Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2019/ШЦТ/157

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,

улсын яллагч хяналтын прокурор С.Цэрэндалай,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

хохирогч Х.П*******,

шүүгдэгч Б.М******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* овогт Б*******ы М*******д холбогдох эрүүгийн 1907004530171 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, -ний өдөр аймгийн суманд төрсөн, тай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, , , , , *******,******* тоотод оршин суух,

Урьд аймгийн сум дундын шүүхийн 1996 оны 06 дугаар сарын 19- ний өдрийн 180 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил хорих ял шийтгэж, уг хорих ял дээр Дорноговь аймгийн сум дундын шүүхийн 57-р таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас заримыг болох 3 сарын ялыг нэмж нэгтгэн 1 жил 3 сар хорих ялаар тогтоосон, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, одоо 3.320.000 төгрөгийн торгох ял биелэгдээгүй, Б******* овогт Б*******ы М*******. /РД:*******/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Б.М******* нь 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 08 цагийн орчимд Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* зоогийн газрын зогсоол дээр Х.П*******той маргалдан түүний толгойн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.М******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...10 дугаар сарын 14-ний өглөө “*******” төвийн үүдэн дээр таксинд явах гээд хүн ачаад зогсож байсан. Тэгтэл П******* ирээд намайг хуралд суусангүй хална солино гээд байсан. Тэгэхээр нь хүзүү рүү хальт цохисон. Санаатай ч цохиогүй...” гэв.

Хохирогч Х.П******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би М*******ыг хуралд яагаад ирээгүй гэх асуудал тавьсан. Тэгтэл “хөдөө явах гээд мөнгө хэрэгтэй байна” гэж хэлж байсан. Бид төрийн бус байгууллага болж ажилладаг юм. Бид яриад сард 10.000 төгрөгийн хуримтлал байгуулсан. Энэ нь ар гэрийн болон бусад асуудал гарсан тохиолдолд тусалж байх гэж цуглуулдаг юм. Тэр өдөр чи яагаад хурал суугаагүй юм гэхэд “би хөдөө явах гээд байна” гэж хэлсэн. Тэгээд бид муудалцсан М******* намайг хальт өшиглөөд хоолой руу цохисон. Би гомдолтой байна. Эмчилгээ хийлгэмээр байна. 1.000.000 төгрөгөнд эмчлэгдэх үгүйг мэдэхгүй байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд: Шүүгдэгч Б.М******* яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 10-р сарын 14-ний өдөр 08 цагийн орчим өөрийн ******* улсын дугаартай Ниссан вингроуд маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ ******* зоогийн газрын урд талын зогсоолд хүн ачаад зогсож байхад -н даргаар ажилладаг П******* ах хажууд ирж машинтайгаа зогссон. П******* ах машинаасаа буугаад над дээр ирээд чи өчигдөр яагаад хуралд ирж суугаагүй юм гэж зандрангуй хэлэхээр нь би өөдөөс нь инээгээд П******* ахаа би хөдөө гадаа явах гээд бензин тосны мөнгө хэрэгтэй байна гэхэд чамайг хална гэж хэлэхээр нь чи яахаараа хүн халдаг юм гэхэд төрийн бус байгууллага чи тамга тэмдгээ авчихсан гэж хэлэхээр нь би машинаасаа буусан. Уур хүрээд хөлөөрөө П*******ийг өшиглөх гэхэд оноогүй хальт өшиглөсөн. Намайг цохих гээд гараараа далайгаад ирэхэд зүүн гараараа хоолой хэсэг рүү цохичихсон.” гэх мэдүүлэг, /хх-ийн 58 дугаар хуудас/

Хохирогч Х.П*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 10- р сарын 14-ний өдрийн 08 цаг өнгөрч байх үед Налайх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* зоогийн газрын урд талын зогсоол руу таксинд хүн ачих гээд би өөрийн эзэмшлийн улсын дугаартай машинтай очих М******* хүн ачаад зогсож байсан. Би М*******ы машины хажууд очиж зогсоод машинаасаа буугаад өчигдөр хуралтай байсан яагаад хуралд ирээгүй юм бэ гэж асуухад би хөдөө явах гээд бензин тос хийх ажилтай байна гэхээр нь чиний талаар улс амьтан янз бүрийн юм яриад байх юм аа чи хуралд суухгүй яасан юм гэхэд чиний төрийн бус байгууллага гэж юу байдаг юм үсрээд бүлэг биздээ гэхээр нь юу яриад байгаа юм бэ тамга тэмдэгтэй төрийн бус байгууллага чамайг бүлгээс хаслаа лого тэмдгээ авлаа гэхэд миний баруун хөлийн гуя руу хөлөөрөө өшиглөөд зүүн гараараа миний хоолой руу цохисон.” гэх мэдүүлэг, /хх-ийн 20 дугаар хуудас/

Гэрч Н.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...08 цаг 20 минутын үед санагдаж байна. ******* төвийн урд талын таксины зогсоолд улсын дугаартай королла пилтер маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ зогсож байхад миний хажуу талд М******* машинтайгаа, баруун талд П******* машинтайгаа зогсож байсан. П******* ах машинаасаа бууж М******* дээр очоод чи хуралд ирсэнгүй гарын үсэг зурсан байж гэж хэлэхэд миний хуралд ирэх ирэхгүй нь чамд ямар хамаатай юм гээд тэр хоёр хоорондоо муудалцсан. П*******ийг хэл амаар М******* доромжилсон. М******* машинаасаа буугаад чи ер нь яагаад байгаа юм гээд нэг өшиглөөд нэг удаа нудрах шиг болсон.” гэх мэдүүлэг, /хх-ийн 25 дугаар хуудас/

Шинжээч эмч С.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Дууны хөвч гэдэг нь төвөнхийн дээр байрлаж цагаан мөгөөрсөн хоолойноос ирж байгаа агаарын хэлбэлзүүлж дуу авиа үүсгэдэг эрхтэн юм. төвөнх хоолойны гэмтлийн үед дууны хөвч гэмтэж болдог бөгөөд бүрэн саажсан тохиолдолд хүнээс дуу авиа огт гарахгүй, бүрэн бус саажсан үед дуу хоолой сөөнгө нам дуугаар гардаг” гэх мэдүүлэг, /хх-ийн 59 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/554 дугаар: “1. Х.П*******ийн биед дууны хөвчний бүрэн бус саажил, хоолойнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 29 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.М******* нь 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 08 цагийн орчимд Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* зоогийн газрын зогсоол дээр Х.П*******той маргалдан улмаар хоолойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь дууны хөвчний бүрэн бус саажил, хоолойнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох

Шүүгдэгч Б.М******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...П******* ирээд намайг хуралд суусангүй хална солино гээд байсан. Тэгэхээр нь хүзүү рүү хальт цохисон....” гэх мэдүүлэг, Хохирогч Х.П******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...М******* намайг хальт өшиглөөд хоолой руу цохисон...” гэх мэдүүлэг, Шүүгдэгч Б.М******* яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Уур хүрээд хөлөөрөө П*******ийг өшиглөх гэхэд оноогүй хальт өшиглөсөн. Намайг цохих гээд гараараа далайгаад ирэхэд зүүн гараараа хоолой хэсэг рүү цохичихсон.” гэх мэдүүлэг, Хохирогч Х.П*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “миний баруун хөлийн гуя руу хөлөөрөө өшиглөөд зүүн гараараа миний хоолой руу цохисон.” гэх мэдүүлэг, Гэрч Н.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нэг өшиглөөд нэг удаа нудрах шиг болсон.” гэх мэдүүлэг, Шинжээч эмч С.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Дууны хөвч гэдэг нь төвөнхийн дээр байрлаж цагаан мөгөөрсөн хоолойноос ирж байгааа агаарын хэлбэлзүүлж дуу авиа үүсгэдэг эрхтэн юм. төвөнх хоолойны гэмтлийн үед дууны хөвч гэмтэж болдог бөгөөд бүрэн саажсан тохиолдолд хүнээс дуу авиа огт гарахгүй, бүрэн бус саажсан үед дуу хоолой сөөнгө нам дуугаар гардаг” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 08 шэ/554 дугаар дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.М*******д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Иймд шүүхээс шүүгдэгч Б******* овогт Б*******ы М*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.М*******д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял ял оногдуулах тухай дүгнэлт гаргасныг хянан үзээд шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан“ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байдлыг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5.400.000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 3.320.000 төгрөгийн торгох ялын үлдэгдэл ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулах ял шийтгэлийг нэмж нэгтгэн оногдууллаа. Хохирогч Х.П******* нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид холбогдуулан 1000000 төгрөгийн эмчилгээ болон олох байсан орлогын шаардлага гаргасан боловч уг шаардлагатайгаа холбогдуулан нотлох баримт хэлэлцүүлээгүй болно.

Иймд хохирогч нь цаашид гарах 1.000.000 төгрөгийн эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б******* овогт Б*******ы М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М*******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5.400.000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 3.320.000 төгрөгийн торгох ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3.770 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.770.000 төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М******* нь оногдуулсан 3770 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.770.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.М******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эл мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч нь 1.000.000 төгрөгийн эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мөнсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД