Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2020/ШЦТ/327

 

 

 

2020              8               24                                                    2020/ШЦТ/327      

                          

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буяннэмэх,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга,

Шүүгдэгч А. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн шүүгдэгч Б А Г-тхолбогдох эрүүгийн ................ дугаартай, 1 хавтаст хэргийг 2020 оны 7 дугаар сарын 02-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б А Г, 1983 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, ам бүл 3, эх, эхнэрийн хамт, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 27-138 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1.Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 212  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 3 сар хорих ялаар,

2.Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 527 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, ............регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А. нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч А.ийн өгсөн: Хурд хамтлагийн хайртай гэдэг аянд явж 21 аймгаар тойрч хамгийн сүүлд Төв аймаг дээр ирсэн. Тэр өдөр тоглолт дуусаад уулзалт хийсэн. Edelwains гэх сувиллын газар биднийг Төв аймгийн засаг даргын Тамгын газраас байрлуулсан. 4 давхрын өрөөнд бид доошоо буусан. Манайх 3 давхрын өрөөнд бид нар ууж байгаад орой би доошоо буусан. Манайх 3 давхрын 303 билүү 304 тоотод байсан. Хажуу өрөөний хаалга онгорхой байсан. Би өөрийнхөө өрөө байна гээд ороход манай өрөө биш байсан. Нөтүбүүк байсан тэрийг би аваад өрөөндөө оруулаад гарсан. Би тэрийг авсандаа буруутай гэм буруугаа ойлгож байна гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Хохирогч Б.Цолмон /хх 16-17/, гэрч Б.Мөнхзул /хх 18/, Г.Баттулга /хх 21/,  Б.Энхманлай /хх 22/ нарын өгсөн мэдүүлгүүд,  

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн Б.Цолмонгийн өмчлөлийн Dell маркийн  Notebook-ний зах зээлийн бодит үнэ нь үнэлгээний өдөр болох 2019 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн байдлаар 600 000 /зургаан зуун мянган/ төгрөг болно гэх үнэлгээний тайлан /хх 23-33/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-5/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7/, Б.Цолмонд эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн гар тэмдэглэл /хх 9/, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005.5.25-ны өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 57-60/, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015.5.11-ны өдрийн 527 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар / хх 61-65/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх  71-79/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 50/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.   

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

 

Шүүгдэгч А. нь 2019 оны 9 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө 01:50 цагийн үед Төв аймгийн Зуунмод хотын “Эдэлвайс” нэртэй сувиллын газрын 3 давхрын 303 тоот өрөөнөөс иргэн Б.Цолмонгийн Notebook-ийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч А.ийн өгсөн: Хурд хамтлагийн хайртай гэдэг аянд явж 21 аймгаар тойрч хамгийн сүүлд Төв аймаг дээр ирсэн. Тэр өдөр тоглолт дуусаад уулзалт хийсэн. Edelwains гэх сувиллын газар биднийг Төв аймгийн засаг даргын Тамгын газраас байрлуулсан. 4 давхрын өрөөнд бид доошоо буусан. Манайх 3 давхрын өрөөнд бид нар ууж байгаад орой би доошоо буусан. Манайх 3 давхрын 303 билүү 304 тоотод байсан. Хажуу өрөөний хаалга онгорой байсан. Би өөрийнхөө өрөө байна гээд ороход манай өрөө биш байсан. Нөүбүүк байсан тэрийг би аваад өрөөндөө оруулаад гарсан. Би тэрийг авсандаа буруутай гэм буруугаа ойлгож байна гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Цолмонгийн өгсөн: Би Хурд хамтлагийн хайртай аялан тоглолтоор Төв аймгийн Зуунмод суманд 2019 оны 9 дүгээр сарын 19-ний орой хамт тоглолтод нь оролцоод “Эдэлвайс” нэртэй сувиллын газрын 303 тоот өрөөнд амрахаар болсон. Цагаа сайн санахгүй байна. Шөнө 00 цаг өнгөрч байхад манай хамт олон уг сувиллын газраас 4-н давхарт хэдэн тоот өрөө байсныг санахгүй байна. Тэнд цуглаж байсан. Тэгээд би ороод тэнд байж байгаад шөнө цагаа санахгүй байна шөнө дунд өрөөндөө орж ирээд утсан бөгөөд миний Dell нэртэй нөтбүүк байхгүй байсан. Цагдаад хандан дуудлага өгсөн. Хар өнгөтэй Dell гэсэн бичигтэй 17 маркийн нөтбүүк байгаа. Хамтлагийн ахлагч надад хэрэглүүлэхээр өгсөн. Хэдээр авсныг нь мэдэхгүй байна. Хяналтын камер шүүхэд бид нартай хамт явж байсан тайзны багийн залуу Гийг сэжиглэж байна.  Нөтбүүкээ олоод авчихвал нэхэмжлэх зүйл, гомдол санал  байхгүй гэх мэдүүлэг /хх 16-17/,

Гэрч Б.Мөнхзулын өгсөн: Бид 2 хамт ажилладаг. Би уг газрын 303 тоот өрөөнд Цолмонтой хамт байрласан. Цолмон тоглолтоос ирээд уг 303 тоот өрөөний ширээн дээр хэрэглэж байсан. Хар өнгөтэй нөтбүүк байсан би мэдэхгүй байна. Сэжиглэж байгаа хүн байхгүй гэх мэдүүлэг /хх 18/,

Гэрч Г.Баттулгын өгсөн: Би Цолмон гэх хүнтэй найз нөхдийн холбоотой. Би Эдэлвайс сувиллын газрын 302 дугаартай өрөөнд байрласан. Би 20 цагийн үед авч хэрэглээд 21 цагийн үед Цолмонд өгсөн байгаа. Хар өнгийн Dell маркийн нөтбүүк байсан. Би өглөө буюу 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өглөө 8 цагийн үед нөтбүүк алга болсон талаар мэдсэн. Би хяналтын камерыг цагдаа нарын хамт  шүүж байхад камерын бичлэгт Г бичигдсэн байсан мөн шөнө 2 цагийн үед 3-н давхрын шатан дээр Гтой таарсан энэ хүн авсан байх гэх мэдүүлэг /хх 21/,

Гэрч Б.Энхманлайгийн өгсөн: 2019 оны 9 дүгээр сарын 19-ний шөнө Төв аймгийн Зуунмод сум 6 дугаар баг 42-01 тоот гэртээ унтаж байгаад өглөө сэрээд утсаа үзсэн чинь Укагаас “Хаалганы гишгүүр доор нөүтбүүк нуусан шүү Хурдын бүх нууц байгаа устгах гээд байхаар нь нуусан, маргааш ажилдаа явахдаа аваад яваарай гэж мессеж ирсэн байхыг нь уншсан. Тэгээд би 2019 оны 9 дүгээр сарын 20-ний өглөөний 7 цаг 02 минутанд гэрээсээ гартал гэрийн үүдэнд байдаг гишгүүр доор хар өнгийн нөтбүүк байхаар нь аваад Улаанбаатар хот руу ажилдаа явсан. Тэгээд би өдөр ажил дээрээ байж байхад Цагдаагийн албан хаагч ирээд надтай уулзсан. Би Укатай хоёр удаа уулзаж байсан. Би хавар Улаанбаатар хотод тоглолт үзэж байгаад танилцсан. Тэрнээс хойш 2019 оны 6 дугаар сард болсон тоглолтоор бас бид хоёр уулзсан. Тэрнээс хойш бид хоёр холбоогүй байж байтал өчигдөр над руу мессеж бичсэн байсан. Тэрнээс өөрөөр бид хоёр уулзаж, холбоо барьж байгаагүй. Би Ука гэдэг хүний бүтэн нэрийг нь мэдэхгүй байна. Ука л гэж танилцсан. Ука UB place-ийн тайз засалтыг хариуцаж ажилладаг гэж танилцсан. 88066730 гэсэн дугаарыг барьдаг, Ganzorig Uka гэсэн фэйсбүүк хаягтай. Эхнэргүй гэж өөрийгөө танилцуулж байсан. Би өөр зүйл мэдэхгүй. 2019 оны 9 дүгээр сарын 19-ний 07-20 цаг хүртэл ажил дээрээ байсан. Тэгээд би шууд гэртээ ирсээр байтал 22 цаг 30 минут болсон. Тэгээд хүүхдүүддээ хоол хийж өгчхөөд 23:50 цагт унтсан. Би өөр тийшээ яваагүй гэх мэдүүлэг /хх 22/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн Б.Цолмонгийн өмчлөлийн Dell маркийн  Notebook-ний зах зээлийн бодит үнэ нь үнэлгээний өдөр болох 2019 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн байдлаар 600 000 /зургаан зуун мянган/ төгрөг болно гэх үнэлгээний тайлан /хх 23-33/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-5/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7/, Б.Цолмонд эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн гар тэмдэглэл /хх 9/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.

 

            Иймд шүүгдэгч А.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            Хохирогч Б.Цолмон нь алдагдсан Dell маркийн зөөврийн комьпютерээ эргүүлэн авсан болох нь хавтаст хэргийн 9-р хуудсанд авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тогтоогдож байх тул шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч А.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлыг биет байдлаар нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт хорих ялыг доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж үзэв.  

 

Эрүүгийн ................ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б А Гийг байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.ийг 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.т оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн ................ дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  6.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ