| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2022/0095/э |
| Дугаар | 2022/ШЦТ/96 |
| Огноо | 2022-08-19 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/96
2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Дугаар 2022/ШЦТ/96 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Л.Солонго,
Шүүгдэгч Ө.М,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ү.Б, И.Д /нар онлайн/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Цацралтуяа /онлайн/
Иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Нарангарав /онлайн/
Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Өийн Мад холбогдох эрүүгийн 2228001170099 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
/Яллах дүгнэлтэд бичигдснээр/
Шүүгдэгч Ө.М тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгаас Улаанбаатар хот явах чиглэлийн хатуу хучилттай засмал замын 65 дахь километрт 98-82 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7.а тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 13.2.а өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал, 13.2.д гүйцэгдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул саад учруулахгүйгээр буцаж эгнээндээ орох боломжгүй тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, Ү.Бийн жолоодож явсан 57-16 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Х.Бийн жолоодож явсан 79-50 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргаж, иргэн И.Д, Ү.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ө.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2022 оны 04 сарын 06-ны өдөр Цогт-Овоо чиглэлд явж байсан. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцоод гүйцэж түрүүлэх боломжгүй газар гүйцэж түрүүлээд ийм осол болсон. М Б нарт 10.800.000 хохирол гарсан. Үүнээс төлөөгүй байгаа. Өөр хохирлуудыг барагдуулаад төлөөд байгаа. Оыг төлсөн...хугацаа давчуу байсан учраас төлж амжаагүй. Компаниас зээл өгөхгүй байгаа учраас эгчийнхээ хашаа газрыг “Транс капитал” банк бус санхүүгийн байгууллагад тавьсан. Өнөөдөр зээл орж ирэх ёстой байсан боловч арай амжаагүй байна гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ү.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 4 сарын 6-ны орой байсан. 21 цагийн үед болсон. Миний ард талд ойр хавьд гэрэл гараагүй. Ур нэлээн зайтай нэг тэрэг явсан. Замаа чөлөөлж зогсоод бид 4 цай уусан. Цай уугаад хөдлөөд нэг их удаагүй. 200 метр яваад л өөдөөс цувсан гэрэл явсан. Гэнэт л өөдөөс машин ороод ирсэн. Дарах боломжгүй байсан. Юу болсныг мэдээгүй. Мг цагдаа нар жолооч нар лоомоор хаалга зэргийг хөшиж гаргасан. Миний өвчүү хугарсан. Толгой хагарсан байсан. 2 шүд энд ирээд унасан. 10 гаруй хоног шоконд байсан. Энд ирж байцаагч мэдүүлэг авахад хэлсэн. Их гэдийж болоохгүй байгаа. Одоо бол гайгүй байгаа. Эрүүл мэнд эд хөрөнгөөрөө хохирсон 209.392 төгрөг эмчилгээний зардал, дахиад эмчилгээ хийлгэж сувилалд явахаар байгаа. Энэ хүүхдийг хараад хотод хүүхдүүдээ бараадаад байж байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч И.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 04 сарын 06-ны өдөр орой бүрий харанхуй болж байсан. Дэмчигийн хийд орох гээд явсан. Зогсож цай кофе уугаад хөдөлсөн. Гэрэл манас гэсэн тэгээд л түр тар гээд явсан. Би Мн ард сууж явсан. Юу болсныг мэдээгүй. 1.500.000 төгрөгөөр хагалгаанд орсон. Эмнэлэг зэргээр дагуулаад явах юм болов уу гэсэн тэгээгүй. Би Өмнөговийн эмнэлгийн машинаар Мтой хүргүүлж ирсэн. 300.000 төгрөг гэсэн. Б бид 2 1.000.000 төгрөгийг 500.000, 500.000 төгрөгөөр хувааж уусан. Энэ хүүхэд зугтаагаад утсаа авахгүй байгаа. Эрүүл мэндээрээ хохирсон хэцүү байна. Хамрын хагалгаандаа орж чадахгүй байна. Наад хүүхэд чинь их зоригтой хүүхэд. Хүн үхсэн бол яах байсан юм. Цагдаад нар гайхаж байсан. Яаж амьд гарснаа мэдэхгүй байна. Наад хүүхэд чинь зоригтой хүүхэд. Ямаагаа самнаад өгнө гэсэн аав ээж туслаад өгнө гэсэн. Одоо болтол байхгүй. Нүдэндээ хагалгаанд орсон. 1.000.000 төгрөг өгсөн гээд ичихгүй хэлээд сууж байна. Б хэлэх байх. Эмнэлэг дээр ирсэн хойноо 500.000 төгрөгийг шилжүүлж авсан. Би эмнэлгээр явмаар байна. Дахиад нэхэмжилмээр байна. Миний нүүрний хэлбэр алдагдсан. Ажлаа хийж чадахгүй байна гээд худлаа яриад байна. 2.118.475 төгрөгөө авмаар байна. Бензин тосны мөнгө 50.000 төгрөг л хийсэн. Эмнэлгээр явж эмчлүүлмэр байна. Шүүх хуралдаанд биеэр ормоор байсан боловч зардлын мөнгөгүй байлаа. Арай гайгүй болоод л сууж байгаа нь энэ. Гуйж байж 500.000 төгрөг хийлгэсэн. Энэ хүүхэд ерөөсөө хөдөлдөггүй. 1.000.000 төгрөгийг эмнэлэгт хэрэглэсэн. Нэхэмжилсэн дүнгээрээ мөнгөө авмаар байна. Наад хүн чинв дагуулж явж эмчлүүлээгүй. Хүүхдээ дайчлаад л энэ ингээд хотод явж байна. Би хэлсэн ингээд араас яваад ир ээ гэж хэлсэн. 1.000.000 төгрөгийг хасуулмааргүй байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч И.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Тухайн өдрийн өглөө 05-06 цагийн орчимд Улаанбаатар хотоос гараад Өмнөговь аймагт байрлах Дэмчигийн хийд үзэх гээд нөхөр, Ү.Б, М, Б, бид 4 Мгийн машинтай гарсан.Замдаа явж байгаад зогсож кофе, цай уугаад амарч байгаад нар жаргаад, цагаан гэгээ тасарч байх үед хөдлөөд явж байтал гэнэт хүмүүс бахираад, гэрэл гялбаад ороод ирсэн.Тэгээд ухаан алдаад сэрэхэд намайг машины ард гадаа суулгасан байсан бөгөөд миний толгой, нүүр хэсгээс их хэмжээний цус гарч байсан.Тэгээд удалгүй эмнэлгийн машин ирж бид нарыг Өмнөговь аймгийн эмнэлэгт хүргэсэн.Би тухайн үед болсон асуудлыг бүрэн гүйцэт сайн санахгүй байна гэжээ. /хавтаст хэргийн 32-34 дэх тал/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ү.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би урьд өмнө нь өгсөн гэргийн мэдүүлэгтээ болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлсэн надад нэмж ярих зүйл байхгүй...Манай эхнэр цус их алдсан толгой нь хагарсан байсан.Урд сууж явсан М гэх хүн босож чадахгүй орилоод байсан. Мн эхнэр Б хамар амнаас нь цус гарсан, нүүр хэсэг нь хөхөрсөн байдалтай байсан.Миний ухаан санаа орж гараад суудлын бүсээ ч тайлж чадахгүй байсан, цээжнээс цус гараад амтагдаж байсан...Өвчүүний яс хөндлөн хугарсан, үүдэн дээд талын шүд хугарсан, тархи доргисон гэмтэл үүссэн байсан.Ослын дараагаас эхлээд миний бие өглөө оройдоо салганаад гуйваад унах гээд байдаг болсон...Одоо манай эхнэрийн эмчилгээ дуусаагүй байгаа, надад хийгдэх эмчилгээ дуусаагүй байгаа учраас тодорхойлох боломжгүй байна.Эмчилгээ дуусахаар бүгдийг нь оруулах бодолтой байна гэжээ. /хавтаст хэргийн 39-41 дэх тал/
Иргэний нэхэмжлэгч Ц.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Тархи доргилт гэмтэл учирсан. Эмнэлгээс тархины нарын шинжилгээний зураг авхуулаарай гэсэн гэжээ. /хавтаст хэргийн 45-46 дахь тал/
Иргэний нэхэмжлэгч Х.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Миний биед ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй. Мөн тээврийн хэрэгсэлд хамт явсан хүүхдүүдийн биед ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй. Ямар нэгэн бэртэл гэмтэл байхгүй учраас. Шинжээч эмчид үзүүлэхгүй. Миний унаж явсан машины хаалга болон крылоныг үнэлсэн үнэлгээний төлбөрийг нэхэмжилж байна гэжээ. /хавтаст хэргийн 49-50 дахь тал/
Иргэний нэхэмжлэгч Г.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Оройхон Дундговь аймаг дээр зогсож хоол идчихээд Мг өдөржин жолоо барьсан амар гээд Б жолоо бариад М хажуу талд нь Д, Мгийн ард, би жолоочийн арын суудалд суугаад хөдөлсөн. 21 цагийн орчим Цогтцэций орчим явж байсан. Эсрэг талын урсгалаар нүүрс ачсан “Хово” маркийн тээврийн хэрэгсэл зөрж өнгөрөх нь харагдаж байсан тухайн машины хажуугаар зөрж амжаагүй байхад л урдаас их тод гэрэл гэнэт орж ирээд бөөн дуу чимээ болж осол болсон. Осол болсны дараа би арай гэж машинаасаа гарсан. Машинаас гараад машинаа тойрч үзээд М дээр очиход Мгийн сууж явсан чиглэлээс машин ирж мөргөөд хаалганы хэлбэр дүрс авах юмгүй эвдэрч, гажсан байсан. Би Мг буулгах гээд дийлээгүй, хажуугаар өнгөрч байсан хүмүүс ирж байж гаргасан. Мөргөсөн машин нь хол очоод зогсчихсон харагдаж байсан.Ухаан балмагдчихсан байсан учраас юу болсныг санахгүй байна... Осол болох үед 21 цаг өнгөрчихсөн нар жаргаад харанхуй болсон байсан. Бас замын хажуугаар уул, ус, ургаа мод байхгүй үзэгдэх орчин чөлөөтэй харагдаж байсан. Бороо хургүй тэнгэр цэлмэг байсан учраас манай машины гэрэл холын гэрэл дээрээ байсан. Осол болсны дараа М машиндаа гацсан. Д эгч машины ард талд гараад суучихсан маш их цус алдаж байсан. Цус нь хаанаас гараад байгаа нь мэдэгдэхгүй, зогсохгүй байсан. Б ахын цээж өвдөөд цус амтагдаад байна гэхээс өөр зүйл хэлээгүй. Эмч нар ирээд Б ахыг дотуур цус алдаж байж магадгүй суу суу гээд байсан. Машинаа үнэлгээг Даланзадгадад гаргуулахад 10.825.000 төгрөгийн хохирол учирсан. Мөн би өөрийн нөхөртэйгөө сүүлийн хоёр сарын гарангын хугацаанд 1.800.000 төгрөгийн эмчилгээ хийлгэж холбогдох бичиг баримтаа цагдаад гаргаж өгсөн. Одоогоор нөгөө машины жолооч гэх залуу нь 250.000 төгрөг төлсөн. Утсаар ч ярьдаггүй, утсаач авдаггүй ямар нэгэн байдлаар бид нартай холбогдоогүй ярьдаггүйд гомдолтой байна. Миний хувьд машин маань 25.000.000-с 26.000.000 сая төгрөгийн үнэтэй түүнийгээ л шинээр авах хүсэлтэй байна гэжээ. /хавтаст хэргийн 54-56 дахь тал/
Иргэний нэхэмжлэгч Г.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Орой 21 цагийн орчим Цогтцэций орчим явж байхад эсрэг талын урсгалаар нүүрс ачсан “Хово” маркийн тээврийн хэрэгсэл зөрж өнгөрөх гээд явж байтал ардаас их тод гэрэл гэнэт орж ирээд осол болсон. Тухайн үедээ балмагдаад юу болсон эсэхийг санахгүй байна. Ямартай ухаан ороод харахад нэг машин ирээд миний сууж хэсгийг хуу хамаад явсан би суудалтайгаа гацчихсан хамаг бие маань өвчин зовиуртай тун хэцүү байсан. Удалгүй эмч нар ирээд Даланзадгад руу гэмтлийн эмнэлэгт аваачсан. Би 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өглөө Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу Дэмчигийн хийд орохоор Б, Д, Б нарын хамт өөрийн 57-16 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлсөн. Мандалговь сум дээр очоод хоол унд идчихээд хөдлөхөд Б жолоо бариад би жолоочийн хажуу талд урд талын суудал дээр, миний ард тал Д, Б нь жолоочийн арын суудал дээр сууж явсан. Осол болсоны дараа сэхээ авахад би лав урд талын зорчигчийн суудал дээр гацчихсан байсан. Ойр орчмоо харахад надтай явж; байсан Б, Б, Д нар нь машинаас буучихсан харагдсан. Тухайн үед би балмагдаад юу болсон талаар сайн санахгүй байна. Би машинаа үнэлгээнд үзүүлэхэд 10.825.000 төгрөгийн хохирол учирсан. Үүнтэй бол санал нийлж байна. Мөн би өөрийн эхнэртэйгээ сүүлийн хоёр сарын гарангийн хугацаанд 1.800.000 төгрөгийн эмчилгээ хийлгэж холбогдох бичиг баримтаа гаргаж өгсөн. Одоогоор сэжигтэн гэх залуу нь 250.000 төгрөг төлсөн. Утсаар ч ярьдаггүй, утсаач авдаггүй. Миний хувьд машин маань 25.000.000-с 26.000.000 сая төгрөгийн үнэтэй түүнийгээ л шинээр авах хүсэлтэй байна гэжээ. /хавтаст хэргийн 60-62 дахь тал/
Гэрч Ү.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би нөхрийн хамтаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд амьдардаг бөгөөд миний дотны найз Өлзийсайхан Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд амьдардаг бөгөөд би найзтайгаа уулзаад Ханбогд сумын дэмчогийн хийд орох зорилготой Сэлэнгэ аймгаас нөхөр М, хамаатны ах Б, түүний эхнэр Д нарын хамтаар Улаанбаатар хотод воганоор ирээд хотод байсан Приус-30 маркийн машинаа унаад Өмнөговь аймаг руу 06 цагт гарсан хотоос гарахад манай нөхөр М машинаа бариад гарсан бөгөөд Дундговь аймгийн төв дээр ирээд манай нөхөр машинаа ах Бид бариулсан юм. Бид нар Цогт-Овоо сум өнгөрөөд хэсэг явахад харанхуй болсон тэгээд явж байхад гэнэт өмнөөс цахилгаан цахиж байгаа мэт гэрэл манас гээд тас түс гээд явчихсан тэгээд юу болсон мэдэхгүй би ямар ч байсан машинаас гарах гэж зүтгэсээр байгаад өөрөө арай л гэж гарсан машинаас гарахад манайхан машинаас гараагүй байсан бөгөөд би тэнд сандраад хэсэг явсан тэгж байхад манай машинд байсан хүмүүс машинаас гарцгаасан юм. Нэлээд хугацааны дараагаар эмнэлгийн машин ирж бид нарыг эмнэлэг рүү авч явсан юм гэжээ. /хавтаст хэргийн 64-65 дахь тал/
Гэрч Г.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би нөхрийн хамтаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд амьдардаг бөгөөд миний дотны найз Өлзийсайхан Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд амьдардаг бөгөөд би найзтайгаа уулзаад Ханбогд сумын дэмчогийн хийд орох зорилготой Сэлэнгэ аймгаас нөхөр М, хамаатны ах Б, түүний эхнэр Д нарын хамтаар Улаанбаатар хотод воганоор ирээд хотод байсан Приус-30 маркийн машинаа унаад Өмнөговь аймаг руу 06 цагт гарсан хотоос гарахад манай нөхөр М машинаа бариад гарсан бөгөөд Дундговь аймгийн төв дээр ирээд манай нөхөр машинаа ах Бид бариулсан юм. Бид нар Цогт-Овоо сум өнгөрөөд хэсэг явахад харанхуй болсон тэгээд явж байхад гэнэт өмнөөс цахилгаан цахиж байгаа мэт гэрэл манас гээд тас түс гээд явчихсан тэгээд юу болсон мэдэхгүй би ямар ч байсан машинаас гарах гэж зүтгэсээр байгаад өөрөө арай л гэж гарсан машинаас гарахад манайхан машинаас гараагүй байсан бөгөөд би тэнд сандраад хэсэг явсан тэгж байхад манай машинд байсан хүмүүс машинаас гарцгаасан юм. Нэлээд хугацааны дараа эмнэлгийн машин ирж бид нарыг эмнэлэг рүү авч явсан юм гэжээ. /хавтаст хэргийн 67 дахь тал/
Гэрч Э.Хатанбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Тухайн өдөр приүс 20 маркийн тээврийн хэрэгслээр жолооч Мөөгий бас нэг танихгүй эмэгтэй болон хүүхдийн хамт Цогт-Овоо сум орохоор нар шингэж байх үед Даланзадгад сумаас гарсан би машины арын сандал дээр унтаж явж байгаад ханангийн антен дээр зогсоод бие засахад нь сэрсэн. Тэгээд би машинаас бие засчихаад цүнхэнд нэг юм байгаа гээд Хараа нэртэй 0,75 граммын архийг гаргаж ирж задлаад өөрөө нэг хийж татчихаад жолооч Мөөгийг амсах уу гээд нэг хийж өгчихөөд архиа цүнхэндээ хийгээд машинд ороод суусан араас Мөөгий машиндаа суугаад хөдөлсөн. Би хөдлөөд унтсан тэгсэн түс тас гээд хүүхэд орилхоор нь сэрхэд зам тээврийн осол болсон байсан гэжээ. /хавтаст хэргийн 69 дэх тал/
Гэрч Ц.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Тухайн өдөр М, Хатанбаатар нарын хамт Даланзадгад сумаас Цогт-Овоо сум орохоор 19 цагийн үед явсан. Замдаа Ханангийн антен дээр бие засахаар зогсоход Хатанбаатар замын юм гээд нэг шил архи гаргаж ирээд Хатанбаатар М нар нэг нэг хийж уучхаад Цогт-Овоо сумын чиглэлд хөдөлсөн тэгээд антен өнгөрөөд холгүй явж байсан. Урд нэг машин явж байсан тэрийг гүйцэж түрүүлэх гээд зүүн гар тал руу дараад гарахад урдаас гэрэл гараад ирсэн тэгээд түс тас гээд мөргөлдсөн. Осол болох үед хүүхдээ хөхүүлээд явж байсан болохоор урд замаа сайн анзаарч хараагүй. Ослын дараа хаалгаа нээх гэтэл хаалга нээгдэхгүй байсан би хүүхдээ цонхоор гадаа байсан хүнд өгөөд өөрөө жолооч талын хаалгаар буусан. Хүүхдийн толгойноос цус гараад байсан болохоор замын унаанд суугаад Цогт-Овоо сумын эмнэлэгт очсон гэжээ. /хавтаст хэргийн 71 дэх тал/
Гэрч Б.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би Мад 9 сая төгрөгөөр зарсан байсан. 3 сая төгрөгийг нь авсан юм. тухайн зам тээврийн осол болох үед би Маас машины үлдэгдэл гэж 6 сая төгрөг авах байсан юм. Би үлдэгдэл мөнгөө аваад машины нэрийг шилжүүлж өгөхөөр тохиролцсон байсан. Тэгээд М уг машиныг унаж явж байгаад зам тээврийн осолд ороод дараа нь машиныг сэлбэгэнд зараад миний үлдэгдэл 6 сая төгрөгийг өгсөн одоо надад Маас тухайн машинтай холбоотой ямар нэгэн мөнгө төгрөгийн өр авлага байхгүй. Тухайн тээврийн хэрэгсэл одоо миний нэр дээр байгаа. Хэрэг шийдэгдсэн дараагаар автотээврийн газраас хасалт хийлгэх болно гэжээ. /хавтаст хэргийн 82-83 дахь тал/
Өмнөговь аймгийн Арвижих говь авто сургуулийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: 98-82 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ө.М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 13.2.а өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал, 13.2.д гүйцэгдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул саад учруулахгүйгээр буцаж эгнээдээ орох боломжгүй тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна. Эдгээр дүрэм зөрчсөн үйлдлүүд нь осол гарахад шууд нөлөө үзүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариулт-б. 79-50 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Х.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн байна. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зөрчил гаргасан нь осол гарахад нь нөлөөлөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариулт-в. 57-16 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ү.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй гэж үзэхээр байна.
Хариулт-г. 79-50 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Х.Бийн өгсөн гэрчийн мэдүүлэг болон осол болсон гэх газрын ослын бүдүүвч зургийн тэмдэглэлээс харахад Х.Б нь зөрчих хэсгийг бүрэн чөлөөлж зогсоогүй хөдөлгөөнөө үргэлжлүүлж байсан нь харагдаж байна.
Хариулт-д. 98-82 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ө.Мын гүйцэж түрүүлэх үйлдэл нь 13.2.а өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал, 13.2.д гүйцэгдсэн тээврийн хөдөлгөөнд аюул саад учруулахгүйгээр буцаж эгнээдээ орох боломжгүй тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн нь замын хөдөлгөөний дүрэмд нийцэхгүй гэж үзэхээр байна.
Хариулт-ж. 98-82 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ө.Мын гүйцэж түрүүлэх үйлдэл нь 13.2.а өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал, 13.2.д гүйцэгдсэн тээврийн хөдөлгөөнд аюул саад учруулахгүйгээр буцаж эгнээдээ орох боломжгүй тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн нь осол гарахад шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна гэжээ. /хавтаст хэргийн 86-88 дахь тал/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 197 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ү.Бийн биед тархи доргилт, өвчүү ясанд хугарал, зүүн сарвуу, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэд нь зам тээврийн ослын нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Ү.Бийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Ү.Бийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ. /хавтаст хэргийн 93-94 дэх тал/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 194 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: И.Дын биед дух, дээд, доод уруулын дотор салстад шарх баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хамар хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэд нь зам тээврийн ослын нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. И.Дын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. И.Дын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ. /хавтаст хэргийн 97-98 дахь тал/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 193 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Г.Мгийн биед тархи доргилт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэд нь зам тээврийн ослын нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Г.Мгийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Г.Мгийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хавтаст хэргийн 101-102 дахь тал/
Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 470 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланд: Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ нийт 10.825.000 төгрөг гэжээ. /хавтаст хэргийн 105-106 дахь тал/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 192 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Г.Бын биед тархи доргилт, дээд уруулд шарх, зүүн шуу, баруун бугалга, шуу, зүүн сарвуу, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэд нь зам тээврийн ослын нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Г.Бын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Г.Бын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хавтаст хэргийн 109-110 дахь тал/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 195 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Э.Хатанбаатарын биед баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэд нь зам тээврийн ослын нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Э.Хатанбаатарын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Э.Хатанбаатарын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. /хавтаст хэргийн 113-114 дэх тал/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 198 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ө.Мын биед эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэд нь зам тээврийн ослын нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Ө.Мын биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Ө.Мын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. /хавтаст хэргийн 117-118 дахь тал/
Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 472 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланд: Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ нийт 5.318.000 төгрөг гэжээ. /хавтаст хэргийн 120-121 дэх тал/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 191 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: А.Пүрэвдаваагийн биед зулайд шарх, дух, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэд нь зам тээврийн ослын нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. А.Пүрэвдаваагийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. А.Пүрэвдаваагийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хавтаст хэргийн 124-125 дахь тал/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 196 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ц.Оын биед баруун, зүүн өвдөгт цус хуралт, зулайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэд нь зам тээврийн ослын нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Ц.Оын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Ц.Оын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хавтаст хэргийн 128-129 дэх тал/
Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 959 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланд: Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ нийт 550.000 төгрөг гэжээ. /хавтаст хэргийн 131-132 дахь тал/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 9-11/,
Гэрэл зургийн үзүүлэлт /12-20 дахь тал/,
Эрх бүхий албан тушаалтын тэмдэглэл /хавтаст хэргийн 21 дэх тал/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 22-27 дахь тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 153 дахь тал/
Жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 154 дэх тал/
Төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 155 дахь тал/
Хаан банк ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт /хавтаст хэргийн 158-161 дэх тал/
Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 162-169 дэх тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 170 дахь тал/
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд: Зөрчилд холбогдогч Ө.Мын драгерь багаж ашиглан согтуурлыг шалгахад 0.64 хувьтай байсан гэжээ. /хавтаст хэргийн 178 дахь тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 179 дэх тал/
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд: Зөрчилд холбогдогч Ү.Бийг драгерь багаж ашиглан согтуурлыг шалгахад 0.00 хувьтай байсан гэжээ. /хавтаст хэргийн 180 дахь тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 181 дэх тал/
Гэрэл зургийн үзүүлэлт, хохирлын баримтууд, яаралтай тусламжийн хуудас, дүрс оношилгооны шинжилгээний хариу, гэрэл зургууд, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, компьютер томографийн шинжилгээний хариу /хавтаст хэргийн 186-234 дэх тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ө.Мад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Ө.Мын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.
Шүүгдэгч Ө.Мын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн болох нь дараах байдлаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ө.М тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгаас Улаанбаатар хот явах чиглэлийн хатуу хучилттай засмал замын 65 дахь километрт 98-82 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7.а тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 13.2.а өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал, 13.2.д гүйцэгдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул саад учруулахгүйгээр буцаж эгнээндээ орох боломжгүй тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, Ү.Бийн жолоодож явсан 57-16 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Х.Бийн жолоодож явсан 79-50 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргаж, иргэн И.Д, Ү.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Г.М, Г.Б, Ц.О, А.Пүрэвдаваа нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч, иргэний нэхэмжлэгч И.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-34 дэх тал/, Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ү.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-41 дэх тал/, Иргэний нэхэмжлэгч Ц.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/, Иргэний нэхэмжлэгч Х.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дахь тал/, Иргэний нэхэмжлэгч Г.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 54-56 дахь тал/, Иргэний нэхэмжлэгч Г.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 60-62 дахь тал/, Гэрч Ү.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 64-65 дахь тал/, Гэрч Г.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 67 дахь тал/, Гэрч Э.Хатанбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 69 дэх тал/, Гэрч Ц.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 71 дэх тал/, гэрч Б.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 82-83 дахь тал/ Өмнөговь аймгийн Арвижих говь авто сургуулийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: 98-82 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ө.М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 13.2.а өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал, 13.2.д гүйцэгдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул саад учруулахгүйгээр буцаж эгнээдээ орох боломжгүй тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна. Эдгээр дүрэм зөрчсөн үйлдлүүд нь осол гарахад шууд нөлөө үзүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 79-50 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Х.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн байна. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зөрчил гаргасан нь осол гарахад нь нөлөөлөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна. 57-16 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ү.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй гэж үзэхээр байна. 79-50 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Х.Бийн өгсөн гэрчийн мэдүүлэг болон осол болсон гэх газрын ослын бүдүүвч зургийн тэмдэглэлээс харахад Х.Б нь зөрчих хэсгийг бүрэн чөлөөлж зогсоогүй хөдөлгөөнөө үргэлжлүүлж байсан нь харагдаж байна. 98-82 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ө.Мын гүйцэж түрүүлэх үйлдэл нь 13.2.а өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал, 13.2.д гүйцэгдсэн тээврийн хөдөлгөөнд аюул саад учруулахгүйгээр буцаж эгнээдээ орох боломжгүй тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн нь замын хөдөлгөөний дүрэмд нийцэхгүй гэж үзэхээр байна. 98-82 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ө.Мын гүйцэж түрүүлэх үйлдэл нь 13.2.а өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал, 13.2.д гүйцэгдсэн тээврийн хөдөлгөөнд аюул саад учруулахгүйгээр буцаж эгнээдээ орох боломжгүй тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн нь осол гарахад шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна гэжээ. /хавтаст хэргийн 86-88 дахь тал/,
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 197 дугаартай шинжээчийн дүгнэлтэд Ү.Бийн биед тархи доргилт, өвчүү ясанд хугарал, зүүн сарвуу, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэд нь зам тээврийн ослын нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Ү.Бийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Ү.Бийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ. /хавтаст хэргийн 93-94 дэх тал/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 194 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: И.Дын биед дух, дээд, доод уруулын дотор салстад шарх баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хамар хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэд нь зам тээврийн ослын нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. И.Дын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. И.Дын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ. /хавтаст хэргийн 97-98 дахь тал/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 193 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Г.Мгийн биед тархи доргилт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэд нь зам тээврийн ослын нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Г.Мгийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Г.Мгийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хавтаст хэргийн 101-102 дахь тал/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 192 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Г.Бын биед тархи доргилт, дээд уруулд шарх, зүүн шуу, баруун бугалга, шуу, зүүн сарвуу, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэд нь зам тээврийн ослын нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Г.Бын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Г.Бын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хавтаст хэргийн 109-110 дахь тал/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 191 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: А.Пүрэвдаваагийн биед зулайд шарх, дух, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэд нь зам тээврийн ослын нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. А.Пүрэвдаваагийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. А.Пүрэвдаваагийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хавтаст хэргийн 124-125 дахь тал/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 196 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ц.Оын биед баруун, зүүн өвдөгт цус хуралт, зулайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэд нь зам тээврийн ослын нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Ц.Оын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Ц.Оын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хавтаст хэргийн 128-129 дэх тал/ гэх дүгнэлтүүдээр тус тус хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Ө.М 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 154 дэх тал/, шүүгдэгчийн мэдүүлэг, тайлбараар тогтоогдож байх тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэж үзэхээр байна.
Мөн шүүгдэгч Ө.М тээврийн хэрэгсэл жолоодох үедээ 0.64 хувийн согтолттой, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “Зөрчилд холбогдогч Ө.Мын драгерь багаж ашиглан согтуурлыг шалгахад 0.64 хувьтай байсан гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 178 дахь тал/, Гэрч Э.Хатанбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 69 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Ө.Мын согтуурлын зэрэг 0.64 хувьтай гарсан нь жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль (%o), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэснээр шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
Иймд шүүгдэгч Ө.М согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн “ 12.3 дахь хэсэгт заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” мөн дүрмийн 3.7а-д заасан “...Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй болон согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэх заалтыг зөрчсөн нь Өмнөговь аймгийн Арвижих говь авто сургуулийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд /хавтаст хэргийн 86-88 дахь тал/ гэх дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 9-11/, гэрэл зургийн үзүүлэлт /12-20 дахь тал/, эрх бүхий албан тушаалтын тэмдэглэл /хавтаст хэргийн 21 дэх тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 22-27 дахь тал/-ээр тус тус тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Хохирол төлбөр, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж заасан.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Ү.Б, И.Д нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 197 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Ү.Бийн биед тархи доргилт, өвчүү ясанд хугарал, зүүн сарвуу, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэд нь зам тээврийн ослын нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Ү.Бийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Ү.Бийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ. /хавтаст хэргийн 93-94 дэх тал/, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 194 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “И.Дын биед дух, дээд, доод уруулын дотор салстад шарх баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хамар хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэд нь зам тээврийн ослын нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. И.Дын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. И.Дын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ. /хавтаст хэргийн 97-98 дахь тал/
Иргэний нэхэмжлэгч Г.М, Г.Б, Ц.О, А.Пүрэвдаваа нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 193 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “ Г.Мгийн биед тархи доргилт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэд нь зам тээврийн ослын нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Г.Мгийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Г.Мгийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хавтаст хэргийн 101-102 дахь тал/ ,
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 192 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: Г.Бын биед тархи доргилт, дээд уруулд шарх, зүүн шуу, баруун бугалга, шуу, зүүн сарвуу, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэд нь зам тээврийн ослын нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Г.Бын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Г.Бын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хавтаст хэргийн 109-110 дахь тал/ ,
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 191 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “ А.Пүрэвдаваагийн биед зулайд шарх, дух, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэд нь зам тээврийн ослын нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. А.Пүрэвдаваагийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. А.Пүрэвдаваагийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хавтаст хэргийн 124-125 дахь тал/,
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 196 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ц.Оын биед баруун, зүүн өвдөгт цус хуралт, зулайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэд нь зам тээврийн ослын нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Ц.Оын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Ц.Оын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хавтаст хэргийн 128-129 дэх тал/ гэх дүгнэлтүүдээр тогтоогдож байна.
Зам тээврийн ослын улмаас шүүгдэгч Ө.М болон иргэний нэхэмжлэгч Э.Хатанбаатар нарын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 195, 198 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 117-118 дахь тал/, /хавтаст хэргийн 113-114 дэх тал/ тогтоогдож байна.
Иймд тус гэмт хэргийн улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 4 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, хор уршиг учирсан байна.
Иргэний нэхэмжлэгч Г.Мгийн эзэмшлийн Toyota priuse 30 маркийн 57-16 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 470 дугаартай гаргасан “ автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланд: Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ нийт 10.825.000 төгрөг гэжээ. /хавтаст хэргийн 105-106 дахь тал/
Иргэний нэхэмжлэгч Х.Бийн эзэмшлийн Toyota priuse 20 маркийн 79-50 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 550.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 959 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланд” Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ нийт 550.000 төгрөг гэжээ. /хавтаст хэргийн 131-132 дахь тал/
Иймд 2 хүний эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан болох тогтоогдож байна.
Шүүх дээрх шинжээчийн дүгнэлтүүдийг хуульд заасан журмын дагуу томилогдон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн шинжээч нар дүгнэлт гаргасан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн болно.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ү.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Ө.Маас 210.000 төгрөгийн эмчилгээний зардлыг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Ө.М нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ү.Бид 210.000 төгрөгийг төлж барагдуулсан,
Иргэний нэхэмжлэгч Х.Б тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээ 550.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Ө.М нь 500.000 төгрөгийн хохирлыг төлсөн. Иргэний нэхэмжлэгч Х.Б 50.000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан,
Иргэний нэхэмжлэгч Ц.О 653.000 төгрөгийн хохирол төлбөр нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Ө.М иргэний нэхэмжлэгч Ц.Од 653.000 төгрөгийг төлсөн,
Иргэний нэхэмжлэгч Г.Б 485.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Ө.М нь иргэний нэхэмжлэгч Г.Бд 485.000 төгрөгийг төлсөн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, Хаан банк ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт /хавтаст хэргийн 158-161 дэх тал/, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 162-169 дэх тал/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Ө.Мыг хохирогч, иргэний нэхэмжлэгч Ү.Б, иргэний нэхэмжлэгч Х.Б, Ц.О, Г.Б нарт хохирол төлбөргүй гэж үзлээ.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч И.Дын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсны улмаас эмчилгээний зардалд 2.118.475 төгрөгийг нотлох баримтын хүрээнд /хавтаст хэргийн 185-234 дэх тал/ нэхэмжилсэн тул шүүгдэгч Ө.Маас 2.118.475 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч И.Дт олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ө.М нь И.Дт мөрдөн байцаалтын шатанд 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдсон.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ө.М нь хохирогч, иргэний нэхэмжлэгч И.Дт шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг хохирол төлбөрт тооцуулахгүй, осол болсны дараагаар замын зардалд өгсөн...” гэх тайлбар, мөн хохирогч И.Д “ би 1.000.000 төгрөгийг эмчилгээний зардлаасаа хасуулж тооцуулахгүй, тухайн үед бид нараас маш их хэмжээний замын зардал, төлбөр гарсан. Энэ шүүгдэгч одоо болтол нэгч хохирол төлөөгүй би цаашид эмчилгээ хийлгэх, мэс засал хийлгэх шаардлагатай байгаа...” гэх тайлбар, мэдүүлгийг тус тус гаргасан.
Иймд шүүх шүүгдэгч Ө.Мын хохирогч, иргэний нэхэмжлэгч И.Дт төлсөн 1.000.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, эмчилгээний зардал 2.118.475 төгрөгийг Ө.Маас гаргуулж И.Дт олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.
Иргэний нэхэмжлэгч Г.М тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ болох 16.000.000 төгрөг, эмчилгээний зардалд 1.385.000 төгрөг зэрэг нийт 17.385.000 төгрөгийг шүүгдэгч Ө.Маас нэхэмжилсэн.
Шүүх хэрэгт авагдсан “Ашид Билгүүн” ХХК-ийн 470 тоот үнэлгээний тайлангаар тогтоогдсон авто тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээ 10.825.000 төгрөгийг шүүгдэгч Ө.Маас гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.
Учир нь: Бусдын амь нас, бие махбодь, эрүүл мэнд, эд хөрөнгө болон эд хөрөнгийн бусад эрхийг санаатай болон болгоомжгүйгээр зөрчсөн хууль бус үйлдлээс учирсан гэм хорыг холбогдох этгээд хариуцан арилгах үүрэг хүлээнэ.
Шүүгдэгч Ө.М болгоомжгүй үйлдлийн улмаас зам тээврийн осол гаргаж иргэний нэхэмжлэгч Г.Мн эзэмшлийн И.Дын жолоодож явсан тээврийн хэрэгсэлд гэм хор учруулсан байх шүүгдэгчийн хариуцан арилгах үүрэг юм.
Тус тээврийн хэрэгслийг зах зээлийн үнэлгээгээ болох 16.000.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Г.М нэхэмжилсэн боловч шүүгдэгчийн үйлдлийн улмаас учруулсан хохирол, эвдрэл 10.825.000 төгрөгөөр тогтоогдсон тул үүнийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ө.М тус тээврийн хэрэгслийг өмнөх байдалд оруулахад 10.825.000 төгрөг зарцуулагдахаар үнэлгээ гарсан хэдийч уг төлбөрийг шийдвэрлэгдэхээс өмнө зах зээлийн үнэлгээ гэж 3.000.000 төгрөгөөр зарсан гэх хэрэгт авагдсан баримт болон иргэний нэхэмжлэгчийн тайлбар мэдүүлгээр тогтоогддог.
Иймд тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээ 10.825.000 төгрөгөөс тээврийн хэрэгслийг зарсан үнэ 3.000.000 төгрөгийг хасаж 7.825.000 төгрөгийг эд хөрөнгөд учирсан хохиролд, эрүүл мэндэд учирсан хохирол төлбөрт 1.385.000 төгрөгийг нийт 9.210.000 төгрөгийг шүүгдэгч Ө.Маас гаргуулан Г.Мд олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний нэхэмжлэгч Г.Мн тээврийн хэрэгслээ зах зээлийн үнэлгээргээр тооцон нэхэмжилсэн нэхэмжлэлээс 8.175.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч И.Д, Ү.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, мэс засал хийлгэх, эмчилгээний зайлшгүй шаардлагатай гэх эрүүл мэндийн байдлыг, мөн Г.Мн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хэдий ч ослын улмаас цаашид нурууны эмчилгээ хийлгэх нөхцөл байдал үүссэн гэх байдлыг тус тус харгалзан эдгээр хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ө.Мын жолоодож явсан 98-82 ӨМҮ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл нь Б.Энхбаяр гэх хүний эзэмшилд бүртгэлтэй хэдий ч тус тээврийн хэрэгслийг шүүгдэгч Ө.М худалдаж авсан болох нь гэрч Б.Энхбаярын “...98-82 улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг боловч би ажлын дүү Мад 9 сая төгрөгөөр зарсан. Тухайн тээврийн хэрэгсэлтэй холбоотой төлбөр тооцоо байхгүй. Надад гомдол санал ч байхгүй ...” гэх мэдүүлгээр тус тээврийн хэрэгслийн эзэмшигчийг шүүгдэгч Ө.М гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ө.Мыг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэсэн.
Шүүгдэгч Ө.Мын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Түүнчлэн шүүгдэгч Ө.М гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгчийн хохирол төлбөрийг төлж барагдуулах тухай хүсэлтийг үндэслэн хохирлоо төлөх үүрэг хүлээлгэн хуралдааныг 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл завсарлуулсан боловч тус хугацаанд хохирлоо төлж барагдуулаагүй байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хасгийн 1.8-д заасан гэм буруугаа хүлээж хохирлоо төлөх үүрэг хүлээсэн хүн шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Иймд шүүгдэгч Ө.Мыг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Ө.Мын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ө.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодон, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь тогтоогдсон байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин шүүхээс шүүгдэгчийг хохирол нөхөн төлүүлэхээр хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдалд хамаарч байна. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд бүрэн дунд боловсролтой, ажил хөдөлмөр эрхэлдэг, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй хэдий боловч өмнө нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан байхдаа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн хувьд шүүгдэгч нь хохирогч Дт 2,118,475 төгрөг, иргэний нэхэмжлэгч Мд 10.825.000 төгрөгийн хохирол төлбөртэй байна. Шүүгдэгч Ө.Мын үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил хорих ял оногдуулах саналтай байна. Оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч Ө.Мад баривчлагдсан болон цагдан хоригдсон хоног байхгүй, эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахуулах саналтай байна гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Цацралтуяа: Шүүх хуралдаанд хохирогч Б, Д нарын эрх ашгийг хамгаалан оролцож байгаа. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын хувьд улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна. Хохирол төлбөр төлөхөөр хугацаа авсан боловч өнөөдрийн байдлаар хохирол төлбөр төлөгдөөгүй байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй байх гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Нарангарав: Миний өнөөдрийн шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч Мгийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан оролцож байна. Улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна. Хохирол төлбөрийн хувьд иргэний нэхэмжлэгч Мд 10,825,000 төгрөгийг гаргуулахаар шүүхээс шийдвэрлэсэн. Мөн эрүүл мэндтэй холбоотой зардлаа төлүүлж чадаагүй байгаа. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна. Манай талаас шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хохирол төлбөрөө нөхөн төлөх боломж олгох үүднээс эвлэрлийн гэрээ байгуулж шүүх хуралдаанд оролцох санал гаргасан боловч шүүгдэгч өөрөө ямар нэгэн санаачилга гаргаагүй. Шүүхээс хохирол төлбөр төлүүлэхээр хангалттай хугацаа өгсөн боловч хохирол төлбөр төлөөгүй зэрэг байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна гэв.
Шүүгдэгч Ө.М “Намайг ял шийтгэлгүй гаргаж өгнө үү?” гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч Ө.Мын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, согтуурсан, эрхгүй үедээ гэмт хэрэг үйлдсэн байдал, гэмт хэргийн улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 4 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, 2 хүний эд хөрөнгөд хохирол учруулсан зэрэг хохирол, хор уршгийн хэмжээг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулахаар хуульчилсан.
Шүүгдэгч Ө.Мын оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолохоор тогтов.
Шүүгдэгч Ө.Мад хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч Ө.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ө.М нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Өийн Мыг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ө.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Мад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Мад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолсугай.
5. Шүүгдэгч Ө.М нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ү.Бид 210.000 /хоёр зуун арван мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Бд 485.000 /дөрвөн зуун наян таван мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Х.Бт 500.000 /таван зуун мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Од 653.000 /зургаан зуун тавин гурван мянга/ төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Маас 2.118.475 /хоёр сая нэг зуун арван найман мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч И.Д, 9.210.000 /есөн сая хоёр зуун арван мянга/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Г.М д тус тус олгосугай.
7. Шүүгдэгч Ө.М цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Г.М, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ү.Б, И.Д нар цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Ө.Мад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ