| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2016/0062/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/113 |
| Огноо | 2021-06-11 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Буяндалай |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/113
2021/ШЦТ/113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Б.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй
Улсын яллагч: Б.Буяндалай
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ
Иргэдийн төлөөлөгч: Б.Отгонбаатар
Шүүгдэгч: Б.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бийн Эд холбогдох 2112000000017 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2112000000017 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Эын мэдүүлсэн: ...2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр би Хот тохижилт үйлчилгээний газарт ажиллаж байгаад өдөр бид нар пиво хувааж уугаад сууж байгаад бид нар ажил хийж байгаад тараад Э гэрт хүргээд өг, манайд очоод хамт хоол хийж идээд, амар гэсэн. Тэгээд бид нар гэрт нь очоод пиво ууж байгаад маргалдаж, барьцалдаж аваад гэрээсээ хөөсөн. Тэгээд эргээд хутга юм уу ир үзүүртэй юмаар миний зүүн талын цээж хөхний доод тал руу хатгасан. Тэгээд би Эгийн гэрээс гарч гүйгээд гудамжинд унасан байсан. Удалгүй цагдаа, эмнэлэг ирээд 103 дээр очоод маргааш өдөр нь би эмнэлэгт хэвтсэн. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан Э, А, бид гурав байсан. Өөр хүн байгаагүй. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн Цагаан давааны 36-05 тоот хашаан дотор Эгийн гэрт болсон. Миний биед зүүн талын цээж хэсэг хөхний дээр ир үзүүртэй хутга мэс зүйлээр нэг удаа хатгаж гэмтэл учруулсан. Хатгуулснаас хойш миний цээж, хүзүү, хэсгээр хөндүүр, толгой өвдөж байна. Намайг хутгалж гэмтээсэн зүйл одоо хаана байгааг би мэдэхгүй. 1 удаа ир ирмэгтэй зүйлээр хатгасан байх. Тухайн үед би хутга байна гэж бодсон. Хатгуулчихаад гэрээс гараад уруудаад гүйсэн. Араас ахиж хөөгөөд хамт байсан залуу салгаж байсан. Архи, пиво уусан үедээ таарамжгүй харьцааны улмаас маргалдаж байгаад хутгалсан. Бид нарын дунд ямар нэгэн өр авлага, таарамжгүй харьцаа байхгүй. Одоогоор надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл алга...гэх мэдүүлэг /хх-ийн 35-39 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Эын дахин мэдүүлсэн: ...Надад хохиролтой холбоотой ямар нэгэн, баримт материал байхгүй. Надад иргэн Э нь хохирол, төлбөр гэж 2.400.000 төгрөг өгсөн. Би гомдолтой байна. Дахин эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байна. Хөл хорио тавигдахаар эмнэлэгт үзүүлэх болно...гэх мэдүүлэг /хх-ийн 106 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Аын мэдүүлсэн: …Би Архангай аймгийн Хот тохижилт үйлчилгээний газарт хамт ажиллаж байсан Э, Э нартай хамт пиво ууж байгаад Эгийн гэрт очоод Э, Э хоёр хоорондоо хэрүүл, маргаан хийгээд маргалдаад байсан. Энэ хоёр хот тохижилт үйлчилгээний газар албадан ажил хийж байсан бөгөөд тэр ажлаасаа болоод бие биетэйгээ маргалдаад байсан. Тэгж байгаад төмөр зуухны хажууд байсан түлээ зорж жижиглэдэг хар өнгийн төмөр жижиг хайчийг Э аваад Г.Эын баруун талын цээж хэсэг рүү нэг удаа хатгасан. Тэгээд бид нарыг гэрээсээ зайл гээд хөөгөөд гаргасан. Удалгүй бид нар гараад явсан. Тэр хоёр хоорондоо пиво ууж байгаад бие биетэйгээ маргаад нэг нэгнээ хулгайч, хэргийн хам, цагийн ажил хийж байгаа ялын талаар, хийж байгаа ажлаасаа болоод маргалдаад бие биетэйгээ барьцалдаж аваад галын хажууд байсан мод зорж жижиглэдэг төмөр хайчаар нэг удаа хатгасан. Тухайн үед надтай хамт ажил хийж байсан Г.Э, Э нар байсан. Өөр хүн байгаагүй. Тухайн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн Цагаан давааны 36-05 тоот хашаанд байсан Эгийн гэрт болсон. Г.Э гэх хүний биед Э өөрийн гэрийн галын хажууд байсан хар өнгийн өрөөсөн бариултай төмөр жижиг хайчаар баруун талын цээж хэсэг рүү нэг удаа хатгаж, гэмтэл учруулсан. Өөр ямар нэгэн эд зүйлээр гэмтэл учруулаагүй. Энэ хоёр хүн хоорондоо бие биетэйгээ маргалдаад бие бие харилцан цохиж авч байсан. Би хажуугаас энэ хоёр хүнийг боль гээд салгаж байсан. Тухайн гэрт бид нараас өөр хүн байгаагүй. Тухайн гэр нь Эгийн эзэмшлийн гэр байгаа юм. Төмөр хайчаар хатгаж гэмтээхээс өөр цохиж, зодоогүй. Б.Эгийн зүүн талын чих хэсгээс цус гарсан байсан. Би энэ зодоонд хамтарч бүлэглэж цохиж зодоогүй. Би энэ асуудалд оролцоогүй. Харин энэ хоёр хүнийг салгаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 07-10 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Оийн мэдүүлсэн: ...Миний хүү гэрээр бага насаа хүмүүжсэн. Дараа нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар 10 жилд бүрэн бус дунд боловсрол эзэмшээд хөдөө мал дээр гарч, мал маллах болсон. Манай том хүү бөгөөд манайх 2 хүүхэдтэй, хүүгийн доор нэг охин байгаа. Манай хүү малаа маллаж байгаад 2009 онд Улаанбаатар хотод цэргийн алба хаагаад 2010 онд цэргээс халагдаж ирээд хөдөө малаа маллаж амьдрах болсон. 2011 онд эхнэр Чтэй гэр бүл болсон. Одоо манай хүү ам бүл дөрвүүлээ бөгөөд 2 хүүхэдтэй. Манай хүүгийн 2 хүүхэд нь 7-5 насны хооронд бага насны хүүхдүүд байгаа юм. Эхнэр нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Цэцэрлэгт тогоочийн ажил хийгээд малаа маллаж амьдардаг. Манай хүүгийн зан байдлын хувьд даруу, төлөв зантай, гаж буруу ааш авир байхгүй, хүнтэй харьцах харьцаа нь гайгүй сайн харьцаатай. Сүүлийн үед архи согтууруулах ундаа уугаад байгаа. Архи уусан үедээ гэмт хэрэг зөрчилд холбогдоод байгаа. Архи уугаагүй үедээ гэр орондоо ажил хөдөлмөрөө хийгээд, малаа маллаад амьдардаг. Архи согтууруулах ундаа байнга ууж хэрэглэдэггүй, хааяа уудаг бөгөөд архи уусан үедээ зан харьцаанд өөрчлөлт ордог. Манай хүү мотоциклиос унаж 2 удаа хагалгаанд орж байсан. Түүнээс шалтгаалаад бие эрхтэнд нь өөрчлөлт орсон байж магадгүй гэж боддог. Би өөрийн хүүгээ ямар шалтгааны улмаас гэмт хэрэг үйлдээд байгаа талаар мэдэхгүй байна. Архи согтууруулах ундаа уусан үедээ зан харьцаанд нь өөрчлөлт ороод түүнээс болж гэмт хэрэг үйлдсэн гэж бодож байна. Манай хүү 2011 оноос хойш Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Төмөрт гэх газар малаа бэлчээрлэж, маллаж амьдарч байгаа. Тухайн үед байгаагүй. Архи согтууруулах ундаа уусан үедээ хамт архи уусан хүнээ зодсон гэж утсаар хэлж байсан. Би өөрөөр хүүгийнхээ холбогдсон гэмт хэргийн талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 84-86 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Эгийн мэдүүлсэн: ...Тухайн өдөр би Хот тохижуулах газарт албадан ажил хийж байгаад тараад хамт ажил хийж байсан А, Э бид нар манай гэрт хоол хийж идэхээр очоод дэлгүүрээс авсан пивоо хувааж уугаад Э, бид хоёр хоорондоо маргалдаж зодоон хийгээд бид хоёрыг А салгаад байж байсан чинь намайг хэл амаар доромжлоод байхаар нь би галын хажууд байсан түлээний мод зорж асаадаг жижиг хар өнгийн бариултай нэг тал нь бариулгүй хайчаар Эын цээжин хэсэг рүү нэг удаа хатгасан. Тэгээд манай гэрээс гараад яваад өгсөн. Хоорондоо зодоон хийх үед миний нүд, чих рүү Э цохиод, маргааш нь өглөө босоод үзсэн чинь чихнээс цус гарч, нүд хөхөрсөн байсан. Би хохирогч Г.Эын зүүн талын цээж хэсэг хөхний доод хэсэг рүү гэрийнхээ гал асаахдаа мод зорж жижиглэдэг хар өнгийн өрөөсөн бариултай нөгөө тал нь бариулгүй хайчаар нэг удаа үзүүр хэсгээр нь хатгаж түүнд гэмтэл учруулсан. Би түүнийг өөр эд зүйлээр хатгаж, цохиж, зодоогүй. Тэнд байсан А бид хоёрыг салгаад гэрээс гараад явахдаа Э намайг хэл амаар доромжлоод гараад явах гэхэд нь би галын хажууд гал асаахдаа түлээ мод зорж жижиглэдэг өрөөсөн бариултай хар өнгийн жижиг хайчаар түүнийг нэг удаа хатгасан. Өөр ямар нэгэн байдлаар цохиж, зодоогүй. Миний санаж байгаагаар манай гэрийн гал асаахдаа ашигладаг, түлээ зомгол зордог, хар өнгийн бариултай, өрөөсөн тал нь бариулгүй, жижиг мухар үзүүртэй хайч байсан. Тухайн хайчийг хэрэглээд удаж байна. Бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага байхгүй. Бид хоёрын дунд өшөө хорсол, өр авлага байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 67-70 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 58 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Г.Эын биед цээжний зүүн дээд талаар цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийд цусан хураа бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3-1-11-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 49-50 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 012 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. 2. Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн футболкны зүүн суганы залгаа оёдлоос зүүн дээш 13 см зайд 1x0,9см талбайд үүссэн гэмтэл нь цооролт байна. 3. 4. Мөрдөгчийн асуусан асуултанд хариулах боломжгүй...гэх дүгнэлт /хх-ийн 87 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 28 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 29-30, 88 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 75 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 74 хуу/
Хохирол төлсөн баримт /хх-ийн 100 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр А аймгийн Э сумын .. дүгээр багийн Цхорооллын .. тоотод хохирогч Г.Эын цээжин тус газарт хайчаар хатгагдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Б.Э нь гэм буруутай, шүүгдэгч Б.Э нь 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр А аймгийн Эн сумын .. дүгээр багийн Ц хорооллын .. тоотод хохирогч Г.Этай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний цээжин тус газарт нь хайчаар хатгаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Эын мэдүүлсэн “Бид нар Эгийн гэрт нь очоод пиво ууж байгаад маргалдаж, барьцалдаж аваад гэрээсээ хөөж эргээд хутга юм уу ир үзүүртэй юмаар миний зүүн талын цээж хөхний доод тал руу хатгасан. Би Эгийн гэрээс гарч гүйгээд гудамжинд унасан байсан. Удалгүй цагдаа, эмнэлэг ирээд 103 дээр очоод маргааш өдөр нь би эмнэлэгт хэвтсэн. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн Цагаан давааны 36-05 тоот хашаан дотор Эгийн гэрт болсон. Миний биед зүүн талын цээж хэсэг хөхний дээр ир үзүүртэй хутга мэс зүйлээр нэг удаа хатгаж гэмтэл учруулсан. Хатгуулснаас хойш миний цээж, хүзүү, хэсгээр хөндүүр, толгой өвдөж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 35-39, 106/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Аын мэдүүлсэн “Архангай аймгийн Хот тохижилт үйлчилгээний газарт цагийн ажил хийж дуусаад хамт ажиллаж байсан Э, Э бид нар хамт Эгийн гэрт очоод хамт пиво ууж байгаад Э, Э хоёр хоорондоо хэрүүл, маргаан хийгээд маргалдаад байсан. Энэ хоёр хот тохижилт үйлчилгээний газарт албадан ажил хийж байгаа бөгөөд тэр ажлаасаа болоод бие биетэйгээ маргалдаад байсан. Тэгж байгаад төмөр зуухны хажууд байсан түлээ зорж жижиглэдэг хар өнгийн төмөр жижиг хайчийг Э аваад Г.Эын баруун талын цээж хэсэг рүү нэг удаа хатгасан. Тэгээд бид нарыг гэрээсээ зайл гээд хөөгөөд гаргасан. Удалгүй бид нар гараад явсан. Тэр хоёр хоорондоо пиво ууж байгаад бие биетэйгээ маргаад нэг нэгнээ хулгайч, хэргийн хам, цагийн ажил хийж байгаа ялын талаар, хийж байсан бөгөөд тэр ажлаасаа болоод маргалдаад бие биетэйгээ барьцалдаж аваад галын хажууд байсан мод зорж жижиглэдэг төмөр хайчаар нэг удаа хатгаж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 07-10/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Оийн мэдүүлсэн “Би өөрийн хүүгийнхээ холбогдон шалгагдсан гэмт хэргийн талаар бага зэрэг мэднэ. Тухайн үед байгаагүй. Архи согтууруулах ундаа уусан үедээ хамт архи уусан хүнээ зодсон гэж утсаар хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 84-86/,
мөрдөн байцаалтын шатанд Б.Эгийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Тухайн өдөр би Хот тохижуулах газарт албадан ажил хийж байгаад тараад хамт ажил хийж байсан А, Э, бид нар манай гэрт хоол хийж идэхээр очоод дэлгүүрээс авсан пивоо хувааж уугаад Э, бид хоёр хоорондоо маргалдаж зодоон хийгээд бид хоёрыг А салгаад байж байсан чинь намайг хэл амаар доромжлоод байхаар нь би галын хажууд байсан түлээний мод зорж асаадаг жижиг хар өнгийн бариултай нэг тал нь бариулгүй хайчаар Эын цээж хэсэг рүү нэг удаа хатгаж, түүнд гэмтэл учруулсан. Би нэг удаа хутгалсан. Манай гэрт галын хажууд байсан өрөөсөн бариултай, ир ирмэгтэй, жижиг, хар өнгийн хайчаар нэг удаа түүний зүүн талын цээж хэсэг, хөхний доод тал руу хайчны үзүүрээр хатгасан нь үнэн” гэх мэдүүлэг /хх-ийн 67-70/,
хохирогч Г.Эын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 58 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-50/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шүүхийн шинжилгээний албаны дүгнэлтийг зохих мэдлэг, дадлага туршлагатай гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан хууль ёсны үнэн зөв баримтууд байх тул шийтгэх тогтоолын үндэслэл болгох боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Э нь тодорхой сэдэлттэй нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхтэй холбогдох ярианаас буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Г.Этай маргалдаж хохирогчийн цээжин тус газар түлээ цуулах зориулалтаар ашиглаж байсан нэг талын бариул хагарсан, хурц иртэй хайчаар хатгаж хохирогчид цээжний зүүн дээд талаар цээжний хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийд цусан хураа бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Б овогт Бийн Эг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй байна.
Энэ гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна. Учир нь шүүгдэгч Б.Э нь хайчаар хүний цээжний хөндийд нэвтэртэл хатгасны улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болох нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүнээс учирч болох хохирлыг мэдэх бүрэн боломжтой байсан гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Э нь хохирогч Г.Эт гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөг төлсөн байх бөгөөд хохирогч Г.Э нь шүүхэд шинээр хохирлын баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч Б.Э нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Харин хохирогч Г.Э нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар хохирлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч Б.Э гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгч Б.Э нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж, барагдуулсан, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн үйлдэгдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.Эд хорих ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Э нь Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 284 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялыг эдэлж дууссан болох нь Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 36 тоот эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолоор тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн өрөөсөн бариултай, нөгөө талдаа бариул нь эвдэрсэн, голдоо зураас бүхий жижиг төмөр хадаасаар эргүүлж бэхэлсэн, ир ирмэгтэй жижиг хайч 1 ширхгийг устгаж, шүүгдэгч Б.Э нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Эгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД П.ГАНДОЛГОР
Б.ОТГОНЦЭЦЭГ