон байсан. Тухайн үед би Б.Цтай уулзахад үснээсээ зулгаалгасан, уйлсан байдалтай гэртээ байсан. Тэгээд аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр очиход түүний нүүр бие хэсэгт нь их хэмжээний шарх, сорви үүссэн, уруул хэсэгт нь 2 удаа тамхины гал унтраасан сорвитой, баруун нүд хөхөрч хавдсан байдалтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч С.Эын мэдүүлсэн: ...Би гэм буруугаа болон хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 108 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Б.Цын биед тархи доргилт, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн дал мөрөнд цус хуралт, зулгаралт, баруун хөх орчим зулгарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Тархи доргилт, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тус бүр нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-4-1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. -Зүүн дал мөрөнд цус хуралт, зулгаралт, баруун хөх орчим зулгарсан шарх гэмтэл тус бүр “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 28-30 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 63 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 44 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр Ааймгийн Э сумын .. дүгээр багийн Цы .. тоотод 2021 оны 03 дугаар сарын 04-ний шөнө Б.Ц нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу нөхөр С.Этаа зодуулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч С.Э нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч С.Э нь А аймгийн Э сумын .. дүгээр багийн Цны .. тоотод 2021 оны 03 дугаар сарын 04-ний шөнө эхнэр Б.Цыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Цын мэдүүлсэн “2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 09 цагийн үед манай нөхөр Э намайг хардсаны улмаас ажилдаа явах гэж байхад үсдэж чирээд нүүрний баруун хэсэгт гараараа 2-3 удаа цохиж, зодоод манай эгч Б.Бг дуудсан. Тэгтэл удалгүй Б эгч, Ц эгчийн хамт ирээд намайг Ц эгч гэрээс авч гарахаар нь би ажил руугаа явсан. Би тухайн өдрөө ажлаа тараад ээж Рынд хонохоор очоод унтаж байхад 2021 оны 03 дугаар сарын 04-ний шөнийн 01 цагийн орчимд манай нөхөр Э намайг гэрийн гаднаас дуудаж гаргаж ирээд машиндаа суулгаад бид хоёр гэртээ очсон. Тэгээд гэртээ очиход Э нь намайг бусадтай хардаж, зодож, цохиж хувцас хунар тайлж байгаад дух, хацар, эрүү, хамар, гар хэсэгт хазаж, нүүр рүү цохиж, нүүрээ дарахаар гараа ав гэж байгаад цохисон. Мөн миний үснээс зулгааж чирээд хөлөөрөө биен дээр дэвсэлж байсан. Тэгээд бусадтай хардахаараа заавал явалдсан унтсан, унтсан, хэвтсэн гэх хариулт авах гээд болихгүй зодоод байсан. Тэгээд өөрийнх нь хэлсэн залуутай явалдсан гэхээр намайг зодохоо болиод, явалдаагүй гэхээр зодож, цохисоор байгаад өглөөний 06 цаг болсон. Тэгээд би хүүхдийн хичээл орох гээд байна гэж хэлээд хүүхдийнхээ цүнхийг гэрээс аваад ээжийнх рүү явсан. Ээж Рынд ороод орон дээр нь хэвтэж байгаад би ухаан алдаад унасан. Нэг сэрэхэд эмнэлэгт хүргэгдсэн байсан. Дээрх асуудал болоход манай нөхөр С.Э бид хоёр байсан. С.Э нь намайг гараараа биеийн дийлэнх хэсэгт цохиж гэмтэл учруулсан. Мөн миний нүүрэн дээр татаж байсан тамхиа дарж унтрааж байсан бөгөөд тамхины галаар уруулын дээд, доод хэсэгт 2 удаа түлсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бгийн мэдүүлсэн “2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 09 цагийн үед хүргэн дүү Э нь над руу утсаар залгаад та дүү Цаа ирж авахгүй бол би дүүг чинь аллаа шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь дүү Цт Эын хэлсэн асуудлыг хэлээд түүний хамт Эын гэрт очиход Э, Ц нар нь байсан. Тухайн үед Ц үснээсээ зулгаалгаж зодуулсан байдалтай ажилдаа явах гээд хувцсаа сольж өмсөөд сууж байхаар нь түүнийг дүү Цтой гаргаад явуулсан. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 10 цагийн үед ээж Рыг залгасан байхаар нь гэрт нь яваад очтол дүү Ц нь нилээн зодуулсан байдалтай юм ярьж чадахгүй хэвтэж байсан. Мөн Цаас асуухад Э намайг зодсон гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг дуудах гэтэл Ц хэрэггүй гэхээр нь буцаж гараад эмийн сан орох гээд явж байхад ээж залгаад Цыг ухаан алдсан юм шиг байна, ухаангүй байна гэхээр нь би түргэн дуудаад буцаж очоод түргэний автомашинтай нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн очсон. Тухайн үед би Б.Цтай уулзахад түүний биеийн ил харагдах хэсэг нь энд тэндээ шарх, сорви болсон байсан. Мөн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн очиход эмч түүний биед нь үзлэг хийхэд нүүр хэсэг нь битүү шарх сорвитой, баруун нүдэнд нь цус хурсан, хацар, дух, хамар, эрүү хэсэгт нь хазсан мэт шүдний оромтой, уруул хэсэгт 2 удаа тамхины галаар түлсэн сорвитой, биеийнх нь ихэнхи хэсэгт хумсны гэмээр урагдалтын сорвитой, баруун гарын сарвуу, шуу, булчин, мөр, дал, зүүн гарын шуу, хуруу, тохой, мөр, дал, эгэм тэр хэсэг нь тэр чигтээ хөхөрч, няцарсан, баруун талын хөхөнд хумсны сорви мэт урагдалтай, хоёр хөлийн өвдөгнөөс доошоо шагай хүртэл олон тооны шархтай, хоёр гуянд мөн адил шарх, сорви үүссэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Цын мэдүүлсэн “2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 09 цагийн үед эгч Б.Б над руу залгаад Э дүү Цаа ирж авахгүй бол би дүүг чинь аллаа шүү гэж хэлээд байна гэхээр нь би эгчийн хамт Эын гэрт очиход Э, Ц нар байсан. Тухайн үед Ц үснээсээ зулгаалгаж зодуулсан байдалтай ажилдаа явах гээд хувцсаа сольж өмсөөд сууж байхаар нь түүнийг гэрээс нь авч гараад бид хоёр ажилдаа явсан. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 15 цагийн үед Б.Ц нь бусдад зодуулсан байдалтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн очсон байсан. Тухайн үед би Б.Цтай уулзахад үснээсээ зулгаалгасан, уйлсан байдалтай гэртээ байсан. Тэгээд аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр очиход түүний нүүр бие хэсэгт нь их хэмжээний шарх, сорви үүссэн, уруул хэсэгт нь 2 удаа тамхины гал унтраасан сорвитой, баруун нүд хөхөрч хавдсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуу/
мөрдөн байцаалтын шатанд С.Эын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би гэм буруугаа болон хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58/,
хохирогч Б.Цын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 108 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-30/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Цовогт Сийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч С.Э нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч С.Эын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Э нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон байх ба Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 03 дугаар сарын 18-ний өдрийн 38 тоот тогтоолоор яллагдагч С.Эт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг яллагдагч С.Э зөвшөөрсөн байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эт оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цовогт Сийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.Э нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч С.Эын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ