| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2021/0083/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/100 |
| Огноо | 2021-06-02 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | С.Бичинхүү |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/100
2021/ШЦТ/100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: С.Бичинхүү
Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Удвал
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: З.Н
Шүүгдэгч: П.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Пдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Пийн Нд холбогдох 2012004180027 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн И суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт А аймгийн Исумын Х багийн нутаг Д гэх газар оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Пийн Н /РД:../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч П.Н нь 2020 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Ааймгийн И сумын Х багийн Сөрт гэх газарт 11-02 БНР улсын дугаартай Ланд крузер-80 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ухрах хөдөлгөөн хийх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, мөн дүрмийн 10.14-д заасныг тус тус зөрчсөний улмаас иргэн П.Аыг дайрч, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Н мэдүүлэхдээ: Би 2 охинтойгоо амьдарч байгаа. Тухайн үед буюу 2020 оны 11 дүгээр сарын 21-ний шөнө манай нөхрийн найз нь над руу утсаар яриад нас барсан гэдгийг хэлсэн. Өмгөөлөгч үргэлжлүүлэн ярих байх. Миний бие хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан, группт байдаг, одоо ажил хөдөлмөр эрхлээгүй, 2 хүүхдийн хамт амьдардаг, 10 сартай, 12 настай хоёр хүүхэдтэй үлдсэн бөгөөд хүүхдүүдээ харж байна. Өмгөөлөгч үргэлжлүүлж ярих байх гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 2012004180027 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Нийн мэдүүлсэн: ...Амь хохирогч Архангай аймагт төрж, тухайн нутгийнхаа дунд сургуулийг төгссөн. Даруу, төлөв зантай, үг дуу цөөтэй хүн байсан. Амь хохирогч нь Эмээлтэд ачааны машин унаж, мал мах ачиж, хөдөө гадаа явдаг, мал мах авдаг, мах тарааж явдаг хүн байсан. Сарын цалин нь 1.500.000 төгрөг байсан. Байгууллагын машин унадаг. Бид анх 2008 онд танилцаж, 2009 онд охинтой болсон. 2008 оноос 2020 оны 5 сар хүртэлх хугацаанд өөр өөрийн гэрт 2 талд ирэн, очин уулздаг, албан ёсоор нэг гэрт ороогүй байсан. 2020 оны 5 дугаар сард нэг гэрт орж хамт амьдарч 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гэрлэлтээ батлуулж албан ёсны эхнэр, нөхөр болж байсан. Би гомдолтой байна. Би хоёр охинтойгоо амьдралын эх үүсвэргүй, байр түрээслэн амьдарч байна. Гэр оронтой болмоор байна. Оршуулгын зардалтай холбоотой баримт гаргаж өгнө...гэх мэдүүлэг /хх-ийн 77-80 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Агийн мэдүүлсэн: ...2020 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө 11 цагийн үед би гэртээ байж байхад манай нөхрийн ах Тын гэрийн гадаа машин зогссоноо удахгүй хөдлөөд явсан. Та ах манай гэрт орж ирээд Ны төрсөн ах Э залгаад А, Н нар юу болсон гээд байна, та 2 очоод үз гэхээр нь манай нөхөр өөрийнхөө машиныг асаагаад уруудаад нэг их хол яваагүй байж байтал Ланд-80 маркийн тээврийн хэрэгсэл явж байхаар нь манай нөхөр Б зогсоотол А машин жолоодчихсон, жолоочийн эсрэг талын урд суудал дээр Н суучихсан явж байсан. Бид 2 буугаад юу болсон талаар асуухад Н би найзынхаа цасанд суусан машиныг татах гэж ухарч байгаад найзыгаа дайрчихлаа гэхээр нь би одоо гайгүй юу, биеийг нь үзье гэтэл Н Алтай эгчээ нэмэргүй болсон, нас барчихсан гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид 2 гэртээ очоод манай нөхөр хэсгийн төлөөлөгчид дуудлага мэдээлэл өгөөд Н, А нарыг дагаад хэргийн газарт нь очсон. Ны Ланд-80 маркийн тээврийн хэрэгслээр Атай хамт ирсэн. П.Н, амь хохирогч Д.Аа нар найзууд гэсэн. Би энэ талаар сайн мэдэхгүй байна. П.Н, амь хохирогч Д.Аыг дайрсан хэргийн газарт очиход ямар байдалтай байсан талаар би хараагүй. Би хол очоод нөхрийнхөө машинд сууж байсан. 2020 оны 11 дүгээр сарын 21-ний шөнө үүрээр дайрсан гэж хэлсэн. Хэдэн цагийн үед гэдгийг нь мэдэхгүй байна. 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө архи уусан эсэх нь мэдэгдэхгүй байна. Тээврийн хэрэгслийн хойд талын суудал дээр хэвтээ байдалтай байсан. Дээд талд нь гадуур хувцас нөмөргөсөн харагдсан. Би биед нь үзлэг хийж хараагүй. Хөх нуур багийн иргэн Н дуугүй, даруу төлөв зантай хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Бын мэдүүлсэн: ...2020 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө 11 цагийн үед би өөрийн гэр болох Архангай аймгийн Их тамир сумын Хөх нуур багийн Мухарын ам гэх газарт зурагт үзээд байж байхад манай хажууд айл болох ахын гэрт Ланд-80 маркийн машин ирээд хөдлөөд явсан. Тэгтэл ах манай гэрт орж ирээд Н хүн дайрсан юм уу, дайрсан юм шиг байна, манай гэрээс хүнтэй утсаар яриад гарлаа гэхээр нь би уг машины араас давхиад очтол А машинаа барьчихсан болохоор нь би очоод зогсоогоод юу болсон бэ гээд асуутал Н би найзынхаа цасанд суусан машиныг татаж байгаад найзыгаа дайраад алчихлаа гэж хэлэхээр нь би та нар ингэж болохгүй, цогцсоо машиндаа ачсан явж болохгүй, хэргийн газраас хөдлөх ёсгүй байдаг гэж хэлтэл би тэр талаар мэддэггүй юм, эмчид үзүүлэх гээд давхитал замдаа нас барсан гэж хэлсэн. Би машиныг Наар жолоодуулаад Н, А нарыг хэргийн газарт очоод байж бай, би цагдаад мэдэгдэнэ гэж хэлээд гэртээ харьж хэсгийн төлөөлөгчид дуудлага мэдээлэл өгөөд цагдаагийн байгууллагын ажилчдыг иртэл Нтай хэргийн газарт хамт байсан. Ны өөрийнх нь 11-02 БНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг А жолоодсон бөгөөд Нтай хамт ирсэн байсан. Ард талдаа найзынхаа цогцсыг ачсан байсан. Наас сонсоход нэг ангид хамт сурч байсан найзууд гэж сонссон. Хан өндөр багийн Зүүн сөрт гэх газарт ирэхэд машин суусан гэмээр шуудуу харагдаж байсан. Доод талд цагаан өнгийн Портер гэмээр машин суусан байсан харагдсан. Би очоогүй болохоор сайн мэдэхгүй байна. 2020 оны 11 дүгээр сарын 21-ний шөнө дайрсан гэсэн. Харин хэдэн цагт гэдгийг нь мэдэхгүй байна. 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө манай гэрт ирэхэд архи уусан гэж мэдэгдээгүй. Архи уусан эсэхийг нь мэдэхгүй байна. Тээврийн хэрэгслийн хойд талд машины баруун гар талын цонх руу налуулсан байдалтай, толгой дээр нь юм нөмөргөсөн байсан. Би Хөх нуур багийн засаг даргын ажлыг 2016 оноос 2020 оны хооронд хийж байна. Мөн Хөх нуур багт төрснөөсөө хойш амьдарч байна. Ны талаар сайн мэднэ. Н бол даруу төлөв зантай, ажилч хичээнгүй, нутгийн иргэдийн дунд нэр хүнд сайтай, эхнэр, 4 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг, улсаас авсан гавъяа шагнал байхгүй, ял шийтгэгдэж байгаагүй, архи дарс ууж надад харагдаж байгаагүй хүн байгаа юм. Гэхдээ найз нөхөдтэйгөө бол уудаг гэж би нутгийн хүмүүсээс сонссон. Төлбөрийн чадвартай...гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Эын мэдүүлсэн: ...2020 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө 11 цаг өнгөрч байхад шиг санагдаж байна, манай Хөх нуур багийн дарга утсаар залгаад Н хэрэг хийсэн юм шиг байна, та нар ир гэхээр нь би ах, дүү нар руугаа утсаар залгаад машинуудаа асаагаад Хөх нуур багт байх өөрийнхөө гэрээс гараад Хан өндөр баг орж байтал Б машинтай зогсож байсан. Б дээр иртэл Н машинд нь суусан байснаа гарч ирээд би найз Аыгаа дайраад алчихлаа гэж хэлэхээр нь яаж байгаад дайрсан юм бэ гэтэл цасанд Аын машин суусан байхаар нь татах гэж байгаад ухарсан чинь Аа миний машины ар талаар машин татах гэж байсан олсыг холбох гэж байгаад дугуйн доогуур орсон. Тэгээд л дайрчихлаа гээд хямраад өөр зүйл ярихгүй болохоор нь бид нар юм ярьж хэлээгүй. Н Та гэх хүний утсаар залгаагүй. А над руу Тын утсаар өнөө өглөө 11 цагийн үед залгаад Н хүн дайрсан гээд л салгасан. Тэгээд би буцаагаад залгатал Та утсаа авахаар нь Н, А юу хийсэн юм бэ, хүн дайрсан гэнэ үү, та үзээдэх гэж хэлтэл манайхаас дөнгөж сая гараад явсан гэж хэлсэн. Н нь 11-02 БНР улсын дугаартай Ланд крусер 80 маркийн тээврийн хэрэгсэлтэй. Уг машинаараа Д.Аыг дайрсан байсан. П.Н, амь хохирогч Д.Аа нар найз нөхдийн сайн харилцаатай хүмүүс байгаа юм. Бие биеийнхээ гэрээр ордог, тустай, дэмтэй хүмүүс байсан. Өр авлага, өс хонзон байхгүй. Би айгаад хэргийн газарт ойрхон очоогүй. 2020 оны 11 дүгээр сарын 21-ний шөнө дайрсан гэсэн. Цаг хугацааг нь сайн мэдэхгүй байна. Ны гэр рүү А, Аа нар нь явж байсан гэсэн. Аа өөрийнхөө машинтай, Н өөрийнхөө машинтай явж байсан. П.Н, н.А нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан эсэхийг би мэдэхгүй байна. Энэ талаар надад хэлээгүй. Хэрэглэсэн бол шинжлэх ухааны үндэстэйгээр тогтоогдох байх. Талийгаач тээврийн хэрэгслийн хойд талын суудал дээр байгаа гэсэн. Би хараагүй. Би Ны төрсөн ах нь байгаа юм. Н бол П гэх хүний 9 дэх буюу хамгийн бага хүү болон 1984 онд Их тамир суманд төрсөн. Багаасаа мал маллаж, малын захад өссөн. Их тамир сумын Ерөнхий боловсролын сургууль төгсөөд Улаанбаатар хотод Технологийн их сургуулийн хөргөлтийн инженерийн ангид элсэн ороод ар гэрийн гачигдлаар Их тамир сумандаа ирж мал маллах болсон. Дүү маань одоо ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Том хүү нь 2 дугаар анги, бага хүү нь 3 настай. Н нь өрх гэрээ авч явдаг ажилсаг, хичээнгүй, хүн чанар сайтай, нутаг орон, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай хүүхэд байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Гын мэдүүлсэн: ...2020 оны 11 дүгээр сарын 21-ний орой 18 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотод амьдардаг БатТа надад Д.Аа машинд дайруулаад нас барсан юм шиг байна гэж хэлсэн. Их тамир суманд явж байгаад машинд дайруулж нас барсан байна. Би энэнээс өөр зүйлийг мэдэхгүй байна. П.Н, амь хохирогч Д.Аа нар өр авлага, өс хонзон байдаг эсэхийг мэдэхгүй байна. Сайхан найзууд гээд яваад байдаг л байсан. 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Их тамир суманд Аын машин цасанд суугаад түүнийг нь Н татах гэж байгаад дайраад амь насыг нь хохироосон талаар Их тамир суманд байх дүү Д маань надад хэллээ. Д.Аа нь миний төрсөн ах бөгөөд Дын 5 дахь хүү нь байгаа юм. Даруу төлөв зантай мөрөөрөө, архийг мэр, сэр уугаад байх шиг байдаг. Улаанбаатар хотод эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Төрсөн ах, дүү нар нь Эрдэнэт хотод амьдардаг хүмүүс байгаа. Маргааш, нөгөөдрөөс Улаанбаатар, Эрдэнэт хотоос ах, дүү нар нь ирж магадгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Дын мэдүүлсэн: ...2020 оны 11 дүгээр сарын 20-ны орой Аа нь Улаанбаатар хотоос ирсэн гэж надтай болон эгчтэйгээ утсаар яриад манайхаар ирээгүй. Тэр шөнөө идшиндээ явсан байсан. 2020 оны 11 дүгээр сарын 21-ний орой манай сумын хэсгийн төлөөлөгч Б над руу утсаар яриад Аа машинд дайруулсан байдалтай нас барсан байна шүү, та ах, дүү нартаа хэлээрэй гэж хэлсэн. Би тэгээд ах, дүү нар руугаа залгаад энэ талаар хэлсэн. П.Н, амь хохирогч Д.Аа нар өр авлага, өс хонзон байхгүй. А, Н, Д.Аа нар бол маш сайхан гоё найзууд байгаа юм. Их тамир суманд байж байгаад Улаанбаатар хот руу Нтайгаа машин дээрээ машин ачаад, ирэхдээ хүнсний бараа ачиж ирээд Их тамир сумаас өвлийн идэш хоолоо авах гэж ирсэн байсан. Дандаа хүнсний бараа ачиж явж байгаад ирсэн байна. 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Аын машин цасанд суугаад түүнийг нь Н татах гэж байгаад дайраад амь насыг нь хохироосныг би хэсгийн төлөөлөгч Боос сонслоо. Д.Аа нь хэнэггүй, хүнд их тусархаг, хүнд их итгэмтгий, эхнэр, 2 хүүхэдтэйгээ амьдардаг, шударга зантай, муу санаа, муухай сэтгэл байхгүй хүн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Агийн мэдүүлсэн: ...2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос Аа, Н нар нь мах ачиж яваад хүнсний бүтээгдэхүүн гурил, малын тэжээл авч ирээд Архангай аймгийн Их тамир сумын төвд ирээд манай гэрт хоносон юм. Манайд хонохдоо Н нь Аад идэш өгөх гэж ирсэн тухайгаа ярьж байсан. Хорио цээрийн дэглэмтэй байсан учир надад хийх зүйл байхгүй байсан болохоор идэш хоол хийхэд нь туслахаар, мөн Наас идэш авах санаатай түүний гэр рүү явахаар болоод 11 дүгээр сарын 20-ны өдөр явсан юм. Уг өдөр 19 цагт Ны гэр рүү явахдаа би Ны машиныг жолоодсон юм. Учир нь Н би ядраад, нойр хүрээд байна, чи гайгүй машин барьдаг юм чинь найзынхаа машиныг барь гэж хэлсэн. Би Ны 11-02 БНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож араас Аа өөрийн идэш ачих гэж байсан 50-81 ОРО улсын дугаартай Сирс маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод Их тамир сумын төвөөс хойш гартал Аа урдуур машинтайгаа орж ирээд кабинаасаа нэг шил “Соёрхол” нэртэй 0.75 литрийн архийг оруулж ирээд гурвуулаа энэ архийг хуваагаад уучихъя гэж хэлэхээр нь би Ныг унтаж байхад нь босоод ир, архи ууя гэтэл манайд очиж байгаад уу гэхээр нь би танай эхнэр чинь уурлана, энд ууж байгаад танайд очно гэж хэлсэн. Аа бас айлд очоод архидна гэдэг дэмий гэж хэлээд архиа задалсан. Н урд талын суудал дээр унтаад байсан болохоор нь би Ныг хойд талынхаа суудал дээр суу гээд хойш нь оруулж Аа, бид 2 ууж эхэлсэн. Аа Нд архинаасаа нэг хийгээд өгтөл Н тамхи асааснаа цонхоороо асгахаар нь би чи уухгүй бол наад архи битгий асгаад бай гэтэл хангай дэлхийдээ өргөж байна гэж хэлчихээд дахин унтаад өгсөн. Аа ч Нд дахиж хийж өгөөгүй. Бид 2 нэг шил архиа хувааж ууж дуусаад хууч хөөрч байснаа Аа дахин нэг шил архи оруулж ирсэн. Тэр архийг нь ууж байгаад нилээн согтоод ирэхээр нь би Ныг босгоод чи одоо машинаа барь, зөндөө их унтлаа гэж хэлсэн. 2 дахь шил архиа ууж дуусаагүй байсан. Би Нд машиныг нь өгөөд өөрөө жолоочийн эсрэг талын урд талын суудал дээр нь суугаад зүүрмэглэсэн. Нэг сэрэхэд төөрөөд зогсчихсон, Аа гаднаас нэг шил архи барьж орж ирсэн. Тэр архиа бараг ихэнхийг нь асгаад хаячихсан юм. Н одоо явахгүй бол шөнө хэцүү шүү гэж хэлээд байхаар нь архинаас Аа бид 2 бараг 3, 3 аяга уугаад тэндээс хөдлөөд явсан. /Архи аягалж байсан зүйл нь ундааны савыг тайрч хийсэн байсан/. Би машинд унтаад зүүрмэглэж байтал Н хүүе А гэхээр нь сэрээд гартал Аа машины хойд талд унасан байсан бөгөөд гартаа татлага барьчихсан, машин нь жижигхэн жалганд суучихсан байсан. Тэгээд Аыг сэрээх гэтэл сэрэхгүй байхаар нь Ны машины хойд талын суудал дээр нь хэвтүүлээд би Аын машинд ороод урагшилтал хий эргээд байхаар нь ухартал шууд гараад явчихсан. Доош уруудаад Ныг дагаад явж байтал жалганы цасанд суусан. Би гэрлээрээ дохиж байгаад Ны машинд суух гэтэл Н надад машинаа өгөөд өөрөө Аыг тэврээд би Их тамир сумын төв рүү явсан боловч дахин төөрөөд байсан. Тэгээд төөрөөд явж байтал Н Аа амьсгал хураачихлаа гэж хэлээд, би одоо яах вэ, найзыгаа ингээд алчихдаг юм байхдаа гээд уйлаад машинаас гараад гүйчих гээд байхаар нь ууж байсан архинаасаа нэг аягаар дүүрэн хийгээд өгтөл балгаснаа цааш огиулчихсан юм. Тэгээд дахин нэг татчих, найзаа тайвшир гээд хэлтэл пиздаа минь одоо яаж миний амаар хар ус давдаг юм бэ гэж хэлээд уйлаад л байсан. Өглөө үүр цайтал бид 2 Хөх нуурын Мухар гэх газрын ойролцоо ирсэн байсан. Тиймээс одоо энэ хэрэг гарсан тухайгаа хүнд хэлэх хэрэгтэй гэж бодоод Хөх нуур багийн даргын гэрээс би Ны том ах Этай утсаар яриад Н Аыг дайрчихсан, нас барчих шиг боллоо гэж хэлээд шууд утсаа таслаад доош уруудаж байхад багийн дарга нь эхнэртэйгээ ирээд хэрэг болсон газартаа байж байх хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд Н бид 2 хэрэг болсон газар руугаа ирсэн байсан. Аыг амьд байх шиг болохоор нь эмнэлэг орох гээд явсан юм. Тэгээд төөрөөд өглөө хэрэг болсон газарт ирсэн юм. Хамгийн гол нь эмнэлэг орж найзыгаа аврах анхны тусламж үзүүлэх санаатай тэр газраас хөдөлсөн. Өөр санаа зорилго байгаагүй. Архийг Аа Улаанбаатар хотоос авч ирсэн. Хаанаас авсан болохыг нь би мэдэхгүй байна. Би Д.Аатай хамт архи уусан. Н нойроо харамлаад нэг ч татаагүй. Харин Д.Аа нас барсны дараа намайг нэг аягалаад өгтөл ууснаа огиулаад амнаасаа цацсан юм. Гадаа харанхуй цасаар шуураад байсан. Тухайн өдөр амь хохирогч Д.Аа, П.Н нар нь хоорондоо муудалцаж, маргалдаагүй. Бид 3 шиг сайхан харилцаатай найзууд байгаагүй юм. Хоорондоо гар зөрүүлж үзээгүй. Аа баруун талын дугуйны хойно эвхрээд унасан байсан. Цасанд суусан байсан машиныг чирч гаргах гэж байгаад ухарч байгаад мөргөсөн. Өөрийн үйлдлийг хянах чадвартай байсан байх...гэх мэдүүлэг /хх-ийн 29-32 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Оийн мэдүүлсэн: ...Миний нөхөр өөрийн найз Д.Аын машиныг татаж өгөх гэж байгаад болгоомжгүйгээр амь насыг нь хохироосон. Би болсон хэргийн талаар хараагүй тул хуулийн дагуу өөрийн нөхрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж байна. Би өөрийн нөхрийн хувийн зан байдал, амьдрал ахуйн талаар мэдүүлэг өгмөөр байна. Миний нөхөр П.Н нь 1984 оны 03 дугаар сарын 15-ны өдөр айлын отгон хүү болон мэндэлсэн. Багадаа Архангай аймгийн Их тамир сургуулийн Ерөнхий боловсролын сургуульд сурч, бүрэн дунд боловсрол эзэмшиж байсан. Уг нь сургуульд сурч байхдаа 2 найзтай болсон нь А болон талийгаач Аа нар байсан. Энэ тухайгаа ч нөхөр минь надад байнга хэлдэг. Би өөрийн нөхөртэйгөө анх 2008 онд Баянхонгор аймагт танилцаад 2009 онд хуримаа хийж нэг гэрт амьдрах болсон. Түүнээс хойш 2010 онд том хүү Гүндалай маань мэндэлсэн. Одоо 10 настай Баянхонгор аймагт сурдаг. 2011 онд охин Гүндэгмаа маань мэндэлсэн. Мөн Баянхонгор аймагт суралцдаг. 2015 онд хүү Гүнчин-Иш нь мэндэлсэн бөгөөд бидэнтэй хамт хөдөө амьдардаг. 2017 онд хүү Буяндалай маань мэндэлсэн бөгөөд бидэнтэй хамт амьдардаг. Миний нөхөр гэр бүлдээ их анхаарал халамж тавьдаг, гэр бүлээ авч явдаг, түшиг Туур минь байгаа юм. Даруу, төлөв зантай, нутгийн хүмүүсийн дунд нэр хүнд сайтай, мал маллаж амьдардаг хүн байгаа юм. Муу зуршил багатай, архи согтууруулах ундаа хэрэглээд байдаггүй. Надтай нэг удаа хэрэлдэж, намайг болон үр хүүхдээ зодож байгаагүй. Манай гэр бүл мал маллаж амьдрал ахуйгаа залгуулдаг. Миний нөхөрт улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Аийн мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Их тамир сумын Хан өндөр багийн Сөрт гэх газар Д.Б гэх хүргэнийдээ байсан. Гадаа хүйтэрч байсан тул өвлийн идшээ идэж байсан. Б харин гэртээ байхгүй байж байгаад 11 дүгээр сарын 23-ны өдөр ирсэн. Би тэдний гэрт байсан. 2020 оны 11 дүгээр сарын 21-ний шөнө зам асууж машинтай хүн ирсэн. Тэр шөнө Н гэх Их тамир сумын гаралтай залуу 02 цагийн үед санагдаж байна, бид нарыг унтацгааж байхад зам асууж гадаа машинтай ирээд гэрийн хаалга цоожтой байхад нүдээд зам асууя гэхээр нь би хаалга онгойлгож өгөөд зүс царайгаа ч нэг их харж чадаагүй байхад би хаана явна гэж асуухаар нь би Архангай аймгийн Их тамир сумын Хан өндөр багийн Сөрт гэх газарт Б гэх айлынд ирсэн байна гэтэл би төөрсөн байна гэж хэлээд доош уруудаад явсан. Гэрт орж ирээд нэг их удаагүй замаа асуугаад шууд гараад явсан. Би гадаа гарч зам зааж өгөөгүй. 11 дүгээр сарын 21-ний өдөр цагаан өнгийн дан кабинтай машин суусан харагдсан. Архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Би төөрсөн байна гэж зам асуугаад гарсан бөгөөд архи уусан гэмээр үнэртэж, гуйвсан шинж тэмдэг илрээгүй. Архи уусан байсан бол ядаж үнэртэх байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 74-75 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч П.Ны мэдүүлсэн: ...Миний үйлдэлд Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирч байна. Би санамсар, болгоомжгүйгээр гэмт хэргийг үйлдсэн болох нь үнэн. Би найзынхаа амь насыг хохироосондоо маш их гэмшиж байна. Би найз Аыгаа нас барсных нь дараа буяны ажил явдлыг нь өөрийнхөө 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр хийсэн. Төрсөн дүү БатТад нь 3.000.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Одоо талийгаач Аын эхнэрт нь 15.000.000 төгрөг өгч байшин авч өгөх гэж байна. Би жил бүрийн хичээл эхлэхэд нь охин Учралынх нь хичээлийн хэрэгслийг бэлдэж, хувцас авч өгч байна. Жил бүрийн өвөл эхнэрт нь идэш өгч байна. Зуны цагт сүү, цагаан идээ гэх мэтийн зүйлийг өөрийн чадлаараа өгч тусалж байна гэж хэлмээр байна. Амь хохирогч Д.Аын машин татах гэж байсан цагаан өнгийн мяндсан уяа хаана байгаа талаар би мэдэхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хохирол төлбөрийг бүрэн өгнө...гэх мэдүүлэг /хх-ийн 95-96 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 133 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Амь хохирогч Д.Аын цогцост шинжилгээгээр оношны 1 болон 3-рт тусгагдсан гэмтлүүд, 2-р тусгагдсан тэдгээрийн хүндрэлүүд тогтоогдсон. 2. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, дарах, шахагдах, шүргэх, нидрэгдэх олон удаагийн үйлчлэлээр үүсчээ. 3. Амь хохирогч Д.Аын биед учирсан гавал ба суурь ясны том жижиг хэлтэрхий үүсгэсэн, ангайсан хугарал, тархины аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт гэмтлүүд нь тус тусдаа “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3-1-2, 3-1-3, 3-1-12-д зааснаар амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэлд, дээд эрүүний хугарал, зүүн талын 3, 4, 5, 6-р хавирганы суганы арын шугамын гялтан гэмтээгээгүй, 1 шууд хугарал гэмтлүүд нь тус тусдаа “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгт тогтоох журам”-ын 2-3-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах байсан хүндэвтэр гэмтэлд, зулайн баруун тал, баруун чамархайн дээд хэсэгт хурц өнцөг үүсгэсэн ангайсан, хуйх урагдсан, том хэмжээний шарх, зүүн чихний гэдсэнд шарх, зүүн хөмсөгний гадна талд шарх, 2 нүдний дээд зовхинд бүдэг хөхөлбөр цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар байсан хөнгөн гэмтэлд, баруун хацар ясны гадна талд, баруун бугалганы урд доод хэсэгт, зүүн нүдний гадна талд, зүүн хацрын гадна талд, дээд уруулын зүүн талд, зүүн шууны гадна дээд хэсэг, тохойн урд хэсгийг хамарсан зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-6-д зааснаар биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Амь хохирогч Д.Аын баруун хөлийн тавхайн ар хэсэгт байх түлэгдсэн мэт бохир хуучин шархыг хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй, шинж байдлаараа эдгэрч буй хуучин гэмтэл байсан. 5. Амь хохирогч Д.Аа нь амь гавал ба суурь яс, тархи, цээжний битүү амь насанд аюултай хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ. 6. 2020.11.22-ны 17 цаг 15 минутын үед нас баралтын шалтгаан тогтоох шинжилгээнд орох үед илэрч байсан шинж тэмдгүүдээр нас бараад 36-аас дээш цаг болсон байх боломжтой байсан. 7. Амь хохирогчид үхэлд хүргэх архаг хууч өвчин эмгэг тогтоогдоогүй. 8. Амь хохирогч нь 2-р бүлгийн цустай байжээ. 9. Амь хохирогчийн цусанд 1.7 промиль спиртийн агууламж илэрсэн нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байсныг харуулж байна...гэх дүгнэлт /хх-ийн 40-42 хуу/
Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Жолооч П.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт, мөн дүрмийн 10.14-д заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө”, “Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч П.АдьяаТа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 3. Зам тээврийн осол гарахад замын орчин, байгалийн нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. 4. Жолооч П.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө”, “Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол хэрэг гарсан байх үндэслэлтэй байна. Жич: Жолооч П.Н нь 2005 онд жолооч болсон, “В” ангиллын 382475 дугаарын жолооны эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байна...гэх дүгнэлт /хх-ийн 56 хуу/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-07 хуу/
Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 11 хуу/
Ослын газрын схем зураг /хх-ийн 12 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-10, 47-50 хуу/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 43-46 хуу/
2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 73 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 81 хуу/
Багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 66, 67, 102, 118 хуу/
Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 88-70, 119хуу/
Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-ийн 72 хуу/
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 57 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 85 хуу/
Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 104, 114, 120 хуу/
Шүүхэд шинээр өгсөн П.Ны хүсэлт 1 хуудас, хохирол төлбөр төлж, хүлээн авч эвлэрэн хэлэлцсэн тухай баримт 3 хуудас,
2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 64 дугаартай прокурорын санал 2 хуудас,
Багийн засаг даргын тодорхойлолт 3 хуудас
Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн албан бичиг 1 хуудас,
Иргэний үнэмлэхийн хуулбар 1 хуудас,
Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт 1 хуудас,
Хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа 2 хуудас,
Гэрлэлтийн лавлагааны хуулбар 1 хуудас,
Группын тэтгэврийн дэвтрийн хуубарууд 3 хуудас,
Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа 1 хуудас
2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 61 тоот Архангай аймгийн Прокурорын газрын тогтоол зэрэг болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2020 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Ааймгийн И сумын Х багийн С гэх газарт зам тээврийн осол гарч, ослын улмаас явган зорчигч П.Аа нь дайруулж, амь нас нь хохирсон нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч П.Н нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч П.Н нь 2020 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 03 цагийн орчимд А аймгийн И сумын Х багийн С гэх газарт 11-02 БНР улсын дугаартай Ланд крузер-80 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ухрах хөдөлгөөн хийх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, мөн дүрмийн 10.14-д заасныг тус тус зөрчсөний улмаас иргэн П.Аыг дайрч, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Нийн мэдүүлсэн “Би гомдолтой байна”, “Тухайн үед буюу 2020 оны 11 дүгээр сарын 21-ний шөнө манай нөхрийн найз нь над руу утсаар яриад нас барсан гэдгийг хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 77-80/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Агийн мэдүүлсэн “Та ах манай гэрт орж ирээд Ны төрсөн ах Э залгаад А, Н нар юу болсон гээд байна, та 2 очоод үз гэхээр нь манай нөхөр өөрийнхөө машиныг асаагаад уруудаад нэг их хол яваагүй байж байтал Ланд-80 маркийн тээврийн хэрэгсэл явж байхаар нь манай нөхөр Б зогсоотол А машин жолоодчихсон, жолоочийн эсрэг талын урд суудал дээр Н суучихсан явж байсан. Бид 2 буугаад юу болсон талаар асуухад Н би найзынхаа цасанд суусан машиныг татах гэж ухарч байгаад найзыгаа дайрчихлаа гэхээр нь би одоо гайгүй юу, биеийг нь үзье гэтэл Н Алтай эгчээ нэмэргүй болсон, нас барчихсан гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид 2 гэртээ очоод манай нөхөр хэсгийн төлөөлөгчид дуудлага мэдээлэлд өгөөд Н, А нарыг дагаад хэргийн газарт нь очсон. Ны Ланд-80 маркийн тээврийн хэрэгслээр Атай хамт ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Бын мэдүүлсэн “2020 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө 11 цагийн үед би өөрийн гэр болох Архангай аймгийн Их тамир сумын Хөх нуур багийн Мухарын ам гэх газарт зурагт үзээд байж байхад манай хажууд айл болох ахын гэрт Ланд-80 маркийн машин ирээд хөдлөөд явсан. Тэгтэл ах манай гэрт орж ирээд Н хүн дайрсан юм уу, дайрсан юм шиг байна, манай гэрээс хүнтэй утсаар яриад гарлаа гэхээр нь би уг машины араас давхиад очтол А машинаа барьчихсан болохоор нь би очоод зогсоогоод юу болсон бэ гээд асуутал Н би найзынхаа цасанд суусан машиныг татаж байгаад найзыгаа дайраад алчихлаа гэж хэлэхээр нь би та нар ингэж болохгүй, цогцсоо машиндаа ачсан явж болохгүй, хэргийн газраас хөдлөх ёсгүй байдаг гэж хэлтэл би тэр талаар мэддэггүй юм, эмчид үзүүлэх гээд давхитал замдаа нас барсан гэж хэлсэн. Би машиныг Наар жолоодуулаад Н, А нарыг хэргийн газарт очоод байж бай, би цагдаад мэдэгдэнэ гэж хэлээд гэртээ харьж хэсгийн төлөөлөгчид дуудлага мэдээлэл өгөөд цагдаагийн байгууллагын ажилчдыг иртэл Нтай хэргийн газарт хамт байсан. Ны өөрийнх нь 11-02 БНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг А жолоодсон Нтай хамт ирсэн байсан. Ард талдаа найзынхаа цогцсыг ачсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Эын мэдүүлсэн “2020 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө 11 цаг өнгөрч байхад шиг санагдаж байна, манай Хөх нуур багийн дарга утсаар залгаад Н хэрэг хийсэн юм шиг байна, та нар ир гэхээр нь би ах, дүү нар руугаа утсаар залгаад машинуудаа асаагаад Хөх нуур багт байх өөрийнхөө гэрээс гараад Хан өндөр баг орж байтал Б машинтай зогсож байсан. Б дээр иртэл Н машинд нь суусан байснаа гарч ирээд би найз Аыгаа дайраад алчихлаа гэж хэлэхээр нь яаж байгаад дайрсан юм бэ гэтэл цасанд Аын машин суусан байхаар нь татах гэж байгаад ухарсан Аа миний машины ард талаар машин татах гэж байсан олсыг холбох гэж байгаад дугуйн доогуур орсон. Тэгээд л дайрчихлаа гээд хямраад өөр зүйл ярихгүй болохоор нь бид нар юм ярьж хэлээгүй. А над руу Тын утсаар өнөө өглөө 11 цагийн үед залгаад Н хүн дайрсан гээд л салгасан. Тэгээд би буцаагаад залгатал Та утсаа авахаар нь Н А юу хийсэн юм бэ, хүн дайрсан гэнэ үү, та үзээдэх гэж хэлтэл манайхаас дөнгөж сая гараад явсан гэж хэлсэн. Н нь 11-02 БНР улсын дугаартай Ланд крусер 80 маркийн тээврийн хэрэгсэлтэй. Уг машинаараа Д.Аыг дайрсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Гын мэдүүлсэн: ...2020 оны 11 дүгээр сарын 21-ний орой 18 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотод амьдардаг БатТа надад Д.Аа машинд дайруулаад нас барсан юм шиг байна гэж хэлсэн. Их тамир суманд явж байгаад машинд дайруулж нас барсан байна. 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Их тамир суманд Аын машин цасанд суугаад түүнийг нь Н татах гэж байгаад дайраад амь насыг нь хохироосон талаар Их тамир суманд байх дүү Д маань надад хэллээ” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Дын мэдүүлсэн “2020 оны 11 дүгээр сарын 21-ний орой манай сумын хэсгийн төлөөлөгч Б над руу утсаар яриад Аа машинд дайруулсан байдалтай нас барсан байна шүү та ах, дүү нартаа хэлээрэй гэж хэлсэн. Би тэгээд ах, дүү нар руугаа залгаад энэ талаар хэлсэн. 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Аын машин цасанд суугаад түүнийг нь Н татах гэж байгаад дайраад амь насыг нь хохироосныг би хэсгийн төлөөлөгч Боос сонслоо” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Агийн мэдүүлсэн “Би машинд унтаад зүүрмэглэж байтал Н хүүе А гэхээр нь сэрээд гартал Аа машины хойд талд унасан байсан бөгөөд гартаа татлага барьчихсан, машин нь жижигхэн жалганд суучихсан байсан. Тэгээд Аыг сэрээх гэтэл сэрэхгүй байхаар нь Ны машины хойд талын суудал дээр нь хэвтүүлээд би Аын машинд ороод урагшилтал хий эргээд байхаар нь ухартал шууд гараад явчихсан. Доош уруудаад Ныг дагаад явж байтал жалганы цасанд суусан. Би гэрлээрээ дохиж байгаад Ны машинд суух гэтэл Н надад машинаа өгөөд өөрөө Аыг тэврээд би Их тамир сумын төв рүү явсан боловч дахин төөрөөд байсан. Тэгээд төөрөөд явж байтал Н Аа амьсгал хураачихлаа гэж хэлээд би одоо яах вэ, найзыгаа ингээд алчихдаг юм байхдаа гээд уйлаад, машинаас гараад гүйчих гээд байхаар нь ууж байсан архинаасаа нэг аягаар дүүрэн хийгээд өгтөл балгаснаа цааш огиулчихсан юм. Тэгээд дахин нэг татчих найзаа тайвшир гээд хэлтэл пиздаа минь одоо яаж миний амаар хар ус давдаг юм бэ гэж хэлээд уйлаад л байсан. Өглөө үүр цайтал бид 2 Хөх нуурын Мухар гэх газрын ойролцоо ирсэн байсан. Тиймээс одоо энэ хэрэг гарсан тухайгаа хүнд хэлэх хэрэгтэй гэж бодоод Хөх нуур багийн даргын гэрээс би Ны том ах Этай утсаар яриад Н Аыг дайрчихсан, нас барчих шиг боллоо гэж хэлээд шууд утсаа таслаад доош уруудаж байхад багийн дарга нь эхнэртэйгээ ирээд хэрэг болсон газартаа байж байх хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд Н бид 2 хэрэг болсон газар руугаа ирсэн байсан. Аыг амьд байх шиг болохоор нь эмнэлэг орох гээд явсан юм. Тэгээд төөрөөд өглөө хэрэг болсон газарт ирсэн юм. Хамгийн гол нь эмнэлэг орж найзыгаа аврах, анхны тусламж үзүүлэх санаатай тэр газраас хөдөлсөн. Өөр санаа зорилго байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 29-32/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Оийн мэдүүлсэн “Миний нөхөр өөрийн найз Д.Аын машиныг татаж өгөх гэж байгаад болгоомжгүйгээр амь насыг нь хохироосон” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/
мөрдөн байцаалтын шатанд П.Ны яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Миний үйлдэлд Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирч байна. Би санамсар, болгоомжгүйгээр гэмт хэргийг үйлдсэн болох нь үнэн. Би найзынхаа амь насыг хохироосондоо маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 95-96/,
хохирогч Д.Аын үхлийн шалтгааныг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 133 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-42/,
зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцлийг тогтоосон Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-07/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 11/, ослын газрын схем зураг /хх-ийн 12/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-10/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б овогт Пийн Ныг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч П.Н нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар тогтоогдсон ба шүүгдэгч П.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 61 тоот тогтоолоор прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг шүүгдэгч П.Н зөвшөөрсөн байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн байдлыг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх үндэслэлтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Н нь хохирол 20.000.000 /хорин сая/ төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч П.Н нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Нд хохиролд 15.000.000 /арван таван сая/ төгрөгийг төлсөн, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор үлдсэн 5.000.000 /таван сая/ төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон, мөн шүүгдэгч П.Н нь цаашид хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Н болон түүний хүүхдүүдэд эд материалын тусламж, дэмжлэг үзүүлж байхаа шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн байх тул шүүгдэгч П.Наас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах төлбөргүй, шүүгдэгч П.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Н, түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ нараас “бага насны буюу 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төрсөн Шивээт овогт Аын Ундармааг 16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тэжээгчээ алдсаны зөрүүгээр шүүгдэгч П.Наар тэжээн тэтгүүлэх” тухай нэхэмжлэлийг гаргасан боловч талийгаач П.Аа нь ажил хөдөлмөр эрхэлж татвар болон нийгмийн даатгал төлж байсан талаарх нотлох баримтыг ирүүлээгүй байх тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол нөхөн төлсөн, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж болно.
Шүүгдэгч П.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулсан тул хэргийн хамт шүүхэд ирүүлсэн 382475 тоот жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Пийн Ныг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч П.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
6. Шүүгдэгч П.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор гаргуулах төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч П.Н нь хохирогч З.Нд хохиролд 5.000.000 /таван сая/ төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Н, түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ нарын гаргасан “бага насны буюу 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төрсөн Шивээт овогт Аын Ундармааг 16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тэжээгчээ алдсаны зөрүүгээр шүүгдэгч П.Наар тэжээн тэтгүүлэх” тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч П.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ