Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/312

 

 

 

    2020            8              17                                               2020/ШЦТ/312 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буяннэмэх,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Азжаргал,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Мэндсүрэн, Ц.Цэцэгмаа, Б.Энхтуяа, С.Сувдаа,

Шүүгдэгч Э.Мөнхтөр, Н.О, Т.МН.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

        Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.М Н.О Т.М Н.Бнарт холбогдох эрүүгийн 2034001830256 дугаартай, 1 хавтаст хэргийг 2020 оны 6 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, М. Н. О, 1986 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 2, эгчийн хамт Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар баг Цагаанчулуут гэх газар нутаглах, улсаас авсан гавъяа шагнал, урьд нь ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, .........регистрийн дугаартай.

 2.Монгол Улсын иргэн, Б Э М, 1990 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, хүнд механизмын операторчин мэргэжилтэй, ам бүл ганцаараа Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар баr 4-5 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1.Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 45 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ялаар,

2.2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ялаар,

3.Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ний өдрийн 220 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, ........ регистрийн дугаартай.

 

3.Монгол Улсын иргэн, М Н Б, 1977 оны 02 сарын 01-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар баг Цагаанчулуут гэх газар нутаглах, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1.Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 248 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, ...........регистрийн дугаартай.

 

4.Монгол Улсын иргэн, Х Т М, 1982 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Бүрэн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, малчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар баг Хадхөшиг гэх газар нутаглах, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1.Төв аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2000 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39-р зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 1-т зааснаар 2 жил хорих ялаар шийтгэж, тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгэж, тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

3.Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 310 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сар хорих ял шийтгэж, тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Э.М Н.О Т.М Н.Бнар нь бүлэглэж, Т.Мы эзэмшлийн Nissan Pickup загварын 1840 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж 2020 оны 02 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутагт Мэндийн үзүүр гэх газраас иргэн Б.Сүх-Эрдэнийн өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлж 5 200 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Т.М, Н.Б, Н.О, Э.М нарын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд бүх зүйлийг ярьсан тул нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Хохирогч Б.Сүх-Эрдэнийн өгсөн мэдүүлэг / хх 33-34/, шүүгдэгч Н.О, Т.М, Н.Б,  Э.М  нарын яллагдагчаар өгсөн: гэх мэдүүлэг /хх 37-38, 126, хх 40-41, 144, хх 45, 138, 155, 211, 216, хх 132/,

гэрч Р.Шагдарсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх 48/,

Гэрч Б.Занданбалын өгсөн мэдүүлэг /хх 49-50/, 

Гэрч Т.Дариймаагийн өгсөн мэдүүлэг /хх 51-52/,

Гэрч Р.Нарангэрэлийн өгсөн мэдүүлэг /хх 53-54/,   

Иргэний нэхэмжлэгч Б.Цэдэвээгийн өгсөн: Цагаан өнгийн Ниссан пикап маркийн тээврийн хэрэгсэл бол миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Би өөрөө Улаанбаатар хотод амьдардаг хүн байгаа юм. 2019 оны эхээр Төв аймгийн Жаргалант сумын Мгэх хүн надаас тухайн машиныг 5 000 000 төгрөгөөр бодож худалдан авсан. Урьдчилгаа мөнгө болох 4 000 000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Үлдэгдэл 1.000.000 төгрөгийг 10 хоногийн дараа өгнө гэж хэлээд өгөөгүй би үлдэгдэл 1 000 000 төгрөгөө өгч байж машиныхаа нэрийг шилжүүлж аваарай гэж хэлээд нэрээ шилжүүлээгүй байсан юм. Мгэх хүнээс үлдэгдэл 1 000 000 төгрөгөө нэхэмжлэх болно." гэх мэдүүлэг /хх 36/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-10/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 11-14/, хүний бие, хувцас, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд хх 15-26/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд хавтаст хэргийн 27-30/, "Хан-Үнэлэмж ХХК-ны 2020.02.18, 2020.5.07-ны өдрийн үнэлгээний тайлан /хх 56-59/, ял шалгах хуудас /хх 164-67/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 66-99/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 178-179/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Э.М Н.О Т.М Н.Бнар нь бүлэглэж, Т.Мы эзэмшлийн Nissan Pickup маркийн 1840 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж 2020 оны 02 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг Мэндийн үзүүр гэх газраас иргэн Б.Сүх-Эрдэнийн өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлж 5 200 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б.Сүх-Эрдэнийн өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө манай үхрүүд Мэндийн үзүүр гэх газар бэлчээрт байхад нь улаан халзан гунж, ягаан халзан гуна зэрэг 2 тооны үхэр хулгайд алдагдсан байхгүй байсан. Манайх нийт 43 тооны үхэртэй. Тухайн өдөр бэлчээрт 43 тооны үхэр бэлчээд 2 тооны үхэр нь дутаж байсан. Алдагдсан 2 тооны үхэр А дансаараа миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Би алдагдсан 2 тооны үхрээ үнэлгээний байгууллагын тогтоосон үнийн дүнгээр үнэлэх болно. Би алдагдсан 2 толгой үхэрнийхээ хохирлыг нөхөн төлүүлмээр байна. Би мөрдөгчөөр дамжуулж 217 000 төгрөгийг бэлнээр хүлээж авсан. Дансаар 500 000 төгрөг авсан. Одоо надад үнэлгээний 40 000 төгрөгийг нэмээд 4 523 000 төгрөгийн хохирол үлдсэн байна." гэх мэдүүлэг / хх 33-34/,

Шүүгдэгч Н.Оын яллагдагчаар өгсөн: "Хөтөл явдаг замаар явж байсан чинь бараг замын хажууд шахуу 3-4 үхэр хэвтэж байсан. Хулгайлсан үхрээ Төв аймгийн Жаргалант сумын Мэндийн үзүүр гэх газар алаад 4 хэсэг болгоод Сэлэнгэ аймгийн Сайхан сум руу явсан. Тэгээд чигээрээ явж байгаад Шаагаа гэх Мэндээ ахын нэг найзынд ирээд тэдний гэрт 2 үхрээ жижиглэж янзалсан. 2020 оны 02 дугаар сарын 10-ны өглөө 11 цагийн орчим Шаагаа, Бах 2 Шаагаагийн машинтай Мөнхүүш, Мэндээ ах бид 3 Мэндээ ахын машин дээр махаа ачаад Хөтөлийн төв рүү орж ирсэн. Мах авдаг дэлгүүрт нэг үхрийн махыг өгсөн. Нөгөө үхрийн махыг хаана өгснийг мэдэхгүй байна." гэх мэдүүлэг /хх 37-38, 126/,

Шүүгдэгч Т.Мы яллагдагчаар өгсөн: 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын төвд манай гэрт Н.Б, Н.О, Мөнхүүш /Мөнхтөр/ бид 4 хамт архи ууж байгаад 18 цагийн орчим миний 1840 УБС улсын дугаартай цагаан өнгийн Ниссан Новара маркийн машинтай гарсан. Тэгээд явж байгаад Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг Мэндийн үзүүр гэх газарт иртэл замын хажууд бургасан дотор 4-5 тооны үхэр харагдсан. Тэгсэн Мөнхүүш мөнгөний хэрэг гараад байгаа юм чинь эндээс үхэр аваад явъя гээд байхаар нь Н.Б, Н.Обид 3 зөвшөөрсөн. Тэгээд улаан халзан зүсмийн үнээ, ухаа ягаан зүсмийн үнээг бугуйлдаж барьж аваад би араас нь туугаад бургасны захын хотрор хэсэг рүү оруулсан. Тэгээд намайг машинаа дөхүүлээд ир гээд Н.Б, Н.О, Мөнхүүш 3 газар дээр нь алаад шууд гэдэс дотрыг нь гаргаж хаяад хоёр үхрийнхээ махыг арьстай нь дундуур нь бөгс, цээж болгож хувааж ачаад шууд шороон замаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум орохоор явсан. Үхрүүдийг барихдаа миний машины ард байсан суран бугуйл болон уяанууд байсан тэрийг ашиглаж бугуйлдаж барьж авсан. Үхрийг алахад ашигласан хутга нь Мөнтөрийн хутга. Махны дэлгүүрт хоёр үхрийн махаа 1 400 000 төгрөгөөр өгсөн. М үхэр хулгайлахыг санаачилсан. М 400 000 төгрөг аваад явсан. Баян, Онарт тус бүр 100 000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг би өөртөө зарцуулсан." гэх мэдүүлэг /хх 40-41, 144/,

Шүүгдэгч Н.Бгийн яллагдагчаар өгсөн: 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Мутсаар намайг дуудаад Цээл сум руу алтанд явахуу хүрээд ир гэсэн. Тэгээд дүү Отгонбаатарын хамт Төв аймгийн Жаргалант сумын төвд Мэндсайханы гэрт очсон. Мэндсайхан, М хоёр архи уугаад сууж байсан. ...замдаа Мэндийн үзүүр гэх 4-5 тооны үхэр замын хажууд бэлчиж байсан тэгтэл М мөнгөний хэрэг болоод байгаа юм чинь эндээс үхэр авахуу гэхэд бид нар зөвшөөрч нэгийг нь Мбугуйлдаад нэгийг нь М хүзүүдээд авсан. Бид дөрөв үхрийнхээ махыг ачаад Хөтөлийн төв рүү орж МЗанданбал гэх хүнээс гарал үүслийн бичиг авч нэг үхрийг нь 1 600 000 төгрөгөөр нэг үхрийг нь 700 000 төгрөгөөр өгөөд Мөнхтөрд 400 000 төгрөг, Обид хоёрт тус бүр 100 000 төгрөг өгсөн. М үхэр хулгайлахыг санаачилсан. Машинд ачиж нядлахыг бид нар гүйцэтгэсэн. Зарж борлуулахыг Мгүйцэтгэсэн. Тухайн үед М баригдвал арыг нь даана гэж байсан гэх мэдүүлэг /хх 45, 138, 155, 211, 216/,

Шүүгдэгч Э.Мөнхтөрийн яллагдагчаар өгсөн: Би бусдын мал хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх 132/,

Гэрч Р.Шагдарсүрэнгийн өгсөн: 2020 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 00 цагийн үед намайг гэртээ байхад М3 залуутай ирсэн. Баян, Отгонбаатар, М гэх 3 залуутай ирсэн. Би тэр 3-ыг танихгүй хараагүй, Мүхрийн махтай ирлээ Хөтөл оруулж зараад банкныхаа өрийг төлмөөр байна гэсэн ба танайд махаа сэрвээж хоноод өглөө явъя гэж хэлсэн. Маргааш өглөө нь Мболон нөгөө залуучууд махаа аваад Хөтөл рүү явлаа гээд явсан. Цагаан өнгийн пикап маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Улсын дугаарыг нь хараагүй санахгүй байна. Явахаасаа нь өмнө би ширийг нь сур хийхээр авах гэтэл Мэндсайхантай хамт явсан Бгэх залуу наадах чинь хулгайн үхэр гэж хэлэхээр нь би уурлаад ширийг нь аваагүй. Манай хажуу талын жалганд хаясан. Тэгээд 2 хоногийн дараа Хөтөлөөс цагдаа ирэхээр нь би жалганд байгаа ширийг нь зааж өгсөн." гэх мэдүүлэг /хх 48/,

Гэрч Б.Занданбалын өгсөн: 2020.02.10-ны өдөр над руу манай баз хүргэн Мгэх залуу залгаж төвд ороод ир гэсэн Мнамайг нэг үхрийн гарал үүслийн бичиг аваад өг гэж хэлсэн. Тэрийг нь би малын эмч Цогоо гэх хүнээс авч өгсөн. Ингээд би махыг нь Шим худалдааны төвийн мах зардаг Нараа гэх эмэгтэйд очиж өгсөн. Би Цогоо эмчид хэлэхдээ үхэр гаргаж ирсэн юмаа гарал үүслийн бичгээ авъяа гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх 49-50/,

Гэрч Т.Дариймаагийн өгсөн: Шим худалдааны төвийн махны лангуун дээр ажлаа хийгээд байж байтал гаднаас хоёр залуу орж ирээд мах авах уу гэсэн. Үхрийн мах гээд гарал үүслийн бичиг байгаа юу гэхэд байгаа гэсэн. Малын толгой нь байгаа юм гэхэд байгаа гэсэн. Тэгээд Нарангэрэл, Цэцэгээ нарын хамт очиж үзсэн. Сайхан сумын Прокурорын газрын хажууд байдаг айлын хашаанд машины тэвшин дээр байсан. Би нэг гуя, хаа, сээр, нуруу зэрэг 97 кг махыг нэг кг нь 7 500 төгрөгөөр бодож авсан. Үлдэх махыг Нарангэрэл худалдаж авсан гэх мэдүүлэг /хх 51-52/,

Гэрч Р.Нарангэрэлийн өгсөн: ...намайг очиход тэнд 2 залуу байсан. Үхрийн махыг нь үзээд гайгүй боломжийн юм байна гээд авахаар болсон. Үхрийн өрөөл 103 кг мах худалдаж авсан. Гарал үүслийн бичиг байсан. Мах борлуулсан залууг урьд нь  харж байсан. 2019 оны хавар надад нэг үхрийн мах зарж байсан залуу байсан гэх мэдүүлэг /хх 53-54/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-10/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 11-14/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 27-30/, "Хан-Үнэлэмж" ХХК-ны 2020.02.18, 2020.5.07-ны өдрийн үнэлгээний тайлан /хх 56-59/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

Шүүгдэгч Э.М Н.О Т.М Н.Бнар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлд маргаагүй болохыг дурдаж,

 

улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулахаар шүүхэд гаргасан дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас бусдын 2 тооны үхрийг хулгайлж 5 200 000 төгрөгийн хохирол учруулснаас хохирогч 5 200 000 төгрөг дээр нэмж үнэлгээний хөлс гэх 40 000 нэмж 5 240 000 төгрөг нэхэмжилснийг хангах үндэслэлтэй гэж үзэн,

шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн тооцож, шүүгдэгч Н.О, Н.Бнараас тус бүр гаргуулбал зохих 1 310 000 төгрөгөөс тэдний хураалгасан гэх 100 000 төгрөгийг хасаж шүүгдэгч Н.Оаас 1 210 000 төгрөг, шүүгдэгч Н.Бгаас 1 210 000 төгрөг, шүүгдэгч Т.Маас гаргуулбал зохих 1 310 000 төгрөгөөс түүний төлсөн гэх 517 000 төгрөгийг хасаж 793 000 төгрөг, шүүгдэгч Э.Мөнхтөрөөс 1 310 000 төгрөг тус тус гаргуулж хохирогч Б.Сүх-Эрдэнэд олгохоор шийдвэрлэснийг,

 

Шүүгдэгч нар гэм буруугийн шүүх хуралдаанд хохирол нөхөн төлөхөөр завсарлага авч, ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд дээрх хохирлыг төлж барагдуулсан болохыг дурдав.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Э.М Н.О Т.М Н.Бнарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 3 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх санал,

Өмгөөлөгч Ц.Цэцэгмаа, М.Мэндсүрэн нараас шүүгдэгч Т.Мнь хэргээ шударгаар хүлээн мэдүүлдэг, таслан сэргийлэх арга хэмжээ зөрчөөгүй, хохирлоо нөхөн төлсөн тул тэнсэж өгнө үү гэх,

Өмгөөлөгч С.Сувдаа шүүгдэгч Н.О, Н.Бнар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэх,

Өмгөөлөгч Б.Энхтуяа шүүгдэгч Э.М нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, шүүгдэгч нарын оролцсон оролцооны хувьд бүгд адил, М санаачлаагүй үүнийгээ ч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байдаг, урьд нь 2 удаагийн ял шийтгэлтэй боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хохирлын төлж барагдуулсан, сүүлд ял шийтгэгдсэн торгох ялын төлөх хугацаа дуусаагүй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан тэнсэн өгнө үү гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас хавтас хэргийн 64, 66, 65, 67-р хуудсанд, шийтгэх тогтоолын хуулбар хавтаст хэргийн 88-96, 80-87, 69-77, 97-р  хуудсанд авагдсан байх бөгөөд,

Энэ баримтаар шүүгдэгч Н.Онь урьд ял шийтгэлгүй байна.

Шүүгдэгч Э.М нь урьд 3 удаагийн ял шийтгэлтэй үүнд:

1.Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 45 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ялаар,

2.2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ялаар,

3.Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ний өдрийн 220 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн,

Шүүгдэгч Н.Бнь урьд нэг удаагийн ял шийтгэлтэй үүнд:

1.Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 248 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Шүүгдэгч Т.М, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1.Төв аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2000 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39-р зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 1-т зааснаар 2 жил хорих ялаар шийтгэж, тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгэж, тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

3.Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 310 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сар хорих ял шийтгэж, тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан болох нь тогтоогдсон. Энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч тэдний хувийн байдлыг тогтоосон баримт болно.

 

Шүүгдэгч Э.Мөнхтөрийн сүүлд буюу Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ний өдрийн 220 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн байх бөгөөд торгуулийн ял биелэгдээгүй болох нь ШШГЕГазар Төв аймаг дахь ШШГазрын 2020.8.17-ний өдрийн 1/1251 дугаартай албан тоотоор тогтоогдож байх тул дээрх ял болон энэ тогтоолоор оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Улсын яллагч болон өмгөөлөгч нарын шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэн,

шүүгдэгч нарын согтуугаар, бүлэглэн, машин механизм ашиглан бусдын өмчлөх эрхэд халдаж, бусдын эд хөрөнгөд 5 200 000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд үйлдэлд нь хорих ял оногдуулж, биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон болно

 

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Н.Мэндсайханы эзэмшлийн 6 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн 1840 УНЭ улсын дугаартай Nissan Pickup маркийн тээврийн хэрэгслийг /хяналтын прокурорын 2020.5.07-ны өдрийн 12 дугаартай тогтоол хх 157/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4, 6 дахь хэсэгт зааснаар хурааж, улсын төсөвт оруулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2034001830256 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон мяндсан ногт 1 ширхэг, бөөрөнхий уяагаар зангидсан ногт 1 ширхэг, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон суран ногт 1 ширхэг, хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон 15 метр урттай цагаан өнгийн уяа 1 ширхэг, 4 метр ногоон өнгийн уяа 1 ширхэг тус бүрийг шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болмогц устгаж,

шүүгдэгч нар цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч нарыг М. Н. О, Б Э М, М Н Б, Хиад Тулгын Мнарыг бусдыг малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мөнхтөр, Н.Б, Т.Мнарыг тус бүрийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар, шүүгдэгч Н.Оыг 1 /нэг/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мөнхтөр, Н.Б, Т.Мнарт тус бүр оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг, шүүгдэгч Н.От оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Мөнхтөрд өмнөх Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ний өдрийн 220 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ял, энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4, 6 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Мэндсайханы эзэмшлийн эзэмшлийн 6 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн 1840 УНЭ улсын дугаартай Nissan Pickup маркийн тээврийн хэрэгслийг хурааж, улсын төсөвт оруулсугай.

 

6.Эрүүгийн 2034001830256 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон мяндсан ногт 1 ширхэг, бөөрөнхий уяагаар зангидсан ногт 1 ширхэг, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон суран ногт 1 ширхэг, хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон 15 метр урттай цагаан өнгийн уяа 1 ширхэг, 4 метр ногоон өнгийн уяа 1 ширхэг тус бүрийг шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болмогц устгасугай.

 

7.Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг, иргэний хариуцагч Б.Цэдэвээгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхисон болохыг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М Н.О Т.М Н.Бнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ