Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2019/ШЦТ/156

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,

улсын яллагч хяналтын прокурор С.Цэрэндалай,

шүүгдэгч М.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Мын Б*******т холбогдох эрүүгийн 1907004400172 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, -ны өдөр од төрсөн, тай, эрэгтэй, боловсролтой, ******* мэргэжилтэй, , , , хамт *******, ******* тоотод оршин суух,

урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, ******* овогт Мын Б*******. /РД:*******/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч М.Б******* нь 2019 оны 09 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ч.Г*******гийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Б******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...09 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө дэлгүүртээ бид гэр бүлээрээ амарч байтал. Нэг залуу цонх нү байсан гараад хартал Г******* гэх залуу байсан. Архи дарс зарахгүй яв гэтэл “чи ямар том болсон юм” гээд дайраад байсан. Би цохъё гэх бодолгүй байсан. Би дэлгүүрийнхээ гадаа гартал дээгүүрх цамцаа тайлсан, хоёр гараа зангидсан байсан. Би “архи дарс зарахгүй яв” гэсэн чинь намайг 2-3 удаа хий цохиод зууралдаад салахгүй байсан. Би тэр хугацаанд Г*******г цохисон юм. Энэ үйлдэлдээ гэмшиж байна. Ахиж ийм алдаа гаргахгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд: Шүүгдэгч М.Б******* яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 09-р сарын 18-ны өдөр 01 цаг 30 минутын хадмынхаа гэрт амарч байхад дэлгүүрийн үүд болон цонхыг согтуу нү байсан. Нүдэж байгаад явчих шиг болов уу гэж бодоод хэсэг хэвтсэн. Цонхоо онгойлгоод харахад Г******* гэх залуу согтуу байхаар нь архи пиво зарахгүй ээ чи одоо яваа гэж хэлэхэд явахгүй цонхоо хаасны дараа дахин дахин нү байсан. Хүүхэд сэрчих гээд байхаар нь би бухимдаад цонхоо онгойлгоод яах гээд байгаа пизда вэ яв гэж хэлэхэд Г******* чи ямар том болчихсон юм. Гараад ир үзье гэж хэлэхээр нь гэнэт уур хүрээд хувцсаа өмсөөд гэрээсээ гарсан. Дэлгүүрийн хаалганы урд Г******* цээжээ нүцгэлчихсэн хоёр гараа зангидчихсан зогсож байхаар нь харанхуй шөнө болсон хойно чи одоо яв гэж хэлсэн чинь намайг барьж авахаар нь би зөрүүлээд барьж авсан. Г******* намайг цохисон боловч оноогүй хий цохисон. Би түлхээд нүүрлүү нэг удаа гараараа цохисон. Г******* Монголын цагдаа надаа үйлчилдэг юм би бүрэлдэхүүн дуудна гээд дуудлага өгсөн. Г******* надтай маргалдаж байгаад яваад өгсөн.” гэх мэдүүлэг, /хх-ийн 52 дугаар хуудас/

Хохирогч Ч.Г******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2019 оны 09-р сарын 17-ны өдөр би нэлээн орой хоёр найз болох Г******* түүний найзтай нь хөзөр тоглоод хожигдоод пиво авч өгөхөөр болсон. 2019 10-р сарын 18-ны өдрийн 01 цаг болж байх үед Энх нарлаг хүнсний дэлгүүрлүү очсон. Тухайн дэлгүүр хаалттай байхаар нь хаалгыг тогшсон чинь онгойхгүй гэхээр нь Б*******aa ганц пивоны хэрэг болчоод байна танайх зардаг шдээ чадахгүй онгойхгүй гэхээр нь юун сүртэй юм гэж хэлээд бид хоёр маргалдаад хэрэлдсэн. Б******* гэрээсээ гараад ирэхээр нь би дээгүүр өмсөж явсан куртикээ тайлсан. Б******* миний баруун нүдэнд гараараа цохисон. Би тэр үед шууд газар унасан. Босоод ирэхэд гэрийнх нь хүмүүс нь гараад ирсэн хэрүүл хийгээд байхаар нь би маргалдаж байгаад тэд нараас салаад гэрлүүгээ явсан. Явах замдаа цагдаад дуудлага өгсөн. Миний баруун нүд хөхөрч хавдсан байсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 22 дугаар хуудас/

Гэрч М.Э******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг гарахад Б*******ын нурууг маажчихсан тэр үед Б******* Г*******гийн нүүрэнд нэг удаа цохисон.” гэх мэдүүлэг, /хх-ийн 27 дугаар хуудас/

Гэрч Б.Г******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Этай юм ярьж сууж байгаад Г******* руу харахад газар уначихсан. Б******* хажууд нүцгэн зогсож байхаар нь би гүйж очоод тэр хоёрыг болиулсан. Г*******гийн нүд хөхрөөд хавдчихсан байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 56 дугаар хуудас/

Гэрч Э.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нөхөр гаднаас баруун талын нүд гэмтчихсэн гаднаас ороод ирсэн. Юу болсон талаар асуухад Энх нарлаг хүнсний дэлгүүрийн Б******* залуутай муудалцаад зодуулсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг, /хх-ийн 62 дугаар хуудас/

Шинжээч эмч С.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Г*******гийн биед учирсан баруун нүдний салст, баруун доод зовхи, эрүүнд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн 2 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Учир нь баруун нүдний салст, баруун доод зовхинд цус хуралт гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр, эрүүний зүүн тал байгаа цус хуралт нь байрлалын хувьд өөр газар байх тул мөн мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба нэлээд олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэх мэдүүлэг, /хх-ийн 58 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/480 дугаар: “1. Ч.Г*******гийн биед баруун нүдний салст, баруун доод зовхи эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Б******* нь 2019 оны 09 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ч.Г*******г цонх цохилоо хүүхэд сэрээлээ гэх шалтгаанаар маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний салст, баруун доод зовхи эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох

Шүүгдэгч М.Б******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би “архи дарс зарахгүй яв” гэсэн чинь намайг 2-3 удаа хий цохиод зууралдаад салахгүй байсан. Би тэр хугацаанд Г*******г цохисон юм. Энэ үйлдэлдээ гэмшиж байна....” гэх мэдүүлэг, Шүүгдэгч М.Б******* яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би түлхээд нүүрлүү нэг удаа гараараа цохисон. Г******* Монголын цагдаа надаа үйлчилдэг юм би бүрэлдэхүүн дуудна гээд дуудлага өгсөн. Г******* надтай маргалдаж байгаад яваад өгсөн.” гэх мэдүүлэг, Хохирогч Ч.Г******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Б*******aa ганц пивоны хэрэг болчоод байна танайх зардаг шдээ чадахгүй онгойхгүй гэхээр нь юун сүртэй юм гэж хэлээд бид хоёр маргалдаад хэрэлдсэн. Б******* гэрээсээ гараад ирэхээр нь би дээгүүр өмсөж явсан куртикээ тайлсан. Б******* миний баруун нүдэнд гараараа цохисон. Би тэр үед шууд газар унасан.” гэх мэдүүлэг, Гэрч М.Э******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б******* Г*******гийн нүүрэнд нэг удаа цохисон.” гэх мэдүүлэг, Гэрч Б.Г******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Этай юм ярьж сууж байгаад Г******* руу харахад газар уначихсан. Б******* хажууд нүцгэн зогсож байхаар нь би гүйж очоод тэр хоёрыг болиулсан. Г*******гийн нүд хөхрөөд хавдчихсан байсан” гэх мэдүүлэг, Гэрч Э.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нөхөр гаднаас баруун талын нүд гэмтчихсэн гаднаас ороод ирсэн. Юу болсон талаар асуухад Энх нарлаг хүнсний дэлгүүрийн Б******* залуутай муудалцаад зодуулсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг, Шинжээч эмч С.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Г*******гийн биед учирсан баруун нүдний салст, баруун доод зовхи, эрүүнд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн 2 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Учир нь баруун нүдний салст, баруун доод зовхинд цус хуралт гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр, эрүүний зүүн тал байгаа цус хуралт нь байрлалын хувьд өөр газар байх тул мөн мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба нэлээд олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 08 шэ/480 дугаар дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч М.Б*******т холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт Мын Б*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Б*******т холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай дүгнэлт гаргасныг хянан үзээд шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан“ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” , мөн зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан “ хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан байдлыг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож түүнд уг зүйлд заасан ялуудаас торгох ялыг сонгон оногдуулж шийдвэрлэлээ. Хохирогч нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Мын Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б*******т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б*******т нь оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч М.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД