Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/77

 

 

                           2021/ШЦТ/77

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

Улсын яллагч: Б.Буяндалай

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр

Шүүгдэгч: Э.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А овогт Эы Сад холбогдох 2112000390049 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ний өдөр А аймгийн Х суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Ургамлын био технологич мэргэжилтэй, малчин, ам бүл 2, ээжийн хамт А аймгийн Х сумын Хбагийн Д гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, А овогт Эы С /РД:../

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Э.С нь 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр А аймгийн Х сумын Х багийн нутаг дэвсгэрт байх Ц гэх газарт хохирогч Б.Жийг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхи, баруун нүдний алимны салстын цус хуралт, 48-р шүд унасан гэмтлүүд буюу хөнгөн хохирол, мөн доод эрүү ясны баруун талын хугарал гэмтэл буюу хүндэвтэр хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтын шатанд 2112000390049 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Жийн мэдүүлсэн: ...2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр А аймгийн Х сумын Х багийн Ц гэх газар өмнө нь сумын төвд машинтай мөргөлдсөн хүмүүстэйгээ учраа олох гээд ярилцаад байж байтал манай сумын С гэх ах машинтай ирээд бууж ирээд машины хойд болон урд хаалга руу өшиглөхөөр нь би машинаас буугаад иртэл шууд нүүр рүү цохингуут нь би Жамц ахаа Ж байна гэсэн чинь дахиад миний нүүр рүү нэг удаа цохиод би хойшоо болоод нүүрээ дараад сууж байтал дахиад үснээс зулгаагаад чи босоод ир, юундаа баашлаад байгаа юм гээд өшиглөсөн. Би нүд өвдөж байсан учраас яг хаана өшиглөж байгааг нь анзаараагүй. Тэгээд манай хамт явсан найз нар руу дайраад байсан. Тэгээд салцгаасан. Манай найз Г, Б, Жамц ахтай хамт байсан хүмүүс цуг байсан. Миний толгой өвдөж, нүд хөхөрч, хоол идэх гэхээр эрүү хөндүүрлэж өвдөж байна. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоно. Би гомдолтой байна. Өөртөө эмчилгээ хийлгэж эмчлүүлмээр байна...гэх мэдүүлэг /хх-ийн 05-08 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Жийн дахин мэдүүлсэн: ...Э.Сын надад учруулсан гэмтлээс болоод би Улаанбаатар хотод улсын 1 дүгээр эмнэлэгт мэс засалд орохдоо 1.667.000 төгрөгийн зардал гаргасан. Мөн шаардлагатай өвчин намдаах болон бусад төрлийн эм, дусал, тариа гэх зэрэг зүйлс авахад 200.800 төгрөгийг, мэс засалд орохын өмнө IT лаборатори гэх газарт шинжилгээ өгөхөд 107.000 төгрөгийг тус тус зАуулсан зардлыг, Төвшрүүлэх сумын цагдаагийн хэсэгт хохирогчоор дахин мэдүүлэг өгөхөөр явахдаа, өөрийн мөргүүлсэн машиндаа үнэлгээ тогтоолгохдоо Архангай аймгийн Эрдэнэбулган сум явахдаа, Улаанбаатар хот руу мэс засалд орохоор хоёр талдаа явахдаа нийт 166.000 төгрөгийг шатахуунд зАуулсан зардлыг, эрүүний мэс засал хийхэд заавал авах шаардлагатай байсан 1 араа шүд эрүүний хугарал дайрч гэмтсэн 1 араа шүд, нийт 2 араа шүдийг хиймэл суулгац хийлгэж эмчилгээ хийлгэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд уг шүд суулгах мэс заслын 1 шүдний өртөг нь 3.200.000 төгрөгөөс 5.000.000 төгрөг хүртэл байдаг гэж эмнэлгийн байгууллагаас асуухад хэлсэн учраас энэ 2 араа шүдийг хийлгэх зардлыг мөн дээр нь эрүүний мэс заслаар эрүүнд суулгасан мэс заслын хадаасыг авахуулах зардлыг тус тус нэхэмжилж байна. Одоогоор хадаас авахуулах мэс заслын зардлыг мэдэхгүй байна. Миний машиныг мөргөж хохирол учруулсан О нь машинаараа мөргөж учруулсан хохирол болох 265.000 төгрөгийн үнэлгээний хохирол, миний машиныг хөлөөрөө өшиглөж гэмтээсэн. С 82.000 төгрөгийн хохирол надад тус тус барагдуулж төлсөн. Одоо надад машины эд анги эвдэрч, гэмтсэнд гомдол байхгүй. Миний гомдлыг барагдуулсан. Мөн С эрүүний мэс заслын зардал гэж надад 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 1.000.000 төгрөгийг, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 500.000 төгрөгийг, нийт 1.500.000 төгрөгийг мэс заслын зардалд хэрэглээрэй гэж өгсөн. Өөр байдлаар хохирол мөнгө аваагүй. С миний машины баруун талын урд хойд хоёр хаалганы хэсэгт 1, 1 удаа өшиглөж гэмтэл учруулсан. Тухайн өшиглөсөн үйлдлийн улмаас учирсан хохирол нь үнэлгээний шинжээчийн дүгнэлтээр 82.000 төгрөг болсон. Тухайн хохирлыг надад С төлж барагдуулсан. Саас шатахуунд зАуулсан зардал болон эм, тариа авахад зАуулсан зардал, шүд хийлгэх мэс засалд ороход шаардлагатай зардал, мөн эрүүний мэс заслын хадаас авахуулах мэс засалд орох зардал зэргийг нэхэмжилж байна. Нийт 9.000.000 орчим төгрөгийн зардал хэрэгтэй байна. Үүнийг Э.Саас нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 93-94 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Жийн дахин мэдүүлсэн: ...Миний өмнө нь өгсөн хохирогчийн мэдүүлэг үнэн зөв. Одоо надад гомдол санал байхгүй. Надад учруулсан хохирол болох эрүүний хугарлаас шалтгаалсан мэс засалд орсон төлбөрийг С барагдуулж өгсөн. Мөн миний эмчилгээ хийлгэхээр нааш цаашаа явсан бензиний зардал болон бусад эм тарианы төлбөр болох 500.000 төгрөгийг надад өгсөн. Цаашид миний эрүү нүүрний дахин мэс засалд орох төлбөр болон шүд хийлгэх төлбөрийг 6 дугаар сард намайг мэс засалд ороход төлөхөө илэрхийлсэн. Учир нь одоогийн байдлаар мэс засал хийж болохгүй эрүүний хугарсан хоёр яс 5-6 сар орчмын хугацаанд бэхжиж гүйцдэг учраас одоо мэс засал хийж болохгүй байгаа юм. С бид хоёр төрөл садангийн хүмүүс учраас хоорондоо ойлголцож учраа олсон надад учирсан хохирлоо С барагдуулсан. Одоогоор надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд орохгүй байх хүсэлттэй байгаа бөгөөд орох хэрэг байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 119-120 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Бгийн мэдүүлсэн: ...2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Цэнхэр самбар гэх газар манай найз Ж өмнө нь мөргөлдсөн машиныхаа хүмүүстэй учраа олох гээд ярилцаад байж байтал Хотонт сумын иргэн С ирээд Жийн машины хаалга руу өшиглөөд буугаад ир гээд байх шиг болохоор нь бид гурав машинаас буутал Жийг миний харснаар заамдаж аваад нүүр рүү нь нэг цохиж байх шиг байсан. Тэгснээ С намайг хараад над руу дайраад байхаар нь би Жийн машинд ороод суусан. Өөр юу болсныг сайн мэдэхгүй байна. Манай найз Ж, С нар машины гадаа хажууд байгаад байсан. С манай найз Жийг заамдаад нүүр рүү нэг нь цохиод над руу дайраад байхаар нь би Жийн машинд ороод суусан учир өөр зүйл хараагүй. С Жийг зодоход Ж, манай найз Г, Жамцын найзууд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Гын мэдүүлсэн: ...2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Цэнхэр самбар гэх газар манай найз Ж өмнө нь мөргөлдсөн машиныхаа хүмүүстэй учраа олох гээд ярилцаад байж байтал Хотонт сумын иргэн С ирээд Жийн машины хаалга руу өшиглөхөөр нь Ж, Б, бид гурав машинаас буутал Жийг С цохиод өшиглөхөөр нь би урдуур нь ороод салгатал над руу дайраад байснаа Б рүү дайраад байсан. Тэгэхээр нь би Ж дээр очтол доошоо тонгойчихсон байхаар нь зүгээр үү андаа гэсэн чинь нүд өвдөөд байна гээд байсан. Өөр зүйл болоогүй. С ирээд Жийн машины хаалга руу өшиглөхөөр нь Ж, Б, бид гурав машинаас буутал Жийг С цохиод өшиглөхөөр нь би урдуур нь ороод салгатал над руу дайраад байснаа Б рүү дайраад байсан. Би өөр зүйл хараагүй. С Жийг зодоход Ж, манай найз Б, Сын найзууд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Агийн мэдүүлсэн: ...2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Цэнхэр самбар гэх газарт иргэн Э.С, иргэн Жийг зодож түүний биед гэмтэл учруулахад би байсан. 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Цэнхэр самбар гэх газар манай найз өмнө нь мөргөлдсөн машиныхаа хүмүүстэй уулзаагүй байж байтал ардаас нь мөргөлдсөн машиных нь хүмүүс ирээд уулзахаар нь би сууж явсан машинаасаа буугаад иртэл Жтай цуг явсан Г, Б нар над руу дайраад зодох гээд байсан чинь надтай цуг явсан Н, Ч нар намайг салгаад би тэндээс зугтаагаад сумын шинэ соёлын төв хүрэх гээд явж байтал ардаас Нирээд С ах руу залгаад машинтай мөргөлдсөн хүмүүс намайг зодох гээд байна гээд залгатал С ах Нбид хоёрыг Хотонт сумын шинэ Соёлын төвийн ардаас ирж аваад Цэнхэр самбар руу явах замдаа юу болсон юм, хэн, хэн байгаа юм гээд надаас асуухаар нь би Ж, Б, Г, манай найзууд байгаа гэж хэлээд Цэнхэр самбар руу яваад очтол С ах машинаасаа буугаад Жын машины хаалга руу өшиглөөд Жыг машинаасаа буугаад ирэхээр нь нүүр рүү нь нэг цохиод, Бг машин тойруулаад хөөтөл Б Жын машинд суусан чинь Ж дээр буцаж ирээд үсдээд босгоод ирсэн. Өөр юу болсныг би сайн хараагүй. Миний харснаар Жыг машинаас буугаад ирэхээр нь нүүр рүү нь нэг цохисон. Өөр цохиж, зодсоныг нь би хараагүй. С Жийг ямар шалтгааны улмаас зодсон талаар би мэдэхгүй. Жийг машинаас хамгийн түрүүнд буугаад ирсэн болохоор нь зодсон байх. Өөр Жийг зодох шалтгаан байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Л.Нын мэдүүлсэн: ...2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Цэнхэр самбар гэх газар иргэн Э.С иргэн Жийг зодож түүний биед гэмтэл учруулахад би байсан. 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Цэнхэр самбар гэх газар манай эгч О өмнө нь мөргөлдсөн машиныхаа хүмүүстэй уулзаагүй, Цэнхэр самбар гэх газар ирсэн байж байтал ардаас нь мөргөлдсөн машиных нь хүмүүс ирээд уулзахаар нь би сууж явсан машинаасаа буугаад иртэл Жтай цуг явсан Г, Б нар Аг зодох гээд дайраад байхаар нь Ч бид хоёр салгатал А зугтаагаад харин Б нь над руу дайраад зодох гээд байхаар нь би Агийн ардаас сумын шинэ соёлын төв хүрэх гээд явж байтал А С ах руу залгаад машинтай мөргөлдсөн хүмүүс намайг зодох гээд байна гээд залгатал С ах А бид хоёрыг Хотонт сумын шинэ Соёлын төвийн ардаас ирж аваад Цэнхэр самбар руу яваад очтол С ах машинаасаа буугаад Жын машины хаалга руу өшиглөөд Жыг машинаасаа буугаад ирэхээр нь нүүр рүү нь нэг цохиод Бг машин тойруулаад хөөтөл Б Жын машинд суусан чинь Ж дээр буцаж ирээд дайраад байх шиг байсан. Өөр юу болсныг би сайн хараагүй. Миний харснаар Жыг машинаас буугаад ирэхээр нь нүүр рүү нь нэг цохисон. Өөр цохиж, зодсоныг нь би хараагүй. Аг зодох гээд өмөөрөөд зодсон байх...гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Б.Чийн мэдүүлсэн: ...2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Цэнхэр самбар гэх газар манай найз өмнө нь мөргөлдсөн машиныхаа хүмүүстэй уулзаагүй Цэнхэр самбар гэх газар ирсэн байж байтал ардаас нь мөргөлдсөн машиных нь хүмүүс ирээд уулзахаар нь би сууж явсан машинаасаа буугаад иртэл Жтай цуг явсан Г, Б нар Аг зодох гээд дайраад байхаар нь Нбид хоёр салгатал А зугтаагаад, харин Б нь Нруу дайраад зодох гээд байхаар нь Агийн ардаас Нзугтаагаад явсан. Харин би Ж, Б, Г гуравтай Цэнхэр самбар дээр машинд сууж байтал С ах машинтайгаа ирэх шиг болохоор нь би Жийн машинаас буугаад иртэл С ах Жийн машин руу нэг удаа өшиглөсөн чинь Ж буугаад иртэл С ах Жийг нэг удаа цохих шиг болсон. Би тэгээд С ахын машинд ороод суусан. Өөр зүйл хараагүй. Миний харснаар Жыг машинаас буугаад ирэхээр нь нүүр рүү нь нэг цохисон. Өөр зүйл би хараагүй. Би С ахын машинд сууж байсан. А, Нхоёртой гайгүй харьцаатай дотно байдаг болохоор өмөөрөөд зодсон байх...гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Аийн мэдүүлсэн: ...2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Цэнхэр самбар гэх газарт би очсон бөгөөд Стай цуг очсон. 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Цэнхэр самбар гэх газарт иргэн Э.С иргэн Жийг зодож түүний биед гэмтэл учруулахад би байсан. 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Давааны ар гэх газар Сынд байхад С хоёулаа сумын төв рүү явъя гэхээр нь би Стай Хотонт сумын төв рүү орох гээд явж байтал утас руу нь хүн залгаад С бид хоёр Хотонт сумын шинэ баригдаж байгаа Соёлын төвийн тэндээс гүйж явсан хоёр хүүхдийг С машиндаа суулгаад яасан гэж асуусан чинь тэр хоёр хүүхэд агаа бид хоёрыг Цэнхэр самбарын тэнд хүн зодоод байна гэх шиг болсон. Тэгсэн чинь С тэр хүүхдийг суулгаад Цэнхэр самбар дээр очоод С тэр хоёр хүүхдийнхээ хамт машинаасаа буусан. Би машинд Фэйсбүүк ухаад сууж байсан болохоор юу болсныг сайн мэдэхгүй байна. С Ж гэх хүнийг цохиж, зодсон талаар яриагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Огийн мэдүүлсэн: ...Би тухайн өдөр Хотонт сумын Хөөвөр багт гэртээ байсан. Манай дүү ханиад хүрсэн байсан болохоор Хотонт сумын төв рүү орж эм авахаар би найз Эгийн хамт сумын төв рүү орсон. Би тэр хоёрыг зодолдсон талаар сонссон. Гэхдээ тухайн үед маргалдаж, зодолдож байхад нь би хамт байгаагүй. Зодолдсон гэдгийг нь надад хүн утсаар хэлсэн. Түүнээс би хэрхэн, яаж маргалдаж, зодолдсон талаар нь мэдэхгүй байна. Надад А.А утсаар хэлсэн. Түүнээс би өөрөө харж үзээгүй. Тэр хоёрыг маргалдаж, зодолдохын өмнө би Жтэй уулзсан бөгөөд намайг уулзахад Ж хэвийн байдалтай байсан. Хүнд цохиулж, зодуулсан зүйл ажиглагдаагүй. Сайн хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Эгийн мэдүүлсэн: ...Тухайн өдөр С, Ж нарыг маргалдаж зодолдохын өмнө бид нар хамт явж байсан болохоор А гэж манай найз утсаар залгаад тэр хоёрыг зодолдсон талаар хэлсэн. Маргалдаж, зодолдож байхад нь би хамт байгаагүй. Зодолдсон гэдгийг нь надад хүн утсаар хэлсэн. Түүнээс би хэрхэн, яаж маргалдаж, зодолдсон талаар нь мэдэхгүй байна. Надад А.А утсаар хэлсэн. Түүнээс би өөрөө харж үзээгүй. Би тэр хоёрыг маргалдаж зодолдохын өмнө уулзсан. Намайг уулзаж харахад Ж хэвийн байдалтай байсан. Тэрнээс хойш зодоон болсон бөгөөд зодоон болсны дараа нь би Жтэй уулзаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Нгийн мэдүүлсэн: ...С нь 1995 онд төрсөн, миний бага хүү байгаа юм. Би Жийг танина. Тэдний гэрийнхэн манай аав Баасангийн болон манай төрөл садангийн хүмүүс. Манай хүү С нв 2002 онд Хотонт сумын Ерөнхий боловсролын сургуульд элсэн орж, 2012 онд сайн үнэлгээтэй сургуулиа төгсөж, бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Тухайн жилийн намар нь Монгол Улсын Их сургуулийн Биологи технологийн салбарын Ургамлын био технологийн ангид элсэж ороод 2017 оны хавар 2.8 голчтой төгссөн. Дээд боловсролтой. Их сургуулиа төгсөөд миний хүү нутагтаа ирээд гэртээ ээждээ туслаад хамт амьдарч байна. Миний хүү С нь номхон, дөлгөөхөн, төлөв даруу зантай, архи, дарс уудаггүй, найз нөхөд ихтэй, хүнд тусархуу учраас найз нөхөдтэйгээ эвтэй байдаг. Олон хүмүүстэй эвсэг байдаг, найзалж нөхөрлөдөг дүү нар, найзууд олон хүүхэд байгаа юм. Одоогоор манай хүү гэр бүл зохиож амжаагүй байгаа. Өмнө нь хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Ерөнхий боловсролын сургуульд Хотонт суманд суралцаж байхдаа хамт олон дундаа нэр хүндтэй, багш нар нь хичээл номондоо сайн гэдэг байсан. Мөн Монгол улсын их сургуульд суралцаж байх хугацаандаа 1 жил оюутны холбооны дэд тэргүүнээр ажиллаж, төгсөх жилдээ шилдэг төгсөгч болж байсан сайн хүү байсан юм. Тухайн хэрэг явдал болох үед айлын хүүхэд өмөөрч байгаад дуудахаар нь очоод хүн өмөөрөөд өөр хүнийг цохиж, зодсон. Тийм үйл явдал болсон байна лээ. Манай хүү бол өөрөө тухайн үед гэртээ байсан. Хүн дуудахаар нь очсон байсан. Ингээд нэг удаагийн болчимгүй үйлдлээсээ болоод хэрэгт холбогдсон байна. Сын зодсон хүүхэд болох Жд эмчилгээний зардал мөнгө болгож 1.500.000 төгрөгийг хоёр удаа хувааж өгсөн. Тухайн үед надад төрөл садангийн хүмүүс учраас гайгүй хоорондоо тохирно гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 95-96 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Э.Сын мэдүүлсэн: ...Би дээд боловсролтой. Би Ургамлын био техникч мэргэжлээр Монгол Улсын Их сургуульд суралцаж 2017 онд төгссөн. Одоогийн байдлаар Хотонт сумын Хотонт багт мал маллаж ээж Ндээ тусалж амьдарч байна. Манай ээж Н Хотонт сумын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багшаар ажилладаг. Би хөдөө малаа харж байдаг. Улсаас авсан гавъяа шагнал байхгүй. Харин Монгол Улсын их сургуулийг төгсөх жилдээ шилдэг төгсөгч шагнал авч байсан. Цэргийн алба хааж байгаагүй. Би ямар нэгэн спортоор хичээллэдэггүй. Улсаас цалин, тэтгэвэр, тэтгэмж авдаггүй. Мал маллаж амьдарч байгаа. Би яллах дүгнэлттэй танилцсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдаж байгаа гэдгээ ойлгосон. Прокурорын тогтоолтой санал нийлж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 78-79 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 39 тоот шинжээчийн дүгнэлт: 1. Иргэн Б.Жийн биед доод эрүүний баруун талд хугарал, тархи доргилт, хуйхны зөөлөн эдэд няцралт, баруун нүдний алимны салстад болон дээд зовхинд цус хуралт гэмтлүүд учирчээ. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Иргэн Б.Жийн биед учирсан доод эрүүний баруун талд хугарал гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-3-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт, тархи доргилт, хуйхны зөөлөн эдэд няцралт, баруун нүдний алимны салстад болон дээд зовхинд цус хурсан гэмтлүүд нь тус тусдаа “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Иргэн Б.Жийн биед учирсан гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна. Шинж байдлаараа хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Доод эрүүний хугарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15-30 хувь тогтонги байдлаар алдагдуулах ба эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамааран эргэн сэргэх боломжтой. Бусад гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 15-16 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 85 тоот шинжээчийн дүгнэлт: 1. Жийн биед доод эрүүний баруун талын хугарал, тархи доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхи, баруун нүдний алимны салстын цус хуралт, баруун доод арын 1 араа шүд /48-р шүд/ унасан гэмтлүүд учирчээ. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүснэ. 3. Б.Жийн биед учирсан доод эрүү ясны баруун талын хугарал гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-3-1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, тархи доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхи, баруун нүдний алимны салстын цус хуралт, 48-р шүд унасан гэмтлүүд тус бүр нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-4-1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Б.Жийн биед учирсан гэмтлүүд нь хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 5. Доод эрүү ясны хугарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. 48-р шүд унасан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5 хувь тогтонги алдагдуулна. Бусад гэмтэл тус бүр ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 6.Б.Жийн 48-р шүд нь баруун доод эрүү ясны хугарал дайрсан тул шүдийг хагалгааны заалтаар авсан байна. Зүүн доод арын 1 араа шүд, баруун дээд 1 араа шүд нь гаж ургалт байсан тул мэс заслын үеэр авчээ. 48-р шүд нь гэмтлийн шалтгаантай. Хэрэг болох цаг хугацаанд унасан гэж үзнэ. Бусад 2 шүдийг мэс заслаар авсан нь гэмтэлтэй шалтгаант холбоогүй болно...гэх дүгнэлт /хх-ийн 41-42 хуу/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 80 дугаар хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 81-82 хуу/

Хохирогчийн хүсэлт /хх-ийн 127 хуу/ зэрэг болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр А аймгийн Х сумын Х багийн нутаг дэвсгэрт байх Ц гэх газарт хохирогч Б.Жийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Э.С нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Э.С нь 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр А аймгийн Хсумын Х багийн нутаг дэвсгэрт байх Ц гэх газарт хохирогч Б.Жийг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхи, баруун нүдний алимны салстын цус хуралт, 48-р шүд унасан гэмтлүүд буюу хөнгөн хохирол, мөн доод эрүү ясны баруун талын хугарал гэмтэл буюу хүндэвтэр хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Жийн мэдүүлсэн “2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр А аймгийн Хсумын Х багийн Ц гэх газар өмнө нь сумын төвд машинтай мөргөлдсөн хүмүүстэйгээ учраа олох гээд ярилцаад байж байтал манай сумын С гэх ах машинтай ирээд бууж ирээд машины хойд болон урд хаалга руу өшиглөхөөр нь би машинаас буугаад иртэл шууд нүүр рүү цохингуут нь би Жамц ахаа Ж байна гэсэн чинь дахиад миний нүүр рүү нэг удаа цохиод би хойшоо болоод нүүрээ дараад сууж байтал дахиад үснээс зулгаагаад чи босоод ир, юундаа баашлаад байгаа юм гээд өшиглөсөн. Би нүд өвдөж байсан учраас яг хаана өшиглөж байгааг нь анзаараагүй. Миний толгой өвдөж, нүд хөхөрч, хоол идэх гэхээр эрүү хөндүүрлэж өвдөж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 05-08, 93-94, 119-120/,

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Бгийн мэдүүлсэн “2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр А аймгийн Хсумын Ц гэх газар манай найз Ж өмнө нь мөргөлдсөн машиныхаа хүмүүстэй учраа олох гээд ярилцаад байж байтал Хотонт сумын иргэн С ирээд Жийн машины хаалга руу өшиглөөд буугаад ир гээд байх шиг болохоор нь бид гурав машинаас буутал Жийг миний харснаар заамдаж аваад нүүр рүү нь нэг цохиж байх шиг байсан. Тэгснээ С намайг хараад над руу дайраад байхаар нь би Жийн машинд ороод суусан. С манай найз Жийг заамдаад нүүр рүү нэг нь цохиод над руу дайраад байхаар нь би Жийн машинд ороод суусан учир өөр зүйл хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10/,  

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Гын мэдүүлсэн “2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Цэнхэр самбар гэх газар манай найз Ж өмнө нь мөргөлдсөн машиныхаа хүмүүстэй учраа олох гээд ярилцаад байж байтал Хотонт сумын иргэн С ирээд Жийн машины хаалга руу өшиглөхөөр нь Ж, Б, бид гурав машинаас буутал Жийг С цохиод өшиглөхөөр нь би урдуур нь ороод салгатал над руу дайраад байснаа Б рүү дайраад байсан. Тэгэхээр нь би Ж дээр очтол доошоо тонгойчихсон байхаар нь зүгээр үү андаа гэсэн чинь нүд өвдөөд байна гээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,  

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Агийн мэдүүлсэн “2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Цэнхэр самбар гэх газарт иргэн Э.С иргэн Жийг зодож түүний биед гэмтэл учруулахад би байсан. 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Цэнхэр самбар гэх газар манай найз өмнө нь мөргөлдсөн машиныхаа хүмүүстэй уулзаагүй байж байтал ардаас нь мөргөлдсөн машиных нь хүмүүс ирээд уулзахаар нь би сууж явсан машинаасаа буугаад иртэл Жтай цуг явсан Г, Б нар над руу дайраад зодох гээд байсан чинь надтай цуг явсан Н, Ч нар намайг салгаад би тэндээс зугтаагаад сумын шинэ соёлын төв хүрэх гээд явж байтал ардаас Нирээд би С ах руу залгаад машинтай мөргөлдсөн хүмүүс намайг зодох гээд байна гээд залгатал С ах Нбид хоёрыг Хотонт сумын шинэ Соёлын төвийн ардаас ирж аваад Цэнхэр самбар руу явах замдаа юу болсон юм, хэн, хэн байгаа юм гээд надаас асуухаар нь би Ж, Б, Г, манай найзууд байгаа гэж хэлээд Цэнхэр самбар руу яваад очтол С ах машинаасаа буугаад Жын машины хаалга руу өшиглөөд Жыг машинаасаа буугаад ирэхээр нь нүүр рүү нь нэг цохиод Бг машин тойруулаад хөөтөл Б Жын машинд суусан чинь Ж дээр буцаж ирээд үсдээд босгоод ирсэн. Миний харснаар Жыг машинаас буугаад ирэхээр нь нүүр рүү нь нэг цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/,  

 

мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Л.Нын мэдүүлсэн “2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Цэнхэр самбар гэх газар иргэн Э.С иргэн Жийг зодож түүний биед гэмтэл учруулахад би байсан. 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Цэнхэр самбар гэх газар манай эгч О өмнө нь мөргөлдсөн машиныхаа хүмүүстэй уулзаагүй, Цэнхэр самбар гэх газар ирсэн байж байтал ардаас нь мөргөлдсөн машиных нь хүмүүс ирээд уулзахаар нь би сууж явсан машинаасаа буугаад иртэл Жтай цуг явсан Г, Б нар Аг зодох гээд дайраад байхаар нь Ч бид хоёр салгатал А зугтаагаад харин Б нь над руу дайраад зодох гээд байхаар нь би Агийн ардаас сумын шинэ соёлын төв хүрэх гээд явж байтал А, С ах руу залгаад машинтай мөргөлдсөн хүмүүс намайг зодох гээд байна гээд залгатал С ах А бид хоёрыг Хотонт сумын шинэ Соёлын төвийн ардаас ирж аваад Цэнхэр самбар руу яваад очтол С ах машинаасаа буугаад Жын машины хаалга руу өшиглөөд Жыг машинаасаа буугаад ирэхээр нь нүүр рүү нь нэг цохиод Бг машин тойруулаад хөөтөл Б Жын машинд суусан чинь Ж дээр буцаж ирээд дайраад байх шиг байсан. Миний харснаар Жыг машинаас буугаад ирэхээр нь нүүр рүү нь нэг цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28/,  

 

мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Б.Чийн мэдүүлсэн “2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Цэнхэр самбар гэх газар манай найз өмнө нь мөргөлдсөн машиныхаа хүмүүстэй уулзаагүй Цэнхэр самбар гэх газар ирсэн байж байтал ардаас нь мөргөлдсөн машиных нь хүмүүс ирээд уулзахаар нь би сууж явсан машинаасаа буугаад иртэл Жтай цуг явсан Г, Б нар Аг зодох гээд дайраад байхаар нь Нбид хоёр салгатал А зугтаагаад, харин Б нь Нруу дайраад зодох гээд байхаар нь Агийн ардаас Нзугтаагаад явсан. Харин би Ж, Б, Г гуравтай Цэнхэр самбар дээр машинд сууж байтал С ах машинтайгаа ирэх шиг болохоор нь би Жийн машинаас буугаад иртэл С ах Жийн машин руу нэг удаа өшиглөсөн чинь Ж буугаад иртэл С ах Жийг нэг удаа цохих шиг болсон. Би тэгээд С ахын машинд ороод суусан. Миний харснаар Жыг машинаас буугаад ирэхээр нь нүүр рүү нь нэг цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31/,  

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Аийн мэдүүлсэн “2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Цэнхэр самбар гэх газарт иргэн Э.С иргэн Жийг зодож түүний биед гэмтэл учруулахад би байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,  

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Огийн мэдүүлсэн “Манай дүү ханиад хүрсэн байсан болохоор Хотонт сумын төв рүү орж эм авахаар би найз Эгийн хамт сумын төв рүү орсон. Би тэр хоёрыг зодолдсон талаар сонссон. Зодолдсон гэдгийг нь надад хүн утсаар хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61/,  

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Эгийн мэдүүлсэн: ...Тухайн өдөр С, Ж нарыг маргалдаж зодолдохын өмнө бид нар хамт явж байсан болохоор А гэж манай найз утсаар залгаад тэр хоёрыг зодолдсон талаар хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Нгийн мэдүүлсэн “Тухайн хэрэг явдал болох үед айлын хүүхэд өмөөрч байгаад дуудахаар нь очоод хүн өмөөрөөд өөр хүнийг цохиж, зодсон. Тийм үйл явдал болсон байна лээ” гэх мэдүүлэг /хх-ийн 95-96/,  

 

мөрдөн байцаалтын шатанд Э.Сын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдаж байгаа гэдгээ ойлгосон. Прокурорын тогтоолтой санал нийлж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79/,  

 

хохирогч Б.Жийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 39 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15-16/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 85 тоот нэмэлт шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-42/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч А овогт Эы Сыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Э.С нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Э.Сын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сын цагдан хоригдсон 5 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож, 75.000 төгрөгийг түүнд оногдуулсан торгох ялаас хасч тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 325 тоот захирамжаар шүүгдэгч Э.Сад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан боловч PCR шинжилгээний хариуг гарсны дараа 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 08 цаг 30 минутад цагдан хорих байранд хүргэгдсэн болох нь цагдаагийн ахлах, ахлагч Х.Баярсайханы илтгэх хуудсаар нотлогдсон болно.

 

            Шүүгдэгч Э.Сад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх ба шүүгдэгч Э.С нь энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэв.

 

 Шүүгдэгч Э.С нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар тогтоогдсон ба Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 45 тоот тогтоолоор яллагдагч Э.Сад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг яллагдагч Э.С нь зөвшөөрсөн байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, түүнд торгох ял оногдуулсан байдлыг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт Эы Сыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сын цагдан хоригдсон 5 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож, 75.000 төгрөгийг түүнд оногдуулсан торгох ялаас хасч тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сад оногдуулсан 425.000 /дөрвөн зуун хорин таван мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч Э.С нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Э.Сын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Сад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ