Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 131

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                1.Нэхэмжлэгч Ц.Б-н нэхэмжлэлтэй Б.Б-д холбогдох нэхэмжлэлээс Гэрэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн зарим хэсэг болох дундын эд хөрөнгө хувааж 00000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

                2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Боржигин овогт Ц-н Б-а, Ц-с овогт Б-н Б-л  нарын гэрлэлтийг цуцалсугай.

                3.гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 20,, оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн охин Б-н Б-г эх Ц.Б-н асрамжид үлдээсүгэй.

                4.Гэр бүлийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар 2012 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Б.Булганзаяаг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11-16 нас/ суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл хүүхдийн оршин суугаа газрын амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Б-с сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

                5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ зохигчид цуцлуулсан ч эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахыг хориглосугай.

                6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар  нэхэмжлэгч Ц.Б-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 377650 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж,  хариуцагч Б.Б-70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Б-д олгосугай.

                7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар Б.Батзулаас улсын тэмдэгтийн хураамж 46244 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулахыг мэдэгдсүгэй.

                8. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №364 дугаартай захирамжийн захирамжлах хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.

                9.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц  шийдвэрийн хувийг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын тамгын газрын Иргэний бүртгэлийн тасагт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Үржинханд-д даалгасугай.

                10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гарган авахыг мэдэгдсүгэй.

                11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

                                               

      

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ЭРДЭНЭМӨНХ