Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2017/ШЦТ/04

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******ын *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, *******-ний өдөр ******* суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот, *******, *******, ******* орших суух бүртгэлтэй, урьд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 216 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1,62.2 дахь хэсэгт зааснаар 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 320 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйл 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, регистрийн дугаартай, ******* овгийн *******ын ******* нь ялтай байх хугацаандаа 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр тоотод оршин суух иргэн Ш.ын гэрт түр хугацаагаар байх үедээ авдрыг нь түлхүүрээр онгойлгон дотроос нь цаасан дугтуйнд байсан иргэн Г.гийн эзэмшлийн 190,000 төгрөг, ай-поно маркийн гар утас мөн иргэн Ш.ын 20,000 төгрөг зэрэг эд зүйлийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.******* нь ялтай байх хугацаандаа 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр тоотод оршин суух иргэн Ш.ын гэрт түр хугацаагаар байх үедээ авдрыг нь түлхүүрээр онгойлгон дотроос нь цаасан дугтуйнд байсан иргэн Г.гийн 190,000 төгрөг, ай-фоно маркийн гар утас, мөн иргэн Ш.ын 20,000 төгрөг зэрэг эд зүйлийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Г.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2016 оны 08 сарын 20-ны өдөр би түр хугацаагаар амьдарч байсан айлаас хулгай хийсэндээ гэмшин ухаарч байна. 2016 оны 03 сарын 28-ны өдөр шүүхээс 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзах шийдвэр гарсан. Энэ хугацаанд би хувийн байдлаас болж хүүхдийг аавд нь өгсөн байсан. Шүүхээс хүүхдийг албан ёсоор нөхөр бид хоёрын хэн нэгэнд өгсөн шийдвэр гараагүй. Хамаатан сандангууд нь намайг хүүхдээ хаясан гээд зайгаа барьж харьцахгүй, мөн хүүхдээ санаж байсан. 2016 оны 6 сарын сүүлчээр надад амиа хорлоё гэж бодож эхэлсэн. Би амиа хорлоё гэж бодож рүү явсан. Намайг амиа хорлох гэж байхад аврах ангийнхан аварсан. Тэгээд би амиа хорлох нь буруу гэдгийг ойлгосон. Ажил төрөл, амьдрах газаргүй явж байгаад тухайн айлд очсон. Би мөнгөгүй байсан болохоор эд зүйлийг авсан. Дараа нь буцааж өгнө гэж бодож байсан. Намайг хулгайч нарын хамсаатан байж магадгүй гэсэн үүднээс Цагдаагийн газарт очиж шалгуулсан. Би хулгай хийсэндээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,

Хохирогч Г.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би “” ХХК-д өрөөний үйлчлэгч ажилтай ба би нагац ах тай хамт амьдардаг юм. 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр орой ажлаа тараад ирэхэд ах манайд гэх эмэгтэй ганцаараа 10 хоног амрахаар ирсэн. Өдрийн 35,000 төгрөгөөр гэрт оруулсан. Энд нэг найздаа 5,000,000 төгрөг зээлдүүлээд авч чадахгүй байгаа. Нөгөө найз нь энэ голын эгчийндээ байгаа гэж байна. Гадаадад сурч байгаад ирсэн. Одоо хэдэн жуулчинтай аялалд явчихсан ирэхээр нь цагдаа найзыгаа дуудаад барьж аваад мөнгөө авна гэж ярьж байна гэсэн. Тэгээд гэх эмэгтэй манай гэрт байхдаа өдөрт голын цаашаа гараад явдаг ба орой нь буцаж ирээд хоол унд хийгээд байж байдаг байсан. Тэгээд 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 14 цаг 13 минутад над руу нагац ах залгаад нөгөө чинь авдранд байсан ай- фон 5 маркийн гар утас, миний цагаан дугтуйтай 190,000 төгрөг, ах ын 20,000 төгрөг зэргийг хулгайлаад явчихсан байна гэж хэлсэн ба шууд цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 9-11 дүгээр тал/

Хохирогч Ш.ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би хорооид гэр буудал ажиллуулдаг юм. 2016 оны 08 дугаар сарын 11-ний орой 17 цагийн үед хашаан дотроо явж байтал нэг эмэгтэй ирээд манай хаягийг харж зогсож байснаа “гэр буудал хэд юм бэ?” гэхээр нь би “хэдүүлээ явж байгаа юм бэ?” гэхэд “ганцаараа” гэсэн. Тэгээд би “хоногийн 45,000 төгрөг” гэхэд “ямар үнэтэй юм бэ?” гэсэн. Тэгэхээр нь би “чи ганцаараа явж байгаа юм бол 35,000 төгрөгөөр ор оо” гээд гэрээ үзүүлээд нөгөө эмэгтэй орохоор болоод орсон. Тэгээд 2 хоногийн дараа намайг гэрт байж байтал нөгөө ******* гэх эмэгтэй манай гэрт орж ирээд “ахаа би танд нэг юм хэлэх гэсэн юм” гэхээр нь “юу юм бэ?” гэхэд “би энд нэг хүнд 5,000,000 төгрөг зээлдүүлээд авч чадахгүй байгаа юм. Миний мөнгө зээлүүлсэн хүний ах, эгч нар энэ голын цаана гэр буудал ажиллуулдаг гэж сонсоод уулзахаар ирсэн чинь 2 хоног аяллаар явчихсан гэнэ ээ” гэхээр нь би *******д хандаж “чиний араас хүн ирэх юм уу” гэхэд “үгүй" гэсэн. Тэгээд би “чи яаж мөнгөө авах гэж байгаа юм бэ? ганцаараа очиж болохгүй, хүнд зодуулбал “ гэсэн чинь "шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар манай найз ажилладаг тэр маань яг энд байна уу үгүй юу гэдгийг тодруулаад буцаад хэлээрэй гэсэн” гэхээр нь би “за тэгүүл манайд бай” гээд би гэртээ байлгасан. Тэгээд 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр би загасанд явахаар болоод авдраасаа мөнгө авсан ба ******* тэрийг харсан. Тэгээд би загаснаас орой ирээд авдраа онгойлгох гэхэд түлхүүрээ олоогүй ба маргааш нь бас дахиад түлхүүрээ хайгаад олоогүй. Тэгээд 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өглөө 10 цагийн үед гараад худгаа онгойлгох гээд юм хийгээд байж байтал ******* ирээд би нөгөө голын цаана байдаг айл руугаа явчхаад ирье гээд манай байшингийн түлхүүрийг барьчихсан ирэхээр нь “тэг тэг” гэж хэлээд ******* ч гэсэн голын тийшээ явах шиг болсон. Би гэнэт дотроо түлхүүр барьсан явж байсныг нь санаад авдарт байсан мөнгө авчихсан юм биш биз дээ гээд авдраа онгойлоод үзэхэд дотор нь байсан 20,000 төгрөг гийн цагаан дугтуйн дотор хийсэн байсан 190,000 төгрөг, ай фон 5 маркийн гар утас зэрэг зүйлс алдагдсан байсан ба би шууд болон цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 13-14 дүгээр тал/

Ял шалгах хуудас, /хх-ийн 50 дугаар тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 55 дугаар тал/

Эд зүйлийн үнэлгээ, /хх-ийн 58 дугаар хуудас/

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 216 дугаар шийтгэх тогтоолын хуулбар,

/хх-ийн 63-65 дугаар тал/

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 320 дугаар шийтгэх тогтоолын хуулбар,

/хх-ийн 66-69 дүгээр тал/

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 70 дугаар тал/ зэрэг зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.******* нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 320 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзсан хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58, 61 дүгээр зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулж, биечлэн эдлүүлэх үндэслэлтэй байна.

Хохирогч Г., Ш. нар нь Г.*******аас алдагдсан эд зүйлээ бүгдийг хүлээн авсан, одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгч Г.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

  1. Шүүгдэгч ******* овгийн *******ын *******ыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар Г.*******д 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5, 61.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д сүүлчийн тогтоолоор оногдуулсан 3 сарын хугацаагаар баривчлах ял дээр өмнөх Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 320 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялын зарим болох 9 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 1 жил хорих ялаар тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.*******д оногдуулсан 1 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.*******д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЧИНЗОРИГ