Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2018/01320

 

 

 

 

 

 

           

 

 

 

2018 оны 05 сарын 28 өдөр

      ДУаар 183/ШШ2018/01320

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Хан-Уул дүүргийн 3 дУаар хороо, 32 дУаар байр, 253 тоотод оршин суух, 1998 онд төрсөн, 20 настай, эрэгтэй, С овогт Сийн М /РД:ИЭ98040716/-ын хүсэлттэй,

 

Үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч С.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 1998 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан суманд С-ийн Уийн том хүү болон мэндэлсэн. Би өөрийн өвөө Д.Ст 2007 оны 12 дУаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан суманд байхдаа үрчлэгдсэн бөгөөд өвөө маань 2014 оны 8 дУаар сарын 01-ний өдөр өвчний улмаас нас барсан бөгөөд би өөрийн төрсөн эх С.Уаар овоглох хүсэлтэй тул үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү. Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирсэн албан бичигт үрчлэгч болон үрчлүүлэгчийн хооронд эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус амины харилцаа үүссэн учир үрчлэлтийг шүүхээр шийдүүлэх шаардлагатай гэж байсан. Би эмэг эх Б.Өыг асран халамжлахаас татгалзаж, эд хөрөнгө өвлөх, залгамжлах эрхээсээ мөн татгалзаж байна” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч С.М нь үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

           Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг эрх зүйн үйл явдлыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох үндэслэлд хамааруулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч С.М нь 1998 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр эцэг П.БямбаД , эх С.У нарын дундаас төрж, улмаар эх С.Уийн эцэг Д.Ст 2007 оны 12 дУаар сарын 19-ний өдөр үрчлэгдсэн, үрчилж авсан эцэг Д.С нь 2014 оны 7 дУаар сарын 31-ний өдөр нас барсан болох нь үрчилсний гэрчилгээний хуулбар, нас барсны гэрчилгээний хуулбар, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч С.М шүүхийн хэлэлцүүлэгт “...Би өөрийн өвөө Д.Ст 2007 оны 12 дУаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан суманд байхдаа үрчлэгдсэн бөгөөд өвөө маань 2014 оны 8 дУаар сарын 01-ний өдөр өвчний улмаас нас барсан бөгөөд би өөрийн төрсөн эх С.Уаар овоглох хүсэлтэй тул үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү” гэж тайлбарласан.

 

Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт “шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх хүчингүйд тооцож болно” гэж заасан байх бөгөөд түүний төрсөн эх С.У “...өөрийн хүү С.М нь надаар овоглох хүсэлтэй байгааг нь дэмжиж байна” гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн зэргээс үзвэл шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болохгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дУаар зүйлийн 145.6 дахь хэсэгт заасныг баримтлан 1998 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү Мыг Д.Ст үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. 

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дУаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дУаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дУаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дУаар зүйлийн 133.1.4-т тус тус заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дУаар зүйлийн 145.6-д заасныг баримтлан 1998 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн М /РД:ИЭ98040716/-ыг С  овогт Д ийн С /РД:ИР48081516/, Б П  овогт Б ийн Ө /РД:ИР51012503/ нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсУай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дУаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дУаар зүйлийн 57.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дУаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалах гомдол гаргах эрхтэйг тайлбарласуай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хУацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хУацааг тоолохыг дурдсУай.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.МӨНГӨНТУУЛ