| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2021/0126/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/134 |
| Огноо | 2021-07-20 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Буяндалай |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 2021/ШЦТ/134
2021/ШЦТ/134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Б.Буяндалай
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн
Шүүгдэгч: Д.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт Дн Цт холбогдох 2012004190066 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн Муу түлээт гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Бовогт Дн Ц/РД:../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Цыг 2020 оны 11 дүгээр сарын 07-ноос 10-ны өдрүүдийн хооронд Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Эын 3 тооны үхэр, хохирогч Б.Агийн 1 тооны үхэр, хохирогч А.Эын 1 тооны үхэр, нийт 5 тооны бод буюу олон тооны мал хулгайлж, хохирогч Б.Эод 3.600.000 төгрөгийн, хохирогч Б.Ад 1.200.000 төгрөгийн, хохирогч А.Эт 1.200.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2012004190066 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Эын мэдүүлсэн: ...Манайх 2020 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө бэлчээрээс өөрийн үхрээсээ 3 тооны монгол үнээ хулгайд алдсан. Дээрх 3 үнээ нь бүгд хээлтэй үнээнүүд байсан ба тарга хүч сайн байсан. 1. Хар нүдэн улаан үнээ хумбан эвэртэй, зөв чих урдаасаа ухам имтэй, буруу чих гол цуулбар имтэй байсан. 2. Хумбан эвэртэй улаан үнээ зөв чих урдаасаа ухам, буруу чих гол цуулбар имтэй. 3. Хөмсөг цагаан хумбан эвэртэй хар үнээ зөв чих урдаасаа ухам, буруу чих гол цуулбар имтэй үнээнүүд байсан. Би өөрийн хулгайд алдсан 3 үнээгээ зах зээлийн ханшаар тус бүрийг нь 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр үнэлнэ. Би Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн иргэн Д.Цыг сэжиглэж байна. Учир нь 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр би тухайн айлд очиход өвөлжөөний хашааных нь зүүн талд байх хог шатаадаг газарт нүх ухаж миний хулгайд алдсан 3 үнээний толгой, шийр, арьс, цувдайг хийж орхисон байсан ба Д.Цнь өөрөө би хулгай хийсэн юм гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-14 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Эын дахин мэдүүлсэн: ...2020 оны 12 дугаар сард шиг санагдаж байна, идэш ууш идсэний дараа манай гэрт Цын ээж нь миний хулгайд алдсан 3 үнээний мөнгө болох 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг бэлэн авчирч өгсөн. Би өөрийн гараар тоолж авсан. Би тухайн үед мөнгөө тоолж аваад бичиг хийж өгөөгүй санагдаж байна. Миний хохирлыг бүрэн барагдуулсан тул надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хурал оролцохгүй. Хавар болоод мал төллөөд хөдөөний ажил эхэлсэн учраас ажил ихтэй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 136-137 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Эын мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн нутаг Сөрт гэх газарт нөхөр Г.Анхбаяр болон хүүхдүүдийн хамт амьдардаг. Манайх 2020 оны 11 дүгээр сарын 07-ноос 10-ны өдрийн хооронд бэлчээрээс өөрийн үхрээсээ 1 тооны монголын сувай үнээгээ хулгайд алдсан. Уг үнээ нь хар хүрэн судалтай, хүрэн халзан зүстэй мөөлөн эвэртэй, нас нийлсэн сувай, тарган үнээ байсан. Мөн зөв талын чих үзүүрээсээ тайрмал, урдаасаа болон хойноосоо цуулбар имтэй, буруу чих урдаасаа ухам имтэй үзүүрт нь ээмэг зүүсэн байсан нь хугарч унаад догол имтэй болчихсон биеэр жижиг үнээ байсан юм. Би өөрийн хулгайд алдсан 1 үнээгээ зах зээлийн ханшаар 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр үнэлнэ. Би Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн иргэн Д.Цыг сэжиглэж байна. 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 12 цагийн орчимд Хайрхан сумын иргэн Д.Цтай уулзахад манай ах Д.Цтанай үхрийг авчихсан юм шиг байна, хохирол мөнгийг нь төлье гэж байсан. Ийм учраас Д.Цыг манай үнээг хулгайлсан гэж бодож байна. Мөн манай багийн иргэн А гэх хүн цагдаа дээр Д.Цын хулгайлсан мөөлөн эвэртэй хүрэн халзан үнээний толгой байна, цагдаа хохирогчийг нь хайж байна лээ гэхээр нь би 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр цагдаа дээр очиж үзэхэд манай хулгайд алдсан үнээний толгой мөн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-20 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Эын дахин мэдүүлсэн: ...2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн үеэр шиг санагдаж байна, Цнь өөрийн ээжтэйгээ манайд буюу Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн Сөрт гэх газарт ирээд хулгайд алдсан үнээний мөнгө болох 1.000.000 /нэг сая/ төгрөгийг бэлэн авчирч өгөөд би өөрийн гараар тоолж авсан. Би мөнгөө авахдаа бичиг хийж өгөөгүй. Д.Цнь миний хохирлыг бүрэн барагдуулсан тул надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлоо бүрэн авсан. Одоо мал төллөөд хөдөөний ажил ихсэж байна. Зав муутай, ганц гэрээрээ байгаа учир шүүх хуралд суух хүсэлгүй байна. Би наашаа, цаашаа яваад байх зав байхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 144-145 хуу
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Агийн мэдүүлсэн: ...Би 2020 оны 11 дүгээр сарын эхээр өөрийн үхрээсээ 1 тооны монгол улаан зүсмийн үнээ хулгайд алдсан. Тэгээд удаагүй байж байтал манай сумын хэсгийн төлөөлөгч танайх үхэр алдсан уу гэхээр нь тийм гэтэл надад зураг үзүүлсэн ба тухайн зурган дээр байсан эвэртэй улаан зүсмийн үхрийн толгой миний алдсан үхрийн толгой мөн байсан. Тэгж л үнээгээ хулгайд алдсанаа мэдсэн. Би улаан зүсмийн хязаалан насны монголын үнээгээ хулгайд алдсан. Уг үнээ тарга хүч сайтай, 2 чих хойноосоо ухам имтэй байсан. Би өөрийн хулгайд алдсан 2 чих араасаа ухам имтэй үнээгээ зах зээлийн ханшаар 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр үнэлнэ. Надад одоо сэжиглэж байгаа хүн байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 23-26 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Агийн дахин мэдүүлсэн: ...2020 оны 12 дугаар сард шиг санагдаж байна, идэш ууш идсэний дараа манай гэрт Цын ээж нь миний хулгайд алдсан үнээний мөнгө болох 1.000.0000 /нэг сая/ төгрөгийн бэлэн авчирч өгсөн. Би өөрөө тоолж авсан. Би мөнгөө авахдаа бичиг хийж өгөөгүй. Зөвхөн мөнгөө тоолж л авсан. Д.Цнь миний хохирлыг бүрэн барагдуулсан тул надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Мал төллөөд хөдөөний бидний ажил эхлээд зав муутай байгаа учир шүүх хуралд суухгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 140-141 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Дн мэдүүлсэн: ...Би 2020 оны 11 дүгээр сарын эхээр, он сарыг нь сайн санахгүй байна, шөнө 12 цагийн орчимд гадаа чимээ гараад байхаар нь гарч хартал миний хүү Д.Цганцаараа 2 үнээ сүхдээд унагаачихсан эхний үнээг нь хутгаар хатгаж цусалж байсан ба энэ үед хажууд нь байсан үнээ нь тийчигнээд байхаар нь амьтан ингэж тамлаад яах вэ гээд би мөн хутгаар хатгаж тухайн 2 үхрийг хамт нядлалцаж өгсөн юм. Тухайн үед өөр ямар нэгэн хүн байгаагүй ба тухайн шөнө ямар үхэр янзалсныг нь ч мэдээгүй. Шөнө цантсан 2 үнээ л байсан. Тэгээд би ядраад унтаад өгсөн. Нөгөөдөр нь би сумын төв рүү орж 2 хоноод буцаж гэртээ ирээд өөрийн хүү Д.Цаас юун үхэр хаанаас авч ирсэн талаар нь асуухад манай нутгийн Б.А, Анхаа, Э нарын нийт 5 тооны үхрийг хулгайлсан талаар надад хэлсэн ба би Б.А, Анхаа, Э нартай уулзаж хохирол мөнгийг нь төлж барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Цы мэдүүлсэн: ...2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хөдөө гэр рүүгээ утсаар залгатал миний ээж утас авсан ба манайд цагдаа нар ирсэн байна. Цах чинь үхэр хулгайлсан юм шиг байна гээд салгасан. Сүүлд нь Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн иргэн А.Э 1 тооны монголын сувай үнээ, Б.А 1 тооны монголын сувай үнээ, Б.Э 3 тооны монголын сувай үнээ тус тус хулгайд алдсан талаар нь болон миний ах Д.Цтүүнийг хулгайлсан талаар нь мэдсэн. Миний ах Д.Цүг дуу цөөтэй, бүрэг, төлөв томоотой, нийлдэг найз нөхөдгүй, бичиг үсэг мэдэхгүй, бие муутай, эхнэр нь ч гэсэн бие муутай манай малыг хардаг тийм л хүмүүс байдаг болохоор би аль болох л тус дэм болохыг хичээдэг юм. Үүнийг ч манай сумын хүмүүс мэдэх тул тухайн үед үхэр хулгайд алдсан хохирогч А.Э, Б.Э, Б.А нар алдсан үхрүүдийнхээ хохирлоо мөнгөөр нь төлүүлэх талаар миний аавд ярьсан байсан тул би Д.Цахын байшинд байсан хулгайлж эвдэж жижиглэсэн 5 үхрийн махнаас 1 үхрийн махыг нь 800.000 /найман зуу мянга/ төгрөгөөр, мөн Цахын өөрийн эзэмшлийн 1 тооны шарга гүүг нядлан 700.000 /долоон зуу мянга/ төгрөгөөр худалдан борлуулж, үүний дээр миний аав, ээж хоёр өөрийн өндөр насны тэтгэврийн зээл авч А.Эт 1 тооны хээлтэй сувай үнээний үнэ 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөг, Б.Эод 3 тооны сувай хээлтэй үнээний үнэ 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг, Б.Ад 1 тооны хээлтэй сувай үнээний үнэ 1.000.000 /нэг сая/ төгрөгийг тус тус бэлнээр өгч хохирлыг барагдуулж тухайн хүмүүс гомдолгүй талаараа ярьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 58-60 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Агийн мэдүүлсэн: ...Би 2020 оны 11 дүгээр сарын эхээр санагдаж байна, он сарыг нь сайн санахгүй байна, Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн нутаг Муу түлээт гэх газарт гэртээ нэг өглөө унтаад сэртэл миний нөхөр Н.Д надад хэлэхдээ Д.Цшөнө 2 үхэр туугаад ирсэн байна, хэнээс авсныг нь мэдсэнгүй, ганцаараа гаргах гэж байхаар нь хамт янзлалцлаа гэж байсан. Маргааш өглөө нь миний хүү Д.Цын амбаарт 2 үхрийн мах байсан. Сүүлд нь тухайн үйл явдал болсноос хойш миний нөхөр Н.Д 2-3 хоног сумын төв рүү явчихаад ирсэн. Энэ хооронд нь миний хүү Д.Цдахин 3 үнээ нядалсан байсан. Хэзээ, хэрхэн янзалсныг нь би мэдээгүй. Сүүлд цагдаа нар болон хохирогч нар ирээд манай өвөлжөөний өтөг шатаадаг бууцан дээрээс ухаж 5 үхрийн толгой, арьс гаргаж ирсэн. Тэр үед Д.Цаас би юун үхрийн толгой байгаа талаар асуухад Б.Эын 3 үнээ, А.Эын 1 үнээ, Б.Агийн 1 үнээ, нийт 5 үнээний толгой байгаа юм, би ганцаараа дээрх 5 үнээг хулгайлсан юм гэж байсан. Тухайн үед уг үнээний махыг миний хүү Д.Цөөрийнхөө амбаарт борцолж, заримыг нь эвдэж жижиглэн саванд хийсэн байсан. Миний хүү дээрх 5 тооны үнээг банкны зээлээ дарах гэж хулгайлсан гэж байсан. Тухайн 5 тооны үнээг миний хүү Д.Цганцаараа хулгайлсан ба манайд гаднаас ямар нэгэн хүн байгаагүй. Миний хүү Д.Цнь даруу томоотой, малд л байнга явж байдаг, хаана юу хийж яваа нь мэдэгдэхгүй, хүнтэй яриа хөөрөөгүй, үг дуу цөөтэй, бүрэг ноомой, бие султай хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 80-82 хуу/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-04 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-06, 08, 150 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07, 148-149 хуу/
Эрүүл мэндийн баримтууд /хх-ийн 36-51 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 52, 152 хуу/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 16 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 97 хуу/
“Вендо” хөрөнгийн үнэлгээний компаний 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А21-6 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 63-72 хуу/
“Хас үнэлгээ” ХХК-ний 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 126 хуу/
Архангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 15 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 132-133 хуу/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 177-179 хуу/
“Вендо” хөрөнгийн үнэлгээний компаний 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А21-42 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 197-205 хуу/ зэрэг болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2020 оны 11 дүгээр сарын 07-ноос 10-ны өдрүүдийн хооронд Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Эын 3 тооны үхэр, хохирогч Б.Агийн 1 тооны үхэр, хохирогч А.Эын 1 тооны үхэр, нийт 5 тооны бод буюу олон тооны мал хулгайд алдагдаж, хохирогч Б.Эод 3.600.000 төгрөгийн, хохирогч Б.Ад 1.200.000 төгрөгийн, хохирогч А.Эт 1.200.000 төгрөгийн хохирол тус тус учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Цнь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Д.Цнь 2020 оны 11 дүгээр сарын 07-ноос 10-ны өдрүүдийн хооронд Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Эын 3 тооны үхэр, хохирогч Б.Агийн 1 тооны үхэр, хохирогч А.Эын 1 тооны үхэр, нийт 5 тооны бод буюу олон тооны мал хулгайлж, хохирогч Б.Эод 3.600.000 төгрөгийн, хохирогч Б.Ад 1.200.000 төгрөгийн, хохирогч А.Эт 1.200.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Эын мэдүүлсэн “Манайх 2020 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө бэлчээрээс өөрийн үхрээсээ 3 тооны монгол үнээ хулгайд алдсан. Дээрх 3 үнээ нь бүгд хээлтэй үнээнүүд байсан ба тарга хүч сайн байсан. 1. Хар нүдэн улаан үнээ хумбан эвэртэй, зөв чих урдаасаа ухам имтэй, буруу чих гол цуулбар имтэй байсан. 2. Хумбан эвэртэй улаан үнээ зөв чих урдаасаа ухам, буруу чих гол цуулбар имтэй. 3. Хөмсөг цагаан хумбан эвэртэй хар үнээ зөв чих урдаасаа ухам, буруу чих гол цуулбар имтэй үнээнүүд байсан. Би өөрийн хулгайд алдсан 3 үнээгээ зах зээлийн ханшаар тус бүрийг нь 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр үнэлнэ. Би Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн иргэн Д.Цыг сэжиглэж байна. Учир нь 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр би тухайн айлд очиход өвөлжөөний хашааных нь зүүн талд байх хог шатаадаг газарт нүх ухаж миний хулгайд алдсан 3 үнээний толгой, шийр, арьс, цувдайг хийж орхисон байсан ба Д.Цнь өөрөө би хулгай хийсэн юм гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-14, 136-137/,
мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Эын мэдүүлсэн “Манайх 2020 оны 11 дүгээр сарын 07-ноос 10-ны өдрийн хооронд бэлчээрээс өөрийн үхрээсээ 1 тооны монголын сувай үнээгээ хулгайд алдсан. Уг үнээ нь хар хүрэн судалтай, хүрэн халзан зүстэй, мөөлөн эвэртэй, нас нийлсэн сувай, тарган үнээ байсан. Мөн зөв талын чих үзүүрээсээ тайрмал, урдаасаа болон хойноосоо цуулбар имтэй, буруу чих урдаасаа ухам имтэй үзүүрт нь ээмэг зүүсэн байсан нь хугарч унаад догол имтэй болчихсон биеэр жижиг үнээ байсан юм. Би Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн иргэн Д.Цыг сэжиглэж байна. 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 12 цагийн орчимд Хайрхан сумын иргэн Д.Цтай уулзахад манай ах Д.Цтанай үхрийг авчихсан юм шиг байна, хохирол мөнгийг нь төлье гэж байсан. Ийм учраас Д.Цыг манай үнээг хулгайлсан гэж бодож байна. Мөн манай багийн иргэн А гэх хүн цагдаа дээр Д.Цын хулгайлсан мөөлөн эвэртэй хүрэн халзан үнээний толгой байна, цагдаа хохирогчийг нь хайж байна лээ гэхээр нь би 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр цагдаа дээр очиж үзэхэд манай хулгайд алдсан үнээний толгой мөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-20, 144-145/,
мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Агийн мэдүүлсэн “Би 2020 оны 11 дүгээр сарын эхээр өөрийн үхрээсээ 1 тооны монголын улаан зүсмийн үнээ хулгайд алдсан. Тэгээд удаагүй байж байтал манай сумын хэсгийн төлөөлөгч танайх үхэр алдсан уу гэхээр нь тийм гэтэл надад зураг үзүүлсэн ба тухайн зурган дээр байсан эвэртэй улаан зүсмийн үхрийн толгой миний алдсан үхрийн толгой мөн байсан. Тэгж л үнээгээ хулгайд алдсанаа мэдсэн. Би улаан зүсмийн хязаалан насны монголын үнээгээ хулгайд алдсан. Уг үнээ тарга хүч сайтай 2 чих хойноосоо ухам имтэй байсан. Би өөрийн хулгайд алдсан 2 чих араасаа ухам имтэй үнээгээ зах зээлийн ханшаар 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр үнэлнэ. Надад одоо сэжиглэж байгаа хүн байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 23-26, 140-141/
мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Дн мэдүүлсэн: ...Би 2020 оны 11 дүгээр сарын эхээр, он сарыг нь сайн санахгүй байна, шөнө 12 цагийн орчимд гадаа чимээ гараад байхаар нь гарч хартал миний хүү Д.Цганцаараа 2 үнээ сүхдээд унагаачихсан эхний үнээг нь хутгаар хатгаж цусалж байсан ба энэ үед хажууд нь байсан үнээ нь тийчигнээд байхаар нь амьтан ингэж тамлаад яах вэ гээд би мөн хутгаар хатгаж тухайн 2 үхрийг хамт нядлалцаж өгсөн юм. Тухайн үед өөр ямар нэгэн хүн байгаагүй ба тухайн шөнө ямар үхэр янзалсныг нь ч мэдээгүй. Нөгөөдөр нь би сумын төв рүү орж 2 хоноод буцаж гэртээ ирээд өөрийн хүү Д.Цаас юун үхэр хаанаас авч ирсэн талаар нь асуухад манай нутгийн Б.А, Анхаа, Э нарын нийт 5 тооны үхрийг хулгайлсан талаар надад хэлсэн ба би Б.А, Анхаа, Э нартай уулзаж хохирол мөнгийг нь төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Цы мэдүүлсэн “2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хөдөө гэр рүүгээ утсаар залгатал миний ээж утас авсан ба манайд цагдаа нар ирсэн байна, Цах чинь үхэр хулгайлсан юм шиг байна гээд салгасан. Сүүлд нь Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн иргэн А.Э 1 тооны монголын сувай үнээ, Б.А 1 тооны монголын сувай үнээ, Б.Э 3 тооны монголын сувай үнээ тус тус хулгайд алдсан талаар нь болон миний ах Д.Цтүүнийг хулгайлсан талаар нь мэдсэн. Миний ах Д.Цүг дуу цөөтэй, бүрэг, төлөв томоотой, нийлдэг найз нөхөдгүй, бичиг үсэг мэдэхгүй, бие муутай, эхнэр нь ч гэсэн бие муутай манай малыг хардаг тийм л хүмүүс байдаг болохоор би аль болох л тус дэм болохыг хичээдэг юм. Үүнийг ч манай сумын хүмүүс мэдэх тул тухайн үед үхэр хулгайд алдсан хохирогч А.Э, Б.Э, Б.А нар алдсан үхрүүдийнхээ хохирлоо мөнгөөр нь төлүүлэх талаар миний аавд ярьсан байсан тул би Д.Цахын байшинд байсан хулгайлж эвдэж жижиглэсэн 5 үхрийн махнаас 1 үхрийн махыг нь 800.000 /найман зуу мянга/ төгрөгөөр, мөн Цахын өөрийн эзэмшлийн 1 тооны шарга гүүг нядлан 700.000 /долоон зуу мянга/ төгрөгөөр худалдан борлуулж, үүний дээр миний аав, ээж хоёр өөрийн өндөр насны тэтгэврийн зээлийг авч А.Эт 1 тооны хээлтэй сувай үнээний үнэ 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөг, Б.Эод 3 тооны сувай хээлтэй үнээний үнэ 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг, Б.Ад 1 тооны хээлтэй сувай үнээний үнэ 1.000.000 /нэг сая/ төгрөгийг тус тус бэлнээр өгч хохирлыг барагдуулж тухайн хүмүүс гомдолгүй талаараа ярьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 58-60/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Агийн мэдүүлсэн “Би 2020 оны 11 дүгээр сарын эхээр санагдаж байна, он сарыг нь сайн санахгүй байна, Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн нутаг Муу түлээт гэх газарт гэртээ нэг өглөө унтаад сэртэл миний нөхөр Н.Д надад хэлэхдээ Д.Цшөнө 2 үхэр туугаад ирсэн байна, хэнээс авсныг нь мэдсэнгүй, ганцаараа гаргах гэж байхаар нь хамт янзлалцлаа гэж байсан. Маргааш өглөө нь миний хүү Д.Цын амбаарт 2 үхрийн мах байсан. Сүүлд нь тухайн үйл явдал болсноос хойш миний нөхөр Н.Д 2-3 хоног сумын төв рүү явчихаад ирсэн. Энэ хооронд нь миний хүү Д.Цдахин 3 үнээ нядалсан байсан. Сүүлд цагдаа нар болон хохирогч нар ирээд манай өвөлжөөний өтөг шатаадаг бууцан дээрээс ухаж 5 үхрийн толгой, арьс гаргаж ирсэн. Тэр үед Д.Цаас би юун үхрийн толгой байгаа талаар асуухад Б.Эын гурван үнээ, А.Эын 1 үнээ, Б.Агийн 1 үнээ, нийт 5 үнээний толгой байгаа юм, би ганцаараа дээрх 5 үнээг хулгайлсан юм гэж байсан. Тухайн үед уг үнээний махыг миний хүү Д.Цөөрийнхөө амбаарт борцолж, заримыг нь эвдэж жижиглэн саванд хийсэн байсан. Миний хүү дээрх 5 тооны үнээг банкны зээлээ дарах гэж хулгайлсан гэж байсан. Тухайн 5 тооны үнээг миний хүү Д.Цганцаараа хулгайлсан ба манайд гаднаас ямар нэгэн хүн байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 80-82/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-04/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-06/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Бовогт Дн Цыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Д.Цнь бусдад төлөх хохирол төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.Цын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Цнь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Цын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарагдаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цт оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суугаа Архангай аймгийн Хайрхан сумын нутаг дэвсгэрээс явахыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хориглож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Цнь хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ учрах саадыг арилгах, хулгайн үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор морь хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08/, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 15 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоол /хх-ийн 132-133/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч Д.Цын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн морийг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 71 тоот шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 126/ 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр үнэлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.Цын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн түүний эзэмшлийн 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий морь, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 108.000 /нэг зуун найман мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий энгийн цэрэг эмээл 1 ширхэг, 30.000 төгрөгийн үнэлгээ бүхий хазаар 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулж, Архангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 15 тоот эд хөрөнгө битүүмжлэх Прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бовогт Дн Цыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь зааснаар шүүгдэгч Д.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суугаа Архангай аймгийн Хайрхан сумын нутаг дэвсгэрээс явахыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хориглосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цшүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цт оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Шүүгдэгч Д.Цнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Д.Цын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ