Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2017/ШЦТ/01

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч С.Энхмаа,

шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн ******* овогт *******ын *******өд холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, *******-ний өдөр *******т төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *******, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, *******, , тоотод оршин суух, ял шийтгэл үгүй, регистрийн дугаартай, ******* овогт *******ын ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 11 дүгээр сарны 14-ний өдөр ******* од Х.ыг ажил хийсэнгүй гэх шалтгаанаар цохиж бие махбодод нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.******* нь 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Налайх дүүргийн , од гийн гэрт *******, , нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа хохирогч Х.ыг “ажилдаа удаан, хайнга байна” гэх шалтгаанаар нүүрэн тус газар цохиж, унахаар нь өшиглөх зэргээр түүний биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, нүдний алимний доргилт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, нүүр толгой хуйханд зөөлөн эдийн няцрал зэрэг эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Г.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2016 оны 11 сарын 14-ний өдөр , , бид 4 ажил эрт тарсан болохоор 12 цаг өнгөрч байхад дэлгүүрээс 1 шил архи авч гийн гэрт очиж архиа ууж байхдаа т би “чи жаахан хурдан хөдөл, удаан ажиллаж байна” гэж хэлсэн. уурлаж “би хүртсэн хүн, ер нь та гурав надаас айж яваарай” гэж хэлсэн. аас 9 насаар ах байхад хүндлэхгүй байхаар нь би “т хүнийг хүндэлж сур” гэж хэлсэн. Ажлын тухай ярьж байгаад , хоёр маргалдаж заамдалцсан. Би салгах гэхэд миний зүүн чамархай хэсэгт цохисон. Би эргүүлээд ыг цохиход газар унахаар нь баруун хөлөөрөө нүүрэн хэсэгт өшиглөсөн.” гэх мэдүүлэг,

Хохирогч Х.ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “” үйлдвэрт ажиллаж байгаад 14 цагийн ажил тараад , *******, нарын хамтаар Налайх дүүргийн ад гийн гэрт очихоор болоод тэд нар намайг шинэ орсон учир заавал авч явна гээд аваад явсан ба очихдоо 1 шил 0,75 литрийн архи аваад би сөн түшиж байгаад ууж дуусчхаад “нүүрс авах 5,000 төгрөг байна дахин нэг шил архи авч ууя” гээд бид нар дэлгүүр ороод 1 шил 0,75 литрийн архи аваад буцаж гийн гэрт очоод ууж байх үедээ намайг “чи одоо том биетэй байж аймгийн заан болж чадаагүй юм уу” гэхээр нь “би аймгийн начин цолтой хүн шүү зүгээр байгаарай “ гэсэн чинь чимээгүй үг дугараагүй юм. Тэгээд ууж дуусчхаад байж байхад *******, нар дахин нэг шил 0,75 литрийн архи авч ирээд уг 3 дахь шил архиа ууж байх үед “чи ажил дээрээ удаан байна хурдан түргэн ажлаа хийгээрэй” гэхээр нь “би чадахаараа хурдан хөдөлж байгаа зүгээр байгаарай” гэсэн чинь “эмэгтэйчүүд чамаас хурдан хөдөлж байгаа ээлжийн дарга чамайг халах гээд байгаа шүү” гэхээр нь “тэгвэл очоод асууя” гэхэд “чи асуудаг хэн бэ” гэхээр нь “би хүн байна” гэсэн чинь босож ирээд миний энгэрээс зуурч боогоод байхаар нь 2 гарыг нь доош дарсан чинь чангалж байсан бөгөөд өөрийн мэдэлгүй доошоо өвдгөөрөө суусан чинь миний баруун талын шанаа хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөөд яг хэн өшиглөсөн талаар нь мэдэхгүй байгаа ба тэгээд би толгойгоо доошоо дараад сууж байгаад “ална шүү пиздануудаа” гэж хэлээд 2 гараа дээш савсан чинь , , ******* нар бүгд газарт унахаар нь зугтаагаад эгч Эрдэнэтуяагийн гэр рүү зугтаачихсан юм. ...Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Г.******* нь надад учруулсан 100,000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулж хохирлын тал дээр ямар нэгэн маргаангүй болж сайн дураараа эвлэрсэн тул уг хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 11-14 дүгээр тал/

Гэрч А.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр - “” үйлдвэрт ажиллаж байгаад 14 цагийн үед ажил эрт тараад би , , ******* бид 4 ******* од манай гэрт очиж архи ууя гээд манайх руу явсан юм. Тэгээд бид нар замдаа 1 шил 0,75 литрийн архиа аваад манай гэрт орж архиа ууж дуусгачхаад дараа нь дахин нэг шил архи авч ирээд ууж байх үедээ бид нар ажлын талаар ярилцаад ыг нь ажилдаа удаан, хайнга байна гэхэд “миний ажил та нарт ямар хамаатай юм” гэж хэлээд бие биеийнхээ энгэрээс зуураад авахаар нь ******* босож ирээд салгасан чинь *******ийн нүүр хэсэг рүү цохисон чинь зөрүүлээд нүүр рүү нь нэг удаа цохисон чинь газарт унаад хамраас нь цус гарсан юм. Тэгээд би *******, , нарыг гэрээсээ гаргаад гэртээ үлдсэн юм...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 15-16 дугаар тал/

Гэрч Н.ийн мөрдөн байцаалтад өгсөн: "... 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “” үйлдвэрт ажиллаж байгаад 14 цаг өнгөрч байх үед ажил эрт тараад , , ******* бид дөрөв ******* ад гийн гэрт очсон юм. Тэгээд бид нар замдаа 1 шил 0,75 литрийн архи аваад гийн гэрт ороод архиа ууж дуусчхаад дараа нь дахин нэг шил архи авч ирээд ууж байх үедээ ******* нь тай “ажил дээрээ удаан байна хурдан хөдлөх шаардлагатай байна тэгэхгүй бол бид нар загнуулаад байна шүү дээ” гэсэн чинь нь “миний ажил хийх та нарт хамаа байхгүй би хийх ёстойгоо л хийнэ” гээд уурлаад байхаар нь би “бид нарт хэцүү байна, ядраад байна шүү дээ” гэхэд уурлаж босож ирээд намайг шууд боогоод авахаар нь би зөрүүлээд боотол ******* босож ирээд бид 2-ыг түлхээд газарт унагасан чинь ******* ын нүүр хэсэг рүү нь өшиглөсөн юм. Тэгсэн босож ирээд зууралдаж байгаад *******ийн нүүр хэсэг рүү нь нэг удаа гараараа цохиод зөрүүлж ******* зохихоор нь бид 2 хамт ажиллаж байж ингэж болохгүй гээд салгасан юм. Тэгээд гэр рүүгээ явлаа гээд гараад яваад өгсөн...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 17-18 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №08шэ/585 дугаар:

  1. ын биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, нүдний алимний доргилт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, нүүр толгой хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна." гэх дүгнэлт,

/хх-ийн 21 дүгээр тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 38 дугаар тал/

Оршин суугаа хаягийн тодорхойлолт, /хх-ийн 40 дүгээр тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 44 дүгээр тал/

Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /хх-ийн 51 дүгээр тал/

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт хохирогч Х.ын гаргасан хүсэлт /хх-ийн 55 дугаар тал/ зэрэг зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна

Гэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт согтуурал буюу мансуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй гэж заасан боловч мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгүүдэд хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь гэм буруутай этгээдтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулсан ба Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн эдгээр заалтуудыг хэрэглэхэд эргэлзээ төрүүлж буй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Х. нь шүүгдэгч /яллагдагч/ Г.*******өд гомдол саналгүй учир уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтээ Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт гаргасан нь хууль зөрчөөгүй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Г.******* нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирогч Х.тай сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. ******* овогт *******ын *******ийг бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Г.*******өд холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Г.*******ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  2. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  3. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүуцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
  4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.*******өд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.ЧИНЗОРИГ