Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
Хэргийн индекс | 128/2020/0820/З |
Дугаар | 128/ШШ2021/0163 |
Огноо | 2021-03-09 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2021/0163
2021 оны 03 сарын 09 өдөр | Дугаар 128/ШШ2021/0163 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “” ХХК
Хариуцагч: КХД.
Нэхэмжлэлийн шаардлага: “” ХХК-ийн “*******ын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг хүлээн авахгүй байгаа Кадастрын хэлтсийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоон, *******ын хайгуулын ХV-*****13, ХV-****15, ХV-****16, ХV-****17, ХV-****18 тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн авахыг КХДд даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “*******ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хуулийн хугацаанд багтаан Улс орон даяар Ковид-19 вирустай тэмцэж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа энэ хүнд үе, *******,******* гаргасан уг газарт аль болох биеэр ирэхгүй байхыг анхааруулж, ард иргэдийг дотогш нэвтрүүлэхгүй, биечлэн уулзуулахгүй байгаа, мөн Улсын онцгой комисс болон бусад холбогдох төрийн байгууллагуудын заавар, зөвлөмжийг дагаж төрийн бүх байгууллагууд иргэдтэй шууд харилцаанд оролцохоос зайлсхийж, цахим болон шуудангийн харилцаагаар харилцан ажил хэргээ явуулж байгааг тус тус харгалзан шуудан харилцааны хэрэгслийг ашиглан хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгуулах өргөдлийг Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Баримт бичгийг тогтоосон хугацааны эцсийн өдрийн хорин дөрвөн цагийн дотор шуудан, харилцаа холбооны газар шилжүүлсэн бол түүнийг хугацаанд нь гүйцэтгэсэн гэж үзнэ” гэсний дагуу *******, газрын тосны газрын Кадастрын хэлтэст ХV-*****13, ХV-****15, ХV-****16, ХV-****17, ХV-****18 дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдөл, хүсэлтийг, холбогдох баримт бичгүүдийг хавсарган шуудангаар илгээсэн боловч 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр *******, газрын тосны газрын бичиг хэргээс холбогдож, Кадастрын хэлтэст өөрийн биеэр өгөх шаардлагатай, шуудангаар илгээсэн хүсэлтийг авахгүй гэсэн учир тухайн өдөр нь ахин албан хүсэлт бичиж өөрийн биеэр сунгуулах хүсэлтийг аваачиж өгсөн. Гэтэл 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 8/4011 дугаартай албан бичгээр *******, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс тусгай зөвшөөрлүүдийг сунгуулах хүсэлтийг хуулийн хугацаанд ирүүлээгүй тул тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэсэн хариуг бидэнд ирүүлсэн.
Иймд *******ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг хүлээн авахгүй байгаа Кадастрын хэлтсийн дарга Д.Б***н үйлдлийг хууль бусад тооцож, *******ын хайгуулын ХV-*****13, ХV-****15, ХV-****16, ХV-****17, ХV-****18 тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн авахыг даалгаж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “... Өмнөговь аймгийн Ханхонгор, Цогт-Овоо, Цогтцэций сумдын нутагт байрлах “*********” нэртэй 8981.96 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХВ-*****13, мөн аймгийн Гурвантэс сумын нутагт орших “Ц...Ж-2” нэртэй 2883.34 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХВ-****15, Өвөрхангай аймгийн Баруунбаян, Хайрхандулаан сумдын нутагт орших “Ц....Ж -4” нэртэй 7957.91 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХВ-****16, Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт орших “Ц....Ж -5” нэртэй 5929.95 |{В талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХВ-****17, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт байрлах “Ц...Ж-3” нэртэй 14034.94 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХВ-****18 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг төрийн захиргааны байгууллагын Кадастрын хэлтсийн дарга Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын сарын 13-ны өдрийн 256 дугаар тогтоолын дагуу анх 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 559 дүгээр шийдвэрээр “” ХХК-д олгожээ.
*******ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана гэж хуульчилсан. “” ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ХВ-*****13, ХВ-****15, ХВ-****16, ХВ-****17; ХВ-****18 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг сунгуулах өргөдлийг *******ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасны дагуу төрийн захиргааны байгууллагын Кадастрын хэлтэст ирүүлээгүй байна. *******ын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т “тусгай| зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан" бол уг тусгай зөвшөөрлийг дуусгавар болгохоор хуульчилсныг үндэслэн дээр дурдсан тусгай зөвшөөрлүүдийн хугацааг 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болгон Кадастрын системд бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “” ХХК-аас “*******ын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг хүлээн авахгүй байгаа Кадастрын хэлтсийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоон, *******ын хайгуулын ХV-*****13, ХV-****15, ХV-****16, ХV-****17, ХV-****18 тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн авахыг КХДд даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Ковид-19 цар тахлын улмаас улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Аль болох биечлэн очихгүй байх үүрэг чиглэлийг Улсын онцгой комиссоос өгч байсан. Иймээс бид ******* газрын тосны газарт биечлэн очихгүйгээр шуудан харилцаа холбоог ашиглан хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгуулах хүсэлтээ тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр шуудангаар илгээснийг хүлээн аваагүй нь хууль бус...” гэж тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч “...хуульд заасан хугацаанд өргөдлөө биечлэн гаргаагүй...” гэж үгүйсгэн маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасны дагуу зөвхөн “хугацаа сунгуулах өргөдөлд нотлох баримтуудыг бүрэн хавсаргасан байсан”[1] эсэх дүгнэлт өгөлгүйгээр *******ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг биечлэн гаргаагүй нь уг хуульд заасан хугацааг хэтрүүлсэнд тооцогдох эсэх талаар дүгнэсэн болно.
1.*******ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргах...”-аар хуульчилжээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “*******” ТӨХК-ийн ******* ШҮС салбарт нэхэмжлэгч “” ХХК-аас 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 0,495 кг “Буухиа бичиг захидал”-ыг *******, газрын тосны газрын Кадастрын хэлтэст 51*****41, *******,*******,*******,*******,******* хаягаар хүргүүлэх үйлчилгээг авч үйлчилгээний төлбөрт 33440 төгрөг төлсөн байна[2].
Шүүхээс энэхүү үйл баримттай холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлэхэд[3] “” ХХК-аас 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр” *******, газрын тосны газрын Кадастрын хэлтэс хаягаар илгээсэн EE101****24MN бүртгэлийн дугаартай илгээмжийг 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 17.06 цагт хүлээн авч, хаягийн дагуу 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 14.55 цагт ажилтан н.Отгонтуяад гардуулсан болох нь шуудан хүргэгчийн бүртгэлийн дэвтрийн хуулбараар тогтоогдсон.[4]
Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ” гэжээ.
Энэ маргааны хувьд Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “Баримт бичгийг тогтоосон хугацааны эцсийн өдрийн хорин дөрвөн цагийн дотор шуудан, харилцаа холбооны байгууллагад шилжүүлсэн бол түүнийг хугацаанд нь гүйцэтгэсэн гэж үзнэ” заасан зохицуулалтаар нэхэмжлэгч “” ХХК-ийг өөрийн *******ын хайгуулын ХV-*****13, ХV-****15, ХV-****16, ХV-****17, ХV-****18 тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдлийг хавсаргагдах баримт бичгийн хамт 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр шуудангаар хүргүүлснийг *******ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сунгуулах өргөдлөө гаргасанд тооцно гэж үзлээ.
2.Нөгөөтээгүүр нийтэд илэрхий үйл баримтаар Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 31[5], 8 дугаар сарын 25-ны өдрийн 70 дугаар[6] тогтоолоор Дэлхий нийтэд коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан түүнээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан.
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд төрийн, нийтийн албан хаагчдыг цахимаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж, холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг авахыг үүрэгжүүлсэн байжээ.
Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Миний мэдэж байгаагаар 2011 оноос хойш бүх тусгай зөвшөөрөл эзэмшигч нар биечлэн өгч байгаа. Сунгах өргөдлийг бичиг хэргийн ажилтанд өгдөггүй...” гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, бодит байдалд нийцсэнгүй.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “” ХХК-ийг *******ын хайгуулын ХV-*****13, ХV-****15, ХV-****16, ХV-****17, ХV-****18 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болох тул *******ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ... өргөдлийг ... гаргана...” заасан үүргээ хэрэгжүүлэхэд хариуцагч уг өргөдлийг шийдвэрлэхгүй орхигдуулсан.
Түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.
Иймд дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл хариуцагч КХДас нэхэмжлэгч “” ХХК-ийн *******ын хайгуулын ХV-*****13, ХV-****15, ХV-****16, ХV-****17, ХV-****18 тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг хүлээн авахгүй татгалзсан үйлдэл хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх тул дээрх нэр бүхий тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг хүлээн авахыг КХД-д даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.6, *******ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “” ХХК-ийн “*******ын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг хүлээн авахгүй байгаа Кадастрын хэлтсийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоон, *******ын хайгуулын ХV-*****13, ХV-****15, ХV-****16, ХV-****17, ХV-****18 тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн авахыг КХД-д даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛ ШҮҮГЧ Л.БАТБААТАР