Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2017/ШЦТ/02

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл /ҮД: 1943/,

шүүгдэгч В.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ы *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаар, ******* индекстэй хэргийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, *******т төрсөн, *******, *******, *******, , “” ХХК нд ажилтай, , , , , , регистрийн дугаартай, ******* овогт *******ы ******* нь:

яллах дүгнэлтэд бичигдсэнээр - согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тоотод иргэн Б.той хувийн таарамжгүй харьцаа буюу гэрээсээ хөөлөө гэх шалтгааны улмаас болж түүний нүүрэн тус газар сандлаар цохиж зодсоны улмаас бие махбодод хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч В.******* нь тоотод оршин суух иргэн Б.ийн гэрт 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б.той хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж Б. “чи одоо яв, унтаж амрах гээд байна чи яв аа” гэж хэлэхэд нь “намайг гэрээсээ хөөлөө” гэх шалтгаанаар буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний нүүрэн тус газар сандлаар цохиж зодсоны улмаас бие махбодод хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.*******ын: “... миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир дахиж мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Б.ийн өгсөн: "... 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 09 цагийн үед байх гэртээ ганцаараа байж байтал найз ******* гаднаас ганцаараа орж ирэхээр нь урд өдөр нь би архи уучихсан дотор жоохон муу байсан болохоор *******аас “ганц шил юмны мөнгө байна уу” гэхэд “байна, хоёулаа гаръя” гэхээр нь хувцсаа өмсөөд гараад дэлгүүр орж 1 шил 0.75 литрийн Хараа архи, 2 лааз 0.5 литрийн Боргио аваад буцаад манай гэрт ирээд бид 2 архиа задлаад 1 байна уу 2 рүнкээр уугаад сууж байтал гаднаас 11 цагийн үед ах орж ирээд бид 3 архи болон пиво ууж дуусгаад дахиад архи авахаар ******* гарч яваад 0.75 литрийн Хараа архи авч ирээд тэрийг уугаад сууж байтал ах бие муутай учир архиндаа согтоод, тасраад унтаад өгсөн ба ******* бид 2 архиа ууж дуусгаад дэлгүүр орж миний утсыг барьцаанд тавиад 1 шил 0.75 литрийн Хараа архи зээлж аваад гэртээ ирээд тэр архиа уусан ба гадаа ч харанхуй болсон. 17 цагийн үед архиа ууж дуусгаад *******ыг “одоо яв” гэж хэлтэл “явахгүй” гэхээр нь дахиад “яв” гэж хэлсэн чинь “чи намайг гэрээсээ хөөж байгаа юм уу” гэхээр нь би “унтаж амрах гээд чи яваа” гэхэд “би харанхуй болсон хойно энд тэнд явж байгаад унаад хөлдөөд үхчихвэл яах юм бэ” гээд бид 2 маргасан. Тэгээд бид 2 бие засчхаад буцаж орж ирээд би сандал дээр суугаад *******ыг “одоо яваач” гэхэд миний урдуур гараад орон дээр суух гэхээр нь би уурлаад гараараа хажуу бөөр лүү нь түлхсэн чинь ******* зуух руу унах гэхээр нь би буцаагаад татахад ******* уурлаад “чи намайг халуун зуух руу түлхэж унагаж алах нь уу” гэж хэлээд намайг сууж байсан сандал дээрээс минь цээж рүү түлхээд унагасан ба миний эрүү лүү өшиглөсөн. Тэгээд л миний эрүү маш их хөндүүр болоод босоход амнаас цус гараад орон дээр амаа дараад суусан ба ******* ирээд даавуугаар миний аман дээр дараад цус нь тогтохгүй байсан ба би дээшээ хараад хэвтэж байтал ******* гараад гүйсэн ба би ч дээшээ хараад хэвтэж байгаад нэг мэдэхэд архиндаа согтоод унтаад өгсөн байсан. Тэгээд нэг сэрэхэд Налайх дүүргийн эмнэлэг дээр ирчихсэн байсан. ... Миний эрүүний яс ташуу хугарсан, энэ гэмтлийг ******* намайг сандал дээр сууж байхад түлхэж унагаад эрүү лүү өшиглөж учруулсан. ******* бид 2 нэлээн согтсон байсан. ах бие муутай болохоор жоохон уугаад л тасарсан. Би 2 тэгэхээр бараг 3 шил 0.75 литрийн архи уучихсан гэсэн үг. ах тасарсан унтаж байсан, өөр хүн байгаагүй бид хоёр л байсан. ...” гэх мэдүүлэг/хх-ийн 16-17 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Ц.ын өгсөн: "... 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 17 цагийн үед гэртээ зурагт үзээд сууж байтал гаднаас ******* ах орж ирээд “ах нь ахыг чинь цохичихлоо, эмч болон цагдаа дуудаад егөөч” гэхээр нь би утсаа гаргаад хорооны эмч Баярмаа руу залгаад “ ах зодуулсан байна” гэдгийг хэлээд таслахад ******* ах миний утсыг аваад цагдаа руу залгаад “би хүн зодчихлоо” гээд хаягаа хэлээд буцаагаад миний утсыг өгөөд гараад яваад егсен. Ийм л асуудал болсон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад гэрч С.ийн өгсөн: "... Миний нөхөр ******* нь 1976 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, дээрээ нэг эгчтэй. Бага насаа эцэг, эхийн гар дээр хүмүүжээд арван жилийн дунд сургуульд 1984 онд 1-р ангид элсэн орж суралцаад 1992 онд 8-р ангиа төгсөөд тухайн жилдээ суманд байх хаагаад 1993 онд халагдаж ирсэн. Тэрнээс хойш гэртээ эцэг, эх дээрээ мал маллаж амьдрах болсон. 2005 онд бид 2 танилцаад 2006 онд гэр бүл болсон ба ******* 2 хүүхэдтэй надтай гэрлэсэн юм. Том хүүхэд 1992 онд төрсөн, бага хүү 1999 онд төрсөн. Бид 2 гэрлээд 11 жил хамт амьдарсан ба одоо 3 хүүхэдтэй. 2006 оноос эхлээд Улаанбаатар хотод байх “” харуул нд аар ажилд ороод одоог хүртэл тогтвортой ажиллаж байгаа, ажилдаа сайн, хамт олон, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй байдаг. Миний нөхөр зан байдлын хувьд их уян зөөлөн зантай, хааяа нэг архи уудаг ба уусан үедээ юу ч ярьдаггүй надаас уучлалт гуйгаад унтдаг. Ер нь их зөөлөн зантай, архи уухаараа гаднаас уйлаад ороод ирдэг, яагаад ч юм бэ их зөөлөн хүн дээ. Үр хүүхэд тээ хайр халамжтай, ганцаараа ажил хийж гэр бүлээ авч яваа айл гэрийн ноён нуруу байгаа юм ...” гэх мэдүүлэг/хх-ийн 18-19 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №08 шэ/590 тоот дүгнэлтэд:

  1. Б.ийн биед зүүн хацар ясны нумны далд хугарал, эрүү ясны зүүн оочны хугарал, хамар ясны хугарал, нүүрэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 23 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад В.*******ын сэжигтнээр 2016.12.05-ны өдөр өгсөн: “... 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 09 цагийн үед гэрээсээ гараад колонк орж масло авчхаад буцаад явж байтал той таарахад “өчигдөр архи уучихсан дотор муу байна, ганц шил архины мөнгө байна уу” гэхээр нь “байна” гээд бид 2 дэлгүүр ороод 1 шил 0.75 литрийн Хараа архи, 0.5 литрийн 2 лааз пиво аваад ийн гэрт очоод уугаад сууж байтал гаднаас ах орж ирээд бид 3 архиа уугаад дуусгаад би ахиад дэлгүүр гарч 0.75 литрийн Хараа архи авч ирээд тэрийгээ уугаад сууж байтал ах тасраад унтчихсан. Тэгээд бид 2 архиа ууж дуусгаад дэлгүүр гарч ийн утсыг барьцаанд тавиад 0.75 литрийн Хараа архи аваад 18 цагийн үед болов уу тэрийгээ ууж дуусгаад сууж байтал “одоо чи яв” гээд би “чи намайг гэрээсээ хөөлөө” гээд бид 2 маргасан. Тэгээд бид 2 өөд өөдөөсөө харж сууж байгаад би гарахаар босоод ийн урдуур гартал намайг түлхээд би зуух руу унангаа алдаад гараараа хальт дараад арай түлэгдэлгүй уналгүй үлдсэн ба ийг “намайг түлхлээ” гэж уурлаад сандал дээр сууж байхад нь цээж рүү нь түлхэж унагаад сууж байсан сандлаар нь нүүр лүү нь цохиод, мөн эрүү рүү нь нэг удаа өшиглөхөд ийн хамарнаас цус гараад явчихсан. Тэгээд би ийг босгоод алчуураар амыг нь дарж цусыг нь тогтоох гэхэд тогтохгүй болохоор нь хөрш айл болох гэдэг байх нэр нь тэдний гэрт ороод “эмнэлэг болон цагдаа дуудаарай, би ийг зодчихлоо” гэж хэлээд буцаад ийн гэрт ороод цусыг нь алчуураар дараад тогтоох гээд байж байтал гаднаас эмч ирээд араас нь удалгүй цагдаа нар ирсэн. ... намайг гэрээсээ хөөгөөд би “намайг хөөлөө” гээд маргахад намайг элдэв муу үгээр хараагаад байсан ба бид 2 маргалдаж байгаад би босоод гарах гэхэд намайг түлхээд зуух руу унагаангаа алдсан, тэгээд л уур хүрээд зодсон юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад В.*******ын яллагдагчаар 2016.12.05-ны өдөр өгсөн: "...

Миний бие Налайх дүүргийн 6-р хороо Тэрэлжид амьдардаг ба той 10 жилийн найзууд байгаа юм. Тэгээд 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 09 цагийн үед гэрээсээ гараад колонк орж масло авчхаад буцаад явж байтал той таарсан. Тэгтэл надад хэлэхдээ “өчигдөр архи уусан чинь дотор жоохон муу байна, ганц шил архины мөнгө байна уу" гэхээр нь “байна” гээд бид 2 дэлгүүр ороод 1 шил 0.75 литрийн Хараа архи, 0.5 литрийн 2 лааз пиво аваад ийн гэрт очоод уугаад сууж байтал гаднаас ах орж ирээд бид 3 архиа ууж дуусгаад би ахиад ганцаараа дэлгүүр гарч 0.75 литрийн Хараа архи авч ирээд тэрийгээ уугаад сууж байтал ах архиндаа согтоод тасраад унтчихсан. Тэгээд бид 2 архиа ууж дуусгаад дэлгүүр орж мөнгөгүй байсан учир ийн утсыг барьцаанд тавиад 0.75 литрийн Хараа архи зээлж аваад буцаад ийн гэрт очиход ах газраар архиндаа согтоод тасарчихсан унтаж байсан. Тэгээд бид хоёр архиа ууж дуусгаад 18 цагийн үед байх гадаа харанхуй болчихсон байсан, “одоо чи яв” гээд намайг гэрээсээ хөөгөөд элдэв муу үгээр доромжлоод байхаар нь бид 2 хоорондоо маргалдсан ба бид 2 өөд өөдөөсөө харж сууж байгаад би “явъя” гэж бодоод босоод ийн урдуур гартал намайг түлхээд би зуух руу унангаа алдаад гараараа хальт зуухан дээр дараад арай түлэгдэлгүй уналгүй үлдсэн ба миний уур хүрээд ийг “намайг түлхлээ” гэж сандал дээр сууж байхад нь цээж рүү нь түлхэж унагаад сууж байсан сандлыг авад нүүр лүү нь цохиод, мөн эрүү рүү нь нэг удаа өшиглөхөд ийн хамарнаас цус гараад явчихсан. Тэгээд би ийг босгоод ширээн дээр байсан алчуураар амыг нь дарж цусыг нь тогтоох гэхэд тогтохгүй болохоор нь гараад хөрш айл болох ын гэрт ороод “эмнэлэг болон цагдаа дуудаарай, би ийг зодчихлоо” гэж хэлээд буцаад ийн гэрт ороод цусыг нь алчуураар дараад сууж байтал 10 орчим минутын дараа өрхийн эмч ирээд араас нь цагдаа нар ирсэн. Миний биед учирсан гэмтэл байхгүй, намайг зодож цохисон хүн байхгүй. Гар түлэгдээгүй дараад л авсан, зуух бас тийм айхтар халуун байгаагүй. Бид 2 хоёулаа нэлээн согтсон байсан. ах тасарчихсан унтаж байсан болохоор бид 2- ыг маргаж зодолдохыг мэдээгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8 дугаар тал/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 13 дугаар тал/,

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр тал/,

*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35 дугаар тал/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар тал/,

Налайх дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 37 дугаар тал/,

В.*******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 38-40, 43 дугаар тал/,

Хохирлын баримтууд /хх-ийн 47-49 дүгээр тал/,

“” ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 130 дугаар "... В.******* нь “” ХХК-д 2010 оноос хойш гэрээт харуул хаагчаар одоог хүртэл тасралтгүй 6 жил ажиллаж байна. Ажиллах хугацаандаа аж ахуйн нэгж байгууллага, объектын өмч хөрөнгийг гэрээт харуул хамгаалалтын хуулийн дагуу өндөр сонор сэрэмжтэй, ажлын хариуцлагатайгаар хамгаалах үүрэг гүйцэтгэж байгаа юм. Өөрийн мэдлэг боловсролоо дайчлан ажилладаг ба компаниас зохион байгуулж буй харуул хамгаалалтын мэргэжлийн сургалтад тогтмол хамрагдан идэвхтэй оролцдог ажилтан юм. В.******* нь төлөв даруу зантай, хамт олондоо нэр хүндтэй, багаар ажиллах чадвартай, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэг манай тэргүүний ажилтан болохыг тодорхойлов ...” гэсэн албан бичиг /хх-ийн 41 дүгээр тал/,

Хохирогч Б.ийн Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан "... Б. миний бие 2016.11.15-ны өдөр Налайх дүүргийн 6-р хороо Тэрэлжийн 64 тоотод оршин суух гэртээ багын найз *******тай нийлж архи ууж согтоцгоон маргалдаж муудалцсаны улмаас нүүр буюу эрүү тус газраа гэмтэл авч хагалгаа хийлгэж, хэвтэж эмчлүүлсэн болно. Уг хагалгаа, эмчилгээнд гарсан зардал, төлбөр тооцоог ******* нь бүрэн төлж, барагдуулсан тул хохирлоо бүрэн барагдуулсан гэж үзэж байна. Иймд уг хэрэгт холбогдогч *******т гомдол саналгүй тул түүнд оноогдох ял шийтгэлийг нь миний өргөдлийг харгалзан үзэж хөнгөрүүлж өгч тусална уу ...” гэх өргөдөл /хх-ийн 46 дугаар тал/,

Хохирогч Б.ийн тус шүүхэд гаргасан "... В.*******т холбогдох хэргийн хохирогч Б. миний бие нь *******аас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй тул шүүх хуралдаанд биечлэн суух шаардлагагүй гэж үзэж байна. Хохирлоо бүрэн барагдуулж авсан болно. Иймд намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү ...” гэсэн хүсэлт /хх-ийн 69 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас В.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч В.*******ыг бусдын бие махбодод хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Б. “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгөтэй модон сандал 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Шүүгдэгч В.*******т ял шийтгэл оногдуулахдаа хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг хэрэглэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

  1. ******* овогт *******ы *******ыг бусдын бие махбодод хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. *******ы *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар В.*******т оногдуулсан 1 жил хорих ялыг жирийн дэглэмтэй *******чүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Шүүгдэгч В.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Б. “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгөтэй модон сандал 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар В.*******т оногдуулсан 1 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
  7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол В.*******т урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЛУВСАНДОРЖ