Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 203

 

Д.Б-д холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Нямбат,

шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ганцэцэгийн өмгөөлөгч Г.Ганцэцэг,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Л.Цэндоо, М.Төмөрцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлоор Д.Б-д холбогдох эрүүгийн 1808001261346 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

............... овгийн .............., 1976 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Угтаал-Цайдам суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, 3-137г тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:...................../;

Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 184 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан;

Д.Б нь 2017 оны 8 дугаар сарын дундуур буюу 22-ны өдрийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 3 дугаар гудамжны 137г тоот гэртээ 11 нас 1 сар 19 хоногтой Г.Энхриймааг хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “.............. овгийн ..................г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Бийг 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Д.Бийн эдлэх хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Д.Бийн урьдчилан цагдан хоригдсон 63 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэг 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Д.Бийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгч Д.Б хохиролд 10.000.000 төгрөг төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч цаашид гарах сэтгэл заслын эмчилгээтэй холбоотой зардлын нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Бэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Л.Цэндоо, М.Төмөрцэцэг нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “Хохирогч Г.Энхриймаагийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээч эмч Н.Туяагийн 532 тоот дүгнэлтэд: 1.2.3.4 Энхриймаагийн биед ямар нэг гэмтэл тогтоогдоогүй, бэлгийн харьцаанд орсон эсэхийг тогтоох боломжгүй гэсэн байна. Шинжээчийн 397 тоот дүгнэлтийн 5.6: Г.Энхриймаагийн охин хальс 3, 9 цагийн түвшинд сууриа хүрээгүй төрөлхийн сэтэрхий нь охин хальсны урагдал биш бөгөөд охин хальсны төрөлхийн онцлог юм. Төрөлхийн сэтэрхий нь сууриа хүрээгүй байх ба охин хальсны урагдал нь сууриа хүрсэн сорвижилттой, урагдлын зах ирмэг нийлдэггүй шинжээрээ ялгаатай гэжээ. Мөн 2018 оны 10 дугаар сарын 31-ний 1147 тоот шинжээчийн дүгнэлтийн 1,2,3,5 дахь заалтууд нэгэн адил агуулгатай байна. Дүгнэлтийн 5.6.7-д “...Г.Энхриймаагийн охин хальс төрөлхийн сэтэрхийтэй, махархаг, агшилтын шинжгүй, сунамтгай, нүх томтой гэсэн боловч 11 настай охин хүүхэд насанд хүрсэн эрэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орсон тохиолдолд урагдал үүсэхгүйгээр бэлгийн харьцаанд орох боломжгүй юм. Энхриймаагийн үтрээний үрэвсэл өвчинтэй байгаа нь бэлгийн замын халдварт өвчинд хамаарахгүй бөгөөд ахуйн замаар халдварлах боломжтой, бэлгийн ариун цэвэр, биеийн эсэргүүцэл сулрах зэргээс хамаарна” гэжээ. Мөн дээрх дүгнэлтэнд “Г.Энхриймаагийн охин хальс, шулуун гэдэс, хярзан, бэлгийн их бага уруул, үтрээний амсар хэсэгт гэмтэл болон сорвижилт тогтоогдоогүй” гэсэн дүгнэлт гарсан байна. Хохирогч Г.Энхриймаагийн мэдүүлэгт “миний бэлэг эрхтэн рүү Батсүх ах бэлэг эрхтэнээ оруулсан үгүйг мэдээгүй, өөрөөр намайг тэр үед цохиж зодсон, загнасан айлгасан зүйл болоогүй” гэжээ. Мөрдөн байцаалтын ажиллагаа, прокурорын яллах байр суурь, шүүн таслах ажиллагааны явцад Д.Бийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэдэг амбиц илүү давамгайлж, нэг талыг хэт барьсан байдал ажиглагдаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй, хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглоно” гэсэн заалтын хэрэгжилт хангалтгүй байсныг тэмдэглэж байна. Шинжлэх ухааны тусгай мэдлэг шаардсан шинжээчийн дээр дурдсан дүгнэлтүүдээс үзэхэд Д.Бийн үйлдсэн гэх дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д заасан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нөхцлийг бүрдүүлж байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаагийн гадна шүүгдэгч Д.Б тухайн хэргийг үйлдээгүй гэдгээ тогтвортой мэдүүлдэг болно. Хохирогчийн “Батсүх ах миний бэлэг эрхтэн рүү бэлэг эрхтэнээ хийсэн үгүйг мэдэхгүй” гэсэн мэдүүлэг, шинжээчийн удаа дараагийн дүгнэлт, шүүгдэгчийн энэ хэргийг үйлдээгүй тухай удаа дараагийн тогтвортой мэдүүлэг зэргээр уг хэрэг бодитой нотлогдон тогтоогдоогүй, эргэлзээтэй нөхцөл байдал бодитой байна гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1-д дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байгаа нь мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийн дахин хэлэлцүүлэх нөхцлийг бүрдүүлж байгаа.” гэжээ.

 

Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Д.Б нь 11 настай охин Г.Энхриймааг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон болох нь тогтоогдохгүй, нотлогдохгүй, эргэлзээтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох ёстой” гэж заасан байдаг. Энэ хуулийн зүйл, заалт зөрчигдсөнөөр шүүгдэгчид үр дагавар нь муугаар нөлөөлж байна. Эрүүгийн хуулийг тайлбарлахад эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байгаа. Хүчиндэх гэмт хэргийн хувьд, хохирогчийн үгээр шийдвэрлэдэг боловч шинжээчийн дүгнэлтийг харгалзан үзэх ёстой. Энэ гэмт хэрэгт 3 шинжээчийн дүгнэлт байдаг. Эхний шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байдаг бөгөөд “охин хальс бүтнээрээ, хохирогчийн биед ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй, бэлгийн харьцаанд орсон эсэхийг тогтоох боломжгүй, урагдал үүсэхгүйгээр бэлгийн харьцаанд орох боломжгүй” гэсэн шинжээч эмчийн дүгнэлт байдаг. Хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт 2 хоорондоо зөрүүтэй. Хохирогч нь “миний биеэс цус гарсан” гэж мэдүүлсэн байдаг ч шинжээчийн дүгнэлт өөр байдаг. Хохирогчийн өгсөн мэдүүлэг бага насны хүүхдийн өгсөн мэдүүлэг биш байсан. Эрх зүйн мэдлэгтэй, том хүний өгсөн мэдүүлэг гэхээр харагдаж байсан. Мөрдөн байцаагч урдаас бэлдсэн мэт харагдаж байсан. Мөн хохирогч “Д.Бийг орон дээрээ тавчиктайгаа хэвтэж байсан” гэх өмссөн хувцсыг санаж хэлсэн байсан нь сандарсан хүүхэд бүх зүйлийг тод санаж байгаа нь эргэлзээтэй. Насанд хүрээгүй хохирогч Энхтулгаас мөрдөн байцаагч “тухайн үед Бажгаагийн гэрт уйлсан, хоорондоо маргалдсан, тусламж хүссэн, орилсон зүйл болсон уу” гэж асуухад “үгүй” гэж хариулсан байдаг. Хохирогч ээжийгээ ямар учраас “таныг харахаас үзэн ядаж байна” гэж хэлсэн нь эргэлзээтэй. Хохирлын мөнгийг хойд эцэг нь өөрийнхөө дансаар авсан байдаг. Хохирогчоос мэдүүлэг авах үед хамт байсан Гэрэлцэцэг гэх сурган хүмүүжүүлэгчийн гарын үсэг хавтас хэрэгт зурагдаагүй. Яллах дүгнэлтийн дугаар бичигдээгүй байдаг бөгөөд Дүүргийн Ерөнхий прокурор хавтас хэргийн 199, 200 дугаар хуудсанд гарын үсэг зураагүй байдаг. Ял оногдуулахад оройтохгүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1-д дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байгаа нь мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх нөхцлийг бүрдүүлж байгаа тул шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ганцэцэгийн өмгөөлөгч Г.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г.Энхриймаагийн бэлгийн халдашгүй байдал алдагдаж, бэлгийн хүчирхийлэлд өртсөн. Үүний улмаас сэтгэцийн эмгэгтэй болсон. Хохирогч Г.Энхриймаагийн өгсөн мэдүүлэгт “намайг орон дээрээс босоход миний хэвтэж байсан хэсэгт цус болсон байсан. Тэр үед би бие засахад миний бэлэг эрхтэн хорсож өвдөж байсан” гэж мэдүүлсэн. Гурван шинжээч эмчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтэд “бага насны хүүхэд насанд хүрсэн хүнтэй бэлгийн харьцаанд орсон тохиолдолд бэлэг эрхтэн орчмоор улайх, өвдөх, цус гарах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ” гэсэн байдаг. Мөн Г.Энхриймаагийн охин хальс нь төрөлхийн сэтэрхийтэй, сунамтгай, нүх томтой гэсэн боловч урагдал үүсэлгүйгээр бэлгийн харьцаанд орох боломжгүй гэсэн нь 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр няцаагдсан байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна.” гэв.

 

Прокурор Д.Нямбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Гэрч Энхтулга нь Г.Энхриймаагийн төрсөн дүү 8 настай эрэгтэй хүүхэд. Анх Энхтулга “Д.Б Г.Энхриймааг хүчиндсэний дараа ээждээ хэлж болохгүй шүү” гэснийг гэрийн гаднаас сонсож ээждээ хэлсэн. 11 настай хүүхдээс мэдүүлгийг удаа дараа авахад болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй ярьсан. Г.Энхриймаагийн хоолойг боогоод ухаан алдуулсан, ор руу түлхсэн гэх зэргээс зодсон гэдэг нь харагдаж байна. Шинжээчийн дүгнэлт хүүхдийн биеийн онцлогоос хамаарч өөр гарсан. 3 дахь удаагаа шинжээчийн дүгнэлт хийлгэсэн бөгөөд ингэхдээ хохирогчийн ээжийн хүсэлтээр шинжээчийн дүгнэлт хийсэн. 3 дахь шинжээчийн дүгнэлт эхний дүгнэлттэй нийцэж байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй утсаар ярьсан бичлэгт үзлэг хийсэн. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Д.Б нь 2017 оны 8 дугаар сарын дундуур буюу 22-ны өдрийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 3 дугаар гудамжны 137г тоот гэртээ 11 нас 1 сар 19 хоногтой Г.Энхриймааг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн нь:

 

Насанд хүрээгүй хохирогч Г.Энхриймаагийн “...ус буцалгагчийг авах гэтэл Батсүх ах орон дээрээс босч ирээд намайг газар дэлгэсэн байсан гудас руу учиргүй түлхээд байсан. Намайг газар гудсан дээр хүчээр дарж хэвтүүлээд үнсэх гээд байсан. Дараа нь миний өмдийг тайлах гээд байхаар нь би “та яах гээд байгаа юм бэ” гэж хэлэхэд Батсүх ах “чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлээд миний өмдийг өвдөг хүртэл шувталсан. Тэр үед Батсүх ах миний дээрээс дараад хэвтчихсэн байсан. Намайг доороос нь түлхээд босох гээд зүтгэх үед Батсүх ах тэлээтэй хар өнгийн даавуун өмдөө тайлж байгаа нь надад харагдсан. Тэгээд миний цээжний дээд хэсэг хүзүүний орчимд Батсүх ах 2 гараараа аймар хүчтэй дарсан. Тэр үед би уйлаад таталт өгч байснаа мэдэж байна. Хэсэг нүдээ нээх гэхээр нээж чадахгүй, амьсгал боогдоод, толгой их өвдөөд хөл гар татаад хэсэг юу болсныг мэдээгүй. Нэг мэдэхэд би уртаар амьсгаа аваад, нүдээ нээгээд харахад Батсүх ах гэрийн баруун талын орон дээр кино үзээд хэвтэж байсан. Миний өмд өвдөг хүртэл шувталсан байсан хэвээрээ, цээжин бие гудсан дээр бөгсөн бие улаан шаргал өнгийн хивсэн дээр байсан. Намайг өндийх гээд босох үед миний бөгс байсан хэсэгт бөгсөн биенээс цус гарчихсан хивсэн дээр цус тогтсон байсан. ...Батсүх ахын гэрээс гарах үед Батсүх ах надад “ээждээ битгий хэлээрэй” гэж хэлээд 1000 төгрөг өгсөн. Батсүх ахын гэрээс гарахад миний бэлэг эрхтэн жаахан хөндүүр, юм хатгаад байгаа юм шиг санагдаж байсан. Тэр өдрөөс хойш 3 хоног бие засах үед миний бэлэг эрхтэн хорсож өвдөж байгаад зүгээр болсон.” гэх /хх-45-46/,

гэрч Л.Ганцэцэгийн “манай охин надад “Батсүх ахын гэрээс ус буцалгагч авах гээд ороход Батсүх согтуу орондоо хэвтэж байсан. Намайг ор руу түлхэж унагаад намайг үнсэх гээд дайрсан. Дараа нь миний өмдийг шувтлаад өөрийнхөө бэлэг эрхтэнийг гаргаад минийх рүү хийх гээд оролдоод байсан. Тэгээд би татаад сонин болоод юу ч мэдэхгүй хэсэг болсон. Нүдээ нээгээд харахад Батсүх ах орон дээрээ хэвтэж байсан. Нулимсаа арчаад босоход миний хэвтэж байсан гудас дээр миний хэвтэж байсан газар цус гарсан байсан. Батсүх ах намайг ээждээ хэлж болохгүй гээд 1000 төгрөг өгсөн. Би тухайн үед айгаад хэлж чадаагүй” гэж хэлсэн.” гэх /хх-25/,

насанд хүрээгүй гэрч Г.Энхтулгын “нэг сургууль амарсан байсан өдөр Батсүх ахын гэрт Энхриймаа, Батсүх ах 2 гэрийнхээ хаалгыг дотроос нь цоожилчихсон, Батсүх ах Энхриймаа эгчид “ээждээ хэлбэл хохьчино шүү” гэж хэлсэн. Тэгээд өөр юм сонсоогүй.” гэх /хх-94/,

шинжээч эмч Н.Туяагийн “төрөлхийн сэтэрхий гэдэг нь гадны ямар нэгэн нөлөөллөөс бий болоогүй, төрөхдөө л ийм сэтэрхий байсан гэсэн үг. Охин хальс сунамтгай шинжтэй учраас гадны биет ороход урагдал үүсээгүй байх боломжтой. Гэхдээ Энхриймаа бэлгийн харьцаанд орсон байх боломжтой. Бэлгийн харьцаанд ороогүй эмэгтэй хүний охин хальс нь агшимтгай, үтрээний үүдэвч жижиг байдаг. Харин Энхриймаагийн үтрээний үүдэвч нь том, охин хальс нь цочромтгой бус, агшилтын шинж үүсэхгүй байсан юм. Өөрөөр хэлбэл, бэлгийн харьцаанд орсон эмэгтэй хүний охин хальс агшилтын шинжгүй байдаг юм.” гэх /хх-57-58/ мэдүүлгүүд,

ярианы бичлэг, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-32/, насанд хүрээгүй хохирогч Г.Энхриймаагийн төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл /хх-35, 50/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 532 дугаартай дүгнэлт /хх-55/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 397 дугаартай дүгнэлт /хх-65-66/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

 

          Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Д.Бийг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Шүүгдэгч Д.Бийн 11 нас 1 сар 19 хоногтой охин Г.Энхриймааг хүчиндсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Шүүхээс түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, тохирсон шийтгэл болжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цэндоо, М.Төмөрцэцэг нар нь “шинжээчийн удаа дараагийн дүгнэлт, шүүгдэгчийн энэ хэргийг үйлдээгүй тухай удаа дараагийн тогтвортой мэдүүлэг зэргээр уг хэрэг бодитой нотлогдон тогтоогдоогүй, эргэлзээтэй нөхцөл байдал бодитой байна гэж үзэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Д.Б нь бага насны охин Г.Энхриймааг хүчиндсэн нь хохирогч Г.Энхриймаагийн “Намайг газар гудсан дээр хүчээр дарж хэвтүүлээд үнсэх гээд байсан. Дараа нь миний өмдийг тайлах гээд байхаар нь би “та яах гээд байгаа юм бэ” гэж хэлэхэд Батсүх ах “чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлээд миний өмдийг өвдөг хүртэл шувталсан. Тэр үед Батсүх ах миний дээрээс дараад хэвтчихсэн байсан. Намайг доороос нь түлхээд босох гээд зүтгэх үед Батсүх ах тэлээтэй хар өнгийн даавуун өмдөө тайлж байгаа нь надад харагдсан. Тэгээд миний цээжний дээд хэсэг хүзүүний орчимд Батсүх ах 2 гараараа аймар хүчтэй дарсан. Нэг мэдэхэд би уртаар амьсгаа аваад, нүдээ нээгээд харахад Батсүх ах гэрийн баруун талын орон дээр кино үзээд хэвтэж байсан.” гэх, шинжээч эмч Н.Туяагийн “Г.Энхриймаагийн охин хальс сунамтгай шинжтэй учраас гадны биет ороход урагдал үүсээгүй байх боломжтой. Гэхдээ Энхриймаа бэлгийн харьцаанд орсон байх боломжтой. Бэлгийн харьцаанд ороогүй эмэгтэй хүний охин хальс нь агшимтгай, үтрээний үүдэвч жижиг байдаг. Харин Энхриймаагийн үтрээний үүдэвч нь том, охин хальс нь цочромтгой бус, агшилтын шинж үүсэхгүй байсан юм. Өөрөөр хэлбэл, бэлгийн харьцаанд орсон эмэгтэй хүний охин хальс агшилтын шинжгүй байдаг юм” гэх мэдүүлгүүд, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын “Д.Бийн уучлалт гуйж байгаа” талаар утсаар ярьсан ярианы бичлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон байх тул өмгөөлөгчдийн дээрх гомдлыг хүлээн авч хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Л.Цэндоо, М.Төмөрцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Л.Цэндоо, М.Төмөрцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

 

 ШҮҮГЧ                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

  ШҮҮГЧ                                                        Д.МЯГМАРЖАВ