Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2020/ШЦТ/295

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буяннэмэх,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Алтанчулуун, 

Хохирогч О.Г,

ШүүгдэгчБ.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б Б Мхолбогдох эрүүгийн 1934007310332 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б Б М, 1984 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Архуст суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Төв аймгийн Архуст сум, 2 дугаар баг Нарст гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

ШүүгдэгчБ.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

ШүүгдэгчБ.Мын өгсөн: Нэг найзтайгаа яриад нутаг руугаа явахаар болоод манай тэр найз найзтайгаа яриад Налайх дээр байна гээд тэгээд замаасаа Чулуун-Овоо дээр ирээд ганц юм уусан. Тэгээд ардаас Ж.Болор-Эрдэнэ ирээд Налайх дээр очоод Эрдэнэчимэгийг аваад цаашаа би хөдөө явахаа болиод, Түмэндэмбэрэл нь 12 гээд Завхан явах байсан. Би жоохон халамцуу байсан бусад нь эрүүл байсан. Замдаа танилцаад ярьж хөөрсөн. Би очоод унтсан байсан. Дундуур нь босож ирээд хоол идээд ганц хоёр татаад тэрнээс өмнө юм яриад танилцаад ер нь дотносоод байсан. Тэгээд би унтаж байгаад босоод ирсэн хоол идээд сууж байсан. Би ганцаараа татчихаад тэгээд л унтаад өгсөн. Тэгээд 23-24 цагийн үед сэрсэн. Хүн байхгүй, гэр харанхуй байсан. Тэгээд би гарах гээд байж байсан Г үүдний орон дээр байсан. Би хажууд нь очоод юм ярьж сууж байгаад амьдрал ахуйгаа яриад тэгээд л унтсан, хүч хэрэглэсэн юм байхгүй. Хоорондоо ярилцсан болохоор л мэдээж дургүйцсэн бол тэгэхгүй байсан. Эхнэр хүүхэд хаана юу хийдэг вэ гээд ярилцсан. Бэлгийн харьцаанд оръё гэж яриагүй зүгээр л унтсан. Хоёр талаасаа зэрэг байж үнсэлцэх байлгүй. Бэлгийн харьцаанд орсон. Буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Согтуу мөртлөө эрүүл юм шиг ярьдгийг мэдсэнгүй ээ тэнсэж өгөөч гэх мэдүүлэг,  

 

Хохирогч О.Гийн өгсөн: Би хотод явж байсан. Тэгээд Түмэндэмбэрэлийг манай Ц.Эрдэнэчимэг таньдаг. Унаанд нь дайгдаж Налайх орж байсан. Налайх дээр очоод Ц.Эрдэнэчимэгийг аваад амралтын газар очсон. ТэгэхэдБ.М бага зэргийн согтолттой, бид нар эрүүл байсан. Тэгээд амралтын газар очоод ууж идээд тэгээд 21 цагаас хойш би юу ч санахгүй байна. Энэ хүнтэй ярьснаа ч санахгүй тасраад унасан. Түүнээс өмнө нь таньдаггүй байсан. Тэр өдөр л танилцсан гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

ШүүгдэгчБ.Мын яллагдагчаар өгсөн: Би 2019 оны 8 дугаар сарын 24-ны өдөр Төв аймгийн Архуст суманд өвсний хадуур хүргэж өгөх гэж байсан. Тэгээд найз Түмэндэмбэрэл, Болор-Эрдэнэ хоёрыг цуг яваад ирье гэж хэлсэн. Түмэндэмбэрэл манай дүүгийн Соната-7 маркийн тээврийн хэрэгслийг /номерыг нь сайн санахгүй байна/ унаад бид гурав гарсан. Би тухайн үед ажил дээр пиво уусан байсан тул Түмээгээр машинаа бариулсан. Тэгээд хадуураа авах гээд утсаар ярьтал хадуур өгөх хүн маань зөрөөд ажил руугаа явсан байсан. Тэгээд Архуст явахаа больсон. Би бага зэрэг ууцан болохоор ээж дээр согтуу очоод яах вэ гээд больсон. Тэгээд Түмэндэмбэрэл бид хоёр Цонжинболдог орж өдрөөр гэр аваад жоохон юм ууж байгаад ирье гэсэн. Тэгсэн Түмэндэмбэрэл Налайхад манай найз байдаг юм нэг найз нь хотод байгаа гэнээ замаараа аваад ир гэж байна тэгээд цаашаа цуг явж байгаад ирье гэсэн юм шиг байна лээ би ярьсан зүйлийг нь ойлгоогүй. Тэгээд бид хоёр Болор-Эрдэнийг Ботаникоос Түмэндэмбэрэлийн найз гээд байсан хүний найз охиныг Чулууновоогоос аваад Налайх дүүрэг орсон. Тэгээд Налайх дээрээс Мандах маркетийн үүдэн дээр Түмэндэмбэрэлийн найз байсан ба тэндээсээ дэлгүүрээс 2 пиво аваад Цонжинболдог гэх газрын хажуугийн “Боорчийн өргөө” гэдэг амралтан дээр 17 цагийн үед очсон байх сайн санахгүй байна. Би очоод өдөр нь уусан байсан болохоор эхний нэг шил архийг нь уугаад унтаад өгсөн. Тэгээд сэрэхэд харанхуй болсон байсан. ...тухайн үед Гтэй өдөр нь эрүүл байхдаа ярьж хөөрөөд гайгүй байсан. Орой 23 цагийн орчим сэргэхэд гэрт хүн байхгүй зүүн урд талын орон дээр Г ганцаараа унтаж байсан. Тэгэхээр нь би очоод юм ярьж хэвтэж байгаад бэлгийн харьцаанд орсон. Тэгсэн гаднаас амралтын газрын үйлчлэгч орж ирээд та нар бос явцгаа танай найз чинь нөгөө эмэгтэйг чинь зодчихлоо гэсэн. Тэгэхээр нь бид нар хувцаслаад гарч машин сууцгаасан гэх мэдүүлэг /хх 27, 47, 86, 88/,

 

Хохирогч О.Гийн өгсөн: Би Эрдэнэчимэгтэй 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр  Налайх орох гэж байгаа талаар хэлэхэд Эрдэнэчимэг надад наанаас чинь хүн гарах гэж байгаа холбогдож байгаад хамт яваад ир гэсэн. Тэгээд би өгсөн дугаараар нь холбогдоод унаанд нь суухад хоёр залуу байсан бөгөөд араас нэг бүдүүн залуу ирж суусан.Тэгээд Налайх ороод Эрдэнэчимэгтэй уулзаад Түмэндэмбэрэл нь ийшээ Цонжинболдог явна хамт явах уу гэсэн. Тэгээд бид хоёр зөвшөөрөөд хамт явсан. М, Түмэндэмбэрэл, Болор-Эрдэнэ нарын хамт Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байдаг Боорчийн Өргөө нэртэй амралтын газарт 19 цагийн үед очсон. Очоод архи, пиво уугаад би ууж чаддаггүй болохоор хамгийн сүүлд цаг харахад 21 цаг болж байсан. Түүнээс хойш юу ч санахгүй байна. Нэг мэдсэн чинь Налайх дүүргийн цагдаа дээр очсон байсан. Би тэр залуучуудыг огт танихгүй. Түмэндэмбэрэл гэдэг залууг манай найз Эрдэнэчимэг таньдаг  гэсэн. Миний биед учирсан бэртэл гэмтэл байхгүй. Өглөө бие засахад миний бэлэг эрхтнээс үрийн шингэн мэт зүйл ялгарч байсан. Миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хэрэв намайг биеэ хамгаалах чадваргүй байдлыг минь ашиглаад бэлгийн харилцаанд орсон байгаа нь шинжилгээний дүгнэлтээр гарвал эдгээр хүмүүсийг хуулийн дагуу шалгаж шийдэж өгөөч гэж хүсэх байна. /хх 22/,

...би согтоод унтаад өгсөн байсан. Манай найз Эрдэнэчимэг их согтоогүй байсан. Тэгсэн уг гэрийн гадна Эрдэнэчимэгийг зодсон байсан. Тэгээд найз маань гэрт орж ирэхэд миний бүх хувцсыг тайлчихсан байсан. Тэгэхээр нь Цагдаагийн байгууллагад хандан дуудлага өгсөн байсан.М, Болор-Эрдэнэ, Түмэндэмбэрэл нар нь надтай бэлгийн харилцаанд орсон эсэхийг мэдээгүй би согтуу унтаж байсан. Миний хөлний гуя хэсэг, гар хөхөрсөн байсан яагаад хөхөрсөн талаар нь мэдэхгүй байна. Манай найз Эрдэнэчимэгийг гаднаас орж ирэхэд Болор-Эрдэнэ нь миний дээр гарчихсан бэлгийн ажил хийж байхыг нь хараад  болиоч чи наад хувцсыг нь өмсүүлээч гэж хэлэхэд Болор-Эрдэнэ нь чи өөрөө өмсүүл гэж хэлээд босоод явсан гэж надад хэлж байсан. Би их согтсон байсан ба юу болсныг мэдээгүй. Болор-Эрдэнэ надад хүч хэрэглэсэн эсэх талаар мэдэхгүй байна. Болор-Эрдэнэ,М нараас би мөнгө нэхээгүй өөрсдөө тохиролцьё гомдол санал байхгүй гээд хэлээд өг бид нар чамд хохирлыг чинь барагдуулж өгье, асуудлаа хурдан шийдүүлмээр байна гээд яриад байдаг байсан. Мөн надтай уулзая гээд байхаар нь уулзсан чинь мөнгө өгөөд авчих гээд, надад мөнгө авсан зүйл байхгүй. Тэр хүмүүс 2 900 000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөг дансаар өгсөн байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 19-21/,

 

Гэрч Ц.Эрдэнэчимэгийн өгсөн: Би 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдө 13 цагийн үед Түмэндэмбэрэл гэх танил залуу утсаар залгаад би Төв аймгийн Архуст явах гэж байна чи завтай бол цуг яваад ирье гэсэн. Тэгэхээр нь би манай найз Г хотод байгаа чи ирэхдээ аваад ирээч гээд Гийн утасны дугаарыг өгсөн. 18 цагийн үед Түмэндэмбэрэл 2 найзтайгаа Гийг аваад ирсэн. Бид нар уулзаад миний машиныг Налайх дүүргийн Мандах нар хүнсний дэлгүүрийн гадна тавиад Эрдэнэ сумын морьтой хөшөөний хажууд байрлах “Боорчийн өргөө” амралтын газар 19 цагийн орчим очиж гэр авч 2 шил голд чингис архи хувааж уугаад 22 цагийн үед явхаар болж явхаасаа өмнө 1 дуу дуулаад явья гээд караокед би Түмэндэмбэрэл болон түүний найз гэх өндөр нуруутай нүдний шилтэй залуугийн хамт орсон. Бид гурав 1 дуу дуулчаад гэрт ороход Түмэндэмбэрэлийн найз гэх махлаг бор царайтай Боогий гэх залуу Гийн дээр гарчихсан бэлгийн харилцаанд орж байсан. Тэгсэн Түмэндэмбэрэлийн найз гэх өндөр залуу Боогийг гараад ирэхээр нь зөрөөд гэрт орж Гтэй бэлгийн харьцаанд орсон. Би тухайн үед Түмэндбэрэлтэй гэрийн гадаа зогсож байсан. Гийг хүчиндэж байгааг мэдээгүй. Тэгээд өндөр шар залууг гэрээс гараад ирхээр нь гэр лүү зөрөөд ороход хаалганы баруун талын эхний орон дээр манай найз Гийн өмд нь хөлийн шагай хүртэл нь шувтарсан байхаар нь одоо болоо Гийн өмдийг нь өмсөг явцгаая гэхэд махлаг бор Боогий гэх залуу янхан минь чи зайл би танай найзыг шаацан хувцаслаад өөрөө аваад зайл гээд намайг үсдэж унагаан өшиглөж дээрээс дэвсээд байсан. Түмэндэмбэрэл шар залуу хоёр хараад зогсоод байсан удалгүй буудлын эгч гарч ирээд буудлын мөнгөө өгөөгүй байж орилж хашхираад зодолдлоо гэхэд буудлын эгчийг манай байрлаж байсан гэр лүү орхоор нь урд байсан бензин колонк руу зугтааж цагдаа дуудсан. Түмэндэмбэрэл бас Гийг хүчиндэх гэж байсан утасны гэрэл асаахад Гийн хажууд суусан хөнжлийг нь ярцан сууж байсан. Би Түмэндэмбэрэлтэй 4 жилийн өмнө танилцаж байсан огт харилцахгүй байж байснаа 2-3 хоногийн өмнө машины үнэ асууж Түмэндэмбэрэлтэй холбогдсон нөгөө 2 залууг нь огт танихгүй амралтанд танилцсан нэрийг нь мэдэхгүй байна махлаг бор залууг Боогий гэж байсан. Тухайн өдөр зүгээр л хамт явах уу гэхээр нь л хамт явсан бөгөөд ямар нэг дарамт шахалт үзүүлээгүй. Таньдаг юм чинь гайгүй байх гэж бодоод л хамт явсан. Тэгээд амралтан дээр ирээд ийм тийм хүүхэн ингэж тэгж шаасан гээд зах замбараагүй яриад эхэлсэн ба та нар шиг хүмүүстэй анх удаа л явж үзэж байна яасан сонин юм ярьдаг юм бэ гэхэд та нарын явдаг залуучууд ийм юм яридаггүй юм бол дандаа палдига залуучууд байдаг юм байна гээд байсан. Миний бие энд тэндгүй хөндүүрлэж байна. Миний найз Гийг согтууг нь далимдуулан хүчиндсэнд гомдолтой байна. Бид нарыг караоке орох гээд гэрээс гарахад уг гэрт Г бас тэнд байсан сахалтай бүдүүн залуу тэр хоёр үлдсэн. Би тэр залуугийн нэрийг нь мэдэхгүй дахин харвал танина. Би 10-20 минут болоод эргэж гэрт орсон тэгэхэд Г бүдүүн залуу хоёр нэг орон дээр хамт хэвтэж байсан. Г тухайн үед ухаангүй согтуу тасарчихсан байсан. Намайг гэрт ороход Гийн өмд нь шувтарсан харин нөгөө залуу нь цээж нүцгэн байсан. Би ороод одоо Гийн хувцсыг нь өмсүүл тэгээд явъя гэхэд нөгөө бүдүүн залуу уурлаж хэрүүл хийсэн. Тэгэхээр нь гэрээс гартал араас нөгөө бүдүүн залуу гарч ирээд уурлаж надыг гараараа цохьсон. Намайг газар унахад хөлөөрөө өшиглөсөн тэр үед миний ээмэгний өрөөсөн болон хүзүүний гинж тасарч хаягдсан байгаа. Би Улаанбаатар хотод байх Мөнгөн завъяа дэлгүүрээс ээмгийг 380 000 /гурван зуун наян мянга/ төгрөгөөр харин хүзүүний гинжийг 520 000 /таван зуун хорин мянган/ төгрөгөөр 2009 онд авч байсан. Би одоо ээмэг, гинжээ анх авч байсан үнээр нь нэхэмжилнэ. Надад гомдол санал байхгүй. Харин ээмэг, гинжээ төлүүлмээр байна гэх мэдүүлэг /хх 30-34/,  

 

Гэрч Ж.Болормаагийн өгсөн: Би Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Боорчийн өргөө амралтын газар тогоочоор ажиллаж байсан. Би яг цаг хугацааг нь сайн санахгүй байна. 2019 оны 8 дугаар сард Боорчийн өргөө амралтын газар ажиллаж байхад саарал өнгийн машинтай 3 залуу 2 эмэгтэй ирж хоногоор 10 номерийн гэр авсан. 18 цагийн үед 20 цагийн үед хоол захиалаад авсан хоолыг нь хүргэх гээд ороход эрэгтэй, эмэгтэйгээрээ сууж байсан. Архи, пиво уугаад сууж байсан. Мөнхөө гэх манай нутгийн залуу тасарчихсан зүүн талын орон дээр унтаж байсан. 23 цагийн үед Мөнхөө нөгөө хэдэн залуучуудтайгаа орж ирээд 1 цаг караоке авсан. 00 цаг гарсан шөнийн 1 цагийн орчим нэг эмэгтэй авраарай гээд орилоод байсан. 3 номерийн гэрийн гадна сууж байсан махлаг залуу нь тэр эмэгтэйг зодоод байсан. Би очиж салгаад явсан. Удалгүй тэр эмэгтэй зугтаад явчихсан. 10 номерийн гэрт ороход гэрийн зүүн доод орон дээр дээгүүрээ цагаан майк, яагаан пиджактай доогуураа шалдан эмэгтэй хэвтэж байсан. Дуудаж босгоод хувцсыг нь энд тэндээс өмсгөөд нөгөө 3 залуутай хамт машинд нь суулгасан. Тэр хүмүүс зугтаад явсан эмэгтэйг хайна гээд явсан дахиж ирээгүй. Гэрийн тооцоог машины жолооч хийсэн. Хоолны тооцоог Мөнхөө картаар хийсэн караокений тооцоог хийгээгүй үнэгүй дуулсан. Жолооч залуу явахдаа хүмүүс ирхээс өмнө гэрийг цэвэрлээрэй юмыг яаж мэдэхэв гээд байсан. Би цэвэрлэхгүйгээр цоожлоод маргааш нь Эрдэнэ сумын цагдааг ирхээр нь хүлээлгэн өгсөн гэх мэдүүлэг /хх 40-42/,

 

Гэрч М.Түмэндэмбэрэлийн өгсөн: Би 2019 оны 8 дугаар сарын 24-ны шөнө би Төв аймгийн Эрдэнэ сумын Цонжинболдог гэдэг газрын тэнд байдаг амралтын газар найз Болор-Эрдэнэ,М, Болороо, Ганаа нартай 18 цагийн үед очиж 2 шил 0.75 гр-ын Голд чингис архи хувааж уусан. Тэгээд шөнө 00 цагийн үед Болор-Эрдэнэ гэдэг манай найз Болороо гэдэг найзтай маргалдаад байсан яг юунаас болж маргалдаж байсан талаар надад мэдэх зүйл алга. Ямар ч байсан Болор-Эрдэнийн толгой руу 2-3 удаа цохиод авах шиг болсон 2 өшиглөсөн. Тэгсэн Болор-Эрдэнэ чи яагаад байгаа юм бэ би тэсэхээ байлаа шүү гээд нэг түлхээд нэг алагдах шиг болсон. Тэгээд боль гээд цаанаас амралтын газрын хүн ирээд салаад бид нар гэр лүүгээ явсан. Болороо байхгүй болчихсон байсан. Тэгээд гэртээ очиходМ, Ганаа хоёр гэрт байсан бөгөөд нөгөө хоёрыг явъя гээд авч яваад тэрүүгээр Болороог зөндөө хайгаад олдохгүй болохоор нь Налайх дүүрэг рүү явсан. Тэгээд Налайх дүүрэг ороод нөгөө Ганаа гэдэг хүүхэн нь энд зогсчих гээд Цагдаагийн постны хажууд буугаад үлдсэн. Бид нар тэндээ цагдаа зогсоогоод эрүүлжүүлэхэд хоносон. Би болон манай найз болох Болор-Эрдэнэ,М бид нар Болороо, Ганаа гэх хүмүүстэй ямар нэг байдлаар бэлгийн харьцаанд орсон зүйл огт байхгүй. Хүч хэрэглэсэн зодсон цохисон асуудал огт байхгүй. Би тухайн үед ер нь гайгүй байсан. Багаж үлээлгэхэд 0.71 хувь гарч байсан. Ер нь бүгд жигд халаалттай айхтар согтсон хүн байгаагүй хэвийн л байсан гэх мэдүүлэг /хх 23-24/,

Гэрч О.Болор-Эрдэнийн өгсөн: Би 2019 оны 8 дугаар сарын 24-ны өдөр манай найз Түмэндэмбэрэл,М хоёр мах шарж идэе гээд дуудсан. Тэгээд би Чулууновоон дээр тэр хоёртой уулзахад Ганаа гэдэг охинтой явж байсан. Тэгээд Налайх дүүрэг ороод Түмээгийн найз гээд Болороо гэдэг хүүхэн дээр очсон ба тэр хоёр машин  наймаа яриад байсан. Хоорондоо наймаа хийх гээд байгаа юм байна гэж би ойлгосон. Тэгээд дэлгүүрээс шилтэй 10 орчим пиво, 2 шил Чингис нэртэй 0,75 граммын архи авч Цонжинболдог гэх газарт байдаг замтай ойрхон нэг амралтын газарт гэр авч орцгоосон. Тэгээд гэрт ороод хоол ундаа идэцгээгээд, архи дарсаа ууцгаасан. Би тэр хоёр хүүхэн ямар учраас явж байгааг мэдээгүй. Түмээтэй олон жилийн өмнө найз байсан гэж л ойлгосон. Тэгээд архиа уугаад би унтчихсан ба нэг сэрэхэд гаднаас түчигнэж, тачигнаад ороод ирцгээсэн. Тэгээд босч ирээд гадаа тамхи татаад зогсож байтал Түмээгийн найз гээд Болороо гэдэг хүүхэн намайг учир зүггүй өшиглөөд, толгойд хүрээд байсан ба би муу ч үгүй эр хүн шүү Түмээ энэ найзыгаа аваад яв даа эр хүний тархи толгойд хүрээд байна гэж хэлсэн. Тэгээд би мангасдаад нүүр лүү нь түлхээд унагаасан. Тэгсэн амралтын газраас нэг эгч гарч ирээд миний дүү юу болоод байгаа юм бэ, манайх тэр чигээрээ камертай шүү гэж байсан. Бодвол тэр камераар болсон асуудлууд харагдах байлгүй гэж бодож байна. Тэгээд тэндээсээ яг хэд гэж явсан талаар сайн хэлж мэдэхгүй байна нэг мэдсэн цагдаад баригдсан байсан. Би Болороо, Ганаа гэх хүмүүстэй бэлгийн харьцаанд огт ороогүй. Би өөрөө урьд өмнө нь ядраад унтаад өгсөн ба орж гараад байхаар нь та нар юу хийгээд байгаа юм бэ гэхэд караокейд дуулж байна гэх шиг болсон. Нэг сэрээд хархад нөгөө хэд гаднаас орж ирж байсан тэгээд гадаа гараад маргалдсан. Өөр ямар нэг байдлаар хүч хэрэглэсэн, зодож цохисон  гэх асуудал огт байхгүй. Би унтаад босож ирсэн ба цагдаад баригдаад багаж үлээгээд 0.90 хувь гарантай гарч байсан. Түмэндэмбэрэл,М хоёр гайгүй согтоогүй байсан. Нөгөө хоёр хүүхэн бас намайг унтаад босож ирэхэд сэрүүн байсан ба бас айхтар согтуу байгаагүй. Би Болороо, Ганаа гэх хүмүүсийг өчигдөр л харсанаас өөр ямар нэг харилцаа холбоо байхгүй. Намайг үндэслэлгүй, нотлох баримтгүйгээр гүтгэж байна. Мөн мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна гэх мэдүүлэг / хх 25-26, 79-82/,

Гэрч М.Бат-Эрдэнийн өгсөн: Би 193400731 дугаартай хэргийг шалгаж байсан. Би шинжээч томилсон тогтоолыг үйлдсэн бөгөөд хохирогч О.Гийн биеэс авсан арчидаснаас эр бэлгийн эс илэрсэн учир тухайн үед сэжиглэгдэж байсан гэх хүмүүсээс цусны дээж авч харьцуулсан шинжилгээнд шинжээч томилон явуулж байсан. 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээч томилсон тогтоол дурдагдсан №5679 дугаартай гэсэн бичигдэл техникийн алдаатай бичигдсэн байна. Уг нь "О.Гийн /РД:УБ91030226/ биеэс авсан арчдаснаас 2019.9.02-ны өдрийн №4790 дугаартай дүгнэлтэд" гэж бичих гэж байгаад буруу бичсэн байгаа бөгөөд ШШҮХ-ийн шинжээч эмч Б.Тэнүүн нь өөрийн албаны архивт үлдсэн баримт бичгээр дүгнэлтийг зөвтгөн үнэн зөв дугаарыг дүгнэлт хэсгийн 3 дугаарт дурдсан байна гэх мэдүүлэг /хх 43/,

 

Гэрч Э.Эрхэмбаярын өгсөн: Би 2019 оны 8 дугаар сарын 26-ны мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Бат-Эрдэнийн тогтоолын дагуу хохирогч О.Гийн биед гэмтлийн зэрэг тогтоох болон бэлгийн маргаантай асуудлыг тогтоох зорилгоор үзлэг шинжилгээ хийж О.Гийн биеэс арчдас болон наалдцын шилжилгээг умайн хүзүүнээс авч ШШҮХ-ийн биологийн лабортор луу илгээх бичгийн хамт илгээсэн. Ингэхэд 2019 оны 9 дүгээр сарын 02-ний өдрийн биологийн №5679 тоот илгээх бичгийн хариу ирэхэд О.Гийн умайн хүзүүнээс эр бэлгийн эс илэрсэн. Миний авсан арчдасын шинжилгээний дугаар №5697 байсан гэх мэдүүлэг /хх 46/,

 

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 9 дүгээр сарын 10-ний өдрийн шинжээчийн 626 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.О.Гийн биед зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.5.6.7.Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтнги нөлөөлөхгүй. 8.9.О.Гийн бэлэг эрхтнээс эр бэлгийн эс илэрсэн болно. 10.11.О.Гийн охин хальс үлдэц төдий байна." гэх /хх 53/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 4790 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.О.Гээс авсан гэх арчдас, наалдац зэрэг нь шинжилгээнд тэнцэж байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн арчдас, наалдац дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илэрч байна. 3.Илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ин тогтцыг хүний геномын микросателлитын 16 локусаар тогтоов." гэх /хх 58/, 

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 5183 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Б.Мөнхбаяр, Түмэндэмбэрэл, О.Болор-Эрдэнэ нараас авсан гэх улаан вакумтай цус нь шинжилгээнд тэнцэхгүй байх тул өөрийн биеэр ирүүлж цусны дээж авав. 2.Б.Мөнхбаяр, М.Түмэндэмбэрэл, О.Болор-Эрдэнэ нарын цусны ДНХ-ийн тогтоцыг хүний гемонын микросателлитын 16 локусаар тогтоов. 3.О.Гийн үтрээнээс авсан гэх арчдаст илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтцыг №4790 дүгнэлтээр тогтоов. 4.О.Гийн үтрээнээс авсан гэх арчдаст илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эс ньБ.Мын цусны ДНХ-ийн тогтцтой тохирч байна. Жич: О.Гийн үтрээнээс авсан гэх арчдаст илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эс нь М.Түмэндэмбэрэл, О.Болор-Эрдэнэ нарын цусны ДНХ-ийн тогтцтой тохирохгүй байна." гэх /хх 64/, 

 

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-5/, тань олох ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-11/, О.Болор-Эрдэнэд Зөрчлийн тухай хуулиар хүний эрүүл мэндэд гэмтэл учруулахгүйгээр зодсон үйлдэлд шийтгэл оногдуулсан тухай шийтгэлийн хуудас /хх 15/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 120/, О.Болор-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан хэргийг ЭХХШт хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр мөн хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хяналтын прокурорын 2020.6.29-ний өдрийн 24 дугаартай тогтоол /хх 182/ зэрэг бичгийн бусад нотлох баримтууд болно. 

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүхээс тогтоосон үйл баримтаас дүгнэвэл хууль зүйн хувьд шүүгдэгчБ.М нь согтуурсан үедээ гэм буруугийн санаатай үйлдлээр хохирогчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж биеэ хамгаалах чадваргүй болсон үед нь эмэгтэй хүний бэлгийн харьцааны тогтсон жам ёс, хүний бэлгийн эрх чөлөөнд халдаж хурьцал үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийг согтуурсан үед нь хүчиндсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгчБ.М нь 2019 оны 8 дугаар сарын 24-ний орой Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах "Боорчийн Өргөө" нэртэй амралтын газар архидан согтуурч улмаар хохирогч О.Гийг согтууруулах ундааны зүйл уусны улмаас биеэ хамгаалах чадваргүй болсон үед нь хурьцал үйлдсэн болох нь:   

ШүүгдэгчБ.Мын яллагдагчаар өгсөн: "Цонжинболдог гэх газрын хажуугийн “Боорчийн өргөө” гэдэг амралтан дээр 17 цагийн үед очсон байх сайн санахгүй байна. Би очоод өдөр нь уусан байсан болохоор эхний нэг шил архийг нь уугаад унтаад өгсөн. Тэгээд сэрэхэд харанхуй болсон байсан. ...тухайн үед Гтэй өдөр нь эрүүл байхдаа ярьж хөөрөөд гайгүй байсан. Орой 23 цагийн орчим сэргэхэд гэрт хүн байхгүй зүүн урд талын орон дээр Г ганцаараа унтаж байсан. Тэгхээр нь би очоод юм ярьж хэвтэж байгаад бэлгийн харьцаанд орсон." гэх мэдүүлэг /хх 27, 47, 86, 88/,

Хохирогч О.Гийн өгсөн: "Мөнхбаяр, Түмэндэмбэрэл, Болор-Эрдэнэ нарын хамт Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байдаг Боорчийн Өргөө нэртэй амралтын газарт 19 цагийн үед очсон. Очоод архи, пиво уугаад би ууж чаддаггүй болохоор хамгийн сүүлд цаг харахад 21 цаг болж байсан. Түүнээс хойш юу ч санахгүй байна. Нэг мэдсэн чинь Налайх дүүргийн цагдаа дээр очсон байсан. Би тэр залуучуудыг огт танихгүй. Түмэндэмбэрэл гэдэг залууг манай найз Эрдэнэчимэг таньдаг  гэсэн. Миний биед учирсан бэртэл гэмтэл байхгүй. Өглөө бие засахад миний бэлэг эрхтнээс үрийн шингэн мэт зүйл ялгарч байсан. Миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хэрэв намайг биеэ хамгаалах чадваргүй байдлыг минь ашиглаад бэлгийн харилцаанд орсон байгаа нь шинжилгээний дүгнэлтээр гарвал эдгээр хүмүүсийг хуулийн дагуу шалгаж шийдэж өгөөч гэж хүсэх байна." гэх мэдүүлэг /хх 22/,

Гэрч Ц.Эрдэнэчимэгийн өгсөн: "Түмэндэмбэрэлийн найз гэх өндөр залуу Боогийг гараад ирэхээр нь зөрөөд гэрт орж Гтэй бэлгийн харьцаанд орсон. Би тухайн үед Түмэндэмбэрэлтэй гэрийн гадаа зогсож байсан. Гийг хүчиндэж байгааг мэдээгүй. Тэгээд өндөр шар залууг гэрээс гараад ирхээр нь гэр лүү зөрөөд ороход хаалганы баруун талын эхний орон дээр манай найз Гийн өмд нь хөлийн шагай хүртэл нь шувтарсан байхаар нь одоо болоо Гийн өмдийг нь өмсөг явцгаая гэхэд махлаг бор Боогий гэх залуу намайг үсдэж унагаан өшиглөж дээрээс дэвсээд байсан. ...Миний найз Гийг согтууг нь далимдуулан хүчиндсэнд гомдолтой байна. Г тухайн үед ухаангүй согтуу тасарчихсан байсан." гэх мэдүүлэг /хх 30-34/, 

Гэрч Ж.Болормаагийн өгсөн: "Би Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1-р багийн нутагт үйл ажиллааа явуулдаг Боорчийн өргөө амралтын газар тогоочоор ажиллаж байсан. Би яг цаг хугацааг нь сайн санахгүй байна. 2019 оны 8 дугаар сард Боорчийн өргөө амралтын газар ажиллаж байхад саарал өнгийн машинтай 3 залуу 2 эмэгтэй ирж хоногоор 10 номерийн гэр авсан. 18 цагийн үед 20 цагийн үед хоол захиалаад авсан хоолыг нь хүргэх гээд ороход эрэгтэй, эмэгтэйгээрээ сууж байсан. Архи, пиво уугаад сууж байсан. Мөнхөө гэх манай нутгийн залуу тасарчихсан зүүн талын орон дээр унтаж байсан. 23 цагийн үед Мөнхөө нөгөө хэдэн залуучуудтайгаа орж ирээд 1 цаг караоке авсан. 00 цаг гарсан шөнийн 1 цагийн орчим нэг эмэгтэй авраарай гээд орилоод байсан. 3 номерийн гэрийн гадна сууж байсан махлаг залуу нь тэр эмэгтэйг зодоод байсан. Би очиж салгаад явсан. Удалгүй тэр эмэгтэй зугтаад явчихсан. 10 номерийн гэрт ороход гэрийн зүүн доод орон дээр дээгүүрээ цагаан майк, яагаан пиджактай доогуураа шалдан эмэгтэй хэвтэж байсан. Дуудаж босгоод хувцсыг нь энд тэндээс өмсгөөд нөгөө 3 залуутай хамт машинд нь суулгасан. Жолооч залуу явахдаа хүмүүс ирхээс өмнө гэрийг цэвэрлээрэй юмыг яаж мэдэхэв гээд байсан. Би цэвэрлэхгүйгээр цоожлоод маргааш нь Эрдэнэ сумын цагдааг ирхээр нь хүлээлгэн өгсөн " гэх мэдүүлэг /хх 40-42/,

Гэрч М.Бат-Эрдэнийн өгсөн: Би 193400731 дугаартай хэргийг шалгаж байсан. Би шинжээч томилсон тогтоолыг үйлдсэн бөгөөд хохирогч О.Гийн биеэс авсан арчидаснаас эр бэлгийн эс илэрсэн учир тухайн үед сэжиглэгдэж байсан гэх хүмүүсээс цусны дээж авч харьцуулсан шинжилгээнд шинжээч томилон явуулж байсан. 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээч томилсон тогтоол дурдагдсан №5679 дугаартай гэсэн бичигдэл техникийн алдаатай бичигдсэн байна. Уг нь "О.Гийн /РД:УБ91030226/ биеэс авсан арчдаснаас 2019.9.02-ны өдрийн №4790 дугаартай дүгнэлтэд" гэж бичих гэж байгаад буруу бичсэн байгаа бөгөөд ШШҮХ-ийн шинжээч эмч Б.Тэнүүн нь өөрийн албаны архивт үлдсэн баримт бичгээр дүгнэлтийг зөвтгөн үнэн зөв дугаарыг дүгнэлт хэсгийн 3 дугаарт дурдсан байна гэх мэдүүлэг /хх 43/,

Гэрч Э.Эрхэмбаярын өгсөн: Би 2019 оны 8 дугаар сарын 26-ны мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Бат-Эрдэнийн тогтоолын дагуу хохирогч О.Гийн биед гэмтлийн зэрэг тогтоох болон бэлгийн маргаантай асуудлыг тогтоох зорилгоор үзлэг шинжилгээ хийж О.Гийн биеэс арчдас болон наалдацын шилжилгээг умайн хүзүүнээс авч ШШҮХ-ийн биологийн лабортор луу илгээх бичгийн хамт илгээсэн. Ингэхэд 2019 оны 9 дүгээр сарын 02-ний өдрийн биологийн №5679 тоот илгээх бичгийн хариу ирэхэд О.Гийн умайн хүзүүнээс эр бэлгийн эс илэрсэн. Миний авсан арчдасын шинжилгээний дугаар №5697 байсан гэх мэдүүлэг /хх 46/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 4790 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.О.Гээс авсан гэх арчдас, наалдац зэрэг нь шинжилгээнд тэнцэж байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн арчдас, наалдац дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илэрч байна. 3.Илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ин тогтцыг хүний геномын микросателлитын 16 локусаар тогтоов." гэх /хх 58/, 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 5183 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Б.Мөнхбаяр, Түмэндэмбэрэл, О.Болор-Эрдэнэ нараас авсан гэх улаан вакумтай цус нь шинжилгээнд тэнцэхгүй байх тул өөрийн биеэр ирүүлж цусны дээж авав. 2.Б.Мөнхбаяр, М.Түмэндэмбэрэл, О.Болор-Эрдэнэ нарын цусны ДНХ-ийн тогтцыг хүний гемонын микросателлитын 16 локусаар тогтоов. 3.О.Гийн үтрээнээс авсан гэх арчдаст илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтцыг №4790 дүгнэлтээр тогтоов. 4.О.Гийн үтрээнээс авсан гэх арчдаст илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эс ньБ.Мын цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Жич: О.Гийн үтрээнээс авсан гэх арчдаст илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эс нь М.Түмэндэмбэрэл, О.Болор-Эрдэнэ нарын цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна." гэх /хх 64/, 

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-5/, таньж олох ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-11/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Алтанчулууны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож өгөөч гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн.

 

            ШүүгдэгчБ.Мыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хохирогч О.Г хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр байхгүй байна. 

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгчБ.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Алтанчлуун миний үйлчлүүлэгч шүүхийн хэлэлцүүлэгт унтсанаа хүлээн зөвшөөрч байна, гэм буруугаа ойлгож байна гэсэн. Иймд улсын яллагчаас гаргасан саналыг хөнгөрүүлэх байр суурьтай байна. Хохирогч хохирол төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй, тухайн хэрэг гарах үеийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тэнсэх боломжтой байна гэж үзэж байгаа тул тодорхой хугацаагаар тэнсэн харгалзаж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Шүүгдэгч урьд ял шийтгэгдэж байгаагүй талаарх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 120/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 122/ зэрэг баримтууд авагджээ.

 

ШүүгдэгчБ.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж гэмт хэргийн шинж, чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв. 

 

Эрүүгийн 1934007310332 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б Б Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийг согтуурсан үед нь хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчБ.Мыг 1 /нэг/  жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчБ.Мт оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн 1934007310332 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай. 

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

6.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчБ.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Т.БАТЖАРГАЛ