Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/68

 

 

 

 

 

 

 

 

 

                             2021/ШЦТ/68

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

            Улсын яллагч: Ц.Сайнзаяа

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Д.Э

Шүүгдэгч: Ж.Д

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Жгийн Дд холбогдох 2012002360266 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр Ааймгийн Хсуманд төрсөн, 20 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав, ээж, ах,  дүү нарын хамт А аймгийн Хсумын Хбагийн Хгэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Жгийн Д/РД:../

 

                                    Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                   

Шүүгдэгч Ж.Д нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр А аймгийн Хсумын Хбагийн нутаг У гэх газар согтуурсан үедээ 46-64 АРХ улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож, тухайн тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн Н.Нын эрүүл мэндэд хүзүүний 2-р нугалмын их бие, баруун, зүүн талын үений сэртэн дайрсан зөрүүтэй хугарал, хүзүүний 3-р нугалмын их бие, зүүн талын үений сэртэн хамарсан хугарал, хүзүүний 2, 3-р нугалмын түвшинд хагас мултрал бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.Д мэдүүлэхдээ: Хохирогчид учирсан хохирол төлбөрийг баримтаар төлж барагдуулна. Иймд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Энэ авто аваарын хэргийн улмаас би ажилгүй, машингүй болсон. Хохиролд 1.300.000 төгрөг өгсөн. Үүнийг одоо нэхэж байгаа хохирлоос хасах үгүйг шүүх шийдэх байх. 2 сарын дараагаас миний ажиллаж байсан компани ажилд авах юм ярьсан. Ажилд орчихвол хохирлыг төлнө. Одоогоор хохирол төлөх боломжгүй. Миний амьдралын байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлж тэнсэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э мэдүүлэхдээ: 2020 оны 01 дүгээр сарын 30-ны шөнийн 03 цагийн орчим аваарт орсон гэсэн дуудлага ирсэн. Өдөр найз охинтойгоо хамт гэрээсээ гарсан. Манай хүүхдийн найз охин нь оройны 10 цагийн шуудангаар Завхан руу явах байсан. Орой гэртээ байхад нь Ж.Д орж ирээд найз охиныг нь суулгаж өгнө гээд орой 10 цагийн үед хамт явцгаасан. Тэгээд шөнийн 3 цагт аваарт орсон гэсэн дуудлага ирсэн. Гэмтэл авахдаа хүзүүний яс хугарсан гээд өглөө нь Архангай аймгийн эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Тэр өдрөө Улаанбаатар хот руу явсан. Хүзүүний яс хугарсан учраас хадах боломжгүй гээд аппарат зүү гэсэн. Аппарат нь 1.300.000 төгрөгийн үнэтэй байсан. Ж.Дос аппаратны 1.300.000 төгрөгийг авсан. Би Ж.Д руу утсаар яриад Хотонт суманд очихоор нь ирж ямар байдалтай байгааг нь хараарай гэж хэлсэн боловч Ж.Д ирж уулзаагүй. Дараа нь 8 сард аавтайгаа ирж уулзсан. Ж.Д ирж уулзахдаа “хохирол төлөх боломж алга, би техникээрээ хохирсон” гээд байсан. Манай хүүхдийг фэйсбүүкээр гомдолтой гэсэн бичгээ татаж ав гэж дарамталсан байсан. Эмчилгээний зардалд 4.000.000 төгрөг гарсан. 4.000.000 төгрөг өгчих гэж хэлсэн. Тэгээд за гэж хэлсэн боловч дахиж уулзаагүй. Одоо 4.000.000 төгрөг нэхэмжилж байна. Би гомдолтой байна. Миний хүү 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нас барсан. Ажил явдлын үеэр ч үзэгдээгүй, яриагүй гэв.

Мөрдөн байцаалтын шатанд 2012002360266 дугаартай эрүүгийн хэргээс:                            

            Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Нын мэдүүлсэн: ...2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 цагийн орчимд Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн Цагаан овоо гэх газарт айлд очиж байж байгаад буцаад Архангай аймгийн Хотонт сумын Хотонт баг руу машинтай явж байгаад Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Улаан хужир гэх газарт засмал замаас машин гарч онхолдсон. Тухайн үед тээврийн хэрэгслийг Д жолоодсон бөгөөд жолоочийн хажуу талын суудалд би, арын суудалд нэг залуу суусан гурвуулаа хамт явж байсан. Тухайн үед Д нь маш хурдтай машин барьж байсан ба 120 км/цагийн хурдтай явж байсан. Тэгээд машин засмал замын хажуу тал руу эсрэг урсгал руу гарч онхолдсон бөгөөд онхолдсоны дараа нэг мэдсэн чинь машин дотроос би гарч ирээд, хэсэг хугацаанд ухаан балартсан. Тэгсэн чинь нутгийн залуу С, Ч нар нь машинтай хүрээд ирэхээр нь би сумын төвд гэртээ хүргүүлсэн. Машин онхолдохын өмнө Дд түүнтэй хамт явсан найз нь зөөлхөн яв, би жолоодъё гэж хэлсэн боловч бид хоёрын үгэнд ороогүй явдлаас болж осол гарах болсон. Ослын улмаас миний биеийн хүзүү, толгой зэрэг газарт гэмтэл учирсан. Би осол болсон шөнийн маргааш нь Архангай аймгийн эмнэлэгт үзүүлж, Улаанбаатар хотын “Гэмтэл согог судлалын төв”-д үзүүлсэн. Осол болсон өдрийн шөнө нь ирээд босч чадахгүй болсон. Мөн утсаар холбогдож чадаагүй. Тухайн үед манай ээжтэй Дын ар гэрийнхэн уулзаж эхний ээлжинд 1.300.000 төгрөг миний эмчилгээнд өгсөн. Тэгээд түүнээс хойш мөнгө дахиж өгөөгүй учраас Цагдаагийн байгууллагад хандаагүй, өөрсдөө хоорондоо харилцан тохиролцсон. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоно. Эмчилгээний зардалд яг хэдэн төгрөг зарцуулсан талаараа мэдэхгүй байна. Одоо цаашид хэдэн төгрөг хэрэг болох талаараа гэмтлийн эмнэлэгт үзүүлж байж л шийдэгдэх байх. Өөр тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөөгүй. Шууд л замаас гараад онхолдсон. Д л машин жолоодож яваад онхолдсон учраас Дын буруу. Эмнэлгээр явсан баримт бүгд байгаа. Харин эмнэлгээс хойш гарч ирээд зарцуулсан баримт байхгүй. Өдөр болгон өвчин намдаах тариа 2 удаа, өвчин намдаах эм, үрэвсэл дарах тариа, боолтын хэрэгсэл зэрэг зүйлс хэрэглэсэн ба сумын эмийн сангаас авч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Нын дахин мэдүүлсэн: ...Тухайн зам тээврийн осол гарахад Ж.Д согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. 2020 оны 01 дүгээр сарын 31-ний орой сумын төвөөс гарахаас өмнө Ж.Д, Д.Ё нарын хамт 22 цагийн үед 2.5 литрийн том пиво 3 ширхгийг уугаад хөдөө гарахад Ж.Д дэлгүүрээс лаазтай пиво 10 гаруй ширхгийг аваад замдаа бид 3 лаазтайг нь уугаад, хөдөө үлдсэн лаазтай пивоо уусан. Д нилээн согтуу байсан бөгөөд зөөлөн яв гэхээр сонсохгүй, 120 орчим км/цагийн хурдтай явж байгаад тойрог дээр багтаж чадаагүй осол гаргасан...гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Д.Ёгийн мэдүүлсэн: ...2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Улаанхужирын 01-18 тоотод өөрийн эмээ болох З.Цынд байж байтал Ж.Д ирээд хамт станц ороод ирье гэхээр нь машинд нь суугаад явж байтал Н.Нын найз охиныг автобусанд суулгаад өгье гээд тэдний гэрт очиж найз охиныг нь автобусанд суулгаж өгчихөөд Н.Ныг гэрт нь хүргэж өгөөд үлдээх гэтэл буухгүй манай найзынд очъё гээд байхаар нь бид гурав очиж байж байгаад шөнө дунд тэр айлаас гараад сумын төв рүү Н.Ныг хүргэж өгөх гээд Ж.Д машинаа бариад бид гурав явж байгаад осол гарсан. Осол гарах үед Ж.Д их хурдтай явж байсан учраас тойрог зам дээр осол болж Н.Н хүзүү эвгүй болчихлоо гээд байсан. Харин Ж.Д бид хоёр бэртэж гэмтээгүй. Миний бодож байгаагаар Ж.Д их хурдтай явж байсан болохоор осол гарсан байх. Ж.Д жолоодож явсан. Ямар нэгэн машинтай мөргөлдөөгүй. Зүгээр замаас гараад онхолдсон...гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Сийн мэдүүлсэн: ...Би 2020 оны 02 дугаар сарын 01-ний шөнийн 02 цагийн үед Улаанбаатар хотоос ирэх шуудангаас дайвар тосч авах гээд автобусны буудлын хажууд зогсож байтал Н.Н замын унаад суучихсан, жолооч нь танай эмнэлэг хаана байдаг бэ, эндээс холгүй 2 километр орчим зайтай газар танай сумын 3 хүн машинтай онхолдчихсон байна гээд автобусны буудал дээр ирээд зогстол тухайн машины хойд цонхоор Н.Н намайг Сээ гээд дуудахаар нь таниад эмнэлэг хүргэж өгье гэтэл гэртээ харъя гээд байхаар нь автобусны буудал дээр хамт байсан Ж.Чын хамт Н.Ныг гэрт нь хүргэж өгчихөөд автобусны буудал дээр буцаж очоод дайвараа шуудангаас авчихаад тухайн жолоочийн машин онхолдсон гэх газар очтол Ж.Д, Д.Ё хоёр тухайн машины хажууд Д онхолдчихлоо гээд зогсож байхаар нь Хотонт сумын эмнэлэгт Ж.Д, Д.Ё нарыг өөрийнхөө машинаар хүргэж өгчихөөд явсан. Н.Н согтуу байсан. Гэхдээ намайг таниад гэртээ хүргээд өгөөч гээд байсан бөгөөд согтуу нь гайгүй байсан. Намайг Архангай аймгийн Хотонт сумын Улаанхужир гэх осол болсон газарт очиход Д.Ё, Ж.Д нар согтуу байсан. Гэхдээ намайг таниад надтай юм яриад байсан бөгөөд согтуу нь гайгүй байх шиг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 хуу/

 

            Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 176 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Н.Нын биед хүзүүний 2, 3-р нугалмын далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Осол болох үеийн цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.5-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтийн байдлаас хамаарна. 6. Цаашид КТГ шинжилгээний хариу болон бусад онош тодруулсан материал ирвэл дүгнэлтийг нэмэлтээр гаргана...гэх дүгнэлт /хх-ийн 52 хуу/

 

            Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 243 тоот нэмэлт шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Д.Нын биед хүзүүний 2-р нугалмын их бие, баруун, зүүн талын үений сэртэн дайрсан зөрүүтэй хугарал, хүзүүний 3-р нугалмын их бие, зүүн талын үений сэртэн хамарсан хугарал, хүзүүний 2, 3-р нугалмын түвшинд хагас мултрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Осол болох үеийн цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл тус бүр “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.5-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтийн байдлаас хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 64-65 хуу/

 

Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 25 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1.

Тус зам тээврийн осол жолооч Ж.Дын буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн байх үндэслэлтэй байна. 2. Жолооч Ж.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3. Жолооч Боржигин овогт Жгийн Д /АМ00281119/ нь тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна. 4. Тус зам тээврийн осол гарахад тухайн зорчиж буй замын нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. 5. Ж.Дыг /АМ00281119/ регистрийн дугаараар жолоочийн лавлагаа, мэдээллийн сангаас шүүхэд В ангиллын 1247135 дугаарын жолооны эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байна. Жич: Ж.Дын тээврийн хэрэгсэл жолоодох жолооны үнэмлэхийн хуулбарыг хавсаргав...гэх дүгнэлт /хх-ийн 47 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ж.Дын мэдүүлсэн: ...Надад тогтоолтой холбоотой тайлбар байхгүй. Би гаргасан үйлдлээ зөвшөөрч байна. Сонсгосон ял миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 88-91 хуу/

 

            Хэргийн газрын үзлэг нөхөн хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-11 хуу/

            Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-14, 17, 19-26 хуу/

            Зам тээврийн осол үүсгэсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-16 хуу/

            Ослын газрын схем зураг /хх-ийн 14 хуу/

            Эмчийн тэмдэглэл /хх-ийн 51 хуу/

            Өвчний түүх /хх-ийн 57-63 хуу/

            Архангай аймгийн Прокурорын газарт гаргасан өргөдөл /хх-ийн 108 хуу/

            Хохирлын баримтууд /хх-ийн 170-181 хуу/

            Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 92, 166 хуу/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 99 хуу/

Нас барсны 0000252427 тоот гэрчилгээ зэрэг болно.

             

            Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Ааймгийн Хсумын Х багийн нутаг У гэх газарт зам тээврийн осол гарч, иргэн Н.Нын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, тухайн үед жолооч нь согтуурсан байсан гэх нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ж.Д нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Ж.Д нь 2020 оны 01 дүгээр сарын 31-нээс 02 сарын 01-нд шилжих шөнө 02 цагийн орчим А аймгийн Х сумын Х багийн нутаг У гэх газар согтуурсан үедээ 46-64 АРХ улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож, тухайн тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн Н.Нын эрүүл мэндэд хүзүүний 2-р нугалмын их бие, баруун, зүүн талын үений сэртэн дайрсан зөрүүтэй хугарал, хүзүүний 3-р нугалмын их бие, зүүн талын үений сэртэн хамарсан хугарал, хүзүүний 2, 3-р нугалмын түвшинд хагас мултрал бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эын мэдүүлсэн “2020 оны 01 дүгээр сарын 30-ны шөнийн 03 цагийн орчим аваарт орсон гэсэн дуудлага ирсэн. Орой гэртээ байхад нь Ж.Д орж ирээд найз охиныг нь суулгаж өгнө гээд орой 10 цагийн үед хамт явцгаасан. Тэгээд шөнийн 3 цагт аваарт орсон гэсэн дуудлага ирсэн. Гэмтэл авахдаа хүзүүний яс хугарсан гээд өглөө нь Архангай аймгийн эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Тэр өдрөө Улаанбаатар хот руу явсан. Хүзүүний яс хугарсан учраас хадах боломжгүй гээд аппарат зүү гэсэн. Аппарат нь 1.300.000 төгрөгийн үнэтэй байсан. Ж.Дос аппаратны 1.300.000 төгрөгийг авсан. Би Ж.Д руу утсаар яриад Хотонт суманд очихоор ирж ямар байдалтай байгааг нь хараарай гэж хэлсэн боловч Ж.Д ирж уулзаагүй” гэх мэдүүлэг,

хохирогч Н.Нын 2020 оны 02 дугаар сарын 01-ний шөнө 02 цагийн орчим Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Улаанхужир гэх газарт Д нь согтуугаар, 120 орчим км/цагийн хурдтай автомашин жолоодож засмал замын эсрэг урсгалд орж онхолдсоны улмаас түүний хүзүү толгойд хүнд гэмтэл учирсан. Тухайн үед машинд явсан Д.Ё, Н.Н нар нь хурдаа багасга гэсэн шаардлага тавихад жолооч Ж.Д нь тоохгүй байсан талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 28-30, 31-33/,

2020 оны 02 дугаар сарын 01-ний шөнө Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн нутаг Улаанхужир гэх газарт Ж.Дын жолоодож байсан автомашинд сууж яваад осолд орж Н.Н нь хүзүү эвгүй болчихсон гээд байсан, тухайн үед Ж.Д нь согтуугаар, их хурдтай явж байгаад зам дээр онхолдсон талаар мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч Д.Ёгийн мэдүүлэг /хх-ийн 39-41/,

2020 оны 02 дугаар сарын 01-ний шөнө 02 цагийн орчим Хотонт сумын төвд Улаанбаатарын автобусны буудал дээр зогсож байхад Н замын унаанд суучихсан 2 км орчим зайтай газар автомашин онхолдож өөрөө гэмтэл авсан талаар хэлсэн гэх гэрч Г.Сийн мэдүүлэг /хх-ийн 42-44/,

Ослын улмаас хохирогч Н.Нын биед хүзүүний 02 дугаар нугалмын их бие, баруун талын үений сэртэн дайрсан зөрүүтэй хугарал, хүзүүний 3 дугаар нугалмын их бие, зүүн талын үений сэртэн хамарсан хугарал, хүзүүний 2, 3-р нугалмын түвшинд хагас мултрал бүхий хүнд гэмтэл учирсан болохыг нотолсон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 176 тоот дүгнэлт, 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 243 тоот нэмэлт дүгнэлт, жолооч Ж.Д нь тухайн осол болоход Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэх заалтыг зөрчсөн болохыг тогтоосон Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 25 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-11/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-14, 19-26/, зам тээврийн осол үүсгэсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-16/, ослын газрын схем зураг /хх-ийн 14/, өвчтний түүх /хх-ийн 57-63/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэмт хэрэг гарах үед Ж.Дын согтолтын зэргийг тогтоогоогүй, Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 25 тоот дүгнэлтэд энэ талаар тусгагдаагүй хэдий ч жолооч Ж.Д нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний шөнө 46-64 АРХ улсын дугаартай Приус-11 маркийн автомашиныг жолоодож Хотонт сумын Хотонт багийн Улаан хужир гэх газарт зам тээврийн осол гаргах үедээ согтуурсан байсан болох нь хохирогч Н.Нын “Би Ж.Д, Д.Ё нарын хамт 2020 оны 01 дүгээр сарын 31-ний орой 22 цагийн үед 2.5 литрийн том пиво гурвыг уугаад хөдөө гарахад Ж.Д дэлгүүрээс лаазтай 10 гаруй пиво аваад замдаа уусан. Д нилээд согтуу байсан бөгөөд зөөлөн яв гэхэд сонсохгүй, 120 км/цагийн хурдтай явж байгаад тойрог дээр багтаж чадаагүй осол гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33/, гэрч Г.Сийн “машин онхолдсон гэх газар очиход Ж.Д, Д.Ё 2 зогсож байсан. Тэр хоёр согтуу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44/ зэргээр нотлогдож байгаа бөгөөд энэ талаар шүүгдэгч Ж.Д маргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон дээрх үйл баримтууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан нотлох баримт нь хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлж шийтгэх тогтоолын үндэслэл болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Б овогт Жгийн Дыг согтуурсан үедээ жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Дд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй ба Ж.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 1 сарын хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.Д нь “миний буруу, гэм буруугаа хүлээж байгаа, ар гэрийн амьдралын байдлыг харгалзаж хорих ял оногдуулахгүй тэнсэж өгнө үү” гэсэн санал гаргасан боловч Ж.Д нь мөрдөн шалгах ажиллагааны үед үйлдсэн хэргийн талаар тодорхой мэдүүлээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт “энэ гэмт хэргийн улмаас миний машин эвдэрч, ажилгүй болж эд материал, сэтгэл санаа, амьдралын хувьд их хохирол учирсан. 2 сарын дараагаас ажилд орж чадвал хохирлыг төлнө гэж бодож байна. 1.300.000 төгрөгөнд хохирогч хүзүүний аппарат авч зүүсэн боловч одоо нэхэж байгаа 4 сая төгрөгөөс хасаж тооцох эсэхийг шүүх шийдэх байх” гэж мэдүүлж байгаа, хэрэгт хандаж байгаа хандлага, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Ж.Д нь миний хүүг нас барахад яриагүй, очоогүй, хохирол төлөх талаар санаачлага гаргадаггүй, харин ч хохирлын баримтаа татаж ав гэж дарамталдаг, нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Ж.Д ирж уулзахдаа “хохирол төлөх боломжгүй, би техникээрээ хохирсон” гээд манай хүүг фэйсбүүкээр гомдолтой гэсэн бичгээ ав гэж дарамталсан байсан” гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч Ж.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь бодитой, боломжтой байх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байна гэж дүгнэсэн болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухайд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э нь нийт 4.000.000 төгрөг нэхэмжилж, гэмт хэрэг гарсны дараа Ж.Д нь хүзүүвч авах зориулалттай өгсөн 1.300.000 төгрөг энэ нэхэмжлэлд хамаарахгүй гэсэн тайлбар гаргаж байна.

Осол болсны дараа хохирогч Н.Н нь хүзүүний бэхэлгээ аппаратыг авч зүүсэн болох нь хохирогч Н.Н, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э нарын мэдүүлэг, шинжээчийн 243 тоот дүгнэлтэд: хэсэг газрын үзлэгт хүзүүнд титэм хэлбэрийн хантааз зүүж олон талт төмөр бэхэлгээтэй, хүзүү бүх чигт хөдөлгөөн хийх боломжгүй гэж тэмдэглэсэн /хх-ийн 64/, “Лазер мед” эмнэлгийн 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хүзүүний тодосгогч бодисгүй шинжилгээнд: хүзүү орчмоор эмзэглэлтэй, хүзүүнд хүзүүний бэхлэлт зүүгдсэн /хх-ийн 59 дүгээр хуудасны ар/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа мөн бэхэлгээний үнийг тодорхойлсон баримтыг ирүүлээгүй боловч 1.300.000 төгрөгийг бэхлэгч аппаратад зарцуулсан талаар талууд маргаагүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эын “өмнөх өгсөн 1.300.000 төгрөг энэ нэхэмжилж байгаа мөнгөн дүнд хамаарахгүй” гэсэн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв.

Одоо нэхэмжилж байгаа 4.000.000 төгрөгийн нэхэмжлэлээс хавтаст хэргийн 171 дүгээр хуудсанд авагдсан 168.000 төгрөг гэсэн баримт юу авсан нь тодорхойгүй тул үнэлэх боломжгүй, харин дараах нотлох баримтаар нотлогдсон 1.700.765 төгрөгийн хохирлыг гаргах боломжтой байна

Үүнд:

1.Өвчтөнд авсан эм, тариа:

2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр – 5.000 төгрөг

2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр – 5.300 төгрөг

2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр – 1.550 төгрөг

2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр – 3.850 төгрөг

2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр – 27.240 төгрөг

2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр – 1.580 төгрөг

2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр – 410 төгрөг

2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр – 7.080 төгрөг

2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр – 1.500 төгрөг

2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр – 1.300 төгрөг

2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр – 7.250 төгрөг

2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр – 850 төгрөг

2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр – 8.950 төгрөг

2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр – 2.730 төгрөг

2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр – 950 төгрөг

2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр – 14.650 төгрөг

2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр – 470 төгрөг

2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр – 53.250 төгрөг

2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр – 6.920 төгрөг

2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр – 12.200 төгрөг

2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр – 3.450 төгрөг

2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр – 13.160 төгрөг

2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр – 2.500 төгрөг

2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр – 5.630 төгрөг

2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр – 2.350 төгрөг

2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр – 600 төгрөг

2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр – 38.000 төгрөг

2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр – 9.950 төгрөг

2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр – 3.840 төгрөг

2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр – 150.000 төгрөг

2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр – 66.860 төгрөг

2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр – 280 төгрөг

2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр – 2.730 төгрөг

2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр – 850 төгрөг

2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр – 5.195 төгрөг

2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр – 7.450 төгрөг

2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр – 3.300 төгрөг

2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр – 2.280 төгрөг

2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр – 5.000 төгрөг

2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр – 1.400 төгрөг

2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр – 170 төгрөг

2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр – 103.500 төгрөг, нийт 587.225 төгрөг

2.Зарцуулсан бензин:

2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр – 15.000 төгрөг

2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр – 10.000 төгрөг

2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр – 10.000 төгрөг

2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр – 40.000 төгрөг

2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр – 10.000 төгрөг

2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр – 10.000 төгрөг

2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр – 20.000 төгрөг

2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр – 20.000 төгрөг, нийт 135.000 төгрөг,

3. Улаанбаатар хотоос Архангай аймагт зорчсон тээврийн зардал:

2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр – 20.600 төгрөг, нийт 20.600 төгрөг,

4. Эмчилгээний зардал:

2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төлсөн эрүүл мэндийн даатгалын зөрүү – 949.440 төгрөг, нийт 949.440 төгрөг

5.Архангай аймгийн шинжилгээний албаны шинжээчийн хөлсөнд 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн – 8.500 төгрөг, нийт 8.500 төгрөг,

бүгд 1.700.765 төгрөгийг шүүгдэгч Ж.Дос гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эд олгуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эын нэхэмжлэлийн шаардлагаас 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр юу авсан нь тодорхойгүй 168.000 төгрөг, нотлох баримтгүй 2.131.235 төгрөг, бүгд 2.299.235 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, бусад учирсан хохирлоо нотлох баримтын бүрдүүлбэрийг хангаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

            Шүүгдэгч Ж.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ж.Дын жолооны үнэмлэх болон бусад бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5, 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Жгийн Дыг согтуурсан үедээ жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 1 сарын хугацаагаар хасах ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дос 1.700.765 /нэг сая долоон зуун мянга долоон зуун жаран тав/ төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Архангай аймгийн Хотонд сумын Хөөвөр багийн Ухаа сайрт гэх газар оршин суух Б овогт Даваасүрэнгийн Э /РД:АН77091700/-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эын нэхэмжлэлээс 2.299.235 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Шүүгдэгч Ж.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ж.Дын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э бусад учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Р.АЛТАНЦЭЦЭГ