| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2018/0217/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/218 |
| Огноо | 2018-12-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 2018/ШЦТ/218
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,
нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч
С.Цэрэндалай,
шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Даваажаргал,
хохирогч Э.Д,
шүүгдэгч Ж.О*******, М.Л******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ын О*******, ******* овогт *******ы Л******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807006200220 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Яллах дүгнэлтэд дурдсанаар: М.Л******* нь Ж.О*******тай бүлэглэж 2018 оны 11 дүгээр сарын 15-ны шөнө дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бааранд архи ууж согтуурсан үедээ
Ж.О******* нь М.Л*******тэй бүлэглэж 2018 оны 11 дүгээр сарын 15- ны шөнө дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бааранд архи ууж согтуурсан үедээ Э.Дий нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.О*******, М.Л******* нар нь 2018 оны 11 дүгээр сарын 14- нөөс 15-нд шилжих шөнө дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэн 03 цагийн орчим Э.Дтэй маргалдаж ариун цэврийн өрөөнд, баарны гадна түүний нүүрэн тус газарт нь гараараа цохих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл явдал болсон байна.
Энэхүү үйл явдал нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.О*******, М.Л******* нар мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Дий өгсөн: “Би 2018 оны 11 дүгээр сарын 15-ны орой “М” шөнийн клубд орсон. О*******тай 00 өрөөний үүдэнд муудалцаад баарны гадаа гарсан. Намайг байшингийн буланд шахаад нүүр ам руу цохьсон” гэх мэдүүлэг болон улсын яллагч, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн судалсан,
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ж.О*******ын гэрчээр өгсөн: “Би 2018 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд найз Штой хамт бааранд ороод 1 шил архи, пиво захиалж уугаад сууж байгаад бид 2 эрэгтэй 00 өрөөнд ороод эхлээд би бие засаад дараа нь Ш бие засчихаад хоорондоо юм ярьж байхад нэг залуу гарах бол байна уу гэхэд нь Ш түр хүлээчих гэхэд уг залуу уурлаад гарч юм аа ярь гэсэн тэгэхээр нь Ш энэ рүү орчих гээд заахад наадах чинь эмэгтэй 00 байгаа биздээ гээд маргалдаж Ш нүүр хавьд нь нэг удаа цохиж тэр залуутай зууралдаад авсан, тэгтэл Г ирээд гараач толийг нь хагаллаа гээд уг залууг татаж 00-оос гаргаж шатны хавьд аваачихад нь бид 2 дагаж гараад үүдний шатны хажууд Ш нөгөө залууай зууралдаж 2-3 удаа нүүр рүү нь цохисон. Дараа нь би уг залуугийн нүүрэн тус газар нь 2-3 удаа цохьсон” гэх мэдүүлэг,
/хх-ийн 19 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтад шүүгдэгч М.Л*******гийн гэрчээр өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд найз О*******ын хамт бааранд ороод 1 шил архи, пиво захиалж сууж байгаад бид 2 шөнийн 02 цаг өнгөрч байх үед эрэгтэй 00 өрөөнд ороод эхлээд О******* бие засаад дараа нь би бие засчихаад хоорондоо юм ярьж байхад нэг залуу гарах болж байна уу гэхэд нь түр хүлээчих гэхэд гарч юм аа ярь гээд уурласан. Тэгэхээр нь би энэ рүү орчих гэхэд наадах чинь эмэгтэй 00 байгаа биздээ гээд маргалдаж би эхлээд тэр залууг нүүр хавьд нь нэг удаа цохиж зууралдаад авсан тэгтэл Г ирээд гараач толийг нь хагаллаа гээд уг залууг татаж 00-оос гаргаж шатны хавьд аваачихад нь би нэг удаа өшиглөсөн. Г цааш нь хаалгаар гаргахад бид 2 дагаж гараад үүдний шатны хажууд би нөгөө залуутай зууралдаж 2- 3 удаа нүүр рүү нь цохисон. Дараа нь О******* 2-3 удаа цохьсон” гэх мэдүүлэг,
/хх-ийн 21 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Э.Сийн өгсөн: “Ц залгаад бичлэгийг нь үзлээ, Ш О гэх залуучууд дүүг чинь зодсон байнаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг,
/хх-ийн 12 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Г.Эийн өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд хүмүүс 00 өрөөнд дотор түс тас хийх чимээ гарч харахад манайд ажиллаж байсан Г гэдэг залуу гарч мууд, хамаг юм эвдлээ гээд нэг өндөр залууг нь татаж гаргаад араас нь муудалцаж байсан залуус нь дагасан байдалтай, баарны үүдэнд шатан дээр Г орхиж нэг залуутай баарнаас гарч цааш явсан. Тэгтэл тэр залуучууд хоорондоо зууралдаад үлдсэн.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 13 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/587 дугаар:
/хх-ийн 24 дүгээр хуудас/
Хохирогчийн өргөдөл /хх-97 дугаар хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэг өгсөн хохирогч болон улсын яллагч, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн судалсан шүүгдэгч Ж.О*******, М.Л******* нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг дүгнэхэд Ж.О******* М.Л******* нар нь 2018 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг М кпаб бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэн 03 цагийн орчим Э.Дтэй маргалдаж ариун цэврийн өрөөнд болон баарны гадна бүлэглэн түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул тэдгээрийг тус тус гэм буруутай гэж шүүх үзлээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх /бүлэглэн гэсэн/ нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэн Ж.О*******, М.Л******* нарын үйлдсэн гэмт хэргийг зөв зүйлчилсэн атлаа мөн хуулийн ерөнхий ангийн 3.2, 3.7 дугаар зүйлүүдийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг гүйцэтгэгч, бүлэглэн гүйцэтгэгч гэсэн заалтуудыг давхар барих шаардлагагүй байхад ерөнхий ангийн эдгээр заалтыг журамласан нь тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна.
Иймд Ж.О*******, М.Л******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.О*******, М.Л******* нарт хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Харин хохирогч Э.Д нь гэмт хэргийн улмаас учирсан гэх эмчилгээний зардлын нотлох баримтаа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд гаргаж өгөөгүй атлаа сэтгэл санааны хохирол гэж шүүгдэгч тус бүрээс 3.000.000 төгрөг авсан нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна.
Шүүгдэгч М.Л*******, Ж.О******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргахыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ын О*******, ******* овогт *******ы Л******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласныг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ