Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/126

 

 

                                2021/ШЦТ/126

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

Улсын яллагч: С.Бичинхүү

Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Алтанчимэг

Шүүгдэгч: Г.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ггийн Аэд холбогдох 2012003640047 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн нутаг Хад толгой гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар, 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, Архангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 239 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цаг хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 249 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн Б овгийн Ггийн А /РД:../

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Г.А нь 2020 оны 09 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан овоо багийн нутаг Хужиртын хүзүү гэх газраас хохирогч Ж.Бын эзэмшлийн хээр зүсмийн, нас нийлсэн 1 тооны морийг хулгайлж, түүнд 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтын шатанд 2012003640047 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Бын мэдүүлсэн: ...Би 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн нутаг Хужирт гэх газар гэртээ байхад 19 цагийн үед манай төрсөн дүү Н өөрсдийнхөө адууг хурааж ирээд манай хээр морь алга болсон байна гэж надад хэлсэн. Тэгээд хажуу айлын ах А, дүү Н бид гурав Цэнхэр сумын төв ороод Аийн хашааны ойролцоо хоносон. Үүрээр 06 цагийн үед А хашаанаасаа мотоцикльтой эхнэрээ сундлаад голдоо шуудайтай юм тавиад хогийн цэг рүү явж тэндээ шуудайтай юмаа хаяж орхиод буцаад гэр рүүгээ явсан. Бид гурав араас нь очиж хог дээр хаясан шуудайтай юмыг очиж үзэхэд шинээрээ адууны гэдэс байсан. Бид гурав буцаж яваад Аийн гэрт очиж Атэй уулзаад, чи сая адууны гэдэс хогийн цэг дээр хаясан байна, мөн тугалынхаа хашаанд адуу уясан байна гэж хэлэхэд эхнэр нь манайх үхэр алсан юм, хашаандаа бяруу хашсан юм гэж хэлсэн. Харин А хэлэхдээ би хүнээс нэг үрээ авч унаж байгаад хөлийг нь гэмтээчихээр нь гаргачихсан юм, эзэнд нь хэлээгүй байгаа гэж хэлсэн. Тэгээд А бид нарт нэг хүрэн адууны арьс, толгой үзүүлсэн бөгөөд уг арьс нь гүүний арьс, толгой нь морины толгой байсан. Тэгээд удалгүй байж байгаад А үнэнээ хүлээж би танай хээр зүсмийн морийг хөдөө байхад нь хээр бугуйлдаж барьж аваад сумын төв рүү оруулж өөрийнхөө хашаан дотор алаад арьс, толгойг нь Тамирын гол руу хийж урсгасан гэж хэлсэн. Тэгээд бид нар цагдаад мэдэгдсэн. Хээр зүсмийн, гэдсэндээ олойртой, им, тамга байхгүй, 1 тооны морь хулгайд алдсан. Цагаан өнгийн шуудайтай, амыг нь сураар боосон зүйл байсан. Бид 3 очоод задлаад үзэхэд шинээрээ адууны гэдэс, дотор байсан. Миний өөрийн эзэмшлийн морь байгаа юм. Хашаанд нь ороход гэрийнх нь хойд талд шинээрээ шороогоор булсан адууны сэвс байсан. Мөн тугалын байран дотор нь адуу уясан байдалтай адууны нойтон баас байсан. Цагаан өнгийн мяндсаар ногт хийсэн байдалтай гэрийнх нь ард талд байсан. Би 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өглөө адуугаа хурааж бүртгэхэд миний хээр морь байсан. Би хээр морио 1.500.000 төгрөгөөр үнэлж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Лийн мэдүүлсэн: ...Би 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө Архангай аймгийн Цэнхэр сумын тамир багийн нутагт гэртээ унтаж байхад 09 цагийн үед гаднаас А орж ирээд 2 хонины мах байна, манай гэрийнхэн бас бүгдээрээ аймаг явах гэсэн юм, чи явах уу гэж асууж орж ирсэн. Тэгээд би машинаа янзалчихаад явъя гэж хэлээд явуулсан. Удалгүй би босоод Цэнхэр сумын гүүрний доод талд байх Аийн гэрт өөрийнхөө 82-41 АРХ улсын дугаартай, саарал өнгийн, Сани-15 маркийн машинтайгаа очсон. Тэнд очиход 2 хонины мах, 1 адууны мах авч явна гээд байж байсан. Би адууны махны гарал үүслийн бичиг болон толгой, шийрийг нь байгаа эсэхийг асуухад хүрэн адууны толгой, арьс үзүүлээд гарал үүслийн бичгийг нь авчихна гэж хэлсэн. Тэгээд тэр махаа ачаад Абид хоёр аймгийн төв рүү 10 цаг үеийн үед орж ирээд ЭрдэнэБ сумын 03 дугаар багийн Цогт-Уул гэдэг газар байдаг Аийн дүү Б гэдэг залуугийн хашаанд буулгаж өгсөн. Тэгээд аймгийн төвд Аг байхад эхнэр нь залгаад гэрт нь хүмүүс ирээд бөөн юм болж байна, хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд Абид хоёр Цэнхэр сум руу явж Агийн гэрт нь очиход баахан хүмүүс ирчихсэн, Аг хулгай хийлээ гээд хээр адуу нэхээд байсан. Тэгээд тэнд байсан Б ах намайг ахын дүүд хамаагүй, цаашаа байж бай гэж хэлсэн. Удалгүй А бид хоёр дахиж аймгийн төв рүү ороод А нөгөө адууны махаа нэг ченжид аваачиж зарсан. Тэгээд адууны арьс, ширийг нь аваад буцаад Цэнхэр сум руу яваад Аийг гэрийнх нь гадаа хүргэж өгөөд гэр рүүгээ явсан. А өмнө нэг билүү хоёр сарын өмнө  гарал үүслийн бичигтэй шүдлэн билүү, бярууны мах миний машинд ачиж аймгийн төв оруулж зах дээр зарж байсан. Би Аийн ачуулсан махыг хулгайнх гэдгийг тухайн үед мэдээгүй. Надад арьс, толгойг нь үзүүлсэн болохоор санаанд ороогүй. Хуйлаад нугалсан хүрэн зүсмийн адууны арьс, толгойг надад үзүүлсэн. Би им тамгыг нь анзаарч хараагүй. Би гарал үүсэлгүй гэдгийг нь мэдсэн. А хэлэхдээ манай адуу байгаа юм, гарал үүслийг нь одоо авчихна гэж хэлсэн. Хааяа үхэр туугаад морьтой явж байгаа харагддаг. Нарийн сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Агийн мэдүүлсэн: ...Би 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн нутаг Хужирт гэх газар гэртээ байхад 19 цагийн үед манай хүргэний ах Бын төрсөн дүү Н өөрсдийнхөө адууг хурааж ирээд Бын нэг тооны морь алга болсон талаар хэлсэн. Тэгээд Б, Н бид гурав Цэнхэр сумын төв ороод Аийн хашааны ойролцоо хоносон. Үүрээр 06 цагийн үед А хашаанаасаа мотоцикльтой эхнэрээ сундлаад голдоо шуудаатай юм тавиад хогийн цэг рүү явж тэндээ шуудайтай юмаа хаяж орхиод буцаад гэр рүүгээ явсан. Бид гурав араас нь очиж хог дээр хаясан шуудайтай юмыг очиж үзэхэд шинээрээ адууны гэдэс байсан. Бид гурав буцаж яваад Аийн гэрт очиж Атэй уулзаад чи сая адууны гэдэс хогийн цэг дээр хаясан байна, мөн тугалынхаа хашаанд адуу уясан байна гэж хэлэхэд эхнэр нь манайх үхэр алсан юм, хашаандаа бяруу хашсан юм гэж хэлсэн. Харин А хэлэхдээ би хүнээс нэг үрээ авч унаж байгаад хөлийг нь гэмтээчихээр нь гаргачихсан юм, эзэнд нь хэлээгүй байгаа гэж хэлсэн. Тэгээд А бид нарт нэг хүрэн адууны арьс, толгой үзүүлсэн бөгөөд уг арьс нь гүүний арьс, толгой нь морины толгой байсан. Тэгээд удалгүй байж байгаад А үнэнээ хүлээж, би Бын хээр зүсмийн морийг хөдөө байхад нь хээр бугуйлдаж барьж аваад сумын төв рүү оруулж өөрийнхөө хашаан дотор алаад арьс, толгойг нь Тамирын гол руу хийж урсгасан гэж хэлсэн. Тэгээд бид нар цагдаад мэдэгдсэн. Хээр зүсмийн, гэдсэндээ олойртой, им, тамга байхгүй 1 тооны морь хулгайд алдсан. Цагаан өнгийн шуудайтай, амыг нь сураар боосон зүйл байсан. Бид 3 очоод задлаад үзэхэд шинээрээ адууны гэдэс, дотор байсан. Манай хүргэний төрсөн ах Бын эзэмшлийн морь байгаа юм. Хашаанд нь ороход гэрийнх нь хойд талд шинээрээ шороогоор булсан адууны сэвс байсан. Мөн тугалын байран дотор адуу уясан байдалтай адууны нойтон баас байсан. Цагаан өнгийн мяндсаар ногт хийсэн байдалтай гэрийнх нь ард талд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Бы мэдүүлсэн: ...2020 оны 09 дүгээр сард яг өдрийн сайн санахгүй байна, би ямартай ч ажил явдалтай байсан бөгөөд өглөөнөөс хойш нэг дугаар залгаад байхаар автал А гэх хүн байна, адууны мах авах уу гэхээр нь жаахан ажилтай байна, өдөр тийш хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд өдөр Г.А нь мах авдаг зоорин дээр махаа аваад хүрээд ирсэн юм. Тухайн махны арьс, толгой байсан. Би арьс, толгойны зургийг нь дараад гарал үүслээ аваад ир гэж хэлтэл та мөнгөө өгчих, би Цэнхэр ороод аваад ирье гэж хэлээд яваад өгсөн. А нь Цэнхэр сумын багийн дарга байхгүй байсан юм, буцаж яваад гарал үүслээ авчраад өгье гэж хэлсэн юм. Тэгсэн ч толгой, арьс нь байсан болохоор авчраад өгчих юм байх гэж бодоод зургийг нь дарж аваад явуулсан юм. Хар хүрэндүү л байсан байх, ямар ч байсан арьс, толгой байсан. Би тэгээд гарал үүсэлгүй болохоор нь хоёр, гурав хоног хүлээсэн. А одоохон аваад ирье гэж хэлээд явсан юм. Им, тамга тэмдгийг нь бол сайн санахгүй байна. Гарал, зураг нь таарвал авчихдаг юм. Өдөрт хэд хэдэн мах авдаг болохоор тэр болгоныг санахгүй байна. Би хэдэн хэд болсныг нь сайн санахгүй байна. Мөнгийг нь бол бэлэн өгөөд явуулсан. Тухайн үед би ажил явдалтай их яарч байсан болохоор мөнгийг нь өгөөд явуулсан. Гарал үүслээ найдвартай, дараа нь аваад ирье гээд байхаар нь авчрах юм байхдаа гэж бодсон юм...гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Г.Аийн дахин мэдүүлсэн: ...Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 хуу/

 

            Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 02-03, 06-07 хуу/

            Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-05, 08, 10, 12 хуу/

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 09, 11 хуу/

“Хас үнэлгээ” ХХК-ний 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 859 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36 хуу/

2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 24 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 130 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 108 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 хуу/ зэрэг болно.

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 135 хуу/ зэрэг болно.

 

Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2020 оны 09 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан овоо багийн нутаг Хужиртын хүзүү гэх газраас хохирогч Ж.Бын эзэмшлийн хээр зүсмийн, нас нийлсэн 1 тооны морийг хулгайд алдагдаж, түүнд 1.000.000 төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Г.А нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Г.А нь 2020 оны 09 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан овоо багийн нутаг Хужиртын хүзүү гэх газраас хохирогч Ж.Бын эзэмшлийн хээр зүсмийн, нас нийлсэн 1 тооны морийг хулгайлж, түүнд 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Бын мэдүүлсэн “Би 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн нутаг Хужирт гэх газар гэртээ байхад 19 цагийн үед манай төрсөн дүү Н өөрсдийнхөө адууг хурааж ирээд манай хээр морийг алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд хажуу айлын ах А, дүү Н бид гурав Цэнхэр сумын төв ороод Аийн хашааны ойролцоо хоносон. Үүрээр 06 цагийн үед А хашаанаасаа мотоцикльтой эхнэрээ сундлаад голдоо шуудайтай юм тавиад хогийн цэг рүү явж тэндээ шуудайтай юмаа хаяж орхиод буцаад гэр рүүгээ явсан. Бид гурав араас нь очиж хог дээр хаясан шуудайтай юмыг очиж үзэхэд шинээрээ адууны гэдэс байсан. Бид гурав буцаж яваад Аийн гэрт очиж Атэй уулзаад, чи сая адууны гэдэс хогийн цэг дээр хаясан байна, мөн тугалынхаа хашаанд адуу уясан байна гэж хэлэхэд эхнэр нь манайх үхэр алсан юм, хашаандаа бяруу хашсан юм гэж хэлсэн. Харин А хэлэхдээ би хүнээс нэг үрээ авч унаж байгаад хөлийг нь гэмтээчихээр нь гаргачихсан юм, эзэнд нь хэлээгүй байгаа гэж хэлсэн. Тэгээд А бид нарт нэг хүрэн адууны арьс, толгой үзүүлсэн бөгөөд уг арьс нь гүүний арьс, толгой нь морины толгой байсан. Тэгээд удалгүй байж байгаад А үнэнээ хүлээж би танай хээр зүсмийн морийг хөдөө байхад нь хээр бугуйлдаж барьж аваад сумын төв рүү оруулж өөрийнхөө хашаан дотор алаад арьс, толгойг нь Тамирын гол руу хийж урсгасан гэж хэлсэн. Тэгээд бид нар цагдаад мэдэгдсэн. Хээр зүсмийн, гэдсэндээ олойртой, им, тамга байхгүй, 1 тооны морь хулгайд алдсан. Цагаан өнгийн шуудайтай, амыг нь сураар боосон зүйл байсан. Бид 3 очоод задлаад үзэхэд шинээрээ адууны гэдэс, дотор байсан. Миний өөрийн эзэмшлийн морь байгаа юм. Хашаанд нь ороход гэрийнх нь хойд талд шинээрээ шороогоор булсан адууны сэвс байсан. Мөн тугалын байран дотор нь адуу уясан байдалтай адууны нойтон баас байсан. Цагаан өнгийн мяндсаар ногт хийсэн байдалтай гэрийнх нь ард талд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17/,

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Лийн мэдүүлсэн “Би 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө Архангай аймгийн Цэнхэр сумын тамир багийн нутагт гэртээ унтаж байхад 09 цагийн үед гаднаас А орж ирээд 2 хонины мах байна, манай гэрийнхэн бас бүгдээрээ аймаг явах гэсэн юм, чи явах уу гэж асууж орж ирсэн. Удалгүй би босоод Цэнхэр сумын гүүрний доод талд байх Аийн гэрт өөрийнхөө 82-41 АРХ улсын дугаартай, саарал өнгийн, Сани-15 маркийн машинтайгаа очсон. Тэнд очиход 2 хонины мах, 1 адууны мах авч явна гээд байж байсан. Би адууны махны гарал үүслийн бичиг болон толгой, шийрийг нь байгаа эсэхийг асуухад хүрэн адууны толгой, арьс үзүүлээд гарал үүслийн бичгийг нь авчихна гэж хэлсэн. Тэгээд тэр махаа ачаад Абид хоёр аймгийн төв рүү 10 цаг үеийн үед орж ирээд ЭрдэнэБ сумын 03 дугаар багийн Цогт-Уул гэдэг газар байдаг Аийн дүү Б гэдэг залуугийн хашаанд буулгаж өгсөн. Тэгээд аймгийн төвд Аг байхад эхнэр нь залгаад гэрт нь хүмүүс ирээд бөөн юм болж байна, хүрээд ир гэж хэлсэн тул Абид хоёр Цэнхэр сум руу явж Агийн гэрт нь очиход баахан хүмүүс ирчихсэн, Аг хулгай хийлээ гээд хээр адуу нэхээд байсан. Тэгээд тэнд байсан Б ах намайг ахын дүүд хамаагүй, цаашаа байж бай гэж хэлсэн. Удалгүй А бид хоёр дахиж аймгийн төв рүү ороод А нөгөө адууны махаа нэг ченжид аваачиж зарсан. Тэгээд адууны арьс, ширийг нь аваад буцаад Цэнхэр сум руу яваад Аийг гэрийнх нь гадаа хүргэж өгөөд гэр рүүгээ явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23/,

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Агийн мэдүүлсэн “Би 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн нутаг Хужирт гэх газар гэртээ байхад 19 цагийн үед манай хүргэний ах Бын төрсөн дүү Н өөрсдийнхөө адууг хурааж ирээд Бын нэг тооны морь алга болсон талаар хэлсэн. Тэгээд Б, Н бид гурав Цэнхэр сумын төв ороод Аийн хашааны ойролцоо хоносон. Үүрээр 06 цагийн үед А хашаанаасаа мотоцикльтой эхнэрээ сундлаад голдоо шуудаатай юм тавиад хогийн цэг рүү явж тэндээ шуудайтай юмаа хаяж орхиод буцаад гэр рүүгээ явсан. Бид гурав араас нь очиж хог дээр хаясан шуудайтай юмыг очиж үзэхэд шинээрээ адууны гэдэс байсан. Бид гурав буцаж яваад Аийн гэрт очиж Атэй уулзаад чи сая адууны гэдэс хогийн цэг дээр хаясан байна, мөн тугалынхаа хашаанд адуу уясан байна гэж хэлэхэд эхнэр нь манайх үхэр алсан юм, хашаандаа бяруу хашсан юм гэж хэлсэн. Харин А хэлэхдээ би хүнээс нэг үрээ авч унаж байгаад хөлийг нь гэмтээчихээр нь гаргачихсан юм, эзэнд нь хэлээгүй байгаа гэж хэлсэн. Тэгээд А бид нарт нэг хүрэн адууны арьс, толгой үзүүлсэн бөгөөд уг арьс нь гүүний арьс, толгой нь морины толгой байсан. Тэгээд удалгүй байж байгаад А үнэнээ хүлээж, би Бын хээр зүсмийн морийг хөдөө байхад нь хээр бугуйлдаж барьж аваад сумын төв рүү оруулж өөрийнхөө хашаан дотор алаад арьс, толгойг нь Тамирын гол руу хийж урсгасан гэж хэлсэн. Тэгээд бид нар цагдаад мэдэгдсэн. Хээр зүсмийн, гэдсэндээ олойртой, им, тамга байхгүй 1 тооны морь хулгайд алдсан. Цагаан өнгийн шуудайтай, амыг нь сураар боосон зүйл байсан. Бид 3 очоод задлаад үзэхэд шинээрээ адууны гэдэс, дотор байсан. Хашаанд нь ороход гэрийнх нь хойд талд шинээрээ шороогоор булсан адууны сэвс байсан. Мөн тугалын байран дотор адуу уясан байдалтай адууны нойтон баас байсан. Цагаан өнгийн мяндсаар ногт хийсэн байдалтай гэрийнх нь ард талд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 хуу/

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Бы мэдүүлсэн “2020 оны 09 дүгээр сард яг өдрийн сайн санахгүй байна, би ямартай ч ажил явдалтай байсан бөгөөд өглөөнөөс хойш нэг дугаар залгаад байхаар автал А гэх хүн байна, адууны мах авах уу гэхээр нь жаахан ажилтай байна, өдөр тийш хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд өдөр Г.А нь мах авдаг зоорин дээр махаа аваад хүрээд ирсэн юм. Тухайн махны арьс, толгой байсан. Би арьс, толгойны зургийг нь дараад гарал үүслээ аваад ир гэж хэлтэл та мөнгөө өгчих, би Цэнхэр ороод аваад ирье гэж хэлээд яваад өгсөн. А нь Цэнхэр сумын багийн дарга байхгүй байсан юм, буцаж яваад гарал үүслээ авчраад өгье гэж хэлсэн юм. Тэгсэн ч толгой, арьс нь байсан болохоор авчраад өгчих юм байх гэж бодоод зургийг нь дарж аваад явуулсан юм. Хар хүрэндүү л байсан байх, ямар ч байсан арьс, толгой байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60/,  

 

Мөрдөн байцаалтын шатанд Г.Аийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 02-03, 06-07/,

            Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-05, 08, 10, 12/,

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 09, 11/,

            Хулгайд алдагдсан морины үнэлгээг тогтоосон “Хас үнэлгээ” ХХК-ний 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 859 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчдын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгосон эрхийг хязгаарлаагүй тул нотлох баримтаар үнэлж шийтгэх тогтоолын үндэслэл болгох боломжтой байх ба шүүгдэгч Г.Аийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг нууцаар хууль бусаар авч бусдын өмчлөх эрхэд халдсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд шүүгдэгч Б овогт Ггийн Аийг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв. 

 

Шүүгдэгч Г.Аийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж, түүний хувийн байдлыг харгалзаж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүний эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, түүнд хорих ял оногдуулсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Аэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Шүүгдэгч Г.Аэд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЗ/529 тоот захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн боловч шүүгдэгч Г.А нь 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон болох нь түүний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул түүний 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 4 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Аийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн морины үнийг 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 24 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 450.000 төгрөгөөр үнэлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Аийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн морь буюу үнэ 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг хурааж хохирогч Ж.Бт хохирол нөхөн төлөхөд зарцуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.А нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөөр шүүх хуралдаанаас завсарлага авсан боловч хохирогчид хохирол төлбөрийг нөхөн төлөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аээс 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн нутаг Хужирт гэх газарт оршин суух Хайрхан овогт Жанчивдоржийн Б /РД:АО80081736/-т олгох үндэслэлтэй байх ба шүүгдэгч Г.Аэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Аэд холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Г.Аийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ггийн Аийг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аийн цагдан хоригдсон 4 /дөрөв/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аээс 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн нутаг Хужирт гэх газарт оршин суух Хайрхан овогт Жанчивдоржийн Б /РД:АО80081736/-т олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Аийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн морь буюу морины үнэ 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг хурааж хохирогч Ж.Бт хохирол нөхөн төлөхөд зарцуулсугай.

 

7. Шүүгдэгч Г.Аэд холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Г.Аийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Аэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Р.АЛТАНЦЭЦЭГ