Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/74

 

 

 

 

 

 

 

 

 

                                  2021/ШЦТ/74

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

Улсын яллагч: Б.Буяндалай  

Шүүгдэгч: Л.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т овогт Лгийн Бт холбогдох 2112000000061 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Т суманд төрсөн, эрэгтэй, 27 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт А аймгийн Т сумын Х багийн С гэх газар оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Т овогт Лгийн Б /РД:../

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Л.Б нь А аймгийн Т сумын М багийн И гэх газарт 2021 оны 02 дугаар сарын 14-ний оройн 22 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу өөрийн эхнэр Б.Ог хоол хийж өгсөнгүй гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтлүүд буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтын шатанд 2112000000061 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Огийн мэдүүлсэн: ...Манайх Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн айл. Манайх одоо Мөрөн багийн Их жаргалан гэх газар оршин сууж байна. Манай нөхөр Л.Б бид 2 гэр бүл болоод 4 жил болж байна. Бид 2 хүүхэдтэй. Манай нөхөр жил болгон манай том хүүг чи миний хүүхэд биш, гэж зарим үед түлхэж унагааж байдаг. 2021 оны 02 дугаар сарын 14-ний орой 22 цагийн орчим манай нөхөр гэнэт намайг Хангал руугаа зайлаарай чи гээд орилж хөөж туусан. Би орой хоол хийж өгөөгүй байсан чинь пизда чинь хоол унд хийж өгөхгүй гээд байсан. Орон дээр буруу харж хэвтэж байснаа босож ирээд намайг толгойны 2 талаас гараараа хэд хэдэн удаа цохихоор нь би уйлаад гэрийн нөгөө талд нь гараад сууж байсан чинь орон дээр хэвтэж байснаа гэнэт босч ирээд дахин миний хамарт 2 удаа цохисон чинь миний хамраас цус гарсан. Тэгээд 2021 оны 02 дугаар сарын 15-ны өглөө Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлсэн чинь эмч үзээд миний хамрыг хугарсан байна гэсэн. Би орой буцаад суманд ирээд хадам аавынд орсон чинь манай нөхөр ууртай сууж байсан. Би юм яриагүй байж байсан чинь манай нөхөр надад хандан та нар намайг шар хадныхан гэдэг, би та нарыг араас чинь очиж ална гээд байсан. Би бага хүүгээ аваад гарсан чинь араас гараас татаад цохих гээд байсан. Тэр үед манай дүү Б.Ц манай нөхөрт хандан та манай эгчийг алийн болгон зодох гэсэн юм гэсэн чинь манай нөхөр ууж байсан аягатай цайгаа аваад шидсэн чинь тэр шидсэн цай нь манай дүү Б.Цын нүүрэн дээр оносон. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Хангал гэж манай дээд өвөлжөөнд байдаг манай найз байгаа юм. Ямар учраас намайг Хангал руу зайл гэж хөөж туугаад байгаа талаар би мэдэхгүй байна. Архи уугаагүй эрүүл байсан. Би орой хоол хийгээгүй болохоор уурласан байх. Дан эрүүл байх үедээ зоддог. Би цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Намайг 4 удаа толгой тархи руу цохиж, зоддог байсан. Тэр үед нь би гайгүй болчих байх гэж бодоод цагдаа дуудаагүй. Зүгээр байж байснаа уурлаад намайг зодоод байдаг. Би ямар шалтгаанаар зодоод байгааг мэдэхгүй байна. Би хийсэн буруу үйлдэл байхгүй. Бид 2 гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Намайг зодож үед манай гэрт манай нөхөр, манай 4 настай хүү, 3 настай хүү бид 4 байсан. Өөр хүн байхгүй байсан. Би том хүүгээрээ өөрийн ээжийг дуудуулсан. Тэгээд манай ах, дүү  нар ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Цын мэдүүлсэн: ...Би эмээгийнд орой тоглох гэж байхад Л.Бын том хүү нь эмээгийнд орж ирээд аав ээжийн хамраас цус гаргасан гэж байсан. Манай эмээ болох Н.М нь ороод 20 орчим минут болсон бөгөөд аав Батбаатар араас нь орсон. Удалгүй эмээ орж ирээд Тариат орох боллоо гээд миний машинаар Л.Б, эмээ, Б.О нарыг авч сумын төвд ирсэн. Л.Б нь Б.О эгчийг зодсон байсан. 2021 оны 02 дугаар сарын 15-ны өглөө Архангай аймгийн төв орж эмчид үзүүлсэн бөгөөд би жолоочоор нь явсан. Орой ирээд бид нар Л.Бын аав болох Лгийнд орсон. Эмээ бид хоёр Л болон түүний эхнэртэй нь Л.Б Б.Ог зодсон, ер нь зодоод байна гэж ярилцаж байсан. Би Л.Бт би эгчийгээ танд зодуулаад баймааргүй байна шүү гэсэн чинь чи манай амьдралд оролцлоо гээд ууж байсан аягатай халуун цайгаа над руу шидсэн чинь тэр нь миний хөл дээр хальт цохисон. Л.Б нь та нарыг бүгдийг нь ална гээд босоод ирэхээр нь би барьж аваад цээж хэсэгт нь гараараа 2 удаа цохисон бөгөөд дахин цохих гэсэн чинь Л.Бын ээж нь дундуур орж ирээд ар нуруу хэсэгтээ хальт цохиулсан. Тэгээд би гарч ирсэн. Өөр зүйл болоогүй. Хамар нь тахийсан, жайжийсан, цус гоожиж байсан. Л.Б нь хоол хийж өгсөнгүй гэж зодсон гэж Б.О нь ярьж байсан. Би тухайн үед нь ороогүй болохоор сайн мэдэхгүй байна. Тэр үед эрүүл байсан байх. Архи үнэртэхгүй байсан. Зоддог сураг байсан. 2020 оны зун зодсон гэж сонссон. Би хотод байдаг болохоор зодож, цохиж байхыг нь хараагүй. Л.Б нь Б.Од хандан хүрэн иштэй хутга зооно шүү гэж хэлж байхыг нь би сонсож байсан.  Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад гэмтсэн газар байхгүй. Энэ хүн танайхыг бүгдийг нь ална гээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Мын мэдүүлсэн: ...Манайд хүмүүс тоглох гээд би гэртээ байж байсан чинь Л.Бын том хүү 4 настай Ууганбаяр нь манайд орж ирээд аав ээжийн хамар руу цохиод цус гаргасан гэсэн. Намайг ороход Б.Огийн хамраас нь цус гараад гоожуулаад сууж байсан. Л.Б нь орон дээрээ сууж байсан. Би Л.Бт хандан чи яахаараа дандаа цохиж, зодож байдаг юм, би чамайг шүүх, цагдаад хэлнэ гэсэн чинь Л.Б нь надад хандан пизда минь чаддаг юм бол тэгээрэй гэсэн. Тэгээд би гараад ирсэн. Удалгүй Б.О манайд орж ирсэн. Тэгээд бид нар Б.Ц гэх ач хүүтэйгээ хамт сумын төв рүү орж ирсэн. 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр аймгийн төв орж үзүүлсэн. Орой Л.Бын аав болох Лгийнд ороод би ээжтэй нь юм яриад сууж байсан чинь манай ач хүү Б.Ц Л.Бт хандан би эгчийгээ танд зодуулаад баймааргүй байна шүү гэж хэлсэн чинь Л.Б нь ууж байсан аягатай цайгаа Б.Ц руу шидсэн бөгөөд шидсэн аягатай цай нь Б.Цын хөл орчимд нь цохих шиг болсон. Би сайн анзаарсангүй. Б.Ц нь Л.Быг цохих шиг болсон. Би сууж л байсан. Тэгээд бид нар гараад явж байхад Л.Б араас чинь очиж бүгдийг нь ална гэж байсан. Л.Б, Б.О нар 2 жоохон хүүхдийн хамт байсан. Хөр хүн байхгүй байсан байх. Тэр үед эрүүл байсан. Ямар учраас зодох болсон талаар би мэдэхгүй байна. Манайхаас хол байдаг байхад 4 удаа зодсон сураг байсан. Тэр үедээ Б.О нь надаас нуусан байсан. 2020 оны өвөл цагаан сараар би гэрт нь ороход Л.Б нь Б.Од хандан чамайг хүрэн иштэй хутгаар хутгална шүү гэж хэлж байсан. Ер нь байнга ална шүү гэж дарамталдаг. Энэ хүн танайхыг бүгдийг нь ална гээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Л.Бын мэдүүлсэн: ...Би эхнэр Б.Огийн хамтаар хадам талын 2 хөгшнийд орж золгосон чинь дээд талд байдаг нэг айлд орж золгоно гэхээр нь би орохгүй гэж маргалдсан. Тэгсэн чинь Б.О тэгвэл би танайханд очиж золгохгүй гээж орилж, чарлаад байхаар нь би босч очоод 2 удаа алгадсан. Тэгээд хамраас цус гарсан. Тэгтэл манай хадам ээж орж ирээд юм яриагүй гараад явсан. Удалгүй Б.О хадам ээжтэй хамт сумын төв рүү орохоор болсон байсан. Би хамт суманд ирээд Б.О нь аймгийн төв явсан. Би үлдсэн. Би өмнө нь эхнэрээ зодож, цохиж байсан. Өмнө нь 2 удаа зодож, цохисон асуудал байгаа. 2020 оны хавар 03 дугаар сарын үед хаваржаанд ганц гэр байхдаа намайг малд яваад ирсэн чинь нэг тооны бяруу байхгүй болохоор нь миний уур хүрээд Б.Ог баруун талын нүдэнд нь гараараа цохисон. Дараа нь 05 дугаар сард малд явж байгаад ирсэн чинь манай эхнэр Б.О нь нэг хонь уясан байсан чинь боогоод үхсэн байхаар нь би уур хүрээд баруун талын нүдэнд нь гараараа цохисон. 2019 оны 12 дугаар сард би согтуу байхад Б.О нь жоохон цай хийж өгсөн. Тэгэхээр нь би надад жоохон цай хийж өгсөн гээд уурлан аягатай цайг нь Б.Огийн урдаас нь шидсэн чинь уг шидсэн аягатай цай нь Б.Ог онож, цохиогүй бөгөөд Б.О гэрээс гараад ахыгаа дуудсан байсан. 2021 оны 02 дугаар сарын 14-ний орой бид 2 хэрүүл, маргаан хийж байгаад би Б.Огийн хамарт нь гараараа 2 удаа цохисон. Өөр зодож, цохисон зүйл байхгүй. Манайх Тариат сумын Хорго багийн харьяат айл байгаа юм. Эхнэр Б.Ог зодох үед отор хийж Мөрөн багийн Их Жаргалан гэх газар өвөлжиж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 67-69 дүгээр хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 87 тоот шинжээчийн дүгнэлт: 1. Б.Огийн биед хамар ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүснэ. 4. Учирсан гэмтэл тус бүр нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-4-1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 39 хуу/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 95 дугаар хуу/ зэрэг болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр А аймгийн Т сумын М багийн И гэх газарт 2021 оны 02 дугаар сарын 14-ний оройн 22 цагийн орчимд Б.О нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу нөхөр Л.Бтаа зодуулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Л.Б нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Л.Б нь А аймгийн Т сумын М багийн И гэх газарт 2021 оны 02 дугаар сарын 14-ний оройн 22 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу өөрийн эхнэр Б.Од гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Огийн мэдүүлсэн “ирээд намайг толгойны 2 талаас гараараа хэд хэдэн удаа цохихоор нь би уйлаад гэрийн нөгөө талд нь гараад сууж байсан чинь орон дээр хэвтэж байснаа гэнэт босч ирээд дахин миний хамарт 2 удаа цохисон бөгөөд миний хамраас цус гарсан. Тэгээд 2021 оны 02 дугаар сарын 15-ны өглөө Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлсэн чинь эмч үзээд миний хамрыг хугарсан байна гэсэн. Би орой буцаад суманд ирээд хадам аавынд орсон чинь манай нөхөр ууртай сууж байхаар нь би юм яриагүй байж байсан чинь манай нөхөр надад хандан та нар намайг шар хадныхан гэдэг, би та нарыг араас чинь очиж ална гээд байсан. Би бага хүүгээ аваад гарсан чинь араас гараас татаад цохих гээд байсан. Тэр үед манай дүү Б.Ц нь манай нөхөрт хандан та манай эгчийг алийн болгон зодох гэсэн юм гэсэн чинь манай нөхөр ууж байсан аягатай цайгаа аваад шидсэн чинь тэр шидсэн цай нь манай дүү Б.Цын нүүрэн дээр оносон. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Би орой хоол хийгээгүй болохоор уурласан байх. Дан эрүүл байх үедээ зоддог” гэх мэдүүлэг / хх-ийн 49-51/,

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Цын мэдүүлсэн “Манай эмээ болох Н.М нь ороод 20 орчим минут болсон. Аав Батбаатар араас нь орсон. Удалгүй эмээ орж ирээд Тариат орох боллоо гээд миний машинаар Л.Б, эмээ, Б.О нарыг авч сумын төвд ирсэн. Л.Б нь Б.О эгчийг зодсон байсан. Зоддог сураг байсан. 2020 оны зун зодсон гэж сонссон. Би хотод байдаг болохоор зодож, цохиж байхыг нь хараагүй. Л.Б нь Б.Од хандан хүрэн иштэй хутга зооно шүү гэж хэлж байхыг нь би сонсож байсан. Энэ хүн танайхыг бүгдийг нь ална гээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Мын мэдүүлсэн “Манайд хүмүүс тоглох гээд би гэртээ байж байсан чинь Л.Бын том хүү нь 4 настай Ууганбаяр нь манайд орж ирээд аав ээжийн хамар руу цохиод цус гаргасан гэж орж  ирсэн бөгөөд Б.О хамраас нь цус гараад гоожуулаад сууж байсан. Л.Б нь орон дээрээ сууж байсан. Манайхаас хол байдаг байхад 4 удаа зодсон сураг байсан. Тэр үедээ Б.О нь надаас нуусан байсан. 2020 оны өвөл цагаан сараар би гэрт нь ороход Л.Б нь Б.Од хандан чамайг хүрэн иштэй хутгаар хутгална шүү гэж хэлж байсан. Ер нь байнга ална шүү гэж дарамталдаг. Энэ хүн танайхыг бүгдийг нь ална гээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/

 

мөрдөн байцаалтын шатанд Л.Бын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Б.О нь тэгвэл би танайханд очиж золгохгүй гээж орилж, чарлаад байхаар нь би босч очоод 2 удаа алгадсан. Тэгээд хамраас нь цус гарсан. Тэгтэл манай хадам ээж орж ирсэн бөгөөд юм яриагүй гараад явсан. Би зодож, цохиж байсан. Өмнө 2 удаа зодож, цохисон асуудал байгаа. 2020 оны хавар 03 дугаар сарын үед хаваржаанд ганц гэр байхдаа намайг малд яваад ирсэн чинь нэг тооны бяруу байхгүй болохоор нь миний уур хүрээд Б.Ог баруун талын нүдэнд нь гараараа цохисон. Дараа нь 05 дугаар сард малд явж байгаад ирсэн чинь манай эхнэр Б.О нь нэг хонь уясан байсан чинь боогоод үхсэн байхаар нь миний уур хүрээд баруун талын нүдэнд нь гараараа цохисон. 2019 оны 12 дугаар сард би согтуу байхад Б.О нь жоохон цай хийж өгөхөөр нь чи надад жоохон цай хийж өгсөн гэж уурлан аягатай цайг нь Б.Огийн урдаас нь шидсэн бөгөөд уг шидсэн аягатай цай нь Б.Ог онож цохиогүй. Б.О нь гэрээс гараад ахыгаа дуудсан байсан. 2021 оны 02 дугаар сарын 14-ний орой бид 2 хэрүүл маргаан хийж байгаад би Б.Огийн хамарт нь гараараа 2 удаа цохисон. Өөр зодож, цохисон зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 67-69/,

 

хохирогч Б.Огийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 87 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39 дүгээр хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Т овогт Лгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Л.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Л.Бын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Л.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон байх ба Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 46 тоот тогтоолоор яллагдагч Л.Бт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг яллагдагч Л.Б зөвшөөрсөн байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бт торгох ял оногдуулж, түүнд оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Л.Бт торгох ял оногдуулсан байдлыг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Л.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Лгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Л.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Л.Бын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Р.АЛТАНЦЭЦЭГ