Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2019/ШЦТ/147

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,

улсын яллагч хяналтын прокурор О.Баярсайхан,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чгэрэл, шүүгдэгч Ч.Х******* нарыг оролцу******* тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн Х*******д холбогдох эрүүгийн 1807005050167 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Хажуу-Улаан суманд төрсөн, тай, эмэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, , , , хамт *******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******гийн Х******* /*******/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 14-15 цагийн үед ******* тоотод байрлах талийгаач С.Ж*******ы гэрт түүнтэй Ч.Н*******, Ч.Х******* нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн хамт байхдаа Ч.Н******* нь хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн талийгаачийг онц харгис хэрцгийгээр зодож биед нь олон тооны шарх, гэмтэл учру******* алсан гэх үйл баримт нотлогдож байхад Ч.Х******* нь 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр тоот өрөөнд, 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр тоот өрөөнд, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын 104 тоот өрөөнд, 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр тоот өрөөнд тус тус хууль сану******* мэдүүлэг авахад зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Х******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Урьд өгч байсан мэдүүлэг үнэн. Би худлаа ярьдаггүй. Намайг түргэн дуудаад ир гэсэн. Би цусыг нь арччихаад түргэн дуудчихаад эргээд ороод ирэхэд дахиад цус болсон байсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараахь нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд: Шүүгдэгч Ч.Х*******гийн гэрчээр 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллнд өгсөн: “2018 оны 09 дүгээр сарын 07-ны 16 цагийн орчимд би нөхөр Птой хамт Ө тоотод Ж******* ахын гэрт орсон чинь Ж ахын толгой нь хагарчихсан, зөндөө цус гоожчихсон газарт хэвтэж байсан, тэгсэн чинь манай нөхөр П намайг гялс гүйгээд түргэн, цагдаа дуудаад ир гэсэн.” /1 хх-ийн 32 дугаар хуудас/

гэрчээр 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллнд өгсөн: “...өглөөний 06 цагийн үед 25-ын А хочтой А гэрт унтаж байхад 0.33, 0.75 литрийн 2 шил Сайхан архи аваад ороод ирсэн. Тэгээд П, А, Ж******* ах бид нар хувааж уусан. Тэгээд П бид хоёр 09 цагийн үед тэндээс гараад Налайхын төвөөр явж байгаад Пгийн байх Пгийн төрсөн эгчийнд очоод байж байгаад үдээс хойш буцаад Ж*******ы гэрт яваад очсон. Тэгээд яваад очиход Ж******* гэртээ ганцаараа унтаад байгаа юмуу ухаан алдчихсан юмуу мэдэхгүй ямар ч байсан гал тогооны өрөөнд байдаг орон дээр дээшээ хараад дээгүүрээ дээлээ нөмөрчихсөн хэвтэж байсан. Тэгтэл П Ж******* ахыг ухаан алдчих юм шиг байна түргэн дуудчих гэхээр нь би гэрээс гарч яваад түргэн дуудах утас хайгаад гудамжаар ойр хавиар утастай хүн хайгаад утас олдохгүй болохоор 20-30 минут болоод буцаад орсон чинь намайг гарахад зүв зүгээр байсан гал тогооны өрөөнд байдаг Ж*******ы хэвтдэг орны хажуугаар нил цус болчихсон, Ж******* ах өөрөө орон дээрээ толгой тархи нь цус болчихсон хэвтэж байсан, тэгээд би юу болов гээд асуутал П юм хэлэлгүй намайг дуугүй наад цусаа арч гэхээр нь хэн зодчив чи зодчихсон юмуу гэсэн чинь намайг гараад ороод ирэх хооронд ийм болчихсон байна гэж байсан.” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 34- 35 дугаар хуудас/

гэрчээр 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллнд өгсөн: “үдээс хойш 15-16 цагийн үед Ж*******ы гэрт очиход Ж******* ганцаараа орон дээрээ цустайгаа холилдоод хэвтэж байсан. Тэгтэл намайг П түргэн дууд гэхээр нь би гараад түргэн дуудах гээд явсан. Эргээд ороод ирэхэд хорооны цагдаа ирсэн байсан. П талийгаачийн нүүрийг нь хэвтэж байсан орон дээр нь арчаад зогсож байсан. Ж******* юу ч ярихгүй хэвтэж байсан. П намайг яваад түргэн дуудаад ир гэхээр нь цусаа арчаад явж түргэн дуудсан, цустай цн өнгийн шалны алчуураар нь шалыг арчаад алчуурыг нь үүдэнд нь үлдээсэн. Би буцаад орж ирээд сая арчсан цус яд ийм их цус болчихов оо гэхэд П харин тийм ээ дахиад ийм болчихлоо гэж байсан тэгээд хаалгаар гарахад гадаа цагдаа нар ирсэн байсан. Пг цагдан хорих гээд Налайхын шүүх дээр хуралд оруулах гэж байхад би шүүх дээр уулзсан чинь П надад "чамайг байхгүй байхад би талийгаачийг зодсон толгой руу нь цохьсон" гэж надад хэлсэн. Яд цохьсон юм гэхэд П надад Ж******* "пизда минь миний гэр орноос зайл" гэж хэлсэн тэгэхээр нь би миний гэр орныг зарчихаад гэж хэлээд зодсон гэж хэлсэн. Би зодож байхыг нь нүдээрээ хараагүй. Би эхлээд Птой хамт орж ирэхэд үүдний гал тогооны өрөөнд байдаг орных нь урд цус болсон байсан тэрийг шалны алчуураар арчсан. Дараа нь гадуур түргэн дуудах гээд явж байгаад орж ирэхэд нүүр нь тэр чигээрээ цус болсон байсан газар бас цус болсон байсан тэр цусыг П өөрөө арчиж байсан. Би “хүүеэ яд бас нүүр ам нь бас шалан дээр цус болчихов оо гэхэд харин тийм ээ гээд надад зодсон тухайгаа хэлээгүй тэгээд цагдаа орж ирсэн.” гэсэн мэдүүлэг, /2хх-ийн 6-9 дүгээр хуудас/

гэрчээр 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллнд өгсөн: “..амьдарч байсан гэрлүүгээ 14-15 цагийн орчим орсон чинь Ж******* ах хүнд зодуулчихсан, толгой нь тэр чигээрээ цус болчихсон дээгүүрээ ногоон дээлээ нөмөрчихсөн хэвтэж байсан. ...Н******* шалан дээгүүр байгаа цусыг арчих гэсэн чинь түргэн дуудаад ир гээд гаргасан юм. Тэгээд би доошоо гүйгээд хүнсний дэлгүүрийн орчмоос нэг хөгшиндүү настай эгчийн гар утаснаас түргэн дуудсан юм. Тэгээд 20-30 минут болоод очиход дахиад нэмээд цус болчихсон Н******* толгойноос нь барьчихсан байхаар нь би хүүе ээ яасан юм бэ гэхэд харин тийн цус алдаад байна гэж хэлсэн тэгээд удалгүй цагдаа, түргэн тусламж ирсэн.” гэсэн мэдүүлэг, /2хх-ийн 248-249 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ч.Х*******гийн мөрдөн шалгах ажиллнд өгсөн: “...үдээс хойш болсон байсан юм. Тэгээд бид 2-ыг яваад ороход Ж******* ах орныхоо урдуур газар уначихсан нүүр амаараа цус болж цустайгаа холилдсон шалан дээгүүр нь нил цус болсон байсан тэгээд Н******* толгойноос өргөөд би хөлнөөс өргөөд орон дээр нь гаргасан тэгээд би наад хүн хүн чинь ямар байна гэж гэхэд Н******* юм хэлээд байна гэж байсан тэгснээ наагуурхи цусаа арччих гэхээр нь би болох юм уу гэхэд болно, болно гэсэн тэгээд би шалны алчуураар шалан дээрх цусыг арчиж байсан чинь нэг өндөр ах орж ирсэн тэгээд юу болчихвоо гэж асуусан чинь Н******* мэдэхгүй ээ орж ирэхэд ийм болчихсон байна гэж хэлсэн чинь өөр юм хэлэхгүй гараад явсан, тэгсэн чинь Н******* гараад түргэн тусламж дуудаад ир гэхээр нь би гараад утас хайгаад гудамжны дээшээ яваад буцаад доошоо яваад нэг хүний гар утсаар дуудлага өгчихөөд буцаад гэрт ирсэн чинь дахиад нэмээд шалан дээгүүр, мөн толгой нүүрээр нь цус болчихсон байсан, тэгэхээр нь би юу болчихвоо гэхэд цус алдаад байна гэж Н******* хэлсэн. Тэр үед гадаа цагдаа нар ирсэн байсан.” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 87-88 дугаар хуудас/

Гэрч Т.Аийн мөрдөн шалгах ажиллнд өгсөн: “Тэр үед Ж ахын гэрт П, Х*******, Ж ах гурав үлдсэн... Тэгээд би гэртээ очиж унтаж байгаад ойролцр 16 цагийн үед босоод гармаар санагдаад Налайхын төв рүү орж ирээд явж байтал Х******* ганцаараа тортой юм барьчихсан Ж ахын бие аягүй муу байна эмнэлэгт байгаа П Ж ахыг зодчихсон, одоо шоронд орох гээд байна цагдаа нар Пг хорьчихлоо гэж хэлэхээр нь би тухайн үедээ согтуу архи хайж явсан болохоороо нээх тгүй. ... Маргааш нь надад болохоор өөр зүйл буюу Ж ахыг ямар хүн зодсон талаар нь хэлэхгүй байж шилээр нүүрийг нь зүсээд хугархай шургааг модоор зодсон байна гэж хэлээд байгаа учраас Пг зодсон байх гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 38-39 дүгээр хуудас/

...Х******* надад "Ж ахыг нүүрэн дээр нь шилээр сийччихсэн байна лээ" гээд миний нүүрэн дээр түлхүүрээр зурж үзүүлэхээр нь би балай юм шиг хүний нүүрэн дээр зурлаа өөр дээрээ үзүүлэхгүй гэтэл хажуунаас нь П "хашааны хугархай тал шургар талийгаач Ж*******ы толгой руу нь хавирга руу нь цохисон байна" гэхээр нь би хэн тэгж хэлсэн юм бэ тэр хүнээ дуудаад хэлчихээч гэтэл П "би мэдэж байна" гээд яг хэн тэгснийг бол хэлээгүй. Тэгээд өөр юм яриад байсан, би ч нэг их ухаж асуугаагүй. Тухайн үед юугаар зодсоныг нь П, Х******* хоёр харсан юм шиг л яриад байгаа хэдий ч хэн зодсоныг нь хэлээгүй..” гэсэн мэдүүлэг, /2хх-ийн 16-17 дугаар хуудас/

Гэрч Ж.Лын мөрдөн шалгах ажиллнд өгсөн: “ямар нэг ил харагдах гэмтэл шарх харагдаагүй, зүгээр л байсан, намайг гараад явахад ч гэсэн ячгүй зүгээр байсан. Ж ахтай угаасаа маргалдаж муудалцсан хүн байхгүй. Миний бодлоор 2, 3 цаг орчим архи уугаад юм ярьж суусан гэхээр 13-14 цагийн хооронд л тэдний гэрээс гарсан.” гэсэн мэдүүлэг, /2хх-ийн 242 дугаар хуудас/

Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллнд өгсөн: “2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 15 цагийн орчимд ******* тоотод Ж******* ахтай уулзах гээд байшин руу нь яваад орсон, ...тамбарынх нь хаалганы босго нь цус болчихсон байсан, цаашлаад дотогшоо нь яваад ортол гал тогооны өрөөний шал зуух хавиар, орны урдуур цус болчихсон тэрийг нь Х******* яг цэвэрлээд шалны алчуураар арчаад сууж байсан. Харин Ж******* орон дээрээ дээшээ хараад сэрүүн байда цус нөж болчихсон хэвтэж байсан. ...энэ үед П дээд талынх нь өрөөнд Халхын хар П байна пизданууд минь яахын чи муу гэж чангаар хэлэхээр нь би уурлаад Пд хандаж "Пизда минь чи муу яахаараа дандаа ингэж архидаж явдаг юм зөв талдаа байвал яасан юм, Ж******* ахыг хэн зодсон" гэсэн чинь ...П “25-ын А архины шилээр цохичихсон” гэж хэлсэн тэгэхдээ хагарсан шил, архины шил юм огт харагдаагүй. ...Намайг гэрт нь эхлээд ороход ер нь гэрийг нь цэвэрлэчихсэн, Ж******* ахын ч нүүр, толгойг усаар угаачихсан, хувцасны цусыг нь цэвэрлэж арчсан байда харагдсан. Толгойг нь яз яз цохичихсон харагдсан. Тэгээд би хороон дээр очоод цагдаад хэлээд хамт Ж*******ы rэрт цагдаа хэсгийн ахлагч, хоёр цэргийн хамтаар очсон.” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 42-43 дугаар хуудас/

Гэрч Ц.Мгийн мөрдөн шалгах ажиллнд өгсөн: “Налайх дүүргийн 4 дүгээр хороо Ан 12-1 тоотод 15 цаг 25 минутын орчимд явж очиход Ж*******ы гэрт П хочтой Чы Н*******, Ж******* хоёр хоёулхнаа байсан. Яг намайг гэрт нь ороход Ж******* гал тогооны өрөөний орон дээрээ орныхоо толгойг налаад хөлөө ш орон дээрээ жийгээд тавьчихсан байда сууж байсан, харин П гал тогооны өрөөнд Ж*******ы сууж байсан орны урд тал, пийшин орчмоор нь цус болчихсон байсныг арчаад сууж байсан, ер нь энд тэндгүй цус болчихсон байсан. ...Ж*******д дөхөж очиход духан дээр нь хоёр хэсэг газарт язарчихсан шарх харагдсан, тэрнээс гадна нүүрийг угад цэвэрлэчихсэн, хувцас хунар, үс толгой нь ч гэсэн угад нойтон юмаар арччихсан юм шиг нойтон болчихсон байсан.” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 44-45 дугаар хуудас/

Гэрч Я.Иын мөрдөн шалгах ажиллнд өгсөн: “...би өдөр 14 цагийн үед би хашаан дотроо явж байтал талийгаач Ж******* хашаандаа байдаг жорлон руугаа орчихоод байшин руугаа яваад орж байгаа харагдсан тэрнээс хойш нэг их удалгүй 10 орчим минутын дараа би охин Сгийн хамтаар гэртээ байж байтал Х******* гэх эмэгтэй манай гэрт орж ирээд түргэн дуудаад өгөөч гэхээр нь би яав юу болов гэж асуутал Ж ах сая гаднаас тархиа хага цохиулчихаад ороод ирлээ, эмч дуудаж өгөөч цус нь тогтохгүй байна гэхээр нь би хэдийдээ тийм юм болчив саяхан хашаан дотроо зүгээр явж байсан ш дээ гэсэн чинь сая гаднаас ингэчихсэн орж ирлээ л гэж хэлсэн юм... Х******* гэх эмэгтэй нь бол ерөөсөө гэртээ байхгүй байж байгаад л гаднаас зодуулаад ороод ирлээ л гэсэн юм шиг ойлголт надад өгсөн юм.” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 46 дугаар хуудас/

Гэрч Ц.Сгийн мөрдөн шалгах ажиллнд өгсөн: “2018 оны 9 дүгээр сарын 7-ний ...үдээс хойш тэдний байшин дотор хүмүүс чанга чанга дуугараад хэрүүл маргаан хийгээд байх шиг байсан ба 14 цагийн үед байх би цагийг нь сайн санахгүй байна Ж******* гуайтай хамт амьдардаг гэх эгч манайд орж ирээд Ж ах гаднаас хүнд зодуулаад ороод ирлээ эмнэлэг дуудаад өгөөч гэсэн. Тэгээд дуудлага өгөх гэж байхад манай эмээ гаднаас орж ирээд нөгөө эмэгтэйд танай гадаа цагдаа нар ирсэн байна гэхэд аан за, за би дуудсан юм гээд манайхаас гараад явсан.” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 48 дугаар хуудас/

...хашаан дотроо явж байтал талийгаач Ж******* хашаандаа 00-руугаа орчихоод байшин руугаа ганцаараа алхаад явж байсан, яг энэ үед байшин дотор нь эмэгтэй эрэгтэй хоёр хүн чангаар хэрэлдэж байгаа нь сонсогдсон, харин тэр эмэгтэй хүний хоолой нь Х******* гэх эмэгтэйн хоолой яах аргагүй мөн байсан. Ингээд талийгаач Ж******* байшин руугаа орж харагдсан, үүнээс 10-аас 20 орчим минутын дараа Х******* гэж эмэгтэй манай байшинд орж ирчихээд манай эмээ Иоос гар утсаа өгөөч Ж ах гаднаас хүнд зодуулаад ороод ирлээ түргэн дуудах гэсэн юм гэтэл манай эмээ надаар түргэн рүү залгуулах гээд байж байтал талийгаач Ж*******ы хашаан дотор цагдаа орж ирж байхыг манай эмээ И харчихаад цагдаа ирж байна гэтэл утас гуйж орж ирсэн Х******* гэх эмэгтэй аан тийм, тийм би дуудсан юмаа гэчихээд сандарсан байда гүйгээд гараад явчихсан юм” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 50 дугаар хуудас/

Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн сэтгэц эмгэг судлалын 69 дүгээр: 1. Ч.Х******* нь F 07,8 Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг. Уналт таталтын хам шинж сэтгэцийн эмгэгтэй байсан байна. 2. Ч.Х******* нь F 07,8 Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг. Уналт таталтын хам шинж сэтгэцийн эмгэгтэй байна. Дээрхи эмгэг нь тодорхой үе шатгүй болно. 3. Ч.Х******* нь 2018-09-07-ны өдрөөс өмнө, хойно болсон үйл явдлын талаарх үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 4. Ч.Х******* нь хэрэг хариуцах чадвартай байна.” гэсэн дүгнэлт, /2хх-ийн 66 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Х******* нь 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 14-15 цагийн үед ******* тоотод байрлах байшинд Ч.Н******* нь хохирогч С.Ж*******ыг онц харгис хэрцгийгээр зодож биед нь олон тооны шарх, гэмтэл учру******* алсан гэдгийг мэдсээр байж мөрдөн шалгах ажиллны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа буюу 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр тоот өрөөнд, 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр тоот өрөөнд, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын 104 тоот өрөөнд, 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр тоот өрөөнд ”...2018 оны 09 дүгээр сарын 07-ны 16 цагийн орчимд би нөхөр Птой хамт Ө тоотод Ж******* ахын гэрт орсон чинь Ж ахын толгой нь хагарчихсан, зөндөө цус гоожчихсон газарт хэвтэж байсан.. ” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд: Гэрч Т.Аийн мөрдөн шалгах ажиллнд өгсөн: “...П Ж ахыг зодчихлоо Ж ах эмнэлэгт байна, одоо П шоронд хоригдох гэж байна цагдаа нар аваад явсан та битгий Ж ахын гэрээр очоорой” гэж хэлсэн. Маргааш нь надад болохоор өөр зүйл буюу Ж ахыг ямар хүн зодсон талаар нь хэлэхгүй байж шилээр нүүрийг нь зүсээд хугархай шургааг модоор зодсон байна гэж хэлээд байгаа учраас Пг зодсон байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг, Гэрч Ж.Лын мөрдөн шалгах ажиллнд өгсөн: “ямар нэг ил харагдах гэмтэл шарх харагдаагүй, зүгээр л байсан, намайг гараад явахад ч гэсэн ячгүй зүгээр байсан. Ж ахтай угаасаа маргалдаж муудалцсан хүн байхгүй. Миний бодлоор 2, 3 цаг орчим архи уугаад юм ярьж суусан гэхээр 13-14 цагийн хооронд л тэдний гэрээс гарсан.” гэх мэдүүлэг, Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллнд өгсөн: “2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 15 цагийн орчимд ******* тоотод Ж******* ахтай уулзах гээд байшин руу нь яваад орсон, ...тамбарынх нь хаалганы босго нь цус болчихсон байсан, цаашлаад дотогшоо нь яваад ортол гал тогооны өрөөний шал зуух хавиар, орны урдуур цус болчихсон тэрийг нь Х******* яг цэвэрлээд шалны алчуураар арчаад сууж байсан.” гэх мэдүүлэг, Гэрч Ц.Мгийн мөрдөн шалгах ажиллнд өгсөн: “Налайх дүүргийн 4 дүгээр хороо Ан 12-1 тоотод 15 цаг 25 минутын орчимд явж очиход Ж*******ы гэрт П хочтой Чы Н*******, Ж******* хоёр хоёулхнаа байсан. Яг намайг гэрт нь ороход Ж******* гал тогооны өрөөний орон дээрээ орныхоо толгойг налаад хөлөө ш орон дээрээ жийгээд тавьчихсан байда сууж байсан, харин П гал тогооны өрөөнд Ж*******ы сууж байсан орны урд тал, пийшин орчмоор нь цус болчихсон байсныг арчаад сууж байсан, ер нь энд тэндгүй цус болчихсон байсан.” гэх мэдүүлэг, Гэрч Я.Иын мөрдөн шалгах ажиллнд өгсөн: “...би өдөр 14 цагийн үед би хашаан дотроо явж байтал талийгаач Ж******* хашаандаа байдаг жорлон руугаа орчихоод байшин руугаа яваад орж байгаа харагдсан тэрнээс хойш нэг их удалгүй 10 орчим минутын дараа би охин Сгийн хамтаар гэртээ байж байтал Х******* гэх эмэгтэй манай гэрт орж ирээд түргэн дуудаад өгөөч гэхээр нь би яав юу болов гэж асуутал Ж ах сая гаднаас тархиа хага цохиулчихаад ороод ирлээ, эмч дуудаж өгөөч цус нь тогтохгүй байна гэхээр нь би хэдийдээ тийм юм болчив саяхан хашаан дотроо зүгээр явж байсан ш дээ гэсэн чинь сая гаднаас ингэчихсэн орж ирлээ л гэж хэлсэн юм. гэх мэдүүлэг, Гэрч Ц.Сгийн мөрдөн шалгах ажиллнд өгсөн: “...өөрийнхөө хашаанд байх байшингаас гараад гэрлүүгээ орох гээд хашаан дотроо явж байтал талийгаач Ж******* хашаандаа 00-руугаа орчихоод байшин руугаа ганцаараа алхаад явж байсан, яг энэ үед байшин дотор нь эмэгтэй эрэгтэй хоёр хүн чангаар хэрэлдэж байгаа нь сонсогдсон, харин тэр эмэгтэй хүний хоолой нь Х******* гэх эмэгтэйн хоолой яах аргагүй мөн байсан. Ингээд талийгаач Ж******* байшин руугаа орж харагдсан, үүнээс 10-аас 20 орчим минутын дараа Х******* гэж эмэгтэй манай байшинд орж ирчихээд манай эмээ Иоос гар утсаа өгөөч Ж ах гаднаас хүнд зодуулаад ороод ирлээ түргэн дуудах гэсэн юм” гэх мэдүүлэг, шүүгдэгч Ч.Х*******гийн мөрдөн шалгах ажиллнд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгч Ч.Х******* нь эрүүл мэндийн байдлын улмаас мэдүүлэг өгөхдөө урд хойно нь оруулж ярьснаас илт худлаа ярьсан зүйл байхгүй цтгаж өгнө үү гэсэн санал дүгнэлтийг Ч.Х*******д холбогдох үйл баримт тогтоогдсонтой холбогду******* хүлээн авах боломжгүй байна.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Ч.Х*******д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт *******гийн Х*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Х*******д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн нөхцөл байдлыг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцон шүүгдэгчид нийтийн албанд орох эрхийг 3 сараар хасаж, 450 нэгжээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн Х*******ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х*******д нийтийн албанд орох эрхийг 3 сараар хасаж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х*******д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х*******д нь оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ч.Х******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Х*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД