Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2018/00003

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2018/00003

Улаанбаатар хот

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Хүдэр сум, 2 дугаар баг Баянцагаан 6-4 тоот хаят оршин суух, Харнууд овогт Мягмарын Наранхүү /РД:МП95041013/,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайтын 33-13 тоот хаягт оршин суух, Жанцан овогт Оонойгийн Нямаа /РД:ОК61111514/,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Ривер стоун хотхоны 26 дугаар байр, 415 тоот хаягт оршин суух, Боржигин овогт Төмөр-Очирын Амгаланбаатар /РД:ЧТ79060814/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Наранхүү, О.Нямаа, Т.Амгаланбаатар нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:

2017 оны 9 сарын 10-ны орчимоос Батцэцэг нь Нямаа, Амгаланбаатар, Наранхүү нартай уулзаж өөрийн ажилладаг компаниас байр авч өгөх бүрэн боломжтой гэж хэлээд та нар урьдчилгаа 10 хувиа төлчих үлдэгдэл 20 хувийг цувуулаад төлж болно гэснээр харилцан тохиролцож байр захиалахаар болсон. Бидэнд зарах байраа ХУДүүрэгт байрлах Есөн-Эрдэнэ хотхоноос сонголт хийнэ гэж  дагуулан очиж Нарны гүүрний хажууд байрлах Нарны хороололтой зэрэгцээ байр үзүүлж итгэл төрүүлсэн. Ингээд 2017 оны 9 сарын 25-ны өдөр байр захиалах гэрээгээ хийж урьдчилгаа төл гэж дуудахаар нь Баянгол дүүргийн 10 дугаар хороололд байрлах байр гэж заасан газар очиход Түвшинтөгс түүний эхнэр Булгаа, Батцэцэг нар байсан бөгөөд бидэнтэй “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж 1 мв-ийн 2 200 000 төгрөгөөр тооцон байр тус бүрийн 10 хувийн урьдчилгааг тушаасан юм. Нэхэмжлэгч Наранхүү нь 66,98 м.кв байрны 10 хувьтай тэнцэх 14 735 000 төгрөг, Амгаланбаатар нь 88,39 м.кв байрны урьдчилгаа 19 445 000 төгрөг, Нямаа нь 88,39 м.кв байрны урьдчилгаа 10 000 000 төгрөгийг тус тус тушаасан болно. Гэрээ хийгдсэний дараа бидэнд үзүүлсэн байр нь тухайн хүмүүсийн барилга биш хуурамч гэрээ хэлцэл хийсэн болохыг мэдэж араас нь хөөцөлдөж 2017 оны 10 сарын 16-ны өдөр Түвшинтөгс, Булгаа, Батцэцэг нартай уулзахад Амгаланбаатарын мөнгөнөөс 15 855 000 төгрөгийг, үлдэгдэл 3 600 000 төгрөгийг Батцэцэг төлнө гэж бичээд Наранхүү, Нямаа нарын мөнгийг чинь буцаан өгнө гээд “Төлбөр барагдуулах гэрээ”-г хийсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. Иймээс хариуцагч нараас нийт 28 335 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна

Тус шүүхэд хянагдаж байгаа М.Наранхүү нарын нэхэмжлэлтэй М.Түвшинтөгс, Ц.Батцэцэг нарт холбогдох иргэний хэрэгт дараах хүсэлтийг гаргаж байна. Хариуцагч М.Түвшинтөгс, Ц.Батцэцэг нар нь оршин суух хаягтаа байхгүй болох нь хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул хариуцагч нарыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг  шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, эрэн сурвалжуулах хүсэлтийг гаргасан. Иймд хариуцагчийг эрэн сурвалжлах хүсэлтийг шийдвэрлэх шүүх хуралдаанд миний бие оролцох боломжгүй болсон тул шүүх хуралдааныг нэхэмжлэгч талын эзгүйд нотлох баримтад үндэслэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч нарын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад      

                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Наранхүү, О.Нямаа, Т.Амгаланбаатар нар нь хариуцагч М.Түвшинтөгс, Ц.Батцэцэг нарт холбогдуулан нийт 28 335 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Түвшинтөгс, Н.Батцэцэг нарыг эрэн сурвалжлуулахаар өөрчилжээ. 

 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй ба шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

М.Түвшинтөгс, Ц.Батцэцэг нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, М.Түвшинтөгс, Ц.Батцэцэг нартай байгуулсан захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ, төлбөр барагдуулах гэрээ, бэлэн мөнгө хүлээлцсэн тухай хэлцэл зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 3-37-р хуудас/

М.Түвшинтөгс, Ц.Батцэцэг нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр ХД гудамж, 87-66 тоот, Хан-Уул дүүргийн 6 хороо, Нүхтийн 11-31 тоот хаягт болон Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Хустай 1 гудамж, 11 тоот, Баянзүрх дүүрэг 1 хороо, 30 байр гэсэн хаягуудад бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын болон шуудангийн магадлагаа, Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны “уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй” гэсэн тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Засаг даргын “Н.Батцэцэг нь уг хаягт бүртгэлтэй боловч хаягандаа амьдардаггүй нь үнэн болно” гэх тодорхойлолт, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны тодорхойлолт, шуудангийн магадлагаагаар тус тус тогтоогдож байх бөгөөд тэдний оршин суугаа хаяг нь мэдэгдэхгүй, шүүхэд дуудан ирүүлэх боломжгүй, нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрх нь зөрчигдөж байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

М.Түвшинтөгс, Ц.Батцэцэг нарын оршин суугаа хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурдвал,

Мөнхжаргалын Түвшинтөгс нь 1972 оны 10 дугаар сарын 26-нд төрсөн, регистрийн дугаар нь ХИ72102614, холбоо барих утас 91113653, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр ХД гудамж, 87-66 тоот, Хан-Уул дүүргийн 6 хороо, Нүхтийн 11-31 тоот хаягт оршин суудаг гэх, 

Цэдэвийн Батцэцэг нь 1973 оны 8 дугаар сарын 15-нд төрсөн, регистрийн дугаар нь ОЮ73081580, холбоо барих утас 90302830, Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Хустай 1 гудамж, 11 тоот, Баянзүрх дүүрэг 1 хороо, 30 байр гэсэн хаягуудад оршин суудаг болно.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өөрийнх нь эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон   

                                                                                                                      ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Мөнхжаргалын Түвшинтөгс /РД:ХИ72102614/, Барга овогт Цэдэвийн Батцэцэг /РД:ОЮ73081580/ нарыг эрэн сурвалжилсугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар М.Түвшинтөгс, Ц.Батцэцэг нарыг эрэн сурвалжилж, олох ажиллагааг Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.  

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557 200 төгрөгийн 70 200 төгрөгийг  улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 487 000 төгрөгийг нэхэмжлэгч нарт олгосугай.

 

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.ХУЛАН