Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 96

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Н.Адъяа даргалж,

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга У.Солонго,

          Улсын яллагч Д.Дэлгэрбаяр,

                                          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

Эрүүгийн 201610000239 дугаарт хэргийн шүүгдэгч:

            Монгол Улсын иргэн, 1976 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймаг Баян-Уул суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Үлэмж кашмер" ХХК-ний Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулж байсан “Үлэмж фейшон” дэлгүүрт худалдагч ажилтай, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Сайншанд сум 1-р баг Ноён хутагтын 30-13 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Дагаанхан овогт Нямаагийн Нарантуяа /ЖВ76082909/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 Шүүгдэгч Н.Нарантуяа нь “Үлэмж кашмер" ХХК-ний Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулж байсан “Үлэмж фейшон” дэлгүүрт 2013 оны 09 сарын 01-ний өдрөөс 2016 оны 02 сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд худалдагчаар ажиллаж байхдаа дэлгүүрээс үргэлжилсэн үйлдлээр 23.279.300 /хорин гурван сая хоёр зуун далан есөн мянга гурван зуун/ төгрөгийг завшиж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.Нарантуяа шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй гэв.

          

Хохирогч М.Сосордуламын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Дорноговь аймагт манай компаний салбар “Үлэмж фейшон" дэлгүүрт Нарантуяа худалдагчаар ажиллахаар гэрээ хийсэн юм. ...Сайншанд суманд үйл ажиллагаа явуулдаг “Үлэмж фейшон" дэлгүүрт Нарантуяа 2013 оны 09 сарын 01-ний өдрөөс худалдагчаар ажиллах болсон, анх тус дэлгүүрт 200 000 000 шахуу төгрөгний барааг Нарантуяад хүлээлгэн өгч байсан. Дэлгүүрийн тооцооны хувьд өдөр бүрийн орлогыг Нарантуяа компаний дансанд хийдэг, тооллогыг сар бүр манай компаний нярав Янжинсүрэн ирж тоолдог байсан. Бараа таталтын хувьд улиралд нэг удаа Турк, Солонгос, Бээжин бэлэн хувцас барааг татдаг байсан. Нярав Янжинсүрэн тооллого хийж ирээд надад танилцуулахдаа хүнд бараа зээлээр өгсөн байна л гэж ярьдаг байсан. Би Нарантуяад их итгэдэг байсан болохоор тэр бүр тооцоог тулгаж үздэггүй байсан юм. Нарантуяа худалдагчаар ажиллаж байгаад 2015 оны 09 сард 9.000.000 төгрөгний үлдэгдэлтэй гарахаар нь би Нарантуяаг дуудаад асуухад Нарантуяа тус мөнгийг хүнд бараа зээлүүлсэн барааны үнийн дүн байгаа юм хүнээс авч дансанд хийнэ гэж хэлж байсан ба надтай уулзахдаа дуу шуу муутай нэг л өөр байсан юм. Би тэгээд тухайн үед ажил төрөл ихтэй байсан болохоор Нарантуяад “зээлүүлсэн барааны мөнгө төгрөгөө хүнээс аваарай” гэж хэлээд өнгөрч байсан. Тэгээд дэлгүүрийн орлого жоохон муудаад байхаар нь 2016 оны 02 сард өөрийн биеэр нярав Янжинсүрэнг авч ирж 2013 оны 09 сарын 01 өдрөөс 2016 оны 02 сар хүртэлх хугацаанд “Үлэмж фейшон" дэлгүүрийн барааны орлого зарлагыг тоолоход Нарантуяагаас 23.279.300 /хорин гурван сая хоёр зуун далан есөн мянга гурван зуун төгрөг/дутаж байсан. ...Тухайн үед Нарантуяа ...би энэ хариуцлагаа өөрөө хүлээж учирсан хохирлыг төлж барагдуулна гэж хэлээд 0.3 хувиар хүү бодож 29.290.000 төгрөгийг 2016 оны 08 сарын 01 өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэж хэлээд гэрээ байгуулж байсан Тэгээд гэрээнд заасан хугацаанд 1.600.000 төгрөг өгсөн ба үлдсэн мөнгөө өгөөгүй. Нарантуяа нь манай “Үлэмж камшер” ХХК-д нийт 23.279.300 төгрөгний бодит хохирол учруулсан ба 1.600.000 төгрөг өгсөн. ...Нарантуяа нь надад 2016 оны 09 сарын 17-ны өдөр хохирлын үлдсэн мөнгө болох 21.279.300 /хорин нэгэн сая хоёр зуун далан есөн мянган/ төгрөг хүлээлгэн өгсөн одоо Нарантуяагаас нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй. Надад Нарантуяад гаргах ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-13 /,

Гэрч С.Батбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Сосордулам Нарантуяад Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Үлэмж фейшон” дэлгүүрт худалдагчаар ажиллах санал тавиад манай эхнэр зөвшөөрч хөдөлмөрийн гэрээ байгуулан 2013 оны 09 сарын 01-ний өдрөөс 2016 оны 02 сар хүртэлх хугацаанд худалдагчаар ажилласан. Нарантуяа бид хоёр Дорноговь аймагт ирээд байрны урьдчилгаа өгч 3 өрөө байр 8% лизингээр худалдан авсан ба тухайн үед ажил төрөлгүй манай эхнэр сард 500000 төгрөгний цалин авдаг би бид 2 байрны лизинд 433000 төгрөг сар бүр төлдөг байсан тул байрны лизингийн төлөлт болон ахуй амьдралд хүрдэггүй байсан. Манай эхнэр худалдагчаар ажиллах хугацаандаа дэлгүүрийн орлогоны мөнгөнөөс байрны лизингээ өгч мөн дэлгүүрээс хувцас хэрэглэл авдаг байсан нь үнэн. Манай эхнэр байрны лизинд дэлгүүрийн орлогоноос 12.124.000 төгрөг өгсөн, хэдэн төгрөгний хувцас хэрэглэл хувьдаа авсан талаар бол мэдэхгүй байна ер нь дэлгүүрт бараа ирэхэд хувцас хэрэглэл өөрт болон гэр бүлдээ авдаг байсан. ...Н.Нарантуяагаас 23.279.300 төгрөг дутсан гэсэн, манай эхнэр өөрөө авч хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 /,

Гэрч Н.Дэлгэрмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Н.Нарантуяа нь ...2013-2016 он хүртэлх хугацаанд “Үлэмж кашмер” ХХК-ний харъяа Дорноговь аймгийн Сайншанд суманд үйл ажиллагаа явуулдаг “Үлэмж фейшон” дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан. ... Манай эгч Нарантуяа нь 2013-2016 он хүртэл Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Үлэмж фейшон” дэлгүүрт худалдагчаар ажиллаж байгаад ажлаа өгөөд тооллого хийхэд дэлгүүрийн тооцооноос мөнгө дутаж өрөнд орсон гэж хэлж байсан. ...Нарантуяа эгчийн дэлгүүрээс би 2014 оны 5 сарын орчимд гутал куртик, подволк зэрэг 300.000 төгрөгний бараа авч байсан тухайн үед би мөнгийг нь өгөөгүй, 2014 оны 10 сарын орчимд би цүнх футволк зэрэг 200 000 төгрөгний бараа мөнгийг нь өгөлгүй авч байсан. Нарантуяа эгч бид 2 тухайн үед хамтран цайны газар ажиллуулдаг байсан бөгөөд цайны газрын орлогоноос мөнгийг нь дэлгүүрт хийсэн гэж хэлж байсан..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 /,

Гэрч Б.Гантуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...би 2014 оны 09 сард “Үлэмж фейшон" дэлгүүрт үйлчлэгч, туслах худалдагчаар ажилд орж Нарантуяатай хамт ажилладаг байсан. Нарантуяа нь худалдагчаар ажиллаж байхдаа дэлгүүрт шинэ ирсэн бараанаас үзэж байгаад өөрт таалагдсан хувцас хэрэглэлээ аваад өмсчихдөг, нөхөр хүүхэд, дүү нартаа хувцас авдаг байсан би тухайн үед өөрөө мэдэж байгаа юм байлгүй гэж бодоод юм хэлж байгаагүй надад хэлэхдээ мөнгийг нь цалин дээрээс өгнө гэж ярьдаг байсан. ...Манай дэлгүүрт ирж байгаа хувцас, бараа нь их үнэтэй ирдэг байсан доод тал нь 45.000 төгрөгний үнэтэй тэгээд л дандаа дээш үнэтэй хувцас ирдэг байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/,

 

Гэрч Э.Янжинсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2011 оны 05 сараас 2016 оны 02 сар хүртэлх хугацаанд “Үлэмж кашмер” ХХК-д наяраваар ажиллаж байсан.  “Үлэмж кашмер” ХХК нь 2013 оны 09 сард Дорноговь аймгийн Сайншанд суманд “Үлэмж фейшон" нэртэй салбар дэлгүүрээ нээсэн ба уг дэлгүүрт худалдагчаар Н.Нарантуяа ажилладаг байсан дэлгүүрийн тооллого тооцооны хувьд би сар бүрийн 25-ны өдөр ирж бараанд тулгалт хийж тоолдог байсан. Дэлгүүрийн өдөр бүрийн орлогыг Нарантуяа өөрөө захирал Сосордуламын дансанд тушаадаг байсан. Сар бүр ирж тоолоход бэлэн мөнгө бол дутдаггүй байсан бараа дутдаг байсан бөгөөд уг дутсан барааг Н.Нарантуяа хүнд зээлээр өгсөн бараа гэж тайлбарладаг байсан. Зээлээр өгсөн барааны хувьд сар бүр өөр өөр дүнтэй байдаг байсан зарим сард огт зээлгүй ч үе байдаг байсан. Сард дунджаар 300.000-400.000 төгрөгний зээлтэй байдаг байсан. ...2015 онд дэлгүүрийн орлого муудсан байсан ба тооллогоор ирэхэд бараануудыг зээлээр өгсөн урьд сард өгсөн зээлээ бүрэн авч чадаагүй гэж хэлдэг байсан тэгээд л зээлүүд нь нэмэгдээд яваад байдаг байсан би 2016 оны 02 сард ажил хүлээлгэж өгөх болоод “Үлэмж фейшон” дэлгүүрт захирал Сосордуламын хамт ирж 2013 оны 09 сараас 2016 оны 02 сар хүртэлх хугацаанд өгсөн барааг тооцон тооллого хийхэд худалдагч Н.Нарантуяагаас 23.000.000 /хорин гурван сая/ гаруй төгрөг дутсан. ... Нарантуяа надад тооллого тооцоо хийгдсэний дараа манай нөхөр ажил төрөл хийдэггүй бид хоёр байрны зээлтэй, миний авдаг цалин амьдралд хаанаа ч хүрдэггүй болохоор ийм юм болчихлоо гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 /,

Шүүгдэгч Н.Нарантуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би “Үлэмж кашмер” ХХК-ний захирал Сосордуламтай хөдөлмөрийн гэрээ байгуулж Дорноговь аймгийн Сайншанд суманд үйл ажиллагаа явуулдаг “Үлэмж фейшон” дэлгүүрт 2013 оны 09 сарын 01- ний өдрөөс худалдагчаар ажиллаж 2016 оны 02 сард ажлаа хүлээлгэн өгч байсан. ...Би Дорноговь аймагт шилжиж ирээд Сайншанд сумын 1-р баг Ноён хутагтын 30 байрны 13 тоотод 3 өрөө байр 8% лизингээр авсан юм би байрны лизиндээ сар бүр 433.000 төгрөг төлдөг байсан манай нөхөр ажилгүй миний сарын цалин 500.000 төгрөг байсан болохоор цалингаа лизиндээ өгчихөөд үлдсэн мөнгө амьдралд хүртэж хүрэхгүй байсан болохоор би 2013 оны 09 сараас эхэлж дэлгүүрийн орлогоноос 433.000 төгрөг авч байрны лизиндээ өгдөг байсан. Би нийт 28 сарын байрны лизинг дэлгүүрийн орлогоноос өгч 12.124.000 төгрөг завшсан, би тус дэлгүүрт ажиллах хугацаандаа дэлгүүрт зарагдаж байгаа хувцас, гутал, куртик, цув, пэлник, сандал, углааш, нүдний шил, үнэртэй ус зэрэг барааг өөрийн болон гэр бүлийн хэрэгцээндээ авдаг байсан. 2015 оноос хойш нярав Янжинсүрэн сар бүр ирж орлогын тооцоо хийдэг байсан би өөрт завшсан мөнгөө хүн авсан зээл гэж бичүүлдэг байсан. 2016 оны 02 сард нярав Янжинсүрэн ажпаасаа гарахаар болоод шинээр няравын ажилд орж байгаа Оюунтуяа гэж хүнд ажил хүлээлгэж өгөхөөр Сосордулам захирал 2016 оны 01 сарын сүүлээр өөрөө ирж 2013 оны 09 сараас хойшхи дэлгүүрт өгсөн бараа орлого зэргийг тоолоход надаас 23.279.300 дутсан. Би “Үлэмж кашмер” ХХК-ний салбар “Үлэмж фейшон” дэлгүүрт ажиллах хугацаандаа 23.279.300 төгрөг өөртөө завшсанаа хүлээн зөвшөөрч 2016 оны 03 сард Сосордулам захиралтай мөнгийг төлж барагдуулах гэрээ хийж нотаритаар батлуулсан би авсан мөнгөндөө 0.3 хувийн хүү бодож 29.184.00 төгрөг 2016.08.25 ны өдөр хүртэлх хугацаанд төлөхөөр болсон би гэрээ байгуулсанаас хойш 1.600.000 төгрөг Сосордулам захиралд өгсөн, үлдсэн мөнгөө өгч чадаагүй байгаа хүү бодож өгөх мөнгөнөөс одоо 27.684.000 үлдсэн байгаа би цаашид мөнгийг бүрэн төлж хохирлыг барагдуулна. ...Би өөрийн гаргасан үйлдэлдээ гэмшиж байна. ... эрүүгийн хэрэгт шалгагдах хугацаанд буюу 2016 оны 09 сарын 17-ны өдөр хохирогч Сосордуламд үлдсэн хохирлын мөнгө болох 21.279.300 төгрөгийг хүлээлгэн өгсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29, 32-33/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 44 / зэрэг болно.  

 

Шүүгдэгч Н.Нарантуяа нь “Үлэмж кашмер" ХХК-ний Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулж байсан “Үлэмж фейшон” дэлгүүрт 2013 оны 09 сарын 01-ний өдрөөс 2016 оны 02 сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд худалдагчаар ажиллаж байхдаа дэлгүүрээс үргэлжилсэн үйлдлээр 23.279.300 /хорин гурван сая хоёр зуун далан есөн мянга гурван зуун/ төгрөгийг завшиж, үрэгдүүлэн бусдад үлэмж хэмжээний буюу 23 279 300 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  Хохирогч М.Сосордуламын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Дорноговь аймагт манай компаний салбар “Үлэмж фейшон" дэлгүүрт Нарантуяа худалдагчаар ажиллахаар гэрээ хийсэн юм. ...Сайншанд суманд үйл ажиллагаа явуулдаг “Үлэмж фейшон" дэлгүүрт Нарантуяа 2013 оны 09 сарын 01-ний өдрөөс худалдагчаар ажиллах болсон анх тус дэлгүүрт 200 000 000 шахуу төгрөгний барааг Нарантуяад хүлээлгэн өгч байсан. Дэлгүүрийн тооцооны хувьд өдөр бүрийн орлогыг Нарантуяа компаний дансанд хийдэг, тооллогыг сар бүр манай компаний нярав Янжинсүрэн ирж тоолдог байсан. Бараа таталтын хувьд улиралд нэг удаа Турк, Солонгос, Бээжин бэлэн хувцас барааг татдаг байсан. Нярав Янжинсүрэн тооллого хийж ирээд надад танилцуулахдаа хүнд бараа зээлээр өгсөн байна л гэж ярьдаг байсан. ....... Нарантуяа нь манай “Үлэмж камшер” ХХК-д нийт 23.279.300 төгрөгний бодит хохирол учруулсан ба 1.600.000 төгрөг өгсөн. ...Нарантуяа нь надад 2016 оны 09 сарын 17-ны өдөр хохирлын үлдсэн мөнгө болох 21.279.300 /хорин нэгэн сая хоёр зуун далан есөн мянган/ төгрөг хүлээлгэн өгсөн одоо Нарантуяагаас нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй. Надад Нарантуяад гаргах ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг, Гэрч С.Батбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Сосордулам Нарантуяад Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Үлэмж фейшон” дэлгүүрт худалдагчаар ажиллах санал тавиад манай эхнэр зөвшөөрч хөдөлмөрийн гэрээ байгуулан 2013 оны 09 сарын 01-ний өдрөөс 2016 оны 02 сар хүртэлх хугацаанд худалдагчаар ажилласан. ..... Манай эхнэр худалдагчаар ажиллах хугацаандаа дэлгүүрийн орлогоны мөнгөнөөс байрны лизингээ өгч мөн дэлгүүрээс хувцас хэрэглэл авдаг байсан нь үнэн. Манай эхнэр байрны лизинд дэлгүүрийн орлогоноос 12.124.000 төгрөг өгсөн, хэдэн төгрөгний хувцас хэрэглэл хувьдаа авсан талаар бол мэдэхгүй байна ер нь дэлгүүрт бараа ирэхэд хувцас хэрэглэл өөрт болон гэр бүлдээ авдаг байсан. ...Н.Нарантуяагаас 23.279.300 төгрөг дутсан гэсэн манай эхнэр өөрөө авч хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэсэн мэдүүлэг, Гэрч Н.Дэлгэрмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Н.Нарантуяа нь ...2013-2016 он хүртэлх хугацаанд “Үлэмж кашмер” ХХК-ний харъяа Дорноговь аймгийн Сайншанд суманд үйл ажиллагаа явуулдаг “Үлэмж фейшон” дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан. ...Нарантуяа эгчийн дэлгүүрээс би 2014 оны 5 сарын орчимд гутал куртик, подволк зэрэг 300.000 төгрөний бараа авч байсан тухайн үед би мөнгийг нь өгөөгүй, 2014 оны 10 сарын орчимд би цүнх футволк зэрэг 200 000 төгрөгний бараа мөнгийг нь өгөлгүй авч байсан. Нарантуяа эгч бид 2 тухайн үед хамтран цайны газар ажиллуулдаг байсан бөгөөд цайны газрын орлогоноос мөнгийг нь дэлгүүрт хийсэн гэж хэлж байсан..” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Гантуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...би 2014 оны 09 сард “Үлэмж фейшон" дэлгүүрт үйлчлэгч, туслах худалдагчаар ажилд орж Нарантуяатай хамт ажилладаг байсан. Нарантуяа нь худалдагчаар ажиллаж байхдаа дэлгүүрт шинэ ирсэн бараанаас үзэж байгаад өөрт таалагдсан хувцас хэрэглэлээ аваад өмсчихдөг, нөхөр хүүхэд, дүү нартаа хувцас авдаг байсан би тухайн үед өөрөө мэдэж байгаа юм байлгүй гэж бодоод юм хэлж байгаагүй надад хэлэхдээ мөнгийг нь цалин дээрээс өгнө гэж ярьдаг байсан. ...Манай дэлгүүрт ирж байгаа хувцас, бараа нь их үнэтэй ирдэг байсан доод тал нь 45.000 төгрөгний үнэтэй тэгээд л дандаа дээш үнэтэй хувцас ирдэг байсан... гэсэн мэдүүлэг, Гэрч Э.Янжинсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2011 оны 05 сараас 2016 оны 02 сар хүртэлх хугацаанд “Үлэмж кашмер” ХХК-д наяраваар ажиллаж байсан.  “Үлэмж кашмер” ХХК нь 2013 оны 09 сард Дорноговь аймгийн Сайншанд суманд “Үлэмж фейшон" нэртэй салбар дэлгүүрээ нээсэн ба уг дэлгүүрт худалдагчаар Н.Нарантуяа ажилладаг байсан дэлгүүрийн тооллого тооцооны хувьд би сар бүрийн 25-ны өдөр ирж бараанд тулгалт хийж тоолдог байсан. Дэлгүүрийн өдөр бүрийн орлогыг Нарантуяа өөрөө захирал Сосордуламын дансанд тушаадаг байсан. Сар бүр ирж тоолоход бэлэн мөнгө бол дутдаггүй байсан бараа дутдаг байсан бөгөөд уг дутсан барааг Н.Нарантуяа хүнд зээлээр өгсөн бараа гэж тайлбарладаг байсан. Зээлээр өгсөн барааны хувьд сар бүр өөр өөр дүнтэй байдаг байсан зарим сард огт зээлгүй ч үе байдаг байсан. Сард дунджаар 300.000-400.000 төгрөгний зээлтэй байдаг байсан. ... 2015 онд дэлгүүрийн орлого муудсан байсан ба тооллогоор ирэхэд бараануудыг зээлээр өгсөн урьд сард өгсөн зээлээ бүрэн авч чадаагүй гэж хэлдэг байсан тэгээд л зээлүүд нь нэмэгдээд яваад байдаг байсан би 2016 оны 02 сард ажил хүлээлгэж өгөх болоод “Үлэмж фейшон” дэлгүүрт захирал Сосордуламын хамт ирж 2013 оны 09 сараас 2016 оны 02 сар хүртэлх хугацаанд өгсөн барааг тооцон тооллого хийхэд худалдагч Н.Нарантуяагаас 23.000.000 /хорин гурван сая/ гаруй төгрөг дутсан. ... Нарантуяа надад тооллого тооцоо хийгдсэний дараа манай нөхөр ажил төрөл хийдэггүй бид хоёр байрны зээлтэй, миний авдаг цалин амьдралд хаанаа ч хүрдэггүй болохоор ийм юм болчихлоо гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Н.Нарантуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би “Үлэмж кашмер” ХХК-ний захирал Сосордуламтай хөдөлмөрийн гэрээ байгуулж Дорноговь аймгийн Сайншанд суманд үйл ажиллагаа явуулдаг “Үлэмж фейшон” дэлгүүрт 2013 оны 09 сарын 01- ний өдрөөс худалдагчаар ажиллаж 2016 оны 02 сард ажлаа хүлээлгэн өгч байсан. ...Би Дорноговь аймагт шилжиж ирээд Сайншанд сумын 1-р баг Ноён хутагтын 30 байрны 13 тоотод 3 өрөө байр 8% лизингээр авсан юм би байрны лизиндээ сар бүр 433.000 төгрөг төлдөг байсан манай нөхөр ажилгүй миний сарын цалин 500.000 төгрөг байсан болохоор цалингаа лизиндээ өгчихөөд үлдсэн мөнгө амьдралд хүртэж хүрэхгүй байсан болохоор би 2013 оны 09 сараас эхэлж дэлгүүрийн орлогоноос 433.000 төгрөг авч байрны лизиндээ өгдөг байсан. Би нийт 28 сарын байрны лизинг дэлгүүрийн орлогоноос өгч 12.124.000 төгрөг завшсан, би тус дэлгүүрт ажиллах хугацаандаа дэлгүүрт зарагдаж байгаа хувцас, гутал, куртик, цув, сандал, углааш, нүдний шил, үнэртэй ус зэрэг барааг өөрийн болон гэр бүлийн хэрэгцээндээ авдаг байсан. 2015 оноос хойш нярав Янжинсүрэн сар бүр ирж орлогын тооцоо хийдэг байсан би өөрт завшсан мөнгөө хүн авсан зээл гэж бичүүлдэг байсан. 2016 оны 02 сард нярав Янжинсүрэн ажпаасаа гарахаар болоод шинээр няравын ажилд орж байгаа Оюунтуяа гэж хүнд ажил хүлээлгэж өгөхөөр Сосордулам захирал 2016 оны 01 сарын сүүлээр өөрөө ирж 2013 оны 09 сараас хойшхи дэлгүүрт өгсөн бараа орлого зэргийг тоолоход надаас 23.279.300 дутсан. Би “Үлэмж кашмер” ХХК-ний салбар “Үлэмж фейшон” дэлгүүрт ажиллах хугацаандаа 23.279.300 төгрөг өөртөө завшсанаа хүлээн зөвшөөрч 2016 оны 03 сард Сосордулам захиралтай мөнгийг төлж барагдуулах гэрээ хийж нотаритаар батлуулсан би авсан мөнгөндөө 0.3 хувийн хүү бодож 29.184.00 төгрөг 2016.08.25 ны өдөр хүртэлх хугацаанд төлөхөөр болсон би гэрээ байгуулсанаас хойш 1.600.000 төгрөг Сосордулам захиралд өгсөн, үлдсэн мөнгөө өгч чадаагүй байгаа хүү бодож өгөх мөнгөнөөс одоо 27.684.000 үлдсэн байгаа би цаашид мөнгийг бүрэн төлж хохирлыг барагдуулна. ...Би өөрийн гаргасан үйлдэлдээ гэмшиж байна. ... эрүүгийн хэрэгт шалгагдах хугацаанд буюу 2016 оны 09 сарын 17-ны өдөр хохирогч Сосордуламд үлдсэн хохирлын мөнгө болох 21.279.300 төгрөгийг хүлээлгэн өгсөн... гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан дээрх нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Н.Нарантуяаг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, бусдад үлэмж хэмжээний буюу 23 279 300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хавтаст хэргийн 61-71 дүгээр хуудсанд авагдсан Материалын товчоо тайлан, Хавтаст хэргийн 57 дугаар хуудсанд авагдсан Н.Нарантуяагийн авлагын баримтуудаас үзэхэд нийт 30 499 800 төгрөгийн авлага буюу Н.Нарантуяагаас хариуцсан бараа дутсан тухай баримт авагдсан байна.  2015 онд 6 419 500 төгрөгийн дутагдлаас 6 070 100 төгрөгийг тухайн 2015 онд төлсөн. 2016 онд 19 521 300 төгрөгийн дутагдлаас 571 803 төгрөгийг, 1 630 000 төгрөгийн дутагдлаас 500 000 төгрөгийг, нийт 1 071 803 төгрөгийг 2016 онд төлсөн байна. Үүнээс үзэхэд 2015 оны 02 сараас хойш Н.Нарантуяаг ямар нэгэн завших, үрэгдүүлэх үйлдэл хийгээгүй гэж үзэж 2015 оны Өршөөлийн хуульд хамруулан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзсэн түүний өмгөөлөгчийн тайлбар няцаагдаж байна.

 

Шүүгдэгч Н.Нарантуяа нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан оногдвол зохих ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Нарантуяагийн өгсөн: “2016 оны 09 сарын 17-ны өдөр хохирогч Сосордуламд үлдсэн хохирлын мөнгө болох 21.279.300 төгрөг, нийт 23 179 300 төгрөгийг хүлээлгэн өгсөн ” гэсэн мэдүүлэг, хавтаст хэргийн 13 дугаар хуудсанд авагдсан иргэний нэхэмжлэгч М.Сосордуламын “...Нарантуяа нь учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг зэргээс дүгнэхэд шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Н.Нарантуяа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн283, 284, 286, 294-298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

Т О Г Т О О Х нь:

 

1.Шүүгдэгч Дагаанхан овогт Нямаагийн Нарантуяаг бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлэн, бусдад үлэмж хэмжээний буюу 23 279 300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нарантуяад тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 1 жил 6 сар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нарантуяад оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 

 

            4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нарантуяад оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 жилээр тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Н.Нарантуяад хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нарантуяа нь хянан харгалзах хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нарантуяа нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг анхааруулсугай.

 

8. Шүүгдэгч Н.Нарантуяа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Нарантуяад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Н.АДЪЯА