Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/86

 

 

                                    2021/ШЦТ/86

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

Улсын яллагч: Ц.Сайнзаяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн

Хохирогч: Т.Ө

Шүүгдэгч: Г.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Гын Ат холбогдох 2112000000034 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                                                                                                                                                                                          

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр А аймгийн Ө суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт А аймгийн Ө сумын Хбагийн Т гэх газар оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Гын А /РД:../

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Т.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө А аймгийн Ө сумын Х багийн нутаг С гэх газар байрлах иргэн Б.Бын гэрт иргэн Г.Агийн толгойн тус газар модон сандлаар цохиж, улмаар эрүүл мэндэд нь тархи доргилт, духны голд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүх хуралдаанд хохирогч Г.А мэдүүлэхдээ: Манай хажуу талын айл болох Бынд мотоцикльтой 3 банди ирсэн. Нилээн орой болсон байхад муудалцаад, хэрэлдээд эхнэрийнх нь авраач гэх дуу чимээ их гараад байсан болохоор нь юу болсон юм бол гээд орсон. Тухайн үед Бын эхнэр нь бие давхар, дээрээс нь жаахан хүүхэдтэй байсан болохоор санаа зовоод гэрт нь яваад орсон чинь эхнэрээ зодох гээд бариад авсан байхаар нь болиулах гээд шууд дундуур орсон чинь Т.Ө миний толгой руу сандлаар цохисон. Мөн Г.Үгэдэг банди нь эргэж орж ирээд миний тархи, толгой руу цохисон гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд 2112000000034 дугаартай эрүүгийн хэргээс:   

                               

  Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Агийн мэдүүлсэн: ...Би 2021 оны 01 дүгээр сарын 10-ны орой 23 цагийн орчимд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Согоот гэх газарт гэртээ байсан чинь манай хажуу айл болох Бд дуу чимээ гараад орилолдоод байхаар нь очтол Б, Ө хоёр хоорондоо муудалцаад барилцаж аваад байж байсан. Тэгээд би юу болж байгаа юм гээд Быг орон дээр суулгаад эргээд хартал ягаан дээлтэй Ө нь намайг жижиг модон сандлаар миний толгой руу цохисон. Тэгээд нэг хэсэг манараад сууж байгаад босоод иртэл Б намайг өмөөрч гэрт байсан гурван залууг хөөж гаргасан чинь Ө, Үй түмэн хоёр орж ирээд намайг болон Б, Днар руу дайрч цохисон. Тэгээд удаагүй намжаад би гэр рүүгээ орж цус нөжөө цэвэрлэсэн. Тэгээд Быг манай нөхрийг олоод ир гээд явуулсан бөгөөд манай нөхөр ирэхээр нь нөхөртөө хэлтэл манай нөхөр М нь тэр гурван залуу дээр очиж хэдэн үг хэлээд эргээд ороод ирсэн. Тэр үед Үхэл амаар доромжилж дайрсан. Тэгээд маргааш өдөр нь гурван залууг хөөж явуулаад аймгийн төв рүү орж толгойдоо дөрвөн оёдол тавиулсан. Тухайн үед миний хажууд Б, түүний эхнэр Д, бас гурван залуу болох Ө, Ү, Бнар байсан. Тухайн үед Ө, Ү, Бнар согтуу байсан. Б гэртээ эрүүл, бусад нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би маш их гомдолтой байна. Би эрүүл мэндээрээ хохирсон. Мөн Архангай аймаг руу явж ирсэн зардал, эмчилгээний төлбөр, мөн цаашид гарах зардал гээд нийт 400.000 төгрөг нэхэмжилж байна. Миний биед толгойн дух хэсэгт зүсэгдэл 4 оёдол тавьсан. Толгой их өвдсөн байгаа. Мөн хааяа толгой эргэж байна, бас миний баруун гарын мөр хэсэгт хөхрөлт үүссэн. Миний баруун хөлийн борви хэсэгт хөхөрсөн. Ө миний толгойд сандлаар цохисон. Мөр болон хөл рүү Үцохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 05-07 хуу/

 

  Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Мын мэдүүлсэн: ...Би 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр үхэртээ явчихаад айлд сууж байтал орой 00:00 цаг өнгөрч байхад Б орж ирээд А эгч дуудаж байна, хүрээд ир гэж байна гээд би Бтай хамт гэртээ ирээд орондоо орох гэтэл манай эхнэр цус нөжтэйгээ холилдсон, духнаас нь цус гарч байсан. Тэгээд асуутал Бынд ороод зодоон салгах гэтэл Ө /ягаан дээлтэй залуу/ намайг сандлаар цохичихсон гэж хэлсэн. Тэгээд би шууд Бынд ороод манай эхнэрийг цохичихсон байна, хууль цагдаа гэж байдаг юм шүү гэж уурлахад хар дээлтэй Үөөдөөс пизда минь би лав цохиогүй гээд над руу босч ирээд давшилсан. Тэгээд удаагүй би гэртээ орж ирсэн. Тухайн үед ягаан дээлтэй Ө зодсон гэж манай эхнэр хэлсэн. Тэгээд Өтай уулзахад Ө уучлаарай ахаа, би цохичихсон юм гэж хэлж байсан. Бнь мөн адил уучлалт гуйж байсан. Үнь хэгжүүрхээд байсан. Намайг харахад Ө, Ү, Бнар архи уучихсан, жаахан халамцуу байсан. Бусад хүмүүс бүгд эрүүл байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 хуу/

 

  Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бын мэдүүлсэн: ...2021 оны 01 дүгээр сарын 10-ны орой хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна, тэр үед Ө, Б, Үгурав нэг мотоцикльтой гурвуулаа халамцуу хүрч ирээд нэг юм задлаад манай гэрт ууцгаасан. Тэгээд нилээн орой болсон чинь манай эхнэр Додоо явцгаа гэсэн чинь манай эхнэрийг чи бид гурвыг хөөлөө гээд уурлаад, харааж, зүхээд байхаар нь би Өыг чи яахаараа миний эхнэрийг гичий нохойгоор нь дууддаг юм гээд маргалдаад байж байтал А эгч орж ирээд хүүш больцгоо гээд намайг орон дээр суутгатал Ө манай жижиг сандлыг аваад манай эгч А руу шидээд тэгээд А эгч нүүрээ дараад суухаар нь би зүгээр үү гээд хартал А эгчийн нүүрнээс нил цус гоожихоор нь уурлаад манай эгчийг яаж байгаа юм гээд би нэг удаа Өыг цохисон чинь Ү, Ө хоёр намайг орон дээр нүдээд Б, манай эхнэр 2 салгасан. Тэгээд би тэр гурвыг хөөж гаргаад удалгүй Үорж ирээд над руу дайраад намайг боож, А эгчийг цохисон. Тэгээд удаагүй байдал намжаад А эгч гэр рүүгээ орсон. Тэгээд би явж М ахыг айлаас олж ирээд М ах уурлаад тэр гурвыг загнасан. Тэгээд бид гурав унтацгаасан. Тухайн үед Ө, Ү, Бнар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Харин надад 2-3 удаа өгөхөөр нь би ганц, хоёр балгачихсан байсан. Тухайн үед Ө нь А эгчийг сандлаар цохисон. Харин Ү1-2 удаа цохисон. Өөр хүн зодож, цохиогүй. Манайд тэр гурав шөнө орой орж ирсэнд нь гомдолтой байна. Өөр гомдол, санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Дгийн мэдүүлсэн: ...2021 оны 01 дүгээр сарын 10-ны орой нилээн орой болсон байхад Ө, Ү, Бнар хүрч ирээд манай гэрт нэг архи задлаад манай нөхөр Бтай архи уугаад суухаар нь би нилээн орой болохоор нь та гурав одоо гэр рүүгээ яв гэж хэлсэн чинь Ө намайг чи намайг гэрээсээ хөөлөө, би чамд гомдож байна, гичий минь гээд хараагаад байсан чинь манай нөхөр уурлаад Өтай маргалдаад байж байтал А эгч орж ирээд Быг орон дээр суулгатал Ө хоймор байсан сандлыг аваад А эгч рүү шидээд толгойг нь оночихсон чинь А эгчийн толгойноос цус гараад тэгээд манай нөхөр Б уурлаад Өыг нэг цохиод авсан. Ө, Үхоёр манай нөхрийг зодох гэж дайраад А эгчийг Ү1-2 удаа цохичихсон. Тэгээд удаагүй бүгд гэрээс гараад би гэртээ үлдсэн. Удалгүй тэр гурав орж ирээд унтацгаасан. Тухайн үед А эгчийг Ө сандал шидээд оночихсон бас Ү1-2 удаа цохисон бөгөөд бусад нь гар хүрээгүй. Тухайн үед Ө, Ү, Бнар жаахан халамцуу орж ирээд нэг юм задлаад тэрийгээ уугаад /Ерөөл 0.5л/ манай нөхөр тэрнээс нь 1-2 удаа балгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ө.Үгийн мэдүүлсэн: ...Би 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ө, Бнарын хамт нэг мотоциклиор Бынд очсон. Нилээн орой болчихсон байсан. Тэгээд бид гурав ороод Бынд 2 шил архи уусан. Тэгээд бүүр орой Бын эхнэр бид гурвыг одоо явцгаа гэж хэлсэн чинь Ө чи Догоо хөөж байгаа юм уу гэж хэлсэн. Тэгээд Ө, Б хоёр хоорондоо муудалцаж байгаад Ө, Б руу сандал авч шидсэн чинь А эгч тэр үед эргэж хараад сандалд оногдчихсон. Тэгээд Д, Ббид хоёрыг аваад гэрээс гарсан, бид хоёр орж ирээд би газар унтаад Ө, Бнар орон дээр хэвтсэн. Би нэг сэрсэн чинь М ах намайг хөл рүү өшиглөөд сэрээсэн бөгөөд хундан Цогоогийн банди гэхээр нь би босч ирээд юу гээд байгаа юм гээд гар далайсан чинь М ах манай эхнэрийн толгойг хагалчихаад юу гээд байгаа юм гэхээр нь би мэдэхгүй, уучлаарай гээд А эгчид эм авчирч өгөөд бөөндөө Бынд орж унтаж амарсан. Санаж байгаа нь энэ байна. Өөр зүйл санахгүй байна. Тухайн үед бид дөрөв гурван шил архи уусан. Донгойн наана бид гурав нэг шил архи уусан. Тухайн үед А эгчийг Ө сандлаар оносон. Өөр дахин зодсон зүйл байхгүй. Би Аг цохиж, зодоогүй. Зөвхөн өөрийн дээлийн нударгаар нуруу руу нь 3 удаа ороолгосон...гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бын мэдүүлсэн: ...2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ө, Ү, бид гурав Бын гэрт очоод 3 шил архи уусан. Тэгээд Ө, Б хоёр хоорондоо маргалдаад байсан чинь гаднаас А эгч орж ирээд хүүш больцгоо гэж хэлээд Быг баруун талын орон дээр суулгаад байж байхад Ө Б руу сандал авч шидсэн чинь А эгч оногдоод доош хараад суусан чинь Б чи эгчийг яаж байгаа юм гээд Өыг цохиод авсан. Тэгээд би Өыг тэврээд салгасан. ҮБыг аваад орон дээр очсон бөгөөд тэгээд байдал намжаад байж байтал М ах орж ирээд загнахаар нь бид гурав уучлалт гуйгаад эм олж ирээд А эгчид өгөөд Бын гэрт хоносон. Тухайн үед Ө, Ү, Б, бид дөрөв нийт 5 шил архи уусан. 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архи уусан. Тухайн үед бусад хүн архи уугаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бгийн мэдүүлсэн: ...Ө нь 2001 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр миний 2 дахь хүү болон мэндэлсэн. 2007 онд Архангай аймгийн 01 дүгээр сургуульд ороод 2016 онд 2 дугаар сургуулийн 09 дүгээр анги төгссөн. 2019 оны хавар Улаанбаатар хотын 015 дугаар ангид цэргийн алба хаагаад 2020 оны хавар халагдаж ирээд гэртээ одоогоор мал маллаж байгаа. Улсаас авсан гавъяа шагнал байхгүй. Миний хүү тамхи хааяа татдаг, архи уудаггүй ба архи ууж байна гэж дуулдаж, сонсогддоггүй юм л сонслоо. Уг нь миний хүү төлөв даруу, найз нөхөдтэйгээ нийтэч гэж боддог. Миний хүү нэг их уурлаад байдаггүй гайгүй хүүхэд байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Т.Өын мэдүүлсэн: ...Би үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Мөн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 69 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:...1. Г.Агийн биед тархи доргилт, духны голд язарсан шарх, баруун бугалганы гадна дээд хэсэг, мөрний урд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Тархи доргилт, духны голд язарсан шарх гэмтэл тус бүр нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-4-1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл тус бүр “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 32 хуу/ 

 

            Эд зүйл үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 59 хуу/

            Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 60 хуу/

  Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 50 хуу/

  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 52 хуу/

   Шүүхэд шинээр өгсөн хохиролтой холбоотой 7 ширхэг баримт зэрэг болно.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2021 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө А аймгийн Ө сумын Х багийн нутаг С гэх газар байрлах иргэн Б.Бын гэрт иргэн Г.А нь бусдад зодуулж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Т.Ө нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Т.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө А аймгийн Ө сумын Х багийн нутаг С гэх газар байрлах иргэн Б.Бын гэрт иргэн Г.Агийн толгойн тус газар модон сандлаар цохиж, улмаар эрүүл мэндэд нь тархи доргилт, духны голд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Агийн  мэдүүлсэн “Би 2021 оны 01 дүгээр сарын 10-ны орой 23 цагийн орчимд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Согоот гэх газарт гэртээ байсан чинь манай хажуу айл болох Бд дуу чимээ гараад орилолдоод байхаар нь очтол Б, Ө хоёр хоорондоо муудалцаад барилцаж аваад байж байсан. Тэгээд би юу болж байгаа юм гээд Быг орон дээр суулгаад эргээд хартал ягаан дээлтэй Ө нь намайг жижиг модон сандлаар миний толгой руу цохисон. Тэгээд нэг хэсэг манараад сууж байгаад босоод иртэл Б намайг өмөөрч гэрт байсан гурван залууг хөөж гаргасан чинь Ө, Үхоёр орж ирээд намайг болон Б, Днар руу дайрч цохисон. Удаагүй намжаад би гэр рүүгээ орж цус нөжөө цэвэрлэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 05-07/, “Нилээн орой болсон байхад муудалцаад, хэрэлдээд эхнэрийнх нь авраач гэх дуу чимээ их гараад байсан болохоор нь юу болсон юм бол гээд орсон. Тухайн үед Бын эхнэр нь бие давхар, дээрээс нь жаахан хүүхэдтэй байсан болохоор санаа зовоод гэрт нь яваад орсон чинь эхнэрээ зодох гээд бариад авсан байхаар нь болиулах гээд шууд дундуур орсон чинь Т.Ө миний толгой руу сандлаар цохисон” гэх мэдүүлэг,

                        

  мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Мын мэдүүлсэн “Би 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр үхэртээ явчихаад айлд сууж байтал орой 00:00 цаг өнгөрч байхад Б орж ирээд А эгч дуудаж байна, хүрээд ир гэж байна гээд би Бтай хамт гэртээ ирээд орондоо орох гэтэл манай эхнэр цус нөжтэйгээ холилдсон, духнаас нь цус гарч байхаар нь асуутал Бынд ороод зодоон салгах гэтэл Ө /ягаан дээлтэй залуу/ намайг сандлаар цохичихсон гэж хэлсэн. Тэгээд би шууд Бынд ороод манай эхнэрийг цохичихсон байна, хууль цагдаа гэж байдаг юм шүү гэж уурлахад хар дээлтэй Үөөдөөс пизда минь би лав цохиогүй гээд над руу босч ирээд давшилсан. Тухайн үед ягаан дээлтэй Ө зодсон гэж манай эхнэр хэлсэн. Тэгээд Өтай уулзахад Ө уучлаарай ахаа, би цохичихсон юм гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09/,

 

  мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бын мэдүүлсэн “Тэгээд нилээн орой болсон чинь манай эхнэр Додоо явцгаа гэсэн чинь манай эхнэрийг чи бид гурвыг хөөлөө гээд уурлаад, харааж, зүхээд байхаар нь би Өыг чи яахаараа миний эхнэрийг гичий нохойгоор нь дууддаг юм гээд маргалдаад байж байтал А эгч орж ирээд хүүш больцгоо гээд намайг орон дээр суутгатал Ө манай жижиг сандлыг аваад манай эгч А руу шидээд, тэгээд А эгч нүүрээ дараад суухаар нь би зүгээр үү гээд хартал А эгчийн нүүрнээс нил цус гоожихоор нь уурлаад манай эгчийг яаж байгаа юм гээд би нэг удаа Өыг цохисон чинь Ү, Ө хоёр намайг орон дээр нүдээд, Б, манай эхнэр 2 салгасан. Тэгээд би тэр гурвыг хөөж гаргаад удалгүй Үорж ирээд над руу дайраад намайг боож, А эгчийг цохисон. Удаагүй байдал намжаад А эгч гэр рүүгээ орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12/,

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Дгийн мэдүүлсэн “2021 оны 01 дүгээр сарын 10-ны орой нилээн орой болсон байхад Ө, Ү, Бнар хүрч ирээд манай гэрт нэг архи задлаад манай нөхөр Бтай архи уугаад суухаар нь би нилээн орой болохоор нь та гурав одоо гэр рүүгээ яв гэж хэлсэн чинь Ө намайг чи намайг гэрээсээ хөөлөө, би чамд гомдож байна, гичий минь гээд хараагаад байсан чинь манай нөхөр уурлаад Өтай маргалдаад байж байтал А эгч орж ирээд Быг орон дээр суулгатал Ө хоймор байсан сандлыг аваад А эгч рүү шидээд толгойг нь оночихсон чинь А эгчийн толгойноос цус гараад тэгээд манай нөхөр Б уурлаад Өыг нэг цохиод авсан. Ө, Үхоёр манай нөхрийг зодох гэж дайраад А эгчийг Ү1-2 удаа цохичихсон” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15/,

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Ө.Үгийн мэдүүлсэн “Тэгээд Ө, Б хоёр хоорондоо муудалцаж байгаад Ө, Б руу сандал авч шидсэн чинь А эгч тэр үед эргэж хараад сандалд оногдчихсон. Тэгээд ДБ, бид хоёрыг аваад гэрээс гарсан. Бид хоёр орж ирээд би газар унтаад Ө, Бнар орон дээр хэвтсэн. Би нэг сэрсэн чинь М ах намайг хөл рүү өшиглөөд сэрээсэн бөгөөд хундан Цогоогийн банди гэхээр нь би босч ирээд юу гээд байгаа юм гээд гар далайсан чинь М ах манай эхнэрийн толгойг хагалчихаад юу гээд байгаа юм гэхээр нь би мэдэхгүй, уучлаарай гээд А эгчид эм авчирч өгөөд бөөндөө Бынд орж унтаж амарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/,

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бын мэдүүлсэн “Тэгээд гаднаас А эгч орж ирээд хүүш больцгоо гэж хэлээд Быг баруун талын орон дээр суулгаад байж байхад Ө Б руу сандал авч шидсэн чинь А эгч оногдоод доош хараад суусан чинь Б чи эгчийг яаж байгаа юм гээд Өыг цохиод авсан. Тэгээд би Өыг тэврээд салгасан. ҮБыг аваад орон дээр очсон бөгөөд тэгээд байдал намжаад байж байтал М ах орж ирээд загнахаар нь бид гурав уучлалт гуйгаад эм олж ирээд А эгчид өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23/,

 

мөрдөн байцаалтын шатанд Т.Өын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Мөн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/,

 

            хохирогч Г.Агийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 69 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б овогт Тын Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Т.Ө нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Т.Өын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сандал 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Г.А нь 2021 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Т.Өыг сандлаар цохисны дараа Үгэдэг банди нь эргэж орж ирээд миний тархи, толгой руу цохиод байсан гэж мэдүүлж байх боловч анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах ба энэ хэрэгт Үнь Г.Аг зодсон гэх хэрэг шалгагдаагүй байгаа болно. 

 

Хохирогч Г.А нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 400.000 төгрөг нэхэмжилснээс шүүхийн хэлэлцүүлэгт дараах хохирлын баримтууд буюу 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн бензиний үнэ 21.000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн бензиний үнэ 22.000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн бензиний үнэ 30.000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн бензиний үнэ 50.000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн бензиний үнэ 50.000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн бензиний үнэ 84.350 төгрөг, нийт 257.350 /хоёр зуун тавин долоо мянга гурван зуун тавь/ төгрөгийн баримтыг гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгч Т.Ө нь хохирогч Г.Ад гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 300.000 төгрөг төлсөн болох нь хохирогч Г.Агийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Өыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Т.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, түүнд торгох ял оногдуулсан байдлыг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Т.Ө нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Тын Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Өыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Өт оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ө нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сандал 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Шүүгдэгч Т.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Т.Өын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ