Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2017/00383

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2017/00383

Улаанбаатар хот

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн, 8 дугаар хороо, Дэнжийн 8-322 тоот хаягт оршин суух, 1977 онд төрсөн, 41 настай, эмэгтэй, Б овогт Пын У /рд:ЧЛ77042268/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум, 2 дугаар баг, Оюут 2 дугаар хороолол, 4 дүгээр байр, 39 тоотод оршин суух, 1979 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, Б овогт Тгийн /рд:РЭ79021918/-д холбогдох

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Б.Б оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2122 дугаарт шүүхийн шийдвэрийн дагуу хүү Б.Ирээдүй, охин Б.Номундарь нарыг эх П.Ундрахбилэгийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн. Гэр бүлийн тухай хуульд эцэг, эх насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу хүү Б.Ирээдүй, охин Б.Номундарь нарын эцэг Т.Байгалиас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: П.У-ийн гаргасан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Хуулийн дагуу тэтгэлэг тогтоолгож, надаас гаргуулахыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие өөрийн эзэмшлийн болон өмчлөлийн өв хөрөнгө байхгүй болно гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч П.Унь хариуцагч Т.д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

            Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд П.Ундрахбилэг, Т. нар нь 2006 оноос эхлэн хамт амьдрах хугацаанд тэдний дундаас 2010 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүү Б.Ирээдүй, 2013 оны 3 дугаар сарын 09-ний өдөр охин Б.Номундарь төрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хүүхдийн төрсний Г-22, Г-91/12 тоот гэрчилгээнүүдээр тогтоогдож байна.

 

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг, эх өөрөө өргөдөл гаргасан бол иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага эцэг, эхийг тогтооно” гэж зааснаар хүүхдийн эцгийг захиргааны журмаар тогтоож, хүү Б.Ирээдүй, охин Б.Номундарь нарыг Барнууд овогт Тгийн Байгалиар овоглон, 2010 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр, 2013 оны 3 дугаар сарын 09-ний өдөр тус тус төрсний гэрчилгээг олгосон байна. 

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хүү Б.Ирээдүй, охин Б.Номундарь 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Т.Байгалиар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Зохигчдын хэн аль өөрсдийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих үнийн дүнгээр” улсын тэмдэгтийн хураамж төлөхөөр заасныг баримтлан Улаанбаатар хотод тогтоогдсон амьжиргааны доод түвшин 198 600 төгрөгөөр тооцож хариуцагчаас 53 081 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, улсын орлогоос 17 119 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгохоор шийдвэрлэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүү Б.И, охин Б.Н нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Т.Байгалиас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 53 081 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, улсын орлогоос 17 119 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             Д.МӨНГӨНТУУЛ