Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2018/01356

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 30 өдөр

     Дугаар 183/ШШ2018/01356

Улаанбаатар хот

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, Д.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 18 дугаар  хороо, 13 дугаар хороолол, 15 дугаар байр, 29 тоотод оршин суух, 1980 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, Н овогт Х ийн Х  /РД:ЧР80022712/-ын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа, өөрийн байранд байрлах Г газар,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргйн 13 дугаар хороо, Залуусын гудамжинд байрлах Н газарт тус тус холбогдох,

Гэм хорын хохиролд 658 600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Х , түүний өмгөөлөгч Л.Н /ШТЭҮД-2127/, хариуцагч Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Х , түүний өмгөөлөгч Л.Н нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.Х  нь 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Өвөрмонголын Өөртөө Засах орны Хөлөнбуйр аймгийн Манжуур хот руу аялахаар өөрийн хоёр хүүхэд, жирэмсэн эхнэрийн хамтаар Хүннү Эйр компанийн нисэх онгоцны тийзтэйгээ Буянт-Ухаа дахь Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудлын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор гарах гэтэл хилийн хорио цуцлагдаагүй байна гэсэн шалтгаанаар хил нэвтрүүлэхгүй буцаасан юм. С ын хяналтын прокурор М.А 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 999 дугаартай прокурорын тогтоолоор 201201000074 дугаарын эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул хилийн хорио тогтоож, гадаадад хувийн хэргээр зорчих эрхийг түдгэлзүүлснийг хүчингүй болгосон талаар тус прокурорын газрын прокурорын орлогч, хууль цаазын зөвлөх С.Батсүрэн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 5/315 тоот хилийн хориг цуцлах тухай албан бичгийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалган нэвтрүүлэх газрын дарга Г.Гад хүргүүлсэн байна. Гэтэл хилийн хориг цуцлах тухай прокурорын шийдвэр гарснаас хойш нэг жил 6 сар өнгөрсөн байхад хилийн хориг хил дээр цуцлагдаагүй байсан. Иймд 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Хил хамгаалах ерөнхий газрын даргад гомдол гарган шалгаж үзэхийг хүсэхэд 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 2/6178 тоотоор 2016 онд буюу Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар уг асуудлыг эрхэлж байх хугацаанд гарсан байх тул одоогийн Г газарт хандана уу гэсэн хариуг авсан. 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Г газарт гомдлоо гаргасан. Гадаадын иргэн, харьяатын газраас 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 03/2991 тоотоор гомдлын хариу ирсэн. Уг хариунд “...Нийслэлийн Саас 5/310 дугаарын албан бичгээр Х.Х  таны гадаадад хувийн хэргээр зорчих эрхийг түдгэлзүүлснийг хүчингүй болгохоор тухайн үеийн Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газрын шалган нэвтрүүлэх газарт 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр албан бичиг ирсэн талаар бүртгэгдээгүй тухай Хил хамгаалах ерөнхий газарт бид албан бичгээр мэдэгдсэн. Хэдийгээр манай байгууллагын чиг үүрэгт шалган нэвтрүүлэх чиг үүрэг хамаарч байсан боловч бид Монгол Улсын иргэний гадаадад хувийн хэргээр зорчих эрхтэй холбоотой асуудлыг хариуцан шийдвэрлэж байгаагүй, мөн Монгол Улсын иргэний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх, түдгэлзүүлснийг хүчингүй болгохтой холбогдох асуудлыг хариуцсан эрх бүхий албан тушаалтнууд Хилийн тухай хуулийн дагуу эргэн Хил хамгаалах ерөнхий газарт шилжин ажиллаж байгаа тул таны гомдолд дурдсан асуудлыг манай байгууллага шийдвэрлэх боломжгүй юм. Иймд та зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, учирсан хохирлоо нөхөн төлүүлэх асуудлаараа Хил хамгаалах ерөнхий газар болон хууль хяналтын байгууллагад хандахыг зөвлөж байна” гэсний дагуу С т дахин гомдол гаргасан. Саас ирсэн гомдлын хариу мэдэгдэх хуудаст “дүүргийн Прокурорын газраас хилийн хориг цуцлах тухай албан бичгийг тухайн үед бичиг хүргэгчээр ажиллаж байсан Б.Алтангэрэл нь хүргэж өгөөгүй ажлын хариуцлага алдсан болох нь тогтоогдлоо. Бичиг хүргэгч Б.Алтангэрэлийг дүүргийн прокурорын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/17 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул арга хэмжээ авах боломжгүй байх тул танаас гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж, таны Монгол Улсын хилээр зорчих эрхийг хязгаарласан хоригийг цуцлуулах бичгийг Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлсэн болохыг мэдэгдье. Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл дээр шатны Прокурорт гомдол гаргах эрхтэй болно гэсэн байсан, мөн дахин 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гарсан 895 дугаартай хариу мэдэгдэх хуудас хүлээн авсан ба уг мэдэгдэх хуудсанд “...Монгол шуудан компаниас 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр тус дүүргийн прокурорын газарт ирүүлсэн 03/987 дугаартай албан бичигт танай газраас 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр “Иргэний шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт” гэсэн хаягаар албан бичиг илгээснийг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр тус газрын архив, бичиг хэргийн ажилтан н.Баасанжавт гардуулсан болно гэсэн албан бичгүүд ирсэн. Иймд бид дээд шатны прокурорт гомдол гаргаж, хаана хариуцлага алдсан нь тодорхой болсон тул Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7 дахь хэсэгт заасны дагуу хохирлоо барагдуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд Х.Х ын нисэх онгоцны билетээ ашиглаагүйн улмаас шимтгэл болгож төлсөн 585 600 төгрөг, Хил хамгаалах газар, Г газар, С  гэх мэт газрууд руу ирж очсоны зардал 100 000 төгрөг, нийт 685 600 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Гадаадын иргэн, харьяатын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, М.Золзаяа нар шүүхэд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлд дурдсан 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Нийслэлийн Сын ямарваа нэг албан бичгийг мөн оны 02 дугаар сарын 08-ны өдөр манай байгууллага хүлээж аваагүй бөгөөд харин Монгол шуудан ХК нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 03/987 тоот албан бичигт 2016 он гэдгийг 2017 гэж алдаатай бичсэн болохоо манай байгууллагад ирүүлсэн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 03/81 тоот албан бичгээрээ хүлээн зөвшөөрсөн байна. Нэхэмжлэгч дээрх алдаанаас болж, 2016 он гэснийг 2017 он гэж андуурчээ. Монгол шуудан ХК нь манай байгууллагад 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Сын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 5/303, 5/304 тоот албан бичгийг хүлээлгэж өгсөн бөгөөд эдгээр албан бичиг нь Монгол шуудан ХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн RD113200555MN, RD113200388MN дугаартай албан бичиг бөгөөд иргэн Х.Х т холбогдох албан бичиг биш байсан. Н газар нь 2016 оны 5/315 тоот албан бичгийг тус газрын бичиг хүргэгч Б.Алтангэрэл манай байгууллагад хүргэж өгөлгүй ажлын хариуцлага алдсаныг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн нэхэмжлэгчид өгсөн 798 дугаар Хариу мэдэгдэх хуудсаараа хүлээн зөвшөөрсөн. Гэвч тус прокурорын газар нь Монгол шуудан ХК оныг андуурсан болохыг мэдсэн боловч нэхэмжлэгчийг төөрөгдүүлэн “..RD113200555MN, RD1132000388MN бүртгэлийн дугааруудтай албан бичгийг илгээснийг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр тус газрын архив бичиг хэргийн ажилтан Баасанжавт гардуулсан болно”, “...өөрт учирсан хохирлоо холбогдох байгууллагуудад гомдол гаргах шийдвэрлүүлэх нь зүйтэй...” хэмээн өөрийн байгууллагаас түлхжээ. Зүй нь 2016, 2017 онуудад өөрт нь холбогдох ямар нэг баримт бичиг хүлээн аваагүй манай байгууллагаас бус албан бичгийг зохих байгууллагад хүргэж өгөөгүй бичиг хүргэгч Б.Алтангэрэлийг ажлын байраар хангаж ажиллуулж байсан Нийслэлийн Саас нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Иргэний хуулийн 498.2-т тус тус заасны дагуу хохирлоо нэхэмжлэх нь зүйтэй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Сын итгэмжлэгдсэн А.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Саас 2016 онд Х.Х т холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлээд, Х.Х т холбогдох хилийн хориг тавих, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлснийг хүчингүй болгох албан тоотыг 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Монгол шуудан ХК-д хүргүүлснийг 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр бичиг хүргэгч Иргэний шилжилт хөдөлгөөний газарт хүргүүлснийг тухайн газрын архив, бичиг хэргийн ажилтан хүлээж авсан талаар баримт хэрэгт байгаа. Тиймээс манай байгууллага Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасан хариуцагч биш. Манай байгууллага хийх ёстой ажлаа, үүргээ биелүүлж, Монгол шуудан ХК-д албан ёсоор бичгээ гардуулж өгсөн. Монгол шуудан ХК албан бичгийг хүргүүлсэн талаар албан бичгийг манайд өгсөн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан Монгол шуудан ХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 03/987 дугаартай албан бичиг, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 03/80 дугаартай албан бичиг, мөн тус шуудангийн бичиг хүргэгчийн дэвтрийн хуулбар, хилийн хориг цуцалсан тухай албан тоот зэргээр нотлогдоно. Үүгээр манай байгууллага хийх ёстой ажлаа зохих ёсоор хийсэн гэдэг нь харагдана. Харин хилийн хориг цуцлах тухай ажлыг тухайн үед хариуцаж байсан Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газар хариуцагч юм. Иймд манай байгууллага хариуцагч биш” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

           

            Нэхэмжлэгч Х.Х  Г газар, С т тус тус холбогдуулан хохирол 685 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрчээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...нэхэмжлэгчид холбогдох эрүүгийн хэргийг прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 999 дугаартай тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр эхнэр, 2 хүүхдийн хамтаар ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймагт орших Манжуур хот руу аялахаар Чингис хаан Олон улсын нисэх буудлын Хилийн шалган нэвтрүүлэх боомтоор гарах гэтэл хилийн хорио цуцлагдаагүй байна гэсэн шалтгаанаар хилээр нэвтрүүлээгүй тул Хүннү Эйр компанид төлсөн билет ашиглаагүйн шимтгэл 585 600 төгрөг, Хил хамгаалах газар, Г газар, С  гэх мэт газрууд руу ирж очсон зардал 100 000 төгрөг, нийт 685 600 төгрөгийг буруутай хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан.

 

            Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Х.Х т холбогдуулан эрүүгийн 201201000074 дугаартай хэрэг үүсгэгдсэн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн прокурорын газрын 2013 оны 5/4619 тоот албан бичгээр хилийн хориг тавьж, гадаадад хувийн хэргээр зорчих эрхийг түдгэлзүүлжээ. 

 

Улмаар Саас Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Монгол Улсын хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 999 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан хилийн хорих цуцлах тухай Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалган нэвтрүүлэх газарт хүргүүлсэн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 5/315 тоот албан бичиг хэрэгт авагдсан байна. 

 

Хариуцагч С  шүүхийн хэлэлцүүлэгт “...Х.Х ын зорчих эрхийг түдгэлзүүлснийг хүчингүй болгосон албан бичгийг 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Монгол шуудан ХК-д хүргүүлж, харин тус газраас 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Шалган нэвтрүүлэх газрын архив, бичиг хэргийн ажилтан н.Баасанжавт гардуулсан” гэж тайлбарласан.

 

Монгол шуудан ХК-иас Н газарт хүргүүлсэн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 03/987 дугаар албан бичигт “Танай газраас 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Иргэний шилжилт хөдөлгөөний газарт” гэсэн хаягаар RD113200555MN, RD113200388MN бүртгэлийн дугааруудтай албан бичиг илгээснийг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 09:35 цагт тус газрын архив бичиг хэргийн ажилтан Баасанжавт гардуулсан” болно гэжээ.

 

Хариуцагч Г газар “...Монгол шуудан ХК нь манай байгууллагад 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сын 2016 оны 02  дугаар сарын 03-ны өдрийн 5/303, 5/304 тоот албан бичгийг хүлээлгэж өгсөн бөгөөд эдгээр албан бичиг нь Монгол шуудан ХК-ийн 2017 ны 12 дугаар сарын 13-ны өдрийн 03/987 тоот албан бичгийн хавсралтад дурдсан 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн RD113200555MN, RD113200388MN дугаартай албан бичиг бөгөөд иргэн Х.Х т холбогдох албан бичиг биш байсан” гэж марган, ирсэн бичгийн бүртгэлийн хуулбарыг прокурорын газрын албан бичгийн хамт шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд дээрх баримтаар тус газар нь 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Сын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 5/303 тоот Б.Гантулгад тавьсан хилийн хоригийг цуцлах тухай, мөн өдрийн 5/304 тоот Э.Гантөмөрт тавьсан хилийн хоригийн цуцлах тухай албан бичгийг тус тус хүлээж авсан болох нь тогтоогдож байна.

 

Ийнхүү хариуцагч С  нь Х.Х ын хилийн хоригийг цуцалсан тус газрын 2016 оны 02 дугаар  сарын 04-ний өдрийн 5/315 тоот албан бичгийг Монгол шуудан ХК-д хүлээлгэж өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, Монгол шуудан ХК-д хүлээлгэж өгсөн гэх RD113200555MN, RD113200388MN бүртгэлийн дугааруудтай албан бичиг нь 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт /хуучин нэрээр/ хүргэгдсэн байх боловч нь энэ нь Х.Х т тавьсан хилийн хориг цуцлах тухай албан бичиг биш болох нь нотлогдож байх тул нэхэмжлэгч Х.Х т учирсан хохиролыг С  хариуцах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Х.Х  нь Хүннү эйр ХХК-ийн 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр яваад 18-нд буцаж ирэх Улаанбаатар-Манжуур-Улаанбаатар чиглэлийн нислэгт 4 тийз авч 1 500 400 төгрөг төлснөөс буцаалт хийгдэж, 585 600 төгрөгийг суутгуулсан болох нь Хүннү эйр ХХК-ийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байх бөгөөд харин хариуцагч байгууллагууд руу ирж очиход 100 000 төгрөгийн зардал гаргасан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч Нийслэлийн Саас 585 600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Х т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 100 000 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч Гадаадын иргэдийн харьяатын газарт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Шүүхээс хариуцагч Гадаадын иргэн, харьяатын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, М.Золзаяа, нарт шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүхэд ирүүлсэн хүсэлт болон хүсэлтэд хавсаргасан нотлох баримтаас хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийг баримтлан хариуцагчийн эзгүйд, мөн иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул зохигчдын хүсэлтээр, мөн хуулийн 100.8 дахь хэсгийг баримтлан хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 004 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Саас 16 454 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Х т олгох нь хуульд нийцнэ. 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Саас 585 600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Х т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 100 000 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч Г газарт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

           

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 004 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 16 454 төгрөгийг хариуцагч Саас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНГӨНТУУЛ

 

                                              ШҮҮГЧ                                      Б.МӨНХЖАРГАЛ

 

                                              ШҮҮГЧ                                      Д.ЭНХЦЭЦЭГ