| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2019/0150/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/155 |
| Огноо | 2019-12-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Батхишиг |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2019/ШЦТ/155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,
улсын яллагч хяналтын прокурор М.Батхишиг,
хохирогч А.Н*******,
шүүгдэгч С.Э******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Батхишигийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ы Э*******т холбогдох эрүүгийн 1907004640162 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, -ны өдөр , т төрсөн, тай, эрэгтэй, боловсролтой, , хувиараа ******* ажилладаг, , , *******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ы Э******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч С.Э******* нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт А.Н*******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Э******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би гэмт хэрэг хийсэндээ гэмшиж байна. Би Н*******ы хохирлыг барагдуулна. Би тэр өдөр ажлаас буугаад ажлынхантайгаа нэг газар жоохон сууя гэж бодоод баар руу орсон. Тэгээд баар руу орж явтал Н******* “юу байна ахын дүү” гэсэн. Бид нар бараг нэг үеийнх тэгээд би “хэзээ хоёулаа ах дүү болсон юм бэ?” гэж хэлсэн. Тэгээд баар руу ортол ширээ байхгүй гээд эргээд гарсан. Н******* мэдүүлэг дээрээ буруу өгсөн. 2, 2 лааз пиво биш нэг шил архи байхыг би харсан. Цуг явсан залууг нь би сайн танина. Тэр залуутай гадаа юм яриад зогсож байтал Н******* ахин дахин миний араас чангаагаад байсан. Бид 3 лаа явж байсан. Тэгээд бид ширээ байхгүй байна гээд гараад явж байтал манай цуг явсан залуу н*******тай цуг явсан залуутай жоохон маргалдсан. Тэгтэл Н******* “наадуулаа шаа шаа” гээд байсан. Тэгэхээр нь “болилдоо чи” гээд түлхсэн. Тэгээд нөгөөд хэдийгээ салгаж аваад явсан. Тэгээд явж байтал гүүж ирээд миний цүнхнээс бариад авахаар нь би цочсондоо цохисон нь үнэн. Би хийсэн хэрэгтэй харамсаж байна. Хохирлоо би барагдуулна. Тэгэхдээ 4.800.000 төгрөг гэдэг нь маш их мөнгө байна. Би нэг доор төлж чадахгүй хэсэгчлэн төлөх арга байвал тэгж шийдэж өгнө үү?” гэв.
Хохирогч А.Н******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...10 дугаар сарын 25-нд М******* гээд залуутай таараад бар руу орсон. Тэгээд би баар руу ороод ганц нэг пиво уусан. Бааранд сууж байтал Э******* орж ирсэн. Тэгэхээр нь би “юу байна ахын дүү” гэтэл “чи бид хоёр хэзээ ах дүү хоёр байсан юм” гээд дургүйцээд байсан. Тэгээд бид бааранд маргалдаад гарсан. Гадаа гарч ирээд зөндөө маргалдсан. Тэгж байтал манай цуг явсан найз эдний дүүтэй маргалдаад бүр барилцаж аваад байсан. Тэд нарыг салгаж байхад намайг цохисон. Тэгээд ухаан балартаад хариад цагдаа дуудсан...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд: Шүүгдэгч С.Э*******ийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “А.Н******* нь өөрөө архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн нэлээн согтуу эхэлж намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би цуг явсан хүмүүсээ дагуулаад явж байтал араас хүрч ирээд дахин дахин хэрүүл өдөөд байхаар нь би эргэж хараад А.Н*******ы нүүрэн тус газар гараараа нэг удаа цохичихоод яваад өгсөн” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 34 дүгээр хуудас/
Хохирогч А.Н*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн орчимд би өөрийн найз болох Нын хамт Налайх дүүргийн 3 дугаар хороонд айлд 2,5 литрийн сэнгүр пиво хоёулаа хувааж уусан, тэгээд тэндээсээ 20 цагийн орчимд Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах бааранд орж хүний хоёр, хоёр лааз пиво уугаад сууж байтал гаднаас манай хорооны зүс таних Э******* гэх залуу ороод ирэхээр нь юу байна ахын дүү гэж хэлсэн чинь “чи бид хоёр хэзээ ах дүү болчихсон юм бэ” гэж хэлээд хэрүүл маргаан хийх гээд байсан. Тэгсэн Э******* намайг хоёулаа гарч байгаад ярилцъя гэж хэлээд баарнаас гарсан. Тэгээд баарны гадаа гарчихаад Эркүтэй хамт явсан залуучууд надтай маргалдах гээд над руу дайраад байсан. Тэгсэн баарнаас надтай хамт явсан Н гарч ирээд юу болоод байна больцгоо гэсэн чинь нөгөө залуучууд Н руу дайраад байхаар нь би больцгоо гээд нөгөө залуучуудыг нэг нэгээр нь салгаж байтал Э******* миний араас татсан тэгээд эргээд хартал миний нүүрэн тус газар цохиод газар унасан тэгээд юу болсноо сайн санахгүй байна нэг мэдсэн гэртээ ирсэн байсан. Тэгээд намайг ээж эмнэлэг рүү авч явсан.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 4-5 дугаар хуудас/
Гэрч А.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Н*******ы хамт Налайх дүүргийн 3 дугаар хороонд танил ахынхаа хашаан дотор 2,5 литрийн сэнгүр нэртэй пиво хувааж уучихаад тэндээсээ 20 цагийн орчим Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "" бааранд орж хүний тоогоор хоёр, хоёр лааз пиво захиалаад ширээнд суусан тэгээд бид хоёр захиалсан пиво уугаад сууж байтал Н******* тус баарны бүжгийн талбай дээр очоод бүжиглэж байтал гаднаас 3-4 залуу орж ирээд Н*******тай юм яриад байх шиг байсан, удалгүй Н******* буцаад ширээн дээр ирж суугаад буцаад Н******* бид хоёр бүжиглэхээр боссон. Тэгээд намайг бүжиглэж байтал Н******* баарнаас гарч яваад удалгүй буцаж орж ирээд нөгөө хэд чинь надад томроод байна гэж хэлсэн. Тэгээд би Н*******ы хамт баарны гадаа гарсан чинь манай хорооны Э******* хэдэн залуучуудтай байж байхаар нь “би Э******* гэх залууд хандаад та нар яагаад томроод байгаа юм бэ” гэж хэлсэн чинь Э*******тэй хамт явсан нэг залуу нь чамд ямар хамаатай юм бэ гээд хэрэлдэж маргалдаад байж байсан. Тэгээд би нэг харсан чинь Н******* нүүрээ дараад доошоо суучихсан байж байхаар нь би гэртээ харих санаатай баар руу орж хувцсаа авчихаад буцаад гараад иртэл Н******* алга болчихсон байсан тэгээ би гэртээ харьсан. Тэгээд 4 хоногийн дараа Н******* над руу залгаад Э*******т шүдээ цохиулсан талаар надад хэлсэн” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 9 дүгээр хуудас/
Гэрч Т.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр би Э******* ахын хамт уурхай дээр ажиллаж байгаад орой ажлаасаа буугаад Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "" нэртэй баар руу орсон. Тэгээд уг бааранд сул ширээ байхгүй болохоор нь тус баарнаас гараад иртэл Э*******ийн араас Н******* гэх залуу татаад "чи намайг ахаа гэж дуудаагүй хөгшөөн гэж дуудлаа” гэж хэлээд хэрүүл өдөөд байсан. Тэгээд Н******* нь бид нарыг баарнаас гараад нэлээн хол хэрүүл хийгээд дагаад яваад байсан. Тэгсэн Э******* эргэж хараад Н*******ыг цохиод авсан чинь Н******* газар унасан. Тэгээд би Э*******ийг боль гэж хэлээд дагуулаад явсан. ...Н*******ы нүүрэн хэсэгт буюу ам руу нь гараараа нэг удаа цохисон” гэх мэдүүлэг, /хх-ийн 10 дугаар хуудас/
Шинжээч эмч С.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Үзүүлэгч А.Н******* өөрийн биеэр үзүүлэхдээ Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн хуудсанд үзлэгт үүдэн дээд гурван шүд унасан гэж бичигдсэн ба өөрийн биеэр үзэхэд баруун дээд 2-р шүд гэмтлийн гаралтай хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба булгарсан буюу унасан байсан. Бусад шүднүүд хуучин унасан буюу буйл эдгэрсэн байсан. Хиймэл шүднүүдийн булгарал буюу унасныг гэмтлийн зэрэгт хамааруулан үзэхгүй. Үзүүлэгч А.Н*******ы биед баруун дээд 2-р шүдний булгарал нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хөнгөн зэрэгт хамаарна, харин баруун доод зовхинд цус хуралт, толгой хуйх, зүүн буга, зүүн шагайн үенд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба урууланд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь үүдэн шүд рүү цохих цохигдох үед үүссэн байх боломжтой юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 66 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/582 дугаар: “1. А.Н*******ы биед зүүн дээд 2-р шүдний булгарал, баруун доод зовхинд цус хуралт, толгойн хуйх, зүүн буга, зүүн шагайн үенд зулгаралт, урууланд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.11.42.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч С.Э******* нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт А.Н*******тай согтуугаар маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн дээд 2- р шүдний булгарал, баруун доод зовхинд цус хуралт, толгойн хуйх, зүүн буга, зүүн шагайн үенд зулгаралт, урууланд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч С.Э*******ийн өгсөн: “цохисон нь үнэн.” гэх мэдүүлэг, “дахин дахин хэрүүл өдөөд байхаар нь би эргэж хараад А.Н*******ы нүүрэн тус газар гараараа нэг удаа цохичихоод яваад өгсөн” гэх мэдүүлэг, Хохирогч А.Н*******ы өгсөн: “Э******* миний араас татсан тэгээд эргээд хартал миний нүүрэн тус газар цохиод газар унасан” гэх мэдүүлэг, Гэрч А.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “нэг харсан чинь Н******* нүүрээ дараад доошоо суучихсан байж байхаар нь би гэртээ харих санаатай баар руу орж хувцасаа авчихаад буцаад гараад иртэл Н******* алга болчихсон байсан тэгээ би гэртээ харьсан. Тэгээд 4 хоногийн дараа Н******* над руу залгаад Э*******т шүдээ цохиулсан талаар надад хэлсэн” гэх мэдүүлэг, Гэрч Т.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Э******* эргэж хараад Н*******ыг цохиод авсан чинь Н******* газар унасан. Тэгээд би Э*******ийг боль гэж хэлээд дагуулаад явсан. ...Н*******ы нүүрэн хэсэгт буюу ам руу нь гараараа нэг удаа цохисон” гэх мэдүүлэг, Шинжээч эмч С.Тгийн “Үзүүлэгч А.Н******* өөрийн биеэр үзүүлэхдээ Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн хуудсанд үзлэгт үүдэн дээд гурван шүд унасан гэж бичигдсэн ба өөрийн биеэр үзэхэд баруун дээд 2-р шүд гэмтлийн гаралтай хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба булгарсан буюу унасан байсан. Бусад шүднүүд хуучин унасан буюу буйл эдгэрсэн байсан. Хиймэл шүднүүдийн булгарал буюу унасныг гэмтлийн зэрэгт хамааруулан үзэхгүй. Үзүүлэгч А.Н*******ы биед баруун дээд 2-р шүдний булгарал нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 08 шэ/582 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ. Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч С.Э*******т холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогчийн эрхийг хангасан байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт *******ы Э*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Э*******т холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргажээ. Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулах тухай дүгнэлтийг хянан үзээд шүүгдэгч С.Э*******т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.5 дахь хэсэгт заасан“ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байдлыг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хохирогч А.Н******* нь мөрдөн байцаалтын шатанд хиймэл шүд хийлгэсэн 90.000 төгрөгийн баримт гаргаж өгснийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид өгөх нь зүйтэй байна.
Харин хохирогч нь импланд шүд хийлгэхээр нэхэмжилсэн 4.830.000 төгрөгийг баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ы Э*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э*******т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э*******т нь оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч С.Э*******т нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар С.Э*******ээс 90.000 төгрөгийг гаргуулан хохирогч А.Н*******д олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотой 4.830.000 төгрөгийн баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД