Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2019/ШЦТ/159

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,

улсын яллагч хяналтын прокурор А.Золзаяа,

шүүгдэгч Т., П.******* нарын өмгөөлөгч Я.Баярсайхан,

шүүгдэгч Ц.*******ийн өмгөөлөгч Ч.Нямсүрэн, шүүгдэгч Т., П.*******, Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяагийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт ийн , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Хотгойд овогт *******ийн *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хаад ******* овогт *******гийн ******* нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1902005380230 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаагаар ажиллаж байсан, ******* дүүргийн 3 дугаар хороо, ******* ******* тоотод , эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн УД95041 дугаартай,

Боржигон овогт ийн .

2. Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, хэрэгт үедээ ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст Олон нийтийн цагдаагаар ажиллаж байсан, ******* дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 2-6 тоотод , эцэг, эхийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн УД95041 дугаартай, Хотгойд овогт *******ийн *******.

3. Монгол Улсын иргэн, -ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, дүүргийн 7 дугаар хороо, Г- тоотод , эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаартай,

Хаад ******* овогт *******гийн *******.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Т. нь нийтийн албан тушаалтнаар буюу ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч цолтойгоор ажиллаж байхдаа, Цагдаагийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5.4-д "согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсний улмаас өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй болсон хүнийг хамгаалах хүнд, эсхүл гэмт хэрэг, зорчил үйлдсэн гэх үндэслэлтэй бол холбогдох байгууллагад хүлээлгэн өгөх, эсхүл Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд заасан журмын дагуу арга хэмжээ авах", мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.7-д "бусдыг хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийхийг тулгах, уриалах, чиглүүлэх, шууд болон шууд бус хэлбэрээр өдөөн хатгах, оролцох" гэснийг зөрчин, тус хэлтэст Олон нийтийн цагдаа ажилтай П.*******тэй бүлэглэн, -ны өдөр ******* дүүргийн нутаг дэвсгэрт *******гийн *******ийн ашиг сонирхлын үүднээс түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай маргалдсан байхад нь эрүүлжүүлэх байранд хүргэх албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд түүнээс 300.000 төгрөгийн хахуулийг П.*******гийн эзэмшлийн Хаан банкны дансаар авсан", шүүгдэгч П.******* нь ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Олон нийтийн цагдаагаар ажиллаж байхдаа Цагдаагийн албаны тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.10.4-т "гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагад хүргэх, хуульд заасан бол зөрчил үйлдсэн этгээдэд торгох шийтгэл оногдуулах" гэж заасныг зөрчин, ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч цолтой Т.той бүлэглэн, -ны өдөр ******* дүүргийн нутаг дэвсгэрт *******гийн *******ийн ашиг сонирхлын үүднээс түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай маргалдсан байхад нь эрүүлжүүлэх байранд хүргэх албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд түүнээс 300.000 төгрөгийн хахуулийг өөрийн Хаан банкны дансаар авсан" ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч цолтой Т.той бүлэглэн, -ны өдөр ******* дүүргийн нутаг дэвсгэрт *******гийн *******ийн ашиг сонирхлын үүднээс түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай маргалдсан байхад нь эрүүлжүүлэх байранд хүргэх албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд түүнээс 300.000 төгрөгийн хахуулийг өөрийн Хаан банкны дансаар авсан", шүүгдэгч Ц.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эрүүлжүүлэх байранд хүргэгдэхгүй гэсэн өөртөө давуу байдал бий болгох зорилгоор ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Хэв журам хамгаалах хэлтсийн тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Т.од албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан -ны өдөр ******* дүүргийн нутаг дэвсгэрт 300.000 төгрөгийн хахуулийг П.*******гийн эзэмшлийн Хаан банкны дугаарын дансаар өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т. нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Тухайн үед Тэрэлжийн Баруун салаа гэх газар хэрүүл маргаан гараад байна гэсэн дуудлага миний хувийн утсанд ирсэн. Очтол зодоон болсон зүйлгүй, хэрүүл маргаан болсон шинжтэй байсан. Би биеэ авч явах чадвартай байсан *******ийг гэрийнхэнд нь даатгаж өгсөн. Хөдлөөд явах гэтэл ******* гүйж ирээд “машины чинь шар ассаныг ах нь анзаарсан баярлалаа” гээд 30.000 төгрөг шилжүүлье гэхэд нь *******гийн данс руу хийлгэсэн. Тухайн үед цаашаа Тэрэлжийн төв рүү дуудлаганд яваад өглөө үүрээр би *******г “бензин хийе картаа өг гэтэл” “30.000 төгрөг ороогүй ах миний цалин орсон” гэж хэлсэн. Тэгэхээр нь гүйлгээний утгыг харсан чинь Сэнгээ гэсэн байхаар нь Би өдөр 12 цагийн үед *******ийн ажиллаж байсан газар ирсэн. Тэгэхэд ******* байгаагүй. Тэгэхээр нь 14:00 цагийн үед жижүүрт гарсан Нямдаваа ахмадад мэдэгдсэн. Нямдаваа ахмад надад “наад мөнгөө хүнийг нь олоод буцаагаад өг” гэсэн үүрэг чиглэл өгсөн. Би *******той хамт ажиллаж байсан Батмөнх гэх залуугаас *******ийг асуутал хот руу явсан гэж хэлсэн. Орой 21:00 цагийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс ийм дуудлага ирсэн байна. Чи хүрээд ир гэж дуудсан. Ийм л зүйл болсон” гэв.

Шүүгдэгч П.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би ахлагч той Тэрэлжид эргүүлд гараад явж байсан. 6 дугаар хорооны Баруун салаа гэх газар дуудлага гарлаа гээд очсон. Очтол маргалдсан байдалтай байсан. Ахлагч “ах нь бензингүй болчихлоо чиний карт чинь байна уу?” гэсэн. Карт байна та яах гэж байгаа юм гэхэд “би бензиний мөнгө хийгээдхий хоёулаа дараагийн дуудлаганд явахад бензин хүрэхгүй юм шиг байна” гэж хэлсэн. Тухайн үед ямар хүнээс яаж авах гэж байгааг би мэдээгүй” гэв.

Шүүгдэгч Ц.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “22-нд *******ад ажил хийж байгаад хүнтэй муудалцаад цагдаа дуудсан. Цагдаа ирээд би цагдаагийн машинд суутал цагдаагийн машины шар гэрэл ассан байсан. Би хүн ёсны улмаас бензин хийгээрэй гээд 30.000 төгрөг өгсөн. Би авилгын шинж чанар агуулж тийм зүйл өгөөгүй. Тэгэх мөнгө ч үгүй хүн хөдөлмөрийн чадвараа 100-50 хувь алдсан энхэр хүүхдээ тэжээх гэж яваа хүн. Маргааш өглөө нь би босоод 300.000 төгрөг явуулсан гэдгийг мэдсэн. Би хамт ажиллаж байсан Итгэлд “30.000 төгрөг явуулах гэж байгаад 300.000 төгрөг явуулсан байна. Ах нь хот руу явлаа” гэж хэлээд явсан. Ийм л зүйл болсон” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Шүүгдэгч Ц.*******ийн гэрчээр ны өдөр өгсөн: ...Би 2019.05.22 ны өдөр 17 цагийн үед Тэрэлжийн баруун аманд найз Оогий Итгэл Баттуул нарын хамт байшин барьж байгаад хэв хашмал ачих гээд хотоос ачааны машин ирсэн. Бид нар машин дээр ачаа ачиж байгаад ачааны машины жолоочтой маргалдсан. Удалгүй ачааны машины жолоочийн дуудсан 2 цагдаа ирээд бид нарыг согтуу байна эрүүлжүүлнэ гээд байсан. Тэгэхээр нь би бид нарыг битгий эрүүлжүүлээч гэж гуйгаад дэд ахлагч цолтой Сээгий гэж дуудаж байсан санагдаж байна цагдаагийн данс руу 300 000 төгрөгийг шилжүүлээд бид нар тэндээ унтаад өглөө 12 цагийн үед тоот гэртээ ирээд өөрийн 88406965 дугаарын утаснаас цагдаагийн 102 дугаар луу залгаад танай цагдаа надаас 300000 төгрөг дансаар авсан шалгаж өгнө үү гэж хэлсэн гэсэн мэдүүлэг,/хх-ийн 6 дугаар хуудас/,

Шүүгдэгч Т.ын гэрчээр 2019 оны 08 дугаар сарын 24 ны өдөр өгсөн:...олон нийтийн цагдаа *******гийн хамт Хос хад гэх амралтын газарт 19 цаг 30 минутын орчим очиход агсан согтуу тавьсан гэх Сэнгээ гэх хүн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд тухайн хүнийг эрүүлжүүлэх зорилгоор машиндаа суулгасан. Тэгээд Сэнгээ гэх хүнийг аваад явж байтал Сэнгээ гэх хүн би эрүүлжүүлэхэд ороход хэцүү байна. ажлаа алдах гээд байна гэхээр нь би тухайн хүнийг та одоо эрүүл болсон байна ямар асуудлаас болж маргалдаж байдаг юм бэ бид нар хувийн унаагаар бензин тос үрээд ирж байхад аятайхан байж болдоггүй юм уу гэж хэлсэн. Тэгтэл Сэнгээ ах нь одоо ороод унтлаа ахыгаа холдоогүй байгаа дээр буцаагаад хүргээд өгчих гэхээр нь за тэгвэл таныг хүргээд өгье та дахиж агсан согтуу тавьж болохгүй шүү гээд буцаад амралтын газарт нь хүргэж тухайн газрын барилгын инженер Батмөнхөд хүлээлгэн өгсөн. Тэгээд явах гэж байтал Сэнгээ ирээд хоёр дүүд баярлалаа энэ хүртэл ирсэн шатахууныг чинь ах нь өгнө одоо дансаа өгчих гэхээр нь надад данс байхгүй гэтэл надтай хамт явж байсан *******гийн дансыг асууж байгаад тухайн хүнд өгсөн. Тэгээд бид 2 цаашаа Тэрэлж рүү явсан бөгөөд утасны сүлжээ унасан байсан бөгөөд маргааш нь *******гийн данс руу 300 000 төгрөг орсон байхаар нь гайхаад юун мөнгө болох талаар тодруулах зорилгоор Хос хад амралтын газарт очиход тухайн газарт хүн байгаагүй.гэсэн мэдүүлэг, /хх-ийн 12 р хуудас/,

Шүүгдэгч Ц.*******ийн гэрчээр 2019 оны 05 дугаар сарын 24 ны өдөр өгсөн: ...Тэгтэл тухайн цагдаа та эрүүл байна дахиж битгий агсан согтуу тавихгүй биз таныг хариуцаж ажил байгаа ажилтанд хүлээлгэж өглөө гэж хэлсэн. Би явах үед нь ах нь та 2-г чирэгдүүлчихлээ наашаа бензин тосны чинь мөнгийг өгчихье гэж хэлтэл тухайн цагдаа хэрэггүй надад байхгүй гэсэн тэгэхээр нь би хамт явж байгаа цагдаагийнхаа дансыг өгчих гэж хэлээд дансыг нь тэмдэглэж авсан. Тэгээд 2 цагдааг явсны дараа хэсэг байж байгаад шөнө нөгөө цагдаагийн данс руу нь 30000 төгрөг хийх гэж байгаад андуураад 300 000 төгрөг шилжүүлчихсэн. Маргааш нь би архи ууж байгаад согтуудаа цагдаад мэдэгдсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 р хуудас/,

Шүүгдэгч П.*******гийн гэрчээр 2019 оны 05 дугаар сарын 27 ны өдөр өгсөн:... цагийн орчим Хос хад амралтын газар согтуу хүн хэрүүл маргаан хийгээд байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Тэгээд бид 2 уг дуудлагад ын машинаар очсон бөгөөд 40 орчим насны эрэгтэй бусадтай маргалдсан гэж байхаар нь тухайн хүнийг машиндаа суулгаж *******ын цагдаа руу явсан. Замд явж байхад тухайн хүн ах нь бараг эрүүл байна зодоон цохион хийсэн асуудал байхгүй ажлын шугамаар хүнтэй маргалдчихлаа. гэж од хэлсэн. Тухай үед шийдвэр гаргаж уг хүнийг эрүүл шахуу байгаа юм чинь хүнд хүлээлгэж өгөөд буцаад явъя гэж надад хэлсэн. Буцаад амралтын газарт очоод тухайн хүнээ хүлээлгэн өгсөн. Тэгтэл надаас дансаа өгчих гэхээр нь би өөрийнхөө гэсэн Хаан банкны дансаа өгсөн. надаас ямар учиртай данс авсан талаар би мэдэхгүй байна. Тэгээд Тэрэлжид очоод өглөө байж байтал миний данс руу Сэнгээ гэх 300000 төгрөг мобайлаар орсон байхаар нь би од хэлтэл 2 лаа нөгөө хүн дээр очиж уулзая андуурчихсан байх гээд Хос хад амралтын газарт очиход хот руу явсан гэж байсан. Би мөнгөний талаар оос асуутал наад хүн чинь андуурчихсан байх шатахууны мөнгө өгч тусална гээд байхаар надад байхгүй тухайн үед чиний дансыг өгчихсөн юм гэж хэлсэн гэсэн мэдүүлэг / хх-ийн 18 р хуудас/

Шүүгдэгч Ц.******* яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед би уг мөнгийг торгууль гэж ойлгоод 30.000 төгрөг шилжүүлэх гэж байсан. Харин согтуу байсан учраас андуураад нэг тэг нэмж бичээд 300.000 төгрөгийг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг, /1хх-ийн 196-201 дүгээр хуудас/

Шүүгдэгч Т. яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “надад холбогдох эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг, /1хх-ийн 184-186 дугаар хуудас/

Шүүгдэгч П.******* яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ надаас дансаа өгчих гэхээр нь би яах гэж байгаа юм бэ гэтэл бензингүй болчихлоо хүнээс бензиний мөнгө авах гэсэн юм гэхээр нь би өөрийн Хаан банкны дансаа өгсөн. Надад хэнээс мөнгө авах гэж байгаа талаар нь асуух эрх байхгүй. бол шийдвэр гаргах эрхтэй хүн учраас бүх зүйлийг өөрөө мэдэж байсан. Миний дансанд 300.000 төгрөг орсон байхаар нь би цалин орчихсон гэж бодоод мөнгө аваад машиндаа сэлбэг захих гэж байтал над руу өглөө эрт үүрээр залгаад наад мөнгө чинь нөгөө эрүүлжүүлэхээр очсон ******* мөнгө шилжүүлсэн байна шүү гэхээр нь би эргүүлээд өгсөн байгаа” гэх мэдүүлэг, /2 хх-ийн 14-18 дугаар хуудас/,

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:.. Би ******* гэх иргэнийг санаж байна. тэр өдөр би жижүүрийн мөрдөгчийн үүрэг гүйцэтгэж байсан. Би дуудлаганд явж байгаад хэлтэс дээр ирэх үед гомдол гаргах гэж байгаа гээд нэг залуу байсан. ******* дүүргийн цагдаа надаас мөнгө авчихлаа гэсэн утгатай гомдол гаргаж ирсэн. Би гомдлыг нь хүлээж аваад эрх үүргийг сануулаад мэдүүлэг авсан байгаа. ******* нь мэдүүлэгтээ тэр өдрийн өмнөх өдөр тэрэлжид барилгын ажил хийж байгаад ажлынхантайгаа маргалдаад цагдаа дуудсан. Цагдаа ирээд эрүүлжүүлэхэд хийнэ гээд авч явах гээд байсан. Тэгэхээр нь би биднийг эрүүлжүүлэхэд битгий хийгээч гэж гуйж байгаад нэг цагдаагийнх нь дансыг аваад 300 000 билүү 30 000 төгрөг гэлүү шилжүүлсэн гэж байсан. ******* нь согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Гэхдээ тухайн иргэн өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан гэсэн мэдүүлэг/хх-ийн 149 р хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 4 дүгээр хуудас/

Дуудлага мэдээллийн жагсаалт /1хх-ийн 160-161 дүгээр хуудас/

Торгуулийн хуудасны бүртгэл, /1хх-ийн 8-10 дугаар хуудас/

Шүүгдэгч нарын Хаан банкны Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1ххийн 38-39 дүгээр хуудас 2019 оны 05 дугаар сарын 24 ны өдрийн ******* дүүргийн Цагдаагийн хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн офицер цагдаагийн хошууч Ж.Нямдаваагийн илтгэх хуудас / хх-ийн 142 р хуудас/, Х

аан банкны шүүгдэгч П.*******гийн тоот дансны гүйлгээний талаарх тодорхойлолт / Хх-ийн 154 р хуудас/ Шүүгдэгч т.ын нийтийн албан тушаал эрхэлж байсан талаарх бичгэн баримтууд/ хх-ийн 164-169

Шүүгдэгч П.*******гийн олон нийтийн цагдаагаар ажиллаж байсан талаарх бичгэн баримтууд /хх-ийн 235-2 р хавтасны 6р хуудас/,

ны өдөр ******* дүүрэгт албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч нартай холбоотой бичгэн баримтууд зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөллийн дүгнэлт гаргахдаа шүүгдэгч Т., П.******* нарын өмгөөлөгч нь шүүгдэгч нарын гэм буруугийн талаар яллах талтай маргаж шүүгдэгч нарын яллагдагчаар өгсөн: ******* нь бензиний мөнгө гэж 30 000 төгрөг шилжүүлэх гэж байгаад 300 000 төгрөгийг *******гийн дансанд шилжүүлсэн гэсэн мэдүүлгүүдийг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 24 ны өдрийн ******* дүүргийн Цагдаагийн хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн офицер цагдаагийн хошууч Ж.Нямдаваагийн илтгэх хуудас, ны өдөр ******* дүүрэгт албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч нартай холбоотой бичгэн баримтууд зэргийг, Шүүгдэгч Ц.*******ийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Ц.*******ийг хахууль өгөх гэмт хэрэг үйлдээгүй, цагдаа нарт туслах зорилгоор мөнгө өгөхдөө үнийн дүнг андуурч шилжүүлсэн. Энэ талаараа цагдаагийн байгууллагад удаа дараа мэдүүлсэн гэж шүүгдэгч Ц.*******ийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдийг тус тус хэлэлцүүлснийг шүүх дараах үйл баримтыг тогтоогдсон гэж үзэн хүлээн авах үндэслэлгүй гэж шийдвэрлэлээ. Үүнд шүүгдэгч Т. нь ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч цолтойгоор ажиллаж байхдаа Цагдаагийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5.4-д "согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсний улмаас өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй болсон хүнийг хамгаалах хүнд, эсхүл гэмт хэрэг, зорчил үйлдсэн гэх үндэслэлтэй бол холбогдох байгууллагад хүлээлгэн өгөх, эсхүл Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд заасан журмын дагуу арга хэмжээ авах", мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.7-д "бусдыг хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийхийг тулгах, уриалах, чиглүүлэх, шууд болон шууд бус хэлбэрээр өдөөн хатгах, оролцох" гэснийг зөрчин -ны өдөр ******* дүүргийн 6 дугаар хорооны Баруун салаа Хос хад амралтын газарт “Барилгын ажилчин хэрүүл маргаан хийгээд байна” гэх дуудлагын дагуу очиж *******гийн *******ийн ашиг сонирхлын үүднээс түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай маргалдсан байхад нь эрүүлжүүлэх байранд хүргэх албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд түүнээс 300.000 төгрөгийн хахуулийг шүүгдэгч П.*******гийн эзэмшлийн Хаан банкны дансаар авсан, Шүүгдэгч Ц.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эрүүлжүүлэх байранд хүргэгдэхгүй гэсэн өөртөө давуу байдал бий болгох зорилгоор дуудлагаар очсон ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Т.од албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан -ны өдөр ******* дүүргийн нутаг дэвсгэрт 300.000 төгрөгийн хахуулийг П.*******гийн эзэмшлийн Хаан банкны дугаарын дансаар өгсөн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Т.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “******* гүйж ирээд “машины чинь шар ассаныг ах нь анзаарсан баярлалаа” гээд 30.000 төгрөг шилжүүлье гэхэд нь *******гийн данс руу хийлгэсэн.” гэх мэдүүлэг, Шүүгдэгч Ц.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “22-нд *******ад ажил хийж байгаад хүнтэй муудалцаад цагдаа дуудсан. Цагдаа ирээд би цагдаагийн машинд суутал цагдаагийн машины шар гэрэл ассан байсан. Би хүн ёсны улмаас бензин хийгээрэй гээд 30.000 төгрөг өгсөн. Би авилгын шинж чанар агуулж тийм зүйл өгөөгүй. Тэгэх мөнгө ч үгүй хүн хөдөлмөрийн чадвараа 100-50 хувь алдсан энхэр хүүхдээ тэжээх гэж яваа хүн. Маргааш өглөө нь би босоод 300.000 төгрөг явуулсан гэдгийг мэдсэн. Би хамт ажиллаж байсан Итгэлд “30.000 төгрөг явуулах гэж байгаад 300.000 төгрөг явуулсан байна.” гэх мэдүүлэг, Шүүгдэгч Ц.*******ийн гэрчээр ны өдөр өгсөн: ...Би 2019.05.22 ны өдөр 17 цагийн үед .... ачаа ачиж байгаад ачааны машины жолоочтой маргалдсан. Удалгүй ачааны машины жолоочийн дуудсан 2 цагдаа ирээд бид нарыг согтуу байна эрүүлжүүлнэ гээд байсан. Тэгэхээр нь би бид нарыг битгий эрүүлжүүлээч гэж гуйгаад дэд ахлагч цолтой Сээгий гэж дуудаж байсан санагдаж байна цагдаагийн данс руу 300 000 төгрөгийг шилжүүлээд бид нар тэндээ унтаад өглөө 12 цагийн үед тоот гэртээ ирээд өөрийн 88406965 дугаарын утаснаас цагдаагийн 102 дугаар луу залгаад танай цагдаа надаас 300000 төгрөг дансаар авсан шалгаж өгнө үү гэж хэлсэн гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Т.ын гэрчээр 2019 оны 08 дугаар сарын 24 ны өдөр өгсөн:...олон нийтийн цагдаа *******гийн хамт Хос хад гэх амралтын газарт 19 цаг 30 минутын орчим очиход агсан согтуу тавьсан гэх Сэнгээ гэх хүн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд тухайн хүнийг эрүүлжүүлэх зорилгоор машиндаа суулгасан. Тэгээд Сэнгээ гэх хүнийг аваад явж байтал Сэнгээ гэх хүн би эрүүлжүүлэхэд ороход хэцүү байна. ажлаа алдах гээд байна гэхээр нь би тухайн хүнийг та одоо эрүүл болсон байна ямар асуудлаас болж маргалдаж байдаг юм бэ бид нар хувийн унаагаар бензин тос үрээд ирж байхад аятайхан байж болдоггүй юм уу гэж хэлсэн. Тэгтэл Сэнгээ ах нь одоо ороод унтлаа ахыгаа холдоогүй байгаа дээр буцаагаад хүргээд өгчих гэхээр нь за тэгвэл таныг хүргээд өгье та дахиж агсан согтуу тавьж болохгүй шүү гээд буцаад амралтын газарт нь хүргэж тухайн газрын барилгын инженер Батмөнхөд хүлээлгэн өгсөн. Тэгээд явах гэж байтал Сэнгээ ирээд хоёр дүүд баярлалаа энэ хүртэл ирсэн шатахууныг чинь ах нь өгнө одоо дансаа өгчих гэхээр нь надад данс байхгүй гэтэл надтай хамт явж байсан *******гийн дансыг асууж байгаад тухайн хүн өгсөн. гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Ц.*******ийн гэрчээр 2019 оны 05 дугаар сарын 24 ны өдөр өгсөн: ...Тэгтэл тухайн цагдаа та эрүүл байна дахиж битгий агсан согтуу тавихгүй биз таныг хариуцаж ажил байгаа ажилтанд хүлээлгэж өглөө гэж хэлсэн. Би явах үед нь ах нь та 2-г чирэгдүүлчихлээ наашаа бензин тосны чинь мөнгийг өгчихье гэж хэлтэл тухайн цгадаа хэрэгггүй надад байхгүй гэсэн тэгэхээр нь би хамт явж байгаа цагдаагийнхаа дансыг өгчих гэж хэлээд дансыг нь тэмдэглэж авсан. Тэгээд 2 цагдааг явсны дараа хэсэг байж байгаад шөнө нөгөө цагдаагийн данс руу нь 30000 төгрөг хийх гэж байгаад андуураад 300 000 төгрөг шилжүүлчихсэн. Маргааш нь би архи ууж байгаад согтуудаа цагдаад мэдэгдсэн гэсэн мэдүүлэг , Шүүгдэгч П.*******гийн гэрчээр 2019 оны 05 дугаар сарын 27 ны өдөр өгсөн:... бид 2 уг дуудлагад ын машинаар очсон бөгөөд 40 орчим насны эрэгтэй бусадтай маргалдсан гэж байхаар нь тухайн хүнийг машиндаа суулгаж *******ын цагдаа руу явсан. Замд явж байхад тухайн хүн ах нь бараг эрүүл байна зодоон цохион хийсэн асуудал байхгүй ажлын шугамаар хүнтэй маргалдчихлаа. гэж од хэлсэн. Тухай үед шийдвэр гаргаж уг хүнийг эрүүл шахуу байгаа юм чинь хүнд хүлээлгэж өгөөд буцаад явъя гэж надад хэлсэн. Буцаад амралтын газарт очоод тухайн хүнээ хүлээлгэн өгсөн. Тэгтэл надаас дансаа өгчих гэхээр нь би өөрийнхөө гэсэн Хаан банкны дансаа өгсөн. надаас ямар учиртай данс авсан талаар би мэдэхгүй байна. Тэгээд тэрэлжид очоод өглөө байж байтал миний данс руу Сэнгээ гэх 300000 төгрөг мобайлаар орсон байхаар нь би од хэлтэл 2 лаа нөгөө хүн дээр очиж уулзъя андуурчихсан байх гээд Хос хад амралтын газарт очиход хот руу явсан гэж байсан. гэсэн мэдүүлэг , Шүүгдэгч Ц.******* яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед би уг мөнгийг торгууль гэж ойлгоод 30.000 төгрөг шилжүүлэх гэж байсан. Харин согтуу байсан учраас андуураад нэг тэг нэмж бичээд 300.000 төгрөгийг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг, Шүүгдэгч Т. яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “надад холбогдох эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг, Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:.. ******* нь мэдүүлэгтээ тэр өдрийн өмнөх өдөр тэрэлжид барилгын ажил хийж байгаад ажлынхантайгаа маргалдаад цагдаа дуудсан. Цагдаа ирээд эрүүлжүүлэхэд хийнэ гээд авч явах гээд байсан. Тэгэхээр нь би биднийг эрүүлжүүлэхэд битгий хийгээч гэж гуйж байгаад нэг цагдаагийнх нь дансыг аваад 300 000 билүү 30 000 төгрөг гэлүү шилжүүлсэн гэж байсан. гэсэн мэдүүлэг, Хаан банкны шүүгдэгч П.*******гийн тоот дансны гүйлгээний талаарх тодорхойлолт , Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дуудлага мэдээллийн жагсаалт, Шүүгдэгч нарын Хаан банкны Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл , Шүүгдэгч Т.ын нийтийн албан тушаал эрхэлж байсан талаарх бичгэн баримтууд зэргээр тогтоогдож байна. Шүүгдэгч Т. нь *******оос *******гийн дансаар дамжуулж шатахууны зардал гэж 30000 төгрөг авсан үйлдлээ ны өдөр болсон, тухай өдрийнхөө маргааш буюу 2019 оны 05 дугаар сарын 24 ны өдөр жижүүр Нямдаваад 300 000 төгрөг авсан талаар мэдэгдсэн гэж мэдүүлсэн ч хэрэгт авагдсан Хаан банкны шүүгдэгч П.*******гийн тоот дансны гүйлгээний талаарх тодорхойлолт , Хаан банкны Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, Дуудлага мэдээллийн жагсаалт болон шүүгдэгч *******ийн мэдүүлгээр уг гэмт хэрэг нь ны өдөр 19 цагт *******гийн дансанд 300 000 төгрөг орсноор төгсөж улмаар тухайн өдөр 21 цаг 28 минутанд уг данснаас 190500 төгрөгийн зардал авсан үйл баримтаар шүүгдэгч Т.Цэрэндорж, Ц.******* нарын гэм буруугүй байдал үгүйсгэгдэж байна.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Т., Ц.******* нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн яллах дүгнэлтийн зүйлчлэл нь шүүгдэгч Т., Ц.******* нарын үйлдсэн хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

Харин шүүгдэгч П.*******д Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь шүүгдэгч П.******* нь ******* дүүргийн цагдаагийн хэлтэст олон нийтийн цагдаагаар ажиллаж байхдаа ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Т.ын хамт ны өдөр Хос хад амралтын газар дуудлагаар очих үедээ шүүгдэгч *******той албан үүргээ хэрэгжүүлэх байдлаар харьцаагүй, шүүгдэгч нь карттай юу дансаа өгчих гэж асуухад нь дансаа түүнд хэлж өгсөн.

*******ийг эрүүлжүүлэх байр луу авч явах шаардлагагүй шийдвэрийг Т. албан үүргийнхээ хүрээнд гаргасан , шүүгдэгч ******* нь той хахууль болох 300000 төгрөгийг *******гийн дансаар дамжуулан өгөх талаар тохиролцсон эсэхийг ******* нь мэдээгүй ,

болох нь Шүүгдэгч П.*******гийн өгсөн: “.... Ахлагч “ах нь бензингүй болчихлоо чиний карт чинь байна уу?” гэсэн. Карт байна та яах гэж байгаа юм гэхэд “би бензиний мөнгө хийгээдхий хоёулаа дараагийн дуудлаганд явахад бензин хүрэхгүй юм шиг байна” гэж хэлсэн. Тухайн үед ямар хүнээс яаж авах гэж байгааг би мэдээгүй” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Т.ын өгсөн: “... ******* гүйж ирээд “машины чинь шар ассаныг ах нь анзаарсан баярлалаа” гээд 30.000 төгрөг шилжүүлье одоо дансаа өгчих гэхээр нь надад данс байхгүй гэтэл надтай хамт явж байсан *******гийн дансыг асууж байгаад тухайн хүнд өгсөн гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Ц.*******ийн өгсөн:...Тэгэхээр нь би бид нарыг битгий эрүүлжүүлээч гэж гуйгаад дэд ахлагч цолтой Сээгий гэж дуудаж байсан санагдаж байна ...Би явах үед нь ах нь та 2-г чирэгдүүлчихлээ наашаа бензин тосны чинь мөнгийг өгчихье гэж хэлтэл тухайн цагдаа хэрэггүй надад байхгүй гэсэн тэгэхээр нь би хамт явж байгаа цагдаагийнхаа дансыг өгчих гэж хэлээд дансыг нь тэмдэглэж авсан. гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч П.*******гийн гэрчээр 2019 оны 05 дугаар сарын 27 ны өдөр өгсөн:... цагийн орчим Хос хад амралтын газар согтуу хүн хэрүүл маргаан хийгээд байна гэх дуудлага мэдээлэл ирсэн.

Тэгээд бид 2 уг дуудлагад ын машинаар очсон бөгөөд 40 орчим насны эрэгтэй бусадтай маргалдсан гэж байхаар нь тухайн хүнийг машиндаа суулгаж *******ын цагдаа руу явсан. Замд явж байхад тухайн хүн ах нь бараг эрүүл байна зодоон цохион хийсэн асуудал байхгүй ажлын шугамаар хүнтэй маргалдчихлаа. гэж од хэлсэн. Тухай үед шийдвэр гаргаж уг хүнийг эрүүл шахуу байгаа юм чинь хүнд хүлээлгэж өгөөд буцаад явъя гэж надад хэлсэн. Буцаад амралтын газарт очоод тухайн хүнээ хүлээлгэн өгсөн. Тэгтэл надаас дансаа өгчих гэхээр нь би өөрийнхөө гэсэн Хаан банкны дансаа өгсөн. надаас ямар учиртай данс авсан талаар би мэдэхгүй байна. гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ц.*******ийн үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа болон түүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэхдээ “...Ц.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эрүүлжүүлэх байранд хүргэгдэхгүй гэсэн өөртөө давуу байдал бий болгох зорилгоор ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Хэв журам хамгаалах хэлтсийн тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Т.од албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан -ны өдөр ******* дүүргийн нутаг дэвсгэрт 300.000 төгрөгийн хахуулийг П.*******гийн эзэмшлийн Хаан банкны дугаарын дансаар өгсөн “ гэж яллахдаа шүүгдэгч П.*******д хахууль өгсөн гэж яллаагүй, П.*******д ямар этгээд хахууль өгсөн талаар дурдаагүй байна. Иймд шүүгдэгч П.*******д Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хахууль авсан гэх гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгч Боржигон овогт ийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан, Хаад ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Т., Ц.******* нарт холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Ц.*******ид Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Б.ыг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах тухай дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Баярсайхан “Улсын яллагчийн саналыг зөвшөөрч байна.

ын орлогыг харгалзан хэсэгчлэн төлүүлэх саналтай байна”, шүүгдэгчийн өмгөөлөгч “******* нь анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа ар гэрээ тэжээдэг, өөрөө группд байдаг зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү?” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс талуудын эрүүгийн хариуцлага оногдуулах тухай дүгнэлтүүдийг хянан үзээд шүүгдэгч Т., Ц.******* нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн “ гэж заасныг үндэслэн ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож тэдгээрт торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй шүүгдэгч нар урьд цагдан хоригдсон хоноггүй , шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хотгойд овогт *******ийн *******д Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгасугай.

2. Нийслэлийн прокурорын газраас Боржигон овогт ийн од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

3. Шүүгдэгч Боржигон овогт ийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан, Хаад ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт ийн ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хаад ******* овогт *******гийн *******ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.од оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ц.*******ид оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг тус бүр 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т., Ц.******* нар нь шийтгэх тогтоолоор тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т., Ц.******* нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.

8. Шүүгдэгч Т., Ц.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т., Ц.*******, П.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД