Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2018/00140

 

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2018/00140

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 43 дугаар байрны 35 тоотод оршин суух, 1988 онд төрсөн, эрэгтэй, А овогт Эын Э/рд:УХ88122852/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Яармагийн дэнж өөрийн байранд байрлах, Б д холбогдох, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухайиргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл оролцов.

Нэхэмжлэгч Э.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Э нь тус байгууллагад 2014 оны 4 дүгээр сард зохион байгуулагчаар ажилд орсон. Ажиллах хугацаандаа хариуцсан ажилдаа алдаа, дутагдал гаргаж байгаагүй бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж байсан. Тус байгууллагад үр бүтээлтэй 3 жил ажилласан байдаг. Анх ажилд ороход хөдөлмөрийн гэрээг хугацаатай хийж байгаад С.М дарга байнгын ажлын байр учир хөдөлмөрийн гэрээг 2014 оны сүүлээр хугацаагүй болгосон. Гэтэл 2016 оны сүүлээр байгууллагын дарга солигдож 2017 оны эхээр ажилчдын хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж эхэлсэн. Гэрээг яагаад хугацаатай байгуулж байгаа талаар лавлахад түр хугацаатай хийхгүй бол болохгүй байна гэхээс өөр тайлбар хийгээгүй. Ажилчид ажлын байртайгаа үлдэхийн тулд бүгдээрээ гэрээнд гарын үсэг зурсан. Ингээд гэрээг 4 сарын хугацаатай байгуулсан. Ажлаа хэвийн хийж байхад нь хөдөлмөрийн гэрээг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/1744 тоот захирлын тушаалаар цуцалсан. Тухайн тушаалын толгой хэсэгт ажил албан тушаалаас чөлөөлөх тухай, тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 38.1.2 дахь заалт, байгууллагын дотоод журмын 6.16.3 дахь заалтыг үндэслэж 10 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэсэн байгаа. Тушаалыг дараах байдлаар үгүйсгэж, хуульд нийцэхгүй байна гэж байна. Тушаал 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр огноотой хэрнээ 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажил албан тушаалаас нь чөлөөлсүгэй гэсэн. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэж байна. Тушаалын агуулгын үндэслэх хэсэгт 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсгийг баримталсан. Гэтэл тушаалын толгой хэсэгт ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай, мөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтыг баримталсан. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа тушаал шийдвэр, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хуулийг баримтлан үндэслэл шаардлагаа тодорхой заасан байх ёстой. Гэтэл тухайн тушаал юуг үндэслэсэн нь тодорхойгүй, анхнаасаа алдаатай, хууль зүйн үндэслэлгүй тушаал гарсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээг байнгын ажлын байран дээр хугацаатай байгуулж болохоор заалт байдаг. Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах талаар харилцан тохиролцоод хөдөлмөрийн гэрээнд тусгах талаар Улсын Дээд Шүүхийн тайлбар байгаа. Нэхэмжлэгч нь тухайн байгууллагад 4 жил ажиллаж байгаа учраас үндсэн ажилтан гэж үзэх үндэслэлтэй. Шинэ захирал ирээд хөдөлмөрийн гэрээг 4 сарын хугацаатай байгуулсан байгаа. Үүнд үндэслэл шаардлага дурдаагүй учраас хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан гэдэг нь хууль зүйн хувьд нийцэхгүй байна. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтыг баримталсан. Улсын Дээд Шүүхийн тайлбарласнаар ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэг заалтыг баримтална гэж дурдсан. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн нэг ч заалтыг баримталсан зүйл байхгүй, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэл тодорхойгүй байна. 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээтэй танилцахад нэхэмжлэгчийг байнгын ажлын байр гэдэг нь хөдөлмөрийн гэрээгээр нотлогдож байгаа. Ажил олгогч Хөдөлмөрийн гэрээний 2.9.2 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан бол талууд гэрээний хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө гэрээ сунгах, дуусгавар болох эсэхийг мэдэгдэнэ гэсэн. Гэтэл ажил олгогч  хөдөлмөрийн гэрээнд дурдсан 30 хоногийн өмнө мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Хариуцагчийн шүүхэд гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 17/31 тоот хариу тайлбар байна. Хариу тайлбартай танилцахад хөдөлмөрийн гэрээг 2 талтай харилцан тохиролцож гэрээ байгуулдаг. Гэтэл хариуцагчийн гаргасан хариу тайлбартай танилцахад тухайн хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож байгуулсан гэдэг нь нотлогдохгүй. Хариу тайлбар дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь заалтыг үндэслэн ордны бүх ажилтан албан хаагч нартай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн 4 сарын хугацаатай байгуулахаар шийдвэрлэж захиргаа удирдлагын дарга н.Нямдаваад үүрэг болгож байна. Дээрээсээ шийдвэрлээд нэг даргад үүрэг болгосон учраас ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа тохиролцсон гэж үзэх үндэслэл болохгүй байна. Хариуцагч татгалзлаа нотлох үүрэгтэй. 32 хүний бүрэлдэхүүнтэй байж байгаад 30 хүний бүрэлдэхүүнтэй болсон гэж хариуцагч тал тайлбарлаад байгаа. Хэргийн материалд 62 хүний бүрэлдэхүүнтэй байж байгаад 32 хүний бүрэлдэхүүнтэй болсон гэсэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Дарга нар нь ярилцаад хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахаар тохиролцсон гэж тайлбарлаад байгаа боловч хэзээ, хэнтэй уулзаж, ямар хурал хийж, уг хурлаар ямар асуудал ярилцаж баталсан талаар баримт хавтаст хэрэгт байхгүй. Тийм учраас хөдөлмөрийн гэрээг ажил олгогч, ажилчидтай харилцан тохиролцож байгуулсан гэж үзэх боломжгүй. Баримт байхгүй. Ажлаас чөлөөлөх талаар ажил олгогч ажилтанд 30 хоногийн өмнө мэдэгдсэн талаар хавтаст хэрэгт баримт байгаа гэж хариуцагч тал тайлбарлаад байна. 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 17/42 тоот тушаал байгаа боловч үүнийг мэдэгдэл гэж үзэх боломжгүй. Яагаад гэвэл 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн тушаалын утга агуулгатай, зөвхөн огноо өөр учраас мэдэгдэл гэж үзэхгүй. Тийм учраас нэхэмжлэгчийг нэг тушаалаар огноог өөрчилж халсан гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээг сунгахгүй болсон үндэслэл нь ажилдаа тэнцэхгүй, зөрчил дутагдал гаргасан гэж байгаа. Ажилдаа тэнцэхгүй зөрчил дутагдал гаргаж байгаа нь өөр ойлголт. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь хэсгийг баримталсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, тэнцэхгүй 40.1.2, зөрчил гаргасан бол 40.1.4 дэх хэсгийг баримтлах байсан байх. Хариуцагчийн гаргасан тушаал тайлбар хоёр хоорондоо зөрчилтэй байна. Хариуцагч татгалзлаа нотолж чадаагүй. Иймд нэхэмжлэгчийг Буянт ухаа спортын ордны зохион байгуулагчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 2 196 012 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагаа дэмжиж байна.  Ажилгүй байсан хугацааны цалин хөлс бодох журмын 7а зааснаар нийгмийн даатгалын дэвтрийн сүүлийн 3 сарын цалингийн дунджаар цалинг бодож гаргасан гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б 2010 оны 12 дугаар сард ашиглалтад орсон. Анх төсвийн санхүүжилттэй 62 хүний орон тоотой батлагдсан байдаг. Улмаар 2015 оны 12 дугаар сард статуст өөрчлөлт орж аж ахуйн тооцоот болж шилжсэн. Өөрөөр хэлбэл аж ахуйн тооцоот төрийн өмчийн үйлдвэрийн газар болон, бүтэц орон тоо 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр баталсан. Л.Э нь 2015 оны 10 дугаар сард Буянт ухаа спортын ордны захирлаар томилогдож ирсэн. Томилогдож ирсэн ажлынхаа хүрээнд хэд хэдэн ажлыг хийж явуулсан. 2017 оны 5 дугаар сарыг хүртэл Бд ямар нэгэн урсгал зардал болон засвар хийгдээгүй байсан. Энэ ажилтай үндэслэж хэд хэдэн ажил хийгдсэн. Ажлын хүрээнд ажлын байрны тодорхойлолтод заасан ажлаа идэвхи санаачлагатай хий, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, ажлын цагийг цаг тухай бүр мөрдөх гэсэн зарчмыг удаа дараа тавьж анхааруулсан байдаг. Нэхэмжлэгч Э.Э ажлын цаг хуваарилалт муу, зохион байгуулагчийн албан тушаалд тэнцэхгүй гэдэг нь тодорхой болсон. Үүнийг үндэслэж 2017 оны 7 дугаар сарын их засварын үед нэхэмжлэгч нь идэвхи санаачлагагүй, ажлыг хийхэд чадамжгүй гэдгийг удирдлагаас тодорхойлсон. Энэ ажилтай холбогдуулж цаашид хөдөлмөрийн гэрээг сунгахгүй гэсэн асуудал яригдсан. 2017 оны 5 дугаар сард дээд ордны ажилтан, албан тушаалтантай яриа хийж, борлуулалт үйлчилгээний алба болон техникийн дарга нарт тухайн ажилчидтай тулж харилцаж хөдөлмөрийн гэрээ байгуулахаар болж үүнийг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хурлаар ярилцаж албаны гаргасан шийдвэрийг захирлуудын зөвлөл хуралдаж баталгаажуулж тушаал гаргасан. Тушаал гаргаж захиргаа удирдлагын дарга н.Нямдаваад үүрэг болгосон. Тухайн хурлын шийдвэр харилцан тохиролцож гараагүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ярьж байгаа боловч албадын дарга нар ажилтан албан хаагч нартайгаа харилцан тохиролцоод энэ шийдвэрийг гаргасан. Ажилтан Э.Этай 5 дугаар сарын 31-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж гарын үсэг зурсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулахад татгалзах зүйлгүй гэж гарын үсэг зурсан байгаа. Үүнийг бид ажилтан албан хаагч нартай харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэж байна. Хүчээр гарын үсэг зуруулж хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Тушаал гаргахдаа 30 хоногийн өмнө мэдэгдэх ёстой гэж байна. Бид 2017 оны 9 дүгээр сарын 31-ний өдөр 17/41 тоот захирлын тушаал гаргасан. Энэ тушаал нь Э.Эыг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэсэн тушаал гарсан. Өөрөөр хэлбэл 30 хоногийн өмнө мэдэгдсэн. 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Б17/43 тоот тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаал гаргасан. 30 хоногийн өмнө мэдэгдэх ёстой гэдэг нь хавтаст хэрэгт өгсөн баримтаар нотлогдох болно. Мэдэгдэх тушаал, хөдөлмөрийн гэрээг цуцлах гэсэн 2 тушаал гарсан байгаа. Компанийн дүрэм, хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд захирлын эрх үүргийг тодорхой тусгасан байдаг. Төрийн өмчит бодлого зохицуулах хороотой байгуулсан захирлын гэрээн дээр захиралд холбогдох хууль тогтоомжийн дагуу ажилтныг чөлөөлөх, сахилгын шийтгэл ногдуулах, хөдөлмөрийн гэрээ байгуулах, дуусгавар болох эрхтэй гэж заасан. Төрийн өмчийн байгууллагыг цаашид ашигтай ажиллуулах үүднээс цаг ашиглах, ажилдаа идэвхи санаачлагагүй хүмүүсийн хөдөлмөрийн гэрээг цаашид сунгах боломжгүй гэж үзэж хөдөлмөрийн гэрээг сунгаагүй. 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 17/41 тоот тушаалыг Э.Эт танилцуулсан байдаг. Үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. 2017 оны 9 дүгээр сард бид мэдэгдээд 2017 оны 9 дүгээр сард ажиллуулсан. Энэ нь нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангаар нотлогдох болно. 9 сард бичилт хийгдсэн байгаа. Энэ бол халах тушаал биш мэдэгдэх тушаал. Хуулийн дагуу мэдэгдээд Э.Эыг 1 сар ажиллуулсан. Тушаал гарсан өдрөө танилцуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.