| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2017/03280/И |
| Дугаар | 183/ШШ2018/01476 |
| Огноо | 2018-06-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 183/ШШ2018/01476
| 2018 оны 06 сарын 11 өдөр | Дугаар 183/ШШ2018/01476 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-3, өөрийн байр, ГХХК /РД:2075377/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Кинг тауэр 117 дугаар байр, 152 тоотод оршин суух, 1969 онд төрсөн, 49 настай, эмэгтэй, А овогт Г-ын Ц /РД:УХ69090600/,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Кинг тауэр 117 дугаар байр, 152 тоотод оршин суух, 1977 онд төрсөн, 41 настай, эмэгтэй, Б овогт Д-ийн Д /РД:ЧН77010101/,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хурд хороолол 24 дүгээр байр, 35 тоотод оршин суух, 1981 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, Ч овогт Т-ийн М/РД:ЙН81082011/ нарт тус тус холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 335 619 753.17 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Г.Цтай Гнь 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ЗГ1105100608 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”-г байгуулан 131 300 000 төгрөгийг 180 сарын хугацаатай, жилийн 15.6 хувийн хүүтэйгээр, мөн 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ЗГ1105101337 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”-г байгуулан 116 685 000 төгрөгийг 180 сарын хугацаатай, жилийн 15.6 хувийн хүүтэйгээр тус тус зээлж авсан. 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр талуудын хооронд БГ1105100608 дугаартай “Ипотекийн гэрээ”-г байгуулан Г.Ц, Д.Д нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 204 дүгээр байр 106 тоот 63.75 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, мөн Т.Мөнх-Оргилын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж 203 дугаар байр 48 тоот 51.86 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь тодорхой үйл ажиллагааны орлогогүй болсон. Зээлийн эргэн төлөлтийн хуваариа удаа дараа зөрчин, банкны тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, талуудын хооронд байгуулсан ЗГ1105100608, ЗГ1105101337 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”-нүүдийн 4 дүгээр зүйлийн 4.4.1-д заасан нөхцөл бий болсон тул эдгээр зээлийн гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцлан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
Зээлдэгч Г.Цаас 2017 оны 11 дүгээр сарын 28 өдрийн байдлаар: ЗГ1105100608 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”-ний дагуу төлөх үндсэн зээлийн үлдэгдэл 128 834 290.57 төгрөг, үндсэн хүү 43 283 004.81 төгрөгийг буюу нийт 172 117 295.38 төгрөгийг, ЗГ1105101337 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”-ний дагуу төлөх үндсэн зээлийн үлдэгдэл 115 537 580.12 төгрөг, үндсэн хүү 47 964 877.67 төгрөгийг буюу нийт 163 502 457.79 төгрөгийг, нийт 335 619 753.17 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг Г.Ц, Д.Д нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13335/ Энх тайвны өргөн чөлөө гудамж 204 дүгээр байр 106 тоот 63,75 м.кв тайлбай бүхий 2 өрөө орон сууцнаас хангуулж, энэ талаар шүүхээс гарах шийдвэрт тусгаж өгнө үү. Тус Голомт банкны нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад байгаа хоёр барьцаа хөрөнгийн нэг нь Т.Мөнх-Оргилын нэр рүү бүртгэлийн ажилтны буруугаас шилжсэн, Т.Мбол хууль бус өмчлөгч хэдий ч өнөөдрийг хүртэл Г.Цтухайн зээлээр авсан хоёр орон сууцаа эзэмшиж ашиглаж байгаа. Иймд Т.Мөнх-Оргилын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 203 дугаар байрны 48 тоот 51,86 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцнаас хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Ц, Д.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цолмонсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Голомт банктай Г.Цнь 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 131 300 000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 116 685 000 төгрөгийг тус тус 180 сарын хугацаатай, жилийн 15.6 хувийн хүүтэй орон сууцны зээл авсан. Ингээд 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ипотекийн зээлийн гэрээг давхар байгуулсан байна. Гзээлдэгч Г.Цнарын хооронд байгуулсан энэхүү орон сууцны зээлийн гэрээ, ипотекийн гэрээнүүдийг байгуулсан дэс дараалал, зээл авахад шаардагддаг бичиг баримт, үе шатууд хуулийн дагуу явагдсан гэдэг нь эргэлзээтэй. Учир нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж 204 дүгээр байр 106 тоот, 203 байр, 48 тоот орон сууцнуудыг барьсан тухайн хотхоныг анх барихад гол хөрөнгө оруулагч компани нь Гөөрөө байсан. Тухайн үед хариуцагч Г.Цтай харилцан тохиролцон ямар нэгэн барьцаагүйгээр энэхүү орон сууцны гэрээг анх байгуулсан. Гөөрийн хөрөнгө оруулсан барилгыг богино хугацаанд борлуулах үүднээс энэхүү гэрээг байгуулсан байдаг ба 8 хувийн орон сууцны зээлд хамруулж өгөх учраас эхний ээлжинд 15,6 хувийн орон сууцны зээлийн гэрээгээр гэрээгээ байгуулж байя гэж тохиролцож гэрээлсэн. Гэвч Гнь тус 2 орон сууцыг 8 хувийн орон сууцны зээлд хамруулж өгөөгүй. Бид үүнийг өөрсдөө хөрөнгө оруулан бариулсан барилгаас бартераар авсан байрнуудаа хурдан гаргах гэж хууран мэхэлж дээрх орон сууцны зээлийн гэрээнүүдийг хийсэн гэж үзэж байгаа юм. Нэгэнт Г8 хувийн орон сууцны зээлд хамруулж өгөөгүй нөхцөл байдлаас шалтгаалан өндөр хүүтэй байгуулагдсан зээлийн эргэн төлөх боломжгүй болсон тул нэг орон сууц буюу 203 дугаар байрны 48 тоот орон сууцыг Т.Мгэдэг хүнтэй харилцан тохиролцож худалдахаар болсон. Гэхдээ үүнд ямар нэгэн ашиг хараагүй бөгөөд өөрөө төлөх боломжгүй болсон тул тухайн нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн хүнд тус орон сууцны зээлийг шилжүүлэхийг хүссэн. Т.Мөнх-Оргилтой амаар харилцан тохиролцож урьдчилгаанд төлсөн төлбөрийг гаргуулаад үлдсэн зээлийн эргэн төлөлтийг хийгээд тус байрыг өгөхөөр тохиролцсон. Гэхдээ орон сууцны зээлийн гэрээ нэгэнт хийгдсэн тул нэр шилжихгүй гэж байсан боловч Ү2204066425 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гарсан байна. Гэтэл энэхүү орон сууцны зээлийн гэрээг анх Г.Цийн нэр дээр гарсан байтал хэрхэн Т.Мгэж хүн лүү шилжиж гэрчилгээ энэ хүний нэр дээр гарсан нь тодорхойгүй ба үүнийг тодруулах ямар нэгэн баримт байхгүй, мөн өмчлөх эрхийн гэрчилгээ Т.Мөнх-Оргилын нэр дээр гарсан боловч зээлийн гэрээ нь Г.Цийн нэр дээр байгаа болно. Үүнд Гнь тухайн орон сууцыг барьж ашиглалтанд оруулсан барилгын компани нь нэр нь ямар баримт бүрдүүлэн өгч уг гэрчилгээг Г.Цийн нэр дээрээс Т.Мөнх-Оргилын нэр дээр шилжүүлсэн нь ойлгомжгүй байгаа бөгөөд энэ талаар сүүлд мэдсэн, ямар нэгэн хууль бус үйл ажиллагаа явагдсан байх магадлалтай. Хариуцагч талаас тус байрнуудыг буцаан банкинд өгч барьцаанд өгсөн мөнгөө буцаан авах хүсэлтийг удаа дараа тавьж байсан боловч энэ талаар ямар нэгэн хариу өгөлгүй байж байгаад гэнэт шүүхэд хандсан байна. Одоо нэхэмжилж байгаа дүн маш өндөр байх ба барьцаа өгч, хэдэн жилийн хугацаанд эргэн төлөлт хийж байсан атлаа одоо 2 байраа банк авна гэж хариуцагч нарыг хохироох гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.
Хариуцагч Т.Мшүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие уг зээлийн гэрээтэй холбоотой орон сууц худалдан авахаар аман гэрээ байгуулж урьдчилгаа болгож иргэн Г.Цийн дансанд 25 000 000 төгрөг шилжүүлсэн бөгөөд урьдчилгаа нэмж өгөх боломжгүй болж уг байрнаас гарсан. Одоо төлсөн мөнгөө авсан тохиолдолд байрыг шилжүүлэн өгөх хүсэлтэй. Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүссэн байгаа. Уг хэрэгт мөнгө хүлээн авснаа зөвшөөрсөн гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ГХХК нь хариуцагч Г.Ц, Д.Д, Т.Мнарт холбогдуулан Цтай байгуулсан ЗГ1105100608, ЗГ1105101337 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”-нүүдийг хугацаанаас нь өмнө цуцлаж, Г.Цаас ЗГ1105100608 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”-ний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 128 834 290.57 төгрөг, үндсэн хүү 43 283 004.81 төгрөгийг буюу нийт 172 117 295.38 төгрөг, ЗГ1105101337 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”-ний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 115 537 580.12 төгрөг, үндсэн хүү 47 964 877.67 төгрөгийг буюу нийт 163 502 457.79 төгрөг, нийт 335 619 753.17 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг Г.Ц, Д.Д нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13335/ Энх тайвны өргөн чөлөө гудамж 204 дүгээр байр 106 тоот 63,75 м.кв тайлбай бүхий 2 өрөө орон сууц, Т.Мөнх-Оргилын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 203 дугаар байрны 48 тоот 51,86 м2 2 өрөө орон сууцнуудаас тус тус хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрчээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хэргийн баримтаас үзэхэд “Голомт банк” ХХК болон Г.Цнарын хооронд 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ЗГ1105100608 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр тус банк 131 300 000 төгрөгийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатайгаар, 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр мөн ЗГ1105101337 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулагдаж, 116 685 000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлдүүлэхээр талууд тус тус харилцан тохиролцсон байна.
Улмаар талуудын хооронд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Ипотекийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Г.Ц, Д.Д нарын өмчлөлийн Ү-2204066529 улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13335/ Энх тайвны өргөн чөлөө гудамж 204 дүгээр байр 106 тоот 63,75 м.кв тайлбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан байна.
Дээрх зээлийн гэрээнүүдийн хугацаа 2029 онд байсан боловч хариуцагч нь зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4.1-д т заасныг зөрчиж зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас мөн гэрээний 4.4-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь гэрээ цуцлахыг шаардах эрхтэй.
Хариуцагч Г.Цнэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...энэхүү орон сууцны зээлийн гэрээ, ипотекийн гэрээнүүдийг байгуулсан дэс дараалал, зээл авахад шаардагддаг бичиг баримт, үе шатууд хуулийн дагуу явагдсан гэдэг нь эргэлзээтэй. ...Гөөрсдөө хөрөнгө оруулан бариулсан барилгаас бартераар авсан байрнуудаа хурдан гаргах гэж хууран мэхэлж дээрх орон сууцны зээлийн гэрээнүүдийг хийсэн гэж үзэж байна. ...Г8 хувийн орон сууцны зээлд хамруулж өгөөгүйгээс өндөр хүүтэй байгуулагдсан зээлийг эргэн төлөх боломжгүй болсон тул 203 дугаар байрны 48 тоот орон сууцыг Т.Мгэдэг хүнд худалдахаар, урьдчилгаанд төлсөн төлбөрийг гаргуулаад үлдсэн зээлийн эргэн төлөлтийг хийгээд тус байрыг өгөхөөр тохиролцсон бөгөөд орон сууцны зээлийн гэрээ нэгэнт хийгдсэн тул нэр шилжихгүй гэж байсан. Гэтэл энэхүү орон сууцны зээлийн гэрээг анх Г.Цийн нэр дээр гарсан байтал хэрхэн Т.Мгэж хүн лүү шилжиж гэрчилгээ энэ хүний нэр дээр гарсан нь тодорхойгүй, Гнь тухайн орон сууцыг барьж ашиглалтанд оруулсан барилгын компани нь нэр нь ямар баримт бүрдүүлэн өгч уг гэрчилгээг Г.Цийн нэр дээрээс Т.Мөнх-Оргилын нэр дээр шилжүүлсэн нь ойлгомжгүй байгаа бөгөөд энэ талаар сүүлд мэдсэн, ямар нэгэн хууль бус үйл ажиллагаа явагдсан байх магадлалтай” гэж маргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч нь татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, татгалзлаа өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй. Түүнчлэн дээрх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна.
Иймд шүүх зохигчдын хооронд байгуулагдсан дээрх орон сууцны зээлийн гэрээнүүд хуульд заасан үндэслэл, журмын дагуу хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэсэн бөгөөд уг зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь нийт 247 985 000 төгрөгийг хүлээн авсан болон гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөх үүргээ зөрчсөн, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах зэрэг үйл баримтад талууд маргаагүй.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар “зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэснээр зээлдэгч нар нь хэтэрсэн хугацааны хүүг төлөх үүрэгтэй байх тул Г.Цаас ЗГ1105100608 дугаартай дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”-ний дагуу төлөх үндсэн зээлийн үлдэгдэл 128 834 290.57 төгрөг, үндсэн хүү 43 283 004.81 төгрөгийг буюу нийт 172 117 295.38 төгрөгийг, ЗГ1105101337 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”-ний дагуу төлөх үндсэн зээлийн үлдэгдэл 115 537 580.12 төгрөг, үндсэн хүү 47 964 877.67 төгрөгийг буюу нийт 163 502 457.79 төгрөгийг, нийт 335 619 753.17 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Голомт банкинд олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нартай байгуулсан барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан тул хариуцагч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Г.Ц, Д.Д нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13335/ Энх тайвны өргөн чөлөө гудамж 204 дүгээр байр 106 тоот 63,75 м.кв тайлбай бүхий 2 өрөө орон сууц, Т.Мөнх-Оргилын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 203 дугаар байрны 48 тоот 51,86 м2 2 өрөө орон сууцнуудыг тус тус албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүх 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн захирамжаар зохигчдын хүсэлтийг хангаж, нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд хүсэлтэд дурдсан баримтуудыг ирмэгц шүүх хуралдааныг товлож, хэргийн материалтай танилцахыг талуудад утсаар мэдэгдэж, энэ талаар тэмдэглэл үйлдсэн, мөн энэ өдрийн шүүх хуралдааны товыг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цолмонсүрэнгийн 99998031 дугаарын утсаар, хариуцагч Т.Мөнх-Оргилын 99002745 дугаарын утсаар тус тус мэдэгдсэн боловч хариуцагч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхээ эдэлж хэргимйн материалтай танилцаагүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр, хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,906,248.77 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1,906,248.77 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан Гболон Г.Цнарын хооронд 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан ЗГ1105100608 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ, 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан ЗГ1105101337 дугаартай Орон сууцны зээлийн гэрээг тус тус цуцалж, Г.Цаас үндсэн зээл 244,371,870.69 төгрөг, үндсэн хүү 91,247,882.48 төгрөг нийт 335,619,753.17 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгосугай.
2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Г.Цшүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцааны зүйл болох Г.Ц, Д.Д нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13335/ Энх тайвны өргөн чөлөө гудамж 204 дүгээр байр 106 тоот 63,75 м.кв тайлбай бүхий 2 өрөө орон сууц, Т.Мөнх-Оргилын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 203 дугаар байрны 48 тоот 51,86 м2 2 өрөө орон сууцнуудыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,906,248.77 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1,906,248.77 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ