Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2020/ШЦТ/297

 

 

   

     2020             7              31                                                    2020/ШЦТ/297

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буяннэмэх,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд,

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Л Б Г-тхолбогдох эрүүгийн 2034004410406 дугаартай, 1 хавтаст хэргийг 2020 оны 7 дугаар сарын 28-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Л Б Г, 1987 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Төв аймгийн Мөнгөнморьт сумын Булагийн 3 дугаар багийн 12-4 тоотод эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух,  улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, НУ87011004 регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Гийн өгсөн: 2019 оны 5 дугаар сарын үеэр Мөнгөнжигүүрт бяруутай дөнжин үнээ 850 000 төгрөгөөр худалдсан. Мөнгөнжигүүр нь бяруу, үнээ хоёроо аваад явсан. Тэгээд манайхаас авч явсны дараа үнээ бяруу 2 нь манайх руу 3 удаа гүйж ирсэн. Мөнгөнжигүүр аваад явсан. Дахиад гүйгээд ирвэл би өгөхгүй шүү эсхүл тугалтай үнээ ав эсхүл наймаагаа буцаагаад 850 000 төгрөгийг чинь өгье гэж хэлсэн. Тэгээд дахиж гүйлгэхгүй гээд аваад явсан. Тэгтэл дахиж гүйж ирээд манайд зусаад намаржсан. Тэгээд мөнгөний хэрэг их байсан учир бид 2 бяруутай үнээгээ хямдхан зарсан байсан тул бярууг нь худалдсан бөгөөд бярууг нь зарсан талаар Мөнгөнжигүүрт  хэлэхэд уурлаж тэрнээс хэд хоногийн дараа үнээг нь бэлчээрээс нь хөөгөөд аваад явсан. Үхэр маань бяруугаа дагуулаад гүйж ирээд байсан болохоор гүйж ирсэн малаа буцааж явуулж чадахгүй байсан юм. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу би Мөнгөнжигүүр гэх хүний хохирлыг төлж барагдуулсан. Би хууль сайн мэдэхгүй учраас бярууг зарсан. Хэрэв хуулийг мэдэж байсан бол бяруугаа заралгүй эзэнд нь өгөх байсан гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Хохирогч С.Мөнгөнжигүүрийн өгсөн: 2019 оны 4 сарын үеэр малчны зээл аваад Бат-Эрдэнэ гэж айлаас манайх бяруутай үнээ худалдаж авсан. Тэгээд манайд тогтохгүй хуучин эзэн рүүгээ гүйгээд байсан. Бат-Эрдэнэ гэх айлд манай бяруу үнээ 2  нилээн байсан. Намар нь очоод авах гэсэн эх нь байсан, хусран бяруу нь байхгүй байсан. Би Бат-Эрдэнээс бяруу хайчсан бэ гэсэн чинь мэдэхгүй бид нар идсэн, зарсан гээд бөөн хэрүүл болсон. Тэгээд би алдсан малаа цагдаад тэмдэглүүлж өргөдөл гаргасан. Одоо хүртэл шийдвэрлүүлж өгөөгүй дахиад хандаж байна. Сэгсгэр үстэй охин хар бяруу байсан. ...бид нар жоохон муудалцсан “та нар л идсэн биз” гэсэн чинь  “би зарсан, идсэн” гээд байсан. Алга болсон бяруугаа 700 000-800 000 төгрөгөөр үнэлж байна гэх мэдүүлэг /хх 18-21/,

 

Гэрч Д.Бат-Эрдэнийн өгсөн: 2019 оны 4 дүгээр сард Мөнгөжигүүр ах бид 2 наймаа хийсэн. 2 тооны бяруу орой тугалсан байсан 850 000 төгрөгөөр би худалдсан. Тэгээд манайхаас аваагүй үлдээсэн байж байгаад тухайн оны 6 сард ирж авсан. Тэгээд нөгөө бяруу нь эхтэйгээ манайх руу гүйгээд байсан. Тэгээд би эргэж гүйгээд байхаар нь Жигүүр ахад мөнгийг нь буцаагаад өгье малаа авъя гэж хэлсэн чинь Жигүүр ах үхрээ авна гээд байсан. Тэгээд 11 дүгээр сард авах гэж ирэхэд нь эхнэр бид хоёр хүнд өртэй байсан тул бярууг нь гаргаад хүнд өгчихсөн гэж хэлж байсан. Хар зүсмийн, ортоомон сүүл нь сэгсгэр бяруу байсан. Зоригоо гэх залууд өртэй байсан яг хэдэн төгрөгний өртэй байсныг мэдэхгүй байна. Энэ талаар эхнэр мэдэж байгаа, тухайн үед Зоригоо ирээд аваад явсан гэж утсаар ярьж байсан. Мөнгөнжигүүрт бярууг нядалж хүнд өгч байгаа гэж хэлээгүй гэх мэдүүлэг /хх 2-3, 24/,

 

Гэрч Д.Мөнгөнийн өгсөн: 2019 оны 10 сард байх бяруутай үнээ авлаа гээд явж байсан. Тэгээд тэр үеэр бяруугаа алдсан гэж ярьж байсан. Тухайн үед хайлцаж байсан гэх мэдүүлэг /хх 25/,

 

Гэрч С.Жаргалын өгсөн: 2019 оны 4 дүгээр сарын үеэр айлаас сувай үнээ бяруутай худалдаж авсан. Тухайн оны 10 дугаар сарын үеэр алга болсон. Тэгээд Цагдаад өргөдөл гаргасан. Бяруу зарсан Х.Бат-Эрдэнийг сэжиглэж байна. Аюушжав ах тухайн үед 2 тооны бяруу тэднийд янзалсан байсан. 800 000 төгрөгөөр үнэлж байна гэх мэдүүлэг /хх 26-27/,

 

Гэрч Б.Аюушжавын өгсөн: 2019 оны 10 сарын үеэр санагдаж байна Батболд ах Бат-Эрдэнэ хоёр тооны бяруу янзлаад өгөөч 1 бярууг 15 000 төгрөгөөр  янзлуулна гэж байна гэсэн. Тэгээд бид 2 очоод янзалсан хариугүй жижиг туранхай бяруунууд байсан. Тэгээд энэ чинь ямар хариугүй юм бэ гэсэн чинь зүгээрээ хүнд зарах гэж байгаа гэсэн тухайн үед цагаан өнгийн жижиг тэрэгтэй 2 хүн дагуулаад явж байсан. Танихгүй хүмүүс байсан. 2019 оны 10-р сарын үеэр 1 тооны мухар ортоомон сарлаган бярууг Бат-Эрдэнийн хашаанд хийсэн. Төмөрбаатар гэх айлын хашаанд хийсэн 1 тооны бярууны зүсийг санахгүй байна. Бид хоёрт 30 000 төгрөг өгсөн. Анх Батболд ах ирж хэлсэн. Бярууг янзлах үеэр Бат-Эрдэнэ, эхнэр Ганаа нь байсан. Мөн танихгүй 2 хүн байсан гэх мэдүүлэг /хх 28/,

 

 

Гэрч З.Наранцэцэгийн өгсөн: Миний бие Мөнх-Идэр хайрхан ХХК-ны захирал. Малын эмч. Манайх малын эм тариа болон мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг. Мэргэжлээрээ 35 жил ажиллаж байна. Би Бат-Эрдэнэ, Г гэх хоёр хүнийг ер нь танина. Энэ хоёр хүнтэй ямар нэгэн харилцаа байхгүй. Бат-Эрдэнийн аав Дондонбазар гуай цөөхөн малтай. Гийг танихгүй. Эрэгтэй хүнтэй ирээд манайх 2 тооны бяруу зарж байгаа гээд малын бичиг авсан. Тухайн үед үйлдсэн нэг хувь бичгийг Мал эмнэлгийн  мэргэжилтэн Нандинцэцэгт өгсөн. Яг одоо хийгээд явах гэж байна гээд байхаар нь нүдээр хараагүй, гэрэл зураг бас аваагүй. Сумын хүн болохоор итгээд өгсөн гэх мэдүүлэг /хх 30-31/,

 

Гэрч Б.Нандинцэцэгийн өгсөн: Мөнгөнморьт сумын засаг даргын тамгын газарт мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч ажилтай. Мэргэжлээрээ 13 жил ажиллаж байна. Нэг нутаг усны хүмүүс болохоор таньдаг. Бат-Эрдэнийг сайн мэднэ харин эхнэрийг нь сайн танихгүй. Сумаас хүнсний хэрэглээнд мал мах гаргах үед "Мөнх идэр хайрхан" мал эмнэлэг эсвэл "Үржих гал" мал эмнэлгийн эмч нар мал эмнэлгийн гэрчилгээ өгөөд би түүн дээр нь хяналт тавих үүрэгтэй. Мөнгөнморьт сумын иргэдтэй тухайн 2 эмнэлэг нь гэрээ хийж хувааж авсан байдаг. 2019 оны 10 дугаар сард Бат-Эрдэнийн эхнэр Г Наранцэцэг эмчээс малын гарал үүслийн бичиг авсан байсан. 2020 он гарснаар мал эмнэлгийн цахим системд шилжсэнээр амьд мал болон хүнсэнд борлуулж байгаа мах болон малын толгой шийрний зургыг авч баталгаажуулж байгаа. Гэхдээ тухайн үед толгой шийрний зургыг авсан үгүйг санахгүй байна. Ер нь эмч нартаа зураг болон тэмдэглэл хийж бай гэж хэлдэг. Нараа эмчээс асуувал мэдэж байж магадгүй гэх мэдүүлэг /хх 29/,

 

Гэрч Б.Гийн өгсөн: 2019 оны 5 сарын үеэр бяруутай үнээ 850 000 төгрөгөөр Мөнгөнжигүүр гэх хүнд худалдсан. Наймаа хийгээд бяруу үнээ хоёроо аваад явсан. Үнээ бяруу 2 нь манайх руу 3 удаа гүйж ирсэн 1-2 удаа гүйгээд ирхэд нь Мөнгөнжигүүр аваад явсан. Дахиад гүйгээд ирвэл би өгөхгүй шүү эсвэл тугалтай үнээ ав эсвэл наймаагаа буцаагаад 850 000 төгрөгийг чин өгье гэсэн чинь дахиж гүйлгэхгүй гээд аваад явсан тэгээд дахиад гүйж ирээд манайд зусаад намаржсан тэгээд би бярууг нь өөрөө хэрэглээд худалдсан намар нь үнээгээ аваад явсан. Манайх зарсан юм чинь Мөнгөнжигүүрийн мал байсан. Зоригоо гэх хүнээс өмнө нь 400 000 төгрөг авахдаа бяруу өгнө гэж хэлээд авсан байсан тэгээд 2019 оны 10 сард хар зүсмийн ортоомон охин бярууг хийлгүүлээд өгөөд явуулсан. Аюуш ах, Батболд ах авч явсан Зоригоо байсан. Нараа эгчийн хашаанд хийлгэсэн. Би Жагаа, Жигүүр, хоёрт наймаагаа буцааж гэсэн чинь тийм юм байхгүй маргааш очоод авна гээд байсан тэгэхээр нь орой нь хөтлөөд Нараа эгчийн хашаанд уясан маргааш нь гаргуулсан. Тухайн үед бярууг хийлгээд хүнд өгч байгаа талаар хэлээгүй гэх мэдүүлэг /хх 32/,

 

            Гэрч Ц.Нарантуяагийн өгсөн: 2019 оны 10 дугаар сарын үеэр байх сайн санахгүй байна. Миний хөл хугараад гэртээ хэвтэж байссан. Тухайн үед хүүхэд гаднаас орж ирээд эмээ хойно нэг бяруу унасан байна гэж хэлсэн. Би тухайн үед эзэн нь орж ирэх байхаа миний хүү гэж хэлсэн удалгүй хүүхэд нөгөө бярууг чинь нэг эгч хүмүүстэй ирээд гаргаж байна гэсэн. Тэгээд яваад өгсөн. Хөл хугарсан байсан болохоор босож чадахгүй байсан. Манай 12 настай ач хүү тухайн үед манайд байсан.  Г, Бат-Эрдэнэ гэх хоёр хүнтэй харилцаа холбоо байхгүй. Бат-Эрдэнийн аавыг л таньдаг гэх мэдүүлэг /хх 33-34/,

 

            Төв аймгийн Мөнгөнморьт сумын үнэлгээний комиссын хар зүсмийн 1 тооны бярууг 400 000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /хх 35-36/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-6/, Мөнгөнморьт сумын Байдлаг багийн засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 05/35 дугаартай албан бичиг /хх 8/, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллого /хх 9-13/, депозит дансны харилцагчийн монгол хуулга /хх 14-16/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт /хх 46-54/, хохирогчийг мэдээллээр хангасан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх 60/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 55/, шүүгдэгч, хохирогч нар эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 58,62/ хүсэлт шийдвэрлэсэн прокурорын тогтоол /хх 63/ зэрэг болно.

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

 

 Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 10 дугаар сард Төв аймгийн Мөнгөнморьт сумын Булагийн 3 дугаар багийн 908 тоот хашаанд иргэн С.Мөнгөнжигүүрийн 1 тооны бярууг нядалж 400 000 төгрөгний хохирол учруулсан болох нь:

 шүүгдэгч Б.Гийн өгсөн: 2019 оны 5 дугаар сарын үеэр Мөнгөнжигүүрт бяруутай дөнжин үнээ 850 000 төгрөгөөр худалдсан. Мөнгөнжигүүр нь бяруу, үнээ хоёроо аваад явсан. Тэгээд манайхаас авч явсаны дараа үнээ бяруу 2 нь манайх руу 3 удаа гүйж ирсэн. Мөнгөнжигүүр аваад явсан. Дахиад гүйгээд ирвэл би өгөхгүй шүү эсхүл тугалтай үнээ ав эсхүл наймаагаа буцаагаад 850 000 төгрөгийг чинь өгье гэж хэлсэн. Тэгээд дахиж гүйлгэхгүй гээд аваад явсан. Тэгтэл дахиж гүйж ирээд манайд зусаад намаржсан. Тэгээд мөнгөний хэрэг их байсан учир бид 2 бяруутай үнээгээ хямдхан зарсан байсан тул бярууг нь худалдсан бөгөөд бярууг нь зарсан талаар Мөнгөнжигүүрт  хэлэхэд уурлаж тэрнээс хэд хоногийн дараа үнээг нь бэлчээрээс нь хөөгөөд аваад явсан. Үхэр маань бяруугаа дагуулаад гүйж ирээд байсан болохоор гүйж ирсэн малаа буцааж явуулж чадахгүй байсан юм. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу би Мөнгөнжигүүр гэх хүний хохирлыг төлж барагдуулсан. Би хууль сайн мэдэхгүй учраас бярууг зарсан. Хэрэв хуулийг мэдэж байсан бол бяруугаа заралгүй эзэнд нь өгөх байсан гэх мэдүүлэг,

хохирогч С.Мөнгөнжигүүрийн өгсөн: 2019 оны 4 сарын үеэр малчны зээл аваад Бат-Эрдэнэ гэж айлаас манайх бяруутай үнээ худалдаж авсан. Тэгээд манайд тогтохгүй хуучин эзэн рүүгээ гүйгээд байсан. Бат-Эрдэнэ гэх айлд манай бяруу үнээ 2  нилээн байсан. Намар нь очоод авах гэсэн эх нь байсан, хусран бяруу нь байхгүй байсан. Би Бат-Эрдэнээс бяруу хайчсан бэ гэсэн чинь мэдэхгүй бид нар идсэн, зарсан гээд бөөн хэрүүл болсон. Тэгээд би алдсан малаа цагдаад тэмдэглүүлж өргөдөл гаргасан. Одоо хүртэл шийдвэрлүүлж өгөөгүй дахиад хандаж байна. Сэгсгэр үстэй охин хар бяруу байсан. ...бид нар жоохон муудалцсан “та нар л идсэн биз” гэсэн чинь  “би зарсан, идсэн” гээд байсан. Алга болсон бяруугаа 700 000-800 000 төгрөгөөр үнэлж байна гэх мэдүүлэг /хх 18-21/,

гэрч Д.Бат-Эрдэнийн өгсөн: 2019 оны 4 дүгээр сард Мөнгөнжигүүр ах бид 2 наймаа хийсэн. 2 тооны бяруу орой тугалсан байсан 850 000 төгрөгөөр би худалдсан. Тэгээд манайхаас аваагүй үлдээсэн байж байгаад тухайн оны 6-р сард ирж авсан. Тэгээд нөгөө бяруу нь эхтэйгээ манайх руу гүйгээд байсан. Тэгээд би эргэж гүйгээд байхаар нь Жигүүр ахад мөнгийг нь буцаагаад өгье малаа авъя гэж хэлсэн чинь Жигүүр ах үхрээ авна гээд байсан. Тэгээд 11 дүгээр сард авах гэж ирэхэд нь эхнэр бид хоёр хүнд өртэй байсан тул бярууг нь гаргаад хүнд өгчихсөн гэж хэлж байсан. Хар зүсмийн, ортоомон сүүл нь сэгсгэр бяруу байсан. Зоригоо гэх залууд өртэй байсан яг хэдэн төгрөгний өртэй байсныг мэдэхгүй байна. Энэ талаар эхнэр мэдэж байгаа, тухайн үед Зоригоо ирээд аваад явсан гэж утсаар ярьж байсан. Мөнгөнжигүүрт бярууг нядалж хүнд өгч байгаа гэж хэлээгүй гэх мэдүүлэг /хх 2-3, 24/,

 

гэрч Д.Мөнгөнийн өгсөн: 2019 оны 10 сард байх бяруутай үнээ авлаа гээд явж байсан. Тэгээд тэр үеэр бяруугаа алдсан гэж ярьж байсан. Тухайн үед хайлцаж байсан гэх мэдүүлэг /хх 25/,

гэрч С.Жаргалын өгсөн: 2019 оны 4 дүгээр сарын үеэр айлаас сувай үнээ бяруутай худалдаж авсан. Тухайн оны 10 дугаар сарын үеэр алга болсон. Тэгээд Цагдаад өргөдөл гаргасан. Бяруу зарсан Х.Бат-Эрдэнийг сэжиглэж байна. Аюушжав ах тухайн үед 2 тооны бяруу тэднийд янзалсан байсан. 800 000 төгрөгөөр үнэлж байна гэх мэдүүлэг /хх 26-27/,

гэрч Б.Аюушжавын өгсөн: 2019 оны 10 сарын үеэр санагдаж байна Батболд ах Бат-Эрдэнэ хоёр тооны бяруу янзлаад өгөөч 1 бярууг 15 000 төгрөгөөр  янзлуулна гэж байна гэсэн. Тэгээд бид 2 очоод янзалсан хариугүй жижиг туранхай бяруунууд байсан. Тэгээд энэ чинь ямар хариугүй юм бэ гэсэн чинь зүгээрээ хүнд зарах гэж байгаа гэсэн тухайн үед цагаан өнгийн жижиг тэрэгтэй 2 хүн дагуулаад явж байсан. Танихгүй хүмүүс байсан. 2019 оны 10-р сарын үеэр 1 тооны мухар ортоомон сарлаган бярууг Бат-Эрдэнийн хашаанд хийсэн. Төмөрбаатар гэх айлын хашаанд хийсэн 1 тооны бярууны зүсийг санахгүй байна. Бид хоёрт 30 000 төгрөг өгсөн. Анх Батболд ах ирж хэлсэн. Бярууг янзлах үеэр Бат-Эрдэнэ, эхнэр Ганаа нь байсан. Мөн танихгүй 2 хүн байсан гэх мэдүүлэг /хх 28/,

гэрч З.Наранцэцэгийн өгсөн: Миний бие Мөнх-Идэр хайрхан ХХК-ны захирал. Малын эмч. Манайх малын эм тариа болон мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг. Мэргэжлээрээ 35 жил ажиллаж байна. Би Бат-Эрдэнэ, Г гэх хоёр хүнийг ер нь танина. Энэ хоёр хүнтэй ямар нэгэн харилцаа байхгүй. Бат-Эрдэнийн аав Дондонбазар гуай цөөхөн малтай. Гийг танихгүй. Эрэгтэй хүнтэй ирээд манайх 2 тооны бяруу зарж байгаа гээд малын бичиг авсан. Тухайн үед үйлдсэн нэг хувь бичгийг Мал эмнэлгийн  мэргэжилтэн Нандинцэцэгт өгсөн. Яг одоо хийгээд явах гэж байна гээд байхаар нь нүдээр хараагүй, гэрэл зураг бас аваагүй. Сумын хүн болохоор итгээд өгсөн гэх мэдүүлэг /хх 30-31/,

            Гэрч Ц.Нарантуяагийн өгсөн: 2019 оны 10 дугаар сарын үеэр байх сайн санахгүй байна. Миний хөл хугараад гэртээ хэвтэж байсан. Тухайн үед хүүхэд гаднаас орж ирээд эмээ хойно нэг бяруу унасан байна гэж хэлсэн. Би тухайн үед эзэн нь орж ирэх байхаа миний хүү гэж хэлсэн удалгүй хүүхэд нөгөө бярууг чинь нэг эгч хүмүүстэй ирээд гаргаж байна гэсэн. Тэгээд яваад өгсөн. Хөл хугарсан байсан болохоор босож чадахгүй байсан. Манай 12 настай ач хүү тухайн үед манайд байсан.  Г, Бат-Эрдэнэ гэх хоёр хүнтэй харилцаа холбоо байхгүй. Бат-Эрдэнийн аавыг л таньдаг гэх мэдүүлэг /хх 33-34/,

 

            хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-6/, Төв аймгийн Мөнгөнморьт сумын үнэлгээний комиссын хар зүсмийн 1 тооны бярууг 400 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх 35-36/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон гэж дүгнэв.

 

            Иймд шүүгдэгч Б.Гийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

            Шүүгдэгч Б.Г нь хохирогч С.Мөнгөнжигүүрт 400 000 /дөрвөн зуун мянга/ төгрөг төлсөн болох нь хохирогчийн нотариатаар батлуулж 2020.7.21-ний өдөр шүүгдэгчээс 400 000 төгрөг авсан талаарх гарын үсэг зурж ирүүлсэн баримтаар /хх 58/ тогтоогдсон гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Г нь хохирлоо төлж хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

Ийнхүү хүсэлтийг хангаж Б.Гт ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

 

Шүүгдэгч Б.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т "Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно." гэж заасан бөгөөд шүүгдэгчид оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч Б.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2034004410406 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Л Б Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.Эрүүгийн 2034004410406 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ