| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2021/0081/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/83 |
| Огноо | 2021-05-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Сайнзаяа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/83
2021/ШЦТ/83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: Ц.Сайнзаяа
Хохирогчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ
Хохирогч: Г.Д
Шүүгдэгч: Х.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Хын Сд холбогдох 2012000000270 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Ааймгийн Исуманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт А аймгийн Исумын Х багийн нутаг Б гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181,2.5-д зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялд багтааж, нийт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, М овогт Хын С /РД:../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Х.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Ааймгийн И сумын Хбагийн нутаг Ш гэх газар иргэн Г.Д, М.Снарыг өөртэйгөө мэндэлсэнгүй, “хө” гэж мэндэллээ хэмээн үл ялиг зүйлээр шалтаглан зодож, хоёр хүний эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдаанд хохирогч Г.Д мэдүүлэхдээ: 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр А аймгийн И сумын Х багийн нутаг дэвсгэрээс адуугаа аваад явж байтал Х.С нь араас дуудаад хүн чамтай 3 удаа мэндэлж байна, яасан их зантай юм, хүнтэй түрүүлээд мэндлэхгүй, ах захаа мэддэггүй юм гэх шалтгаанаар 2-3 удаа цохиж авсан. Би мотоциклио орхиод хашаа давж зугтаасан чинь араас хөөгөөд барьж аваад гар, хөл, нүд рүү чулуугаар цохисон. Мөн бороо орж байхад хувцсаа тайл гээд зодоод байхаар нь хувцсаа тайлсан чинь нүцгэн зураг авсан. Дараа нь гэр рүүгээ харихаар болсон чинь гэртээ очоод архи аваад ир гэсэн. Тухайн үед манай аав, ээж 2 аймаг руу явсан, эзэнгүй байсан болохоор би гэртээ харилгүй шууд ахындаа очсон. Одоо нийт 1.047.845 төгрөг нэхэмжилж байна гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 2012000000270 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Дын мэдүүлсэн: ...Би 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 17 цагийн орчим А аймгийн И сумын Х багийн нутаг Ш гэх газар мотоцикльтой адуугаа туугаад гэр рүүгээ явж байсан юм. Миний араас 2 мотоцикльтой хүн шүгэлдэж дуудахаар нь зогсоод хүлээж байтал нутгийн залуус болох Х.С, Э.О хоёр байсан. Х.С нь согтуу байсан ба мотоциклиосоо бууж ирээд үгийн зөрүүгүй миний толгой руу гараараа нэг удаа цохиж, гуя руу өшиглөсөн. Би яагаад намайг цохиод байгаа юм бэ гэж асуухад Х.С хэлэхдээ би чамтай 3 удаа түрүүлж мэндэллээ гэж хэлээд дахиж толгой руу 3-4 удаа цохиж авсан. Би болиоч ээ гэж хэлээд хойшоо ухраад яваад байсан юм. Тэгсэн чинь намайг барьж аваад дугтраад газарт унагааж миний толгой руу 4-5 удаа гараараа цохиж, нуруу руу өшиглөж, зодсон. Тэр үед би босоод зугтсан юм. Айлын хаваржааны хашаа даваад зугтаж байгаад Х.Сд баригдсан юм. Намайг цохиж амжаагүй байхад нь би дахиж зугтаагаад хажуу талын хашаа руу даваад ортол миний араас шонгийн мод барьчихсан ална гээд зогсож байсан. Бид хоёр хашааны хоёр талд зогсож байсан чинь Х.С барьж байсан шонгийн модоо хаяад би чамайг зодохоо болилоо, хоёулаа гар баръя гэж хэлэхээр нь би очоод гар барьтал, миний гарыг хоёр гараараа барьж аваад хашаа давж орж ирээд ингээд чи зугтаад байгаарай гэж хэлээд миний толгой руу 3 удаа цохиж аваад, цээж рүү өвдөглөж, салтаа руу өшиглөж, чамайг ална гэж миний хоолойг хоёр гараараа боосон. Би тэр үед амьсгалж чадахаа болиод газарт унасан. Тэгэхэд миний хоолойг гараараа боосон хэвээрээ л байсан. Би ноцолдож байгаад арай гэж мултраад дахиад хашаанаас гарч зугтаасан юм. Тэгэхэд миний хойноос Х.С хөөж байсан. Намайг гүйцэхгүй ард үлдээд Э.Оыг мотоцикль аваад ир гэж орилсон. Э.О мотоцикльтой Х.Сг сундлаад над дээр аваад ирсэн бөгөөд мотоциклиос бууж ирээд нэг гартаа чулуу атгачихсан яасан их зугтаадаг пизда вэ, би чамайг ална гээд миний толгой руу олон удаа цохиж байсан. Би хоёр гараараа толгойгоо хамгаалаад газар хэвтчихсэн байсан. Миний гар болон толгой руу олон удаа цохиж, зодсон. Миний толгойноос цус гарч байсан чинь Х.С намайг зодож байснаа босож зогсоод гартаа барьсан байсан чулуугаа над руу шидсэн нь миний цээжийг оносон. Дахиж ирээд нуруу руу 4-5 удаа өшиглөж, толгой дээр 3-4 удаа дэвссэн. Би тэр үед зодуулаад бүх бие хөндүүрлээд босч чадахгүй, цустайгаа холилдчихсон байсан. Х.С цамцаа тайлж шидлээд босоод ир, надтай зодолд, би чамд багтаад байна уу, чи яасан том болчихсон юм гэж орилж хашгираад байсан. Э.Оаас би туслаарай гэж олон удаа гуйсан боловч надад туслаагүй, мотоциклийнхоо хажууд зогсоод байсан. Тэр үед мотоцикльтой хүн явж байсан чинь Х.С тэр хэн бэ гэж Э.Оаас асуухад М.Сбайна гэж хэлсэн чинь дууд гээд М.Сг дуудаад мотоцикльтойгоо хүрээд ирсэн бөгөөд ирээд зогсоход нь Х.С чи надтай хө гэж мэндэлдэг болоо юу гээд М.Сг мотоциклиос нь татаж буулгаад цохиж, зодоод эхэлсэн. Би газарт хэвтэж байсан болохоор тэр үед мотоцикль руугаа мөлхөж байгаад хөл дээрээ босоод алхтал Х.С намайг хаачих гэж байгаа юм гэж араас орилж чулуу авч шидсэн нь миний нурууг оносон. Наашаа ир энд М.Стай зэрэгцээд суу гэхээр нь би очоод хэлсэн газарт нь М.Стай хамт суусан. Х.С ирээд М.Сг би адууг чинь авчихсан уу гэж хэлээд зодоод байсан. Намайг бас ээлжлээд цохиж, зодоод байсан. Би тухайн үед маш их зодуулсан болохоор зарим хэлсэн зүйлийг нь санахгүй байна. Тэгээд бид хоёроос 1 метр орчим зайтай суучихаад та хоёрын хүүхдүүдээр морь унуулна, наадмаар дахиж морь айрагдуулахыг чинь харна гэсэн утгатай юм яриад газраас чулуу авч бид хоёр руу олон удаа шидсэн бөгөөд шидсэн чулуу болгон нь бид хоёрыг онож байсан. Тэгж байгаад М.Сгийн мотоциклийг чулуугаар цохиж, толийг нь өшиглөж эвдлээд байсан. Миний мотоциклийг хаана байна аваад ир гээд Э.О, М.Схоёрыг явуулсан. Тэр хоёрыг явсан хооронд намайг элдэв үгээр доромжлоод ална гээд толгой руу цохиж, дагз руу хөлөөрөө өшиглөж зодож байсан. Тэр хоёр миний мотоциклийг аваад ирсэн чинь Х.С бас миний мотоциклийг чулуугаар цохиж эвдлээд байсан. М.Сбид хоёрыг гэртээ очоод мотоциклиос унасан гэж хэлээрэй, та хоёр одоо мотоциклиос унасан юм шиг болчихлоо гэж хэлсэн. Удаагүй бороо шивэрч эхлэхэд Х.С би даараад байна дээлнүүдээ тайлаад өг гэхээр нь бид хоёр хоёулаа дээлээ тайлаад өгсөн чинь нөмөрч зогсчихоод М.Сбид хоёрыг хувцсаа тайл гээд гартаа чулуу барьчихаад дарамтлаад байсан. Бид хоёр айсандаа бүх хувцсаа тайлсан. Би зодуулсандаа бүх бие хөндүүрлээд удаан хөдлөхөд намайг яасан удаан пизда вэ гэж над руу чулуу шидэж хөлийг оносон. Бид хоёрыг нүцгэлээд Э.Оыг утас аваад ир гээд утас гаргаж ирээд бид хоёрын нүцгэн зургийг авсан. Хэл ам гаргавал нүцгэн зургийг чинь фэйсбүүк дээр тавина гэж дарамталж байсан. Бороо намдахад хувцсаа өмс гээд өмсүүлсэн. Бид хоёрыг нэг, нэг шил архи олж ир гэж дарамталсан. Намайг танайд хүн байхгүй байгаа билүү, чамаас яасан ч их цус гарсан юм, түрүүлж очоод цусаа угаагаад хоёр шил архи аваад байж бай, бид гурав араас чинь очъё гэж хэлээд намайг явуулсан. Би явах гэж мотоцикль дээрээ суугаад мотоциклио гишгэж асаах гэтэл зодуулсандаа асааж чадахгүй байсан. Хэсэг байж байгаад арай гэж мотоциклио асаагаад ахынхаа гэрт харанхуй болж байхад очиж болсон явдлыг хэлсэн юм. Би Х.Стэй маргалдаж, муудалцаж байгаагүй. Намайг зүгээр байхад үл шалих зүйлээр шалтаглаж 4 цаг орчим зодсон. Тухайн үед С бага зэрэг согтуу байсан. Миний биеийн толгойн дагз хэсэгт язарсан, толгой олон хэсэгт хөхөрч хавдсан, хамар болон хөмсөг язарсан, хоёр гар тэр чигтээ хөхөрч хавдсан, биеийн хөл, гар, нуруу хэсэгт олон хөхөрч хавдсан гэмтэлтэй байсан. Одоо болтол толгойны өвчин намдаагүй. Би эм ууж өвчин намдааж байгаа. Би Улаанбаатар хотод нарийн шинжилгээ хийлгэсэн. Уг баримтуудаараа нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлттэй байна. Би маш их гомдолтой байна. Х.С нь намайг зүгээр байхад ямар ч шалтгаангүй олон цаг зодож, нүцгэлж байгаад зургийг минь авч олон нийтийн сүлжээнд зургийг чинь тавина гэж дарамталж, миний бие махбод болон сэтгэл санааны хувьд маш их хохирол учруулсан. Би эмчилгээ хийлгэхэд гарсан зардал болон сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 35-38 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Сгийн мэдүүлсэн: ...Би 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 19 цагийн орчим мотоцикльтой адуугаа хайгаад А аймгийн И сумын Х багийн нутаг Ш гэх газар явж байхад 3 мотоцикльтой хүн дуудахаар нь яваад очсон юм. Намайг очиход нутгийн залуучууд болох Э.О нь мотоцикль дээрээ суучихсан, Х.С, Г.Д нар газар суучихсан байсан. Г.Д зодуулсан байдалтай хөмсөг нь сэт цохигдоод цус нь асгарчихсан, толгой нь хагарчихсан бололтой толгойноос нь цус гарчихсан байсан. Би юу байцгаана хө гэж мэндлэхэд Х.С босч ирээд ингэж мэндэлдэг болсон уу, буугаад ир гээд шууд намайг өшиглөж, мотоциклиос буулгаж ирээд нүүр рүү гараараа цохиход нь би доош тонгойход миний нүүр рүү өшиглөж, зодсон. Та нар их том болжээ гэж намайг хавирч газарт унагааж олон удаа өшиглөж, цохиж зодсон. Гартаа чулуу авч байгаад атгаад нуруу руу цохиод, чулуугаар шидлээд байсан. Намайг бараг 1 цаг орчим цохиж, зодсон. Э.О хажууд байсан хэрнээ салгахгүй, намайг зодуулж байхыг хараад зогсож байсан. Тэгж байгаад Г.Д бид хоёрыг зэрэгцүүлж газар суулгахад бороо орсон чинь бид хоёрыг дээлээ тайлаад өг гээд бид хоёрын дээлийг тайлуулж авсан бөгөөд дээл нөмөрчихөөд бид хоёр руу хэд хэдэн удаа газраас чулуу авч шидсэн. Х.С нь та нарын морь хурдан байж болно, наадам дээр та нар надтай түрүүлж мэндлээгүй, би түрүүлж мэндэлсэн, та нар намайг үл тоосон байдалтай байсан гэсэн утгатай зүйл ярьж байсан. Би зодуулж байсан болохоор зарим хэлсэн зүйлийг нь сайн санахгүй байна. Х.С хэлэхдээ та хоёр надад зодуулснаа эцэг, эхдээ битгий хэлээрэй, гомдол, санал битгий гаргаарай, хэлсэн байвал ална шүү гэж дарамталж байсан. Та хоёр гэртээ очоод зодуулснаа юу гэж хэлэх юм гэж асуухаар нь би айсандаа мотоциклиос унасан гэж хэлье гэсэн чинь Х.С чулуу авснаа миний мотоциклийн хянах самбарыг цохиж хагалаад, хоёр толийг нь өшиглөж хугалаад, дохионы гэрлийг нь бас өшиглөж хугалаад мотоциклийг газарт унагааж эвдэлчихээд одоо мотоциклиос унасан гэж хэлэхэд болохоор боллоо гэсэн. Тэгснээ Г.Дын мотоцикль хаана байна гээд Э.О, бид хоёрыг мотоцикль байгаа газар руу нь явуулж би Г.Дын мотоциклийг унаад ирсэн чинь бас мотоциклийг нь чулуугаар цохиж эвдэлсэн юм. Түүний дараа Х.С гартаа чулуу атгачихаад Г.Д бид хоёрын бүх хувцсыг тайлуулаад Э.Оаас миний утас хаана байна гэж утсаа нэхэж аваад бид хоёрын зургийг дарсан. Зодуулсан талаараа хэлсэн байвал энэ нүцгэн зургийг чинь фэйсбүүк дээр тавина шүү гэж дарамталсан. Тэгээд бид хоёрын хувцсыг өмсүүлээд Г.Д бид хоёрыг хоёр шил архи байгаа биз дээ гэж асууснаа Г.Дыг танайд хүн байхгүй юм чинь чи очоод хоёр шил архи бэлдээд байж бай бид гурав араас чинь очъё гэж Г.Дыг явуулсан юм. Г.Дын толгой болон нүүрнээс нь их цус гараад хүзүү рүүгээ урсчихсан байсан чинь гэртээ харихаасаа өмнө цусаа цэвэрлээрэй гэж хэлсэн. Тэгээд Х.С бид гурав араас нь явах замаараа Х.Сгийн тугалыг хашилцсан. Би одоо явъя гэхэд байж бай гээд Г.Дын гэр рүү хамт очоод би дахиад явлаа гэж хэлэхэд намайг явуулсан юм. Тухайн үед ийм зүйл болсон юм. Намайг ахаа гэж хүндэлсэнгүй гэж үл шалих зүйлээр шалтаглаж 2 цаг орчим дарамталж, цохиж, зодсон. С архи уучихсан, согтуу байсан. Толгой маш их өвдөж, нүд болон хацар хөхөрч хавдсан, дал руу чулуугаар цохисон нь хөхөрч хавдсан, олон жижиг зулгаралт, шарх учирсан байсан. Надад шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би маш их гомдолтой байна. Х.С нь намайг ахаа гэж хүндэлсэнгүй гэж үл шалих зүйлээр шалтаглаж намайг 2 цаг орчим дарамталж цохиж, зодсон. Бас айлгаж, дарамталж, нүцгэлж байгаад зураг авч хүнд хэлбэл олон нийтийн сүлжээнд тавина гэснээс болж сэтгэл санааны хямралд орсон. Мөн миний мотоциклийг эвдэлсэн. Би эмчилгээ хийлгэхэд гарсан зардал болон бусад гарах зардлыг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 41-44 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Оын мэдүүлсэн: ...Би 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 16 цагийн орчим отор дээрээс Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн нутаг Буурал хайрхан гэх газар байх гэртээ юм авахаар очсон юм. Намайг ирээд удаагүй байхад манайд Х.С согтуу ирсэн. Манайд ирсэн байсан хүнтэй маргалдаад байхаар нь би салгасан чинь намайг гэрт хүргээд өг, хоёулаа хамт манай тугалыг хашилцъя гэхээр нь би зөвшөөрч бид хоёр тус тусдаа мотоцикль жолоодож Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн нутаг Шар хотгор гэх газар явж байхад замд Г.Д адуу туучихсан явахад Х.С түүнийг дуудсан юм. Г.Дыг ирэхэд Х.С надтай мэндэлсэнгүй гэж уурлаж цохиж аваад, хавирч унагаагаад зодсон. Би салгаад гурвуулаа газарт сууж байхад Х.С юм ярьж байгаад дахиж Г.Дыг зодох гэж дайрахаар нь би бариад авсан чинь Г.Д малын хашаа байгаа зүгт гүйсэн. Х.С надаас мултраад араас нь гүйгээд малын хашаан дотор түүнийг бариад авсан юм. Би араас нь очиход Х.С Г.Дын дээр нь гараад хоолойг нь боочихсон байхаар нь би дахиж салгасан юм. Г.Д малын хашаанаас гараад дахиад зугтаасан. Х.С араас нь хэсэг гүйж байснаа намайг дуудахаар нь би очтол намайг араас нь мотоцикльтой яв гэхээр нь би яах гээд байгаа юм, одоо боль гэхэд ах нь учраа олохгүй бол болохгүй гэхээр нь би нээрээ ч тийм байх гэж бодоод Г.Д руу яваад очсон чинь мотоцикль зогсоогүй байхад үсэрч буугаад Г.Дыг барьж аваад чулуугаар цохиж авахаар нь би салгасан. Хэсэг хоорондоо зууралцаж байгаад юм яриад сууж байхад өөр нэг мотоцикльтой хүн өөрөө хүрээд ирсэн. Тэр нь М.С байсан юм. М.С ирээд мэндлэхэд Х.С бас очоод түүнийг цохиж, зодсон юм. М.Сгийн нүүр хөхөрч хавдсан, Г.Дын зүүн хөмсөг нь сэтрээд цус гарчихсан, толгойноос нь цус гарчихсан байсан. Одоо гэртээ хариад яасан гэж хэлэх үү гэж Х.С асуухад М.Смотоциклиос унасан гэж хэлнэ гэхэд тэгвэл мотоцикль чинь эвдрээгүй байгаа юм биш үү гэснээ Д, Снарын мотоциклийг чулуугаар цохиж эвдэлсэн юм. Бороо ороход Х.С нь Г.Д, М.Снарын дээлийг тайлуулж нөмөрчихөөд бүх хувцсаа тайл гэж тайлуулаад надаас гар утсаа нэхэж аваад тэр хоёрын нүцгэн зургийг нь авч байгаа юм шиг үйлдэл гаргасан. Намайг утас өгөхөд утас нь цэнэггүй байх шиг байсан. Гомдол гаргавал нүцгэн зургийг чинь авчихсан байгаа гэж сүрдүүлээд байсан. Тэгээд би явах гэтэл намайг байж бай гээд хамт явж тугал хашилцсан гэхээр нь М.Сбид гурав явж тугалыг нь хашилцсан. Г.Дыг гэртээ очоод архи бэлдээд байж бай гээд түрүүлээд явуулчихсан юм. Тугалыг нь хашилцаад Г.Дын гэрийн гадна очоод дүүгээс нь асуухад гэртээ ирээгүй гэхээр нь тэндээс салаад явцгаасан юм. Тухайн үед ийм зүйл болсон юм. Би Х.Сг архи уучихсан байвал аль болох аясаар нь байдаг юм. Тэгэхгүй бол балай хүн шиг хэцүү байдаг юм. Өөрийнх нь утас надад байсан юм. Тэр утсаа авч зургийг нь дарж байх шиг байсан. Тэгэхдээ утас нь цэнэггүй байх шиг байсан. Би зураг авсан үгүйг нь мэдэхгүй байна. Би Г.Дыг зодуулж байхад салгасан. М.Сг зодож байхад нь би Х.Сгээс айгаад ойртож чадаагүй юм. С биеэ авч явж чадахаар байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Х.Сгийн мэдүүлсэн: ...Прокурорын тогтоолтой танилцлаа. Ямар нэгэн тайлбар байхгүй. Надад ямар нэгэн тайлбар байхгүй. Би хүлээн зөвшөөрч байна. Би Г.Д, М.Снарыг зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч байна. Г.Д, М.Снарт учирсан хохирлыг бүрэн барагдуулахаа илэрхийлж, Үндсэн хуульд зааснаар мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 75-78 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 424 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Г.Дын биед тархи доргилт, дагзанд язарсан шарх, хоёр гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн мөр, мөрний ар хэсэгт цус хуралт, зүүн чихний дэлбээний ар хэсэгт цус хуралт, зүүн гуяны гадна дунд хэсэгт цус хуралт, зүүн хөмсөгт жижиг язарсан шарх, хамрын нуруунд зулгаралт, доод уруулын дотор салстад цус хуралт, хэлний үзүүрт жижиг шарх, 21,22-р шүдний үзүүр хэсэг эмтэрсэн гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Тархи доргилт, дагзанд язарсан шарх, хоёр гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн мөр, мөрний ар хэсэгт цус хуралт, зүүн чихний дэлбээний ар хэсэгт цус хуралт гэмтэл тус бүр “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн гуяны гадна дунд хэсэгт цус хуралт, зүүн хөмсөгт жижиг язарсан шарх, хамрын нуруунд зулгаралт, доод уруулын дотор салстад цус хуралт, хэлний үзүүрт жижиг шарх, 21,22-р шүдний үзүүр хэсэг эмтэрсэн гэмтэл тус бүр “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 05 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 425 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. М.Сгийн биед зүүн нүдний зовхи, баруун хацар, баруун дал орчим зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, уруулын дотор салстад цус хуралт, баруун бугалганы гадна дээд хэсэг, баруун шилбэний дотор дээд хэсэгт цус хуралт, хүзүүний урд хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Зүүн нүдний зовхи, баруун хацар, баруун дал орчим зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тус бүр “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний алимны салстад цус хуралт, баруун бугалганы гадна дээд хэсэг, баруун шилбэний дотор дээд хэсэгт цус хуралт, хүзүүний урд хэсэгт зулгаралт гэмтэл тус бүр “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 11 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 487 тоот нэмэлт шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Г.Дын биед нэмэлтээр цээж болон толгойн КТГ шинжилгээнд цээж болон гавал ясанд гэмтлийн өөрчлөлт үгүй байна. Цээжний КТГ шинжилгээнд зүүн уушигны орой хэсгээр тархмал мөн дээд дэлбэнд 2,9х2,3х2,6см хэмжээтэй нэвчдэст өөрчлөлттэй байна. Энэ нь гэмтэлтэй холбоогүй. Г.Дын биед урьд гаргасан №424 тоот дүгнэлт хэвээр байна. 2. Г.Дын биед тархи доргилт, дагзанд язарсан шарх, хоёр гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн мөр, мөрний ар хэсэгт цус хуралт, зүүн чихний дэлбээний ар хэсэгт цус хуралт, зүүн гуяны гадна дунд хэсэгт цус хуралт, зүүн хөмсөгт жижиг язарсан шарх, хамрын нуруунд зулгаралт, доод уруулын дотор салстад цус хуралт, хэлний үзүүрт жижиг шарх, 21,22-р шүдний үзүүр хэсэг эмтэрсэн гэмтлүүд тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. 4. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 5. Тархи доргилт, дагзанд язарсан шарх, хоёр гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн мөр, мөрний ар хэсэгт цус хуралт, зүүн чихний дэлбээний ар хэсэгт цус хуралт гэмтэл тус бүр “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн гуяны гадна дунд хэсэгт цус хуралт, зүүн хөмсөгт жижиг язарсан шарх, хамрын нуруунд зулгаралт, доод уруулын дотор салстад цус хуралт, хэлний үзүүрт жижиг шарх, 21,22-р шүдний үзүүр хэсэг эмтэрсэн гэмтэл тус бүр “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 52-53 хуу/
“Хас Үнэлгээ” ХХК-ний 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 680 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-18, 23, 25, 27-28 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22, 24, 26, 29 хуу/
Эмчилгээтэй холбоотой баримтууд /хх-ийн 58-68, 124-134 хуу/
Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 108-114 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 81 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 84 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр А аймгийн И сумын Х багийн нутаг Ш гэх газар иргэн Г.Д, М.Снар нь бусдад зодуулж, эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Х.С нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Х.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр А аймгийн И сумын Х багийн нутаг Ш гэх газар иргэн Г.Д, М.Снарыг өөртэйгөө мэндэлсэнгүй, “хө” гэж мэндэллээ хэмээн үл ялиг зүйлээр шалтаглан зодож, хоёр хүний эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Дын мэдүүлсэн “Х.С нь согтуу байсан ба мотоциклиосоо бууж ирээд үгийн зөрүүгүй миний толгой руу гараараа нэг удаа цохиж, гуя руу өшиглөсөн. Би яагаад намайг цохиод байгаа юм бэ гэж асуухад Х.С хэлэхдээ би чамтай 3 удаа түрүүлж мэндэллээ гэж хэлээд дахиж толгой руу 3-4 удаа цохиж авсан. Би болиоч ээ гэж хэлээд хойшоо ухраад яваад байсан чинь намайг барьж аваад дугтраад газарт унагааж миний толгой руу 4-5 удаа гараараа цохиж, нуруу руу өшиглөж, зодсон. Тэр үед би босоод зугтсан юм. Айлын хаваржааны хашаа даваад зугтаж байгаад Х.Сд баригдсан юм. Намайг цохиж амжаагүй байхад нь би дахиж зугтаагаад хажуу талын хашаа руу даваад ортол миний араас шонгийн мод барьчихсан ална гээд зогсож байсан. Бид хоёр хашааны хоёр талд зогсож байсан чинь Х.С барьж байсан шонгийн модоо хаяад би чамайг зодохоо болилоо, хоёулаа гар баръя гэж хэлэхээр нь би очоод гар барьтал, миний гарыг хоёр гараараа барьж аваад хашаа давж орж ирээд ингээд чи зугтаад байгаарай гэж хэлээд миний толгой руу 3 удаа цохиж аваад, цээж рүү өвдөглөж, салтаа руу өшиглөж, чамайг ална гэж миний хоолойг хоёр гараараа боосон. Би тэр үед амьсгалж чадахаа болиод газарт унасан. Тэгэхэд миний хоолойг гараараа боосон хэвээрээ л байсан. Би ноцолдож байгаад арай гэж мултраад дахиад хашаанаас гарч зугтаасан юм. Тэгэхэд миний хойноос Х.С хөөж байсан. Намайг гүйцэхгүй ард үлдээд Э.Оыг мотоцикль аваад ир гэж орилсон. Э.О мотоцикльтой Х.Сг сундлаад над дээр аваад ирсэн бөгөөд мотоциклиос бууж ирээд нэг гартаа чулуу атгачихсан яасан их зугтаадаг пизда вэ, би чамайг ална гээд миний толгой руу олон удаа цохиж байсан. Би хоёр гараараа толгойгоо хамгаалаад газар хэвтчихсэн байсан. Миний гар болон толгой руу олон удаа цохиж, зодсон. Миний толгойноос цус гарч байсан чинь Х.С намайг зодож байснаа босож зогсоод гартаа барьсан байсан чулуугаа над руу шидсэн нь миний цээжийг оносон. Дахиж ирээд нуруу руу 4-5 удаа өшиглөж, толгой дээр 3-4 удаа дэвссэн. Би тэр үед зодуулаад бүх бие хөндүүрлээд босч чадахгүй, цустайгаа холилдчихсон байсан. Х.С цамцаа тайлж шидлээд босоод ир, надтай зодолд, би чамд багтаад байна уу, чи яасан том болчихсон юм гэж орилж хашгираад байсан. Э.Оаас би туслаарай гэж олон удаа гуйсан боловч надад туслаагүй, мотоциклийнхоо хажууд зогсоод байсан. Тэр үед мотоцикльтой хүн явж байсан чинь Х.С тэр хэн бэ гэж Э.Оаас асуухад М.Сбайна гэж хэлсэн чинь дууд гээд М.Сг дуудаад мотоцикльтойгоо хүрээд ирсэн бөгөөд ирээд зогсоход нь Х.С чи надтай хө гэж мэндэлдэг болоо юу гээд М.Сг мотоциклиос нь татаж буулгаад цохиж, зодоод эхэлсэн. Би газарт хэвтэж байсан болохоор тэр үед мотоцикль руугаа мөлхөж байгаад хөл дээрээ босоод алхтал Х.С намайг хаачих гэж байгаа юм гэж араас орилж чулуу авч шидсэн нь миний нурууг оносон. Нааш ир энд М.Стай зэрэгцээд суу гэхээр нь би очоод хэлсэн газарт нь М.Стай хамт суусан. Х.С ирээд М.Сг би адууг чинь авчихсан уу гэж хэлээд зодоод байсан. Намайг бас ээлжлээд цохиж, зодоод байсан. Би тухайн үед маш их зодуулсан болохоор зарим хэлсэн зүйлийг нь санахгүй байна. Тэгээд бид хоёроос 1 метр орчим зайтай суучихаад та хоёрын хүүхдүүдээр морь унуулна, наадмаар дахиж морь айрагдуулахыг чинь харна гэсэн утгатай юм яриад газраас чулуу авч бид хоёр руу олон удаа шидсэн бөгөөд шидсэн чулуу болгон нь бид хоёрыг онож байсан. Тэгж байгаад М.Сгийн мотоциклийг чулуугаар цохиж, толийг нь өшиглөж эвдлээд байсан. Миний мотоциклийг хаана байна аваад ир гээд Э.О, М.Схоёрыг явуулсан. Тэр хоёрыг явсан хооронд намайг элдэв үгээр доромжлоод ална гээд толгой руу цохиж, дагз руу хөлөөрөө өшиглөж зодож байсан. Тэр хоёр миний мотоциклийг аваад ирсэн чинь Х.С бас миний мотоциклийг чулуугаар цохиж эвдлээд байсан. М.Сбид хоёрыг гэртээ очоод мотоциклиос унасан гэж хэлээрэй, та хоёр одоо мотоциклиос унасан юм шиг болчихлоо гэж хэлсэн. Удаагүй бороо шивэрч эхлэхэд Х.С би даараад байна, дээлнүүдээ тайлаад өг гэхээр нь бид хоёр хоёулаа дээлээ тайлаад өгсөн чинь нөмөрч зогсчихоод М.Сбид хоёрыг хувцсаа тайл гээд гартаа чулуу барьчихаад дарамтлаад байсан. Бид хоёр айсандаа бүх хувцсаа тайлсан. Би зодуулсандаа бүх бие хөндүүрлээд удаан хөдлөхөд намайг яасан удаан пизда вэ гэж над руу чулуу шидэж хөлийг оносон. Бид хоёрыг нүцгэлээд Э.Оыг утас аваад ир гээд утас гаргаж ирээд бид хоёрын нүцгэн зургийг авсан. Хэл ам гаргавал нүцгэн зургийг чинь фэйсбүүк дээр тавина гэж дарамталж байсан. Бороо намдахад хувцсаа өмс гээд өмсүүлсэн. Бид хоёрыг нэг, нэг шил архи олж ир гэж дарамталсан. Намайг танайд хүн байхгүй байгаа билүү, чамаас яасан ч их цус гарсан юм, түрүүлж очоод цусаа угаагаад хоёр шил архи аваад байж бай, бид гурав араас чинь очъё гэж хэлээд намайг явуулсан. Би явах гэж мотоцикль дээрээ суугаад мотоциклио гишгэж асаах гэтэл зодуулсандаа асааж чадахгүй байсан. Хэсэг байж байгаад арай гэж мотоциклио асаагаад ахынхаа гэрт харанхуй болж байхад очиж болсон явдлыг хэлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 35-38/,
мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Сгийн мэдүүлсэн “Г.Д зодуулсан байдалтай хөмсөг нь сэт цохигдоод цус нь асгарчихсан, толгой нь хагарчихсан бололтой толгойноос нь цус гарчихсан байсан. Би юу байцгаана хө гэж мэндлэхэд Х.С босч ирээд ингэж мэндэлдэг болсон уу, буугаад ир гээд шууд намайг өшиглөж, мотоциклиос буулгаж ирээд нүүр рүү гараараа цохиход нь би доош тонгойход миний нүүр рүү өшиглөж, зодсон. Та нар их том болжээ гэж намайг хавирч газарт унагааж олон удаа өшиглөж, цохиж зодсон. Гартаа чулуу авч байгаад атгаад нуруу руу цохиод, чулуугаар шидлээд байсан. Намайг бараг 1 цаг орчим цохиж, зодсон. Э.О хажууд байсан хэрнээ салгахгүй, намайг зодуулж байхыг хараад зогсож байсан. Тэгж байгаад Г.Д бид хоёрыг зэрэгцүүлж газар суулгахад бороо орсон чинь бид хоёрыг дээлээ тайлаад өг гээд бид хоёрын дээлийг тайлуулж авсан бөгөөд дээл нөмөрчихөөд бид хоёр руу хэд хэдэн удаа газраас чулуу авч шидсэн. Х.С нь та нарын морь хурдан байж болно, наадам дээр та нар надтай түрүүлж мэндлээгүй, би түрүүлж мэндэлсэн, та нар намайг үл тоосон байдалтай байсан гэсэн утгатай зүйл ярьж байсан. Би зодуулж байсан болохоор зарим хэлсэн зүйлийг нь сайн санахгүй байна. Х.С хэлэхдээ та хоёр надад зодуулснаа эцэг, эхдээ битгий хэлээрэй, гомдол, санал битгий гаргаарай, хэлсэн байвал ална шүү гэж дарамталж байсан. Та хоёр гэртээ очоод зодуулснаа юу гэж хэлэх юм гэж асуухаар нь би айсандаа мотоциклиос унасан гэж хэлье гэсэн чинь Х.С чулуу авснаа миний мотоциклийн хянах самбарыг цохиж хагалаад, хоёр толийг нь өшиглөж хугалаад, дохионы гэрлийг нь бас өшиглөж хугалаад мотоциклийг газарт унагааж эвдэлчихээд одоо мотоциклиос унасан гэж хэлэхэд болохоор боллоо гэсэн. Тэгснээ Г.Дийн мотоцикль хаана байна гээд Э.О, бид хоёрыг мотоцикль байгаа газар руу нь явуулж би Г.Дийн мотоциклийг унаад ирсэн чинь бас мотоциклийг нь чулуугаар цохиж эвдэлсэн юм. Түүний дараа Х.С гартаа чулуу атгачихаад Г.Д бид хоёрын бүх хувцсыг тайлуулаад Э.Оаас миний утас хаана байна гэж утсаа нэхэж аваад бид хоёрын зургийг дарсан. Зодуулсан талаараа хэлсэн байвал энэ нүцгэн зургийг чинь фэйсбүүк дээр тавина шүү гэж дарамталсан. Тэгээд бид хоёрын хувцсыг өмсүүлээд Г.Д бид хоёрыг хоёр шил архи байгаа биз дээ гэж асууснаа Г.Дыг танайд хүн байхгүй юм чинь чи очоод хоёр шил архи бэлдээд байж бай, бид гурав араас чинь очъё гэж Г.Дыг явуулсан юм. Г.Дын толгой болон нүүрнээс нь их цус гараад хүзүү рүүгээ урсчихсан байсан чинь гэртээ харихаасаа өмнө цусаа цэвэрлээрэй гэж хэлсэн. Тэгээд Х.С бид гурав араас нь явах замаараа Х.Сгийн тугалыг хашилцсан. Би одоо явъя гэхэд байж бай гээд Г.Дын гэр рүү хамт очоод би дахиад явлаа гэж хэлэхэд намайг явуулсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 41-44/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Оын мэдүүлсэн “Г.Дыг ирэхэд Х.С надтай мэндэлсэнгүй гэж уурлаж цохиж аваад, хавирч унагаагаад зодсон. Би салгаад гурвуулаа газарт сууж байхад Х.С юм ярьж байгаад дахиж Г.Дыг зодох гэж дайрахаар нь би бариад авсан чинь Г.Д малын хашаа байгаа зүгт гүйсэн. Х.С надаас мултраад араас нь гүйгээд малын хашаан дотор түүнийг бариад авсан юм. Би араас нь очиход Х.С Г.Дын дээр нь гараад хоолойг нь боочихсон байхаар нь би дахиж салгасан юм. Г.Д малын хашаанаас гараад дахиад зугтаасан. Х.С араас нь хэсэг гүйж байснаа намайг дуудахаар нь би очтол намайг араас нь мотоцикльтой яв гэхээр нь би яах гээд байгаа юм, одоо боль гэхэд ах нь учраа олохгүй бол болохгүй гэхээр нь би нээрээ ч тийм байх гэж бодоод Г.Д руу яваад очсон чинь мотоцикль зогсоогүй байхад үсэрч буугаад Г.Дын барьж аваад чулуугаар цохиж авахаар нь би салгасан. Хэсэг хоорондоо зууралцаж байгаад юм яриад сууж байхад өөр нэг мотоцикльтой хүн өөрөө хүрээд ирсэн. Тэр нь М.Сбайсан юм. М.Сирээд мэндлэхэд Х.С бас очоод түүнийг цохиж, зодсон юм. М.Сгийн нүүр хөхөрч хавдсан, Г.Дыг зүүн хөмсөг нь сэтрээд цус гарчихсан, толгойноос нь цус гарчихсан байсан. Одоо гэртээ хариад яасан гэж хэлэх үү гэж Х.С асуухад М.Смотоциклиос унасан гэж хэлнэ гэхэд тэгвэл мотоцикль чинь эвдрээгүй байгаа юм биш үү гэснээ Д, Снарын мотоциклийг чулуугаар цохиж эвдэлсэн юм. Бороо ороход Х.С нь Г.Д, М.Снарын дээлийг тайлуулж нөмөрчихөөд бүх хувцсаа тайл гэж тайлуулаад надаас гар утсаа нэхэж аваад тэр хоёрын нүцгэн зургийг нь авч байгаа юм шиг үйлдэл гаргасан” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49/,
Мөрдөн байцаалтын шатанд Х.Сгийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Прокурорын тогтоолтой танилцлаа. Би хүлээн зөвшөөрч байна. Би Г.Д, М.Снарыг зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч байна. Г.Д, М.Снарт учирсан хохирлыг бүрэн барагдуулахаа илэрхийлж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 75-78/,
хохирогч Г.Дын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 424 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 05/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 487 тоот нэмэлт шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-53/,
хохирогч М.Сгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 425 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 11/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М овогт Хын Сг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Х.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Х.Сгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Хохирогч Г.Дд гэм хорын хохиролд эм тарианы үнэ 569.245 /таван зуун жаран есөн мянга хоёр зуун дөчин тав/ төгрөг, бензиний зардал 172.200 /нэг зуун далан хоёр мянга хоёр зуу/ төгрөг, шинжээчийн хөлс 8.000 /найман мянга/ төгрөг, тээврийн зардал 77.400 /далан долоо мянга дөрвөн зуу/ төгрөг, бусдад зодуулах үед унаж явсан мотоциклийн эвдрэлийн хөлс 221.000 /хоёр зуун хорин нэгэн мянга/ төгрөг, нийт 1.047.845 /нэг сая дөчин долоо мянга найман зуун дөчин тав/ төгрөгийн хохирол учирсан болох нь 68 тоот шинжээчийн дүгнэлт, 3 ширхэг зорчигчийн тасалбар, мөнгөн шилжүүлэг 1 хуудас, “е” баримт 13 хуудас зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Сгээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр 1.047.845 /нэг сая дөчин долоо мянга найман зуун дөчин тав/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн Хануйн гол гэх газар оршин суух Гонгор овогт Гансүхийн Д /РД:АГ00281713/-д олгуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч М.Снь хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул түүнд энэ шийтгэх тогтоолоор гаргаж олгох хохиролгүй болно.
Шүүгдэгч Х.Сгийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж, түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан байдлыг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
М Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Хын Сг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Сг 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Сгээс 1.047.845 /нэг сая дөчин долоо мянга найман зуун дөчин тав/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн Хануйн гол гэх газар оршин суух Гонгор овогт Гансүхийн Д /РД:АГ00281713/-д олгосугай.
5. Шүүгдэгч Х.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Х.Сгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ