Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/114

 

 

                                 2021/ШЦТ/114

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

           Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгч: Б.О

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өовогт Бийн Оад холбогдох 2112000000127 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр А аймгийн Ө суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Х” худалдааны төвд харуул ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт А аймгийн Э сумын .. дугаар багийн Ц хорооллын .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Өовогт Бийн О /РД:../

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.О нь А аймгийн Э сумын .. дугаар багийн М сургуулийн байрны гадна 2021 оны 04 дүгээр сарын 07-ны шөнө тус аймгийн цагдаагийн газрын олон нийтийн цагдаа З.Т, мөн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа Х.Д нарыг 00-13 АРХ улсын дугаартай Хьюндай Элентра маркийн автомашинтай албан үүргээ гүйцэтгэж байхад нь “Хорио цээртэй байхад цагдаа нар ингээд архи уугаад явж болох уу” гэж тус аймгийн цагдаагийн байгууллагын ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг Фейсбүүк олон нийтийн цахим сүлжээний Архангай Нэгдсэн Зар мэдээ группэд дүрс бичлэг оруулж, тараасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтын шатанд 2112000000127 дугаартай эрүүгийн хэргээс:   

                               

           Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Аын мэдүүлсэн: ...Ковид-19 цар тахлын үед цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Үүний хүрээнд тус цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Х.Д, олон нийтийн цагдаа З.Т нар нь Цагдаагийн газрын даргын баталсан томилгооны дагуу Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн Математик сургуулийн байранд хавьтагч нарын хөдөлгөөнд хязгаарлалт, хөл хорио тогтоож, Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг гүйцэтгэж байхад нь иргэн Б.О буруу ташаа мэдээлэл олон нийтийн цахим сүлжээ ашиглан тараасан байсан. Иргэн Б.О нь буруу ташаа мэдээлэл тарааж цагдаагийн алба хаагч болон цагдаагийн газрын нэр хүндэд сөргөөр нөлөөлж, иргэдэд буруу ойлголт өгсөн. Тиймээс дээрх асуудлыг хуулийн дагуу шийдүүлмээр байна...гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Оийн мэдүүлсэн: ...Би 2021 оны 04 дүгээр сарын 06-ны орой 23 цагийн үед эмнэлгийн хажуу талын 24 цагаар ажилладаг эмийн сангаас эм авчихаад Бор толгойд байдаг гэр рүүгээ харих гээд явж байтал “Хасу” худалдааны төвийн Отай таарсан. О надтай тааралдангуутаа утсаа өгч бай даа гэж хэлэхээр нь өөрийн “Самсунг эс-7” маркийн гар утсаа гаргаж өгсөн чинь “Математик” сургуулийн ард зогсож байсан цагдаагийн машиныг бичлэг хийе, цагдаа нар архидаж байна гээд байсан. Тэр үед цагдаагийн машины хажууд цагдаагийн 1 алба хаагч зогсож байсан. Тэгээд бичлэг хийчихээд наад бичлэгээ над руу чатаар явуулчихаарай гэсэн. Би гэртээ ирээд 00 цаг өнгөрч байхад нөгөө бичлэгийг нь Оын өөрийнх нь фейсбүүк хаяг руу явуулсан. Миний “Самсунг эс-7” маркийн гар утсан дээр 50 орчим секундын бичлэг хийсэн. Би цагдаа нартай очиж уулзаагүй. Нэг нь машиныхаа гадаа зогсож байсан. Нэг дотроо сууж байх шиг байсан. Бид 2 ойртож очоогүй. Утсан дээрээ татаад бичлэг хийсэн. О миний утсыг авснаа бичлэгийг нь гаргаад өг гээд надад өгсөн. Тэгээд тэр цагдаа нарыг ойртуулаад бичлэг хийгээдэх гээд байсан. Би тэр бичлэгийг яах гэж хийж байгааг мэдээгүй. Б.О тухайн бичлэгийг цахим орчинд байршуулсан гэдгийг би мэдээгүй байсан. Намайг маргааш нь Бор толгойд гэртээ байж байхад О 2 цагдаатай хамт ирсэн. Тэр үед л тухайн бичлэгийг фейсбүүк дээр тавьсныг мэдсэн. Намайг харахад цагдаагийн машины 1 хаалга нь онгорхой, 1 цагдаагийн алба хаагч гадна нь зогсож байсан. Надад бол архи согтууруулах ундаа хэрэглэсэн, хэрэглэж байгаа шинж байдал ажиглагдаагүй. Машиных нь хөгжим нь чанга яваад байсан. Би тэр бичлэгийг устгаагүй байгаа. Гэхдээ миний утасны дэлгэц шатчихаад юм үзэж болохгүй байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Мгийн мэдүүлсэн: ...Би 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө өөрийн утаснаас Фэйсбүүк үзэж байсан чинь тасгийн албан хаагчдын чатан дээр алба хаагчдын талаар бичлэг тавигдсан байна гээд бичлэгийг нь тавьчихсан байсан. Архангайн нэгдсэн зар мэдээ гэсэн группэд “хорио цээртэй байхад аймгийн цагдаа нар ингээд архи уугаад явж болох уу” гэсэн нийтлэлтэй бичлэг байсан. Бичлэг рүү ороход харанхуйд Цагдаагийн эргүүлийн автомашины маяк анивчиж байгаа дүрс хажууханд нь “Ундрам” зочид буудал хальт үзэгдээд өнгөрч байсан ба 2 эрэгтэй хүн хоорондоо шивнэж яриад, утсаа бариад бичлэг хийж уг цагдаагийн автомашин руу дөхөөд очиж байгаа дүрстэй богино бичлэг байсан. Би тухайн бичлэг постыг өөрийн гар утсан дээр скрийн шот хийж хадгалж аваад тухайн бичлэгийг оруулсан Очироо Б гэсэн хаяг руу орж тухайн хүнийг ямар хүн болохыг үзэж зургуудыг нь үзсэн. Би тухайн скрийн шот хийж авсан зургуудаа мэдүүлэгтээ хавсаргуулна.Тухайн бичлэгийг хэдэн хүн үзэж, хэдэн хүн сэтгэгдэл оруулсан байсан талаар би анзаарч хараагүй юм байна. Гэхдээ яг намайг үзэх үед 5 хүн сэтгэгдэл оруулсан байсныг нь би скрийн шот хийж, хадгалж авсан юм. Ямар ч байсан тухайн бичлэгт манай цагдаагийн албаны автомашины маякны гэрэл анивчаад зогсож байгаа л дүрс харагдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Тийн мэдүүлсэн: ...2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 21 цагаас 03 цагийн хугацаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 07 дугаар багийн Математик сургуулийн гадна коронагийн ажиглах байрны хамгаалалтад хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Х.Дийн хамт томилгоот үүрэг гүйцэтгэж байсан. Би постондоо үүрэг гүйцэтгээд байж байхад 2021 оны 04 дүгээр сарын 07-ны шөнийн 01 цагийн үед Эрүүлжүүлэх саатуулах байрны эмч, цагдаагийн ахмад С.Б над руу утсаар залгаж “хаана байна гэхэд нь постон дээрээ үүрэг гүйцэтгэж байна гэхэд ажил дээр хүрээд ир гэсэн. Би Х.Дийн хамт цагдаа дээр ирэхэд надад бичлэг үзүүлсэн. Уг бичлэгт намайг үүрэг гүйцэтгэж байх үед албаны автомашиныг бичсэн бичлэг байсан бөгөөд уг бичлэгийнхээ дээр хорио цээртэй байхад цагдаа нар ингээд архи уугаад явж болох уу, ма аймгийн цагдаа нар гэсэн нийтлэл оруулсан байсан. Уг бичлэгийг Ochiroo Baldorj гэсэн хаягнаас оруулсан байсан. Тухайн үед би машин дотроо сууж байсан. Харин надтай хамт үүрэг гүйцэтгэж байсан Х.Д машиныхаа гадна зогсож байсан. Бид 2 тухайн үед албан үүрэг гүйцэтгэж байсан учраас согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй. Эрүүлжүүлэх саатуулах байрны эмч С.Б тухайн постыг уншаад Х.Д, бид хоёрыг ажил дээр дуудан ирүүлж согтуурал шалгах багаж үлээлгэсэн юм. Би тэр үед албаны 00-13 АРХ улсын дугаартай хар өнгийн Хьюндай Элентра маркийн маяктай албаны автомашинтай үүрэг гүйцэтгэж байсан ба машины хөгжим асаалттай байсан. Би тийм их чанга явж байсан эсэхийг анзаараагүй. Би тэр 2 хүнийг Багшийн сургуулийн хаалганы харалдаа явган хүний зам дээр явж байхыг харсан. Гэхдээ бичлэг хийж байгаа гэдгийг анзаарч хараагүй. Тухайн бичлэгийг хэдэн хүн үзэж, хэдэн хүн сэтгэгдэл оруулсан байсан гэдгийг би анзаарч хараагүй юм байна. Гэхдээ яг намайг үзэх үед 5 хүн сэтгэгдэл оруулсан байсныг нь би скрийн шот хийж хадгалж авсан юм. Тухайн үед би шөнийн хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Дуудлагагүй үед нь ажиглах байрны гадна очиж хамгаалалт ав гэсэн үүргийг ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ж.Амгаланбаатар өгсөн. Бид хоёрыг үүрэг гүйцэтгэж байх үед Ж.Амгаланбаатар нь ирж пост шалгачихаад явсан. Надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Дийн мэдүүлсэн: ...2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 21 цагаас 2021 оны 04 дүгээр сарын 07-ны 03:00 цагийн хооронд Эрдэнэбулган сумын 07 дугаар багт “Математик” сургуулийн байранд коронагийн батлагдсан тохиолдлын хамгаалалтад олон нийтийн цагдаа З.Тийн хамт үүрэг гүйцэтгэж байсан. Бид 2 “Математик” сургуулийн гадна хаалгыг лацдаад албаны 00-13 АРХ дугаартай Хьюндай Элентра маркийн автомашинтай гадна талд нь зогсож байсан. Бид хоёрыг шөнө /би цагийг нь санахгүй байна/ постон дээрээ үүрэг гүйцэтгэж байхад Эрүүлжүүлэх саатуулах байрны эмч а/х Б залгаад та 2 архи уучихсан юм уу гэхээр нь бид 2 архи уугаагүй, үүргээ гүйцэтгэж байна гэж хэлсэн чинь чатаар нэг бичлэг явуулсан. Уг бичлэгт машины гаднаас бичлэг хийгээд цагдаа нар архи ууж байна гэсэн нийтлэл бичээд Архангай нэгдсэн зар мэдээ гэдэг группэд тавьчихсан байсан. А/х Б олон нийтийн цагдаа З.Т бид хоёрыг ажил дээр дуудаад Эрүүлжүүлэх байранд авчирч согтуурал шалгах багаж үлээлгэсэн. Бид хоёрыг “Математик” сургуулийн гадна зогсож байхад Багшийн сургуулийн урд 2 эрэгтэй хүн явж байсан. Бид 2 тухайн үед бичлэг хийж байгаа гэдгийг нь мэдээгүй. Бид 2 архи согтууруулах ундаа огт хэрэглээгүй. Бид хоёрыг үүргээ гүйцэтгэж байхад манай ахлах байцаагч, хошууч Ж.Амгаланбаатар ирж шалгаад үүрэг чиглэл өгөөд явсан. Тухайн үед албаны автомашины арын цонхны шилийг доош буулгачихсан байсан юм. Буцаагаад дээш болгох гэсэн чинь бариул эвдэрчихсэн болохоор би гаднаас дээшлүүлээд, З.Т дотроос нь бариулыг нь эргүүлсэн юм. Машин дотор хөгжим тавьчихсан байсан. Гэхдээ тийм их чанга байгаагүй. Бид 2 машиныхаа цонхны шилийг янзлах гээд буухдаа урд 2 хаалгаа хаалгүй орхисон байсан. Тэгээд машин дотор явж байгаа хөгжим чанга сонсогдсон байж магадгүй. Тэр 2 хүн тэр үед л бичлэг хийсэн юм шиг байна лээ. Би а/х Бг яриад чатаар бичлэгийг явуулах үед нь Архангайн зарын нэгдсэн групп руу орж харахад 8 хүн сэтгэгдэл бичсэн байсан. Тэгээд удаагүй устгачихсан юм шиг байна лээ. Маргааш өглөө нь ороод харахад байхгүй байсан. Надад гомдол, санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Бгийн мэдүүлсэн: ...Би 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 09:00 цагаас 2021 оны 04 дүгээр сарын 07-ны 09:00 цагийн хугацаанд Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх саатуулах байрны эмчээр томилгоот үүрэг гүйцэтгэж байсан. 2021 оны 04 дүгээр сарын 07-ны шөнийн 00:00 цагийн үед фейсбүүк үзэж байтал Архангай нэгдсэн зар мэдээ группэд хорио цээртэй байхад цагдаа нар ингээд архи уугаад явж болж байгаа юм уу гэсэн утгатай пост оруулаад бичлэг тавьсан байсан. Би бичлэгийг орж үзэхэд харанхуйд цагдаагийн алаг тэрэгний маяк асчихсан харагдаж байсан. Эрүүлжүүлэх байрны эмч тухайн өдөр томилгоотой алба хаагч нарыг эрүүл мэндийн үзлэгт оруулдаг юм. Би үзлэгийн бүртгэл дээр З.Т, Х.Д нарыг тухайн үед эргүүлтэй байгааг мэдээд З.Тийн утас руу залгаад хаана байгааг асуухад хуучин Архангай дээд сургууль, одоогоор “Математик” сургуулийн байранд ковидын батлагдсан тохиолдлын хамгаалалтад ажиллаж байна гэхээр нь ажил дээр дуудаж ирүүлээд бичлэгийг үзүүлээд, 2 алба хаагчийг драгер үлээлгэхэд драгерын заалт 0.00 байсан ба согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Би тухайн үедээ уг бичлэгийг хэдэн хүн үзэж, сэтгэгдэл үлдээсэн байсныг огт анзаарч хараагүй. Тухайн бичлэгийг Ochiroo Baldorj гэх хаягнаас оруулсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Оын мэдүүлсэн: ...Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 47 хуу/

            Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, мал амьтанд/-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 09, 11-12, 28-29 хуу/

            Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10, 13, 30хуу/

            Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 57 хуу/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 53 хуу/ зэрэг болно.

           

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр А аймгийн Э сумын .. дугаар багийн М сургуулийн байрны гадна 2021 оны 04 дүгээр сарын 07-ны шөнө тус аймгийн Цагдаагийн газрын олон нийтийн цагдаа З.Т, мөн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа Х.Д нарыг 00-13 АРХ улсын дугаартай Хьюндай Элентра маркийн автомашинтай албан үүргээ гүйцэтгэж байхад нь “Хорио цээртэй байхад цагдаа нар ингээд архи уугаад явж болох уу” гэж тус аймгийн Цагдаагийн байгууллагын ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг Фейсбүүк олон нийтийн цахим сүлжээний Архангай Нэгдсэн Зар мэдээ группэд дүрс бичлэг оруулж, тараасан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.О нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Б.О нь А аймгийн Эсумын .. дугаар багийн М сургуулийн байрны гадна 2021 оны 04 дүгээр сарын 07-ны шөнө тус аймгийн Цагдаагийн газрын олон нийтийн цагдаа З.Т, мөн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа Х.Д нарыг 00-13 АРХ улсын дугаартай Хьюндай Элентра маркийн автомашинтай албан үүргээ гүйцэтгэж байхад нь “Хорио цээртэй байхад цагдаа нар ингээд архи уугаад явж болох уу” гэж тус аймгийн Цагдаагийн байгууллагын ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг Фейсбүүк олон нийтийн цахим сүлжээний Архангай Нэгдсэн Зар мэдээ группэд дүрс бичлэг оруулж, тараасан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

                                

          

           мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Аын мэдүүлсэн “Ковид-19 цар тахлын үед Цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Үүний хүрээнд тус цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Х.Д, олон нийтийн цагдаа З.Т нар нь Цагдаагийн газрын даргын баталсан томилгооны дагуу Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн Математик сургуулийн байранд хавьтагч нарын хөдөлгөөнд хязгаарлалт, хөл хорио тогтоож, Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг гүйцэтгэж байхад нь иргэн Б.О буруу ташаа мэдээлэл олон нийтийн цахим сүлжээ ашиглан тараасан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/,

 

            мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Оийн мэдүүлсэн “О надтай тааралдангуутаа утсаа өгч бай даа гэж хэлэхээр нь өөрийн “Самсунг эс-7” маркийн гар утсаа гаргаж өгсөн чинь “Математик” сургуулийн ард зогсож байсан цагдаагийн машиныг бичлэг хийе, цагдаа нар архидаж байна гээд байсан. Тэгээд бичлэг хийчихээд наад бичлэгээ над руу чатаар явуулчихаарай гэсэн. Би гэртээ ирээд 00 цаг өнгөрч байхад нөгөө бичлэгийг нь Оын өөрийнх фейсбүүк хаяг руу нь явуулсан. Намайг маргааш нь Бор толгойд гэртээ байж байхад О 2 цагдаатай хамт ирсэн. Тэр үед л тухайн бичлэгийг фейсбүүк дээр тавьсныг мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08/,

 

            мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Мгийн мэдүүлсэн “Би 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө өөрийн утаснаас Фэйсбүүк үзэж байсан чинь тасгийн албан хаагчдын чатан дээр алба хаагчдын талаар бичлэг тавигдсан байна гээд бичлэгийг нь тавьчихсан байсан. Архангайн нэгдсэн зар мэдээ гэсэн группт “хорио цээртэй байхад аймгийн цагдаа нар ингээд архи уугаад явж болох уу” гэсэн нийтлэлтэй бичлэг байсан. Бичлэг рүү ороход харанхуйд Цагдаагийн эргүүлийн автомашины маяк анивчиж байгаа дүрс хажууханд нь “Ундрам” зочид буудал хальт үзэгдээд өнгөрч байсан ба 2 эрэгтэй хүн хоорондоо шивнэж яриад утсаа бариад бичлэг хийж уг цагдаагийн автомашин руу дөхөөд очиж байгаа дүрстэй богино бичлэг байсан. Би тухайн бичлэг постыг өөрийн гар утсан дээр скрийн шот хийж хадгалж аваад тухайн бичлэгийг оруулсан Очироо Б гэсэн хаяг руу орж тухайн хүнийг ямар хүн болохыг үзэж зургуудыг нь үзсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

 

            мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Тийн мэдүүлсэн “Би постондоо үүрэг гүйцэтгээд байж байхад 2021 оны 04 дүгээр сарын 07-ны шөнийн 01 цагийн үед Эрүүлжүүлэх саатуулах байрны эмч, цагдаагийн ахмад С.Б над руу утсаар залгаж “хаана байна гэхэд нь постон дээрээ үүрэг гүйцэтгэж байна гэхэд ажил дээр хүрээд ир гэсэн. Би Х.Дийн хамт цагдаа дээр ирэхэд надад бичлэг үзүүлсэн. Уг бичлэгт намайг үүрэг гүйцэтгэж байх үед албаны автомашиныг бичсэн бичлэг байсан бөгөөд уг бичлэгийнхээ дээр хорио цээртэй байхад цагдаа нар ингээд архи уугаад явж болох уу, ма аймгийн цагдаа нар гэсэн нийтлэл оруулсан байсан. Уг бичлэгийг Ochiroo Baldorj гэсэн хаягнаас оруулсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

 

            мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Дийн мэдүүлсэн “Бид хоёрыг шөнө /би цагийг нь санахгүй байна/ постон дээрээ үүрэг гүйцэтгэж байхад Эрүүлжүүлэх саатуулах байрны эмч а/х Б залгаад та 2 архи уучихсан юм уу гэхээр нь бид 2 архи уугаагүй, үүргээ гүйцэтгэж байна гэж хэлсэн чинь чатаар нэг бичлэг явуулсан. Уг бичлэгт машины гаднаас бичлэг хийгээд цагдаа нар архи ууж байна гэсэн нийтлэл бичээд Архангай нэгдсэн зар мэдээ гэдэг группэд тавьчихсан байсан. а/х Б олон нийтийн цагдаа З.Т бид хоёрыг ажил дээр дуудаад Эрүүлжүүлэх байранд авчирч согтуурал шалгах багаж үлээлгэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,

 

            мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Бгийн мэдүүлсэн “2021 оны 04 дүгээр сарын 07-ны шөнийн 00:00 цагийн үед фейсбүүк үзэж байтал Архангай нэгдсэн зар мэдээ группэд хорио цээртэй байхад цагдаа нар ингээд архи уугаад явж болж байгаа юм уу гэсэн утгатай пост оруулаад бичлэг тавьсан байсан. Би бичлэгийг орж үзэхэд харанхуйд цагдаагийн алаг тэрэгний маяк асчихсан харагдаж байсан. Би үзлэгийн бүртгэл дээр З.Т, Х.Д нарыг тухайн үед эргүүлтэй байгааг мэдээд З.Тийн утас руу залгаад хаана байгааг асуухад хуучин Архангай дээд сургууль, одоогоор “Математик” сургуулийн байранд ковидын батлагдсан тохиолдлын хамгаалалтад ажиллаж байна гэхээр нь ажил дээр дуудаж ирүүлээд бичлэгийг үзүүлээд 2 алба хаагчийг драгер үлээлгэхэд драгерын заалт 0.00 байсан ба согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Тухайн бичлэгийг Ochiroo Baldorj гэх хаягнаас оруулсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/,

 

            мөрдөн байцаалтын шатанд Б.Оын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 47/,

 

            эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, мал амьтанд/-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 09, 11-12, 28-29/,

            гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10, 13, 30/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Өовогт Бийн Оыг хуулийн этгээдийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Б.О нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Оын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.О нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар тогтоогдсон байх ба Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 65 тоот тогтоолоор яллагдагч Б.Оад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг яллагдагч Б.О зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар Прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, түүнд торгох ял оногдуулсан байдлыг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Оад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч Б.Оад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаагүй, зөвхөн эд зүйлд үзлэг хийх явцад бэхжүүлж авсан сиди 1 ширхгийг шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд хамааралгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт заасныг баримталж хэргийн хадгалах хугацаа дуустал уг сидиг хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Өовогт Бийн Оыг хуулийн этгээдийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт заасныг баримталж хэрэгт хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

6. Шүүгдэгч Б.О нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Оын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Оад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ