Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/123

 

 

                                2021/ШЦТ/123

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

Улсын яллагч: Э.Оргилбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Удвал

Шүүгдэгч: Д.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Дгийн Хт холбогдох 2112001060164 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                                                                                                                                                                                          

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Х суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт А аймгийн Х сумын Н багийн Х хорооллын .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, С овогт Дгийн Х /РД:../

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Д.Х нь 2021 оны 05 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө А аймгийн Х сумын Н хангай багийн “Ө” хүнсний дэлгүүрийн гадна тавьсан байсан Н.Лийн эзэмшлийн улаан өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, авч, түүнд 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтын шатанд 2112001060164 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Лийн мэдүүлсэн: ...Би А аймгийн Х сумын Н багийн Х хорооллын .. тоотод байдаг гэрээсээ 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн орой 20 цагийн үед өөрийн эзэмшлийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоциклийг жолоодон явж байгаад А аймгийн Х сумын Н багийн “Ө” хүнсний дэлгүүрийн гадаа явж байхад манай найз ойрхон машинтай яваад ирмээр байна гэхээр нь унаж явсан мотоциклийг дэлгүүрийн урд талд, замын хажуу талд төв замаас гаргаж орхиод найзын хамт машинд суугаад Архангай аймгийн Цахир сум орж найзын ажлыг амжуулж дуусгаад 2021 оны 05 дугаар сарын 29-ний шөнө 02 цагийн үед Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн төв орж ирээд мотоцикль орхисон газраа ирээд авах гэтэл миний унаж явсан Мустанг-5 маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоцикль алга болсон байсан. Тэгээд тэр хавиараа хайгаад, найз нөхдөөсөө асуугаад ямарч сураг гарахгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан. Манай суманд хулгай гардагүй болохоор би мотоциклио хэн нэгэнд захиж үлдээгээгүй. Миний унаж явсан Мустанг-5 маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоцикль нь хоёр тольгүй, суудлын хар савхин бүрээс нь урд хэсгээрээ урагдсан, хойд хоёр дохио нь хагарсан байгаа. Би Мустанг-5 маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоциклийг 2019 онд банкнаас лизингээр авч байсан бөгөөд унаад 2 жил болсон болохоор 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр үнэлж байна. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Би гомдолтой байна. Алдсан мотоциклийг олж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Лийн дахин мэдүүлсэн: ...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрийн хохирол болох уг алдсан мотоциклийг бүрэн бүтэн барагдуулж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Бийн мэдүүлсэн: ...Би 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн орой Н.Лтой Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн “Өвөр-тээл” хүнсний дэлгүүрийн гадаа таараад хоёулаа хамт Цахир сум явчихаад ирмээр байна гэсэн чинь за гээд Н.Л нь унаж явсан улаан өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг дэлгүүрийн ойролцоо орхиод явсан. 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шөнө ирээд уг орхиж явсан мотоциклийг авах гэтэл байхгүй байсан. Тэгээд би Лийг гэрт нь хүргэж өгөөд өөрийн гэртэй харьсан. Би өөрийн эзэмшлийн Приүс маркийн 83-49 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр явсан. Би машины сэлбэг авах гээд явсан юм. Бид хоёр 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 02 цагийн үед ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Нгийн мэдүүлсэн: ...Манай хүү Н.Л нь 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн орой өөрийн гэрээсээ гараад Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн “Өвөр-тээл” хүнсний дэлгүүрийн гадаа өөрийн унаж явсан улаан өнгийн Мустанг-5 маркийн дугааргүй мотоциклийг дэлгүүрийн ойролцоо орхиод явсан бөгөөд шөнө ирээд авах гэтэл байхгүй байна гээд манай хүү Н.Л өөрийн гэртээ орж ирсэн. Би түүний ямар ажлаар хаашаа явсныг мэдээгүй. Шөнө унаж явсан мотоциклио алдчихлаа гээд орж ирсэн. Хүү 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 02 цагийн үед ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Гын мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн Хөх даваа хорооллын гудамжинд эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байтал 2021 оны 05 дугаар сарын 23-наас 29-нд шилжих шөнө “Өвөр-тээл” хүнсний дэлгүүрийн гаднаас алга болсон мотоциклийн содон шинж тэмдэгтэй адилхан мотоцикль явж байхаар нь араас нь очоод зогсоогоод шалгатал Н.Лийн хулгайд алдсан Мустанг-5 маркийн улсын дугааргүй, улаан өнгийн мотоцикльтой адилхан болохоор нь тээврийн хэрэгслийг нь саатуулсан. Намайг уг тээврийн хэрэгслийг саатуулахад Хангай сумын Ноёнхангай багийн иргэн Д.Х жолоодоод явж байсан. Намайг зогсоож шалгахад Д.Х нь Мустанг-5 маркийн дугааргүй улаан өнгийн мотоциклийг ганцаараа жолоодоод явж байсан. Би Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн Хөх даваа хороололд Хын гэрийн хойно шалгасан юм. Х унаж яваа мотоциклийн талаар ямар нэгэн юм яриагүй. Тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бийн мэдүүлсэн: ...Би 2021 оны 05 дугаар сарын 29-ний шөнө 02 цагийн үед унтаж байхад манай төрсөн ах Д.Х бага зэрэг согтуу орж ирж байсан. Тэгээд орж ирээд шууд унтаад өгсөн. Би өглөө сэрээд гараад өөрийн нойл орох гэтэл хашааны урд улаан өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикль байхаар нь Д.Хаас хэний мотоцикль юм гэж асуутал манай найзынх гэж байсан. Би өөр зүйл мэдэхгүй байна. Манай ах Д.Х нь өөрөө Даюун маркийн шар өнгийн улсын дугааргүй мотоцикльтой. Надад манай найзын мотоцикль гэж хэлсэн. Би хаанаас авч ирснийг нь мэдэхгүй. Би Хыг хулгай хийсэн гэж мэдээгүй. Сүүлд цагдаа хураагаад аваад явахаар нь мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Хын мэдүүлсэн: ...Сонсгосон ял миний үйлдэлд тохирч байна. Надад тогтоолтой холбоотой тайлбар байхгүй. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Гэртээ харих гээд унаагүй байсан болохоор унаж явсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн мотоциклийг эзнийх нь зөвшөөрөлгүй унаад явсан нь миний буруу. Миний аав харвасан, ар гэрийн гачигдалтай, өөрөө нялх хүүхэдтэй учраас надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 хуу/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-05 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06, 16, 56-57 хуу/

Камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-15 хуу

            2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 63 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34 хуу/

Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 54-55 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 71-72 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 хуу/ зэрэг болно.

 

Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2021 оны 05 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө А аймгийн Х сумын Н хангай багийн “Ө” хүнсний дэлгүүрийн гадна тавьсан байсан Н.Лийн эзэмшлийн улаан өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикль хулгайд алдагдаж, түүнд 450.000 төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Х нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Д.Х нь 2021 оны 05 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө А аймгийн Х сумын Н багийн “Ө” хүнсний дэлгүүрийн гадна тавьсан байсан Н.Лийн эзэмшлийн улаан өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, авч, түүнд 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Лийн мэдүүлсэн “Би А аймгийн Х сумын Н багийн Х хорооллын .. тоотод байдаг гэрээсээ 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн орой 20 цагийн үед өөрийн эзэмшлийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоциклийг жолоодон явж Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн “Өвөр-Тээл” хүнсний дэлгүүрийн гадаа явж байхад манай найз ойрхон машинтай яваад ирмээр байна гэхээр нь унаж явсан мотоциклийг дэлгүүрийн урд талд, замын хажуу талд төв замаас гаргаж орхиод найзын хамт машинд суугаад Архангай аймгийн Цахир сум орж найзын ажлыг амжуулж дуусгаад 2021 оны 05 дугаар сарын 29-ний шөнө 02 цагийн үед Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн төв орж ирээд мотоцикль орхисон газраа ирээд авах гэтэл миний унаж явсан Мустанг-5 маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоцикль алга болсон байсан. Тэгээд тэр хавиараа хайгаад, найз нөхдөөсөө асуугаад ямарч сураг гарахгүй болохоор нь цагдаагийн байгуулагад хандсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13, 52-53/

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Бийн мэдүүлсэн “Би 2021 оны 05 дугаар сарын 28-ны орой Н.Лтой Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн “Өвөр-Тээл” хүнсний дэлгүүрийн гадаа таараад хоёулаа хамт Цахир сум явчихаад ирмээр байна гэсэн чинь за гээд Н.Л нь унаж явсан улаан өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг дэлгүүрийн ойролцоо орхиод явсан. 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шөнө ирээд уг орхиж явсан мотоциклийг авах гэтэл байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,  

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Нгийн мэдүүлсэн “Манай хүү Н.Л нь 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн орой өөрийн гэрээсээ гараад Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн “Өвөр-Тээл” хүнсний дэлгүүрийн гадаа өөрийн унаж явсан улаан өнгийн Мустанг-5 маркийн дугааргүй мотоциклийг дэлгүүрийн ойролцоо орхиод явсан бөгөөд шөнө ирээд авах гэтэл байхгүй байна гээд гэртээ орж ирсэн. Шөнө унаж явсан мотоциклио алдчихлаа гээд орж ирсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,  

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Гын мэдүүлсэн “Би Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн Хөх даваа хорооллын гудамжинд эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байтал 2021 оны 05 дугаар сарын 23-наас 29-нд шилжих шөнө “Өвөр-тээл” хүнсний дэлгүүрийн гаднаас алга болсон мотоциклийн содон шинж тэмдэгтэй адилхан мотоцикль явж байхаар нь араас нь очоод зогсоогоод шалгатал Н.Лийн хулгайд алдсан Мустанг-5 маркийн улсын дугааргүй, улаан өнгийн мотоцикльтой адилхан болохоор нь тээврийн хэрэгслийг нь саатуулсан. Намайг уг тээврийн хэрэгслийг саатуулахад Хангай сумын Ноёнхангай багийн иргэн Д.Х жолоодоод явж байсан. Намайг зогсоож шалгахад Д.Х нь Мустанг-5 маркийн дугааргүй улаан өнгийн мотоциклийг ганцаараа жолоодоод явж байсан. Би Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн Хөх даваа хороололд Хын гэрийн хойно шалгасан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/,

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бийн мэдүүлсэн: ...Би 2021 оны 05 дугаар сарын 29-ний шөнө 02 цагийн үед унтаж байхад манай төрсөн ах Д.Х бага зэрэг согтуу орж ирж байсан. Тэгээд орж ирээд шууд унтаад өгсөн. Би өглөө сэрээд гараад нойл орох гэтэл хашааны урд улаан өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикль байхаар нь Д.Хаас хэний мотоцикль юм гэж асуутал манай найзынх гэж байсан. Би Хыг хулгай хийсэн гэж мэдээгүй. Сүүлд цагдаа хураагаад аваад явахаар нь мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/,

 

мөрдөн байцаалтын шатанд Д.Хын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Сонсгосон ял миний үйлдэлд тохирч байна. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Гэртээ харих гээд унаагүй байсан болохоор унаж явсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн мотоциклийг эзнийх нь зөвшөөрөлгүй унаад явсан нь миний буруу” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-05/,

гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06, 16, 56-57/,

камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-15/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч С овогт Дгийн Хыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв. 

 

Шүүгдэгч Д.Хыг хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.Х нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон ба Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 74 тоот тогтоолоор яллагдагч Д.Хт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг яллагдагч Д.Х зөвшөөрсөн байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.  

 

Шүүгдэгч Д.Х нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Хатанбатаарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн байдлыг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь үндэслэлтэй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овогт Дгийн Хыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1, 188, 189 дүгээр зүйлүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Д.Хын тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч Д.Х нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Хын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ