Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/96

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    2021/ШЦТ/96

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

Улсын яллагч: Ц.Сайнзаяа

Шүүгдэгч: А.П

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Аийн Пт холбогдох 2112000000079 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                                                                                                                                                                                          

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 29, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаан хийн гагнуурчин мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Монгол овогт Аийн П /РД:../

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч А.П нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багийн Өнөр хорооллын 205-03 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Г.Бг зодож, эрүүл мэндэд нь зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, нүдний алимны салстад цус хуралт, зүүн завьжинд язарсан шарх, 21-р шүд унасан гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтын шатанд 2112000000079 дугаартай эрүүгийн хэргээс:   

                               

  Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Бгийн мэдүүлсэн: ...2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр манай найз Зманайд ирээд бид хоёр зурагт үзэж байгаад архи уухаар болж би архинд яваад нэг шил 0.75 литрийн “Ерөөл” нэртэй архи авчирч уусан. Тэгээд бид хоёр дахин нэг шил архи уухаар болж дэлгүүр орохоор явж байхад нутгийн залуу А.Птой “Айраг нуур” дэлгүүрийн хажууд таарч бид 3 нэг шил архи аваад манайд очиж хувааж уусан. Тэгээд цаг орой болсон болохоор нь би А.Пыг ахын дүү одоо яв, ах нь унтаж амарлаа гэж хэлэхэд А.П шууд миний зүүн талын нүд рүү мөргөж миний нүд шууд хавдсан. Тэгээд манай найз Зяасан, юу болоод байгаа гээд бид хоёрыг салгасан чинь А.П ахаа миний буруу, та намайг нэг цохичих гээд байхаар нь би нэг удаа л алгадсан. А.Пдахин уурлаад миний уруул руу 2 удаа хүчтэй цохиход миний амнаас цус гарч, дээд үүдэн 1 шүд хөдөлсөн. Тэгээд А.П уучлаарай ах гээд яваад өгсөн. Дараа нь манай найз Зявсан. Тэгээд би гэртээ амраад өглөө босоход шүд хөндүүрлэж өвдөөд, зүүн талын шанаа хавдсан, доод уруул дотор талдаа язарсан, зүүн талын буйл дотор талдаа язарсан байсан. Би гэртээ хүйтэн жин тавиад 1 хоноод эмч дуудаж гэртээ үзүүлсэн. А.П намайг гараараа цохисон. Гартаа ямар нэгэн зүйл бариагүй байсан. А.П бид хоёрын дунд ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй. А.П бид хоёр урьд өмнө нь хааяа хамт архи ууж байсан. Ууж байхдаа маргалдаж байгаагүй. А.П миний шүд, уруул, шанаа, хацар хэсэгт цохиж гэмтэл учруулсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Манай найз З, П бид 3 л байсан. Би гомдолтой байна. Шүдээ янзлуулах зардлаа нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Бгийн дахин мэдүүлсэн: ...А.П миний шүдний эмчилгээ хийлгэх зардлыг барагдуулсан. А.П бид хоёр эвлэрсэн. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 29 хуу/

 

  Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Зын мэдүүлсэн: ...2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 15 цагийн үед би найз Г.Бгийнд очоод зурагт үзэж байгаад бид хоёр ганц шил архи хувааж уухаар болж Г.Б архинд явсан. Тэгээд бид хоёр 1 шил 0.75 литрийн “Ерөөл” нэртэй архи хувааж уусан. Бүрэнхий орж байхад дахин нэг шил архи уухаар болж дэлгүүр орохоор алхаж байгаад “Айраг нуур дэлгүүрийн хажууд манай хамаатан А.Птой таарсан. Тэгээд Г.Б, А.П хоёр дэлгүүрээс архи авахаар явж би мөнгийг нь шилжүүлэхээр болсон. Би “Айраг нуур” дэлгүүрийн доод буланд хүлээгээд байж байсан. Тэр хоёр 0.75 литрийн “Соёрхол” нэртэй архи авчирсан. Бид гурав Г.Бгийнд очиж авсан бөгөөд архиа хувааж уугаад хуучлаад зураг үзээд байж байсан. Би утсаар ярих гээд Г.Бгийн нөгөө өрөөнд орж утсаар яриад гарч ирэхэд А.П, Г.Б нар маргалдсан, Г.Б, А.Пыг зайл гээд хөөгөөд байсан. А.П Г.Б ах та яагаад байгаа юм бэ гэхэд Г.Б газар гудсан дээр хэвтэж байснаа босч ирээд А.Пыг заамдаж авахад нь А.П Г.Бгийн зүүн талын хацар руу мөргөсөн. Би та хоёр боль гээд салгасан чинь А.П ахаа уучлаарай, та намайг цохичих гэж хэлэхэд Г.Б А.Пын зүүн талын шанаа руу цохиход А.П зөрүүлээд Г Бгийн уруул хэсэгт нь цохиж байгаа харагдсан. Тэгээд би салгахад Г.Б чи миний шүд рүү цохилоо гээд байсан. Би А.Пыг явуулаад дараа нь гэртээ харьсан. Маргааш нь би Г.Бгийнд очиход зүүн талын хацар нь хавдсан байсан. Г.Б надад үүдэн хоёр шүдний нэг нь хөдөлгөөн орсон байна гэж хэлсэн. Архи уусан эсэхийг би мэдээгүй. Урьд өмнө нь би Г.Б, А.П хоёрыг хамт архи ууж байсныг мэднэ. Маргалдаж байсныг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч А.Пын мэдүүлсэн: ...Надад яллагдагчаар татсан тогтоолтой холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Надад сонсгож байгаа ял, хуулийн зүйл хэсэгтэй холбоотой тайлбар байхгүй. Би хүлээн зөвшөөрч байна. Би Г.Бг зодож биед нь хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуу/

 

  Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 95 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:...1. Г.Бгийн биед зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, нүдний алимны салстад цус хуралт, зүүн завьжинд язарсан шарх, доод уруулын дотор салстад цус хуралт, 21-р шүд унасан, 22, 31,41,42-р шүдний ирмэг эмтэрсэн, 31-р шүдний паалан өнгөц цуурсан гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, нүдний алимны салстад цус хуралт, зүүн завьжинд язарсан шарх, 21-р шүд унасан гэмтэл тус бүр нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-4-1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 22, 31,41,42-р шүдний ирмэг эмтэрсэн, 31-р шүдний паалан цуурсан, доод уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тус бүр нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй, эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 21-р шүд унасан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% тогтонги алдагдуулна...гэх дүгнэлт /хх-ийн 14-15 хуу/ 

 

  Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 51-53 хуу/

  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 55 хуу/ зэрэг болно.

 

Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багийн Өнөр хорооллын 205-03 тоотод иргэн Г.Б нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч А.П нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч А.П нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багийн Өнөр хорооллын 205-03 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Г.Бг зодож, улмаар эрүүл мэндэд нь зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, нүдний алимны салстад цус хуралт, зүүн завьжинд язарсан шарх, 21-р шүд унасан гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Бгийн мэдүүлсэн “Цаг орой болсон болохоор нь би А.Пыг ахын дүү одоо яв, ах нь унтаж амарлаа гэж хэлэхэд А.П шууд миний зүүн талын нүд рүү мөргөж миний нүд шууд хавдсан. Тэгээд манай найз Зяасан, юу болоод байгаа юм гээд бид хоёрыг салгасан чинь А.П ахаа миний буруу, та намайг нэг цохичих гээд байхаар нь би нэг удаа л алгадсан. А.П дахин уурлаад миний уруул руу 2 удаа хүчтэй цохиход миний амнаас цус гарч, дээд үүдэн 1 шүд хөдөлсөн. Тэгээд би гэртээ амраад өглөө босоход шүд хөндүүрлэж өвдөөд, зүүн талын шанаа хавдсан, доод уруул дотор талдаа язарсан, зүүн талын буйл дотор талдаа язарсан байсан. А.П миний шүд, уруул, шанаа хацар хэсэгт цохиж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08, 29/

 

  мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Зын мэдүүлсэн “Би утсаар ярих гээд Г.Бгийн нөгөө өрөөнд орж утсаар яриад гарч ирэхэд А.П, Г.Б нар маргалдсан, Г.Б, А.Пыг зайл гээд хөөгөөд байсан. А.П Г.Б ах та яагаад байгаа юм бэ гэхэд Г.Б газар гудсан дээр хэвтэж байснаа босч ирээд А.Пыг заамдаж авахад нь А.П Г.Бгийн зүүн талын хацар руу мөргөсөн. Би та хоёр боль гээд салгасан чинь А.П ахаа уучлаарай, та намайг цохичих гэж хэлэхэд Г.Б А.Пын зүүн талын шанаа руу цохиход А.П зөрүүлээд Г.Бгийн уруул хэсэгт нь цохиж байгаа харагдсан. Тэгээд би салгахад Г.Б чи миний шүд рүү цохилоо гээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

 

мөрдөн байцаалтын шатанд А.Пын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Надад яллагдагчаар татсан тогтоолтой холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Надад сонсгож байгаа ял, хуулийн зүйл хэсэгтэй холбоотой тайлбар байхгүй. Би хүлээн зөвшөөрч байна. Би Г.Бг зодож биед нь хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,

 

  хохирогч Г.Бгийн биед учирсан гэмтийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 95 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14-15/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч М овогт Аийн Пыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч А.П нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч А.Пын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч А.П нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

             Шүүгдэгч А.П нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар тогтоогдсон ба Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 57 тоот тогтоолоор яллагдагч А.Пт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг яллагдагч А.П нь зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, түүнд торгох ял оногдуулсан байдлыг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Аийн Пыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Пыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Пт оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.П нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч А.П нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч А.Пын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Пт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ